Янгир

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” хэмээн үнэлэгдсэн

Янгир
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Салаа туруутан (Artiodactyla)
Овог: Тугалмайтныхан (Bovidae)
Зүйл: Янгир (Capra sibirica Pallas)

Таних шинж

Гадаад төрх гэрийн ямаатай төстэй, биеэр том, хүзүү богино, бүдүүн, чих 15 см хүртэл урт, шовх, хөл бүдүүн бахим, сүүл 10-15 см. Тэхийн биеийн урт 128-167 см, сэрвээгээрээ 105 см өндөр, амьдын жин 80-110 кг хүрнэ. Ямаа биеэр бага, 120-136 см урт, сэрвээгээрээ 75-90 см өндөр, жин 90 кг хүрнэ. Тэх гэдрэгээ махийсан сэлэм хэлбэртэй, олон төвөнх үе бүхий 120-140 см урт эвэртэй. Ямааны эвэр богино, нарийн. Залуу бодгаль ихэвчлэн улаавтар, идэр насных хар хүрэн, хар халтар, хөгшрөх үедээ цайвар халтар зүстэй болно. Тэхийн сахал өтгөн, урт.

Тархац, байршил нутаг

Монгол Алтай, Говь-Алтай, Зүүн гар, Алтайн өвөр говиудын уулс, Хан-хөхий, Хорьдол Сарьдаг, Улаан тайгын нуруу, Дундговь, Дорноговь аймгийн цөл, цөлөрхөг хээрийн бүсийн зарим уулсаар алаг цоог тархана. Бэсрэг уулсын бэл энгэр, аараг толгод, өндөр уулын эгц цавчим хад цохио, нуранги асга бүхий давчхан хавцал, ой модгүй, бартаа саадгүй газарт байршин нутаглана.

Амьдралын онцлог

Ороо нийлэгт XI сарын эхээр орж, IV сарын сүүлчээс V сарын эцэс хүртэл ишиглэнэ. Ихэрлэлт элбэг. Орооныхоо үед хэдэн арав, зуугаараа нийлж, бусад үед тэх, ямаа ялгаран сүрэглэнэ. Тэх 8-12 ямаа хураана. Өдрийн идэшлэгтэй, зун голдуу өглөө, оройн сэрүүнд идэвхтэй идээшилнэ. Идэш тэжээлд үетэн, сонгинын төрөл, бут сөөгийн навч зонхилно.

Янгирын экосистемд үзүүлэх нөлөө

Янгирын сүрэг нь экосистемд чухал үүрэгтэй амьтан юм. Монгол оронд тархсан  янгир ямааны экосистемд үзүүлэх нөлөө холбогдлын талаар баримт материал ховор тул энэ талаар өгүүлсэн гадаадын судлаачдын судалгаанаас дор өгүүлье. Сибирийн янгир олон зүйлийн махчин амьтны хувьд чухал ан нь байдаг. Федосенко ба Бланк  нар нэгэн цоохор ирвэсийн ан гөрөө хийж явдаг 14 км замд 30 янгирын сэг зэм байгааг илрүүлжээ. Цоохор ирвэс бол янгирыг хамгийн их агнадаг махчин юм (Fedosenko and Blank, 2001) гэж бичжээ. Энэ талаар монголын амьтан судлаач Г.Амарсанаа, Б.Мөнхцог нарын бүтээлд дурдсан байдаг.

Янгир эктопаразит ба эндопаразит олон зүйл амьтдыг биедээ агуулдаг. Эктопаразиттай тул шаазгай (Pica pica) болон бусад шувуудтай симбиоз харилцаа үүсдэг. Тэдгээр шувууд нь янгирын бие дээрх хүнсийг идэх ба харин янгир ийм аргаар биеэ цэвэрлүүлж, ингэж харилцан бие биедээ тустай амьдардаг байна (Fedosenko and Blank, 2001). Тархан бэлчээрлэдэг нутагтаа янгир өвс ногоо идэж, ургамалжилд нөлөөлдөг. Тухайн өндөр уулын бүсэд амьдрагч бусад туруутан амьтны зүйлүүдтэй бэлчээр нь давхцах нь ховор учраас ноцтой өрсөлддөггүй ажээ.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Янгир – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Адаацаг сум

Адаацаг (худам монголоор ᠠᠳᠠᠭᠠᠴᠠᠭ - адагачаг) — Монгол Улсын Дундговь аймгийн сум.

Архангай аймаг

Архангай — Монгол улсын аймаг. 1923 онд үүсэн байгуулагдсан.

55 мянган км² газар, 84 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Цэцэрлэг.

Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий (ᠪᠠᠶ᠋ᠨ ᠥᠯᠦᠭᠡᠢнь, Монгол улсын аймаг юм. Төв нь Өлгий хот.

Бугат сум (Баян-Өлгий)

Бугат — Баян-Өлгий аймгийн сум.

Бугат сум (Говь-Алтай)

Бугат (ᠪᠤᠭᠤᠲᠤ) нь Говь-Алтай аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төвөөс баруун зүгт 210 км-ийн зайд орших бөгөөд баруун талаараа БНХАУ, хойд талаараа Тонхил, зүүн талаараа Төгрөг, урд талаараа Алтай сумтай хиллэдэг. Засаг захиргааны нэгжийн хувьд 5 багт хуваагддаг.

Гүрж

Гүржийн үндсэн хүн ам болдог үндэстний тухай Гүрж угсаатан өгүүллээс үзнэ үү.Гүрж Улс (гүрж. საქართველო Сакартвэло) — өвөр Кавказын баруун талыг эзлэн оршдог улс. Газрын байрлалаар Баруун Азийнх боловч зарим талаар Дорнод Европт ойртох тул Евразийн улс орон гэгдэнэ. Баруун талаараа Хар тэнгистэй залгаж, бусад талаараа ОХУ, Азербайжан, Армен, Турктай газраар хиллэдэг. Нийслэл - Тбилис хот.

