Хөвсгөл аймаг

Энэ аймгийг адилхан оноосон нэртэй Хөвсгөл нуур, Хөвсгөл сум хоёроос ялган таниарай.
Хөвсгөл аймаг
англ. Khövsgöl Province

ᠬᠥᠪᠰᠦᠭᠦᠯᠠᠶᠢᠮᠠᠭ
Хөвсгөл аймгийн сүлд Хөвсгөл аймгийн далбаа
Хөвсгөл аймгийн сүлд Хөвсгөл аймгийн далбаа
BlueHovsgol

Хөвсгөл нуур
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан: 1931 он
Улс: Монгол Улс Монгол Улс
Аймгийн төв: Мөрөн
Аймгийн сумд: 24
Газар нутгийн талбай 100,628.82 км²
Хүн ам: 129,382 (2016 он)
Хүн амын нягтрал: 1.3[1] оршин суугч км² тутамд
Угсаатан: үндсэндээ xалx
2000 оны тооллогоор:
76.9% - халх
13.8% - дархад,
5.3% - хотгойд
2.6% - урианхай
Нутгийн олон: Хөвсгөлийнхөн
Утасны код: +976 (0)138
Шуудангийн дугаар: 67000
ТХ-ийн улсын дугаар: ХӨ
ISO 3166-2: MN-041
Цахим хуудас: khovsgol.gov.mn
Газрын зураг
Хятад улсОросын Холбооны УлсОрхон аймагДархан-Уул аймагГовьсүмбэр аймагУлаанбаатарДорнод аймагСүхбаатар аймагХэнтий аймагТөв аймагДундговь аймагДорноговь аймагӨмнөговь аймагБаянхонгор аймагГовь-Алтай аймагХовд аймагБулган аймагАрхангай аймагХөвсгөл аймагЗавхан аймагУвс аймагБаян-Өлгий аймагӨвөрхангай аймагСэлэнгэ аймагХөвсгөл аймгийн байршил
Монгол орон дахь Хөвсгөл аймгийн байршил

Координат: 50° N, 100° O

Хөвсгөл аймаг нь гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдэх ба 1931 онд үүсэн байгуулагдсан. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улс, түүний Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай. Хөвсгөл аймаг 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 24 сум, цаашилвал 126 багийг агуулан байгаа.

Хөвсгөл аймаг нэг зуун мянга зургаан зуу гаран (100,629) ам дөрвөлжин километр газар эзэлсэн Монгол улсын 6 дахь том дэвсгэр газартай аймаг. Үндсэндээ уулархаг. Уул, ус, ой, хөвч, тайга болсон нутгийг аялагч жуулчид үзээд «Монголын Швейцар» гэж нэрийдэх нь бий. Амьтан ургамал, ашигт малтмалаар баялаг, түүх, байгалийн дурсгалт газар арвинтай, онгон дагшин байгалийн өлгий болсон нутаг.

2011 оны байдлаар 126 мянган хүн оршин сууж байсан ба хамгийн олон хүнтэй аймаг юм. Үндсэндээ монгол үндэстэн, тэр дотроо халх, дархад, хотгойд, урианхай зонхилдог. Өөр аймагт байдаггүй цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор бий.

Түүх

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.

Тухайлбал Цагаан-Уул сумын Сангийн далайн хүрээ, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

