1943 он

Нийтийн он тооллын 1943 он баасан гарагаар эхэлсэн аргын тооллын (Грегорийн цагалбараар) ердийн жил байв.

Аргын жил дараалал
1938 · 1939 · 1940 · 1941
1942 1943 1944
1945 · 1946 · 1947 · 1948
Хамаарах арван
1940-өөд он
Хамаарах зуун
XX зуун

Үйл явдал

Төрсөн хүн

Дэлгэрэнгүй: Ангилал:1943 онд төрөгсөд

Өнгөрсөн хүн

Дэлгэрэнгүй: Ангилал:1943 онд нас барагсад
8 сарын 21

8 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 233 дахь (өндөр жил бол 234 дэх) өдөр юм. Мөн он дуустал 132 өдөр үлдэж байна.

Алексей Антонов

Алексей Антонов (1896—1962; 66 насалсан) — Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, армийн генерал байв.

Алексей Антонов 1945-1946 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга байсан.

Байер Леверкузен

Байер Леверкузен (герм. Bayer 04 Leverkusen) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд Леверкузен хотоос гаралтай. Байер Леверкузен нэрийн дор хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн төрөлжсөн хэд хэдэн нутагтаа алдартай клубүүд үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Бирмингем Сити

Хөлбөмбөгийн Бирмингем Сити баг (англ. Birmingham City Football) нь Английн өрнөдийн нутаг Уэст Мидлендс дүүргийн Бирмингем хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. 1875 онд Смолл Хит Альянс нэртэйгээр байгуулагдсан тус баг 1888 онд нэрээ Смолл Хит болгон өөрчилсөн бол 1905 онд Бирмингем, хамгийн сүүлд 1943 онд Бирмингем Сити болгон өөрчилсөн түүхтэй. Бирмингем Сити 2008-09 оны улиралын төгсгөлд «Лигийн АШТ-ээс» дээд дивиз буюу Премьер лигт дэвших болзол ханган өдгөө зургаа дахь улирлын нүүрийг үзэж буй.

Смолл Хит нэртэйгээр гараагаа эхлүүлсэн тус баг 1892 онд Английн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз байгуулагдахад анхны гишүүн багаар оролцож байсан бөгөөд 1950 болон 1960-аад онуудад багийн түүхэн амжилтуудаа үзүүлж байсан байна. Тэдний 1955-56 оны улиралд нэгдүгээр дивизийн зургаадугаар байр, тухайн оны «АХХ-ны цомын» тэмцээний аман хүзүү, мөн 1960 ба 1961 оны «Inter-Cities Fairs Cup» /1955-1971 оны хооронд зохиогдож байсан/ тэмцээн болон 1963 оны «Лигийн цомын» шигшээ тоглолтуудын аваргаар тус тус шалгарч байсан зэрэг хамгийн оргил амжилтууд нь юм. 1986 оноос 2002 оныг хүртлэх чамгүй урт хугацаанд тэргүүн дивизэд амжилттай тоглосон Бирмингем Сити энэ хүртлэх хугацаанд хоёр ч удаа гуравдугаар давхаргад унаад авсан бөгөөд энэ үедээ нэг болон хоёрдугаар дивизийн багуудын дунд зохиогддог «Johnstone's Paint» цомын тэмцээнд түрүүлсэн амжилттай.

1906 оноос хойш одоог хүртэл «Сент-Эндрюс» буюу «Гэгээн Эндрюсийн» цэнгэлдэх хүрээлэндээ тоглож байгаа бөгөөд харьяа нэгт Астон Вилла багтайгаа олон жилийн турш «Бирмингемийн дербиг» өгөө аваатайгаар хийсээр ирсэн түүхтэй. Үндсэн өмсгөл цэнхэр өнгөтэй тул тус багийг «цэнхэрүүд», харин хөгжөөн дэмжигчдийг нь «цэнхэр хамартнууд» гэж хочлох нь бий.

Дашдаваагийн Баттөмөр

Дашдаваагийн Баттөмөр УГЗ 1993, хөгжмийн зохиолч.

