Цагаан тугалга

Химийн цэвэр цагаан тугалга нь мөнгөн цагаан өнгөтэй хялбар хайлдаг, хялбар исэлддэггүй бөгөөд давтагддаг металл юм. Цагаан тугалга нь усанд уусдаггүй ба хүчлүүдтэй химийн урвалд бараг ордоггүй юм. Зөвхөн хүчтэй хүхрийн хүчилд удаан халаах юм бол тэр нь уусч, хүхрийн хүчлийн цагаан тугалгыг үүсгэнэ. Цагаан тугалга нь исэлддэггүй учраас бусад төмөрлөгүүдийг бүрж зэврэхээс хамгаална. Байгаль дээр цагаан тугалга нь цэвэр байдлаар тохиолдохгүй, зөвхөн бусад элементүүдтэй нийлсэн химийн нэгдэл байдлаар тохиолдох ба ялангуяа хүчилтөрөгчтэй нэгдсэн давхар исэл маягаар тохиолдоно. Энэ эрдсийг цагаан тугалгын чулуу /касситерит/ гэх буюу энэ нь металл цагаан тугалгыг гаргаж авах гол түүхий эд нь болдог байна.

Sn-Alpha-Beta
зүүн талд β-цагаан тугалга
баруун талд α-цагаан тугалга

Цагаан тугалга нь зэс, цайр, хар тугалга, магни, висмут, кадми зэрэг бусад металлуудтай нэгдэж янз бүрийн хайлшийг үүсгэнэ. Хайлшинд цагаан тугалгыг нэмэхэд тэр хайлшийн хайлах цэг нь буурах ба сайн чанарын болдог учраас тэдгээрийг үйлдвэрт өргөн хэрэглэх бололцоотой болдог юм.

Цагаан тугалгыг цахилгаан үйлдвэрт хэрэглэхдээ конденсатор хийхэд хэрэглэх тугалган цаас хийнэ. Хүнсний үйлдвэрт тугалаган цаасаар хүнсний бүтээгдэхүүн цай зэргийг чийгээс хамгаалахын тул ороож боодог, шаазан ваарын үйлдвэрт цагаан тугалгаар будаг, паалан зэргийг хийдэг.

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаар Цагаан тугалга, Sn, 50
Цуваа Металл
Бүлэг, үе, блок 14, 5, p
Гадаад байдал Гялтганасан мөнгөлөг (β-цагаан тугалга),
саарал (α-цагаан тугалга)
CAS дугаар 7440-31-5
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ 35 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс 118,710(7)[3] u
Атомын радиус (тооцоолсон) 145 (145) пм
Ковалент радиус 139 пм
Ван дер Ваальсын радиус 217 пм
Электрон бүтэц [Kr] 4d10 5s2 5p2
Гаралтын ажил 4,42 эВ[4]
1. Ионжилтын энерги 708,6 кЖ/моль
2. Ионжилтын энерги 1411,8 кЖ/моль
3. Ионжилтын энерги 2943,0 кЖ/моль
4. Ионжилтын энерги 3930,3 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөв хатуу
Талст бүтэц * α-цагаан тугалга, куб
(алмазан бүтэц)
  • β-цагаан тугалга, тетрагональ
    (бүтцийн төрөл A5)
Нягт * 5,769 г/см3 (20 °C) (α-цагаан тугалга)[5]
  • 7,265 г/см<3 (20 °C) (β-цагаан тугалга)[5]
Моосын хатуулаг 1,5
Соронзон чанар * α-цагаан тугалга
дисоронзон (Χm = −2,3 · 10−5)[6]
  • β-цагаан тугалга
    парасоронзон ( = 2,4 · 10−6)[6]
Хайлах цэг 505,08 K (231,93 °C)
Буцлах цэг 2893 K[7] (2620 °C)
Молийн эзлэхүүн 16,29 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан 290 кЖ/моль[7]
Хайлах дулаан 7,03[8] кЖ/моль
Уурын даралт 5,78 · 10−21 Па 505 K-д
Дууны хурд 2500 м/сек 293,15 K-д
Цахилгаан дамжуулалт 8,69 · 106 A/(В · м)
Дулаан дамжуулалт 67 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал (−4), 4, 2
Хэвийн потенциал −0,137 В (Sn2+ + 2 e → Sn)
Цахилгаан сөрөг чанар 1,96 (Паулын скала)
Изотопууд
Изотоп ИХ t1/2 ЗТ ЗЭ (МэВ) ЗБ
112Sn 0,97 % тогтвортой
113Sn {син.} 115,09 d ε 1,036 113In
114Sn 0,65 % тогтвортой
115Sn 0,34 % тогтвортой
116Sn 14,54 % тогтвортой
117Sn 7,68 % тогтвортой
118Sn 24,23 % тогтвортой
119Sn 8,59 % тогтвортой
120Sn 32,59 % тогтвортой
121Sn {син.} 27,06 h β 0,388 121Sb
121мSn {син.} 55 a ИШ 0,006 121Sn
β 0,394 121Sb
122Sn 4,63 % тогтвортой
123Sn {син.} 129,2 d β 1,404 123Sb
124Sn 5,6 % тогтвортой
125Sn {син.} 9,64 d β 2,364 125Sb
126Sn {син.} ~230.000 a β 0,380 126Sb
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
ЦСР-шинж чанар
  I квантын тоо γ
рад·Тл−1·сек−1
Er (1H) fL
B = 4,7 Тл
МГц-ээр
115Sn 1/2 −8,8013 · 107 3,56 · 10 −2 65,4
117Sn 1/2 −9,58880 · 107 4,60 · 10 −2 71,2
119Sn 1/2 −10,0317 · 107 5,27 · 10 −2 74,6
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [9]
Дүрсэн тэмдэглэгээ байхгүй
АТ-фразын жагсаалт H: АТ-фраз байхгүй
P: АТ-фраз байхгүй [9]
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Цагаан тугалга – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