Нутаг дэвсгэр - 69,700 км2, 2011 онд тооцсоноор хүн амын тоо - 4,469,200. Үүнээс дийлэнх олонх болох Гүржүүд 83.8%-ийг эзлэдэг бол 6.5% нь Азери, 5.7% нь Армен угсаатан байдаг ажээ. Албан ёсны Гүрж хэлээр хүн амын 71% нь ярьж бусад Гүржүүд (12.2%) Мигрел хэлээр ярилцацгаадаг гэнэ.Гүржид түүхэндээ олон улс тогтож байлаа. Орчин цагийн Гүрж нь 11-12-р зуунд IV Давид, Тамара нарын хаанчлалын үед хэлбэржсэн. 19-р зууны эхэнд Оросын эзэнт гүрэнд хавсрагдаж, 1917 оны Оросын хувьсгалын дараа богино хугацаанд тусгаар тогтноод 1921 онд Зөвлөлтөд эзлэгдэн Зөвлөлт Холбоот Улсын 15 БНУ-ын нэгэн болж байв. 1991 онд тусгаар тогтнож, түүнээс хойш иргэний дайн самуунтай байдаг. Гүрж одоо нэгдмэл байгууламжит, ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагт төрийн хэлбэртэй.

Гүржийн бүрэн эрхийн Абхаз, Өвөр Осет хоёр сүүлийн хэдэн жилд Гүржийн мэдлээс тусгаар тогтноод байгаа. Гэхдээ тэд НҮБ-ийн гишүүн биш бөгөөд Орос мэтийн хэдхэн улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. БН Гүрж улс/ Утасны код – 995

БН Гүрж улс нь Ази тивийн баруун өмнөд хэсэгт Кавказын уулархаг нутагт оршдог. Хойд талаараа Орос улстай, зүүн талаараа Азербайжан, урд талаараа Армян, Турк улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талаараа хар тэнгисээр хүрээлэгддэг.

Газар нутаг: 69.7 мянган км2 газар нутагтай.

Хүн ам: 5310 мянган хүнтэй.

Нийт хүн амын 69 хувь нь гүрж, 9 хувь нь армян, 7 хувь нь орос, 5 хувь нь азербайжан үндэстэн байдаг. Түүнээс гадна тус оронд 170 мянган осетин, 100 мянган грек, 50 мянган украйн, 30 мянган жүүд, 25 мянган күрд зэрэг үндэстэн ястан амьдардаг. Хилийн чанадад тухайлбал Орос, Израйль зэрэг оронд 1 сая гаруй гүржүүд амьдардаг. Нийт хүн амын 52 хувь нь хот суурин газарт амьдардаг. Дундаж наслалт эрэгтэй 70, эмэгтэй 75 наслана.

Албан ёсны хэл: Гүрж

Шашин шүтлэг: Үнэн алдартны шашин шүтдэг.

Нийслэл хот: Тбилис /1350 мянган хүнтэй/

Засаг захиргааны байдал: 9 хязгаар. Нийслэл хот Тбилис /1350 мянган хүнтэй/, томоохон хотуудад Кутаиси /300 мянган хүн/, Батуми /130 мянган хүн/, Рустави /100 мянган хүн/ зэрэг хот багтдаг.

Төрийн байгууламж: Гүрж улс нь БН улсын бүтэцтэй бөгөөд төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт дээд зөвлөл, 235 суудалтай. Ерөнхийлөгч нь улсын аюулгүй байдлыг хамгаалах яам болон батлан хамгаалах яамыг удирддаг. Бусад яамыг ерөнхий сайд удирдана.

Гүрж улс нь үйлдвэр, хөдөө аж ахуйн орон бөгөөд нүүрс, зэс, газрын тос, гантиг зэрэг ашигт малтмалаар баялаг орон төдийгүй эдгээрийг ихээхэн хэмжээгээр олборлодог. Ган, ширэм, цувирмал боловсруулж, суурь машин, цахилгаан галт тэрэг, ачааны машин, бүх төрлийн цахилгаан бараа үйлдвэрлэхээс гадна барилгын материал болон эрдэс бордооны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн. Цай, дарс, шарз, тамхи зэргийг их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлодог. Голчлон цай, нимбэг, жүрж, усан үзмийн бут, улаан буудай, эрдэнэ шиш, хүнсний ногоо зэргийг тариалдаг. Хонь, үхэр, гахайг өсгөж үржүүлнэ. 1612 км төмөр замтай. 20363 км авто замтайгаас 19038 км нь хатуу хучилттай.

Мөнгөн тэмдэгт нь: Лари /Л/ 1000л =0.42 ам.доллартай тэнцэнэ.

Нэг хүнд оногдох ҮНБ: 3100 ам доллар

Уур амьсгал ба ан амьтад: Гүржийн уур амьсгал халуун ба сэрүүн бүсийн завсрын шинжтэй. Жилийн дундаж хэм нь 13 градус. Өндөр уул, тал хээр, нам дор газар зэрэг газарзүйн бүсчлэлийн бүх онцлог шинжийг агуулсан газар нутаг юм. Хамгийн өндөр цэг нь Шхара уул – 5201м юм. Том голуудад Кура, Риона, Алазани нар орно. Уулархаг нутгаар 600 гаруй мөсөн гол, олон тооны үзэсгэлэнт нуур байдаг. Мөн уулсын хооронд үржил шимтэй нугууд байдаг. Эвэрлэг мод, царс, туулайн бөөр, дал мод, далдуу мод, жодоо, гацуур бүхий ой тус орны нутаг дэвсгэрийн 37 хувийг эзэлнэ. Цэцэгт ургамлын 4.5 мянган төрөл зүйлтэй. Зэрлэг үхэр, янгир, баавгай, буга, бор гөрөөс, шилүүс зэрэг ан амьтдаас гадна олон зүйлийн шувуу, могой тааралддаг.

