1916 он

1914 | 1915 | 1916 | 1917 | 1918

(MCMXVI) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арванзургаадугаар оны гал луу жил. Григорийн он тооллоор хоёр дахь мянганы 916 дахь жил. Хоёрьдугаар зууны 15 дахь он, 1910-аад оны долоо дахь жил. Энэ жил Григорийн тооллоор өндөр жил тохиов.

Онцлох үйл явдал

Нэгдүгээр сар

  • Нэгдүгээр сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн Эзэн хааны армийн Эрүүл мэндийн тасаг анх удаагаа хүйтэн саванд цус тээвэрлэн дайны шархтануудад амжилттай суулгав.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Холбоотны армийн нэгдсэн хүч Каунде буюу одоогийн Камерун улсын нийслэлийг амжилттай эзлэв.
  • Нэгдүгээр сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улсын армийн дээд командлал Австри-Унгарын цэргийн ажиллагааны эсрэг эх орноо хамгаалж, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тушаал гаргажээ.
  • Нэгдүгээр сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улсын Мойковац хотод Австри-Унгарын армийн 20 мянган цэрэг байрлалаа эзлэв. Тооны хувьд хэтэрхий тэнцвэргүй байсан энэ тулаанд Австри-Унгарын арми ялалт байгуулж Монтенегрын 2000 цэрэг амиа алджээ.
  • Нэгдүгээр сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хар тэнгист Хаант Оросын байлдааны хөлөг Оттоманын армийн байлдааны хөлөгтэй жижиг тулаан дэгдээв. Хэдийгээр жижиг хэмжээний тулаан байсан ч Оросууд Хар тэнгист хяналтаа тогтоох, Оттоманы эзэнт гүрэн Дарданьелсын хоолойг хамгаалах хариуцлагатай тулаан байлаа.
  • Нэгдүгээр сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Оттоманы эзэнт гүрний дорно хэсгийн Эрзурум хотод Хаант Оросын арми довтлов.
  • Нэгдүгээр сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австрийн анги нэгтгэл Монтенегрогийн нийслэл Сетинье хотод нэвтрэв.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Одоогийн Ирак улсын нутаг дэвсгэрт орших Вади голын ээлжит тулаанд Дэслэгч генерал Фентон Эилмэрээр удирдуулсан Британийн анги нэгтгэл их хохирол амсав. Тулаанд Оттоманы талаас 527 цэрэг амиа алдсан бол Британийн 1600 цэрэг амиа алджээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын армийн командлагч Николай Юдевичээр удирдуулсан армийн 75 мянган цэрэг Эрзурум хотод байрлалаа эзлэв. Оттоманы талаас Абдул Керим Пашагаар удирдуулсан Гуравдугаар арми тулаанд ороход бэлэн болжээ.
  • Нэгдүгээр сарын 14: Ирландын хувьсгалын удирдагч Майкл Коллинс байр суурьнаасаа татгалзаж Лондон хотоос Ирланддаа буцаж ирэв.
  • Нэгдүгээр сарын 17: Гватемал улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж Мануэл Эстрада Кабрера гурав дахь удаагаа улиран сонгогдов.
  • Нэгдүгээр сарын 18 - Дэлхийн нисэх хүчний практикт анх удаагаа бүх эд ангийг нь төмрөөр хийсэн "Юнкерс Ж1" загварын нисэх онгоц амжилттай хөөрөв.
  • Нэгдүгээр сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улсын Хаан I Николай эх орноосоо дүрвэж Италид ирэв.
  • Нэгдүгээр сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы армийн Тэнгисийн цэргийн дээд командлалын захирагчаар Дэд Адмирал Райнхард Шиир томилогдов.
  • Нэгдүгээр сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улс албан ёсоор Австри-Унгарын армид бууж өгөв.
  • Нэгдүгээр сарын 28 - Канадын Манитоба муж улс эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав. Ингэснээр Канадад эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуулиар зөвшөөрсөн анхны муж улс болсон түүхтэй.
  • Нэгдүгээр сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Эрзурум хотын тулаанд Оттоамын Гуравдугаар армийг удирдан оролцож Хаант Оросын довтолгоог амжилттай няцаасан Махмуд Камил Паша Истанбулд эргэн эрэв. Тэрээр Оттоманы язгууртнуудад Эрзурум хотыг дахин хамгаалах, дайны төлөвлөгөөг оновчтой байдлаар өөрчлөх санал тавьсан билээ.
  • Нэгдүгээр сарын 30 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы армийн зеппелин Парис хотыг бөмбөгдөж зургаан энгийн иргэн амиа алдан, 30 гаруй хүн шархдав.
  • Нэгдүгээр сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны армийн гурван есөн бөмбөгдөгч зеппелин Германы тнэгисийн цэргийн Нисэх хүчний командлагч Петер Страссераар удирдуулан Ливерпүүлийг бөмбөгдөхөөр хөдлөв. Ихэвчлэн дундаас дээш давхаргынхан аж төрдөг дүүргийг онилсон байсан уг төлөвлөгөө амжилттай болж чадаагүй юм.

Хоёрдугаар сар

  • Хоёрдугаар сарын 1 - Британийн Нисэх хүчний 35 дугаар эскадрон байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 2 - Канадын Ард нийтийн танхимын барилгад түймэр гарав. Ард нийтийн танхимын номын санд унтраалгүй хаясан тамхинаас болж гарсан түймэр Их танхимыг тэр чигтээ сүйджээ. Галын улмаас долоон хүн амь насаа алджээ.
    • Өмнөд Америкийн хойд хэсэгт сарны бүтэн хэртэлт тохиов.
  • Хоёрдугаар сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Оттоманы эзэнт гүрний Трабзон боомтыг эзлэхээр газардав. Арменичууд голчлон аж төрдөг энэ боомт хотыг эзлэх болсон нь Арменичуудыг яргалсан цус яргалалынх нь төлөөх хариу байсан юм.
  • Хоёрдугаар сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ердөө хэдхэн хоногийн өмнө Оттоманы эзэнт гүрний амжилттай хамгаалсан Эрзурумын тулаанд Хаант Оросын арми гайхалтай ялалт байгуулав. Хаант Оросын мэдэлд Эрзурум хотын Мус дүүрэг бүхэлдээ шилжжээ.
  • Хоёрдугаар сарын 8 - Уругвайн Монтевидео хотын нэгэн кафед Аргентинийн танга хөгжмийн нэрт зохиолч Роберто Фирпо, Уругвайн хөгжмийн зохиолд Херардор Матос Родригез нар шинэ хөгжим зохиохоор халуун яриа өрнүүлэв. Ярианы үр дүнд арваннэгдүгээр сард нь дэлхийн хамгийн алдартай танго хөгжмийн бүтээл болох "Ла Кумпарсита" мэндэлсэн билээ.
  • Хоёрдугаар сарын 11 - Канад улсад төрөлтийн хяналтын төлөө олон нийтэд лекц уншсаных нь төлөө тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн Эмма Голдманыг баривчилжээ.
  • Хоёрдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Эрзурум хотын хамгийн чухал, стратегийн ач холбогдолтой "Кара Гобек" боомтод Хаант Оросын арми хяналтаа тогтоов.
  • Хоёрдугаар сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Эрзурум хотын өөр нэг чухал боомт болох Тафетыг бүрэн эзлэв. Эрзурумын тулаанд Хаант Оросын нэг ангид дунджаар 1000 гаруй цэрэгтэй байсан бол Оттоманы армийн нэг анги 350 хүрэхгүй цэрэгтэй байжээ.
  • Хоёрдугаар сарын 16 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Эрзурум хотыг бүхэлд нь эзлэв. Тулаанд Оттоманы эзэнт гүрний 17 мянган цэрэг амиа алдаж, 5000 цэрэг олзлогджээ. Харин Хаант Оросын талаас 1000 цэрэг амиа алдсан юм.
  • Хоёрдугаар сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми Дэлхийн нэгдүгээр дайны хамгийн том тулаанаа хийв. Францын Вердун хотыг хамгаалахаар 50 дивиз бүхий 1.25 сая цэрэг илгээжээ. Францын талаас Вердун хотын төлөө 1.14 сая цэрэг тулаанд бэлэн болоод байсан юм.
  • Хоёрдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Францын Бюмон-ан-Вердуно тосгоныг эзлэв. Гэвч Францын тал стратегийн чухал түшиц болох Дуамон боомтыг эзэмшсэн хэвээр байлаа.
  • Хоёрдугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Францын Дуамон боомтод хяналтаа тогтоов.
  • Хоёрдугаар сарын 27 - Оттоманы эзэнт гүрний Дайны салбар зөвлөл хуралдаж Эрзурум хотын төлөөх тулаанд амжилтгүй оролцож хүн хүчний хохирол амсан, стартегийн чухал хотоо сөргөлдөгч талынханд алдсан гэх үндэслэлээр Оттоманы Гуравдугаар армийн командлагч Махмуд Камил Пашаг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, сахилгын шийтгэл ногдуулахаар болов. Түүний оронд генерал Вехиб Пашаг командлагч болгосон байна.