  1. Harry H. Binder: Lexikon der chemischen Elemente. S. Hirzel Verlag, Stuttgart 1999, ISBN 3-7776-0736-3.
  2. Die Werte für die Eigenschaften (Infobox) sind, wenn nicht anders angegeben, aus www.webelements.com (Zinn) entnommen.
  3. CIAAW, Standard Atomic Weights Revised 2013.
  4. Ludwig Bergmann, Clemens Schaefer, Rainer Kassing: Lehrbuch der Experimentalphysik. Band 6: Festkörper. 2. Auflage. Walter de Gruyter, Berlin 2005, ISBN 3-11-017485-5, S. 361.
  5. 5.0 5.1 N. N. Greenwood, A. Earnshaw: Chemie der Elemente. 1. Auflage. VCH, Weinheim 1988, ISBN 3-527-26169-9, S. 482.
  6. 6.0 6.1 David R. Lide (Hrsg.): CRC Handbook of Chemistry and Physics. 90. Auflage. (Internet-Version: 2010), CRC Press/Taylor and Francis, Boca Raton, FL, Properties of the Elements and Inorganic Compounds, S. 4-142 – 4-147. Die Werte dort sind auf g/mol bezogen und in cgs-Einheiten angegeben. Der hier angegebene Wert ist der daraus berechnete maßeinheitslose SI-Wert.
  7. 7.0 7.1 Yiming Zhang, Julian R. G. Evans, Shoufeng Yang: Corrected Values for Boiling Points and Enthalpies of Vaporization of Elements in Handbooks. In: Journal of Chemical & Engineering Data. 56, 2011, S. 328–337, doi:10.1021/je1011086.
  8. G. G. Graf: Tin, Tin Alloys, and Tin Compounds. In: Ullmann’s Encyclopedia of Industrial Chemistry. Wiley-VCH Verlag, Weinheim 2005, doi:10.1002/14356007.a27_049.
  9. 9.0 9.1 Eintrag zu Zinn, Pulver in der GESTIS-Stoffdatenbank des IFA, abgerufen am 30. April 2017 (JavaScript erforderlich).
Батширээт сум

Батширээт — Хэнтий аймгийн сум. Баруун ба өмнө талаараа Өмнөдэлгэр сумтай, хойд талаараа ОХУ-тай 100 орчим км газраар, зүүн талаараа Биндэр сумтай хиллэдэг. Нутаг дэвсгэр: 7018 ам км. Монгол улсын харъяат суурин хүн ам - 2,086. Энэ тооллогоор бол аймгийнхаа 9-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 4 багт хуваагддаг.

Сумын төв Эг нь Хэнтийн нурууны зүүн хэсгийн уулсын дунд Эгийн голын хөвөөнд далайн түвшнээс дээш 1100 гаруй метр өндөрт х.ө 48°41', з.у 110°10'-ын солбицолд Өндөрхаанаас хойш 186 км, Улаанбаатараас 414 км зайтай оршино.

2300 орчим хүн амтай. Буриад ястан амьдардаг. Тахилгат уул нь Биндэр овоо.

Сумын нутаг нь бүхэлдээ Хэнтийн нурууны зүүн захын өндөр уулсад оршино. Хэнтийн нурууны нэгэн оргил болох 2275 м өндөр Сүүхлэг уул оршино.

Уулсын хоорондуур Онон зэрэг том голын хөндий, Дунд номгоны хөндий, Баруун Ёголын даваа, Эг, Дөтлүүр, Өлзийтийн зэрэг даваанууд байна. Сумын нутгийн хамгийн нам цэг нь Хурхын голын хөндийн адагт далайн түвшнээс дээш 1170 м өндөрт оршино. Энэ хавьд орших зураг бичээст Рашаан хад нь улсын хамгаалалттай түүх соёлын дурсгал мөн. Сумын нутаг Дээд Кумыр голын савд цагаан тугалга, Онон голын сав, Алагийн нуруунд цагаан тугалга, алт, гянтболдын баялаг бий. Мөн төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалтай.

Сумын төвд нэгдүгээр сарын дундаж температур -15°С -25°С, долоодугаар сарынх 20°С-28°С, жилд дунджаар 300-400 мм тунадас унана.

Онон гол 160-аад км урсан өнгөрнө. Онон голын зүүн гарын цутгал, Хурх, Барх, Эг, Баян, Цэгээн хоолойн гол, Хайрхан, Шазруун, Зүүн, Баруун Тарсын гол, Амгалант, Хөрстэй, Сайхан голууд болон Онон мөрний баруун гарын цутгал, Дунд, Доод Сүүхлэг гол, Хүз, Зүүн Гүнгүүртэй, Хүшингээ, Ашинга, Хаслиг, Хүнтаанхаан, Торгойтхаан, Арангат зэрэг гол горхиуд байна. Мөн Баянбүрд, Дуут, Баянхутаг, Биндэр, Цэгээн, Ёлын, Хонхорын зэрэг нууруудтай. Сумын нутагт гидрокарбонат-кальцийн найрлагатай Тарс, Арангат зэрэг рашаантай.

