Япон

Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.

Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.

Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортолдог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.

Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.

Япон улс
Я᠋᠋пУ мб.png
日本国 (япон)
Ниппон кокү, Нихон кокү
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Япон улсын төрийн далбаа Япон улсын төрийн сүлд
Төрийн далбаа Эзэн хааны сүлд
Төрийн дууллын нэр:
японоор 君が代 → Кимигаё
«Эзэн дээдэс таны хаанчлал»

Япон байршил
НийслэлPrefSymbol-Tokyo.svg Токио
Том хот Токио, Ёкохама,
Осака, Нагоя г.м.
Үндсэн хэл Япон хэл
Ард түмэн  98.5% - Япон үндэстэн
  1.5% - бус ард түмэн
Олон түмэн Японыхон
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, үндсэн хуульт
хаант засагтай
 -  Эзэн хаан Нарүхито
 -  Ерөнхий сайд Абэ Шинзоо
Улсын хурал Коккай → «Улсын Хурал»
 -  Дээд танхим Санги-ин → «Цэцдийн танхим»
 -  Доод танхим Шүүги-ин → «Ардын танхим»
Түүх
 -  НТӨ 660-02-11 Төр улс үүссэн домогт өдөр 
 -  1890-11-29 1890 оны үндсэн хууль 
 -  1947-05-03 1947 оны үндсэн хууль 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 377,944 км2 (62)
 -  Гадаргын ус (%) 0.8
Хүн ам
 -  Тооцоо (2011) 127,960,000[1] (10)
 -  Тооллого (2010) 128,056,026[2] 
 -  Нягт сийрэг 337.1 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $4.396 их наяд[3] (4)
 -  Нэг хүнд $34,362[3] (25)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $5.855 их наяд[3] (3)
 -  Нэг хүнд $45,774[3] (18)
ОТББИ (2008) 37.6[4] 
ХХИ (2011) 0.884[5] (онц сайн) (11)
Мөнгөний нэгж Японы иен (¥) (JPY)
Цагийн бүс Японы цаг (НЗНЦ+9)
Утас, домэйн +81 / .jp
Нэр томъёо JP, JPN / Япон
Location of Япон

Нэр

Япон хэлэнд 日本 (албан ёсоор Ниппон, аман ярианд Нихон гэж дуудагдана, "Наран үндэст/язгуурт/гарвалт" гэх утгатай) гэж нэрлэгддэг. Энэхүү нэрийг анх 645 оны 7-р сард Солонгосын хойгт оршин байсан Гүгурёо болон Вэкжэ улсын элчид хандсан бичигт "Бурханы сурвалжит Наран үндэст улсын эзэн хаан" хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг.

Европод түгсэн нэр нь Хятад хэлний У аялгуун дахь Жепен гэдгээс уламжлагдсан өвөг Малай хэлний Жипенкүо гэдгээс үүссэн байдаг. Энэ үгийг 16-р зууны Малаккад очсон Португалын далайчид Европт авчирч, англи хэлний сурвалжид 1565 онд Giapan (Жиапан) гэж бичигджээ[6]. Түүнээс дамжсан герман хэлний Japan (Япан) гэдгээс орос хэлэнд Япон гэж зээлдэгдэж, өдгөө монгол хэлэнд Япон гэж нэрлэгдэх болсон юм. Мөн монголчууд албан бусаар уугуул нэрийг үндэслэн Наран Улс, Мандах нарны орон гэж нэрлэх нь түгээмэл юм.

Газар зүй

Япон орон 377,944 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 60-р том улс болно.

Satellite image of Japan in May 2003
Хиймэл дагуулаас
Japan topo en
Физик газрын зураг

Байрлал

Япон хойд өргөргийн 24° — 46°, зүүн уртрагийн 122° — 146° дотор багтах ба НҮБ-ийн ангиллаар Дорно Азид хамаарна. Хуурай газрын хилгүй, арлын орон. Дорноос Номхон далай, өмнөөс Филиппиний тэнгис, өрнө өмнөдөөс Дорнод Хятадын тэнгис, өрнөдөөс Солонгосын хоолой, Япон тэнгис, умар дорнодоос Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ. Орос, өмнө умар Солонгос, Хятад, Тайваньтай ойр.

Арал

Номхон далайн өрнөд хэсгийн 6,852 арал Японд харьяалагддаг. Хоккайдо (22%), Хоншүү (60.3%), Шикокү (5%), Кюүшүү (9.5%) хэмээх дөрвөн том арал бүх нутгийн 97%-ийг эзэлж байна. Окинава арал хамаардаг Рюүкюү олтриг Кюүшюүгээс өрнө өмнөш нумран тогтсон байдаг. Хамгийн хол буюу Токиогоос өмнөш 1000 км алсад Бонин олтриг гэж байна. Ийм олон аралтай болохоор монголчууд «Арлын Япон» гэцгээнэ. Хамтад нь Японы олтриг (англ. Japanese Archipelago) гэж болно.[7]

Маргаан

Хоккайдогоос холгүй, Курилийн арлуудад хамаарах, ОХУ-ын мэдлийн дөрвөн арлыг 1945 онд булаалгасан гэж Япон батлаад буцааж авна гэж маргаж байгаа. Япон тэнгис дэх БНСУ-ын харьяаны хэдэн жижиг арлыг (японоор Такэшима) өөрийнх гэж зүтгэдэг. Эсрэгээр Дорнод Хятадын тэнгист байгаа Японы мэдлийн Сэнкакү хэмээх 5 арал, 3 хадыг БНХАУ, Тайваниас 1895 оноос өмнөх эзэд нь авна гээд ид мэтгэцгээж байна.