Гуравдугаар сар

  • Гуравдугаар сарын 4 - Их Британийн Засгийн газар дайны цагийн байдалтай уялдуулан орлогын албан татварыг гурав дахь удаагаа өсгөв. Энэ удаад таван шиллингээр нэмэгдүүлжээ.
  • Гуравдугаар сарын 5 - Испанийн Майорка мужийн Пальма хотод Майорка хөлбөмбөгийн клуб байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 6 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон Дайны асуудал эрхэлсэн сайдаар Кливленд мужийн амбан захирагч асан Ньютон Д.Бэйкерийг томилж буйгаа зарлав.
  • Гуравдугаар сарын 7 - Германы автомашины алдарт "BMW" компани Бавари хотноо байгуулагджээ.
  • Гуравдугаар сарын 9 - Германы хаант улс Португалд дайн зарлав.
    • Мексикийн хувьсгал: Панчо Виллагаар удирдуулсан Мексикийн 500 хувьсгалч Нью-Мексико мужийн Колумбус хотод халдав. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын явган цэргийн 13 дугаар хороо байлдааны байдалд шилжжээ.
  • Гуравдугаар сарын 13 - Австрали-Шинэ Зеландын цэргийн нэгдсэн эвслийн цэргүүд генерал Уиллиам Бөрдвүүдийн удирдлаган дор Баруун фронт руу явав.
  • Гуравдугаар сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Кумьер-ла-Мор-Хомм болон Шаттанкур тосгодыг эзлэв.
  • Гуравдугаар сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн Португал улсад дайн зарлажээ.
  • Гуравдугаар сарын 22 - Хятадын хаан гэж өөрийгөө зарласан Юань Шикайн цол хэргэмийг хураан авав. Ингэснээр Бүгд найрамдах Хятад буюу Тайвань дахин эмхлэгдэн байгуулагдахаар болсон юм.
    • Английн нэрт зохиолч Ж.Р.Р.Толкиен Английн Уорвик хотод хуримлав.
  • Гуравдугаар сарын 30 - Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээд Монтриал Канадианс баг өрсөлдөгч Портленд Рөүзбадсыг таван тоглолтын цувралд 3-2-оор тэргүүлэн аваргалав.
  • Гуравдугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы нисэх хүчний долоон зеппелин Лондон хотыг бөмбөгдөх даалгавараа биелүүлэхээр "мордов". Гэвч хоёр нь хөдөлгүүрийн доголдлын улмаас осолдон, үлдсэнийг нь Английн цэргүүд бөмбөгдөн сөнөөжээ.

Дөрөвдүгээр сар

  • Дөрөвдүгээр сарын 1 - Бельгийн иргэн 23 настай Габриеллэ Петитийг Германы цэргийн хээрийн шүүхээр оруулан буудан хороов. Түүнийг Британийн талд тагнуулын мэдээ өгсөн хэргээр ийнхүү буудан хороосон байна. Дэлхийн нэгдүгээр дайны дараа тэрээр Үндэсний баатар болсон билээ.
  • Дөрөвдүгээр сарын 4 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаан: Францын арми дайны фронтод тулалдаж буй цэргүүдэд тусламж хүрүүлэв. Хоёр талын ширүүн тулаан дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн юм.
  • Дөрөвдүгээр сарын 8 - Англи-Египетийн хамтарсан цэргийн хүч Суданы Абиад хотыг эзлэв.
  • Дөрөвдүгээр сарын 10 - Америкийн мэргэжлийн гольфийн холбоо (PGA) байгуулагдав. Холбоог анхлан байгуулсан 35 эрхэм тэр өдрөө Ерөнхийлөгчөөр Роберт Уайтыг тохоон томилжээ.
  • Дөрөвдүгээр сарын 11 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаан: Дүамон болон Воу хотод хяналтаа тогтоосон Германы армийн эсрэг сөрөг довтолгоо хийв.
  • Дөрөвдүгээр сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми Эргийн дээд командлалыг байгуулав. Германы хойд эрэгт Холбоотны арми халдан довтлох тактик баримталсантай холбоотойгоор энэ командлалын газрыг байгуулжээ.
  • Дөрөвдүгээр сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын цэрэг Туркийн Трабзон боомтыг 2.5 сарын хугацаанд бүсэлсний эцэст Оттоманы Эзэнт гүрний цэргүүд орхин явжээ.
    • АНУ-д Багш нарын холбоо Чикаго хотод албан ёсоор байгуулагдаж, анхны Ерөнхийлөгчөөр нь Маргарет Хейли сонгогджээ.
  • Дөрөвдүгээр сарын 16 - Мексикийн хувьсгалын тэргүүн Амадор Сальазар, ойрын түнш Эмиллиано Запата нар Тлатизапан хотод болсон тулааны үеэр амь насаа алдав.
  • Дөрөвдүгээр сарын 19 - Канадын Альберта муж эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
  • Дөрөвдүгээр сарын 25 - Сиамын хаан Важиравудын шийдвэрээр Тайландын хөлбөмбөгийн холбоо байгуулагдав. Эзэн хааны ивээл дэр Хааны цом тэмцээн зохион байгуулахаар болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 27 - Австри-Унгарын эзэнт гүрний ханхүү Леопольд Клемент зургаан сарын өмнө авсан гэмтлийнхээ улмаас нас барав.

Тавдугаар сар

  • Тавдугаар сарын 3 - Бразилийн Шинжлэх ухааны академи Рио де Жанейро хотноо байгуулагдав.
  • Тавдугаар сарын 6 - Италийн Фиужжи хотыг нийслэл Ром хоттой холбосон галт тэрэгний шугам нээлтээ хийлээ.
  • Тавдугаар сарын 14 - АНУ-ын Морин цэргийн анги нэгтгэл Мексикийн Каохулиа хотод босогч Панчо Виллагийн дагалдагчидтай ширүүн тулалдав. Тулааны улмаас Мексикийн таван босогч амиа алджээ.
  • Тавдугаар сарын 15 - АНУ-ын Тэнгисийн цэрэг Бүгд найрамдах Доминикан улсын Санто Доминго хотод хяналтаа тогтоов.
  • Тавдугаар сарын 21 - Их Британий түүхэндээ анх удаагаа цагаа урагшлуулав. Шатах тослох материал болон эрчим хүч хэмнэх үүднээс өдрийн цагаа нэг цагаар урагшлуулжээ.
  • Тавдугаар сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаан: Генерал Шарль Мангинаар удирдуулсан Францын 12 мянган цэрэг Дүамон боомтыг авахаар байлдааны фронтыг зорив.
  • Тавдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаан: Дүамон боомтод хяналт тогтоох Францын довтолгоо бүтэлгүйтэв. Францын талаас 5640 хүн амиа алдан, 1000 гаруй хүн дайны хоригдол болжээ.
  • Тавдугаар сарын 29 - АНУ-ын Калифорни мужид алдарт Монтери цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад оров.
  • Тавдугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн тэнгисийн цэрэг болон Германы эзэн хааны тэнгисийн цэргийн хооронд болсон тулаанд Британийн талаас 13 байлдааны хөлөг онгоц живж ноцтой ялагдал хүлээжээ.