Уулын тайгын ширэгт, ойн бараан, уулын хар шороон, хүрэн, хагшаас хурдаст, нугын хөрстэй. Манай орны хамгийн их ой модтой сумын нэг. Сумын нутгийн ихэнх нь шинэс, хуш голлосон нарс, хус бүхий ой модтой. Самар жимс, эмийн ургамал ихтэй. Голын хөндий, нам газраараа улалж, алаг өвс голлосон бэлчээр хадлангийн ургамалтай. Нэн ховор амьтан хүдэр, цэн тогоруу, ховор амьтан тоодог, буга, булга болон суусар, илбэнх, бор гөрөөс, гахай, шилүүс, чоно, үнэг, хэрэм, жирх зэрэг амьтантай. Гол мөрдөд нь тул, зэвэг, цагаан хадар, амрын хадран, амрын цурхай, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, цулбуур, гутаар зэрэг загас бий. Сумын нутгийн баруун хойд зах нь Хан Хэнтийн дархан цаазат газарт багтана.

Хонь голлосон 26 мянган малтай. Газар тариалан эрхлэн тэжээлийн ургамал, үр тариа, төмс хүнсний ногоо тариалдаг. Сумын төвд 9 жилийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, мэргэжлийн сургалт үйлчилгээний төв, соёл, худалдаа үйлчилгээний газруудтай. Сумын нутагт Өглөгчийн хэрэм, Үзүүр цохио гэдэг газар орших сүг зурагтай хад, Эгийн Живхээстэй гэдэг газар орших булшуудыг түүх соёлын дурсгалынх нь хувьд аймгийн хамгаалалтад авчээ.

Баяндэлгэр сум (Төв)

Баяндэлгэр сум нь Төв аймгийн сум юм. Тус сумын хүн ам сүүлийн 2002 оноос эхлэн хот дагасан их нүүдлийн улмаас тасралгүй буурч ирсэн. 2005 оны байдлаар 429 өрхийн 1226 оршин суугчтай байв. 2007 оны хүн амын тооноор 1165 болж буурчээ. Харин 2013 оны хүн амны жилийн эцсийн тооллогоор 1390 хүн ам, нийт 532 өрхтэй болсон.

Боливи

Боливи (исп. Bolivia), албан ёсоор Боливийн Олон Үндэстний Улс, (исп. Estado Plurinacional de Bolivia) нь Өмнөд Америкийн төв хэсэгт орших, далайд гарцгүй улс юм. Хойд болон зүүн талаараа Бразил, өмнө талаараа Парагвай, Аргентин, баруун талаараа Чили, Перутай хиллэнэ.

Европын колоничлолоос өмнө Боливийн Андын бүс нутаг нь Колумбаас өмнөх Америкийн хамгийн том улс болох Инкийн эзэнт улсын бүрэлдэхүүнд багтаж байв. 16-р зуунд Испанийн эзэнт улс тус нутгийг эзэлжээ. Испанийн колоничлолын ихэнх үед энэхүү нутаг дэвсгэрийг Дээд Перу буюу Чаркас гэж нэрлэн, Испанийн Өмнөд Америк дахь колониудын ихэнхийг багтаасан Перугийн дэд вант улсаас захирдаг байв. 1809 онд тусгаар тогтнолоо зарлан, 16 жилийн иргэний дайны эцэст 1825 оны 8 сарын 6-нд Симон Боливарын нэрээр нэрлэсэн бүгд найрамдах улсаа төвхнүүлж чаджээ. Боливи улс нь байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн тогтворгүй байдал, дарангуйлал, эдийн засгийн хүнд хэцүү байдал дунд байсаар ирсэн.

Өдгөө Боливи улс нь 8 департмент буюу мужаас тогтох ардчилсан улс болно. Баруун хэсгээр нь Андын нурууны өндөр сүрлэг уулс дүнхийж, зүүн хэсгээр нь Амазон мөрний ай савд багтах нам дор газартай. Хөгжиж буй тус орон хүний хөгжлийн индексийн зэрэглэлээр дундаж түвшинд багтах бөгөөд ядуурал 60% орчим хувьтай. Эдийн засгийн гол салбарууд нь хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, уул уурхай, мөн сүлжмэл, оёмол эдлэл, металлург, газрын тосны үйлдвэрлэл болно. Боливи улс нь байгалийн баялаг ихтэй, ялангуяа цагаан тугалга элбэг байдаг.

Боливи улсын 10 сая орчим хүн ам нь Америндиан, Местицо, Европ, Ази, Африк гээд олон янзын угсаа гаралтай үндэстнүүдийн холимог болно. Голчлон испани хэлээр хэлэлцэх тус ард түмний дунд испани, аймара, кечуа гэсэн үндсэн 3 хэлнээс гадна уугуул иргэдийн 34 хэлийг албан ёсны хэл гэж үздэг. Ийнхүү олон хэл соёлын өлгий болсон Боливи улсын хоол хүнс, урлаг, утга зохиол, дуу хөгжим нь асар баялаг билээ.

Боржин

Боржин нь пегматик гаралтай гол чулууны нэг бөгөөд өнгөлгөөний чулууны ангилалд багтана. Боржин нь болор, халтмал, молор, биндэрьяа, апатит, ортит, циркон, монацит, колумбит, танаталит, пирохлор, литий, цагаан тугалга, молибденит, титан, уран, хайлуур жонш зэрэг олон эрдсийг агуулдаг. Боржин нь пегматик гаралтай гол чулууны нэг бөгөөд өнгөлгөөний чулууны ангилалд багтана.

Том хэмжээтэй хагаралгүй боржинг барилга замын ажилд янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэх ба түүнчлэн хөшөө, урлал чимэглэлийн болон бэлэг дурсгалын зүйлс хийхэд өргөн ашиглана. Боржин нь нүх сүвгүй, ус нэвчдэггүй, бөх бат, хүйтэн даахдаа сайн.