Уул усан

Өмнөөс Филиппиний хавтан Амарын, Окинавын хоёр хавтан доогуур, умар руу Номхон далайн хавтан Агнуурын тэнгисийн хавтан доогуур шурган шүргэж байдгаас Японд үе үе хүчтэй газар хөдөлж, галт уулс оргилдог. Дэлхийн бүх газар хөдлөлтийн эрчмийн 10-20% нь Японд үүсдэг гэнэ.[8] Японы галт уулс Номхон далайн галт цагирагт хамаатай. Хавтангийн шургалт Евразитай залгаа байсан Японы газрыг дорнош атируулж, 15 сая жилийн урьд Япон тэнгисийг үүсгэсэн гэдэг.[9] Японд одоо оргиход бэлэн 108 галт уул байна. Зуун зууны туршид үхлийн газар хөдлөлт, цунами тохиосоор л байсан.[10] 1923 оны Кантоогийн газар хөдлөлтөөр 140 сая хүний амь үрэгдэж байв.[11] Ханшины 1995 оны газар хөдлөлт, Тоохокүгийн 2011 оны газар хөдлөлт, цунами гээд саяхны жишээ ч байна.[12] Ийм нутагт байдгийнх амарч эмнүүлэхэд аятай халуун рашаан харин элбэг олдоно.[13] Хамгийн өндөр уул бол д.т.д 3,776 м-т цоройсон Фүжи галт уул. Үүнээс гадна Хида, Кисо, Акайши гурван нурууг нийлүүлээд Японы Альп гэдэг. Оргил нь Кита уул (3,193 м). Ер нь Японы газар нутгийн 73% нь уулархаг, ой модтой. Ийм газраа газар тариалан, аж үйлдвэр, оршин суухад тохьгүй гээд далайн эрэг хавийн нам доор газарт хүмүүс шавалдсаар ирсэн.[14] Нам доор газраас Токио байрладаг Кантоогийн нам доор газар эн арай их (13,000 км2). Үүнээс гадна Нагоя хавийн Нооби, Оосака-Кёото орчмын Кинки, Сэндай хавийн Сэндай гээд нам доор талууд бий. Уулын, түргэн урсгалт, богино голуудтай. Тэдэндээ усан цахилгаан станц барьсан нь олон. Хамгийн урт Шинано гол 367 км урсаад Япон тэнгист цутгадаг.[15] Кёотогийн хажуугийн Бива нуур хамгийн том цэнгэг уст нуур гэдэг.

Уур амьсгал

Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг[16]. Сибирийн их даралт хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог. Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг. Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард (Окинавад 5, 6 сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно[16][17].

Түүх

MiddleJomonVessel
МЭӨ 2000-3000 жилийн үеийн сав
AinuManStilflied
Айну хүн. 1880 он
Historical expanse of the Ainu
Айнучууд эрт цагт Хоккайдо, Хонсю арлыг оролцуулан Японы ихэнхи хэсэгт суурьшиж байв
Yamato en
Японы Ямато улс МЭ 250-538 он. Одоогийн япончууд арлын өмнө хэсгээс эхлэн айнучуудын нутгийг аажимаар эзэлжээ. Хойд талын том арал нь Хоккайдо, дунд талын том арал нь Хонсю, хамгийн урд талын жижиг арал нь Кюсю; Кюсюгийн хойд талын жижиг арал нь Сикоку.

Японд эрт үед хүн амьдарч байсныг батлах олдвор НТӨ 30,000 оны буюу Хуучин чулуун зэвсгийн үед хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна

Хоккайдо, Хонсю Кюсю, Сикоку гэсэн дөрвөн том арлаас Японы бүлэг арал тогтдог.

Японы уугуул оршин суугчид нь Курилийн арлууд болон Японы бүлэг аралд хамаарагдах Хоккайдо, Хонсю арлуудыг оролцуулан Японы ихэнхи хэсэгт суурьшиж байсан айну юм. Одоогийн япончууд анх Зүүн Азийн эх газраас тус арлын өмнөд хэсэгт нүүн ирж хэдэн мянган жилийн турш аажим аажимаар тэднийг түрэн уусгасаар Японы арлуудын нутаг дэсвгэрт бүхэлд нь суурьшжээ. Айнүчууд нь эрт цагт Зүүн Өмнөд Ази дахь папуачуудтай адилхан австралоид төрхтэй (афирикчуудтай төстэй) байв.

Япончуудын гарал бүрэн тодорхойгүй, зарим эрдэмтэд дор хаяж 10,000 гаруй жилийн өмнө Японд байсан уугуул хүмүүс гэж үздэг ч ихэнхи эрдэмтэд Зүүн эсвэл Зүүн Өмнөд Азиас нүүн ирсэн хүмүүс гэж үздэг. Хэдийгээр эхний онолд 10,000 гаруй жилийн өмнө тэд Японд байсан гэсэн таамаг дэвшүүдэг ч айнучуудаас сүүлд тус аралд ирсэн болох нь археологийн олдвороор батлагддаг.

"Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн одоогийн япончуудтай холбоотой гэж үздэг байна.

Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна

"Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг

XVI зууны үед Португалын худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ.

Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав.

RedSealShip
Японы худалдааны хөлөг (1634)

1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна[18].

1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв[19].

1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна[20]. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ[21].

1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.

Хүн ам

Bjs48 02 Ainu
Японы цөөн тоот ястан Айнү (XIX зуун)
Meiji-jingu wedding procession - P1000847
Мэйжи сүмд болж буй япон маягийн хурим

Япон улсад 2012 оны гуравдугаар сарын байдлаар 127.3 сая хүн амьдарч байна.[22] Энэ нь дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 10-р олон болохыг илтгэнэ. Хэл соёлоороо бараг нэгэн төрлийн ард түмэн.[23] Тоолвол 98.5% нь Япон үндэстэн,[24] үлдсэн хувийг Солонгос,[25] Хятад,[26] Филиппин, Бразил, Перу[27] гэх мэт орноос ирээд буцаагүй улс, тэдний үр хойч дүүргэж байдаг.[23] Яг Япон (Ямато)-оос гадна маш цөөн тоот Айнү ястан,[28] Рюкюү ард түмэн Япон үндэстэнд багтана.[29] Нэг км2-т 336 хүн ноогдож байгаагаар дэлхийд хүн амын 24-р шигүү суурьшилт улс гэгдэнэ. Хүн амын 80% нь Хоншүү аралд нутагтай, 89.7% нь хот газрын суугуул.[30] Түүнчлэн Саппоро, Сэндай, Токио, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагояа, Киото, Оосака, Кообэ, Хирошима, Китакюүшюү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн ам сийрэгшиж, хөгшид л үлдэж хоцорч байна. 1940 онд 73 сая хүнтэй байсан Япон 1960 онд 94 сая, 1980 онд 117 сая, 2000 онд 127 сая болж өссөний эцэст тогтворжиж 2010 онд 128 сая хүнтэй л байна.[31] Японд хүн хамгийн өндөр насалж (82.7 нас) байгаа,[32] хүн амын 21.2% нь 65 гарсан настан болсон,[33] хүүхэд төрөх нь урьдынхаас цөөрсөн зэргээс шалтгаалаад Японы хүн ам цаашид буурах нээ. Эрүүл мэндийн сайд нь 2060 он болоход 87 сая хүнтэй байх нь гэж халаглажээ.[34]

Хэл бичиг

Албан ёсны боловсролыг япон хэлээр олгодог боловч парламентад айнү хэл болон окинава аялга (рюүкюү хэл) хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Англи хэлийг дунд сургуулиас эхэлж заадаг боловч хүн амын англи хэлний мэдлэг ерөнхийдөө сайн биш.

Шашин шүтлэг

Шинто, Буддын шашинд давхар шүтлэгтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлох хүн олон тул энэ хоёр шашны сүсэгтнүүдийн тоог нэмбэл 200 сая болдог ажээ. Түүнчлэн католик, протестант зэрэг христианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй боловч зул сарын баяр зэрэг христийн шашны зан үйл өргөн тархжээ. Ислам, жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно.

Боловсрол

Yasuda Auditorium, Tokyo University - Nov 2005
Токиогийн Их Сургууль, Ясүда танхим

Мэйжийн эрин үеэс буюу 1872 оноос, бага дунд сургууль, их сургуулиуд байгуулагдаж эхэлжээ[35]. 1947 оноос Японд 6-15 насандаа бага, дунд сургуульд, мөн дараа нь 3 жил ахлах сургуульд суралцдаг болсон байна. 2005 оны байдлаар ахлах сургууль төгсөгчдийн 75.9% нь их сургууль, коллеж болон бусад тусгай мэргэжлийн сургуульд элсэн орсон байна[36]. Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль нь дэлхийд нэртэй том сургууль болно[37]. Олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна[38].

  • Бичиг үсэгт тайлагдсан байдал: 100.0% (эр: 100.0%, эм: 100.0%, 2000 он). 1990 онд 99.8% (эр: 99.9%, эм:99.7%) байсан аж.
  • Суурь боловсрол: Бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил. Дунд сургууль төгсөгчдийн 96% нь ахлах сургуульд дэвшин суралцдаг.

Төр засаг

Crown Prince Naruhito (2018)
Эзэн Хаан Нарүхито

Өнөөгийн Японы төрийн бүтэц, эрх хувиарилалт 1947 оны үндсэн хуулиар тогтжээ. Эзэн хааны эрх мэдэл хумигдмал тул Японыг үндсэн хуульт хаант засагт улс гэж ойлгоно. Японы үндсэн хуулинд эзэн хааныгаа "ард түмний эв нэгдэл, төр улсын бэлгэ тэмдэг" гэж тодорхойлж, ёс ямбаны тэргүүнд өргөж, их л хүндэтгэж байдаг. Одоогийн хаан нь Нарүхито юм. Нарүхито нуган үргүй тул одоогоор дүү нь болох Хунтайж Акишино хаан өвийг нь залгах магадлалтай.

