Эхлэл

Эхлэл ном нь Библийн болон Хуучин гэрээний эхний ном болдог ба Библийн гол танилцуулга болдог. Номын нэр нь тус номын анхны үг болох берешид ("Эхэнд") хэмээх еврей үгнээс гаралтай болохыг тогтоосон. Англи Библийн "Genesis" хэмээх нэр нь еврей үгний "үүсэл, эх сурвалж, бүтээл ба юмсын эхлэл" гэсэн утгатай грек орчуулга юм. Эхлэл ном бол "бүх эхлэлүүдийн ном" хэмээн ХристИтгэлт теологичид үздэг. Эхлэл номын бичигч нь өөрийгөө номдоо ганц дурдаагүй бөгөөд Танахын (Библийн эхний таван ном) бичигч Мосе байсан гэдэгт эргэлзэлгүй итгэдэг. Мөн эртний Еврейчүүд болон сүмийн зэрэгтнүүд Мосег Эхлэл номын бичин хянагч хэмээн гэрчилсэн байдаг.

Эхлэл ном нь бүтээл, хүн төрөлхтөний түүхийн эхлэл, Еврей ард түмний гарал үүсэл, Абрахам болон еврейчүүдийн өвөг дээдсүүдтэй байгуулсан Бурханы гэрээг тодорхой бичсэн.

Эхлэл номыг чухал 2 хэсэгт хуваадаг бөгөөд энэ нь:

  • 1-11-р бүлэгт Адамаас Абрахам хүртэл хүн төрөлхтний эхлэл үе ба таван түүхэн үед хуваадаг.
    • Бүтээл: Бурхан бүх зүйлийг бүтээсэн, үүний дотроос Адам, Ева хоёрыг бүтээгээд Еден цэцэрлэгт амьдруулсан (1-2-р бүлэг).
    • Уналт: Адам, Евагийн алдаанаас хүн төрөлхтний түүхэнд гэм орж ирсэн. Гэм нүглийн хараал орж ирсэн (3-р бүлэг).
    • Каин ба Абел: Нийгэмшилийн 2 өөр үндсийг тавьсан. Бурханлаг үндэстэн, Бурхангүй харанхуй үндэстэн (4-5-р бүлэг).
    • Усан галав: Эрт дээр үед амьдарч байсан Ноагийн үед дэлхий бусар муугаар дүүрэхэд Бурхан зөвхөн зөв шударга Ноагийн гэр бүлийг өршөөн авраж, ертөнцийг усан галаваар устгасан (6-10-р бүлэг).
    • Бабелийн цамхаг: Усан галавын дараа дэлхийн хүн төрөлхтөн шүтээн шүтэж, тэрслүү болоход, Бурхан хүн төрөлхтнийг хэл соёлоор нь ялгаатай болгож, дэлхий даяар тараасан (11-р бүлэг)
  • 12-50-р бүлэгт Еврей ард түмний эхлэл ба Бурхан авралын зорилго Израйлийн дөрвөн гол өвөг эцэг болох Абрахам, Исаак, Иаков, Иосефийн амьдралд үргэлжлэхэд чиглэгдсэн. Бурхан Абрахамыг дуудсан дуудлага хийгээд түүнтэй ба үр удамтай нь байгуулсан гэрээ болон Египет дэх израйльчуудад нүүрлэсэн боолчлолоор төгсдөг.

Эхлэл ном нь нийт 50 бүлэгтэй ба МЭӨ 1445-1405 оны үед бичигдэж дууссан. Манай дэлхий хамгийн эртний бичвэр юм.

Мөн үзэх

2 сарын 1

2 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 32 дахь өдөр юм.

3 сарын 18

3 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 77 дахь (өндөр жил бол 78 дэх) өдөр юм. Мөн он дуустал 288 өдөр үлдэж байна.