Чанар сайтай боржин ОХУ, Украйн, АНУ, Норвеги, Энэтхэг, Казахстан, Канад, Бразил зэрэг улсад бий. Монгол улс боржингоор баян бөгөөд бүх аймгуудад байдаг. Ягаан, саарал, цайвар, цагаандуу боржин Төв, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын нутагт, улаан боржин Сэлэнгэ, Дорноговь, Хөвсгөлд, хар өнгөтэй боржин Завханд, ногоон өнгөтэй нь Төв, Булган, Хэнтийд байдаг.

Боржин нь өнгөлөхөд гоё толигор болдог бөгөөд улаан, шар, хар, ногоон өнгөтэй нь олон улсын зах зээлд харьцангуй өндөр үнэ хүрдэг.

Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн том хэмжээтэй хэсэг юм.

Буркина Фасо

Африкийн баруун хэсэгт оршдог Буркина Фасо улсыг 1984 оны VIII сар хүртэл Дээд Вольта гэж нэрлэдэг байв. Тус улс Мали, Нигер, Бенин, Того, Гана, Кот д'Ивуар улстай хиллэдэг. "Буркина" гэдэг үг нь моро үндэстний хэлэнд "шударга хүн" гэсэн утгатай бөгөөд "фасо" гэдэг нь диула үндэстний хэлэнд "улс орон" гэсэн үг ажээ.

Тус улсын газар нутаг нь д.т.д. 500 м хүртэл өндөр ухаа толгодорхог. Өмнөд хэсэгтээ 750 м хүртэл өндөр уулстай. Экваторын муссоны уур амьсгалтай. Хар Вольт, цагаан Вольт хэмээх хоёр том голтой. Саванны ургамалтай.

Буркина Фасо дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг юм. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй бөгөөд хүн амын 90 хувь нь хөдөө нутагт амьдардаг.7.5 сая малтай. Аж үйлдвэр маш сул хөгжсөн. Байгалийн баялаг, түүний дотор алт, зэс, цагаан тугалга, боксит, диц, марганцын нөөц ихтэй боловч тус орны нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт бүрэн хайгуул хийгдээгүй, ашигт малтмал олборлож эхлэх шатандаа байгаа ажээ. Гадагшаа мах, махан бүтээгдэхүүн гаргадаг.

Моси, фульбе, бобо зэрэг ястантай. Албан ёсны хэл нь франц.

Дээд Вольтийг XIX зууны сүүлчээр Францын колоничлогчид булаан эзэлж, Баруун Африк дахь өөрийн колони болгожээ. 1960 оны VIII сарын 5-нд тусгаар тогтнолоо тунхагласан юм. Дараа нь хэд хэдэн удаа төрийн эргэлт гарсан ч улс орноо өөд нь татаагүй.

Мөнгөний нэгж нь африкийн франк.

Буркина Фасо Монгол улстай 1985 оны 10-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.

Германи

Германи (англ. Germanium) нь Ge хэмээн тэмдэглэгддэг, атомын дугаар 32 бүхий химийн элемент юм. Гялалзсан, хатуу, цагаан саарал өнгөтэй, нүүрстөрөгчийн бүлэгт харьяалагдах металлоид бөгөөд бүлэг доторх хөршүүд болох цагаан тугалга, цахиуртай химийн шинж чанараараа төстэй. Германи байгаль дээр атом масс нь 70 - 76 бүхий 5 янзын изотопи байдлаар тохиолдоно.

Маш цөөн эрдэс бодисууд германийг өндөр агууламжтайгаар агуулдаг тул харьцангуй хожуу нээгджээ. Германи дэлхий дээр тархалтаараа элементүүд дунд ойролцоогоор 50-д орно. 1869 онд Дмитрий Менделеев үелэх системээ зохиохдоо түүний байрлалаас нь зарим шинж чанарыг нь тодорхойлж, таамагласан бөгөөд эка-цахиур хэмээн нэрийджээ. Түүнээс хойш бараг хоёр арваны дараа буюу 1886 онд Клеменс Винклер аргиродитоос түүнийг олж илрүүлсэн бөгөөд Менделеевийн таамаглалын дагуу туршилтын ажиглалт хийж олсон байна. Винклер уг элементийг өөрийн эх орон Германы нэрээр нэрлэсэн ажээ.

Германи нь транзистор болон төрөл бүрийн электрон хэрэгсэлд ашиглагддаг, чухал хагас дамжуулагч материал юм.

Германийг гол төлөв сфалеритээс олборлодог, гэхдээ мөнгө, хар тугалга, зэсийн хүдрээс гарган авч болдог. Германийн хлорид, германе зэрэг германийн зарим нэгдэл нүд, арьс, уушиг, хоолойг цочроодог.

Зимбабве

Бүгд Найрамдах Зимбабве Улс (англ. Republic of Zimbabwe) нь Африк тивийн өмнөд хэсэгт орших улс юм. Нийслэл хот нь Хараре.

Инди

ИндиӨнгө цагаан, чанар зөөлөн, давтахад хялбар нэгэн зүйл төмөрлөгийн нэр.