Япон улсын хурал (парламент) хууль цааз тогтоох үндсэн үүрэгтэй. Япон улсын хурлыг Улсын Хурал (УХ, японоор 国会 коккай) гэнэ. УХ нь дөрвөн жил тутамд сонгогддог 480 суудалт Ардын танхим (衆議院 шүүги-ин), зургаан жилийн хугацаат 242 суудалт Цэцдийн танхим (参議院 санги-ин) гэсэн доод, дээд хоёр танхимаас бүрдэнэ. Японд хүн 20 нас хүрч байж сонгуульд санал өгөх эрх нээгддэг. Японы парламентад 1955 оноос хойш ихэнхдээ Японы Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд 2009 онд болсон бүх нийтийн сонгуулиар Ардчилсан Нам илт давуу ялалт байгуулан засгийн эрхийг авч, Либерал Ардчилсан Нам 2 дахь удаагаа сөрөг хүчин болсон. Гэсэн ч 2012 оны 12 сард болсон сонгуулиар Либерал Ардчилсан Нам дахин засгийн эрхэнд гарчээ.

1947 оноос ерөнхий сайдад улсын гол хариуцлага оногдох болсон.[39] УХ-аас ерөнхий сайдад нэр дэвшүүлж, эзэн хаан баталснаар үүрэгтэй ажилдаа ордог. Ерөнхий сайд нь сайд нарын багаа бүрдүүлж, болохгүй бол халж сольдог. 2001-2006 оны хооорондох Койзүми Жүничирогоос хойш жил бүр ерөнхий сайд солигдсоны эцэст 2012 оны 12 сараас Абэ Шинзоо 2 дахь удаагаа ерөнхий сайд болоод ажиллаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтнээс гадна шүүх тогтолцоо байна. Гэхдээ шүүхийн салбар сул, гүйцэтгэх нь хүчтэй байдгаараа Германтай төстэй[40].

Сонгууль

Сонгуулийн нас нь 20 бөгөөд Төлөөлөгчдийн Танхимын сонгууль 4 жил болгон, харин Зөвлөхүүдийн Танхимын сонгууль 3 жил тутамд болдог байна[40] [39].

Орон нутаг

Бүхэл Япон эхлээд, том түвшинд 47 ялгаатай нутаг, засаг захиргааны нэгж болж хуваагдана. Үүнд Токио гэсэн нэртэй 1 өргөн хот (都 to), Хоккайдо гэх 1 хязгаар (道 ), Оосака, Киото гэдэг 2 хотжсон аймаг (府 fu), бусад нэр бүхий 43 энгийн аймаг (県 ken) багтана. Энэ түвшнээ японоор тодоофүкэн (都道府県 todōfuken) гэж бүлэглэнэ. Монголоор зүгээр л «аймаг» гэхэд болно. Доошилбол аймаг дотроо хэд хэдэн хот (市 shi), хошуу (郡 gun) болж хуваагдана. Хошууд цаашаа балгас (町 chō), гацаа (村 son) гээд дараална. Зарим аймаг дотроо завсрын шат үүсгэдгийг тойрог (支庁 shichō) гэж бичиж болох юм. Жишээ нь: Хоккайдо дотроо 14 тойрогт хуваагддаг. Токио бол хот аймаг. «Токио хот», «Токио аймаг» гэвэл нэг л газар юм.

Газарзүйн байрлалаар нь аймгуудаа мужилдаг уламжлалтай. Үүнийг монголоор муж, эсвэл бүс гэж (Chihō) бичиж болно.

Хоккайдо

1. Хоккайдо

Тоохокү

2. Аомори
3. Иватэ
4. Мияги
5. Акита
6. Ямагата
7. Фүкүшима

Кантоо

8. Ибараки
9. Точиги
10. Гүнма
11. Сайтама
12. Чиба
13. Токио
     (Тоокёо)
14. Канагава

Чүүбү

15. Ниигата
16. Тояма
17. Ишикава
18. Фүкүи
19. Яманаши
20. Нагано
21. Гифү
22. Шизүока
23. Айчи

Кансай

24. Миэ
25. Шига
26. Киото
     (Кёото)
27. Оосака
28. Хёого
29. Нара
30. Вакаяма

Чүүгокү

31. Тоттори
32. Шиманэ
33. Окаяма
34. Хирошима
35. Ямагүчи

Шикокү

36. Токүшима
37. Кагава
38. Эхимэ
39. Кочи

Кюүшү

40. Фүкүока
41. Сага
42. Нагасаки
43. Күмамото
44. Ооита
45. Миязаки
46. Кагошима

Окинава


47. Окинава

ХоккайдоАомориАкитаИватэЯмагатаМиягиФукушимаНиигатаТочигиГунмаИбаракиНаганоСайтамаЧибаТокиоКанагаваТоямаИшикаваГифуФукуиЯманашиШизүоакаАйчиШигаКиотоМиэНараХёгоОсакаВакаямаТотториОкаямаШиманэХирошимаЯмагучиКагаваТокушимаЭхимэКочиФукуокаОитаСагаНагасакиКумамотоМиязакиКагошимаОкинаваТокиоКанагаваОсакаВакаямаRegions and Prefectures of Japan 2.svg

Эдийн засаг

2007 Lexus LX 570 01
Автомашин үйлдвэрлэл Японы эдийн засгийн хэмжээнд их хувь оролцоотой
Tokyo stock exchange
Токиогийн хөрөнгийн бирж дэлхийн хоёрдагч том бирж

Эдо эринд зарим зохион байгуулалттай аж ахуйн харилцаанууд үүсч, эдийн засаг хөгжсөн байдаг. Тухайлбал, Осакагийн будаа зууч нар даатгал, банкны хэлбэрүүдийг хөгжүүлж, усан, газрын замаарх худалдааны сүлжээ өргөжсөн байна. Мэйжийн эринд зах зээлийн эдийн засагт шилжиж, аж үйлдвэржиж эхэлсэн ба одоогийн томоохон аж ахуйн нэгтгэлүүд тухайн үед байгуулагдсан байдаг.