Түүх соёлын дурсгал: Мцхетийн сүм (I зуун), Сионий цогчин дуган (V зуун), Тбилис дэх Давидын сүм (VI зуун), Сухуми дахь Диоскурын усан доорх балгас, Гори дахь И.В.Сталины гэр музей, Пицунде дахь эртний нарсан төгөлийн үлдэц зэрэг сонирхолтой анхаарал татахуйц газрууд олон байдаг. Гадаадын жуулчид Гүржийн тааламжтай уур амьсгал, үзэсгэлэнтэй байгаль, далайн хаялга, үндэсний хоол зэрэгт дуртай. Яруу найрагч Шота Руставели, зохиолч гүн ухаантан И.Чавчавадзе, Д.Гурамишвили, Гурам Панжикизе зэрэг нэр цуутай хүмүүс Гүржийн ард түмний дундаас төрж гарсан юм.

Даланжаргалан сум

Даланжаргалан (ᠳᠠᠯᠠᠨᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩ) нь Дорноговь аймгийн сум юм.Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 156 км, Улаанбаатар хотоос 305 км-т, төмөр замын дагуу оршдог. 4 багтай, хүн ам 2581. Төвийн эрчим хүчинд холбогдож, үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 35 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 120 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.

Дорноговь аймаг

Дорноговь (худам монголоор ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢ – дорунагоби) нь Монгол Улсын аймаг юм. 1931 онд байгуулагдсан. 14 сум, 64 багтай. 68606 хүн амтай (2017 оны эцсээр) бөгөөд олон хүн ам огцом өсч байна. Аймгийн төв Сайншанд нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 450км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 61 хувь нь оршин сууж байна.

Дундговь аймаг

Дундговь (худам монголоор ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ – думдагоби) нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан. Аймгийн төв нь Мандалговь.

Дэлгэрцогт сум

Дэлгэрцогт нь Дундговь аймгийн сум юм.

Цахиуртын жас буюу Өндөр Гэгээн Занабазар Авай ээж, Далай ээждээ зориулж бүтээн босгосон хийд бол одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт баг юм. Авай ээжийн жас буюу Цахиуртын жасын төвөд нэр нь Дорждамба болой.

1923 онд Монгол улсын Засгийн газраас Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх тухай гаргасан тогтоолын дагуу Богдхан уулын аймгийн Засаг дарга бээс Мөнх-очирын хошуу гэж байсныг Богдхан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу болгон өөрчилснөөр одоогийн Дэлгэрцогт сум байгуулагджээ. Дэлгэрцогт сум нь 249,3 мянган га газар нутагтай. Дэрэн, Адаацаг, Сайнцагаан сумдтай хил залган оршдог. 98599 мянган толгой малтай, 1906 мянган хүн амтай. Засаг захиргааны нэгж 3 багтай юм. Тус сумын нутагт Халтар, Цахир, Дэлгэрийн уулнаас гадна далайн төвшнөөс дээш 1756 метр өндөрт өргөгдсөн үзэсгэлэнт “Бага газрын чулуу”-ны уултай. Аргаль, янгир, үнэг, хярс, тарвага, шонхор, тас зэрэг ан амьтан, жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамлаар баян, нүүрс, утаат болор, хар тугалганы ашигт малтмалын нөөцтэй. Сумын эдийн засгийн бааз суурь нь мал аж ахуй, Дэлгэрцогт суманд аялал жуулчлалын 2 бааз улирлын чанартай ажиллаж байгаа бөгөөд ЗДТГ, 9 жилийн сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, соёлын төв зэрэг төсөвт байгууллагууд, Холбооны салбар, ХААН, Шуудан банкны салбарууд, 1 хоршоо, үйлчилгээний цэгүүд 10 орчим, худалдаа үйлчилгээний 2 ХХК-иуд ажиллагаа явуулж байна. Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Түүхч гүн ухаантан, шашин соёлын нэрт зүтгэлтэн Зава Дамдины өлгий нутаг, Төрийн хошой шагналт ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, ардын хувьсгалын партизан М.Дорждэрэм, Д.Чимэд, Монгол улсын гавьяат багш Ч.Ишдорж, Н.Мижиддорж, Б.Дэндэв, Г.Бизьяажав, Б.Ишцог, МУ-ын УГЗ хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, МУ-ын УГЗ кино найруулагч Ц.Наваан, МУ-ын хүний гавьяат эмч Ц.Янжин, МУГЖ Э.Цээдорж, гавьяат тээвэрчин Б.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Мөнхтогоо, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Дашдорж, МУ-ын алдарт уяач Б.Цэрэндагва, Ц.Хүүхэнбаатар, Ц.Цэрэнбал, алдарт уяач Л.Дэмбэрэл, Анагаах ухааны дэд эрдэмтэн С.Дуламсүрэн, Түүхийн ухааны дэд эрдэмтэн М.Бум-аюуш, Б.Доль, Удирдхуйн ухааны доктор Т.Цэрэнпүрэв, Анагаах ухааны доктор И.Пүрэвдорж, Хууль зүйн ухааны доктор академич С.Нарангэрэл, доктор Д.Зүмбэрэллхам нарын зэрэг 40-өөд эрдэмтэн тус сумаас төрөн гарсан. Төрийн дээд шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5 хүн, Алтан гадас одонгоор 13 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 17 хүн тус тус шагнагджээ. Улсын сайн малчин 3, Улсын аварга малчин 5, Улсын тэргүүний уран сайханч 6 тус тус төрөн гарчээ. Тус сумын ИТХ, ЗДТГ нь Засгийн газар, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн бодлого шийдвэрийг иргэд, олон түмэндээ сурталчлахын зэрэгцээ сум орны тохижилт, бүтээн байгуулалт, байгууллагуудын дотоод жил, бүтэц бүрэлдэхүүнийг стандартын дагуу боловсронгуй болгох, мэргэжил, боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн анхааран ажиллаж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд Их номч, түүхч, гүн ухаантан, шашин соёлын нэрт зүтгэлтэн Зава хэмээх Шагдарын Дамдины 1918 онд байгуулсан Дэлгэрийн Чойрын хийд дахин сэргэж түүх, соёлын томоохон цогцолбор болон тохижиж байна. Энэхүү их ажлыг Зава Дамдины хувилгаан Лувсандаржаа ламтан зохион байгуулж ирлээ. Албан байгууллага, багуудын үйл ажиллагаа нь жигдэрсэн, цаашид иргэдээ сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах зорилтыг тавин үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад нутгийн захиргаанд дэмжлэг үзүүлж, иргэддээ ойр, идэвх санаачилгатай тэдний эрэлтэд чиглэсэн төрийн үйлчилгээг хүргэх зорилтыг тавин ажиллаж байна.