Ион

Ион - (грек.ion - явж буй), цахилгаан цэнэг агуулж буй нэг эсвэл олон атомт бөөм. Жишээ нь: Н+, Li+, Аl3+, NH4+, F-, SO42-, г.м.. Эерэг цэнэгтэй ионыг катион (грек. kation - дээш явж буй), сөрөг цэнэгтэйг анион (грек. anion - доош явж буй) гэж нэрлэдэг. Чөлөөт байдлаар плазмын төлөвт оршдог. Хийн төлөвт, хүчтэй халаах, цахилгаан цэнэгээр эсвэл ионжуулах цацрагаар нөлөөлөх г.м. замаар саармаг бөөмөөс нэг эсвэл хэд хэдэн электроныг салгаж эерэг цэнэгтэй ионыг гарган авч болдог. 1+ цэнэгт ионыг гарган авахад зарцуулагдах энергийг ионжилтын анхны потенциал эсвэл ионжилтын анхны энерги гэдэг. 1+ ионоос 2+ ионыг гарган авах энергийг ионжилтын хоёр дахь потенциал гэдэг. Үүнтэй адилаар дараачынх нэрлэгдэнэ. Хийн төлөвт бөөмүүд чөлөөт электроныг нэгтгэх замаар сөрөг цэнэгтэй ионыг үүсгэнэ. Гэхдээ саармаг атомууд зөвхөн нэг л электроныг нэгтгэж чаддаг. Нэгээс илүү сөрөг цэнэгтэй нэг атомт ион дангаараа оршин тогтнодоггүй.

Монгол улс

«Монгол» үгийг энд холбон амарчлав. «Монгол үндэстэн»-д мөн хамаарна.Монгол Улс (1992 оноос хойш) — дорно болон төв Азид оршдог бүрэн эрхт улс.

Хойд талаараа Орос, бусад талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл — Улаанбаатар хот.

Алтайн нуруунаас Хянган, Соёноос Говь хүрсэн 1 сая 566 мянган км2 уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-рт жагсдаг. 2015 оны эхэнд Монгол Улсын хүн ам 3 сая хүрсэн (135-р олон). Үндсэндээ монгол үндэстэн (95 хувь), мөн хасаг, тува хүн байна. 16-р зуунаас хойш буддын шашин, 20-р зуунаас шашингүй байдал дэлгэрсэн ба албан хэрэгт монгол хэлээр харилцана.

Монголд НТӨ 209 онд Хүннү улс нэгдсэнээс монгол, түрэг угсаатан халалцсаар 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан Евразийг эзэлсэн гүрэн үүсгэжээ. 17-р зуунд манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтносон бөгөөд 1924 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. 20-р зуунд ЗХУ-тай дотно байж, нийгэм, эдийн засгийн бат суурь тавигдан 1990 онд ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжин орсон. Одоо парламентын бүгд найрамдах засагтай, хорин нэгэн аймаг, нэг нийслэлд хуваагддаг нэгдмэл улс юм.

Хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортлодог. Мөнгөний нэгж — төгрөг.

Дэлхийн 184 улстай дипломат харилцаа тогтоосон. НҮБ, ДХБ, ОУВС, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн.

Нимгэн төмөр

Нимгэн төмөр гэдэг нь өнхрүүлэн элдсэн металл бүтээгдхүүнийг хэлэх бөгөөд түүнийг хавтан байдлаар нийлүүлдэг. Бараг бүх металлыг нимгэн хавтан болгон боловсруулах боломжтой. Маш нарийн нимгэн төмрийг (энэ төрлийн нимгэн төмөр нь 60 µм-ээс бага зузаантай) ялтсан металл гэж нэрлэдэг ба үүнд жишээлбэл хөнгөнцагаан ялтсан цаас эсвэл ялтсан алт зэрэг байна.

Теллур

Теллур [tʰɛˈluːɐ̯] (лат. теллус „дэлхий“) нь дэс дугаар 52, Те тэмдэглэгээтэй химийн элемент юм. Үелэх системийн зургаадугаар үндсэн бүлэг буюу 16-р бүлэг, 5-р үеийн халькогенуудад ордог. Байгальд байх тархацын хувьд алттай ойролцоогоос гадна алттай химийн нэгдэл үүсгэсэн байгалийн эрдэс байдлаар ч бас байна. Талсжсан теллур нь харагдах байдлын хувьд цагаан тугалга, сурьматай адил, мөнгөлөг цагаан, гялтганасан металлын өнгөтэй байна. Механик ачаалалд бутрамтгай шинж чанартай учраас амархан нунтаглаж болно. Металл бишүүдтэй химийн нэгдэл үүсгэх үеийн шинж чанараараа хүхэр, селенид дөхөх ба хайлшинд болон интерметаллын нэгдэлд хүчтэй (хагас-)металлын шинж чанарыг үзүүлдэг.

Төв аймаг

Төв — Монгол улсын дорнод төв биед оршдог аймаг. Засаг захиргааны төв — Зуунмод хот.

74 мянган км² нутаг дэвсгэр, 88 мянган оршин суугчтай. Дотроо 27 суманд хуваагддаг.

Хангай сум

Сум байгуулагдсан түүх

1921 оноос өмнө эдүгээгийн Хангай сумын оршиж буй дэвсгэр нутгийг Халхын Сайн Ноён Хан аймаг Далай Чойнхор вангийн хошууны өвөр гол хамжлагын баруун сум хэмээн нэрийдэж байжээ. Гол хамжлагын баруун сум нь 11 багаар бүрдэж түүний 7 нь тайж нарын баг, 2 нь саарал адуу, бор адууны баг гэж аж ахуйн нэрээр, 2 нь хатгин, боржигон гэсэн овгийн нэрээр хаяглаж байв. Гол хамжлагын баруун сум нь умар дорно зүг өөрийн хошууны гол хамжлага Зүүн сумтай, өрнө зүг Эрдэнэ ван жонон бэйсийн хошуу, өмнө зүг Сэцэн чин вангийн хошуу, Шива ширээт гэгээний шавьтай зах залгаж оршиж байв.