Япон нь өнөө үеийн Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүхий орон юм. Хоёрдугаар дайны дараа үсрэнгүй өсөлт хэмээгдсэн үе ирсэн ба 1960 болон 1970-аад онуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7.5% байв. Харин 1980 болон 1990-ээд онуудад 3.2%-ын жилийн дундаж өсөлттэй байсан. Ерөнхийдөө байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт, мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй.

Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог[41].

Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын холбоо, Саудын Араб, Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг[42].

Өв соёл

Японы нутаг дэвсгэр дээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын дурсгал 10, байгалийн дурсгал 3 бий.

Бүх нийтээр тэмдэглэх баяр

Огноо Баяр Тайлбар
1 сарын 1 Шинэ жил
1 сарын 2 дахь Даваа гараг Насанд хүрэгсдийн өдөр Тухайн жилд 20 нас хүрсэн хүмүүс тэмдэглэнэ.
2 сарын 11 Тусгаар тогтнолын өдөр
3 сарын 21 орчим Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр Хуучнаар Эзэн хааны хаврын тайлга
4 сарын 29 Шёовагийн өдөр Хирохито хааны төрсөн өдөр
5 сарын 3 Үндсэн хуулийн өдөр
5 сарын 4 Ногоон өдөр
5 сарын 5 Хүүхдийн баяр
7 сарын 3 дахь Даваа гараг Далайн өдөр
9 сарын 3 дахь Даваа гараг Ахмадын өдөр
9 сарын 23 орчим Намрын өдөр шөнө тэнцэх өдөр Хуучнаар Эзэн хааны намрын тайлга
10 сарын 2 дахь Даваа гараг Биеийн тамирын өдөр
11 сарын 3 Соёлын өдөр Мэйжи эзэн хааны төрсөн өдөр
11 сарын 23 Хөдөлмөрийг хүндэтгэх өдөр
12 сарын 23 Эзэн хааны төрсөн өдөр
  • Баярын өдөр Ням гарагт таарвал дараах өдөр буюу Даваа гарагт нь, түүнчлэн баярын өдрүүдийн хоорондох өдөр Бүх нийтийн амралтын өдөр болдог. 

