Чулуун зэвсгийн үе

Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтөн зүүн Африкаас дэлхийд тархаж хүний эволюцид технологи ихээр ашиглагдах болсон дэлхийн түүхийн үе юм.Орчин цагийн Этиоп улсын Аваш голын эргээс Чулуун зэвсгийн үеийн олдворууд олноороо олддог.Чулуун зэвсгийн үе нь балар эртний цаг үед хамаарах бөгөөд одоогоос 2,5 сая жилийн өмнөх хүн төрөлхтний Хомо төрөл зүйлд хамаарах цаг үе юм. Аустралопитикус болон Парантропус төрлийн өвөг эцэг болох эдгээр хүмүүс чулууг бутлан хурц ирмэг гаргаж, түүгээрээ ан гөрөө хийх, газар ухах гэх мэт өөрсдийн өдөр тутмын амьдралд чулуун багаж зэвсгийг өргөнөөр ашиглаж байжээ. Энэ үед амьтны ясыг мөн ашигладаг байсан бөгөөд малтлагаас олдсон хэдэн мянган чулуун багаж зэвсэгтэй харьцуулахад ясаар хийсэн багаж зэвсэг тун ховор. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан чулуу, металлан материалыг бодвол яс нь хамаагүй хэврэг учраас тэр байх. Чулуун зэвсгийн үед металлыг боловсруулж ашиглана гэдэг хүний бодит чадвараас хэтийдсэн зүйл байсан юм. Чулуун зэвсгийн үе бол археологийн гурван үечлэлийн хамгийн эхнийх бөгөөд балар эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээр нь гурван үед хуваадаг.

- Чулуун зэвсгийн үе

- Хүрэл зэвсгийн үе

- Төмөр зэвсгийн үе

Arrowhead
Чулуун зэвсэг

Түүхэн ач холбогдол

Чулуун зэвсгийн үе бол балар эртний хүн Хомо-ийн хувьслын эхлэл байсан юм. Учир нь Хомочууд энэ үеэс чулуугаар багаж зэвсэг хийж эхэлсэн. Чулуун зэвсгийн үеийн үнэт олдворууд Африкийн зүүн хэсгээс, ялангуяа өтгөн ой шугуй, өвсөөр хучигдсан Этиопийн хойд хэсгээс хамгийн их олддог байна. Энэ өтгөн ой шугуйд хүний ойрын төрөл зүйл болох бичний өвөг Примат, Пан хэмээх төрөл зүйлүүд бас оршин байлаа. Тэд ан гөрөө хийхдээ Африкийн өмнөд хэсэгрүү мөн Нил мөрөний хойд эрэг хавиар, Африкийн хойд хэсэгтэй хиллэдэг Ази тивийн өтгөн өвсөөр хучигдсан газарлуу нүүдэллэн амьдардаг байж. 3 сая жилийн тэртээ анхны төрөл зүйл өмнөд Африкт үүссэн бөгөөд ан гөрөө хийхээр хойд Африк, Ази Хятадруу тархан суурьшсан гэж үздэг. Үүнийг тив алгассан их нүүдэл хэмээн түүхэнд тэмдэглэсэн байна. Хүн төрөлхтний эртний өвөг экологийн таатай бүсийг даган нүүдэллэж ан гөрөө хийх явцдаа багаж зэвсэг хийж суран, байгалиас хамааралгүй болон хөгжижээ. Орчин цагийн хүн төрөлхтний өмнөх үе Хомо иректус ийнхүү ойт хээр бүсийн багаж зэвсэгтэй оршин суугч болсон байна.

Чулуун зэвсгийн үеийн археологийн олдвор

Чулуун зэвсгийн үеийн эхэн үе

Гона, Этиоп улсын дундуур урсдаг Аваш голын эрэг хавиар эдгээр балар эртний Чулуун багаж зэвсгүүд олноороо олддог. Бусидамагийн чулуун зэвсгийн олдворууд нь 29000-27000 жилийн тэртээх гэж таамаглаж байгаа ч өнөө хэр нь маргаантай байна. Роджер, Семав нар малтлага хийгээд доорх дүгнэлтэнд хүрсэн байна. “...эртний чулуун багаж зэвсэг хийгчид ур чадварын хувьд хөгжсөн байсан...Гэхдээ яг шилжилтийн үеийн олдворууд гэж байдаггүй...тиймээс геологийн мөчлөгт завсар гарч байна” гэжээ. Малтагчид 29000жилийн өмнөх багаж зэвсгийг ч олох боломжтой гэдэгт итгэдэг. Хамгийн гол нь эдгээр чулуун багаж хэрэгслийг яг аль төрөл нь бүтээсэн нь мэдэгдэхгүй байна. Тэдгээр чулуун багаж зэвсгийн ойролцоогоос Аустралопитикус гари, Аустралопитикус аетиопикус мөн Хомо, Хомо хабилисын ул мөр олддог нь байдлыг бүр ч ээдрээтэй болгож байна.

Чулуун зэвсгийн үеийн төгсгөл үе

Хүдэр хайлуулж багаж зэвсэг хийх болсноор Чулуун зэвсгийн үе дуусч Металл зэвсгийн эрин үе эхэлсэн гэж үздэг. Хамгийн өргөнөөр ашиглагдаж байсан металл нь зэс тугалга хоёрыг хайлуулж хийсэн хүрэл байлаа. Чулуун зэвсгийн үеэс Хүрэл зэвсгийн үерүү шилжих завсрын үед хүмүүс хараахан хүрэл хийж сураагүй, зөвхөн зэс хайлуулдаг байжээ. Энэ үеийг Зэс зэвсгийн үе, Зэс чулуун зэвсгийн үе гэх мэт янз янзаар нэрлэдэг. Энэхүү Зэс чулуун зэвсгийн үе нь Хүрэл зэвсгийн үеийн эхлэл бөгөөд гарцаагүй Металл зэвсгийн үед багтана. Хүрэл зэвсгийн үе нь Төмөр зэвсгийн үеийн эхлэл байлаа. Энэ бүх цаг үеийн туршид хүн төрөлхтөн чулууг металлын нэгэн адил өргөнөөр хэрэглэж, ваар сав хийхэд ашигладаг байв. Үүнийг Шинэ чулуун зэвсгийн үе хэмээн түүхэнд тэмдэглэдэг. Чулуун зэвсгийн шилжилтийн үе буюу МЭӨ 6000- МЭӨ 2500 жилийн тэртээ хүн төрөлхтөн хойд Африк болоод Евроазийн бүс нутагт тархан суурьшиж байлаа.Хүн төрөлхтөн МЭӨ5000-МЭӨ6000 онд төмрийн хүдрийг ашиглаж байсан гэсэн нотолгоог хамгийн анх Мажданпек Ярмовак болон Плокникийн археологийн малтлагаас илрүүлсэн. /малтлагаас гарсан зэс сүх нь МЭӨ5500 оны Винчагийн соёл иргэншилд хамаарна./ Сербийн Рудна Глава уурхайгаас олдсон эд зүйл, МЭӨ3300 оны мумми буюу мөсөн хүн биедээ зэс сүх, цахиур чулуун хутга авч явж байжээ. Африкийн Субсахаран орчмоор малтлага хийхэд Чулуун зэвсгийн үеэс шууд Төмөр зэвсгийн үерүү шилжсэн гэж хэлж болохоор байдаг. Баруун европын дунд хэсэг, Зүүн өмнөд Азийн бүсээс МЭӨ6000 оны Чулуун зэвсгийн багаж хэрэгслүүд олджээ. Европ болон Азийн бусад хэсгээр Чулуун зэвсгийн үеэс хойшхи нийгмийн буюу МЭӨ4000 оны баримтууд олддог. Өмнөд Америкийн Прото Инка соёл иргэншлийн хувьд Чулуун зэвсгийн үе МЭӨ2000 он хүртэл үргэлжилсэн агаад МЭӨ2000 оноос хойш алт, зэс мөнгө зэргийг багаж хэрэгсэл хийхдээ ашигладаг болжээ. Авсралийн хувьд Чулуун зэвсгийн үе 17-р зуун хүртэл үргэлжилсэн. Чулуун багаж хэрэгслийг аж ахуйдаа хэрэглэсээр байжээ. Европ болон Хойд америк бусад тивүүдээр ч мөн адил тээрмийн чулууг 20-р зуун хүртэл ашигласан.