Сагсай сум

Сагсай — Баян-Өлгий аймгийн сум. 1959 онд байгуулагдсан. Сагсай сум нь аймгийн төвөөс 25 гаруй км зайтай бөгөөд Ховд болон Сагсай голын ай сав газар оршдог. Ихэвчлэн Абак, Керей, Шеруши овгийн казак угсааны хүмүүс амьдрах бөгөөд мөн урианхай, тува яст монголчууд ч амьдардаг. Социализмын үед уг суманд "Енбекши аул" буюу "Хөдөлмөрч айл" гэдэг нэгдэл байсан. Өөрийн гэсэн амралтын газартай сум.

Сагсай сумыг 1936 онд “Жаргалант сагсай” сум нэртэйгээр байгуулагдсан. 1956 онд татан буулгаж 5,6 багийг Алтанцөгц суманд 3,4 дүгээр багийг Буянт суманд 1,2 дугаар багийг Улаанхус суманд нийлүүлж 1959 онд дахин байгуулсан. 3,1 мян.км.км нутаг дэвсгэртэй. 5185 хүн амтай. Аймгийн төвөөс 27 км, Улаанбаатар хотоос 1663 км алслагдсан. Сагсай сум нь Баруун хойд талаараа Улаанхус, Бугат, зүүн өмнөд хэсгээр Буянт, Алтай сум, Баруун талаасаа БНХАУ-тай тус тус хиллэдэг. Байгалийн нөөц нөхцөлийн хувьд Бөхтийн барилгын чулуу, төрөл бүрийн эмийн ургамал, амьтны аймагаар баялаг бөгөөд Даян, Дунд хар зэрэг нууртай. Уулархаг нутгаар аргаль, янгир, усны шувуу, төрөл бүрийн жимс болон хүнсний ургамалаар баялаг юм. Жилийн дундаж температур 1-р сард 26 хэм, 7-р сард+22 хэм, 180-250 мм хур тунадас ордог. Эмийн ургамалын хувьд: Хорон ортууз, Каринтийн дэгдгэнэ, Хонин арц зэрэг төрлүүдийг нэрлэж болно. Сагсай суманд Урианхай, Барга,Төлөх зэрэг овгууд голлон амьдардаг.

5 багтай. 1998 онд 24 цагийн өндөр хүчдлийн шугамд холбогдсон. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан. Тус сум ажлын үзүүлэлтээрээ 4 жил дараалан аймагтаа түрүүлээд байна.

Алдартнууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Цээхээ, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баатар, Түүхийн ухааны доктор, профессор Ц.Гантулга, Түүхийн ухааны доктор, дэд профессор Ц.Баттулга, Физикийн ухааны доктор Р.Хоролжав, Б.Класбай, Б.Ханан, Т.Нурхадыл.

Тариалан сум (Увс)

Тариалан нь Увс аймгийн нэгэн сум.

Түдэвтэй сум

Түдэвтэй нь Завхан аймгийн сум юм.

Түдэвтэй сум 2,8 мян.км.кв газар нутагтай. Улиастайгаас 200 kм.Засаг захиргааны Баянцагаан, Цорго, Ойгон, Аргалант гэсэн 4 багтай.

Алаг адуун, Барга, Баатад, Булган, Дархчууд, Долоон, Урианхан, Хиргис, Хороо, Хөх нохойнхон, Цоохор, Сартуул, Шар булган овгийн 2003 хүн ард оршин суудаг.

Төв ба хойд хэсгийг Ойгон нуур, Цорго, Баянцагааны хөндий эзэлдэг. Эх газраас эрс тэс уур амьсгалтай. Улаагчин, Цорго, Жарантай зэрэг голууд, Ойгон, Баянцагаан, Хөдөө зэрэг нууруудтай. Буга, бор гөрөөс, янгир, аргаль, чоно, шилүүс, үнэг, ирвэс, хярс мануул, тарвага, туулай чандага зэрэг ан амьтан, ой, тал хээрийн нүүдлийн шувууд элбэг юм.

Хангай сум

Сум байгуулагдсан түүх

1921 оноос өмнө эдүгээгийн Хангай сумын оршиж буй дэвсгэр нутгийг Халхын Сайн Ноён Хан аймаг Далай Чойнхор вангийн хошууны өвөр гол хамжлагын баруун сум хэмээн нэрийдэж байжээ. Гол хамжлагын баруун сум нь 11 багаар бүрдэж түүний 7 нь тайж нарын баг, 2 нь саарал адуу, бор адууны баг гэж аж ахуйн нэрээр, 2 нь хатгин, боржигон гэсэн овгийн нэрээр хаяглаж байв. Гол хамжлагын баруун сум нь умар дорно зүг өөрийн хошууны гол хамжлага Зүүн сумтай, өрнө зүг Эрдэнэ ван жонон бэйсийн хошуу, өмнө зүг Сэцэн чин вангийн хошуу, Шива ширээт гэгээний шавьтай зах залгаж оршиж байв.