УАДБЧ-д хөгжимчнөөр ажиллаж байгаад ЗХУ-ын /хуучин нэрээр/ Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн соёлын дээд сургуульд очиж суралцаж ардын найрал дуу, хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. Сүхбаатар, Ховд аймаг, Эрдэнэт хотын Соёлын ордон, театрт хөгжмийн удирдаач, Улаанбаатар хотын Багшийн сургууль, ХБДС-д багш, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбоонд мэргэжлийн уран бүтээлчээр ажиллаж иржээ.

Дорнод аймаг

Дорнод (худам монголоор ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ – дорунаду) — Монгол Улсын аймаг.

Жаргалант сум (Архангай)

«Жаргалант сум» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Жаргалант сум»-аас олж болно.Жаргалант (худам монголоор жиргалангту) нь Архангай аймгийн сум юм.

Жаргалант сум нь 5 багаас бүрддэг: Эрдэнэ-Уул, Хоолт, Зуслан, Асайт, Баянцагаан. Дулаанхан уулын хормойд орших сумын төвийн дундуур Улиастайн гол урсдаг. Чулуутын гол тус сумын нутгаар дайран өнгөрдөг. Сумын хамгийн өндөр уул нь Пэрэнлэйлхүндэв.

Нийслэл Улаанбаатар хотоос 562-д км-ийн алсад оршдог тус ум нь ур ухаан, уран гартны өлгий нутаг гэгддэг бөгөөд, цагаан модон эмээлээрээ алдартай нутаг юм. Самар, жимс элбэгтэй. Байгалын үзэсгэлэнт газар, түүх дурсгалын олдвор, түрэгийн үеийн хүн чулуу, хадны сүг зураг, ан амьтан араатан жигүүртэн ховор эмийн ургамалтай сүрлэг сайхан уул усаар хүрээлэгдсэн сум юм.

Түүхэн замнал

Б. Амартүвшингийн “Эрдэнэцогцолсон Жаргалант нутаг” номонд дурьдсанаар…

Сайн ноён хан аймгийн эетэй засгийн хошууны үүсгэл, нутаг дэвсгэр: Суут Богд Чингис Тэмүжин хааны арван дөрөвдүгээр үеийн үр Батмөнх Даян хаан хөвгүүддээ нутаг дэвсгэрээ хуваан өмчлөн захируулахад отгон хөвгүүн Гэрсэнзэд Халх түмэн ногджээ. Гэрсэнзийн эцэг нь алтан ургийн боржигин овогт хаан, эх нь Жалайр аймгийн хатан байсан тул Монголын түүхийн сурвалж бичгүүдэд түүнийг Гэрсэнз жалайр хун тайж хэмээн тэмдэглэдэг. Гэрсэнз 1513 онд төрж, 1549 онд 36 настайдаа нас нөгчжээ. Гэрсэнзийн үед Халхын нутаг дэвсгэр нь зүүн зүг Хянганы нуруунаас баруун зүг Алтай уул, өмнө зүг элсэн говиос хойд зүг Орос улсын хил хүрч байв. Гэрсэнзийг нас нөгчсөний дараа түүний их хатан Хатунгай Халхыг долоон хөвгүүнд нь хуваан захируулснаар “Халх долоох хошуу” үүсчээ. Халхыг хуваан захируулахад гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэрэгүүд отог ногджээ. Горлос нь язгуурын монголчуудын Дарлигины бүлэгт багтаж байсан эртний аймаг. ХII зууны үед Горлос нь Хянганы нуруугаар нутаглаж, Хамаг Монголын Хадаан баатар, Хотула хаан нарын эзэмшил байгаад 1203 онд Тэмүүжиний эрхшээлд орсон.