Чулуун зэвсгийн үеийн үзэл санаа

Балар эртний цаг үеийн хөгжил дэвшлийг зөвхөн хэрэглэж байсан багаж зэвсгээр нь тодорхойлдог. Түүнээс нийгмийн байгуулалт, хоол хүнсний эх сурвалж, цаг уурт дасан зохицсон байдал, газар тариалан, шашин шүтлэг гэх мэтийг авч үздэггүй. Ваар сав, багаж хэрэгслийн хэв загвар, бүтэц, хийх аргачлалаар нь хүний хөгжил, нийгмийн зохион байгуулалтын өөрчлөлтийг тодорхойлдог. Мөн тухайн эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгслээр тухайн он тооллыг гаргаж ирдэг байна. Чулуулагт дүн шинжилгээ хийх нь археологийн гол судалгаа юм. Чулуун багаж зэвсгээр тэдний хэв шинж, бүтэц, амьдарч байсан арга хэлбэрийг тодорхойлдог байна. Тэдний ашиглаж байсан түүхий эд, багаж хэрэгслийг хэрхэн хийснийг судлах нь шинжлэх ухааны гол судалгаа болдог.Эдгээр судалгааны ихэнхийг олон салбарын мэргэжилтнүүдийн лабориторид хийдэг байна. Археологийн туршилтаар судлаачид тэр үеийн багаж хэрэгслийн загварыг дуурайлгаж, хэрхэн хийсэн талаар тодорхой ойлголттой болдог.

Чулуун багаж хэрэгслийн төрөл зүйлүүд

Чулуулагт дүн шинжилгээ хийж балар эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг тогтоох нь олон салбарын мэдлэг шаарддаг. Үйл явцыг тайлбарлавал археологичид эртний олдворуудыг илрүүлж, геологичид чулуулгийн давхаргад шинжилгээ хийж тухайн олдворын хамаарагдах цаг хугацааг тодорхойлж, палентлогичид ясыг нь шинжилж ямар амьтан болохыг тогтоодог. Ургамал судлаачид ямар төрөл зүйлийн ургамал болохыг тодорхойлж, физик химичид лабораторийн аргаар хими физикийн шинжийг тодорхойлж С-14, Р-А зэрэг бүтцийг илрүүлдэг байна.Чулуун зэвсгийн үеийг судална гэдэг дан ганц археологийн олдвор чулуун багаж хэрэгсэлд дүн шинжилгээ хийнэ гэсэн үг биш. Чулуун багаж зэвсэг бол зөвхөн нотлох баримт. Хамгийн гол нь түүгээр дамжуулж ямар нийгмийн бүтцэд хамаарах, хүний физик онцлогийг нээхэд гол зорилго оршино. Чулуун зэвсгийн үзэл санаа нь зарим нэг талаар хязгаарлагдмал. Учир нь Чулуун зэвсгийн үеийг хамаатуулж байгаа он тоолол зарим талаар хоёрдмол, маргаантай, хувьсаж өөрчлөгдөх магадлалтай тул үргэлж асуултын тэмдэгтэй байсаар иржээ. Чулуун зэвсгийн үеийг ерөнхийд нь дүгнэвэл хүн төрөлхтөн металл хайлуулж ашигладаггүй байсан хэдий ч чулууг ашиглаж технологийн багахан дэвшилд хүрсэн байсан гэж хэлж болно. Энэтхэг, Океэниан малчин, тариачин, анчид Европийн колон болтлоо чулуун багаж хэрэгслийг ашигласаар байсан юм. Зэвсгийн үеэр ангилах тогтолцоог санаачилсан 19-20-р зууны археологичид энэхүү ангиллаа Антропологи, археологийн хувьд соёлын онцлог шинжүүдийг гаргаж чадах гол ангилал гэдэгт итгэж байлаа. Өнөөгийн хүмүүс чулуун зэвсгийн үеийн онолыг маргаантай гэж үздэг. Харин Нийгэм хүн судлалын ассоциациас үүнийг үгүйсгэж, нотолгоо гаргажээ. “Чулуун зэвсгийн үед амьдарч байсан балар эртний хүмүүсийн тухай ойлголт хүн төрөлхтний хувьд тодорхой биш. Гэхдээ археологийн олдворуудад дүн шинжилгээ хийхэд тэд байгальтай дасан зохицох чадвартай байсныг нотолж байгаа юм. Тиймээс тэднийг хүй нэгдлийн гэж нэрлэх нь зарим талаар учир дутагдалтай. Хүй нэгдлийн гэдгийг үгүйсгэж байгаа гол зүйл нь тэдгээр хүмүүст соёл иргэншилт нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ, оюун ухаантай байсныг гэрчлэх эх сурвалжууд бидэнд байна. Тиймээс антропологийн мэдлэг дээр тулгуурлан авч үзвэл энэ үзэл санаа хэт нэг талыг барьсан, энгийн дүгнэлт.”

Үечлэл

1920 онд Өмнөд Африкт судалгаа хийж байсан археологичид чулуун багаж хэрэгсэлд дүн шинжилгээ хийгээд соёл иргэншлийг гурав ангилах тогтолцоо нь тийм ч тохирсон аргачлал биш гэж үзжээ. Ж.Десмонд Кларк хэлэхдээ: “19-р зуунд гаргасан соёл иргэншлийг Чулуун, Хүрэл, Төмөр зэвсгийн үе гэж ангилах нь Африк бүсээс өөр Европод судалгаа хийхэд огтхон ч нийцэхгүй байна” гэжээ. Тиймээс Африкт Гурван шатны ангиллыг дэвшүүлсэн. Энэ Гурван шатны ангилал бол Хойд Африк, Сахарын өргөн бүсийг хамарч чадах хамгийн боловсронгуй систем гэж эрдэмтэн Кларк үзжээ. Бодит байдал дээр археологичид номон дээр бичсэн тэдгээр үечлэл яг таг нийцдэггүй гэдгийг баталдаг. Учир нь ижил төрлийн, ижил технологиор хийгдсэн багаж зэвсгүүд он тооллын хувьд асар зөрүүтэй, газар зүйн байршлын хувьд өргөн хүрээг хамарсан байдаг. Археологич Астли Жонн Хиллари, соёл иргэншлийн судлаач археологич Кларенс ван Рейт Лов нар 1929 онд “Өмнөд Африкийн түүхийн музейн тойм” сэтгүүлд “Чулуун зэвсгийн үе ба Өмнөд Африк” гэсэн нэртэй бүтээлээрээ Гурван шатлалын системийг анх дэвшүүлж байлаа. Түүнээс хойш Чулуун зэвсгийн эхэн үе буюу Палеолитик, Шинэ чулуун зэвсгийн үе буюу Неолитик гэсэн ангиллыг ашиглах болжээ. Африкийн Сахар орчимд Чулуун зэвсгийн үе төгсгөл болсноор Төмөр зэвсгийн үе эхэлдэг. Өөрөөр хэлбэл Неолитик, Хүрэл зэвсгийн үе энд байгаагүй гэсэн үг.Тиймээс цаг хугацааны хувьд Палеолитик, Месолитик, Неолитик буюу Чулуун зэвсгийн эхэн, дунд, шинэ үе хэмээн ангилах нь хамгийн оновчтой аж. Дөрвөн жилд нэг удаа хуралддаг Пан Африкийн Балар эртний түүхийн конгрессын хурлаар археологичид нэгдсэн нэг шийдэлд хүрсэн. Олон улсын археологичид, түүхчдийн хувьд маргаантай асуудлууд маш олон байдаг. Үүний нэг нь түүхийн үечлэлийн асуудал. 1947 онд Луис Ликэйн тавьсан илтгэлээр энэхүү үечлэлийг эхэн, дунд, сүүл үе гэж ангилахаар болжээ.

Шилжилтийн үеийн асуудал

Археологийн шилжилтийн үеийн асуудал филосифичдын хувьд ч мөнхийн маргаантай сэдэв. Өөрөөр хэлбэл нэг хэлбэрээс нөгөөрүү шилжихэд тэднийг холбох завсрын үе гэж заавал байх ёстой. Гэтэл бодит байдал дээр хүн төрөлхтний хувьслын үеийн археологийн олдвор гэж байдаггүй. Хэрэв А үеэс Б үерүү шилжсэн гэж үзвэл энэ хоёрыг холбох завсрын үе гэж байх ёстой. Хэрэв завсрын үе гэж байгаагүй бол А үед байсан хүмүүс гэнэт хэрэглэж байсан эд зүйлсээ хаяад шууд Б үерүү шилжсэн буюу яг л кинон дээрх хувьслын үзэгдэлтэй ижил болох гээд байна. Европын Чулуун зэвсгийн шилжилтийн асуудал ч бас тодорхойгүй.19-р зуун болоод 20-р зууны эхэнд Гурван шатлалын системийг анх дэвшүүлж байхад хүртэл Палеолитик болон Неолитик үеийн шилжилт мөн л тодорхойгүй байлаа. Археологичид тэдгээр шилжилтийн үеийг илрүүлнэ хэмээн Африкт эрэл хайгуул хийсээр байна. 1947 оны Пан Африкийн конгрессын анхны хурлаар энэхүү шилжилтийн үеийн асуудлыг хөндөж ярьсан бөгөөд 1955 оны гурав дахь хурлаар Чулуун зэвсгийн эхэн болон дунд үеийн завсрыг Фауресмит ба Сангаон технологи, дунд болон сүүл үеийг Магосиан технологи хэмээн нэрлэхээр нэгдсэн шийдэлд хүрсэн байна.