Зургаадугаар сар

  • Зургаадугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ютландын тулаан: Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн анги нэгтгэл Хойд Тэнгист болсон тулаанд ноцтой ялагдал хүлээлээ. Тулаанд Британийн талаас 6094 цэрэг амь насаа алдсан бол Германы талаас 2551 цэрэг амь насаа алдса байна.
  • Зургаадугаар сарын 5 - Оттоманы эзэнт гүрний эсрэг Арабын орнуудын хувьсгал эхэллээ. Иракын хаан I Файсал, түүний хүү Меккагийн Шариф Хуссейн бин Али нар нэгдэн Медина дахь Оттоманы анги нэгтгэл рүү дайрахаар болов.
  • Зургаадугаар сарын 7 - Бүгд найрамдах Хятад улсын Ерөнхийлөгчөөр Ли Юаньхонг томилогджээ.
  • Зургаадугаар сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Брусиловын дайралт: Галисиа буюу одоогийн Украины Лутск хотыг Хаант Оросын арми эзэлэж, 200 мянган цэргийг дайны хоригдол болгов. Ингэснээр Австри-Унгарын арми бүрэн ухарсан билээ.
  • Зургаадугаар сарын 10 - Меккагийн Шариф Хуссен бин Али Оттоманы эзэнт гүрний эсрэг хувьсгал хийхээр болсон Хежазын хаант улс байгуулахыг зохион Алеппогоос Аден хүрсэн хотуудад буй бүх цэргийг Оттоманы эзэнт гүрний эсрэг босохыг уриалжээ.
  • Зургаадугаар сарын 14 - Дайнд эвсэн орж байгаа холбоотон гүрнүүд Францын нийслэл Парис хотноо хуралдаж Парисын эдийн засгийн гэрээг байгуулжээ. Ингэснээр дайнд сөргөлдөгч талуудад эдийн засгийн хориг тогтоох дээр санал нэгдсэн байна.
  • Зургаадугаар сарын 15 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон Хөвгүүдийн скаутын холбоо байгуулах хуульд гарын үсэг зурлаа.
  • Зургаадугаар сарын 16 - Улаан Тэнгис дэх Оттоманы эзэнт гүрний анги нэгтгэл Жидда боомтод сөргөлдөгч талуудад бууж өглөө.
    • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Чарльз Эванс Хьюс нэр дэвшихээр болжээ.
  • Зургаадугаар сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Брусиловын дайралт: хаант Оросын генерал Алексей Брусиловын удирдлаган дор дайтаж байсан анги нэгтгэл дээр нэмэгдэн Оросын баруун фронт дахь армийн бие бүрэлдэхүүн хүч хавсран Галисиа хотод бүрэн хяналтаа тогтоожээ.
  • Зургаадугаар сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Германы цэргийн хүч Францын эсрэг хорт хий ашиглажээ. Үүний улмаас 1600 цэрэг амиа алдсан байна.
  • Зургаадугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Британийн арми Францтай хүч хавсрахаар болов.
  • Зургаадугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны тэнгисийн цэргийн анги нэгтгэл Британийн "SS Brussels" хөлөг онгоцыг олзлов.
    • Сиам буюу одоогийн Таиланд улсад Бангкокын төмөр замын буудлыг ашиглалтад оруулжээ. Барилгын ажил зургаан жил үргэлжилсэн байна.
  • Зургаадугаар сарын 30 - Мэргэжлийн гольфийн алдарт "US Open" нээлттэй тэмцээнд сонирхогчийн гольфийн тамирчин Чик Эванс түрүүлжээ.

Долоодугаар сар

  • Долоодугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Дэлхийн нэгдүгээр дайны түүхэн дэх хамгийн том тулааны нэг эхлэв. Британийн армийн анги нэгтгэл тулаан эхэлсэн өдөр Коммекур, Мүнтабан, Мамтез тосгодыг булаан эзэлж чадсан байна. Довтолгооны үеэр Британий талаас 19240 цэрэг амь насаа алджээ.
    • Финландын вант улсад парламентын сонгууль болж Социаль демократ нам ялалт байгуулав.
  • Долоодугаар сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Фрикур тосгоныг эзлэв.
  • Долоодугаар сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Ла Боссель, Овилерийг эзлэв.
  • Долоодугаар сарын 4 - Оттоманы эзэнт гүрний сүүлийн анги нэгтгэл гурван долоо хоногийн турш тулалдсаны эцэст Арабын армид бууж өгчээ.
  • Долоодугаар сарын 7 - Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам нийслэл Веллингтон хотноо байгуулагдав.
  • Долоодугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Германы арми Форт Сувилийн тулаанд хорт хий ашиглав. Гэвч Францын цэргүүд хорт хийнээс хамгаалах шинэ баг хэрэглээнд нэвтрүүлсэн тул хохирол багатай давж гарчээ.
    • Меккагийн шариф Хуссейн бин Али ариун хот Меккад бүрэн хяналтаа тогтоов.
    • Төв болон Хойд америкийн хөлбөмбөгийн холбоо Аргентин улсад албан ёсоор байгуулагджээ. Анхны тэргүүнээр Уругвайн хөлбөмбөгийн холбооны дарга Хектор Гомезыг тохоон томилжээ.
  • Долоодугаар сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Францын Контальмейсон тосгоныг эзлэв.
  • Долоодугаар сарын 11 - АНУ-ын Ерөнхийлгөч Вүүдроу Уилсон Холбооны замын сангийн хуульд гарын үсэг зуржээ. Ингэснээр төсвийн мөнгөөс тусдаа сан үүсгэн муж хоорондын хурдын зам барих боломжтой болсон байна.
  • Долоодугаар сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Тулаан эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд Британийн арми ихэнх тосгодыг Германаас булаан эзэлсэн боловч Британийн талаас 25 мянган цэрэг, Францын талаас 17.6 мянган цэрэг ямар нэгэн байдлаар хохирсон юм.
    • Шинэ Зеланд улсаас анх удаагаа Вивиан Уолш нисгэгчийн үнэмлэх авчээ.
  • Долоодугаар сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Тронь Вүүдийг булаан эзэлж Германы 3837 цэргийг олзлов.
  • Долоодугаар сарын 15 - Нисэх онгоц зохион бүтээгч Уиллиам Боинг Сиаттл хотод "PAPC" компаниа байгуулав. Дараа жил нь "Боинг онгоцны компани" гэж нэрээ өөрчилсөн билээ.
  • Долоодугаар сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Овиллерьс тосгоныг эзлэв.
    • АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон Холбооны ферм түрээслэх хуульд гарын үсэг зурав. Ингэснээр дунджаас доогуур давхаргын фермерүүд тодорхой нөхцлийн дагуу ферм түрээслэн цаашдаа хувьчилж авах боломжтой болсон билээ.
    • Өмнөд Америкийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн Копа Америка анхны тэмцээнд Уругвайн шигшээ баг ялалт байгуулж цом өргөв.
  • Долоодугаар сарын 23 - Ирландын Даблин хотод үйлдвэрчний эвлэлийн тэмцэг Элен Кроуфурд энхтайвны төлөөх тайван жагсаал зохион байгуулав. Жагсаалд таван мянган хүн оролцжээ.
  • Долоодугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Эрцинканын тулаан: Туркийн Эрцинкан хотод Оттоманы гуравдугаар арми Хаант Оростой ширүүн тулалдсаны эцэст ялагдал хүлээжээ. Хаант Оросын арми 34 мянган цэргийг олзолсон байна.
  • Долоодугаар сарын 30 - Олноо Өргөгдсөн Монгол Улсын Засгийн газраас Манлайбаатар Ж.Дамдинсүрэнд тусгай хошуу байгуулан өгч, Сэцэн хан аймагт хавсарган захируулахаар шийдвэрлэжээ. Энэ нь өдгөөгийн Дорнод аймгийн Гурванзагал сумын анх үүсгэл болжээ.
    • Киргиз, Казах зэрэг Төв Азийн турк үндэстнүүд Хаант Оросын эсрэг бослого дэгдээв. Үүний улмаас 3000 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн Хятад руу дүрвэжээ.