Цэцэрлэг Мандал аймаг байгуулагдахад 1923 оны 5-р сарын 18-нд хошууны ардын төлөөлөгчдийн хурлаас Бааран, Бор адууны багуудын тайж Жамбал, Сайнхишиг, Янсанжав нарын 3 багтай нийлүүлж Ар Баясгалант уул сум байгуулжээ. Дараа нь Хангай сумыг 1925 онд Архангай аймгийн Чандмань Өлзийт далай хошууны Ноён хангай, Дэлгэрэнгүй уул, Гичгэнэ гол сумдыг оролцуулан Ар Баясгалант уул сумаас таслан байгуулж БНМАУ-ын Бага Хурлын 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 5-р тогтоолоор Архангай аймаг байгуулагдахад өмнөх орон нутгийн захиргааны хуваарийг өөрчилсөн юм.

Хангай сум нь 3061 хүн амтай, 696 өрхийн арван гэр 69, дөчин гэр 16, хамтрал нэгтэйгээр засаг захиргааны бие даасан нэгж болжээ. Тэр үед Хангай сум умраас өмнө зүг 45 км, өрнөөс дорно зүг хүртэл 90 км үргэлжилсэн 3.4 мянган ам.км нутагтай, баруун өмнөт талаараа Баянхонгор аймгийн Жаргалант, заг, Гурван булаг, Баруун хойт талаараа Цахир, хойт талаараа Тариат, зүүн хойт,зүүн талаараа Өндөр Улаан, Чулуут сумтай зах залгаа оршиж байв.

Хүн амын бүтэц, нийгмийн анги бүлэглэлийг 1931 оны хуулга дансаар авч үзэхэд эрэгтэйчүүд 46,8% эмэгтэйчүүд 53,2%, ард 96,3%, тайж 3,7 %, бүх эрэгтэйчүүдийн 9,2% нь лам нар байжээ. 1934 оны хавар явагдсан тоо бүртгэлийн хөл дансаар Хангай сум 8 баг, 709 өрх, 2473 хүн ам, 43617 малтай байлаа. 1934 оны 5 дугаар сарын 23-25-нд багуудын ардын хурлыг нутаг усны харъяаллаар хийхэд өрхийн тэргүүлэгчдийн 43-68 хувь нь оролцсон юм. Багийн хурлуудаар төрөөс шашныг тусгаарласан хууль, танилцуулж улс ороныг батлан хамгаалах асуудал, орон нутгийн захиргааг сэргээж байгуулах тухай асуудал хэлэлцжээ.

Хүн ам, малын тоог сонирхуулбал:

Он

Баг

Өрх

Хүн ам

Малын тоо

Үүнээс үхэр

1926

6

158

675

12300

-

1933

8

709

2600

43500

-

1992

8

110

4499

78222

29538

1993

6

785

3494

47546

19558

2001

6

978

3501

46585

19499

2002

6

922

3477

42763

17609

Харин 2008 оны эцэст хүн амын тооллогоор 2805 хүн амтай, өрхийн тоо 890, нийт мал 77224 толгой малтай ба үүнээс 5014 адуу, 23517 үхэр, 25289 хонь, 23414 ямаатай болсон байна.

Газар зүй, байгалийн дурсгалт газар

Хангай сум нь газар зүйн байрлалын хувьд Хангайн уулархаг мужийн Тэрхийн голын усан хагалбараар тогтсон Унтаа ямаат хэмээх нурууны арын уудам хөндий, урд Тэрхийн голын ай сав нутаг, Бүдүүн, Нарийн Гичгэний голын дагуу далайн түвшингээс дээш 2500-3456 метрийн өндөрт өргөгдсөн алаг царам уулс, ойт хээрийн бүсэд багтана. Нутгийн онцлог нь унаган төрхөөрөө байгаа уулсын хяр, олон сая жилийн өмнө унтарсан галт уулын үлдэгдэл, мөлгөр оройн нуранга асга нь зэрлэг янгир ямаа, аргаль угалзын хөл алдвал гулсан ойчих нарийн жим (тоом)-той нуранга асганы доод ирмэгээс үргэлжлүүлсэн хад асга байц цохио бүхий ойн өргөн зурвас, уулын бэл, хормойгоос эхлэн тарвага, зурам бужигнасан тал хээрийн дов толгод, уудам хөндийн гол горхи, нуур цөөрөмтэй байгалын хэд хэдэн бүсээс бүрдсэн сонин тогтолцоотой нутаг юм. Олон тооны гол, горхи, бас хэдэн арван булаг шандыг ай савандаа багтаасан. Тэрх, Гичгэнэ гол Хангай, Цахир, Тариат сумын нутгаар урсахдаа 609.800 га бэлчээр, хадлангийн талбайг усаар хангадаг юм.