Он тоолол

Өнгөрсөн 5000 жилийн цаг уурын хэлбэлзэл 1859 онд Жен Жакоб Ворсае хамгийн анх Чулуун зэвсгийн үеийг хуучин ба шинэ гэсэн хоёр үед хуваажээ. Энэхүү энгийн аргачлал нь өнөөгийн археологид маш том дэвшлийг авчирсан. Гол ангилал нь Чулуун зэвсгийн 3 үеийг геологийн хувьд дараах байдлаар ангилсан байна.

• The geologic Pliocene—Pleistocene boundary (highly glaciated climate)

o The Paleolithic period of archaeology

• The geologic Pleistocene—Holocene boundary (modern climate)

o Mesolithic or Epipaleolithic period of archaeology

o Neolithic period of archaeology

Энэхүү ангиллын гол амжилт нь нэг эринийг нөгөөгөөс ялгах асар том түлхэц болсон.

Палеолит

Палеолит гэдэг нь хуучин чулуун зэвсгийн үеийн эхэн үеийг (2,500,000 to 200,000 жилийн өмнөх үе) хамардаг бөгөөд Грекийн palaios-хуучин lithos- чулуу гэсэн үгнээс гаралтай. /Археологич Жонн Лаббок 1865 онд нийтэлсэн бүтээлдээ энэхүү нэр томъёог анх ашигласан./ Энэ нь хүний хөгжлийн түүх буюу технологийн түүхийн 99 хувийг эзэлдэг. Хомохабилисууд хамгийн анхны багаж зэвсэг хийж байсан 2,5-2,6 сая жилийн өмнөөс МЭӨ10000 он хүртэлх цаг үеийг хамардаг. Палеолитын үе нь мезолит буюу чулуун зэвсгийн дунд үе эхэлснээр дуусгавар болсон гэж үздэг.

Чулуун зэвсгийн эхэн болоод дунд үеийн багаж зэвсгүүдэд төдийлөн ялгаа байдаггүй ч орчин үед технологиор хоёр ангилдаг болжээ.

Доод Палеолит

Баруун сахараас олдсон чулуун багаж Чулуун зэвсгийн хамгийн эхний үе Африк тивд хамаардаг. Африк тивээс Евроазийг чиглэсэн их нүүдлийг дагаж бусад тивүүдэд тархсан гэж үздэг. Чулуун зэвсгийн дунд, сүүл үеийн олдворууд Ероазиас ихэвчлэн олддог нь үүнийг баталж байна.

Чулуун зэвсгийн эхэн үеийн эх сурвалжууд Африкийн зүүн хэсгээс олдсон ба ямар хүмүүс хийж байсан нь өнөө хэр тодорхойгүй. Этиопийн Олдован нар хийсэн хэмээн таамаглаж байна. Эдгээр багаж хэрэгслийн нийтлэг хэв шинж нь голын мөлгөр чулуу болон бусад чулуун хэлтэрхийд хурц ирмэг гаргаж хийсэн байдаг.Эдгээр олдворууд дотор том чулуу, чулууны хэлтэрхий, цахиур чулуу багтах агаад жижг хэлтэрхийг төдийлөн ашигладаггүй голдуу цахиур чулуу болон том чулууг өргөнөөр ашиглаж байжээ. "Олдованчуудын өргөн хэрэглээ нь жижиг цахиур чулуу байсан" "Голын мөлгөр чулууг хэлбэрт оруулж төрөл бүрийн бат бэх алх цохиур хийдэг байжээ.” “Мөлгөр чулуун багаж хэрэгслийн бүтцийг аваад үзэхээр яг тухайлсан нэг зүйлд ашигладаггүй мэт. ” Гэсэн хэдий ч ямар нэг зорилгогүй бүтээнэ гэж байхгүй шүү дээ. “Мөлгөр чулууг зүсэх, хагалах, бутлах гэх мэт олон янзаар хэрэглэж болох ч... хурц ирмэгтэй чулууг бодвол хамаагүй бүтээмж багатай. Олдованчууд моде 1 хэлбэрийн багаж зэвсгийг цохиурын технологи гэж нэрлэдэг. Эдгээр багаж зэвсэг нь атгахад зориулсан мохоо нэг талтай бөгөөд ямар нэг зүйлийг цохиход тохиромжтой байж. Моде 1 багаж зэвсгээс хөхтөн амьтны цус илэрсэн бөгөөд эдгээр багаж зэвсгээрээ амьтан агнаж, нядалдаг байсан гэсэн нотолгоо юм. ” Бас нэг онцлог нь Моде 1 багаж зэвсгийг хүний хөгжлийн аль шатанд хийж байсан нь тодорхойгүй ч дийлэнхийг нь Хомо хабилисууд хийж байсан гэж таамагладаг. Гэхдээ энэ зэвсэг өмнөх үеэс өвлөгдөн хөгжиж ирсэн гэж хэлэх боломжгүй. Шампанзенууд зэрлэг байгалиас хоол хүнсээ бэлтгэхдээ моде 1 төрөлд багтахаар чулуун багаж ашигладаг. Магадгүй Олдованчуудад эдгээр багаж хэрэгсэл бүр эрт дээр үеэс уламжлагдан ирсэн байж ч болох юм. Олдованчуудын төгсгөл Хомо хабилис: Хомо иректусын гавлын яс /KNM-ER 3733/ 1,78 сая жилийн өмнө хамаарагдах бөгөөд Кенийн КообиФорагаас олдсон.1,9 сая жилийн өмнөх хүний гавлын ясны хэлтэрхий / KNM-ER 2598/ түүнээс дутахгүй нотлох баримт болж чадна. Африкийн зүүн хэсгээс олдсон Хомо хабилис, Хомо рудофенсисийн олдворууд нь Палео-антрапологийн шилжилтийн үеийг илтгэдэг байна.

Палеолитийн дунд үе

Энэ цаг үе нь 300000-28000 жилийн өмнөх цаг үеийг хамрах бөгөөд Европ, Баруун хэсэгт Неэндерталууд оршиж байжээ.

Дээд палеолит

Чулуун зэвсгийн дунд үе

Шинэ чулуун зэвсгийн үе

Багаж хэрэгсэл

Чулуун багаж хэрэгслийг олон төрлийн чулуугаар хийдэг байж. Жишээлбэл цахиур, цахиурт занар,шаазан чулуу, элсний чулуу, газрын чулууг хэлбэрт оруулж, багаж зэвсэг хийнэ. Мод, яс, хальс, бугын эвэр зэрэг бусад материалыг ч бас өргөнөөр ашиглаж иржээ. Хүмүүс эрт цагаас эдүгээг хүртэл шавраар вааран эдлэл хийж өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр ирсэн байна. Зэрлэг амьтдыг гэршүүлэн тэжээж эхэлсэн тэр цаг үеэс газар тариалан хөгжсөн гэж түүхчид үздэг. Зарим бичний төрөл зүйл, далайн минж зэрэг амьтад чулууг багаж хэрэгсэл болгон ашигладаг. Түүгээр барахгүй бичнүүд чулууг засч багаж хэрэгсэл болгодог байна. Энэ чадвар нь хүн болоод сармагчны хувьд амьд үлдэх гарц, байгалийн шалгарлын явцад бий болдог чадвар гэж болно. Хүн болоод бичний төрөл зүйлийн амьтдын анатомын бүтэц нь эрхий хуруу томтой ямар нэг зүйлийг сайн атгаж, барихад зориулсан байдаг.

Хоол хүнс

Хуучин чулуун зэвсгийн үед хүмүүс зэрлэг ургамал, амьтдаар хооллодог байлаа. Тэд зэрлэг амьтдын элэг, бөөр, тархи гэх мэт эд эрхтнүүдийн маханд дуртай байжээ. Газар тариалан эрхлэхээс өмнө хүн төрөлхтний хоол хүнсэндээ хамгийн өргөнөөр хэрэглэдэг ургамал нь том үрт шошны төрлийн ургамал байлаа. Үүний нотолгоо нь Израилийн Кебара агуйгаас олджээ. Хүн төрөлхтөн 23000 жилийн өмнөөс зэрлэг үр тариа, буудай хэрэглэж байсан гэсэн баримт олдсон байна. Мөстлөгийн үе эхлэхээс өмнө 15000-9000 жилийн өмнө Ази, Европ, Хойд Америк, Австралийн хэсгээр аварга арслан заанууд амьдарч байсан нь тогтоогджээ. Мөстлөг болж амьтан араатан мөхсөнөөр хүн төрөлхтөн амь үлдэхийн тулд газар тариалан эрхэлж, ургамал ногоог хүнсэндээ өргөнөөр ашиглаж эхэлжээ.