Наймдугаар сар

  • Наймдугаар сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Синайн хойгт хяналтаа эргүүлэн авах зорилгоор Оттоманы эзэнт гүрн, Германы хамтарсан арми 16 мянган цэргийн хүчээр Египетийн Романи хот руу хөдлөв.
  • Наймдугаар сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Синайн хойгт хяналтаа тогтоох Синайн хойгийн тулаан бүтэлгүйтэв. Улмаар цэргийн хүчийг удирдаж байсан Германы эзэн хааны армийн генерал Фридрих Фрайрер Кресс фон Крессенштайн Эль Алриш хот руу цэрэг хөдөлгөх тушаал гаргажээ.
  • Наймдугаар сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Португал улс Холбоотон гүрнүүдэд нэгдэв.
  • Наймдугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Орос-Арменийн нэгдсэн цэргийн хүч Туркийн дорно хэсэгт орших Битлис хотыг эзлэн авав.
  • Наймдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Синайн хойгийн Бир эль Абд хотын төлөөх тулалдаанд нэмэлт хүчээр очиж байсан Австрали, Шинэ Зеландын нэгдсэн хүч замаасаа буцав. Тэгсэн Британийн арми Эль Ариш дахь тулалдаанд ялалт байгуулж, Сиецын суваг орчимд стратегийн чухал ялалт байгуулсан юм.
  • Наймдугаар сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улс Бухарестын гэрээнд нууцаар гарын үсэг зурснаар Холбоотон гүрний талд нэгдэв.
  • Наймдугаар сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Францын цэргийн хүч Дуамон боомтод эргэн хяналтаа тогтоолоо.
  • Наймдугаар сарын 21 - Перу улс Дэлхийн нэгдүгээр дайн-д төвийг сахих байр суурь баримтална гэдгээ албан ёсоор зарлав.
  • Наймдугаар сарын 24 - АНУ-ын Засгийн газар Үндэсний батлан хамгаалах зөвлөл байгуулахаар болов.
  • Наймдугаар сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дайнд холбоотон гүрнүүдийн эгнээнд нэгдэх болсон Румынь сөргөлдөгч талуудад дайн зарлалаа.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын арми Карпатын нурууг даван Австри-Унгарын Ковасна хот руу 440 мянган цэрэгтэйгээр дайрчээ.
  • Наймдугаар сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Герман, Итали улс Румынд дайн зарлав.
  • Наймдугаар сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын арми Вама Бужайлу тосгоныг эзлэв.
  • Наймдугаар сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румбын улс Трансильванийн Брасов хотод хяналтаа тогтоов.
    • АНУ-ын Засаг захирга Филиппинийн Автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.
  • Наймдугаар сарын 30 - Дэлхийн нэгдүгээр дайн: Оттоманын эзэнт гүрэн Румынд дайн зарлажээ.
  • Наймдугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дайнд татагдан ороод удаагүй Румын улс Трансильван дахь хэд хэдэн хот, тосгодод хяналтаа тогтоолоо.

Есдүгээр сар

  • Есдүгээр сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Болгар улс Румынд дайн зарлав. Зарласан даруйдаа Добружа хотыг эзлэн авахаар цэрэг хөдөлгөжээ.
  • Есдүгээр сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрний мэдэлд байсан Орсова хотыг Румын улсын арми эзлэн авав.
  • Есдүгээр сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын арми Австри-Унгарыг эзлэн түрэмгийлэхээр Ольт голыг гатлав.
  • Есдүгээр сарын 4 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн цэргийн хүч Францн Гульемон хотод хяналтаа тогтоов.
  • Есдүгээр сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Туртуциа хотыг хамгаалж байсан Румын улсын цэргүүд Болгарын армид бууж өгчээ.
  • Есдүгээр сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Болгарын гуравдугаар арми Добружа хотын төлөөх тулаанд Румын улсын армийг ялав. ингэснээр Өмнөд Добружа мужид хураад байсан Холбоотон гүрний хүчийг шахаж эхэлсэн юм.
  • Есдүгээр сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын арми Болгарын Силистра боомтыг ноцтой сүйрүүлж улмаар бүсэлжээ.
  • Есдүгээр сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын-Оросын нэгдсэн цэргийн хүч Добружа хотод хяналтаа тогтоогоод байсан Болгарын гуравдугаар армийн эсрэг сөрөг довтолгоо хийжээ.
  • Есдүгээр сарын 22 - I Абдулла бин аль-Хуссейнээр удирдуулсан Арабын цэргийн хүч Таиф хотын төлөө гурван сар тулалдсаны эцэст хяналтаа тогтоов.
  • Есдүгээр сарын 23 - Америкийн алдарт Шевроле автомашины копмани Калифорни мужийн Оклэнд хотын Эльмхурст дүүрэгт машин үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулжээ.
  • Есдүгээр сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сөргөлдөгч талуудыннэгдсэн хүч Трансильвани дахь Сибиу хотод хяналтаа тогтоохоор сөрөг дайралтад бэлтгэж эхэлжээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Морвалын тулааны үеэр Францын нэгдсэн хүч Комбле болон Гудекур тосгодод хяналтаа тогтоов.
  • Есдүгээр сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын Хоёрдугаар арми Олтентиа хотын ойролцоо хуралдаад байсан Германы цэргийн хүчийг бут цохих довтолгооноо эхлүүлжээ.

Аравдугаар сар

  • Аравдугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Транслойн тулаанд ялалт байгуулсан Британийн дөрөвдүгээр арми Ла Транслой тосгон бүрэн хяналтаа тогтоов.
  • Аравдугаар сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Македонийн Чрна голд болсон тулаанд амжилттай байсан Болгарын анги нэгтгэл Брод, Добровени, Скочивир тосгодыг эзлэн авчээ.
  • Аравдугаар сарын 14 - Хаант Оросын Перм хотод Пермийн улсын их сургууль байгуулагдав.
  • Аравдугаар сарын 16 - Филиппинд Сенатын танхим байгуулагдав. Ингэснээр хоёр танхимтай парламентын систем тогтсон билээ.
  • Аравдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Францын цэргийн хүч Дуамон боомт хотыг эргүүлэн мэдэлдээ авав.
  • Аравдугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын хотын Константа хотын төлөөх тулаанд Сөргөлдөгч талын нэгдсэн хүч ялагдал хүлээжээ.
  • Аравдугаар сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны цэргийн анги нэгтгэл Румын улсын Олтениа мужид хяналтаа тогтоов.

Арваннэгдүгээр сар

  • Арваннэгдүгээр сарын 1 - Хаант Оросын Төрийн Думын нэгдсэн хуралдааны үеэр Үндсэн хуульт ардчилсан намын дарга Павель Милюков Ерөнхий сайд Борис Стюрмерийг "Тэнэглэл эсвэл төрөөсөө урваж байгаа хэрэг" гэж баримталж буй бодлогыг нь эрс шүүмжилжээ. Удалгүй Борис Стюрмер үүрэгт ажлаасаа огцорсон билээ.
  • Арваннэгдүгээр сарын 7 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Вүүдроу Уилсон ялалт байгуулах нь тодорхой болжээ.
  • Арваннэгдүгээр сарын 10 - Хаант Оросын Ерөнхий сайд Борис Стюрмер үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. II Николай хаан Ерөнхий сайдын суудалд Александер Треповыг тохоон томилсон байна.
  • Арваннэгдүгээр сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Таргу Жиу хотын төлөө тулалдаж байсан Румын улсын анги нэгтгэл Германы армид бууж өгчээ.
  • Арваннэгдүгээр сарын 20 - Энэтхэгийн Шударга ёсны нам байгуулагдав.
  • Арваннэгдүгээр сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сөргөлдөгч талуудын нэгдсэн хүч Румын улсын нийслэл Бухарест хотыг эзлэхээр Дунай мөрөнг гатлан цэрэг хөдөлгөжээ.
  • Арваннэгдүгээр сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын нийслэлийг эзлүүлэхээр Сөргөлдөгч талуудын нэгдсэн арми Август фон Макенсенээр удирдуулсан 250 цэргийг Бухарест хот руу хөдөлгөсөн байна. Румын улсын анги нэгтгэл 150 мянган цэргийн хүчээр нийслэл хотоо хамгаалсан юм.
  • Арваннэгдүгээр сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын цэргийн хүч Болгарын Корче, Албаниа хотуудыг эзлэв.
  • Арваннэгдүгээр сарын 30 - АНУ-д Газрын теннисний холбоо байгуулагджээ.