1206 онд Их монгол Улс байгуулагдахад Горлос нь Өүлэн эх, Хавт Хасарын эзэмшилд очиж, зарим нь баруун тийш нүүдэллэж Узбекийн холбоонд багтсан. Өүлэн эхийн эзэмшилд очсон Горлос нар нь Монголын хаадын үр хойчист захирагдан явсаар ХҮI зууны дундуур Халхын долоон отгийн бүрэлдэхүүнд багтаж, ХҮII зууны сүүл үеэс Хэрэгүүд нарын хамт Түшээт хан аймгийн бүрдүүлжээ. ХҮI –ХҮII зууны үед Горлосын гол хэсэг нь Хангайн нуруунаас Хэрлэн гол хүртэл Орхон, Туулын бэлчирээр нутаглаж байсан. Хавт Хасарын эзэмшилд очсон Горлос нар нь түүний удмын ноёдод захирагдаж явсаар Өвөр монголын Жиримийн чуулганы Горлос хоёр хошуу болсон. Хэрэгүүд нь Хиргис гаралтай эртний овог. Енисей мөрний эхэн урсгалаар нутаглаж явсан Хиргис нар нь IХ зууны дунд үед Монгол нутагт түрэн орж ирж төр улс байгуулан 50 орчим жил монгол нутагт ноёрхож байсан. ХIII зууны эхээр Хиргис нар монголын эзэнт гүрний захиргаанд орж, хожим хэдэн зуун жил болоход халхжиж ХҮI зуунд Хэрэгүүд нь Ар халхын 13 отгийн нэг болсон. Ар Халхын долоон хошуу нь дотроо баруун, зүүн гар болон хуваагддаг. Зүүн гар нь Гэрсэнзийн гуравдугаар хөвгүүн Онохуй үйзэн, дөрөвдүгээр хөвгүүн Аминдурал, тавдугаар хөвгүүн Дарь нарын эзэмшлээс бүрдэнэ. Дарь тайж үргүй тул түүний хувь эзэмшил Аминдуралд шилжжээ. Зүүн гарын нутаг дэвсгэр нь Хангайн уулсаас Халх гол хүртэлх нутгийг хамарч Онохуй үйзэн, Аминдурал нарын эзэмшил нутаг нь Хэрлэн голоор зааглагдаж байв. Онохуй үйзэн ноёны орд өргөө нь Туул гол, Эрдэнэзуу орчмын газарт байрлаж байжээ.

Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хөвгүүн нь Түмэнхан Хөндлөн ноён болно. Түмэнхан хөндлөн ноёны арван гурван хөвгүүдийн Харъяат нар нь Сайн ноён хан аймгийн эх үүсвэрийг тавьжээ. Түмэнхан ноён, түүний хөвгүүдийн орд өргөө нь Онгийн голын Гуюрихын газарт байжээ.

Түмэнхан Хөндлөн ноён улааны шашны урсгалын эсрэг шарын шашны урсгалыг дэмжсэн учир Банчин богдоос “Сайн ноён” цол хүртжээ. Тэрбээр ХҮII зууны эхээр Төвдөд гарсан улаан, шар малгайтын хоёр урсгалын тэмцэлдээний үеэр шар малгайтанд туслахаар Лхаст хүрэлцэн ирж, Баруун зууд Далай Блама-гийн шарилын сүм бүтээх зэргээр ихээхэн эргэл мөргөл үйлдэж, өргөл барьц өгсөний учир Банчин Богдоос “Номун хаан, Хөндлөн цөхүр” цол, мөнгөн тамгаар шагнагджээ. Түмэнхэний зүтгэл чармайлт, нэр сүрийг алдаршуулж, түүний ач хүү Данзан лам гэгч нь Халхын феодалуудын дотроос анх удаа өвөг эцгийнхээ “Номун хаан” хэмээх шашны цолыг залгамжлан авч, улмаар Онохуй үйзэн ноёны эзэмшлээс салж, тусгай биеэ даасан эзэмшил болжээ. Түмэнхэний суурийг тавьж,Данзан ламын тэтгэсэн шарын шашны үйл ажиллагаа нь яван явсаар их хүч нөлөө орж, хожим нь Халхын гурван аймгаас “Сайн ноён” аймаг салбарлан гарахын нэгэн шалтгаан болжээ. 1691 онд Манж Чин Улс Халх Монголыг албан ёсоор нэгтгэх ёслол хийсэн Долоннуурын чуулганаар Халхын хошуудыг олшруулан 34 хошуу болгоход Түшээт ханд 9, Сэцэн ханд 11, Засагт ханд 7, Сайн ноёнд 7 хошуу байгуулжээ. Долоннуурын чуулганаар Сайн ноёны 7 хошууг Түшээт ханд захируулсан боловч, хожим 1725 онд тусгай аймаг болгосон.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буулгасан Богд хаантаны Хишиг тархаах зарлигаар Сайн ноён Төгс-Очирын Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, Итгэмжит Эетэй дайчин цол шагнан хүртээснээр Халх монгол нь 4 хантай болж, Сайн ноён аймаг нь Сайн ноён хан аймаг хэмээн нэрлэгдэх болсон.