Хоргодох байр болон амьдардаг газар

Африкын зүүн хэсэгт ойролцоогоор 2 сая жилийн тэртээ Хомохабилисууд хамгийн анх оромж барьж байсан гэж үздэг. Модны мөчир, чулууг эвлүүлэн өрж оромжоо барьдаг байжээ. Францын Терра Аматаас түүнтэй ижил төстэй чулуун оромж олдсон бөгөөд 380 мянган жилийн настай хэмээн үздэг. Чулуун зэвсгийн үед хамаарах оромжууд дэлхийн өнцөг булан бүрээс янз янзаараа олджээ.

- Францын Гротте ду Лазаретын агуйгаас майхан хэлбэртэй оромж олджээ.

- Чехийн Долни Мвстонис хэмээх газраас МЭӨ23000 жилд хамаарах модон дээвэртэй ханыг нь чулуу шавраар өрсөн оромж олдсон байна.

- Европын зүүн хэсэг, Сибирээс хөхтөн амьтдын ясаар хийсэн урц олноороо олдсон. Үүнээс үзвэл энэхүү урцны эзэд хөхтөн амьтдыг агнадаг байсан гэж дүгнэж болно. Укрианы Днепр тосгон, Чернихив, Моравиа, Чех, өмнөд Полш улсаас ийм урц олджээ.

- Францын Платеау Парайнаас МЭӨ 15000-10000 онд хамаарах амьтдын саравч илрүүлсэн байна.

- Шинэ чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үеийн олон өрөөтэй чулуун хавтангаар босгосон бунхан, нэг өрөөтэй аварга том чулуугаар босгосон бунхнууд Европ, Азиас олноороо олдсон байна.

Урлаг

Балар эртний урлагийг багаж хэрэгслийн тусламжтайгаар тодорхойлох боломжтой. Балар эрт цагт хөгжим аялгуу байсан гэдгийг хананы сүг зурган дээр дүрсэлсэн хөгжмийн зэмсгээр тодорхойлж болно. Мөн хад, чулуун дээрх зургийг дүрслэх урлагийн эхлэл гэж үзэж болно. Магадгүй эдгээр урлагийн төрөлд шашны холбогдолтой зүйл байсан байж ч болох юм.

Сүг зураг

Сүг зургууд нь Шинэ чулуун зэвсгийн үеэс бий болжээ. Сүг зураг гэдэг нь балар эртний хүмүүсийн чулуу, ханан дээр олон аргаар сийлж, ухаж үлдээсэн дүрс зураг юм. Эдгээр дүрс зураг нь бичиг үсэг үүсэхээс өмнө өргөнөөр ашиглагдаж байсан. Эртний сүг зураг Ази, Хойд Америк, Өмнөд Америк, Европ зэрэг газраас олноор олджээ.

Агуйн сүг зураг

Алтамирагийн агуйгаас олдсон бух гөрөөсний зураг бол хамгийн алдартай агуйн сүг зураг юм. Балар эртний үеийн ихэнх амьтад агуйд дүрслэгдэн үлджээ. Үүнд хоол хүнсэндээ хэрэглэдэг эсвэл хүч чадлыг дүрслэн үзүүлсэн гэж таамаглаж буй Чаувет агуйн хирс, аварга муурны сүг зураг багтана. Эдгээр сүг зургийг цэгээр эсвэл зурж тэмдэглэсэн байдаг. Хүмүүс гараараа зурдаг байсан бөгөөд амьтан, хүнийг тал дүрсэлдэг байж. Францын Чаувет агуйн сүг зургууд нь МЭӨ 31000 жилд хамаарагдана. Испанийн Алтамира агуйн сүг зураг МЭӨ14000-МЭӨ12000 жилийн өмнө бүтээгдсэн бөгөөд бух гөрөөс болон бусад амьтдыг дүрсэлсэн байдаг.Францын Ласкаус, Дордонен бухын сүг зураг МЭӨ15000-МЭӨ10000 жилийн өмнө бүтээгдсэн байна. Эдгээр үлдэж хоцорсон сүг зургийн утга өнөө хэр нь тайлагдаагүй. Магадгүй үүнийг ямар нэг зан үйлд зориулж зурсан байж болно. Эдгээр амьтадаар төлөөлүүлж ямар нэг зүйлийг тэмдэглэсэн байж болзошгүй. Ласкаусын агуйн сүг зураг нь цаг тооллыг тэмдэглэсэн гэсэн нотолгоо хүртэл байдаг. Чулуун зэвсгийн дунд үед хамаарагдах сүг зургууд нь ихээхэн өөрчлөгдөж, илүү тодорхой дүрслэх болжээ. Үүний нэг жишээ бол нум сум барьсан омгуудын тулааныг дүрсэлсэн сүг зураг. Испанийн Кастеллин мужийн Сингле де ла Мола агуйн МЭӨ 7000-МЭӨ4000 онд зурагдсан “Давшиж буй дайчид” нэртэй чулуун сүг зураг дээр 50 орчим нум барьсан хоёр бүлэг дайчид өөд өөдөөсөө нум сум агсан дайрч буй зураг байдаг. Зургаас үзвэл таван эр нэг талыг толгойлох бөгөөд тэдний нэг нь чимэглэсэн өндөр малгай өмссөн байх аж. Зарим нэг сүг зураг дээр эрчүүд толгойн өмсгөл, өвдөгний хамгаалалт хийсэн байх агаад зарим нь ямар ч хамгаалалтгүй нүцгэн тулалдах ажээ. Зарим үйл явдлыг дайчид үхэж, шархдсан эсвэл суманд жадлагдсан байдлаар дүрсэлжээ. Алфийн нурууны мөснөөс олдсон мумми буюу Мөсөн хүн Зэс зэвсгийн үед хамаарах бөгөөд нуруундаа сумны шарх авж, цус алдаж нас барсан байна.

Чулуун зэвсгийн үеийн зан үйл, итгэл үнэмшил

Орчин үеийн судлаачид Чулуун зэвсгийн үед хүмүүс өөрсдийн зан үйл, итгэл үнэмшилтэй байсан гэсэн дүн шинжилгээ хийсэн. Тэд хоол хүнс эрэхээр явахдаа заавал зан үйл хийж, биедээ ямар нэг зүйлс авч явдаг байсан байна. Эдгээр зан үйлээс хамгийн хүчтэй, соёл иргэншилтэй холбоотой онцлог нь оршуулгын зан үйл байжээ.

Чулуун зэвсгийн үеийн дүрслэл /Виктор Васнетсов/

Зураг дээрх агуйн хүмүүс бол Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн нийтлэг дүр юм. 2003 онд хийгдсэн “Агуйн хүнтэй алхсан нь” хэмээх баримтат цуврал дээр Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийг агуйд амьдарч байгаагаар дүрслэн үзүүлсэн байдаг. Хүн төрөлхтөн болоод аварга үлэг гүрвэлүүд зэрэгцэн оршиж байсан гэсэн санааг алдартай хүүхэлдэйн кино, компьютер тоглоом “Цахиур чулууныхан”,”Нэг мянган жил”, “Чулуун шидэлт” зэрэг дээр ямар нэг шинжлэх ухааны нотолгоогүйгээр гайхалтай дүрсэлсэн байдаг. Мөн Жин М.Аулын бичсэн “Дэлхийн хүүхдүүд” хэмээх шилдэг борлуулалттай цуврал номон дээр Чулуун зэвсгийн эхэн үеийг археологи, антропологийн ишлэлтэйгээр дүрсэлжээ. Жин Жакюс Аннаудын 1981 онд хийсэн “Галын эрэлд” кинон дээр нэг омгийнхон алдагдсан галын эрэлд явж байгаа түүхийг үзүүлдэг. 21-р зуундМишель Паверын бичсэн “Балар эртний харанхуй үе” цуврал кинондоо Шинэ чулуун зэвсгийн үеийн хоёр хүүхэд Сэтгэл зүрхийг булаагч чөтгөртэй тэмцэж өөрийн омгоо аварч байгааг харуулна. Чулуун зэвсгийн үеийн үзэл санааг Куртуис Е.Лимэй 1965 онд Хойд Вьетнамд Вьетнамын дайнд оролцож байхдаа ийнхүү дүрслэн бичжээ: “Тэд мөчир дор нуугдан давшилтаа зогсоож, биднийг бөмбөг дэлбэлэхэд яг л чулуун зэвсгийн үеийн хүмүүс шиг санагдаж байлаа”. Үүний гол санаа нь аливаа нэг үндэстний соёл иргэншлийг устгахад эргээд балар эртний хэв маягаар амьдралаа үргэлжлүүлдэг гэсэн үг юм. Цөмийн зэвсгийн дайн болж байхад хүмүүс газар доорх хоргодох байранд үүнтэй ижил амьдарч байлаа.