Цэцэрлэг Мандал аймаг байгуулагдахад 1923 оны 5-р сарын 18-нд хошууны ардын төлөөлөгчдийн хурлаас Бааран, Бор адууны багуудын тайж Жамбал, Сайнхишиг, Янсанжав нарын 3 багтай нийлүүлж Ар Баясгалант уул сум байгуулжээ. Дараа нь Хангай сумыг 1925 онд Архангай аймгийн Чандмань Өлзийт далай хошууны Ноён хангай, Дэлгэрэнгүй уул, Гичгэнэ гол сумдыг оролцуулан Ар Баясгалант уул сумаас таслан байгуулж БНМАУ-ын Бага Хурлын 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 5-р тогтоолоор Архангай аймаг байгуулагдахад өмнөх орон нутгийн захиргааны хуваарийг өөрчилсөн юм.

Хангай сум нь 3061 хүн амтай, 696 өрхийн арван гэр 69, дөчин гэр 16, хамтрал нэгтэйгээр засаг захиргааны бие даасан нэгж болжээ. Тэр үед Хангай сум умраас өмнө зүг 45 км, өрнөөс дорно зүг хүртэл 90 км үргэлжилсэн 3.4 мянган ам.км нутагтай, баруун өмнөт талаараа Баянхонгор аймгийн Жаргалант, заг, Гурван булаг, Баруун хойт талаараа Цахир, хойт талаараа Тариат, зүүн хойт,зүүн талаараа Өндөр Улаан, Чулуут сумтай зах залгаа оршиж байв.

Хүн амын бүтэц, нийгмийн анги бүлэглэлийг 1931 оны хуулга дансаар авч үзэхэд эрэгтэйчүүд 46,8% эмэгтэйчүүд 53,2%, ард 96,3%, тайж 3,7 %, бүх эрэгтэйчүүдийн 9,2% нь лам нар байжээ. 1934 оны хавар явагдсан тоо бүртгэлийн хөл дансаар Хангай сум 8 баг, 709 өрх, 2473 хүн ам, 43617 малтай байлаа. 1934 оны 5 дугаар сарын 23-25-нд багуудын ардын хурлыг нутаг усны харъяаллаар хийхэд өрхийн тэргүүлэгчдийн 43-68 хувь нь оролцсон юм. Багийн хурлуудаар төрөөс шашныг тусгаарласан хууль, танилцуулж улс ороныг батлан хамгаалах асуудал, орон нутгийн захиргааг сэргээж байгуулах тухай асуудал хэлэлцжээ.

Хүн ам, малын тоог сонирхуулбал:

Он

Баг

Өрх

Хүн ам

Малын тоо

Үүнээс үхэр

1926

6

158

675

12300

-

1933

8

709

2600

43500

-

1992

8

110

4499

78222

29538

1993

6

785

3494

47546

19558

2001

6

978

3501

46585

19499

2002

6

922

3477

42763

17609

Харин 2008 оны эцэст хүн амын тооллогоор 2805 хүн амтай, өрхийн тоо 890, нийт мал 77224 толгой малтай ба үүнээс 5014 адуу, 23517 үхэр, 25289 хонь, 23414 ямаатай болсон байна.

Газар зүй, байгалийн дурсгалт газар

Хангай сум нь газар зүйн байрлалын хувьд Хангайн уулархаг мужийн Тэрхийн голын усан хагалбараар тогтсон Унтаа ямаат хэмээх нурууны арын уудам хөндий, урд Тэрхийн голын ай сав нутаг, Бүдүүн, Нарийн Гичгэний голын дагуу далайн түвшингээс дээш 2500-3456 метрийн өндөрт өргөгдсөн алаг царам уулс, ойт хээрийн бүсэд багтана. Нутгийн онцлог нь унаган төрхөөрөө байгаа уулсын хяр, олон сая жилийн өмнө унтарсан галт уулын үлдэгдэл, мөлгөр оройн нуранга асга нь зэрлэг янгир ямаа, аргаль угалзын хөл алдвал гулсан ойчих нарийн жим (тоом)-той нуранга асганы доод ирмэгээс үргэлжлүүлсэн хад асга байц цохио бүхий ойн өргөн зурвас, уулын бэл, хормойгоос эхлэн тарвага, зурам бужигнасан тал хээрийн дов толгод, уудам хөндийн гол горхи, нуур цөөрөмтэй байгалын хэд хэдэн бүсээс бүрдсэн сонин тогтолцоотой нутаг юм. Олон тооны гол, горхи, бас хэдэн арван булаг шандыг ай савандаа багтаасан. Тэрх, Гичгэнэ гол Хангай, Цахир, Тариат сумын нутгаар урсахдаа 609.800 га бэлчээр, хадлангийн талбайг усаар хангадаг юм.