Цасан малгайтай Дашдаваг, Түмэнсант, Унтаа ямаат, цавчим оройтой Ангархай, Алтанбумбат, Өндөр модот, Тахилгат хайрхан, Ноён хангай, Хатун хангай, Овоон энгэр, Шар магнай, Баясгалан, Тэмээн сүүл, Дээд, Доод Төмөрт, Тайхарын нуруу, Хушт, Өндөр Дэлгэрэнгүй, Өлзийт зэрэг уулсууд, Тэрх хоёр Гичгэнэ, Унтаа ямаат, Хөх даваа, Ноён хангай, Жаргалант, Хантрагат, Бүлээн, Мөрөн, Хөлөрт, Хужирт, Буйруутын голууд, Цэцэгт, Зоо хунт, Овоот, замаг зуусан чулуутай Бөөрийн зэрэг 30 гаруй нуур тойром, хол ойрдоо алдартай Ноён Хангай, Ёл Ангархайн, халуун, хүйтэн рашаан, Цагаан чулуут, Шариач, Хэсэг модны булаг, Гишингийн харз уснуудтай. Аль ч талаасаа харсан үелүүлэн босгосон гэмээр чулуун хана, хэрэм суврагууд гэмээр элдэв дүрсийн байц ханан хад, цохио бүхий Цурхат, Туулайн (хойт) үргэлжилсэн хяр, Ноён Хатун хангай, Цэцэгт нуур, Ангархай Ёл, Шунагар зэрэг олонд алдартай үзэсгэлэнт нутагтай. Эзэн байгалиас заяасан алт, уран, цагаан тугалга, төмрийн хүдэр, үнэт чулуу, барилгын түүхий эдийн баялагтай. Өндөр уулын ой, хуш, гацуур, торлог, далан хайлаас, тоорой, бургас, тэмээн сүүл зэрэг 30 гаруй модлог ургамалтай. Вансэмбэрүү, алтанхундага, ванжингарав, алтангагнуур, цээнэ, барагшун, жамъянмядаг, таван салаа, бамбайн үндэс, гоньд, арц, даль, хөх шар дэгд, сөд зэрэг эмийн, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, нохойн хошуу, улаалзгана, чонын элэг зэрэг жимсний, зэрлэг сонгино, мэхээр, мангир, хүнхээл болон төрөл бүрийн мөөг,самар зэрэг хүнс тэжээлийн ургамал, олон зүйлийн өвс ногоо өнгө хослуулан ургана.

Аргаль хонь, янгир ямаа, халиун буга, согоо, бор гөрөөс зэрлэг гахай, цоохор ирвэс, шилүүс, мий, дорго, бор гөрөөс, мануул, бадангаа хүдэр, чоно, үнэг, хярс, өмхий үен, хэрэм, туулай, чандгана, тарвага, зурам, алагдаахай, сохдоо зэрэг 50 шахам хөхтөн амьтад бий. Тас хойлог, харцага, шонхор, шаазгай, шатар шаазгай, тоншуул, болжмор, алаг ятуу, цохируул, элээ, хэрээ, хон хэрээ, ахуунь, хун, галуу, өрөвтас, ангир, хавтгалжин, зуун хурга тэргүүтэй байнгын болон нүүдлийн шувуудын өлгий нутаг. Хайрс, алгана, могой загас, гутаар, зэвэг, цурхай зэрэг олон янзын загас жараахай элбэгтэй. Согоо гулсам Дашдагва, Ноён Хатун хангай, тахилгат Түмэнсант, уулсын хооронд Ноён хангайн халуун рашаан нь газрын гүний хагарал дагасан чулуурхаг хэсгээс оргилон гардаг азот, хүхэр, хүчилтөрөгч, устөрөгч (бага) бүхий цацраг идэвхтэй, хүний биеийн ойролцоо халуунтай рашааны ундрагууд юм. Ойр орчны аймаг сумдын иргэд эрт дээр үеэс эхлэн энэ нутагт ирж, сэрүүн сайхан агаарт нь ядаргаагаа тайлж самар жимс, эмийн ургамал түүж дотрын элдэв өвчин сав суулгаас эхлээд үе мөч, нүд, хамар хоолойгоо эндхийн рашаанаар эмчлүүлдэг уламжлалтай. Дээхнээ эзэд, ноёд хатагтай, аги, гүнж, орчин үед төр засгийн сайд, дарга нар өргөө цагаан гэр, бариулж тухлан өвчин эмгэгээ эдгээн илааршдаг.

Социализмын үеийн хэт хувьсгалчид олон жилээр ажиглаж бүтээсэн эрдэмтэй маарамбуудын тайлбар бичиг (пайз)-үүдийг хураан авч шатаан устгаснаар ямар рашаан юунд ашигтайг мэдэхэд хүндрэл учруулж рашаан усны тогтолцоог мэдэх олны нүдийг сохолсон үнэн баримттай. Гэвч нилээдгүй хөөцөлдсөний дүнд мэргэжлийн ажилтан, эмч, нутгийн олны чармайлтаар сувилгаа эмчилгээний зориулалт тогтоогдсон. Монгол Улсын Их Хурлын 1998 оны 28-р тогтоолоор “Ноён хангай уул Цэцэг нуурын сав” газрыг Улсын тусгай хамгаалалтанд авч байгалийн Үндэсний цогцолбор газар болгосон нь нутгын зон олны сэтгэлд нийцсэн билээ.

Хөшөө дурсгал

Хангай сумын нутагт олон мянган жилийн эртний хүмүүсийн суурьшин амьдрах хэв ёс орогнож байсан Хэцийн дархан овоохой, Бэлчирийн өндөр овоохой, Хүүшийн агуйг 1956-1958 оны үед ШУА-ын архелогчид олж тогтоожээ. Бүдүүн Гичгэний эхний хүн чулуун хөшөө:Өндөр уулсын хөндийд тэгш дэвсэг газар ялимгүй баруун тийш хазайсан нэгэн чулуун хөшөө бий. Энэхүү чулуун хөшөө нь баруун гараа нугалан энгэртээ хундага барьсан бөгөөд задгай энгэртэй дээлтэй, нарийн бүсэлжээ.Энэ хүн чулуу он цагын хувьд 6-8-р зууны үеийн Түрэгийн үед холбогдоно.