4 сарын 13

4 сарын 13 нь Григорийн тооллын жилийн 103 дахь (өндөр жил бол 104 дэх) өдөр юм. Мөн он дуустал 262 өдөр үлдэж байна.

5 сарын 19

5 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 139 дэх (өндөр жил бол 140 дэх) өдөр юм. Мөн он дуустал 226 өдөр үлдэж байна.

Алтан Орд

Алтан ордны улс нь Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд Чингис хааны ач Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлх нутагт оршин тогтносон, монголчуудын төрт улс юм. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад өөрийн хүүхдүүдэд газар нутгаа хуваан өгсөн бөгөөд Бат хааны эцэг Зүчи өөрийн эзэмшил харьяа нутагтаа бие даасан улс байгуулах эхлэл тавьсан нь түүхэнд Зүчийн улс буюу Алтан ордны улс хэмээн нэршиж үлджээ. 1227 онд Зүчи нас барж түүний хүү Бат хан ширээнд сууснаар Алтан ордны улс бий болж төлөвшиж эхэлсэн байна.

Чингисийн залгамжлагч Өгэдэйн кипчакуудыг сөнөөхөөр илгээсэн аян дайныг 1235 онд Бат хаан удирдан явсан юм. Монголчууд Урал мөрөнг 1237 онд гатлан Кипчак, Булгар, Башкир зэрэг улсуудыг эзлэн төв Орост нэвтрээд Москва, Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силез, Унгарт очиж 1240 онд Люблин, Харьковыг газартай тэгшилсэн байна. Бат 1241 оны дөрөвдүгээр сард Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны цэргийн нэгдсэн армийг бут цохисон.

Неостадын бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Мускови (Москва)-ийн бослогуудаас болж сульдсан ба Төмөр 1395 онд Алтан Ордны улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улсад хуваагджээ. 1480-аад онд III Иван Васильевич татвар төлөхөө больж, улмаар 1502 онд Крымийн ханлигт эзлэгдэн Алтан ордны улс оршин тогтнохоо больсон байнa. Алтан ордны улс унасан ч Крымийн ханлиг хүчирхэгжиж Орос улс руу үе үе хүчтэй довтлох болсон тул Орос довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Оросын I Петр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымийн хараат байдалтай байсан гэсэн үг биш юм.

Алтан ордны улсыг яваандаа бүрмөсөн түрэгжиж түрэгийн буюу татар үндэстний улс болсон гэж үздэг ба хэдийд, хэрхэн түрэгжсэн талаар эрдэмтэд маргасаар байна. Крымийн хан I Мехмед Гирей 1515 онд өөрийгөө "Бүх мугалчуудын падишах" цолд өргөмжилжээ. Мөн өөрийн харьяат татаруудыг мугал буюу монгол гэж нэрлэхийг оролдсон ч татарчуудын дийлэнх нь түрэг гаралтай тул энэ нэрийг хүлээж авсангй. Крымийн ханлиг, Астраханийн ханлиг, Казанийн ханлигийн хангууд бүгд Зүчийн угсааных байв.

Британийн эзэнт гүрэн

Британийн Эзэнт гүрэн (англ. British Empire) хүн төрөлхтний түүхэнд байсан томоохон их гүрнүүдийн нэг бөгөөд дэлхийн бүх эх газруудад өөрийн эзэмшилтэй байсан байна. Нэгдсэн вант улс нь XX зууны 30-д онд нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийн хуурай эх газрын дөрөвний нэгийг буюу 41,2 сая км² талбайтай байжээ. Эзэнт гүрний хүн ам нь 480 сая буюу дэлхийн хүн амын мөн дөрөвний нэг болж байжээ.