Цасан малгайтай Дашдаваг, Түмэнсант, Унтаа ямаат, цавчим оройтой Ангархай, Алтанбумбат, Өндөр модот, Тахилгат хайрхан, Ноён хангай, Хатун хангай, Овоон энгэр, Шар магнай, Баясгалан, Тэмээн сүүл, Дээд, Доод Төмөрт, Тайхарын нуруу, Хушт, Өндөр Дэлгэрэнгүй, Өлзийт зэрэг уулсууд, Тэрх хоёр Гичгэнэ, Унтаа ямаат, Хөх даваа, Ноён хангай, Жаргалант, Хантрагат, Бүлээн, Мөрөн, Хөлөрт, Хужирт, Буйруутын голууд, Цэцэгт, Зоо хунт, Овоот, замаг зуусан чулуутай Бөөрийн зэрэг 30 гаруй нуур тойром, хол ойрдоо алдартай Ноён Хангай, Ёл Ангархайн, халуун, хүйтэн рашаан, Цагаан чулуут, Шариач, Хэсэг модны булаг, Гишингийн харз уснуудтай. Аль ч талаасаа харсан үелүүлэн босгосон гэмээр чулуун хана, хэрэм суврагууд гэмээр элдэв дүрсийн байц ханан хад, цохио бүхий Цурхат, Туулайн (хойт) үргэлжилсэн хяр, Ноён Хатун хангай, Цэцэгт нуур, Ангархай Ёл, Шунагар зэрэг олонд алдартай үзэсгэлэнт нутагтай. Эзэн байгалиас заяасан алт, уран, цагаан тугалга, төмрийн хүдэр, үнэт чулуу, барилгын түүхий эдийн баялагтай. Өндөр уулын ой, хуш, гацуур, торлог, далан хайлаас, тоорой, бургас, тэмээн сүүл зэрэг 30 гаруй модлог ургамалтай. Вансэмбэрүү, алтанхундага, ванжингарав, алтангагнуур, цээнэ, барагшун, жамъянмядаг, таван салаа, бамбайн үндэс, гоньд, арц, даль, хөх шар дэгд, сөд зэрэг эмийн, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, нохойн хошуу, улаалзгана, чонын элэг зэрэг жимсний, зэрлэг сонгино, мэхээр, мангир, хүнхээл болон төрөл бүрийн мөөг,самар зэрэг хүнс тэжээлийн ургамал, олон зүйлийн өвс ногоо өнгө хослуулан ургана.

Аргаль хонь, янгир ямаа, халиун буга, согоо, бор гөрөөс зэрлэг гахай, цоохор ирвэс, шилүүс, мий, дорго, бор гөрөөс, мануул, бадангаа хүдэр, чоно, үнэг, хярс, өмхий үен, хэрэм, туулай, чандгана, тарвага, зурам, алагдаахай, сохдоо зэрэг 50 шахам хөхтөн амьтад бий. Тас хойлог, харцага, шонхор, шаазгай, шатар шаазгай, тоншуул, болжмор, алаг ятуу, цохируул, элээ, хэрээ, хон хэрээ, ахуунь, хун, галуу, өрөвтас, ангир, хавтгалжин, зуун хурга тэргүүтэй байнгын болон нүүдлийн шувуудын өлгий нутаг. Хайрс, алгана, могой загас, гутаар, зэвэг, цурхай зэрэг олон янзын загас жараахай элбэгтэй. Согоо гулсам Дашдагва, Ноён Хатун хангай, тахилгат Түмэнсант, уулсын хооронд Ноён хангайн халуун рашаан нь газрын гүний хагарал дагасан чулуурхаг хэсгээс оргилон гардаг азот, хүхэр, хүчилтөрөгч, устөрөгч (бага) бүхий цацраг идэвхтэй, хүний биеийн ойролцоо халуунтай рашааны ундрагууд юм. Ойр орчны аймаг сумдын иргэд эрт дээр үеэс эхлэн энэ нутагт ирж, сэрүүн сайхан агаарт нь ядаргаагаа тайлж самар жимс, эмийн ургамал түүж дотрын элдэв өвчин сав суулгаас эхлээд үе мөч, нүд, хамар хоолойгоо эндхийн рашаанаар эмчлүүлдэг уламжлалтай. Дээхнээ эзэд, ноёд хатагтай, аги, гүнж, орчин үед төр засгийн сайд, дарга нар өргөө цагаан гэр, бариулж тухлан өвчин эмгэгээ эдгээн илааршдаг.

Социализмын үеийн хэт хувьсгалчид олон жилээр ажиглаж бүтээсэн эрдэмтэй маарамбуудын тайлбар бичиг (пайз)-үүдийг хураан авч шатаан устгаснаар ямар рашаан юунд ашигтайг мэдэхэд хүндрэл учруулж рашаан усны тогтолцоог мэдэх олны нүдийг сохолсон үнэн баримттай. Гэвч нилээдгүй хөөцөлдсөний дүнд мэргэжлийн ажилтан, эмч, нутгийн олны чармайлтаар сувилгаа эмчилгээний зориулалт тогтоогдсон. Монгол Улсын Их Хурлын 1998 оны 28-р тогтоолоор “Ноён хангай уул Цэцэг нуурын сав” газрыг Улсын тусгай хамгаалалтанд авч байгалийн Үндэсний цогцолбор газар болгосон нь нутгын зон олны сэтгэлд нийцсэн билээ.

Хөшөө дурсгал

Хангай сумын нутагт олон мянган жилийн эртний хүмүүсийн суурьшин амьдрах хэв ёс орогнож байсан Хэцийн дархан овоохой, Бэлчирийн өндөр овоохой, Хүүшийн агуйг 1956-1958 оны үед ШУА-ын архелогчид олж тогтоожээ. Бүдүүн Гичгэний эхний хүн чулуун хөшөө:Өндөр уулсын хөндийд тэгш дэвсэг газар ялимгүй баруун тийш хазайсан нэгэн чулуун хөшөө бий. Энэхүү чулуун хөшөө нь баруун гараа нугалан энгэртээ хундага барьсан бөгөөд задгай энгэртэй дээлтэй, нарийн бүсэлжээ.Энэ хүн чулуу он цагын хувьд 6-8-р зууны үеийн Түрэгийн үед холбогдоно.