Түмэнхан Хөндлөн ноёны арванхоёрдугаар хөвгүүний нэр Хүүхэн, цол нь Базар, түүний хөвгүүн Цэдэн, цол нь Цогт хэмээмүй. Цэдэн цогтын хөвгүүн Зинамид Цогт ахай нь хожмын Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны анхны засаг ноён болно. Эетэй засгийн хошууг анх итгэмжит Эетэй эрх дайчин хошой чин ван Шамбын хошуунд хавсаргаж байгаад, Энх-Амгалангийн 48 дугаар онд /1709 он/ Зинамидыг засаг тэргүүн зэрэг тайж өргөмжилж, өөр нэгэн хошуу болгожээ. Ийнхүү Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны эх үүсгэл тавигдсан…

Хошууны угсаа залгамжилсан ноёд

Цэдэнгийн Зэнэмэд /Жалайр хунтайж/ 1709-1724 он

Зэнэмэдийн Тэгш /Таваг засаг/ 1724-1750 он

Тэгшийн Убаш /Чин бишрэлт засаг/ 1750-1788 он

Убашийн Бодьсүрэн /Бодь засаг/ 1789-1804 он

Убашийн Гомбодорж /Го засаг/ 1805-1843 он

Гомбодоржийн Галсандорж /Га засаг/ 1843-1850 он

Гомбодоржийн Жанчивдорж /төр бариагүй/ 1851

Жанчивдоржийн Ринчиндорж /Эрдэнэ засаг/ 1852-1859 он

Ринчиндоржийн Даянжалбуу /Дархан гүн/ 1897-1916 он

Даянжалбуугийн Ванчиннамжил /Сайн дурын засаг/ 1916-1918 он

Жамсрангийн Намсрайжав /Даринчулуун/ 1918-1924 онСумын дарга нар

Н. Ядамсүрэн 1924-1925 он

Ц. Түмэнбаяр 1925-1926 он

Ч. Содномцэрэн 1926-1927 он

Ж. Намсрайжав 1927-1928 он

Н. Ванчинсамбуу 1929-1930 он

З. Сосор /эмэгтэй/ 1930-1932 он

Ж. Өлзийбадрах 1932-1933 он

Н. Шагдар 1933-1940 он

Б. Баатарбүргэд 1940-1943 он

С. Гэлэг 1943-1945 он

О. Гүржав 1945-1946 он

Х. Түдэв 1946-1948 он

С. Гэлэг 1948-1952 он

Б. Готов 1952-1954 он

Г. Шинэдэнцэл 1954-1955 он

Б. Готов 1955-1959 онСум, нэгдлийн дарга нар

Б. Жанлав 1959-1962 он

Р. Пүрэв 1962-1968 он

Ш. Пандибалжир 1968-1974 он

Э. Дамдинсүрэн 1974-1977 он

Д. Чимэдцэрэн 1977-1987 он

Ө. Нямцэрэн 1987-1991 он

Ж. Арилдсүрэн 1991-1992 онСумын засаг дарга нар

Ж. Цэрэннадмид 1992-1996 он

С. Нинжчамба 1996-2002 он

Б. Батхангай 2002-2004 он

Ж. Батчулуун 2004-2008 он

С. Нинжчамба 2008-2010 он

Ч. Батболд 2010-2012 он

Б. Эрдэнэбаатар 2012 оноос

И-16

И-16 нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч Николай Николаевич Поликарповын 1933 онд бүтээсэн сөнөөгч онгоц юм. Монгол улсын нисэх хүчинд ердөө 1 онгоц л 1942 онд хүлээн авч ашигласан байна.