Газарзүйн солбицлын систем

Газарзүйн солбицлын систем гэдэг нь дэлхий дээрх ямар ч цэгийн байршлыг хэд хэдэн тооны тусламжтайгаар илэрхийлэх солбицлын систем юм. Тус тоонуудыг сонгохдоо ихэнх тохиолдолд нэг тоогоор нь босоо байршил, нөгөө хоёроор нь хэвтээ байршлыг заана. Хамгийн түгээмлээр уртраг, өргөрөг, өндөр (далайн түвшнээс дээших) гурван тоог хэрэглэнэ.Энэ солбилцлын системийг МЭӨ 3-р зуунд Эратостэнэс Александрын номын санд анхлан боловсруулж бичиж үлдээжээ.

Гуравдугаар сар

Гуравдугаар сар (товчоор 3-р сар буюу 3 сар) нь Григорийн тооллын жилийн гурав дахь сар юм.

Энэ сар 31 хоногтой ба гуравдугаар сарын 1-нийг цаг агаар судлалд хаврын эхлэл гэж тооцдог. Өдөр шөнийн тэнцэл, одон орны хаврын эхлэлт нь ирэх арван жилд ихэвчлэн 3-р сарын 20-нд тохионо (хамгийн сүүлд 3 сарын 21-нд өдөр шөнө тэнцсэн нь 2011 он). Энэ өдөр нар экваторын зенит байршилд байх ба өглөө яг зүүнээс мандан, эгц баруун зүгт жаргана. Энэ хугацааны цэг нь гурван жил ойролцоогоор 6 цаг орчмоор урагшилж явсаар дөрөв дэх буюу өндөр жил буцаад 18 цагаар ухардаг. Ухралт нь урагшлах хөдөлгөөнөөс их учраас, дөрвөн жилээр нь харвал хаврын эх нь ухрах шилжилт юм.

Даниель Риккардо

Даниель Риккардо (англ. Daniel Ricciardo, * 1989 оны 7 сарын 1 Перт) нь Австралийн авто уралдааны нисгэгч. Тэрбээр 2009 онд Их Британийн Формула 3-ын аварга болж байсан.

Испани

Испани (исп. España), албан ёсоор Испанийн Вант Улс (исп. Reino de España) нь Иберийн хойгт, баруун өмнөд Европт орших улс юм. Испанийн эх газар нь бараг бүхлээрээ өмнөд, зүүн талаараа газар дундын тэнгистэй хиллэдэг. Маш бага зайд өмнөд талаараа Гибралтар, хойд талаараа Франц, Андорра, Бискайн булан, баруун талаараа Атлантын далай, Португалтай хил залгана. Испанийн эзэмшил газарт мөн Газар дундын тэнгис дахь Балеарын арлууд, Африкийн эрэг орчмын Атлантын далай дахь Канарын арлууд, Мароккотой хиллэх хойд Африкийн Сеута, Мелилла гэсэн хоёр автономит хотууд ч мөн ордог. Испаний газар нутаг нь 504,030 км² бөгөөд үүгээрээ баруун Европт хоёрт (Францын дараа) жагсдаг. Мөн дундаж өндөр нь 650 м бөгөөд энэ үзүүлэлт нь Швейцарийн дараа Европт хоёрт орно.

Испани нь Европт анх гоминидууд ирсэн тухай болон энэ тивийн түүхийн өмнөх үеийн байдлыг судлахад чухал ач холбогдолтой орон юм. Ромын эзэнт гүрний доор Хиспаниа нь ихэд хөгжиж, эзэнт гүрний хамгийн чухал хэсгүүдийн нэг болжээ. Харин дундад зууны үед Германы удирдлага доор орсон байна. Хожим нь Иберийн хойг бараг бүхлээрээ Мусульмантнуудын удирдлага доор оржээ. Харин удаан хугацааны туршид Европын хойд хэсгийн Христийн шашинт улсууд доош түлхэж, 1492 онд Мусульмантнууд дарагдсан бөгөөд мөн үеэр олон еврейчууд хөөгдөх, эсвэл Христийн шашинд хүчээр оруулагдаж байв. Мөн 1492 онд Колумб Америк тивд хүрч, дэлхийн хэмжээтэй гүрний эхлэл тавигджээ. 16-с 17-р зууны эхэн үе хүртэл Испани нь Европын хамгийн хүчирхэг гүрэн болсон боловч үргэлжилсэн дайн зэрэг олон асуудлуудын үр дүнд хүч нөлөө нь багассан байна. 20-р зууны дунд үед дарангуйлалд өртөж эдийн засаг нь тогтонги байдалд хүрсэн боловч сүүлд хурдацтайгаар сэргэжээ. 1978 онд Үндсэн хуульт хаант засгийн доор ардчилал дахин тогтох болсон. 1986 онд Европын холбоонд элсэж, эдийн засгийн болон соёл урлагийн сэргэн мандалттай учирчээ.