Нутгийн хуваарь

Mongolia Khovsgol sum map
Нутгийн хуваарь
HujirtynDavaaOvoo
Хужиртын давааны овоо
Сумдын хүн ам, багийн тоо, газар нутаг, нягтшилийн хэмжээ[2]
Сумын нэр
(хоттойг тод)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)
Нягт.
(2011)
2006 2008 2011
1 Алаг-Эрдэнэ 5 3,029 2,915 3,002 4502.9 0.67
2 Арбулаг 6 4,057 3,946 4,021 3529.2 1.14
3 Баянзүрх 5 3,687 3,917 4,021 4299.1 0.94
4 Бүрэнтогтох 6 4,139 4,159 4,069 3768.6 1.08
5 Галт 5 4,885 5,008 5,085 3596.8 1.41
6 Жаргалант 5 5,118 5,201 5,098 2549.2 2.00
7 Их-Уул 5 4,127 4,210 4,112 2023.8 2.03
8 Мөрөн 13 36,141 35,921 37,471 102.9 364.15
9 Рашаант 5 3,479 3,593 3,611 1982.5 1.82
10 Рэнчинлхүмбэ 6 4,652 4,697 4,852 8448.3 0.57
11 Тариалан 6 5,964 6,010 5,927 3430.7 1.73
12 Тосонцэнгэл 5 3,633 3,849 4,191 2042.2 2.05
13 Төмөрбулаг 5 4,334 4,202 4,254 2521.7 1.69
14 Түнэл 6 3,550 3,521 3,568 3577.3 1.00
15 Улаан-Уул 5 3,929 4,086 4,225 10057.5 0.42
16 Ханх 3 2,333 2,401 2,587 5498.7 0.47
17 Хатгал 2 2,852 2,926 2,985 911.4 3.27
18 Цагааннуур 2 1,408 1,473 1,636 5408.3 0.30
19 Цагаан-Уул 6 5,129 5,240 5,327 5866.3 0.91
20 Цагаан-Үүр 4 2,454 2,444 2,533 8735.3 0.29
21 Цэцэрлэг 7 4,728 4,643 4,737 7451.6 0.64
22 Чандмань-Өндөр 5 3,025 2,965 3,004 4487.5 0.67
23 Шинэ-Идэр 4 3,990 3,937 3,433 2053.6 1.67
24 Эрдэнэбулган 5 2,842 2,772 2,769 4694.4 0.59
Аймгийн дүн 126 123,485 124,036 126,515 101539.8 1.25

Хүн ам зүй

Тус аймаг нь 123,416 хүн амтай.

Хөвсгөл аймгийн хүн ам [3][4] [5][6]
1956
тоол.
1960
тоол.
1963
тоол.
1969
тоол.
1975
тоол.
1979
тоол.
1981
тоол.
1989
тоол.
1992
тоол.
1996
тоол.
1998
тоол.
2000
тоол.
2003
тоол.
2005
тоол.
2013
тоол.
58,200 64,000 63,700 74,800 82,300 88,200 91,100 101,800 119,133 113,312 117,123 117,914 124,126 123,416 125896

Угсаатны бүрэлдэхүүн

Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Урианхай, Цаатан, зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.

Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.

Жижиг ястан, угсаатнууд (өөрсдийн тодорхойлолт), 2000 оны тооллого[7]
Ястан, угсаатан Хүн ам Эзлэх хувь
Дархад 16,268 13.8%
Хотгойд 6229 5.3%
Урианхай 3036 2.6%
Буриад 996 0.84%
Цаатан 269 0.23%
Нийт хүн ам 117914 100%

Газарзүй

Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.

Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцари хэмээн нэрлэдэг.

Газрын гадарга

Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Саяны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3190 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метр өргөгдсөн.

Delgerhaan

Хамгийн өндөр Дэлгэрхаан уул

Байкал и Хубсугул 329

Хөвсгөл нуур, хөлөг онгоц

JargalantBridge2

Идэрийн гол, модон гүүр

HujirtynDavaaOvoo

Хужиртын давааны овоо

Гол мөрөн

Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай.

Хөвсгөл аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.

Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг. Энэ аймгийн хамгийн их нуур буюу "Хөвсгөл" нуур нь ОХУ-ын "Байгаль" нууртай газар доор эх нь холбоотой байдаг юм.

Ашигт малтмал

Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, шороон будаг, шохойн чулуу, гантиг, боржин гэх зэрэг хөнгөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Мөн олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.

Амьтан, ургамал

Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.

Тус аймагт вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, улаагана, хад, аньс, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибир жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын хогийн ургамалд ордог аж.


Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага, ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж бүртгэгджээ.

Манай аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэм загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ

Нийгэм соёл

Боловсрол

Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг.

Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг.

Эдийн засаг

Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Хөдөө аж ахуйд мал аж ахуй голлох байр эзэлнэ. Аймгийн нийт нутгийн 57.7%-г хөдөө аж ахуй эдэлбэр газрын хэрэгцээнд ашигладаг.

Тус аймгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон нутгийн шилмэл омгийн Дархад омгийн хонь, хогоргын улаан монгол, эрчимийн хар ямаа, тэсийн голын адуу зэргийг үржүүлэн ашиглаж байна. Тус аймгийн Цагааннуур суманд цаа бугыг өсгөн үржүүлдэг. Тус аймгийн Tариалан Эрдэнэбулган, Рашаант сумд газар тариалан эрхэлж ирсэн ба 2000 оноос нийт эргэлтийн талбай 20,4 мянган га–д хүрч жилд дунджаар 10,4 мянган га–д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж байна.

