1988 он

Аргын тооллын (Нийтийн он тооллын, Манай эриний) 1988 он (Нэгэн мянга есөн зуун наян наймдугаар он) хэдийнээ улиран оджээ. Тэр жил Баасан гарагаар эхлэж, Бямба гарагаар төгссөн 366 хоногтой өндөр жил байлаа.

Аргын жил дараалал
1983 · 1984 · 1985 · 1986
1987 1988 1989
1990 · 1991 · 1992 · 1993
Хамаарах арван
1980-д он
Хамаарах зуун
XX зуун

Энэ онд болсон үйл явдлууд

Энэ онд төрөгсөд

Mesut Özil, Germany national football team (02)
Месут Озиль
Ангилал:1988 онд төрөгсөд

Энэ онд нас барагсад

Ангилал:1988 онд нас барагсад
  • 8 сарын 14 — Италийн автомашин үйлдвэрлэгч Энцо Феррари (90 наслав)
8 сарын 21

8 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 233 дахь (өндөр жил бол 234 дэх) өдөр юм. Мөн он дуустал 132 өдөр үлдэж байна.

Амарбаясгалант хийд

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон хийд юм.

Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.

1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна. 1943 онд хийдийг улсын хамгаалалтанд авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн байна.

Газар хөдлөлт

Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөх үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.

Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижих болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами үүснэ.

Ерөнхий тохиолдолд газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн ихэвчлэн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээр үүснэ.

Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээхи цэгийг эпицентр гэнэ.

Георгий Маленков

Гео́ргий Максимилиа́нович Маленко́в (1902/1901 он. Оренбург — 1988 он, Москва) — ЗХУ-ын төрийн болон намын зүтгэлтэн, И. В. Сталины хамтран зүтгэгч, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар (1953—1955) онуудад ажилласан. Намын эсрэг бүлэгийн гишүүн.

Гренада

Гренада Улс Атлантын далайн Карибын тэнгис дэх Гренада, Өмнөд Гренадины арлууд дээр оршино. Экваторын, тэнгисийн халуун уур амьсгалтай. Үзэсгэлэнт мөнх ногоон ой, номин хөх тэнгис нь жуулчдын сонирхлыг татдаг. Эдгээр аралд хоол амтлагч халуун ногоо элбэг учир халуун ногооны арал гэж нэрлэх явдал бий. Гренадын эдийн засгийн салбар нь хөдөө аж ахуй. Гадил жимс, наргилын самар, задь, хөвөн тариалдаг. Задь хураалтаар дэлхийд хоёрдугаарт орно. Мөн хөвөн, жүрж, чихрийн нишингэ тариална. Ургамлын тос, ром дарс, шар айраг, янжуур тамхи, лаазалсан жимс, загас боловсруулах, хөвөн цэвэрлэх, хоол амтлагч янз бүрийн ногоо үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн газрууд, загас агнуур, ойн аж ахуйтай. Хүн амын тавь гаруй хувь нь африк гаралтай, бусад нь мулат, индианууд юм. Албан ёсны хэл нь англи.

Гренада арлыг 1498 онд Х.Колумб нээжээ. 1783 онд Английн колони болсон байна. 1958—1962 онд Вест-Индийн холбооны бүрэлдэхүүнд багтаж байв. 1967 онд Англи, Гренадад холбоо бүхий улсын эрх олгож, Гренада 1974 оны II сарын 7-нд тусгаар тогтнолоо тунхаглажээ. Гренада одоо Их Британи тэргүүтэй нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг тусгаар тогтносон бөгөөд Английн хатан хааныг төрийн тэргүүнээ гэж хүлээн зөвшөөрсөн улс юм. Мөнгөний нэгж нь Дорнод карибын доллар. БНМАУ, Гренад Улсын хооронд 1980 оны VII сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.

Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

ц.с. - цаг сунгасан

а.б. - алтан бөмбөг

т.ц. - торгуулийн цохилтТайлбар

Зуны олимп

Зуны олимп нь Орчин үеийн олимпын наадмын, зун зохиогддог арга хэмжээ бөгөөд 4 жилд нэг удаа, аргын тооллоор 4-т хуваагддаг онуудад зохиогдоно. Хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүд хамрагддаг.

Лувсанжамбын Мөрдорж

Лувсанжамбын Мөрдорж (1919 - 1996) нь Монгол улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч юм. Тэрээр Монгол улсын төрийн дууллын аяыг Билэгийн Дамдинсүрэнгийн хамт зохиожээ.