Арванхоёрдугаар сар

  • Арванхоёрдугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Канадын Засгийн газар фронтод тулалдаж буй цэргүүд дээр нэмж 500 мянган цэрэг дайны фронт руу илгээхээр болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 5 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдсон Вүүдроу Уилсон АНУ-ын 64 дэх хуралдааныг нээн албан ёсоор үг хэлэв.
    • Их Британийн Ерөнхий сайд Х.Х.Аскит албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болжээ. Түүний орыг Дайны асуудал эрхэлсэн сайд Лойд Жорж залгахаар болсон байна.
  • Арванхоёрдугаар сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми Румын улсын нийслэл Бухарест хотыг булаан эзлэв. Тулааны үеэр Румын улсын армийн 40 гаруй хувь нь сүйдсэн билээ.
  • Арванхоёрдугаар сарын 11 - Британийн Ерөнхий сайдаар сонгогдсон Лойд Жорж Засгийн газрын дэргэд Дайны түр зөвлөл байгуулахаар болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 16 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Францын арми бүтэн жил гаруйн хугацаанд тулалдсаны эцэст газраар дөрвөн салаа цэрэг илгээн Вашерроль, Лувемон хотуудад хяналтаа тогтоов.
  • Арванхоёрдугаар сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Бүтэн жил хагас үргэлжилсэн тулаан Францын ялалтаар өндөрлөжээ.
  • Арванхоёрдугаар сарын 22 - Данийн Засгийн газар Данийн Өрнө Энэтхэг арлыг АНУ-ын Засаг захиргаанд 25 сая ам.доллароор шилжүүлэх шийд гаргав. АНУ-ын Засаг захиргаанд шилжсэнийхээ дараахан АНУ-ын Виржнийн арлууд болж нэрээ өөрчилсөн билээ.
  • Арванхоёрдугаар сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны тэнгисийн цэрэг Хаант Оросын Петроград хотыг бөмбөгдөхөөр агаарын хөрөг хөөргөсөн боловч цаг агаарын таарамжгүй нөхцөлийн улмаас бүтэлгүйтжээ.
  • Арванхоёрдугаар сарын 27 - Тоголенд буюу одоогийн Того улс Британи, Францын тусгай захиргааны бүс нутаг болжээ.
    • Оросын хаан II Николай Александер Треповыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн Николай Голицыныг Ерөнхий сайдын суудалд томилов.
  • Арванхоёрдугаар сарын 29 - Алдарт зохиолч Жеймс Жойс өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн "Залуу уран бүтээлчийн хөрөг" зохиолоо хэвлүүлжээ.

Цаг хугацаа нь тодорхойгүй

  • Герман улс хүнсний дутагдалтай бүс нутгуудыг хүнсээр хангав.
  • Германы нэрт эрдэмтэн Эрнст Рудин шизофренийг генетикийн талаас тайлбарласан бүтээл хэвлүүлэв.
  • Арванхоёрдугаар сарын 30 - Оросын үзмэрч Григорий Распутин Петроград хотноо Феликс Юсуповын гарт амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

Нэгээс Хоёрдугаар сар

  • Нэгдүгээр сарын 3 - Олимпийн хүрэл медальт Шведийн боксчин Эрик Агрен (1985 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 7 - Румын улсын Тэргүүн хатагтай Элена Чаушеску (1989 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 10 - Нобелийн шагналт Шведийн биохимич Сюне Бергстром (2004 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 12 - Өмнөд Африкийн зургаа дахь Ерөнхийлөгч Пиетер Виллем Бота (2006 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 24 - Венесуэлийн 39 дэх Ерөнхийлөгч Рафаел Калдера (2009 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 15 - Шри Ланк улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Дингири Банда Вижетунга (2008 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар

  • Гуравдугаар сарын 11 - Их Британийн Ерөнхий сайд Харольд Уилсон (1995 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 16 - Академийн шагналт жүжигчин Мерседес МакКембридж (2004 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 26 - Нобелийн шагналт Америкийн химич Кристиан Анфинсен (1995 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 29 - Бангладешийн зургаадугаар Ерөнхийлөгч Абу Садат Мохаммад Саейм (1997 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 4 - Сербийн 10 дахь Ерөнхийлөгч Никола Любичич (2005 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 5 - Академийн наадам, Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонт, Холливудын бүх цаг үеийн шилдэг эрэгтэй жүжигчдийн 12-т эрэмбэлэгддэг нэрт жүжигчин Грегори Пек (2003 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 17 - Мьянмарын гурав дахь Ерөнхийлөгч Вин Маунг (1989 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 18 - Коста Рика улсын Ерөнхийлөгч Хосе Хоакин Трехос Фернандез (2010 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар

  • Тавдугаар сарын 1 - Холливудын алтан үеийн төлөөлөл Гленн Форд (2006 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 5 - Энэтхэгийн долоо дахь Ерөнхийлөгч Заил Сингх (1994 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 11 - Нобелийн шагналт Испанийн зохиолч Камило Хосе Села (2002 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 16 - Израилийн дөрөв дэх Ерөнхийлөгч Эфрайм Катцир (2009 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 17 - Унгарын 49 дэх Ерөнхий сайд Жено Фок (2001 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 21 - Олимпийн хошой хүрэл, Европын хошой аварга Нидерландын гүйгч Тинус Осендарп (2002 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 4 - Нобелийн шагналт Америкийн химич Роберт Фурхготт (2009 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 8 - Нобелийн шагналт Английн биологич Френцис Крик (2004 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 15 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Херберт А.Саймон (2001 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар

  • Долоодугаар сарын 1 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт жүжигчин Оливиа де Хавилланд
  • Долоодугаар сарын 2 - Олимпийн хүрэл медальт Финландын бөх Рейно Кангасмаки (2010 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 9 - Их Британийн Ерөнхий сайд Эдуард Хийт (2005 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 11 - Нобелийн шагналт Оросын физикч Александр Михайлович Прохоров (2002 онд нас барсан)
    • Австралийн 21 дэх Ерөнхий сайд Кау Уитлам (2014 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 1 - Олимпийн хүрэл медальт Британийн усанд сэлэгч Эдна Хьюс (1990 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 6 - Мальта улсын найм дахь Ерөнхий сайд Дом Минтофф (2012 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 8 - Олимпийн алт, хүрэл медальт Японы усанд сэлэгч Шигео Араи (1944 онд амь насаа алдсан)
  • Наймдугаар сарын 9 - Румын улсын 50 дахь Ерөнхий сайд Манеа Манешку (2009 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 12 - Академийн наадмын гурван удаагйин шагналт жүжигчин Ральф Нелсон (1987 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар

  • Есдүгээр сарын 17 - БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал (1990 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 21 - ЗХУ-ын Ардын жүжигчин Жиновы Гердт (1996 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 23 - Италийн 38 дахь Ерөнхий сайд Альдо Моро (1978 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 28 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг", Британийн тайз, дэлгэцийн наадмын таван удаагийн шагналт жүжигчин Петер Финч (1977 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 4 - Нобелийн шагналт Зөвлөлтийн фикикч Виталий Гинзбург (2009 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 19 - Нобелийн шагналт Францын эрдэмтэн Жеан Дассе (2009 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 26 - Францны Ерөнхийлөгч Франсуа Митерран (1996 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар

  • Арваннэгдүгээр сарын 28 - Венесуэлийн 44 дэх Ерөнхийлөгч Рамон Хосе Веласкез (2014 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 6 - Исландын гурав дахь Ерөнхийлөгч Кристян Элдрян (1982 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 9 - Холливудын нэрт жүжигчин Кирк Даглас
  • Арванхоёрдугаар сарын 15 - Нобелийн шагналт Шинэ Зеландын физикч Морис Уилкинс (2004 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 25 - Алжирийн анхны Ерөнхийлөгч Ахмед Бен Белла (2012 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

