1994 он

Аргын жил дараалал
1989 · 1990 · 1991 · 1992
1993 1994 1995
1996 · 1997 · 1998 · 1999
Хамаарах арван
1990-ээд он
Хамаарах зуун
XX зуун
Вьетнам

Вьетнам (Вьетнам: Việt Nam Вьетнам), албан ёсоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог. Вьетнам нь 85 сая гаруй хүн амтай бөгөөд үүгээрээ дэлхийд арван гуравт жагсдаг.

Говьсүмбэр аймаг

Говьсүмбэр нь Монгол улсын аймаг юм. 1994 онд байгуулагдсан, 5,540 км² нутагтай.

Дархан-Уул аймаг

Дархан-Уул (худам монголоор ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ – дархан агула) аймаг нь Монгол улсын 21 аймгийн нэг. Орхон, Говьсүмбэр аймгуудтай адилаар 1994 онд Дархан хотыг Сэлэнгэ аймгийн зарим сумдтай нийлүүлж байгуулжээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумдтай хил залгаа оршдог.

Заубер Моторспорт

Заубер Моторспорт (герм. Sauber Motorsport) нь Швейцарийн авто уралдааны баг бөгөөд компанийн төв нь Цюрхэр Оберландын Xинвильд байрладаг. Заубер нь эхлээд 1982 оноос 1991 он хүртэл ОУАХ-оос зохион явуулдаг спорт автомашины уралдааны дэлхийн аваргын Групп C-д уралдаж байгаад 1993 оноос Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон. 2005 оны сүүлээс автомашин үйлдвэрлэгч BMW нь хөрөнгийн ихэнхийг худалдаж авсан бөгөөд 2009 оны сүүлээр буцаан татах хүртлээ BMW Заубер Ф1 Теам нэрээр Формула-1 оролцож байв. 2009 оны эцэст тус баг буцаад бүрэн Петер Зауберийн эзэмшилд очсон. Энэ баг техникийн хувьд ч тэр бодлогын түвшинд ч тэр Скудериа Феррари багтай маш нарийн холбоотой ажилладаг.

Сүүлийн улирлын уралдаанд Заубер нь өмнөх жилийнхтэй адил Маркус Эриксон болон Фелипе Наср нарын үндсэн нисгэгчтэйгээр оролцлоо.

Зэвэгийн Ойдов

Монгол улсын XX зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга (1974, 1975), олимпийн мөнгөн медальт (1976), Монгол улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов 1949 оны 5 сарын 25-нд Монгол улс (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ.

Лиллехаммерын олимп (1994 он)

Өвлийн Олимпийн XVII Наадам (англ. XVII Olympic Winter Games) буюу Лиллехаммерын олимп нь 1994 оны 2 сарын 12-ноос 27-нд Норвегийн Лиллехаммер хотноо зохиогдсон өвлийн олимп юм.

Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

1995-1996 "Интерпресс" ХХК-ын ерөнхий захирал, 1996 – 2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллав.

MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд “Цахим Монгол” хөтөлбөрийн санаачлагчдын нэг болж, “Нэг өрх- Нэг компьютер” төслийг дэлхийд алдартай INTEL, DELL компаниудтай хамтран хэрэгжүүлжээ. Энэ төслийнхөө хүрээнд компьютерийн үнийг 250 ам.доллар хүртэл буулгаж, нийт 500000 өрхийг компьютержүүлэв. Мөн эх орондоо компьютер үйдвэрлэх анхны алхамыг тавьж МОГУЛ брэндийг төрүүлжээ. Сансрын сүлжээгээр дамжуулан авдаг өндөр үнэтэй интернетийн зурвасыг өргөтгөснөөр хэрэглээ нь 1000 дахин өсч, интернет хэрэглээний үнэ 100 дахин хямдарчээ. Тухайн үеийн 20.000 интернет хэрэглэгчийн тоо өнөөдөр 1 сая хол давж, интернет холболттой өрхийн тоо 400 орчим болсон байна. М Си Эс электроникс компанийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын 300 гарй сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээг бий болгов. Мөн төрийн үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах бололцоог бий болгож, мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглалтад оруулжээ.