Нэмэр

Цахим холбоос

Албан ёсны хэвлэл мэдээлэл
Жуулчлал
Бусад

Эшлэл

  1. Official Japan Statistics Bureau estimate. Statistics Bureau. 25 August 2010-д хандсан.
  2. Preliminary Counts of the Population and Households. Statistics Bureau. February 25, 2011-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Japan. International Monetary Fund (2011). 30 September 2011-д хандсан.
  4. World Factbook: Gini Index. CIA. 11 May 2011-д хандсан.
  5. Human Development Report 2010. UN (2010). 5 November 2010-д хандсан.
  6. Mancall, Peter C. (2006). “Of the Ilande of Giapan, 1565”, Travel narratives from the age of discovery: an anthology. Oxford University Press, 156–157.
  7. McCargo, Duncan (2000). Contemporary Japan. Macmillan, 8–11. ISBN 0-333-71002-2 Загвар:Please check ISBN.
  8. Tectonics and Volcanoes of Japan. Oregon State University. 2007-03-27-д хандсан.
  9. Barnes, Gina L. (2003). Origins of the Japanese Islands. University of Durham. 11 August 2009-д хандсан.
  10. Tectonics and Volcanoes of Japan. Oregon State University. the original on 4 February 2007-с архивлагдсан. 27 March 2007-д хандсан.
  11. James, C.D. (2002). The 1923 Tokyo Earthquake and Fire. University of California Berkeley. 16 January 2011-д хандсан.
  12. USGS analysis as of 2011-03-12. Earthquake.usgs.gov (23 June 2011). 9 November 2011-д хандсан.
  13. Attractions: Hot Springs. JNTO. 2007-04-01-д хандсан.
  14. Japan. US Department of State. 16 January 2011-д хандсан.
  15. Nilsson, Christer; Reidy,Catherine A.; Dynesius, Mats and Revenga, Carmen; Fragmentation and Flow Regulation of the World’s Large River Systems; Science; vol. 308; pp.405-408
  16. 16.0 16.1 Essential Info: Climate. JNTO. 2007-04-01-д хандсан.
  17. Flora and Fauna: Diversity and regional uniqueness. Embassy of Japan in the USA. 2007-04-01-д хандсан.
  18. Hooker, Richard (1999-07-14). Japan Glossary; Kokugaku. Washington State University. 2006-12-28-д хандсан.
  19. Jesse Arnold. Japan: The Making of a World Superpower (Imperial Japan). vt.edu/users/jearnol2. 2007-03-27-д хандсан.
  20. Kelley L. Ross. The Pearl Harbor Strike Force. friesian.com. 2007-03-27-д хандсан.
  21. Japanese Instrument of Surrender. educationworld.net. 2006-12-28-д хандсан.
  22. See links to the Census and the monthly Population Estimate through the Japan Statistical Agency homepage.
  23. 23.0 23.1 "'Multicultural Japan' remains a pipe dream", 27 March 2007. 16 January 2011-нд авсан. Archived from the original on 16 July 2012.
  24. CIA Factbook: Japan. Cia.gov. 9 November 2011-д хандсан.
  25. "Japan-born Koreans live in limbo", 2 April 2005. 16 January 2011-нд авсан.
  26. Onishi, Norimitsu. "An Enclave of Brazilians Is Testing Insular Japan", 1 November 2008. 16 January 2011-нд авсан.
  27. "'Home' is where the heartbreak is for Japanese-Peruvians", 16 October 1999. 16 January 2011-нд авсан.
  28. Fogarty, Philippa. "Recognition at last for Japan's Ainu", BBC, 6 June 2008. 7 June 2008-нд авсан.
  29. "The Invisible Race", 8 January 1973. 16 January 2011-нд авсан.
  30. Япония. Министерство иностранных дел Российской Федерации. the original on 2011-08-21-с архивлагдсан. 2010-01-23-д хандсан.
  31. [1] Population by Age Group and Indices of Age Structure(Excel:29KB)
  32. United Nations World Population Prospects: 2006 revision – Table A.17 for 2005-2010
  33. McCurry, Justin. "Japan's age-old problem", The Guardian (UK), 17 April 2007. 2 January 2011-нд авсан.
  34. Japan population to shrink by one-third by 2060 (January 30, 2012).
  35. Lucien Ellington (2003-12-01). Beyond the Rhetoric: Essential Questions About Japanese Education. Foreign Policy Research Institute. 2007-04-01-д хандсан.
  36. School Education (PDF). MEXT. 2007-03-10-д хандсан.
  37. The Times Higher Education Supplement World University Rankings (PDF). TSL Education Ltd. (2005-10-28). 2007-03-27-д хандсан.
  38. OECD’s PISA survey shows some countries making significant gains in learning outcomes, OECD, 04/12/2007. Range of rank on the PISA 2006 science scale
  39. 39.0 39.1 The Constitution of Japan. House of Councillors of the National Diet of Japan (3 November 1946). 10 March 2007-д хандсан.
  40. 40.0 40.1 World Factbook; Japan. CIA (2007-03-15). 2007-03-27-д хандсан.
  41. World Factbook; Japan—Economy. CIA (2006-12-19). 2006-12-28-д хандсан.
  42. Blustein, Paul. "China Passes U.S. In Trade With Japan: 2004 Figures Show Asian Giant's Muscle". The Washington Post (2005-01-27). Retrieved on 2006-12-28.
1 сарын 11

1 сарын 11 бол Григорийн он тооллоор жилийн 11 дэх өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 354 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил тохиовол 355 хоног үлдэнэ.

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ — Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Нээлтийг 2014 оны зургаадугаар сарын 13-нд зохион байгуулагч орон Бразилын Сан-Паулу хотын Арена Коринтиансд Бразил болон Хорват, хаалтыг долоодугаар сарын 14-нд Рио-де-Жанейро хотын Мараканад Герман болон Аргентин хийсэн.

2 сарын 11

2 сарын 11 нь Григорийн тооллын жилийн 42 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 323 өдөр (өндөр жил бол 324 өдөр) үлдэж байна.

2 сарын 19

2 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 50 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 315 өдөр (өндөр жил бол 316 өдөр) үлдэж байна.

3 сарын 10

3 сарын 10 нь Григорийн тооллын жилийн 69 дахь (өндөр жил бол 70 дэх) өдөр юм. Мөн он дуустал 296 өдөр үлдэж байна.

4 сарын 18

4 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 108 дахь (өндөр жил бол 109 дэх) өдөр юм. Мөн он дуустал 257 өдөр үлдэж байна.

4 сарын 28

4 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 118 дахь (өндөр жил бол 119 дэх) өдөр юм. Мөн он дуустал 247 өдөр үлдэж байна.

5 сарын 3

5 сарын 3 нь Григорийн тооллын жилийн 123 дахь (өндөр жил бол 124 дэх) өдөр юм. Мөн он дуустал 242 өдөр үлдэж байна.

Ази

Ази дэлхийн хамгийн том газар нутаг, хамгийн олон хүнтэй тив юм. Дэлхийн бөмбөрцгийн дорнод болон умард хагаст газрын гадаргуугийн 8.7%, хуурай газрын 30% эзлэн оршиж байна. Ази тивд хүн төрөлхтний 60 хувь болсон 4.4 тэрбум хүн аж төрөн сууж байна.

Ази тив Европ тив холбоотой бөгөөд Евразийн эх газар хэмээнэ. Тэгээд Ази, Европын хил хязгаарыг хэд хэдэн янзаар зурдаг. Дийлэнх олонхийн бодсоноор баруун тал нь Улаан тэнгис, Суэцийн суваг, Хар тэнгис, Кавказын нуруу, Каспийн тэнгис, Урал гол, Уралын нуруугаар зурдаг. Зүүн тал нь Номхон далай хүрч, өмнөд талаараа Энэтхэгийн далай, умард талаараа Умард мөсөн далайд тулдаг.

Ази тив эртний түүхтэй, эртний соёлтой, яс үндэс, хэл соёл, төр засгийн уламжлал олон янз, байгалийн тогтоц өвөрмөц, газар газарт харилцан адилгүй байна.

Бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (англ. FILA Wrestling World Championships) нь Олон Улсын Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбоо (ФИЛА)-гийн зохион байгуулдаг, бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн тэмцээн 1904 онд гараагаа эхэлсэн бол эрэгтэй чөлөөт бөх 1951, эмэгтэй чөлөөт бөхөөр 1987 оноос эхлэн дэлхийн аваргаа шалгаруулж эхэлсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайн

Дэлхийн хоёрдугаар дайн, нь 1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ.Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна.

Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд,Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдлаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авснаар Герман улсын болзолгүй бууж өгснөөр 1945 оны 5 сарын 9нд дууссан юм. Харин Ази-д Япон улс АНУ-ын довтолгооноор усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрснөөр дайн дууссан байна.

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олимпын жүдогийн тэмцээнтэй хамтдаа олон улсын жүдогийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болно. Тус тэмцээнийг олимпын бус жилүүдэд Олон Улсын Жүдогийн Холбооноос зохион байгуулдаг. Багийн тэмцээн 1994 оноос эхлэн зохиогдож буй. Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос эхлэлтэй бөгөөд тэмцээний журам цаг хугацааны туршид өөрчлөгдөж иржээ. Ирэх тэмцээн 2018 онд Азербайжаны Баку хотноо зохиогдоно.

Зуны олимп

Зуны олимп нь Орчин үеийн олимпын наадмын, зун зохиогддог арга хэмжээ бөгөөд 4 жилд нэг удаа, аргын тооллоор 4-т хуваагддаг онуудад зохиогдоно. Хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүд хамрагддаг.

Монгол хэл

Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (худам монголоор монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг.

1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.

Монгол хэл бичигт үгийн утгыг бүрэн илэрхийлэхэд шаардлагатай бүх авиа болон үсэг байдаг учир монголчууд гадаад хэлийг хялбархан сурдаг. Хэдийгээр уламжлалт монгол цагаан толгойн үндсэн үсэгт "ф", "к" үсэг ордоггүй ч монгол цагаан толгойд "ф"-тэй төстэй "б", "в" үсэг, "к" үсэгтэй төстэй "г", "х" үсэгнүүд байдаг учир монгол хүн ямар ч гадаад хэлийг богино хугацаанд сурах боломжтойгоороо давуу юм. Мөн халх үгэнд "к" үсэг хэрэглэгдэггүй ч ойрд үгэнд "к" үсэг түгээмэл хэрэглэгддэг.

Япон хэлэнд "л", хятад хэлэнд "р" үсэг байдаггүй учир япончууд "л" үсэгтэй гадаад үгийг "р" үсгээр, хятадууд "р" үсэгтэй гадаад үгийг "л" үсгээр дууддаг. Жишээ нь япончууд "монгол" гэхийг "монгорү" гэж дууддаг.

Оросын Холбооны Улс

Орос (орос. Россия), албан ёсоор Оросын Холбооны Улс (үгээр хураавал ОХУ, орос. Российская Федерация) нь хойд Евразийн орон юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах, 83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм. Орос нь өргөн уудам нутагтай учир баруунаас зүүн тийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литва, Польш, Беларусь, Украйн, Гүрж, Азербайжан, Хасаг улс, Хятад, Монгол, Хойд Солонгос гэх олон улстай хил залгана. Мөн усаар зааглагдаж, АНУ-н Аляска муж, Швед, Дани, Турк, Япон улстай ойр оршино.

Дэлхийн хамгийн том болох 17,075,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй том улс юм. Тайлбарлавал, Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлнэ.

Оросууд 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг хүрээлэн нэгдсэн Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамайн цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ.

1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж Зөвлөлт Холбоот Улс залгамжлахад гол бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн. ЗХУ-ын бутралаар бусад 14 БНУ-ын адил 1991 онд тусгаар улс болсон.

Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг, НҮБ-н Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий гүрэн юм.

Умард Солонгос

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) буюу Умард Солонгос — дорнод Азийн Солонгосын хойгийн Умард хагасыг эзэлсэн бүрэн эрхт улс юм. Умард талаараа Хятадтай (ихэнх), Оростой (багахан), өмнөд талаараа Өмнөд Солонгостой Солонгосын цэрэггүй бүсээр хиллэдэг. Өрнө зүгт Шар тэнгис, дорно зүгт Япон тэнгист тулна.

Кужусониос эхтэй солонгос улс 8-р зуунаас нэгдмэл болж Солонгосын хойгт багтан тогтсон. 1910 онд эзэрхэг Японы ивээл орон болсон бөгөөд 1945 онд Япон ялагдахад тусгаар тогтножээ. Харин ЗХУ, АНУ хоёрын булаацалдаанаар таллан хуваагдсан бөгөөд Зөвлөлтийн талыг барьсан БНАСАУ 1948 онд хойгийн Умард хагаст байгуулагджээ. 1950 онд Умард Солонгос өмнөд нутаг руу дайрч нэгтгэх гэсэн боловч АНУ, НҮБ-ийн цэргийг дийлэлгүй 1953 онд дайн өндөрлөсөн. 1991 онд хоёр улс НҮБ-д эрх тэгш гишүүнээр элссэн. Одоо ч нөгөөхөө нэгтгэх бодолтой, чанд хамгаалалттай.