Нэгээс Зургаадугаар сар

  • Нэгдүгээр сарын 1 - Никарагуа улсын долоо дахь Ерөнхийлөгч Адан Карденас (1836 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 12 - Грекийн Ерөнхий сайд Гиоргиос Теотокис (1844 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 13 - Мексикийн 35 дахь Ерөнхийлөгч Викториано Уерта (1854 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 18 - Уругвай улсын 11 дэх Ерөнхийлөгч Лоренцо Латорре (1844 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 20 - Нобелийн шагналт Шведийн зохиолч Клас Понтус Арнольдсон (1844 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 1 - Оросоос анх удаа нисгэгчийн үнэмлэх авсан эмэгтэй нисгэгч Лидя Зверева (1890 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 6 - Бүгд найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч, эзэн хаан Юань Шикай (1859 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 7 - Перу улсын 52 дахь Ерөнхий сайд Альберто Элморе Фернандез де Кордоба (1844 онд төрсөн)

Зургаагаас Арванхоёрдугаар сар

  • Долоодугаар сарын 15 - Нобелийн шагналт Оросын микробиологич Эли Метчинкофф (1845 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 23 - Нобелийн шагналт Британийн химич Сир Уиллиам Рамси (1849 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 2 - Оросын нэрт зураач Геннадий Ладыженский (1852 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 14 - Нобелийн шагналт Испанийн зохиолч Хосе Эчегарай (1832 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 16 - Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Өвөр Монголын засаг Чуулганы Түмэд зүүн гарын Монголжин хошууны иргэн Шударга Баатар Бавуужав (1875 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 21 - Австрийн Ерөнхий сайд Карл фон Стругх (1859 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 11 - Португалийн 53 дахь Ерөнхий сайд Франциско да Вейга Берау (1841 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 15 - Нобелийн шагналт Польшийн зохиолч Хенрик Сиенкевиц (1846 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 21 - Австрийн эзэн хаан I Франц Йосеф (1830 онд төрсөн)
  • Арванхоёрдгуаар сарын 14 - Оросын хөгжмийн зохиолч Николай Соволвьев (1846 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 28 - Австрийн хөгжмийн зохиолч Эдвард Штраусс (1835 онд төрсөн)

Нобелийн шагнал

Нобелийн шагналыг зохион байгуулах хорооноос энэ онд Физик, Хими, Анагаах ухаан, Энх тайвны салбарт шагнал олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Харин уран зохиолын салбарт шагнал олгохоор болж Швеидийн яруу найраг, богино өгүүллэгийн мастер Вернер фон Хайденстамд олгохоор болсон байна.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Олгоогүй
  • Химийн салбарын Нобелийн шагнал - Олгоогүй
  • Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал - Олгоогүй
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Карл Густаф Вернер фон Хайденстам
  • Нобелийн энх тайвны шагнал - Олгоогүй
Бадамдоригийн Түвдэндорж

Бадамдоригийн Түвдэндорж (1916 - 1986) нь Булган аймгийн Хангал сум (хуучнаар Сэлэнгэбүрэн сум)-ын харьяат, орчин үеийн үндэсний бөхийн анхны дархан аварга, мөн Монгол Улсын анхны гавьяат тамирчин цолтой тамирчин юм.

Барон Унгерн фон Штернберг

"Галзуу Барон" хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг (1886-1921) нь Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-оос 1921 онуудад Монголд Богд хаант монгол төрийг сэргээх зорилгоор хятадын гамин цэргийн эсрэг цэрэг дайны үйл ажиллагааг амжилттай явуулж байжээ. Азийн морин дивизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Монгол орныг чөлөөлөхөөр 1921 оны 2-р сарын 24-ний өвлийн хүйтэн өдөр өөрийн хүчнээс олон дахин илүү хүчтэй хятадын гамин цэрэгтэй эрэлхэг зоригтой байлдаж хүнд тулаан хийж хятад цэргийг ялж нийслэл Хүрээг эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь буцаан залж ард түмний хүсэн хүлээсэн Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн гавьяатай. Барон жанжин 1921 оны 4-р сард хятадын гамин цэргийг Чойрт бут цохиж Монгол орныг гамин цэргээс бүрэн чөлөөлсөн. Барон жанжин нийслэл Хүрээнд монгол цэргийн сургууль нээж, цахилгаан станц, банк ажиллуулж нийслэл хотыг хур хогноос нь салгаж байжээ. Барон жанжин Оросын эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байсан тул тэр эзэн хаанаасаа урвасан хүмүүсийг үздэггүй байсан. Тэр бээр Орос оронд эзэн хааныг хөнөөсөн улаантан большевикуудын эсрэг хатуу тэмцэж байсан. Барон жанжин удалгүй нийслэл Хүрээнд байсан цэргээ засаж нийслэл Хүрээнээс хөдөлж Зөвлөлт Орос улс руу довтлохоор хойд зүг хөдлөж яваад Оросын Улаан арми болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт гол хүчээ бут цохиулсан. 1921 оны 8-р сард хамт тулалдаж явсан Богд хаант төрийн монгол цэргүүдийн урвалтын уршгаар баривчлагдан Оросын Улаан армид хүргэгдэн улмаар 1921 оны 9-р сарын 15-ны өдөр Новониколаевскд цаазаар авахуулжээ.

Берлиний олимп

Берлиний олимп (1916 он)

Берлиний олимп (1936 он)

Берлиний олимп (1916 он)

1916 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын VI наадам нь Германы Берлинд зохиогдохоор төлөвлөгдөж байсан олимп юм. Харамсалтай нь дэлхийн нэгдүгээр дайны улмаас цуцлагджээ.

Дорлигийн Дагва

Дорлигийн Дагва (1916–?) — Монголын багш байв.

Дуламдоржийн Самдан

Дуламдоржийн Самдан Монгол Улсын баатар цолтон.

Жамбын Жамъян

Жамбын Жамъян - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэслэгч Генерал, төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн юм.

1935-1937 онд хилийн цэрэгт алба хааж, 1937-1939 онд Дотоод Явдлын Яамны төв сургуульд суралцаж байгаад ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургуульд шилжин суралцаж 1940 онд төгсчээ. 1945-1947 онд ЗХУ-д Цэргийн академи, 1948-1951 онд УБДС-ийг оройгоор, 1954-1957 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг тус тус дүүргэсэн байна.

1940-1948 онд Хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газар хэлтсийн дарга, газрын орлогч дарга

1948-1953 онд Дотоод Явдлын Яамны орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга

1953-1954 онд Гадаад Явдлын Яамны хэлтсийн дарга

1957-1959 онд Хянан Шалгах Яамны орлогч сайд, сайд

1959-1972 онд Сайд нарын Зөвлөлийн Хянан шалгах комиссын дарга

1972-1975 онд Иргэний хамгаалалтын газрын дарга

1975-1983 онд Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга

1983-1987 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар тус тус ажиллаж байлаа.Ж.Жамъян нь Ардын Их Хуралд 10 удаа сонгогдсон бөгөөд Ургац Хураалтын Улсын Комиссын даргаар олон жил ажиллаж "Ургацын" Жамъян гэгддэг байв.

Жаргалант сум (Архангай)

«Жаргалант сум» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Жаргалант сум»-аас олж болно.Жаргалант (худам монголоор жиргалангту) нь Архангай аймгийн сум юм.

Жаргалант сум нь 5 багаас бүрддэг: Эрдэнэ-Уул, Хоолт, Зуслан, Асайт, Баянцагаан. Дулаанхан уулын хормойд орших сумын төвийн дундуур Улиастайн гол урсдаг. Чулуутын гол тус сумын нутгаар дайран өнгөрдөг. Сумын хамгийн өндөр уул нь Пэрэнлэйлхүндэв.

Нийслэл Улаанбаатар хотоос 562-д км-ийн алсад оршдог тус ум нь ур ухаан, уран гартны өлгий нутаг гэгддэг бөгөөд, цагаан модон эмээлээрээ алдартай нутаг юм. Самар, жимс элбэгтэй. Байгалын үзэсгэлэнт газар, түүх дурсгалын олдвор, түрэгийн үеийн хүн чулуу, хадны сүг зураг, ан амьтан араатан жигүүртэн ховор эмийн ургамалтай сүрлэг сайхан уул усаар хүрээлэгдсэн сум юм.