Испани нь парламентийн засаглалтай ардчилсан орноор байгуулагдсан Үндсэн Хуульт хаант улс бөгөөд 1986 оноос Европын холбооны гишүүн орон болжээ. Худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-р тооцвол Испанийн эдийн засаг нь дэлхийд 11-т, Европын холбоонд 5-т орно.

Итали хэл

Итали хэл (итал. italiano, lingua italiana)

Итали хэл нь Энэтхэг-Европ хэлний аймгийн Италик бүлэгт хамаарагдах флоренц аялгад суурилсан роман хэл юм. Мөн Европын холбооны албан ёсны 23 хэлний нэг билээ. Өнөөдөр итали хэлээр 80-аад сая хүн ярьдаг. Итали хэл нь Итали улс, Сан Мариногийн вант улс, Швейцар, Хорват, Словани, Ватикан улсын албан ёсны хэл юм.

Итали хэл нь манай он тооллын 476 - 1000 оны хооронд буюу 500-аад жилийн хугацаанд Ромын эзэнт гүрний үеийн ярианы латин хэлнээс үүссэн хэмээн хэл судлаачид тодорхойлдог. 1200 - 1300 оны үед Флоренц хот улс төр, эдийн засаг, соёлын хөгжлөөрөө Италийн бусад хотуудыг тэргүүлж хүн амын тоо 100 мянга гаруй болж байсан бөгөөд Италийн соён гэгээрүүлэгч, алдарт яруу найрагч Данте Алигьери, Франческо Петрарка, Жованни Боккаччо нар Флоренц аялгаар зохиол бүтээлээ туурвиж тэдний шүлэг, яруу найраг Итали даяар тархан, олонд сайшаагдаж байжээ. Үүнээс улбаалан шинэ залуу яруу найрагчид, шүүмжлэгчид өөрсдийн бүтээл, туурвилаа олонд хүргэхийн тулд тухайн аялгуугаар бичихийг эрхэмлэх болсон нь флоренц аялга итали хэлний үндсэн аялгуу болоход нөлөөлсөн юм. 1827 онд Италийн сэргэн мандалтын үеийн алдарт уран зохиолч Алессандро Манзони “Сүйт залуус” хэмээх романаа туурвисан нь зөвхөн уран зохиолын болон ихэс дээдсийн гэгдэж байсан флоренц аялгад суурилсан бичгийн хэлийг ярианы хэлтэй нэгтгэхэд түлхэц болон, орчин цагийн итали хэл үүсэх эхлэл болжээ.

Координатжуулсан дэлхийн цаг

Координатжуулсан дэлхийн цаг (англ. Coordinated Universal Time, фр. Temps universel coordonné, товчоор UTC) нь өнөөдөр хүчин төгөлдөр бүхий дэлхийн цаг юм. 1972 онд энэхүү координатжуулсан дэлхийн цагийг нэвтрүүлэв.

Марко Ройс

Марко Ройс нь Германы хөлбөмбөгчин бөгөөд Германы Бундес лигийн Боруссиа Дортмунд баг болон Германы хөлбөмбөгийн шигшээ багт довтлогчоор тоглодог. Ройс нь өөрийн тал бүрийн авъяас болон хурд, ур чадвараараа олон танигдсан тоглогч юм.