Нэмж унших

Амман

Амман (араб. عمان ‘Ammān) нь Йорданы нийслэл хот юм. Хүн ам нь 1 сая 200 мянга гаруй бөгөөд улсынхаа хүн амын 4-ний 1-ийг эзэлнэ. Йордан улсын эдийн засаг, улс төр, аж үйлдвэрийн төв хот болно.

Амман нь орчин үеийн өндөр барилгууд сүндэрлэхийн зэрэгцээ эртний байдлаа хадгалж үлдсэн дүүргүүдтэй. Йордан голд ойрхон орших бөгөөд Есүс Христийг угаасан гэх газар хүртэл машинаар 45-хан минут яваад хүрдэг тул Христосын шашинтнууд олноороо зочилдог.

Балар эртний үе

Балар эртний үе (Латин хэлний prae-өмнөх historia-түүх+ гэсэн утгатай) гэдэг нь бичиж тэмдэглэгдсэн түүхээс өмнөх үе юм. Түүхийг бичиж тэмдэглэх боломжтой болсоноор балар эртний үеийг бичиж тэмдэглэж эхэлсний өмнөх үеийн хүн төрлөхтний оршин байсан цаг үеийг хамарна.

Археологич Paul Tournal өөрийн хойд Францын агуйгаас олсон олдворуудыг тайлбарласнаар энэхүү ойлголтийг анх үүсгэсэн. Гэхдээ уг ойлголт нь Францад 1830-аад онд хэрэглээнд орсон бөгөөд "Балар эртний үе" хэмээх үгийг Англи хэлэнд археологич Daniel Wilson 1851 онд анх оруулжээ.

Балар эртний үе огторгуй анх үүссэнээс эхлэн бүх үеийг хамааруулж болох ч дэлхий дээр амьдрал үүссэн цаг үеээс эхлүүлэн хамардаг.Эсвэл бүр илүү нарийвчилбал хүн төрлөхтөн үүссэн үеээс эхэлнэ.Түүх судлаачид балар эртний үеийг хуваахдаа чулууны найрлага ба түүний олон улсад танигдсан чулуулга давхаргыг геологийн цаг хугацааны үечлэлтэй хамт ашиглан гурван үед хуваан авч үздэг.Эдгээр гурван үе нь балар эртний үеийн хүмүүсийн цаг үеийг тэдний аж амьдрал эд зүйлсээ хийхдээ голлон ашигладаг материалаар нь нэрлэж дараах гурван цагийн үеүүдэд хуваадаг.

Үүнд

Чулуун зэвсгийн үе

Хүрэл зэвсгийн үе

Төмөр зэвсгийн үегэж хуваасан.

Түүхийг үечлэх өөр нэг боломж нь тогтмол хөтлөгдөж буй цаг тооллын дагуу тэмдэглэгдсэн үйл явдлуудыг ашиглах юм.Гэхдээ цаг тооллолын хөтлөлт нь иргэншил мөхөж хэл ба цаг тооллол нь ашиглагдахдаа алдагддаг тул бичигдсэн үйл явдлуудыг эх үүсвэр болгон ашиглах нь боломжгүйд хүрдэг.Бичигдсэн материалуудын олдоц нь хүрэл зэвсгийн үеийн төгсгөл ба төмөр зэвсгийн үеийн хооронд хэлбэлздэг.Түүхчид баримтийг бичигдсэн материалаар хязгаарлахаа больж, нийгмийн баримтууд дээр Балар эртний хүн /архантроп/ буюу бичин хүн /питекантроп/ 1960 онд бас нэгэн амьтны ясыг олсон бөгөөд түүний дээд мөчний ясны бүтэц юмыг шүүрч авах чадвар сайтай, доод мөч нь босоо явахад бүрэн дасан зохицсон болохыг тогтоож чадамгай хүн буюу Homo habilis хэмээн нэрлэжээ. Чадамгай хүн бол ухаант хүний жинхэнэ өвөг юм. Тэрээр олон шинж төрхөөрөө австралопитекүүдийг бодвол орчин цагийн хүнтэй ихэд төстэй ажээ. Балар эртний хүний хувьслын дараагийн салбар нь бичин хүн буюу питекантроп /питек-бич, антропо-хүн/ юм. Эрдэмтэд түүний ясыг 1891 онд Явын арлаас олж хүн дүрст мичнээс хүн бий болох шилжилтийн үеийн хүн хэмээн үзэж, босоо явагч хүн буюу Homo erectus гэж нэрлэжээ. илүү их тулгуурлах болсон нь түүх ба балар эртний үе 2-ын ялгааг арилгаж байна.Балар эртний үеээс бичиж үлдээсэн зүйлс байхгүй учир балар эртний үеийн цаг үеийг тогтоох нь мэдээллэхэд чухал хэсэг юм.Цаг үеийг тогтоох тодорхой арга барил 19-р зуун хүртэл сайн хөгжөөгүй байсан.Балар эртний хүмүүсийн гол судлаачид нь малтлага мөн геологийн болон газарзүйн үлдэгдлүүд ба бусад шинжлэх ухааны анализуудыг бичиг үсэг тайлагдсан болон тайлагдаагүй хүмүүсийн зан араншин ба байгалыг олж илрүүлэх бас тайлахад ашигладаг.Археологчид ба антропологчид хүн ам зүйн генетикчид болон түүхийг хэл шинжээчид эдгээр асуудлуудад үлэмж гүнзгий ач холбогдол өгч байдаг.Соёлын антропологчид хүн төрлөхтөн дунд тархсан хүний үүслийг объектуудаар гэрлэлт ба худалдааны хам сэдэв болгон авч судалдаг.Иймээс балар эртний үеийн баримтууд нь палентологи,биологи,археологи,геологи,хэл шинжээчид,антропологи мөн генетикийн нэх мэт маш олон төрлийн байгалын болон нийгмийн шинжлэх ухаануудаар судлагддаг.Энэ үед хүн төрлөхтний олон онцлох шинжүүдийн нэг нь орчинтойгоо зохицож үүссэн учир балар эртний үеийг физилогийн хувьсалын үеийн чухал үед тооцдог.Балар эртний цаг үеийн хөгжил дэвшлийг зөвхөн хэрэглэж байсан багаж зэвсгээр нь тодорхойлдог. Түүнээс нийгмийн байгуулалт, хоол хүнсний эх сурвалж, цаг уурт дасан зохицсон байдал, газар тариалан, шашин шүтлэг гэх мэтийг авч үздэггүй. Ваар сав, багаж хэрэгслийн хэв загвар, бүтэц, хийх аргачлалаар нь хүний хөгжил, нийгмийн зохион байгуулалтын өөрчлөлтийг тодорхойлдог. Мөн тухайн эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгслээр тухайн он тооллыг гаргаж ирдэг байна. Чулуулагт дүн шинжилгээ хийх нь археологийн гол судалгаа юм. Чулуун багаж зэвсгээр тэдний хэв шинж, бүтэц, амьдарч байсан арга хэлбэрийг тодорхойлдог байна. Тэдний ашиглаж байсан түүхий эд, багаж хэрэгслийг хэрхэн хийснийг судлах нь шинжлэх ухааны гол судалгаа болдог.Эдгээр судалгааны ихэнхийг олон салбарын мэргэжилтнүүдийн лабориторид хийдэг байна. Археологийн туршилтаар судлаачид тэр үеийн багаж хэрэгслийн загварыг дуурайлгаж, хэрхэн хийсэн талаар тодорхой ойлголттой болдог.

Доод палеолит

Чулуун зэвсгийн хамгийн эхний үе Африк тивд хамаардаг. 2,500,000-200,000 жилийн өмнөх үеийг хамрах бөгөөд харин Монголын доод палеолитын үе 800,000-100,000 жилийн өмнөх үеийг хамарна.

Африк тивээс Евроазийг чиглэсэн их нүүдлийг дагаж бусад тивүүдэд тархсан гэж үздэг. Чулуун зэвсгийн дунд, сүүл үеийн олдворууд Ероазиас ихэвчлэн олддог нь үүнийг баталж байна.

Дээл

Дээл нь (буриадаар дэгэл) олон мянган жилийн түүхтэй Монголчуудын үндэсний хувцасны нэг юм. Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.

Итали

Итали (итал. Italia), албан ёсоор Бүгд Найрамдах Итали Улс (итал. Repubblica Italiana) нь По голын сав хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италичууд хойг нь гутал хэлбэртэй харагддаг учраас "Stivale" буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцари, Австри, Словен зэрэг улсуудтай хил залгаа оршдог. Тусгаар тогтносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог.

Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутгийг 3000 жилийн турш Герман, Кельт, Франк, Ломбард, Визант, Грек, Сарацин зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв. Дундад зууны үед хойд зүгийн Нормандууд дайлж, харин Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх удаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон. Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотроо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болсон.

Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй, өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орнуудын нэг юм. 2007 оны 1 сарын 1-нээс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг.