Түүхэн замнал

Б. Амартүвшингийн “Эрдэнэцогцолсон Жаргалант нутаг” номонд дурьдсанаар…

Сайн ноён хан аймгийн эетэй засгийн хошууны үүсгэл, нутаг дэвсгэр: Суут Богд Чингис Тэмүжин хааны арван дөрөвдүгээр үеийн үр Батмөнх Даян хаан хөвгүүддээ нутаг дэвсгэрээ хуваан өмчлөн захируулахад отгон хөвгүүн Гэрсэнзэд Халх түмэн ногджээ. Гэрсэнзийн эцэг нь алтан ургийн боржигин овогт хаан, эх нь Жалайр аймгийн хатан байсан тул Монголын түүхийн сурвалж бичгүүдэд түүнийг Гэрсэнз жалайр хун тайж хэмээн тэмдэглэдэг. Гэрсэнз 1513 онд төрж, 1549 онд 36 настайдаа нас нөгчжээ. Гэрсэнзийн үед Халхын нутаг дэвсгэр нь зүүн зүг Хянганы нуруунаас баруун зүг Алтай уул, өмнө зүг элсэн говиос хойд зүг Орос улсын хил хүрч байв. Гэрсэнзийг нас нөгчсөний дараа түүний их хатан Хатунгай Халхыг долоон хөвгүүнд нь хуваан захируулснаар “Халх долоох хошуу” үүсчээ. Халхыг хуваан захируулахад гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэрэгүүд отог ногджээ. Горлос нь язгуурын монголчуудын Дарлигины бүлэгт багтаж байсан эртний аймаг. ХII зууны үед Горлос нь Хянганы нуруугаар нутаглаж, Хамаг Монголын Хадаан баатар, Хотула хаан нарын эзэмшил байгаад 1203 онд Тэмүүжиний эрхшээлд орсон.

1206 онд Их монгол Улс байгуулагдахад Горлос нь Өүлэн эх, Хавт Хасарын эзэмшилд очиж, зарим нь баруун тийш нүүдэллэж Узбекийн холбоонд багтсан. Өүлэн эхийн эзэмшилд очсон Горлос нар нь Монголын хаадын үр хойчист захирагдан явсаар ХҮI зууны дундуур Халхын долоон отгийн бүрэлдэхүүнд багтаж, ХҮII зууны сүүл үеэс Хэрэгүүд нарын хамт Түшээт хан аймгийн бүрдүүлжээ. ХҮI –ХҮII зууны үед Горлосын гол хэсэг нь Хангайн нуруунаас Хэрлэн гол хүртэл Орхон, Туулын бэлчирээр нутаглаж байсан. Хавт Хасарын эзэмшилд очсон Горлос нар нь түүний удмын ноёдод захирагдаж явсаар Өвөр монголын Жиримийн чуулганы Горлос хоёр хошуу болсон. Хэрэгүүд нь Хиргис гаралтай эртний овог. Енисей мөрний эхэн урсгалаар нутаглаж явсан Хиргис нар нь IХ зууны дунд үед Монгол нутагт түрэн орж ирж төр улс байгуулан 50 орчим жил монгол нутагт ноёрхож байсан. ХIII зууны эхээр Хиргис нар монголын эзэнт гүрний захиргаанд орж, хожим хэдэн зуун жил болоход халхжиж ХҮI зуунд Хэрэгүүд нь Ар халхын 13 отгийн нэг болсон. Ар Халхын долоон хошуу нь дотроо баруун, зүүн гар болон хуваагддаг. Зүүн гар нь Гэрсэнзийн гуравдугаар хөвгүүн Онохуй үйзэн, дөрөвдүгээр хөвгүүн Аминдурал, тавдугаар хөвгүүн Дарь нарын эзэмшлээс бүрдэнэ. Дарь тайж үргүй тул түүний хувь эзэмшил Аминдуралд шилжжээ. Зүүн гарын нутаг дэвсгэр нь Хангайн уулсаас Халх гол хүртэлх нутгийг хамарч Онохуй үйзэн, Аминдурал нарын эзэмшил нутаг нь Хэрлэн голоор зааглагдаж байв. Онохуй үйзэн ноёны орд өргөө нь Туул гол, Эрдэнэзуу орчмын газарт байрлаж байжээ.

Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хөвгүүн нь Түмэнхан Хөндлөн ноён болно. Түмэнхан хөндлөн ноёны арван гурван хөвгүүдийн Харъяат нар нь Сайн ноён хан аймгийн эх үүсвэрийг тавьжээ. Түмэнхан ноён, түүний хөвгүүдийн орд өргөө нь Онгийн голын Гуюрихын газарт байжээ.

Түмэнхан Хөндлөн ноён улааны шашны урсгалын эсрэг шарын шашны урсгалыг дэмжсэн учир Банчин богдоос “Сайн ноён” цол хүртжээ. Тэрбээр ХҮII зууны эхээр Төвдөд гарсан улаан, шар малгайтын хоёр урсгалын тэмцэлдээний үеэр шар малгайтанд туслахаар Лхаст хүрэлцэн ирж, Баруун зууд Далай Блама-гийн шарилын сүм бүтээх зэргээр ихээхэн эргэл мөргөл үйлдэж, өргөл барьц өгсөний учир Банчин Богдоос “Номун хаан, Хөндлөн цөхүр” цол, мөнгөн тамгаар шагнагджээ. Түмэнхэний зүтгэл чармайлт, нэр сүрийг алдаршуулж, түүний ач хүү Данзан лам гэгч нь Халхын феодалуудын дотроос анх удаа өвөг эцгийнхээ “Номун хаан” хэмээх шашны цолыг залгамжлан авч, улмаар Онохуй үйзэн ноёны эзэмшлээс салж, тусгай биеэ даасан эзэмшил болжээ. Түмэнхэний суурийг тавьж,Данзан ламын тэтгэсэн шарын шашны үйл ажиллагаа нь яван явсаар их хүч нөлөө орж, хожим нь Халхын гурван аймгаас “Сайн ноён” аймаг салбарлан гарахын нэгэн шалтгаан болжээ. 1691 онд Манж Чин Улс Халх Монголыг албан ёсоор нэгтгэх ёслол хийсэн Долоннуурын чуулганаар Халхын хошуудыг олшруулан 34 хошуу болгоход Түшээт ханд 9, Сэцэн ханд 11, Засагт ханд 7, Сайн ноёнд 7 хошуу байгуулжээ. Долоннуурын чуулганаар Сайн ноёны 7 хошууг Түшээт ханд захируулсан боловч, хожим 1725 онд тусгай аймаг болгосон.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буулгасан Богд хаантаны Хишиг тархаах зарлигаар Сайн ноён Төгс-Очирын Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, Итгэмжит Эетэй дайчин цол шагнан хүртээснээр Халх монгол нь 4 хантай болж, Сайн ноён аймаг нь Сайн ноён хан аймаг хэмээн нэрлэгдэх болсон.

Түмэнхан Хөндлөн ноёны арванхоёрдугаар хөвгүүний нэр Хүүхэн, цол нь Базар, түүний хөвгүүн Цэдэн, цол нь Цогт хэмээмүй. Цэдэн цогтын хөвгүүн Зинамид Цогт ахай нь хожмын Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны анхны засаг ноён болно. Эетэй засгийн хошууг анх итгэмжит Эетэй эрх дайчин хошой чин ван Шамбын хошуунд хавсаргаж байгаад, Энх-Амгалангийн 48 дугаар онд /1709 он/ Зинамидыг засаг тэргүүн зэрэг тайж өргөмжилж, өөр нэгэн хошуу болгожээ. Ийнхүү Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны эх үүсгэл тавигдсан…