Нэгдүгээр сар

Нэгдүгээр сар (товчоор 1-р сар буюу 1 сар) нь Григорийн тооллын жилийн эхний сар юм.

Сар нь сарны дэлхийг тойрох үеээс үүдэлтэй буюу сарны тооллоос гаралтай юм. Энэ ч утгаараа сар хугацааны "сар" нь дэлхийн дагуул "сар"тай адилхан хэлэгддэг юм. Хэдийгээр сарны тооллоос гаралтай ч одоо аргын болон билгийн аль ч тоололд хэрэгдэгдэж байна.

Умард Кипр

Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс (товч УКБНТУ эсвэл Умард Кипр, туркээр Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti – KKTC) нь Газрын Дундад тэнгисийн Киприйн хойд хэсэгт оршдог олон улсад Туркээс бусад улсуудад тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдөөгүй орон юм. Албан ёсоор энэ нутаг дэвсгэр нь Бүгд Найрамдах Кипр Улсад харьяалагдаx ба 1974 оноос хойш Турк улс Киприйн умард хэсэгт Туркийн зэвсэгт хүчин|зэвсэгт хүчээ оруулснаар тусгаар улс болох эхлэл тавигджээ. Гэвч Европын Холбоо нь тус арлыг салгаж авч үздэггүй. Тиймээс энэ бүс нутаг нь Европын Холбооны онцгой бүс нутагт орно.Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл нь Умард Никоси.

Христ итгэл

Христийн шашин эсвэл Христ итгэл нь Есүс Христ гэх Тэнгэрбурханы Хүү, Мессиа хүн төрөлхтнийг (еврейгээр Аврагч) аварна гэх ганц төвт итгэлийг заадаг итгэл бишрэл юм. Тооцоогоор нийт дэлхийн 2,1 тэрбум хүн Христ итгэлийг дагадаг ба энэ нь дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 33,32% юм.

Христ Итгэл нь дангаараа шашин биш бөгөөд Христ Итгэлд тулгуурласан шашныг Петр тэргүүтэй Христийн шавь нар Ариун Библи болон Христийн номлол сургаальд үндэслэн залгамжилж, үүсгэн байгуулсан нь Католик шашин юм. Христ Итгэлийг гол цөм болгосон Католик шашнаас Үнэн алдартны урсгал, Протестант буюу Евангелийн шинэ урсгалууд үүсэн бий болжээ. Ингэснээр Христ Итгэлд тулгуурласан нэгдмэл даяар ертөнцийн гэсэн утгатай үгийг Ромын Эзэнт гүрэнд төвтэй Латин сүмүүд залгамжлан авч Ромын Католик хэмээх тодотголыг хэрэглэх болсон байна.

Христ итгэлд тулгуурласан цорын ганц Католик шашнаас Үнэн алдартны, Протестант урсгалууд бий болжээ. Үнэн Алдартны сүм, протестант сүм, чуулганы номлол, ёс дэг жаяг, чуулганы зохион байгуулалт зэрэг нь бүгд Католик шашнаас эх авч бий болсон бөгөөд шинэ зүйл бий болгоогүй, шинэчлэл хийсэн учир эдгээрийг "урсгал" хэмээн авч үзнэ.

Хөлбөмбөг

«Хөлбөмбөг» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Хөлбөмбөг»-аас олж болно.Хөлбөмбөг нь тус бүр арван нэгэн тоглогчтой хоёр багийн хооронд явагддаг, бөөрөнхий бөмбөг хэрэглэдэг дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм. Тус спорт нь дэлхийн хамгийн түгээмэл спорт юм.Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах нь бий.