Мезолит

Мезолит буюу дунд чулуун зэвсгийн үе нь МЭӨ 12000-9000 жилийн өмнөх үе буюу палеолитоос неолитод шилжих шилжилтийн үе.

Мөстлөгийн үеийн төгсгөлөөс мегафаун төгссөнөөр мезолитын эхлэл холбоотой. Тэр нь европын бүх л хэсэгт хамаатай байсан. Яг энэ явц хөндөгдөөгүй газруудад мезолитын оронд эпипалеолит гэсэн нэрийг ашигладаг. Эпипалеолитийн соёлын хязгаар нь палеолитын соёлтой холбогддоггүй. Хэрвээ холбогдохоор болвол ямар нэгэн нөхцөлөөр холбогдоно.

Мезолитийн үе нь орон бүрт харилцан адилгүй буюу 20,000-5,000 жилийн өмнөх үеийг хамардаг ба сүүлчийн мөстлөгийн үеэс хойшхи жилийн тэртээх далайн төвшин нэмэгдэж, байгаль орчин өөрчлөгдөн хүн төрөлхтөн хоол хүнсний шинэ эх сурвалжийг хайж эхэлсэн тэр үеэс эхэлдэг. Эдгээр өөрчлөлтийг дагаад хөгжлийн 5 дахь хэлбэрлүү орсон гэж үздэг. Өмнөх Палеолитикийн үеэс гаралтай багаж зэвсгийг хэрэглэж байсан ба Шинэ чулуун зэвсгийн өмнөх Месолитик үе хэмээн нэрлэдэг. Энэхүү нэрийг малтлага хийж байсан археологичид өгсөн байна. Бичил чулуугаар илүү нарийн бүтэцтэй багаж зэвсэг хийж, түүгээрээ загас барих, ан агнуур хийх гэх мэт нийгмийн хөгжлийн илүү боловсронгуй төвшинд хүрээд байсан аж. Хүмүүс нохойг гэршүүлэн тэжээж, ан агнахад сургаж байсан нь яалт ч үгүй энэ цаг үед хамаардаг.

Плейстоцены эцэст газар ашиглалт тархсанаар дууссан байдаг ба газар зүйн олон газарт янз янзын цагт илэрсэн. Ойрхи Дорнодын хувьд газар ашиглалт плейстоцены эцэст байсан. Тийм учраас мезолит тэнд богино бөгөөд мэдэгдэхгүйгээр өнгөрсөн.

Энэ үе нь мөстлөгийн үеийн төгсгөлтэй холбоотойгоор дэлхий дээр бид нарт ба амьтан ургамалд хамаатай агаар тогтсон юм. Хүмүүс мезолитын үеэр одоогийн Шотланд, Хойд мөсөн далайн хавиар амьдардаг байжээ.

Мезолитын үед нум сум ба амьтдыг сургах нь том амжилт болжээ. Анд явах мөн гэр орноо хамгаалахын тулд нохойг ашигладаг байжээ. Энэ үед ихэнхдээ чулуун зэвсгүүд байжээ. Чулуун зэвсгийг хийхдээ чулуугаа цохиж хийдэг байсан. Зарим газарт загас барих тор ба модон хэрэгслүүдийг хэрэглэдэг мөн модоор завь хийдэг байжээ.

Мезолитын үеэр тусгай хэлүүд бий болж хүмүүсийн үйл явдлууд өөрчлөгдөж бас аливаа нэгэн хорьсон үйл явдлууд гарчээ. Тэр нь цаашаа ёс заншилын ба шашны нэгэн хэсэг болжээ. Илүү амьдрахын тулд хүчирхийллийн хэлбэрүүд гарчээ. Тэгснээр нийгмийн дүрмүүд зөрчигдөж тэр хүмүүсийг бие махбодоор нь шийтгэж байжээ.

Эргэн тойрон дэлхийн тухай мэдлэгүүд нэмэгдэж, чадварууд нь төгс төгөлдөржиж амьдралд нь тус болж байжээ. Тэдгээр хүмүүст хоол хүнсний газар, амьтдын байдал, ургамлын чанар, байгалийн нөөцийг мэдэх шаардлагатай байжээ. Тэр үед анх аливаа шархыг эдгээх арга замуудыг олж байжээ. Шүд авах, хуруу гэмтэх, могойнд хазуулах үед янз бүрийн мэс заслын зүйлүүд хийгдэж байжээ.

Мөн урлаг хөгжсөн юм. Хүмүүсийн, амьтдын, ургамлын гэсэн олон зурагууд олдсон байна. Пиктографийн үндсүүд бий болжээ. Өөрөөр хэлбэл захиа бичихдээ зургаар илэрхийлж байжээ. Хөгжим, бүжиг гарч баяр тэмдэглэдэг болжээ. Палеолитийн үеийн зураачид өөрийн ан хийж байсныг зурдаг байжээ. Зураачийн анхаарал ижил омгынхонруугаа анхаардаг байжээ. Яг зурган дээр нь нэг хүний зураг биш бөөнөөрөө байгаа хүний зургыг илэрхийлсэн байдаг. Хүнийг зурахдаа үйлдлийг нь их анхаардаг байжээ. Жишээ нь нум сумаар харваж байгаа, жад шидэж байгаа, амьтны араас хөөж байгаа зүйлүүдийг илэрхийлж байжээ. Хадан дээр зурсан зурагууд олон хэлбэртэй байдаг. Зураачийг харж байхад тэр өөрийнхөө нийгмийн хэсэг гэдгээ ойлгодог. Буцалж байгаа амьдралын дунд байгаагаа илэрхийлсэн байдаг. Деталууд нь чухал биш нийгэм гэдэг нь чухал байсан. Ой модтой газруудад амьдрах хэрэггүй гэсэн ойлголтууд төрдөг байжээ. Яагаад гэвэл газар ашиглахад модгүй газар хэрэгтэй байжээ.

Америкийн археологчид мезолит гэдэг ойлголтыг янз бүрийн төөрөгдлөөс хол байхын тулд ашигладаггүй байжээ. Ургамлыг тодорхойлох байдал Америкт оройтож гарч ирсэн. Ойролцоолбол МЭӨ 2000 жил. Ургамлыг тодорхойлсон жишээг Америкт байдаг Эджуотер Парк гэсэн хөшөөнөөс харж болно. Тэр хөшөө нь ойролцоогоор МЭӨ 1800 онд байсан гэсэн тооцоо гарсан. Өмнөд ба Хойд Америкийн омгынхон европтой холбогдохоос өмнө ан ба газар ашиглаж юм хийдэг байжээ.

Монгол бөөгийн шашны үүсэл хөгжил

Монгол бөөгийн үүсэл хөгжил эрдэмтэдийн судалсанаар

2009 оны 10-р сарын 30, Нийтэлсэн Ерээл

Бөөгийн шашны түүхийг судалсан эрдэмтэд түүнийг Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр иржээ. 1959 онд Ч. Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд монгол бөөгийн шашны түүхийг дор дурдсан таван үед хувааж үзсэн байна. Үүнд

1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны үүсэл үе”

2. VII зуунаас Монгол Улсынхаа нэрийг “Юань” хэмээсэн 1271 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны хөгжил үе”

3. 1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны буурал үе”

4. 1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үеийг “ Монгол бөөгийн шашны сэргэлтийн үе“

5. XVI зууны далаад оноос XX зууны эхэн үеийг “ Монгол бөөгийн шашны усталын үе” хэмээн үечилсэн байдаг.

Түүхч Г. Сүхбаатар монголын “бөөгийн шашны хөгжлийн дээд шат болох мэргэшлийн бөө хүннү нарт нэгэнт буй болжээ” гэсэн дүгнэлтийг Хүннүгийн нийгэм, эдийн засаг , төрийн түүхийг судлах явцдаа гаргасан.

Монгол бөөгийн шашны үүсэл Энэ шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс буюу өөрөөр хэлбэл анхны хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн санаагаар батлан тогтоожээ. Тэгэхдээ хүй нэгдлийн нийгмийн чухам аль үеэс үүссэн бэ гэдэг талаар өөр өөрөөр авч үзсэн байна. Ч. Далай “Монголын бөөгийн мөргөлийн товч түүх”-дээ “Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл буй болж…харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна” гэж үзсэн бол С. Бадамхатан “Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм”-доо “Бөө мөргөл анхны хүй нэгдлийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүний өмнөх үеийн сүсэг бишрэл болох маги, тотем , фетишизмын үндсэн дээр буй болсон юм” гээд “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ “бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ. Ийнхүү тайлбарласнаар бол Монголын бөөгийн шашин урьд нэгэнт буй болсон сүсэг бишрэлийн суурин дээр хүрэл төмрөөр хөдөлмөрийн багаж зэвсэг хийдэг болж, эцгийн эрхт ёс бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явц дундуур буюу өөрөөр хэлбэл нийгэмд баян хоосны ялгаа үүсч, овог аймгуудын тэргүүлэгч зонхилогчдийн эрх мэдэл эрс өссөн үед анх үүсч буй болжээ хэмээн үзэж болохоор байна. Гэтэл Х.Буянбат “Монголын бөөгийн шашний учир” –таа “Монголын бөөгийн шашин бол балар эртний нийгмийн эхийн эрхт овог төрлийн байгууллын үеэс эхэлж үүсэн бүрэлдсэн юм.”гэжээ.