Михаэль Шумахер

Михаэль Шумахер (герм. Michael Schumacher, * 1969 оны 1-р сарын 3-нд Хюрт хотын Хермюльхайм, Умар Райн-Вестфален муж) нь германы автомашины уралдааны тамирчин байсан юм.

Михаэль 1991 оноос 2006 он хүртэл мөн 2010 оноос 2012 онуудын хооронд нийт 307 удаа Формула-1-ийн дэлхийн аваргын гран прид оролцжээ. Дэлхийн долоон удаагийн аварга, 91 түрүү, 68 поле байрлал буюу нэгдүгээр байрны гараа, болон 77 хамгийн хурдан тойргоороо формула 1-ийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан нисгэгч юм. Мөн түүнчлэн 155 удаа шагналт байранд орсон амжилтаараа хамгийн олон удаа шагналт байрт шалгарсан шилдэг гуравт тооцогдож явдаг.

1990 болон 1991 онд спорт загварын автомашины дэлхийн аваргын тэмцээнд идэвхтэй оролцож байгаад 1991 анх удаа формула 1-ийн Бельгийн Гран Прид Жордан багийг төлөөлөн оролцов. Дараагийн уралдаанд Бенеттон руу солиж орсон бөгөөд тэндээ 1995 он хүртэл үлджээ. Бенеттонд байх хугацаандаа анхны гран пригийн ялалтаа 1992 онд Бельгиэс авсан ба дараа нь 1994 болон 1995 оны формула 1-ийн дэлхийн аваргаар шалгарчээ. 1996 онд тэрээр Феррари руу шилжин орсон ба эндээ 2006 он хүртэл идэвхтэй формула 1-ийн уралдаанд оролцов. Михаэль Шумахер нь 2000 оноос 2004 он хүртэл таван удаа дараалан дэлхийн аварга болсон. Дараа нь хэдэн жил завсарлага авсаны эцэст 2010 онд буцан формула 1-д ирсэн ба энэ удаа Мерседесийн багт гурван жил болов. Энэ хугацаанд түүний нийт гаргасан амжилтаараа 2011 онд наймдугаарт жагссан явдал байлаа.

2013 оны 12 сарын 29-нд Михаэль цанаар гулгаж явахдаа осолдон хүнд гэмтэл авсан бөгөөд 2014 оны 6 сарын 16 хүртэл 6 сарын турш ухаан оролгүй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн. 2014 оны 9 сарын 4-нд эмнэлгээс гарсан тэрээр өдгөө гэрээрээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа.

Түүний төрсөн дүү Ральф нь 1997 оноос 2006 он хүртэл түүнтэй хамт Формула 1-д уралдаж байлаа.

Монгол улс Азийн наадамд

Монголын тамирчид нь 1974 онд анх удаа оролцсоноосоо хойш Азийн наадам болгоноос алтан медальтай буцcан.

Оюунбилэгийн Пүрэвбаатар

Оюунбилэгийн Пүрэвбаатар нь 1973 оны 11 сарын 23-нд төрсөн.

1994 оны ДАШТ-д 52кг-н жинд 8-р байранд орсны дараа 1997 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний 58кг-д алт, тухайн оныхоо Зүүн Азийн наадамд алт авч ур чадвараа үзүүлсэн.

1998 оны Азийн тоглолтонд мөнгө, 99 оны ДАШТ-д 11-р байр эзлэн, Сиднейн Олимпт оролцсон.

Шагналт 5-р байранд орсон боловч допингийн шалгуурт хар гарсан тул шагналаа хураалгаж, барилдах эрхээ 1 жилээр хасуулсан.

Түүний дараа 2001 оны ДАШТ-д харамсалтайгаар мөнгөн медалийн эзэн болов. 2002 оны ДАШТ-д 60кг-д хүрэл медаль хүртсэн боловч түүнийг хагас шигшээд ялж, алтан медаль хүртсэн Туркийн бөх сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул огшиж, мөнгөн медалийн эзэн болсон.