Аялал жуулчлал

Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.

Алдартай хүмүүс

Undor Gongor
Өндөр Гонгор

Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Жалханц хутагт Дамдинбазар, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа, Үндсэн хуулийн эцэг Бяраагийн Чимид нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.

1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдөлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор 2015 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан билээ.

Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Шүхэрч Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.

Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн нутгийн зарим ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг. Иймд энэ суманд улсын баяр наадмын үеэр Алан-Гуа эхийн баярыг тэмдэглэдэг.

Эрдэмтэд

Нийгэм, улс төрийн зүтгэлтэн

Цахим холбоос

Эх сурвалж

  1. Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
  2. Хөвсгөл аймгийн статистикийн хэлтэс. Танилцуулга 2008-2012 он
  3. Statoids (Gwillim Law) web page
  4. National Statistical Office
  5. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  6. , GeoHive: Global Statistics
  7. M. Nyamaa, Khövsgöl aimgiin lavlakh toli, Ulaanbaatar 2001, p. 7, 35, 68, 148, 166, 190
Алаг-Эрдэнэ сум

Алаг-Эрдэнэ сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,500 орчим км² нутагтайгаас 1,460 км² нь ой, 2,760 км² нь бэлчээр болно. 2005 оны байдлаар тус сумын хүн ам 2992 байсан бөгөөд халх, дархад, хотгойд, урианхай ястан амьдран суудаг. Сумын төв Манхан нь аймгийн төв Мөрөнг Хатгалтай холбосон замын ойролцоо, Мөрөнгөөс хойш 62 км, нийслэл Улаанбаатараас 733 км-ийн зайд оршино. Сумын хойд хилд Хөвсгөл нуур байдаг.

Арбулаг сум

Арбулаг сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,360 орчим км² нутагтайгаас 3,120 км² орчим нь бэлчээр болно. 2000 оны байдлаар 4478 оршин суугчтай бөгөөд хотгойд, дархад ястнууд зонхилох хувийг эзэлнэ. Сумын төв Мандал нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 75 км, нийслэл Улаанбаатараас 742 км зайд оршино.

Баянзүрх сум

Баянзүрх (худам монголоор байанжирүхэ) нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,300 орчим км² газар нутагтай, үүнээс 2,600 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар тус сум 4202 оршин суугчтай байсны ихэнх нь дархад ястан байв. Сумын төв Алтрага нь Алтрага болон Бэлтэс голын бэлчирт, Дэлгэр мөрний ойролцоо, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 127 км, нийслэл Улаанбаатараас 798 км зайд оршино.

Бүрэнтогтох сум

Бүрэнтогтох сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 3,760 км² нутгийн 2,870 км² нь бэлчээр болно. 2005 оны байдлаар 4251 оршин суугчтай бөгөөд тэдгээрийн ихэнх нь халх, хотгойд ястнууд. Сумын төв Баян нь Дэлгэр мөрний хөндийд, аймгийн төв Мөрөнгөөс баруунш 51 км, нийслэл Улаанбаатараас 722 км зайд оршино.

Засагт хан аймаг

Засагт хан аймаг нь Гэрсэнз жалайр хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай дархан ноёны хөвгүүн Баяндарын хөвгүүн Лайхур ханы хөвгүүн Субадайн үед Засагт хан гэж цоллогдсон үеэс эхлэн Халхын Засагт хан аймгийн түүх эхэлсэн. Байгуулагдсан үе нь Автай ханаас хойш 1590-ээд оны үеэс хэлбэрээ олж эхэлсэн бололтой ба Субадай ханы үед нэгэнт Засагт хан гэж нэрлэгдэх нэгэн аймаг болсон.

Эхэн үедээ Халхын долоон хошууны баруун гарын дөрвөн хошуу багтаж байсан. 1691 онд Манжид дагаар орсны сүүлээр 220 жилд хэд дахин хуваагдсаар 19 хошуу болжээ. 1922 онд нэрийг нь сольж Хан Тайшир уулын аймаг гэж өөрчилсөн. 1932 онд дахин засаг захиргааны шинэчлэлт хийгээд Алтай, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт хуваасан. Эдүгээ 2015 оны байдлаар Говь Алтай, Завхан, Хөвсгөл аймаг, Баянхонгор, Увс, Ховд аймгуудын зарим сумд болсон байна.