Хөшөө дурсгалын байрлал

Бүлээний хүн чулуу: Тэрх багын төвийн бүрээний аманд

Унтаа ямаантын авдрант хөшөө: Тэрх багын Хэжлүүрийн талд

Хөлөртийн амны улаан хэрэгсүүр: Тэрх багын Хөлөртийн аманд

Хөшөө чулуу: Хужиртын баруун эхийн ам

Чандмань толгойн хэрэгсүүр: Чандмань толгой

Зоогийн хүрээний балгас: Ар Баясгалан баг

Өлийн амны хиригсүүр: Ар Баясгалан багын Өлийн аманд

Ихрийн хөшөө чулуу: Ноён хангай багын ихрийн аманд

Хөшөө чулуу: Ноён хангайн аманд

Хөшөө чулуу: Ноён хангай багын Шариачын аманд

Ноёнхангайн рашаан: Ноён хангай уулын хормойд

Гүнгийн мухарын хиргисүүр: Ноёнхангай багын сумын төв Тэрхийн голын хойно

Хавчигийн амны зэс өнгөт хүн чулууны хөшөө: Баян-улаан багын Хавчигийн аманд

Цэцэгт нуур: Баян-улаан багын Хавчигт

Хүн чулуу: Бүдүүн Гичгэний аманд

Цуурай: Цуурайн ам

Хэцийн дархан овоохой: Хэцийн эхэнд

Бэлчирийн өндөр овоохой: Бэлчирийн эхэнд

Хүүшийн агуй: Хүүш жалгат

Саальчин хөшөө: Сумын төвд (Улаанбаатарчуудын 1989 онд барисан бэлэг)

Бага тайхир чулуу: Асгат нарийний эхний нуруунд

Овоот нуур: Нарийн гичгэнд

Боловсрол, соёл урлаг

1930-1931 онд Хангай суманд зуны түр бага сургууль 90 сурагч, 2 багштай хичээллэж байсан бөгөөд тус сургуулийг санхүүжүүлэхэд улсаас 21000 төгрөг зарцуулж үүний дүнд 1931-1937 онд 317 хүн шинээр бичигтэн болов. Эдний 15 нь эмэгтэйчүүд, 21 нь ядуу лам нар, 48 нь жижиг гар урчууд байснаараа онцлог юм. Ингэснээр Хангай сумын насанд хүрсэн бүх хүний 11 хувь нь уншиж бичиж чаддаг болов. 1937-1939 онд “Ардын бичиг үсэг” нэртэй бага сургууль болгон захирлаар нь Ц.Сандагдорж, багш Дэлгэрдалай нар ажиллаж байв. Төр засгаас 1934-1937 онд Тариат чиглэлийн бага сумдын бага сургуулиудийн сурагчдын тоог нэмэгдүүлж, Хангай сумын бага сургуулийн эхийг 1936 оны намар 20 сурагч, 2 гэртэйгээр Зоо хэмээх газар нээж 1938 онд Зоогоос Сүүл толгойд нүүлгэн суурьшуулав. Хөдөлмөрчдийг үндэсний бичиг үсэгт сургах талаар засгаас авч явуулсан эрэмбэ дараатай арга хэмжээ орон нутагт хэрэгжин биелснээр 1939 онд Хангай сумын насанд хүрэгчдийн 60 хувь нь бичиг үсэгт тайлагдав.

1965 онд 7 жилийн дунд сургууль болоход 300 гаруй сурагч, 15 багштай болсон байв. 1967 оноос 8 жилийн сургууль болж 2003 онд 530 сурагч, 30 шахам багш, 20 ажилчинтай, хөдөлмөр-политехникийн сургалттай хичээллэж байна. Сургууль нь 480 суудал бүхий хичээлийн байр, 130 ортой дотуур байртай, иж бүрэн үзүүлэн таниулах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, аймагтаа томд орох биеийн тамирын заалтай болжээ. Сумын төвөөс алслагдсан Тэрх багт салбар бага сургууль нээж 3 бүлэгт 60-аад сурагч, 3 багштай хичээллүүлж байна.

Хангай сум

Сумын төв нь Хунт, аймгийн төвөөс 230 км зайтай оршдог. 942 өрх, 3167 хүн амтай, 80871 толгой малтай /2011 оны байдлаар/, Ар баясгалан, Ноён хангай, Тэрх, Чандмань, Баянулаан, Гичгэнэ хэмээх 6 багтай, 3330 км2 нутаг дэвсгэртэй. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. Хангай сумын нутаг нь хуучнаар Далай чойнхор вангийн хошуу. Нутгийн дийлэнх хэсгээр Хангайн нурууны гол хэсэг, түүний салбар Цагаан асгат, Цахир хайрхан, Тээл, Тэрх, Гичгэний уулс, хойд, урд Тэрх, Тээл, Гичгэнэ, Хунтын голын хөдийнүүд, Ноён Хангай хэмээх рашаан бүхий байгалийн үзэсгэлэнт дархан цаазат газар, мөн Хатан Хангай уул, Ноёны суудал хэмээх газар бий.

Эрдэнэбүрэн

Эрдэнэбүрэн нь Ховд аймгийн сум юм.

Засаг захиргааны 5 багт (Шураг, Намарзан, Хонгио, Баянгол, Хар-Ус) хуваагдана.

Яруу сум

Яруу нь Завхан аймгийн сум юм.

Яруу сум 495614 га нутаг дэвсгэртэй, Эрдэнэхайрхан, Түдэвтэй,, Нөмрөг, Идэр, Улиастай, Алдархаан зэрэг сумдтай хиллэдэг Сумын төв Чандмана нь 48̊ 07' өргөрөг, 96 ̊ 46' уртрагт 2139 м өндөрт Яруугийн голын хөндийд Улиастайгаас 56км, Улаанбаатараас 1055 км зайд оршино. Хан Жаргалант, Хагийн Эрээн, Хүйтэн нуруу, Зүйлийн Мандал, Дулаан, Байц, Ширхтий, Ямаат, Индэрт, Бунхант, Баян-Улаан, Бор үнэгт, Майхан, Цагдуултай зэрэг өндөр уулс, Гол мод, Байц, Дахт, Нарийн, Бумбат зэрэг сүрлэг өндөр даваанууд, уулсын хоорондох уужим хөндийнүүд, Яруугийн гол, Зүйлийн гол, Улаагчины гол, Биндэръяа нуур (Хаг), Бугат нууруудтай, хамгийн өндөр цэг нь Хан Жаргалантын нуруу 2884 м, нам цэг нь Их Майхан уулын өмнөх хөндийд 1700 м өргөгдсөн байдаг.