Иосиф Сталин

Иосиф Виссарионович Сталин (жинх. Иосиф Виссарионович Жугашвили, 1878 оны 12 сарын 18-нд төрж - 1953 оны 3 сарын 5-нд нас барсан) нь Зөвлөлтийн улс төрч. Гүржид гуталчны хүү болж төрсөн тэрбээр шашны сургуульд сурч байсан боловч хувьсгалт үйл ажиллагаа явуулсны учир 1899 онд сургуулиасаа хөөгджээ. Тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж, 1903 онд Оросын Социал Демократ Ажилчны Намын большевик фракцын талд оржээ. Владимир Ильич Лениний шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал хашиж байгаад 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Сталин (Оросын сталь буюу “ган” хэмээх үгнээс гаралтай) хэмээх нэрийг аваад, большевик засгийн газарт үндэстэн ястнууд болон төрийн хяналтыг хариуцсан комиссарын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн (1917-1923). 1922 оноос Сталин намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүн болсон. Энэхүү ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлд дарангуйлал тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлсэн. Ленинийг нас барсны (1924) дараа Сталин Лев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд тэрбээр Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглалаа. 1930-аад онд тэрбээр Хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэрбээр баруун хилээ бэхжүүлэхийн тулд Герман-Зөвлөлтийн харилцан үл довтлох гэрээнд (1939) гарын үсэг зурж, Финлянд руу довтолж (Өвлийн дайныг үзнэ үү), Зүүн Европын зарим хэсгийг Зөвлөлтөд нэгтгэжээ. Герман Зөвлөлтөд халдан довтлоход (1941) Сталин цэргийн үйл ажиллагааны удирдлагыг гартаа авсан. Тэрбээр Оросыг Британи, АНУ-ын холбоотон болгож, Тегеран, Ялта, Потсдамын бага хурлууд дээр хэлэлцээ хийх чадвараа харуулсан юм. Дайны дараа тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон. Сталин дотоодын эсрэг үзэл бодлыг хянах улс төрийн харгис арга хэмжээ авч байсан бөгөөд улам бүр параноид болж байлаа. Тэрбээр нас барах үедээ Эмч нарын хуйвалдаан хэмээх хядлагын дараа дахин нэг хядлага явуулахаар бэлтгэж байжээ. Ард түмэндээ аймшигтай их гарз хохирол учруулан байж Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийд нөлөөтэй гүрэн болгосон гэгддэг тэрбээр харгислал, айдас хүйдсийн зэрэгцээ аж үйлдвэржсэн цэргийн гүрэнг үлдээсэн юм. 1956 онд Сталин болон түүнийг тахин шүтэх үзлийг Никита Хрущёв шүүмжилж буруушаасан юм.

Сүхбаатар аймаг

Энэ аймгийг бусад Сүхбаатараас ялган таниарай.

Сүхбаатар (худам монголоор - sükebaɣatur, сүхэбагатур) — Монгол улсын аймаг.

Хорлоогийн Дамба

Хорлоогийн Дамба цэргийн алба хааж хязгаарын цэргийн Баяннуурын заставт байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны амаар хил нэвтэрч ирсэн хасгийн 100 гаруй зэвсэгт дээрэмчидтэй гурвуулхнаа эрэлхэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. 1961 оны 10 дугаар сарын 17-нд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (товчоор: ХААИС) нь одооноос 45 жилийн тэртээ анх мал эмнэлэг, зоотехник, агроном гэсэн 3 факультеттайгаар анхны хичээлээ эхэлж байсан бол өнөөдөр бүрэлдэхүүндээ 7 сургууль, Дархан-Уул, Ховд, Орхон зэрэг аймгуудад салбар сургуулиуд, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нийт 5 эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор болжээ. Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлж хэрэгжүүлсээр ирсэн.

Чилхаажавын Авдай

Чилхаажавын Авдай Монгол Улсын Ардын Багш, Академич, Шинжлэх Ухааны Доктор профессор.

Шадавын Лувсанвандан

Бэсүд овогт Шадавын Лувсанвандан (* 1910 оны 1 сарын 20-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд; † 1983 оны 7 сарын 3) нь орчин үеийн монгол хэл шинжлэлийн ухааныг олон салбар бүхий бие даасан цогц шинжлэх ухаан болгон хөгжүүлэх их үйл хэрэгт өөрийн бүтээлч сэтгэлгээ, бүхий л амьдралаа бүрэн зориулсан нэрт эрдэмтдийн нэг нь ерөнхий хэл шинжлэлийн гарамгай онолч, ахмад дуун хөрвүүлэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын төрийн шагналтан, Монгол улсын гавьяат багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), хэл шинжлэлийн ухааны доктор (Sс.D), профессор багш.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.