Их-Уул сум (Хөвсгөл)

Их-Уул сум нь урд талаараа Рашаант, баруун талаараа Тосонцэнгэл, хойд талаараа Түнэл, зүүн талаараа Тариалан зэрэг сумдтай хил залгадаг Хөвсгөл аймгийн сум юм. Аймгийн төвөөсөө 112 км, нийслэл Улаанбаатараас 589 км зайтай. 1198 өрхийн 4200 гаруй оршин суугчтай байсны ихэнх нь халх, хотгойдууд болно. 2016 оны байдлаар Их-Уул сум нь 4200 гаруй хүн амтай, 247,000 толгой малтай. Сумын төвийг Сэлэнгэ гэх бөгөөд Сэлэнгэ мөрний ойролцоо оршино. Их-Уул сумын засаг даргаар Н.Амараа, ИТХ-ын даргаар Ч.Батчулуун нар ажилладаг.

Мөрөн

Мөрөн (худам монголоор мүрэн) — Хөвсгөл аймгийн төв нь хүн амын тоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот-ын дараа орно.Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваариар адил нэртэй сум болдог. 102,9 км² талбайт нутагтай Мөрөн сум 2011 оны эцэст 37,471 оршин суугчтай байв.

Мөрөн хотын баруун урд хэсгээр Дэлгэр мөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Мөн 2014 онд 35 тэрбум төгрөгийн өртгөөр 34 мегаваттын Дулааны цахилгаан станц баригдсанаар хоцрогдож хуучирсан, утааны бохирдлын эх үүсвэр болсон олон уурын зуухнаасаа салж, аймгийн төвийг халаахад өмнө нь жилд 110000тн нүүрс хэрэглэдэг байсныг шинэ станцаар зөвхөн 16000тн хэрэглэдэг болгож бууруулж чаджээ.

Рашаант сум (Хөвсгөл)

Рашаант сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 1,980 км² газар нутагтай. 2010 оны байдлаар 3,900 оршин суугчтай байв. Сумын төв нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн урагш 154 км, нийслэл Улаанбаатараас 518 км алслагдсан.

Рашаант нь Хөвсгөл аймгийн урд талын хэсэгт орших баруун өмнөөрөө Архангай аймгийн Цэцэрлэг сумтай, зүүн өмнөөрөө Булган аймгийн Баян-Агт сумтай хиллэдэг. Хойд хэсгээрээ тус аймгийнхаа Тосонцэнгэл, Их-Уул сумдтай залгаа орших Сэлэнгэ мөрний өмнө хэсэгт нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлдэг халх ястнууд юм. Рашаант сум нь Өндөр хүчдэлийн шугамд холбогдсон, Мобикомын сүлжээ 2007 оны сүүлээр орсон. Гол давуу тал нь Улаанбаатар Мөрөнгийн авто машины замын дайрч өнгөрдөг аялал жуулчлал цаашид хөгжих байгалийн үзэсгэлэн болоод хөрөнгө оруулагчид тус суманд бий. Байгалийн рашаан элбэгтэй нь нэрнээсээ илт байдаг. Тухайн сумын зэрлэг байгалийн заримаас дурьдвал, Дөрөө цагаан нуур гэх цайны хужир гардаг, малын зуны улирлын жинхэнэ ундаа болдог жижиг аяллын төв хэсэг юм. Мөн хойд талд нь Дулаанхаан хэмээх уул сарьдаг оршдог. Сэлэнгэ мөрөн Рашаант сумаар дайрч өнгөрнө.

Рэнчинлхүмбэ сум

Рэнчинлхүмбэ сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 8,850 орчим км² газар нутгийн 2,910 км² нь бэлчээр, 35% нь ой болно. 2000 оны байдлаар сумын хүн ам 4284 байсны ихэнх нь дархад ястан байв. Сумын төв Зөөлөн нь аймгийн төв Мөрөнгөөс хойш 265 км, нийслэл Улаанбаатараас 998 км зайд оршино.