Хөшөө дурсгалын байрлал

Бүлээний хүн чулуу: Тэрх багын төвийн бүрээний аманд

Унтаа ямаантын авдрант хөшөө: Тэрх багын Хэжлүүрийн талд

Хөлөртийн амны улаан хэрэгсүүр: Тэрх багын Хөлөртийн аманд

Хөшөө чулуу: Хужиртын баруун эхийн ам

Чандмань толгойн хэрэгсүүр: Чандмань толгой

Зоогийн хүрээний балгас: Ар Баясгалан баг

Өлийн амны хиригсүүр: Ар Баясгалан багын Өлийн аманд

Ихрийн хөшөө чулуу: Ноён хангай багын ихрийн аманд

Хөшөө чулуу: Ноён хангайн аманд

Хөшөө чулуу: Ноён хангай багын Шариачын аманд

Ноёнхангайн рашаан: Ноён хангай уулын хормойд

Гүнгийн мухарын хиргисүүр: Ноёнхангай багын сумын төв Тэрхийн голын хойно

Хавчигийн амны зэс өнгөт хүн чулууны хөшөө: Баян-улаан багын Хавчигийн аманд

Цэцэгт нуур: Баян-улаан багын Хавчигт

Хүн чулуу: Бүдүүн Гичгэний аманд

Цуурай: Цуурайн ам

Хэцийн дархан овоохой: Хэцийн эхэнд

Бэлчирийн өндөр овоохой: Бэлчирийн эхэнд

Хүүшийн агуй: Хүүш жалгат

Саальчин хөшөө: Сумын төвд (Улаанбаатарчуудын 1989 онд барисан бэлэг)

Бага тайхир чулуу: Асгат нарийний эхний нуруунд

Овоот нуур: Нарийн гичгэнд

Боловсрол, соёл урлаг

1930-1931 онд Хангай суманд зуны түр бага сургууль 90 сурагч, 2 багштай хичээллэж байсан бөгөөд тус сургуулийг санхүүжүүлэхэд улсаас 21000 төгрөг зарцуулж үүний дүнд 1931-1937 онд 317 хүн шинээр бичигтэн болов. Эдний 15 нь эмэгтэйчүүд, 21 нь ядуу лам нар, 48 нь жижиг гар урчууд байснаараа онцлог юм. Ингэснээр Хангай сумын насанд хүрсэн бүх хүний 11 хувь нь уншиж бичиж чаддаг болов. 1937-1939 онд “Ардын бичиг үсэг” нэртэй бага сургууль болгон захирлаар нь Ц.Сандагдорж, багш Дэлгэрдалай нар ажиллаж байв. Төр засгаас 1934-1937 онд Тариат чиглэлийн бага сумдын бага сургуулиудийн сурагчдын тоог нэмэгдүүлж, Хангай сумын бага сургуулийн эхийг 1936 оны намар 20 сурагч, 2 гэртэйгээр Зоо хэмээх газар нээж 1938 онд Зоогоос Сүүл толгойд нүүлгэн суурьшуулав. Хөдөлмөрчдийг үндэсний бичиг үсэгт сургах талаар засгаас авч явуулсан эрэмбэ дараатай арга хэмжээ орон нутагт хэрэгжин биелснээр 1939 онд Хангай сумын насанд хүрэгчдийн 60 хувь нь бичиг үсэгт тайлагдав.

1965 онд 7 жилийн дунд сургууль болоход 300 гаруй сурагч, 15 багштай болсон байв. 1967 оноос 8 жилийн сургууль болж 2003 онд 530 сурагч, 30 шахам багш, 20 ажилчинтай, хөдөлмөр-политехникийн сургалттай хичээллэж байна. Сургууль нь 480 суудал бүхий хичээлийн байр, 130 ортой дотуур байртай, иж бүрэн үзүүлэн таниулах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, аймагтаа томд орох биеийн тамирын заалтай болжээ. Сумын төвөөс алслагдсан Тэрх багт салбар бага сургууль нээж 3 бүлэгт 60-аад сурагч, 3 багштай хичээллүүлж байна.

Хангай сум

Сумын төв нь Хунт, аймгийн төвөөс 230 км зайтай оршдог. 942 өрх, 3167 хүн амтай, 80871 толгой малтай /2011 оны байдлаар/, Ар баясгалан, Ноён хангай, Тэрх, Чандмань, Баянулаан, Гичгэнэ хэмээх 6 багтай, 3330 км2 нутаг дэвсгэртэй. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. Хангай сумын нутаг нь хуучнаар Далай чойнхор вангийн хошуу. Нутгийн дийлэнх хэсгээр Хангайн нурууны гол хэсэг, түүний салбар Цагаан асгат, Цахир хайрхан, Тээл, Тэрх, Гичгэний уулс, хойд, урд Тэрх, Тээл, Гичгэнэ, Хунтын голын хөдийнүүд, Ноён Хангай хэмээх рашаан бүхий байгалийн үзэсгэлэнт дархан цаазат газар, мөн Хатан Хангай уул, Ноёны суудал хэмээх газар бий.

Химийн тэмдэг

Химийн тэмдэг (мөн химийн элементүүдийн тэмдэг ч гэнэ) нь химийн элементүүдийн дан атомд зориулан нэг эсвэл хоёр үсгээр тэмдэглэн хэрэглэдэг тэмдэглэгээ юм. Энэхүү химийн тэмдэгүүд нь олон улсын тэмдэглэгээ учир латинаас өөр үсгүүд хэрэглэдэг (жишээ нь грек, кирил, араб гэх мэт) улсуудад ч бас ашигладаг.

Химийн элементүүдийн жагсаалт

Химийн элементүүдийг доор харуулснаар үсгийн дарааллаар жагсаав.

Шинэ Газар

Шинэ Газар (орос. Новая Земля)) нь Хойд мөсөн далайд орших арлууд бөгөөд Баренцын тэнгис, Карын тэнгисүүдийг заагладаг, Европын хамгийн зүүн хойд цэг юм. Оросын Холбооны Улсын Архангельск мужид харьяалагддаг.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.