Орчин үеийн хөлбөмбөгийн дүрмийг анх Английн Хөлбөмбөгийн холбоо (The Football Association) 1863 онд The Laws of the Game буюу Тоглолтын дүрмүүд нэртэйгээр гаргасан. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн үндсэн дүрэм болж ирсэн байна. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA (Fédération Internationale de Football Association) ерөнхийд нь зохион байгуулдаг. Тэдгээрийн хамгийн алдартай нь 4 жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ нь зуны олимпоос 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу спорт юм.

Шальке 04

Шальке 04 (герм. Fußball-Club Gelsenkirchen-Schalke 04) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд Гельзенкирхен мужийн Шальке дүүргээс гаралтай. Дээд сургуулийн хэсэг оюутнууд 1904 оны тавдугаар сарын 4-нд гимнастикийн 1877 онд байгуулагдсан Schalker Turnverein 1877 багийг сэргээн спортын төрлийг нь өөрчлөн «Вестфалия-Шальке» (герм. Westfalia Schalke) нэртэй хөлбөмбөгийн баг байгуулсан нь энэ багийн эхлэл түүх болно. Германы шилдэг багуудын нэгд зүй ёсоор тооцогдох амжилтуудынхаа ихэхийг 1930-аас 1940-өөд оны дунд үед үзүүлсэн бөгөөд үүнийг нь дэлгэрүүлбэл «Германы аварга шалгаруулах тэмцээний» (одоогийн "Бундеслиг") тав удаагийн түрүү, гурван удаагийн аман хүзүү, 1937 оны «Германы цомын» аварга, 1935-1942 он хүртлэх дөрвөн удаагийн «Германы цомын» аман хүзүүнд шалгарч байсан байна. 2010 оны тавдугаар сарын байдлаар 84000 гишүүнчлэлтэй гэх судалгаа гарсан бөгөөд энэ нь «Шальке 04» багийг Германы хамгийн том спортын клуб болгосон байна. Түүнчлэн «Шальке 04» нэрийн дор сагсан бөмбөг, гандбол, болон хөнгөн атлетикийн төрөлжсөн багууд спортын олон олон уралдаан тэмцээнд оролцдог билээ. 1997 онд хөлбөмбөгийн «Шальке 04» баг Европын томоохонд тооцогдог «УЕФА-гийн цомын» тэмцээний 1997 оны шигшээ тоглолтонд Интернационале багийг Италийн Милан хотноо торгуулийн цохилтоор буулган авч түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд тэдний үзүүлсэн шилдэг амжилт нь 2010 оны Германы Бундеслигт болон «Германы Супер цомын» тэмцээнд аман хүзүүдсэн явдал юм. Оросын хий түлшний үйлдвэрийн «Газпром» нэгдэл тус багийг 2006 оны аравдугаар сарын 9-нд 125 сая еврогоор худалдан авсан байх ба багийн хүндэт гишүүн нь Ромын пап II Иохан Паул байсныг дурдах нь зүй.

Шамонигийн олимп

Өвлийн олимпийн анхдугаар наадам буюу Шамонигийн олимп (англ. I Olympic Winter Games) нь 1924 оны 1 сарын 25-наас 2 сарын 5 хүртэл Альпийн нурууны Монблан оргилын бэлд орших, Францын Шамонид зохион байгуулагдсан өвлийн олимпийн наадам юм. Тухайн үедээ Францын ҮОХ-ноос Олон Улсын Өвлийн Спортын долоо хоног (фр. Semaine Internationale des Sports d'Hiver) гэдэг нэрээр, туршилтын журмаар зохион байгуулагдсан бөгөөд дараагийн жил нь Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхий Ассемблейгаар Өвлийн олимпийн анхдугаар наадам гэж нэрлэхээр тогтсон байна.

1924 онд ийнхүү эхэлсэн өвлийн олимп 1992 он хүртэл зуны олимптой нэг жилд зохион байгуулагддаг байв.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.Ялалттай болсон эрх чөлөөний тэмцлийг хувьсгал, амжилтгүй болсон бол хөдөлгөөн гэж нэрлэдэг.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.