Монголын эрдэмтэд сүүлийн дөч шахам жилд бөөгийн шашныхаа үүссэн цаг үеийг тодорхойлохдоо: эхэн үедээ бөөгийн шашин анхны хүй нэгдлийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүссэн хэмээн үзэж байсан бол сүүлдээ эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэж лавшруулан үзэх болжээ. Бөөгийн шашин эхийн эрхт овог төрлийн үед үүссэн болов уу гэсэн энэ санаа 8-р зууны үед Монголчууд онгон сахиусаа дүрслэхдээ “Эсгийгээр хүн дүрстэй эмгэлж хэмээх онгон хийлж, түүндээ эсгийгээр хөх шиг юм хавчуулан хийж …сүсэглэн ” бишэрдэг байсан” гэж бичсэн болон “Бөө дээлийн энгэрт хоёр хөхийг дүрсэлсэн дугаригийн дунд эхийн сүү, дусыг бэлгэдсэн цагаан, улаан манжгууд бэхэлсэн явдал нэлээд орнуудын бөө нарын хуяг хувцсанд байдаг болон Чукотын эрэгтэй бөө нар эмэгтэй хүний бүх үйлийг гүйцэтгэж байсан зэргээс үзвэл анхны бөө нар эмэгтэйчүүд байсан бололтой.” Эдгээр домгууд нь бөөгийн шашин анх эхийн эрхт ёсны үеийн онгон шүтээнээс буюу эмэгтэй хүнийг илүү хүндэлж байсан үеэс эх улбаатай гэдгийг өгүүлсэн хэрэг болой.

Иймээс ч Монголын бөөгийн шашинд эхийн эрхт ёсны үеийн бишрэлийн уламжлал болох Чингис хааны охин хэмээн алдаршсан Агуйн цагаан ээж, эдүгээгийн Казахстаны Семиплатинск хотын орчим байдаг Хонь майлахын даваан дээр хотгор алаг хуяг хувцсаа хаясан домогтой Соёд ээж, тэнгэрээс төрж энэ дэлхий дээр төмөр өлгийтэй бууж ирсэн гэгдэх “Хярын их юм ” буюу Билгээ удган, Манж Чин улсын дарангуйллын эсрэг заалдан тэмцэж явсан домогтой хожим ” Агарын хайрхан ” хэмээн алдаршсан Баглаан зарагч гэх мэт удган хүмүүсийн онгон сахиус үлдсэн байна. Тэгэхээр хуучин чулуун зэвсгийн үе гэдэг нь Монгол улсын түүхч, эртний судлаачдын батлан тогтоосноор эдүгээгээс 12-73 мянган жилийн тэртээх, шинэ чулуун зэвсгийн үеийг нь 7000-5000 жилийн өмнөөс эхлэн тооцож болох юм.

Хар зүгийн бөө Энэ тухай өгүүлэхийн өмнө ертөнцийн зүг чиг түүний өнгийг өвөг дээдэс маань хэрхэн ойлгож тайлбарлаж ирсэн талаар өгүүлсүү. Тухайн асуудлыг судлаачид авч үзэхдээ зөвхөн өнгөн талаас нь баруун ба өмнө зүгийг сайн зүг зүүн зүгийг муу зүг гэж үздэг хэмээн тайлбарласан байхад зарим нь үүнийг нарийвчлан чухам юуны учир дээрх зүгүүдийг сайн, муу зүг хэмээн үздэг болсон юм бэ гэдгийг тайлбарлах оролдлого хийсэн байна. Гэхдээ “Авгай гэсэн ” –ийн туужийн утга агуулгад тулгуурлан “иймэрхүү утга агуулгатай үлгэр туульс, домог яриа нь бидний өвөг дээдэст баруун зүг бол сайн зүг, зүүн зүг бол муу зүг гэсэн ойлголтыг өгсөн бололтой ” хэмээн дүгнэхэд хүргэжээ. Ингэж эртний үлгэр туульст тулгуурлан сайн, муу зүгийн талаар батлан өгүүлэх нь судалгааг гүгзгийрүүлсэн сайн талтай боловч тэдгээр үлгэр туульс домгууд чухам аль үетэй холбогдох, бичмэл бол хэдийд ямар хүн бичмэл болгон бүтээснийг нарийвчлан судлахгүйгээр шууд ишлэх нь учир дутагдалтай. “Авай гэсэн” –д 99 тэнгэрийн тухай дурьдсанаас үзэхэд ямарч гэсэн Гэсэр хааны (11-р зууны ) үеээс хойш барагцаалбал 17, 18-р зууны үед энэ туульс бичигдсэн байх.

Аливаа хорлол, муу нөлөө түүнийг даван туулах гэсэн хатуугын эсрэг хатуу бүхнийг хар өнгөөр бэлгэдэн ( хар хэрэг, хар санаа гэх мэтээр) дүрсэлсэн хар дом шившлэгээс үндэслэн дээд тэнгэр, газар усны эздийг “ Номхон ”, “ Догшин ” хэмээн хоёр ангилан үзэж, дошгидийг бүхэлд нь “ Хар тэнгэрүүд ” хэмээн тахиж шүтэх болсон байна. Ийнхүү тахиж шүтдэг бүхнийг хоймрын голдоо байрлуулж, гал голомт, амь бие, эд хөрөнгөө түүнд даатган эзэмшүүлж иржээ. Эртний дошгид – хар тэнгэрүүдээр хөллөж хүч авсан бөө нарын сүнсийг ч нэгэн адил “ Хар онгод ” хэмээн үздэг болно. Ийм учраас дан ганц хар тэнгэр, хар онгодоор хөллөсөн бөөг тэр онгодын байрладаг зүг чигээр нь “ Хар зүгийн бөө ” хэмээн нэрлэдэг байжээ.

Цагаан зүгийн бөө Монгол бөөгийн шашны зориг баатарлагийн илэрхийлэл буюу өөрөөр хэлбэл хатуу чанга ёсыг эрхэмлэдэг хар зүгийн бөө нарын нөгөө талд энэ шашны энэрэнгүй ёсны илэрхийлэл болсон цагаан зүгийн бөө нар байдаг. Цагаан зүгийн номхон эзэд цагаан тэнгэрүүдтэй харьцдаг цагаан зүгийн бөө баруун зүгт хандаж залбирал үйлддэг ёс эрт цагт бүрэлджээ. Тэр үеэс Монгол бөө нарыг цагаан зүгийн бөө, хар зүгийн бөө хэмээн хоёр ангид үзэж ирсэн байна. Ийнхүү Монгол бөөгийн шашин анх үүсч бүрэлдсэнээс хойш наанадаж хэлэхэд 5000-аад жилийн турш Энэтхэг орноос үүсэлтэй бурхан багшийн сургааль зэрэг дорно дахины орнуудын олон янзын үзэл ухамсрын хэлбэртэй харилцан нэвтрэлцэж хөгжсөөр МЭӨ 209 онд анхны тулгар төрийн тулгын чулууг тавилцсанаар Монгол бөөгийн шашны түүхийн нэгдүгээр үе төгссөн байна.

Монгол үндэстэн

Монгол (олон тоонд монголчууд) — Монгол улсын үндсэн хүн ам болсон монгол угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Монгол улсаас гадна Хятад, Орос, Хиргис, Өмнө Солонгос, Америк болон Европын орнуудад тархан суурьшиж байна.

Хянганаас Или, Тарвагатайн нуруу, Цагаан хэрэмнээс Байгал нуур хүрсэн өргөн уудам газар нутагладаг. Мөн дорно Европын Ижил мөрний эрэг, Тэнгэр уулын Төмөрт нуурын эрэгт суужээ.

НТӨ 209 онд монголчуудын анхны улс Хүннү байгуулагдаж улмаар МЭ 156 онд онд Сяньби, 330 онд Нирун, 386 онд Тоба Вэй, 907 онд Хятан улсууд байгуулагджээ. Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулсан нь орчин үеийн монгол үндэстэн бүрэлдэхэд нөлөөлсөн сүүлчийн томоохон үйл явдал юм. 17-18-р зуунд монголчууд манж, оросын харьяанд орсоноос зарим хэсэг нь хэлээ мартаж орос, хятад хэлээр ярих болсон байна. 1911 онд Монгол улс сэргэн мандаж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон.

Нүүдлийн мал аж ахуй бол монголчуудын уламжлалт аж ахуйн хэлбэр юм. Бөө мөргөлтэй байсан монголчууд 16-р зуунаас буддын шашинтан болжэээ. Коммунист засаглалын үед атеизм буюу шашингүй үзлийг сурталчилж байв.