Тариалан сум (Хөвсгөл)

Тариалан сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 3,431 км² газар нутгийн 1,582 км² нь бэлчээр, 167 км² нь тариалангийн талбай (Хөвсгөл аймгийн нийт тариалангийн талбайн 74%) болно.

Сумын хүн ам 2011 онд 5,975, 2012 онд 5965, 2014 онд 5,748,2017 онд 6096 байгаа нь Хөвсгөл аймагтаа аймгийн төв Мөрөнг эс тооцвол хамгийн том сум болж байна. Сумын төв Бадрах нь 2017 оны байдлаар 3149 оршин суугчтай. Сумын төв нь Мөрөнгөөс зүүн зүгт 160 км, нийслэл Улаанбаатараас 521 км зайд оршино. Мөрөн болон УБ хоттой хатуу хучилттай замаар холбогдсон

Тосонцэнгэл сум (Хөвсгөл)

Тосонцэнгэл сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 2,050 км² газар нутгийн 1,800 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар Тосонцэнгэл суманд 4,161 хүн амьдарч байв. Сумын төв Цэнгэл нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн өмнө зүгт 64 км, нийслэл Улаанбаатараас 607 км алслагдан оршино.

Төмөрбулаг сум

Төмөрбулаг сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 2,510 км² газар нутагтай, үүнээс 1,950 км² нь бэлчээр болно. Төмөрбулаг сумын хүн ам 2000 оны байдлаар 4,174, 2010 оны байдлаар 4,133 байв. Сумын төв Жаргалант нь Бүгсийн голын ойролцоо, аймгийн төв Мөрөнгөөс урагш 75 км, нийслэл Улаанбаатараас 714 км зайд байрлана. Баруун, баруун хойд талаараа өөрийн аймгийн Бүрэнтогтох сум, зүүн талаараа Тосонцэнгэл, Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг, урд талаараа Галт, Шинэ-Идэр сумдтай хил залган оршдог.

Хаахэм хошуу

Хаахэм хошуу — Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг.

Хошууны хүн ам — 12 мянга. Засаг захиргааны төв — 4.5 мянган хүнтэй Сарыг-Сеп суурин.

Хатгал сум

Хатгал сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Хөвсгөл нуурын өмнөд үзүүрт оршино. Хатгал тосгонд нисэх онгоцны буудал, усан боомт, сургууль, шуудан зэрэг албан байгууллагууд бий.

Хөвсгөл нуур

Энэ нуурыг адилхан оноосон нэртэй Хөвсгөл аймаг, Хөвсгөл сум хоёроос ялган таниарай.Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.

Хөвсгөл сум

Энэ сумыг адилхан оноосон нэртэй Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур хоёроос ялган таниарай.Хөвсгөл (ᠬᠥᠪᠰᠦᠭᠦᠯ) — Монгол улсын Дорноговь аймгийн харъяат сум.

Энэ сумаас Тугч овгийнхны үе уламжилж хадгалж хамгаалж, шүтэж ирсэн есөн хөлт цагаан туг олдсон болно.

Цагаан-Уул сум

Цагаан-Уул сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 5,870 орчим км² газар нутагтайгаас 5,190 км² нь бэлчээр болно. 2005 оны байдлаар 5,145 оршин суугчтай байсны ихэнх нь халх, хотгойдууд юм. Сумын төв Шарга нь аймгийн төв Мөрөнгөөс баруунш 138 км, нийслэл Улаанбаатараас 840 км зайд оршино.

Шинэ-Идэр

Шинэ-Идэр нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт нутаг дэвсгэр нь 2,050 км² байдаг бөгөөд үүний 1,700 км² нь бэлчээр. 2000 оны байдлаар сумын хүн ам 4348 байсны дийлэнхи нь халх ястан байв. Сумын төвийн албан ёсны нэр Эрдэнэт бөгөөд Мөрөн хотоос зүүн өмнө зүгт 123 км, Улаанбаатар хотоос 839 км зайтай оршдог.

Өлзийсайханы Энхтүвшин

Өлзийсайханы Энхтүвшин нь Монгол улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг нэр хүндтэй, хариуцлагтай албыг хашиж байсан ба 2012 оны 7 сараас эхлэн Монгол Ардын Намын даргаар томилогдон ажиллаж байна.

Нэгж (6)
Аймаг (21)
Нийслэл (1)

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.