Ринчиннямын Амаржаргал

Ринчиннямын Амаржаргал (1961 оны 2 сарын 27-нд төрсөн, 1999 оны 7 сарын 30-наас 2000 оны 7 сарын 26-ны хооронд ажилласан) нь Монгол улсын 21 дэх ерөнхий сайд байв. Эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр, 2 хүүтэй.

Сайнхүүгийн Ганбаатар

Сайнхүүгийн Ганбаатар нь 1970 оны 7 сарын 30-нд төрсөн. Монголын улс төрч юм.

Тэрээр 2012-2016 онд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж сонгогдон Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлджээ.

Том Хэнкс

Томас Жеффери "Том" Хэнкс нь (англ. Thomas Jeffrey "Tom" Hanks,1956 оны долоодугаар сарын 9) Америкийн Нэгдсэн Улсын жүжигчин, продюсер, зохиолч мөн найруулагч хүн билээ. Гэр бүл-нөхөрсөг инээдмийн төрөлт дагнасан драмын бүтээлүүдэд түүний бүтээсэн дүрүүдээр нь бид бүхэн илүү сайн мэдэх билээ. Энд Филадельфи киноны Андрей Беккет, Форрест Гамп киноны гол дүр, Аполло 13 киноны ахлагч Жеймс Артур Ловелл, Цэрэг Райныг аварсан нь киноны ахмад Жон Миллер, Өөрт тань хаягласан захиа киноны Жое Фокс, Орхигдсон хүн киноны Чак Ноландын дүрүүдийг тус тус онцлож байна. Хэнкс 1993 онд Филадельфи, 1994 онд Форрест Гамп киногоороо Оскарын шагналын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг дараалан хүртсэн эрхэм, Америкт л гэхэд түүний тоглосон кинонууд 3.5 тэрбум долларыг давсан ашиг олсон байдаг байна. Тэрээр жүжигчин Колин Хэнксийн эцэг.

Төгрөг

Төгрөг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт юм.

Уйгур үндэстэн

Уйгур (уйг. ئۇيغۇر‎, у.л.б.: Uyghur; хял. 维吾尔; ханз. 維吾爾; латин галиг Wéiwú'ěr; [ʔʊjˈʁʊː]) нь Зүүн болон Төв Азид оршин суудаг, түрэг угсааны үндэстэн юм. Өнөөдөр уйгурууд ихэвчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжян-Уйгурын Өөртөө Засах Оронд оршин суудаг. Шинжянгийн уйгуруудын 80% нь баруун өмнөд хэсгийн Таримын хотгорт амьдардаг байна.Хятад дахь, Шинжянгаас гадна уйгуруудын төвлөрсөн газар бол Хүнань мужийн өмнө-төв хэсэгт орших Таоюань аймаг болно. Хятадаас гадна Казахстан, Кыргызстан, Узбекистан зэрэг Төв Азийн орнуудад уйгурууд олноор оршин суудаг. Түүнчлэн Афганистан, Пакистан, Туркт цөөн тоогоор амьдардаг байна.

Хаким Олажьювон

Хаким Абдул Олажьювон (англ. Hakeem Abdul Olajuwon, 1963 оны нэгдүгээр сарын 21-нд Нигери улсын Лагос хотод төрсөн) — Нигери гаралтай Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин, бүх цаг үеийн хамгийн шилдэг төвийн тоглогч юм.

Шарук Кан

Ша́рук Ка́н (1965 онд төрсөн) — Энэтхэгийн нэрт жүжигчин, продюсер, телевизийн зүтгэлтэн.

«Болливүүдийн хаан» хэмээн өргөмжлөгдсөн тэр 80 гаруй кинонд тоглож, Энэтхэгийн кино шагналаас 14 шан хүртсэн.

Каныг Энэтхэг төдийгүй олон улс даяар мэдэх бөгөөд дэлхийн алдарт жүжигчдийн тоонд орно.

Кан Ред Чили Энтертайнмент компанийг байгуулалцсан хамтран эзэмшигч продюсер, бизнесмен юм.

Өмнөд Солонгосын 1990-ээд оны хамтлагийн жагсаалт

Энэ хуудсанд Өмнөд Солонгост 1990-ээд онд гараагаа эхэлсэн хамтлагийн нэрсийг жагсаав.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.