Умард Солонгос улс төрийн эв хамт дэглэм, нийгэм журамт эдийн засаг, нэгдмэл төрийн байгууламжтай, нам төвт нэг намын ноёрхолт тогтолцоотой. Ким Ир Сений байгуулсан улсыг өдгөө ач хөвүүн Ким Жон-өнь нь удирдаж байна. Гадаадынхан БНАСАУ-г хэт дарангуй дэглэмтэй гэж тодорхойлдог. «Чүчэ», «Соньгүнь» зэрэг үзэл баримтлалтай.

120 мянган км² (98-р том) газар нутаг, 24 сая (48-р олон) хүнтэй. Засаг захиргааны 14 нутагт хуваагддаг.

Нийслэл бөгөөд хамгийн том хот — Пёньян. Мөнгөний нэгж — БНАСАУ-ын вон.

Япон хэл

Япон хэл (Япон хэлээр: 日本語, にほんご | Галиг: Ни хон го, Ni hon go) нь Япон улс болон япон хэлээр хэлэлцэгч ард түмний хэл юм. Японы хуулинд "Албан ёсны хэл" хэмээн заасан байдаг бөгөөд албан хэргийг уг хэлээр хөтөлж, боловсролын салбарт албан ёсоор "Улсын хэл" хэмээн заадаг.

Нийт ярилцагчдын тооны хувьд тодорхой тооцоо байхгүй боловч, Япон улсын харьяат иргэд мөн Япон улсаас өөр нутагт амьдарч байгаа Япон хүн, Япон (Ямато) угсааны хүн гээд тооцвол 130 саяас илүү ярилцагчтай хэмээн үздэг. Нийт ярилцагчдын тоогоор дэлхийд 10-р байранд жагсах хэл ажээ. Японд төрж өссөн хүнд Япон хэл нь тэдний эх хэл болдог.

Хэсэг эрдэмтэд өгүүлбэр зүй, дуудлага зэргийг харгалзан үзэж Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг боловч өөр эрдэмтэд онолын шатанд яваа Фүюү хэлний язгуур, Японик хэлний язгуурт хамаарна гэж үздэг (эдгээр нь албан ёсны бус юм).

Өвлийн олимп

Өвлийн олимп нь орчин үеийн олимпуудын нэг бөгөөд өвөл явагддаг наадам юм. Өмнө нь зуны олимптой нэг жилд зохиогддог байсан ба Лиллехамерын олимпоос эхлээд 4 жилд нэг удаа, хоёр зуны олимпын хооронд зохиогддог болсон. Гол спортын төрлүүд нь цана, тэшүүр зэрэг өвлийн улиралд л явагдах боломжтой спортууд байдаг. Өвлийн олимп зохиогдохоос өмнө 1908 оны Лондоны олимпод уран гулгалт, 1920 оны Антверпийн олимпод хоккейн спорт багтаж байсан түүхтэй. Албан ёсны нэршил нь "Өвлийн олимпын наадам".

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос, албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ; сол. 대한민국 Тэхань миньгүг) — Дорно Ази болон Солонгосын хойгийн өмнөд хагаст оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Умар Солонгостой газраар хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаадах Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаадах Япон улсуудтай ойр байрладаг.

Эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 100,210 ам дөрвөлжин километр газар нутаг, 51 сая хүнтэй. Чэжү зэрэг аралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Сөүл.

Солонгос орон (умард, өмнөд хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд НТӨ 2333 онд анхны төрт улсаа үүссэн үздэг. Шилла улс нь 660-676 онд Кугүрё, Пэгжэ хоёр хөрш улсын газрыг нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан. Улмаар 10-р зуунд Гуулин улс, 14-р зуунд Чусонь улс, 1895 онд Солонгосын эзэнт улс болон нэр өөрчлөгдсөн солонгос улс оршин тогтнож байв. 1910-1945 онд Японы эзэнт гүрний эзэмшилд орж, 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа солонгос үндэстэн нь Зөвлөлт, Америк хоёр улсын үзэл бодол, цэргийн хяналтаар хоёр хуваагдсаны тул 1948 онд Америкийн талыг барьсан Бүгд Найрамдах Солонгос Улс нь хойгийн өмнөд хэсэгт тусгаар тогтносон байна. 1950-1953 онд хоёр Солонгосын хооронд Солонгосын дайн болсон ба цэргийн өндөр хамгаалалт бүхий Солонгосын цэрэггүй бүсээр хил тогтоод байгаа.

1960-1987 оныг хүртэл Өмнөд Солонгост цэргийн эрхтэн төрийг барьж байсан ба өдгөө ардчилсан сонгуулиар төрийн эрх шилжиж байна. Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс бөгөөд эдийн засаг нь асар хурдацтай өссөн юм. ХАЧ-аарх ДНБ-ээр дэлхийд 12 дахь (Азид 4 дэх) дэст эрэмбэлэгдэх хөгжингүй орон болсон. Экспортод чиглэсэн эдийн засагтай учраас аж үйлдвэрлэлийн цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, роботын технологүүд нь өндөр хөгжсөн. Дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтана. Өмнөд Солонгос нь ЭЗХАХБ, ДХБ болон Их 20 зэрэг олон улсын холбоодын гишүүн орон.

Азийн улс орон
Бүрэн эрхт улс (49)
Дутуу эрхт улс (6)

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.