Хошууны угсаа залгамжилсан ноёд

Цэдэнгийн Зэнэмэд /Жалайр хунтайж/ 1709-1724 он

Зэнэмэдийн Тэгш /Таваг засаг/ 1724-1750 он

Тэгшийн Убаш /Чин бишрэлт засаг/ 1750-1788 он

Убашийн Бодьсүрэн /Бодь засаг/ 1789-1804 он

Убашийн Гомбодорж /Го засаг/ 1805-1843 он

Гомбодоржийн Галсандорж /Га засаг/ 1843-1850 он

Гомбодоржийн Жанчивдорж /төр бариагүй/ 1851

Жанчивдоржийн Ринчиндорж /Эрдэнэ засаг/ 1852-1859 он

Ринчиндоржийн Даянжалбуу /Дархан гүн/ 1897-1916 он

Даянжалбуугийн Ванчиннамжил /Сайн дурын засаг/ 1916-1918 он

Жамсрангийн Намсрайжав /Даринчулуун/ 1918-1924 онСумын дарга нар

Н. Ядамсүрэн 1924-1925 он

Ц. Түмэнбаяр 1925-1926 он

Ч. Содномцэрэн 1926-1927 он

Ж. Намсрайжав 1927-1928 он

Н. Ванчинсамбуу 1929-1930 он

З. Сосор /эмэгтэй/ 1930-1932 он

Ж. Өлзийбадрах 1932-1933 он

Н. Шагдар 1933-1940 он

Б. Баатарбүргэд 1940-1943 он

С. Гэлэг 1943-1945 он

О. Гүржав 1945-1946 он

Х. Түдэв 1946-1948 он

С. Гэлэг 1948-1952 он

Б. Готов 1952-1954 он

Г. Шинэдэнцэл 1954-1955 он

Б. Готов 1955-1959 онСум, нэгдлийн дарга нар

Б. Жанлав 1959-1962 он

Р. Пүрэв 1962-1968 он

Ш. Пандибалжир 1968-1974 он

Э. Дамдинсүрэн 1974-1977 он

Д. Чимэдцэрэн 1977-1987 он

Ө. Нямцэрэн 1987-1991 он

Ж. Арилдсүрэн 1991-1992 онСумын засаг дарга нар

Ж. Цэрэннадмид 1992-1996 он

С. Нинжчамба 1996-2002 он

Б. Батхангай 2002-2004 он

Ж. Батчулуун 2004-2008 он

С. Нинжчамба 2008-2010 он

Ч. Батболд 2010-2012 он

Б. Эрдэнэбаатар 2012 оноос

Зуны олимп

Зуны олимп нь Орчин үеийн олимпын наадмын, зун зохиогддог арга хэмжээ бөгөөд 4 жилд нэг удаа, аргын тооллоор 4-т хуваагддаг онуудад зохиогдоно. Хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүд хамрагддаг.

Мазимын Экей

Мазимын Экей Монгол Улсын баатар хүн.

Рубен Дарио

Рубен Дарио (исп. Rubén Darío; 1867 он 1 сар 18 өдөр – 1916 он 2 сар 6 өдөр) нь Никарагуагийн сэтгүүлч, улс төрч, шилдэг яруу найрагч Феликс Рубен Гарсиа Сармиентогийн (исп. Félix Rubén García Sarmiento) нууц нэр юм. Модернизмын эцэг хэмээн нэрлэгддэг. Испани хэлний яруу найрагт их нөлөөлж хүч оруулсан гэгддэг.

Того

Того нь Өрнө Африкийн улс бөгөөд Гвинейн буланд оршин, баруун талаараа Гана, дорно зүгтээ Бенин, умард зүгтээ Буркина Фасо зэрэг улсуудтай хиллэдэг. Тус улсын нийслэл нь Ломе.

1884 оноос 1916 он хүртэл Тогогийн газар нутаг нь Германы колони (Германы колони Того) байж байгаад НҮБ-ын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэрт багтан Францын захиргаанд очжээ. Тогог бараг дөч гаруй жил Гнассингбе Эйадема ганцаара удирдсан ба түүнийг 2005 онд нас нөгчсөний дараа түүний хүү Фор Гнассингбе үндсэн хуулийг зөрчин Тогогийн зэвсэгт хүчнээс ерөнхийлөгчөөр томилсон байна. Олон улсын дарамт ба дотоодын үймээн самууны үр дүнд түүнийг буцаан татсан ч, дараах сонгуулиар ахин гарч ирсэн бөгөөд европын холбооноос Форыг сонгуулийн үр дүнг будлинтуулан гарч ирсэн гэж үзсээр байна. Хүний хөгжлийн илтгэцүүрээр тус улс нь дэлхийн 188 орны 166-р байранд жагсаж байна.

Түдэвийн Цэвээнжав

Түдэвийн Цэвээнжав (1916-1974) — Монголын тайз, дэлгэцийн жүжигчин.

Харьцангуйн онол

Харьцангуйн онол нь цаг хугацаа ба орон зайн (огторгуйн) бүтэц мөн түүнчлэн Таталцлын (Гравитацийн) ухааныг судалдаг. Энэхүү онол нь харьцангуйн тусгай ба ерөнхий гэсэн Альберт Эйнштейний нээсэн шийдвэрлэх хоёр физикийн онолуудаас бүрддэг.

Харьцангуйн тусгай онол нь бие биеийнхээ хувьд харьцангуйгаар хөдөлж байгаа ажиглагчдын өнцгөөс, цаг хугацаа ба орон зайн харьцаа болон түүнтэй холбоотой үзэгдлүүдийг тодорхойлдог. Түүн дээр суурилан массаас шалтгаалан орон зай ба цаг хугацааны муруйлтаас Таталцал үүсдэг гэсэн харьцангуйн ерөнхий онол гарчээ.

Орон зай, цаг хугацаа нь харьцангуйн онолын суурь тэгшитгэлд өргөн хүрээнд адил хэмжээтэй гарч үргэлжилсээр Огторгуй хугацаа/цаг гэсэн дөрвөн хэмжээст бүтэц рүү нэгддэг.

Өөрөөр хэлбэл баруун гар талын зурагт үзүүлсэн тор нь цаг хугацааны хэмжээс бөгөөд бөмбөг нь орон зайн хэмжээсийг илэрхийлэх ба эдгээр нь өөр харьцуулах системд холилдон хувирч дөрвөн хэмжээст бүтэцийг үүсгэнэ.

Харьцангуйн тусгай онолд харьцангуйн зарчим хичнээн чухал болохыг тодоор үзүүлэх гэж анх Макс Планк "харьцангуй" гэсэн тодотголыг 1908 онд хэрэглэсэн.

Цэдэндоржийн Чимэд-Очир

Цэдэндоржийн Чимэд-Очир (1916 - 1985) нь Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм.

Цэрэндуламын Сэвжид

Цэрэндуламын Сэвжид - БНМАУ-ын Ардын Жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглэгч.

Юань Шикай

Юань Ши Кай (Хятад 袁世凯;1859 он 9 сарын 16-ий өдөр—1916 он 6 сарын 6-ий өдөр) Чин улсын сүүлчийн үеийн чухал царгийн явдлын эрдэмтэн , улс төрц , гадаад харилцаатан , умардын шинэ царгийг удирдагч , орчин үеийн дундад улсын улс дөр , гамтай , царгийн , сурган хүмүүжил зэрэг талын одоохчлолт ба хятад үндэстэний уламжлалт соёлын сэргээх ахилахад чухал хувь нэмэр үзүүлсэн, дундад улсын цагдаагийн захиргаа , дундад улсын хуули цаазын одоохчлолтын суурийг тавигч , дундад иргэн улс байгуулагдсан зангилаагийн үйлдэл гаргах болно .Уул нь чин улсын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд , дундад иргэн улсынд цагийн их ерөнхийлөгч ба дундад иргэн улсын их ерөнхийлөгч зэрэг тушаалыг харицаж байжээ .

манж болон хятадын генерал, улс төрч хүн бөгөөд Манж Чин улсын сүүл үед өөрийн нэр хүндтэй байдлыг чадварлаг ашиглан түүнийг хятадын төрөөр солих үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Дундад Иргэн Улс буюу Бүгд Найрамдах Хятад Улсын анхны ерөнхийлөгч болж чадсан хүн юм. Амьдралын сүүлийн жилүүдэд бүгд найрамдах засаглалыг хаан засгаaр сольж хятадын хаан улсыг зарлан тунхаглаж өөрийгөө Хоншиан эзэн хаан гэж зарласан байна. Богд хаант Монгол улсыг үл хүлээн зөвшөөрч түүнийг хятадад нэгтгэх бодлого баримталж байжээ.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.