2 сарын 1

2 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 32 дахь өдөр юм.

2 сарын 19

2 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 50 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 315 өдөр (өндөр жил бол 316 өдөр) үлдэж байна.

3 сарын 19

3 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 78 дахь (өндөр жил бол 79 дэх) өдөр юм. Мөн он дуустал 287 өдөр үлдэж байна.

4 сарын 20

4 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 110 дахь (өндөр жил бол 111 дэх) өдөр юм. Мөн он дуустал 255 өдөр үлдэж байна.

Англи хэл

Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн, Баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлүүдийн нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн баруун герман аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ы зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.

Боинг

Боинг нь (англ. The Boeing Company) АНУ-ын хамгийн том онгоц, пуужин, хиймэл дагуул үйлдвэрлэгч корпорац юм. 2013 оны байдлаар компаний нийт худалдаа 86,6 тэрбум ам.дол-д хүрчээ. Боинг нь Дов Жонесийн индексийн нэг бүрэлдэхүүн юм. Боинг компани нь АНУ-ын хамгийн том экспортлогч болсон. Компаний төв нь Чикаго хотод байрладаг.

Википедиа

Википедиа (англ. Wikipedia) — haha Америкийн Викимедиа сан хэмээх төрийн бус байгууллагын сервер дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь юм. Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван цахим талбарт багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болдог.

Гүюг хаан

Гүюг хаан (ᠭᠦᠶᠦᠭ ᠬᠠᠭᠠᠨ, * 1206 оны 3 сарын 19-нд; † 1248 оны 4 сарын 20-нд) нь Их Монгол Улсын гурав дахь их хаан байжээ. Тэрээр Өгэдэй хааны ууган хүү ба Чингис хааны ач байсан бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Түүний эх нь Мэргид аймгийн Дөргэнэ (түүнийг түүхийн сурвалж бичгүүдэд Туракина, Турхан, Наймалж, Наймалжин гэх мэтээр нэрлэсэн байдаг) хатан байсан юм.

Дуучин

Дууч(ин) — дуулах мэргэжилтэй хүн.

Мэргид

Мэргид нь 12-р зууны үеийн монголын 5 том ханлигуудын нэг юм. Мэргид нь Cэлэнгэ мөрний хөндий болон Орхон голын доод хэсгээр амьдарч байжээ.Тэд 20 жилийн турш Тэмүжинтэй тэмцэлдсэний эцэст 1200 онд бут цохигдон Их Монгол улсад нэгдэн оржээ.

Нэвтэрхий толь

Нэвтэрхий толь нь хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэгийг (тухайн нэг, эсвэл бүх салбар дахь) тайлбарлаж бичсэн бичвэр (ихэвчилэн ном) юм. Нэвтэрхий толь дахь сэдвүүд нь үсгийн дарааллаар агуулагдах ба агуулж буй мэдээллийн хэмжээнээс хамааран нэг эсвэл хэд хэдэн ботиос бүрдэнэ. .

Чингис хаан

Их эзэн богд Чингис хаан (~1162 оны 11 сар – 1227 оны 5 сарын 31) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Чөлөөт агуулга

Чөлөөт агуулга (англ. free content, эсвэл open content буюу нээлттэй агуулга ч гэж нэрлэдэг) гэдэг нь тухайн сэдвийн агуулгыг үнэгүйгээр ашиглах болон цааш түгээх нь зохиогчийн эрхийн дагуу зөвшөөрөгдсөн бүтээл юм. Энэ нь жишээлбэл хуулийн дагуу зохиогчийн эрхийн хамгаалсан хугацаа дууссанаар тухайн хамгаалагдсан бүтээлийг нийтэд хүртээл болгосоноор түүний агуулгыг засаж өөрчлөх боломжтой болно. Чөлөөт агуулга гэдэгт орох бас нэг хэлбэр нь зохиогч эсвэл эзэмшигч нь өөрийн бүтээлийг бүрэн эхээр нь чөлөөт лицензийн дор ашиглах зөвшөөрөлтэйгээр түгээхийг бас хэлнэ.

Өгэдэй хаан

Өгөдэй хаан (ᠥᠭᠡᠳᠡᠢᠬᠠᠭᠠᠨ, * 1186; † 1241 oны арванхоёрдугаар сарын 11) нь Чингис хааны гуравдугаар хөвгүүн, Их Монгол Улсын хоёрдугаар Их Хаан байв. Өгөдэй бол Монголын Боржигон овгийн хүн юм. Тэрээр 1187 онд Чингис хааны их хатан Бөртэ үжиний гуравдугаар хүү нь болон мэндэлжээ. 1228 оны 9-р сард хэрлэнгийн хөдөө аралд болсон их хуралдайгаар хаанд өргөмжилжээ.

Бусад хэл дээр унших