Нутгийн уулархаг хэсэгээр уулын хар хүрэн, уулын хар шороон, өндөр уулын намагт, өндөр уулын ширэгт тайгын, тал хөндийн цайвар хүрэн хөрстэй. Вансэмбэрүү, манжингарав, хонхон цэцэг, цээнэ, алтангагнуур, таван салаа, лидэр, дэгд, мэхээр зэрэг эмийн ургамлууд, үхрийн нүд, улаалзгана, тошлой, мөөг, нохойн хошуу, зэрэг цэцэг, жимс элбэг ургадаг. Ой модны үндсэн хэсэг хар модон ой болно. Малын бэлчээрт агь, таана, хөмүүл, ерхөг, хялгана, дааган сүүл, харгана, тарваган шиир, бутуул, борог зэрэг амт чанартай өвс ургамлын баялаг бүтэцтэй билээ. Янгир, аргаль угалз, буга согоо, бор гөрөөс, нутгийн буюу нүүдлийн шувууд зэрэг ан амьтан элбэгтэй.

Яруу сумын нутагт эртнээс нааш хүн суурьшин амьдарч байсныг илтгэх ул мөр болох хиргисүүр, буган хөшөө, хадны зураг, түүхийн олон үед хамаарах булш оршуулга, хүн чулуут тахилын онгон, хадны оршуулга гэх мэт олон дурсгалууд байдаг.

Яруу сумын нутаг эртнээс Богд Хаант Монгол улсын үе хүртэл Халхын Засагт Хан аймгийн "Сэцэн засгийн хошуу", Богд Хаант Монгол улсын үед "Сартуул сэцэн вангийн хошуу", 1924 онд Хан Тайшир Уулын аймгийн Цэцэн Сарт Уулын хошууны нутаг дэвсгэрт багтаж байсан байна. Засаг захиргааны нэгжүүдийг 1924 онд шинээр зохион байгуулахад тус сумын нутагт Цэцэн сартуул, Шинэ хошуу, Ялгасан Хутагтийн шавийн харьяанд байсан нутагт Бугат, Цогт-Уул, Чандмана-Өлзийт, Эрдэнэ-Уул сумуудыг байгуулсан байна. 1931 онд хийсэн өөрчлөлтөөр Чандмана-Өлзийт сумыг 13 багтайгаар Усан зүйл гэдэг газар төвлөрүүлэн байгуулжээ. Тус сум 1300 гаруй өрхтэй, 4000 гаруй хүн амтай, 140-өөд мянган толгой малтай, газар нутаг ихтэй, аймагтаа хамгийн том сумын нэг байв.

1952 онд Чандмана-Өлзийт сумаас өөрийн 6-12 дугаар багуудыг нутгийн байршлаар шилжүүлэн Цагаанхайрхан уулын баруун хэсэг Хайрхан худагт Эрдэнэхайрхан сумыг 7 баг, 88.6 мянган толгой малтайгаар төвхнүүлэн байгуулж Чандмана-Өлзийт сум 9 багтай болж, 100 гаруй мянган толгой малтай одоогийн Яруу сум болон зохион байгуулагдсан ажээ. 1958-1959 онуудад Чандмана-Өлзийт, Яруу сумууд нийлж одоогийн Улаан-Эрэгт суурьшиж Яруу сумыг байгуулжээ.

Тус сум Чандмана, Хэц-Улаан, Зүйл, Өргөн, Жаргалант гэсэн 5 багтай, 2005 байдлаар 689 өрх, 2668 хүн амтай байна.

Тус сумын уугуул иргэдээс Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди, хөдөлмөрийн баатар Б.Жанчив, Н.Батдорж, И.Доктор, Б.Түмэн, гавьяат зүтгэлтэн Д.Балгансүрэн, Р.Гаябазар, Д.Волоож, П.Шар, Р.Содномдаржаа, төрийн шагналт И.Гүррагчаа, эрдэмтэн Ц.Цэндээхүү, Ж.Лосолмаа, Ц.Үдэрпил, Ж.Дашдорж, Ой аж ахуйч С.Дашдорж Г.Лханаасүрэн, Ё.Думаа тэргүүтэй олон алдар цуутнууд төрөн гарчээ. Энэ сумаас хамгийн олон хөдөлмөрийн баатар төржээ.

Тус суманд шохойн чулуу, зэс молибдены зэрэг ашигт малтмалын илэрц байдаг юм. Маш сайн чанарын шавартай. Босоо, Хэвтээ, Бонжоо, Холбоо, Гурван нарийн,Гуриг, Шагж, Бундан мод, Цамц мод, Гол мод, Дугуй мод, зэрэг нэр нь хүртэл шүлэг болмоор нэлэнхүйдээ байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн баян бүрд Яруу сумын нутагт олон бий. Эдийн засгийн гол чиглэл нь хонь, махны үхэр зонхилсон мал аж ахуй юм. 2005 оны байдлаар 64 мянга гаруй толгой малтай байна. Яруу сумын нутгаар манай улсын дэд бүтцийн хэвтээ тэнхлэгийн засмал зам дайран өнгөрөхөөр төлөвлөгджээ. Шилэн кабелийн зурвас тавигдаж үүрэн телефоны бүх сүлжээ ашиглалтанд орж интернетед холбогдсон.

Өвөрхангай аймаг

Өвөрхангай (худам монголоор ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭ᠋ᠠᠢ – өбүрханггаи) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан.

Өмнөговь аймаг

Увс аймгийн сумын тухай үзэх бол энд дарна уу.

Өмнөговь (худам монголоор ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ – эмүнэгоби) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан.

Өмнөговь сум

Өмнөговь нь Увс аймгийн сум юм. 1924 онд байгуулагдсан. Засаг захиргааны хувьд 5 багт хуваагддаг.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.