Монголын түүх

Монголын түүх нь Монголчуудын нүүдэл ба суурьшлын түүхтэй салшгүй холбоотой. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт хүн суурьшсан цагаас эхлэн нүүдэлчид эзэгнэн, Хүннү, Сяньби гүрнүүд ч байгуулагдаж байв. 1190 онд Чингис хаан тархай бутархай олон монгол аймгийг нэгэн тугийн дор нэгтгэв. Их Монгол улс хүчирхэгжсэн үедээ европын зүүн хагас, азийн ихэнх газар нутгийг өөрийн мэдэлд оруулсан, хүн төрөлхтөний түүхэнд дахин давтагдаагүй асар том газар нутагтай, улсын нутаг дэвсгэр дотроо Монголын энхтайвныг бий болгож чадсан хүчирхэг гүрэн байлаа. Хэдийгээр монголчууд дэлхийн түүхэнд тодрон гарч, ази-европын хооронд урьд нь байгаагүй соёл, худалдааг шинэ төвшинд авчирсан ч ихэнх монголчууд нүүдлийн амьдралтай хэвээр байсан юм. 1262 онд Их Монгол улс задран Алтан Ордны улс, Ил хаант улс, Цагадайн улс, Юань улс нэртэйгээр дөрвөн том гүрэнд хуваагдан, 16-р зууныг хүртэл өөр хоорондоо дайтах буюу нэгдсээр ирэв. Яг энэ үедээ Монголчууд буддын шашны нөлөөнд автаж эхэлсэн ба түүнээс хойш нэг их удалгүй буюу 17-р зууны сүүлээс эхлэн 18-р зууны дунд гэхэд ихэнх Монголчууд Чин улсад дагаар орсон байна. 20-р зууны эхэнд Чин улсын задран унах үед Монголчууд эхлээд Хаант Оросын тусламжтайгаар Олноо өргөгдсөн Монгол улсыг, дараа нь 1924 онд ЗХУ-ын тусламжтайгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан нь дэлхийн түүхэн дэх хоёр дахь социалист улс боллоо. Үүний дараа Зөвлөлт улстай мөр зэрэгцэн улсаа хөгжүүлж чаджээ. Зүүн европод гарсан 1989 оны хувьсгалууд ч Монголд улс төрийн өөрчлөлтийг авчирсан ба үр дүнд нь 1992 онд ардчилсан дэглэмтэй үндсэн хуульт, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжин орлоо. Төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих шилжилт нь ихээхэн асуудлыг дагуулсаар байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт зарим жилүүдэд маш өндөр үзүүлэлттэй байхад ч нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдралтай байна.

Монголын үндэсний түүхийн музей

Монголын Үндэсний Түүхийн Музей - нь Улаанбаатар хотод байдаг музей юм. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 9 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага болно.

Неолит

Неолит буюу Шинэ чулуун зэвсгийн үед (эртний грекээр νέος неос ,шинэ, залуу‘ ба λίθος литос ,чулуу‘) хүмүүс газар тариалан эрхэлж хоол хүнсээ залгуулахаас гадна шавар вааран эдлэлийн урлал хөгжиж, чулуун зэвсэг нь илүү боловсронгуй чулууг гөлгөр болгон зүлгэдэг болсон байна.

Энэ цаг үеийг хүн төрөлхтний соёлын их хувьсал хийсэн үе хэмээн нэрлэдэг. Шинэ чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор (12,000) 7,000-4,000 жилийн өмнөх үе бөгөөд Европ, Америкийн бүс нутгаас газар тариалан эрхэлж байсан баримтууд олдсон.

Ургац тариалалт, ургац хураалтын үед илүү нарийн үйл ажиллагаа шаардаж байсан учир багаж нь илүү боловсронгуй олон төрөл болж, хэрчих, бутлах, тастах гэх мэт үүрэгтэй болсон байна. Шотландаас Шинэ чулуун зэвсгийн үеийн бүхэл бүтэн тосгон олдсон нь энэ үеийн хүмүүсийн амьдрах хэв маягийг судлах том боломж олгосон. Чулуун ор, шүүгээ, шуудуутай холбогдсон жорлон зэргийг тодорхой харж болно. Хамгийн анхны нарийн тооцоололтой баригдсан сууц энэ байлаа. МЭӨ3600-2500 онд баригдсан хэмээн судлаачид үзэж байна. Мөн шинэ чулуун зэвсгийн үеийн анхны суурин хэв маягтай амьдрах болсон хүмүүс хол газраас сонин содон эд зүйлс авчирч худалдаа хийдэг байсан гэсэн нотолгоо ч олдсон.

Ийм том бүтээн байгуулалтыг хийхэд бүлгүүд хамтран ажиллаж нэгдсэн зохион байгуулалтанд орсон байсан гэж үзэж болно. Хөгжлийн гол суурь нь нийгмийн зохион байгуулалт, захирах шатлал, тэмцэл өрсөлдөөн байсан гэж судлаачид дүгнэдэг. Шинэ чулуун зэвсгийн сүүл үед нийгмийн бүтэц Полинез, Эртний Хавайн нийгэмтэй ижил төстэй бөгөөд технологийн төвшний хувьд нийгмүүд нь ижил төстэй байсан байна.

Палеолит

Палеолит гэдэг нь хуучин чулуун зэвсгийн үеийн эхэн үеийг (2,500,000 to 200,000 жилийн өмнөх үе) хамардаг бөгөөд Грекийн palaios-хуучин lithos- чулуу гэсэн үгнээс гаралтай. /Археологич Жонн Лаббок 1865 онд нийтэлсэн бүтээлдээ энэхүү нэр томъёог анх ашигласан./ Энэ нь хүний хөгжлийн түүх буюу технологийн түүхийн 99 хувийг эзэлдэг. Хомохабилисууд хамгийн анхны багаж зэвсэг хийж байсан 2,5-2,6 сая жилийн өмнөөс 10000 он хүртэлх цаг үеийг хамардаг. Палиолитын үе мезолит буюу чулуун зэвсгийн дунд үе эхэлснээр дуусгавар болсон гэж үздэг.

Чулуун зэвсгийн эхэн болоод дунд үеийн багаж зэвсгүүдэд төдийлөн ялгаа байдаггүй ч орчин үед технологиор хоёр ангилдаг болжээ.

Суурь машин

Суурь машин гэдэг ойлголтонд бэлдэцийг багажны тусламжтайгаар боловсруулах машиныг хэлэх бөгөөд багаж болон бэлдэцийн хөдөлгөөнийг машинаар урьдчилан зааж өгсөн байдаг.

Суурь машинуудыг боловсруулалтын технологиор нь ангилна. Суурь машин нь ажлын машин бөгөөд багаж, багаж хэрэгсэл, хэмжих хэрэглэл болон шалгах хэрэгслийн хамтаар үйлдвэрлэлийн хэрэгсэлд тооцогддог. Хамгийн чухал суурь машинуудын тоонд эргэх- болон фрезерийн суурь машин, цахилгаанаар уусгах машин, түүнчлэн механикийн шахагч болон алхан машин орно.

Суурь машинууд нь олон төрөл зориулалтаар байх учраас төрөл бүрийн шалгуураар дотор нь ангилна: үйлдвэрлэх технологиор нь хэлбэржүүлэх болон огтлоx, мөн нийлүүлэх машин; автоматжуулалтын зэрэглэлээр нь: энгийн, автомат, CNC машин, боловсруулалтын төв, уян хатан үйлдвэрлэлтийн хорго, уян хатан үйлдвэрлэлтийн систем, уян хатан тээвэрлэлтийн дамжлага болон энгийн тээвэрлэлтийн дамжлага гэх мэт.

Орчин үеийн суурь машинууд нь ихэнхдээ модуль байдлаар хийгдсэн байна. Суурь машины үндсэн эд хэсэгт суурь буюу арал, хөтлүүр, чиглүүлэгч болон удирдлага орно. Цаашлаад суурь машиныг байршуулах фундамент, багаж хадгалагч- болон солигч, багаж хүлээн авагч, бэлдэцийг солигч, хэмжилтийн систем болон хангалт- болон зайлуулалтын төхөөрөмжүүд ч бас орно.

Суурь машины өмнөх үеийн загвар нь магадгүй чулуун зэвсгийн үе байсан гэж үздэг бол орчин үеийн суурь машинууд нь аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үест англид бий болсон ба тун удалгүй аж үйлдвэрийн орнуудад ихээр түгэн тархсан байна. Анхандаа хэд хэдэн суурь машинууд ганцхан уурын хөдөлгүүртэй байсан бол 1900 оны үеэс эхлэн машин бүр тус тусдаа өөрийн гэсэн цахилгаан хөдөлгүүртэй болсон байна.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.