Хөрсний гулсалт

Хөрсний гулсалт гэдэг нь аадар бороо их хэмжээгээр орох, гол мөрөн үерлэхэд үүсэх байгалийн гамшигт үзэгдэл юм.

Байгалийн гамшиг

Байгалийн гамшиг гэдэг нь байгаль болон хүний бүтээн байгуулалтыг эвдэн сүйтгэх байгалийн аюултай үзэгдэлүүдийг хэлнэ.

Байгалийн аюултай үзэгдлүүдийг дотор нь:

Геологийн

Цасан уруй

Газар хөдлөлт

Галт уулын дэлбэрэлт

Хөрсний гулсалт

Цаг уурын

Цасан шуурга

Зуд

Ган

Хар салхи

Усны

Үер

Цунами

Хээрийн түймэр гэх мэтээр ангилна.

Боомтын барилга

Боомт гэдэг нь гадаргын усыг харимтлуулж хиймэл нуур, газар доорхи усыг хуримтлуулж усны нөөц бүхий сан байгуулахад ашиглагддаг барилга юм. Боомтоор хашигдан бий болсон хиймэл нуур нь үерээс дан ганц хамгаалахгүй, усжуулалт, ус хангамж, үйлдвэрийн усны хэрэглээ, усан орчны ахуй болон усан тээвэр зэрэгт ач холбогдолтой. Усны эрчим хүч бол боомт барьж эрчим хүч үйлдвэрлэх гол шаардлага юм. Боомт нь мөн ус ихтэй газарт урсац тохируулга хийн хуримтлуулж ус багатай газарт хуваарилах зорилготойгоор баригддаг. Үерийн хаалт эсвэл далан гэх мэт нь газар нутгийг усны аюулаас хамгаалах, усыг зайлуулах үүрэгтэйгээр гол ба усны урсгалын чиглэлийн дагууд эсвэл чиглүүлэх байдлаар баригддаг бол боомт нь усыг хуримтлуулах үүрэгтэйгээр голын урсгалд хөндлөн чиглэлд баригддаг барилга юм.

Усны эрчим хүч үйлдвэрлэх, хот болон хөдөөгийн ус хангамж, усалгаатай газар тариаланд ашиглах зорилгоор гадаргын /гол, мөрөн/ усыг урсгалын дагууд перпендукляраар хааж барьсан барилга байгууламжийг боомт гэнэ. Боомт нь голын экологийн урсацыг гаргах, ёроолд тунах хагшаасыг угаах зориулалттай ус гаргах барилга, үерийн үеийн илүүдэл ус хаях зориулалттай ус хаях барилга, ус хэрэглэгчдэд ус өгөх ус авах барилга, ус ашиглагчдад зориулсан усан завь өнгөрүүлэх барилга шлюз, амьдралын орчныг хамгаалах загас гаргуурын барилга гэх мэт барилгуудаар тоноглогдоно. Боомтыг барьж байгуулах, түүний зураг төслийг боловсруулахдаа БНБД 33-08-09 - ийг үндэс болгох ба бусад усны барилгын норм норматив баримт бичгүүдийг мөрдөнө [[1]].

Далан гэдэг англи үг dam нь дундад үеийн англи хэл, ба дундад үеийн голланд хэлэнд олон хуучин хотуудын нэрлэх нэр юм. Тухайлбал Амстердам-Amsterdam гэх мэт Харин монгол хэлэнд боох гэсэн язгуураас гаралтай ба голыг урсгалын хөндлөн чиглэлд нь боосон саад хэмээн үзэж далан гэж нэрлэжээ.

Газар хөдлөлт

Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөх үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.

Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижих болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами үүснэ.

Ерөнхий тохиолдолд газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн ихэвчлэн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээр үүснэ.

Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээхи цэгийг эпицентр гэнэ.

Цунами

Газар хөдлөлт, галт уулын идэвхижилт, хөрсний гулсалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг цунами гэж нэрлэнэ. Цунами нь япон гаралтай үг юм.

Ихээхэн хохирол учруулсан цунамигийн жишээ бол 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлтөөр үүссэн цунами юм. Ойролцоогоор 300,000 хүн нас барсны 168,000 нь Индонезийн иргэд байсан. Далайн давалгааны өндөр 33 метрт хүрч, Индонез, Тайланд, Малайз, Бангладеш, Энэтхэг, Шри Ланк, Мальдив зэрэг хоорондоо хэдэн мянган км алслагдсан орнууд нэрвэгдсэн байна. Уг цунами нь Африкийн зүүн эргийн Сомали, Кени, Танзани төдийгүй, газар хөдлөлтийн эпицентрээс 13,000 км хол орших Мексикийн эрэгт (давалгааны өндөр 2.6 метр гэж тэмдэглэгдсэн) хүрсэн байна.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.