Македон улс Олимпод

Бүгд Найрамдах Македон Улс тусгаар улсын хувиар олимпийн наадамд анх 1996 оны зуны олимпод оролцсон бөгөөд түүнээс хойших бүх зун, өвлийн олимпод оролцжээ. Өмнө нь 1988 он хүртэл Македончууд Югославын багт багтан оролцдог байсан. Тус улсын нэрийн маргаантай холбоотойгоор НҮБ-ээс тогтоосон түр нэр болох "Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс" хэмээх нэрийг олимпийн наадамд албан ёсоор хэрэглэдэг.

Мандухай сэцэн хатан (кино)

«Мандухай сэцэн хатан» — 1988 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн дайны, намтарчилсан, түүхэн уран сайхны кино.

Монгол кино үйлдвэр

Монгол кино үйлдвэр 1935 оны 10 сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор улсын кино зургийн хороог байгуулж улмаар уг хорооны харьяа кино үйлдвэрийн газрыг байгуулжээ.

Тус үйлдвэр нь 1936 оноос эхлэн анх удаа "Майн хөдөлмөрийн 47 жилийн ой", "Эдүгээгийн Монгол" гэх мэтийн нэг бүлэг баримтат кино хийсэн бөгөөд "Монгол хүү" гэсэн анхны кино бүтээснээр Монгол Улсын кино урлагийн эхлэл болон түүхэнд тэмдэглэгдсэн байна.

Нацагийн Жанцанноров

Бор-Боржигон Нацагийн Жанцанноров Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин,Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч.

Пунцагийн Сүхбат

Пунцагийн Сүхбат (1964 - 2015) нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт бөх, Монгол улсын гавьяат тамирчин юм.

Раднаасүмбэрэлийн Гончигдорж

Раднаасүмбэрэлийн Гончигдорж нь 1990-1992 онуудад БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга. Мөн тэрээр 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон ууган улс төрчдийн нэг юм.

Сүхбаатарын Батболд

Сүхбаатарын Батболд (1963 оны 6 сарын 24 - ) нь Монголын улс төрч, бизнесмэн, Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд юм.

Том Хэнкс

Томас Жеффери "Том" Хэнкс нь (англ. Thomas Jeffrey "Tom" Hanks,1956 оны долоодугаар сарын 9) Америкийн Нэгдсэн Улсын жүжигчин, продюсер, зохиолч мөн найруулагч хүн билээ. Гэр бүл-нөхөрсөг инээдмийн төрөлт дагнасан драмын бүтээлүүдэд түүний бүтээсэн дүрүүдээр нь бид бүхэн илүү сайн мэдэх билээ. Энд Филадельфи киноны Андрей Беккет, Форрест Гамп киноны гол дүр, Аполло 13 киноны ахлагч Жеймс Артур Ловелл, Цэрэг Райныг аварсан нь киноны ахмад Жон Миллер, Өөрт тань хаягласан захиа киноны Жое Фокс, Орхигдсон хүн киноны Чак Ноландын дүрүүдийг тус тус онцлож байна. Хэнкс 1993 онд Филадельфи, 1994 онд Форрест Гамп киногоороо Оскарын шагналын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг дараалан хүртсэн эрхэм, Америкт л гэхэд түүний тоглосон кинонууд 3.5 тэрбум долларыг давсан ашиг олсон байдаг байна. Тэрээр жүжигчин Колин Хэнксийн эцэг.

Формула-1

«Формула-1» (англ. FIA Formula One World Championships) — Олон Улсын Автомашины Холбоо (ОУАХ) 1950 оноос эхлэн жил бүр эрхлэн явуулж буй ганц суудалт автомашины дэлхийн аварга шалгаруулах гойд нэр хүндтэй уралдаан юм.

Жил бүрийн эхэнд эхэлж оны төгсгөл хүртэл цуврал уралдаан («гран-при» - «их шан» гэсэн утгатай франц үгнээс авсан) явагдах ба хувь нисгэгчийн болон зохион бүтээх багийн оноог тоолж тус бүр дэлхийн аваргыг тодруулдаг. Формула-1 уралдааны автомашин дэлхийд хамгийн хурдтай автомашин байдаг бөгөөд 360 км/цаг хурд авдаг.

Цэнхэр сум

Цэнхэр сум нь Архангай аймгийн сум юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч

Өмнөд Солонгос (БНСУ)-ын үндсэн хуулинд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч (대한민국 대통령) тус улсын төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхаар заажээ.

1987 онд оны үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрддөг. Таван жил тутамд сонгох бөгөөд улиран сонгогдохгүй.

2013 онд Паг Гынь-хе анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2017 онд Мүнь Жэ-инь ерөнхийлөгч болсон.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.