Хүрэл зэвсгийн үе

Монголд

Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл НТӨ III мянганаас эхэлсэн байна. I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ. Хүрэл эдлэлд зэс 90% болон цагаан тугалга 10% ордог байна. Хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ. Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн ооль, хутга, зэвүүд, дуулга, тогой, амгай, зуузай, шөвөг, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олджээ. Ер нь хүрэл зэвсэг аж ахуй чимэглэлийн зүйлс Монгол оронд ихээхэн тархмал байдаг. Тиймээс ч Монгол орныг дэлхийн хүрлийн үйлдвэрлэлийн нэг томоохон төв гэж үздэг.

Хүрлийн үеийн гол дурсгал болох дөрвөлжин булш, буган чулуу нь аймгийн ахлагч, аймгийн холбооны тэргүүн зэрэг хүндтэй удирдагчдад зориулагджээ. Тийм нүсэр байгууламжийг аймаг хотлоороо бүтээхээс биш ганц нэгэн хүн бүтээх боломжгүй. Буган хөшөө нь ноёлогч аймгийн сүлд байсан бололтой. Тэгэхээр хүрлийн эхэн үеэс аймгийн холбооны зохион байгуулалттай болжээ.

Дөрвөлжин булш нь Хүннү нарын эртний хэлбэр тэдний өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоосон. Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгйин анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ.

Эртний монгол нутаг дахь бугын дүрст хөшөө нь хүрлийн үеийн гайхамшигт дурсгалын нэг юм. Эртний хүмүүс нь урт гонзгой чулуунд бугын дүрсийг уран дүрслэлээр цохиж сийлэхдээ буганыхаа эвэр хошуу хоншоор хөл сүүл их биеийг бодит байдлаар нь дүрсэлсэн байдаг. Гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босглслн байдаг. Монгол орны Буган чулуун хөшөөний олонхи нь Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудын нутагт элбэг тохиолддог. Монгол улсын нутгаас бугын дүрст сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ. Энэ хөшөө нь баатар дайчин эрэгтэйчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Зарим хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг. Ер нь нар, сар, гал дүрсүүд нь нүүдэлчдээс суурьшмал Нанхиад зэрэгт дэлгэрсэн гэж түүх сударт байдаг бөгөөд Төв азийн унаган гаралтай дүрслэл зүйл юм. Хорвоо ертөнцийн гэрэл гэгээ сайн сайхан амьдрал дэлхийн ертөнцийн нар сар од гараг марал бугыг угалзалсан олон салаат эврээ урт сайхан зоо нуруундаа сунган тавьсан тэнгэр өөд дүүлэн нисэж байгаа бугын дүрст хөшөө бол хүрлийн үеийн хүмүүсийн амьдрал оюуны үнэт соёлын нандин дурсгал гарцаагүй Мөн болох нь батлагда байна. Ннэ нь монгол нутгийн төв баруун хойт зүүн өмнөд хэсэгт өргөн тархсан байдаг.

Эртний монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог аймгуудын оюуны соёлын нэг чухал дурсгал бол хадны сүг зураг буюу хадны бичиг болно. Археологийн судлаачид хад чулуунаа улаан зосоор зурсан зураг бол хүрэл зэвсгийн үеийн дурсгал гэж тогтоожээ. Монгол нутагт хадны улаан зосон зураг өргөн тархсан байдаг. Зосон зураг дундаас Улаанбаатар хотын ойролцоох Богд хан уулын их багa Тэнгэрийн амны хадны сүг зураг эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байна. Их багa Тэнгэрийн ам болон Гачууртын адагт байдаг Бичигтийн амны хадан дахь үхэрт хөллөсөн анжисны зураг нь төмөр зэвсгийн түрүү үе буюу НТӨ VII-III зуунд хамаарахыг эрдэмтэд тодорхойлжээ. Нэлээд олон аймгуудын газар нутгаас нум сумаар ан авлаж байгааг харуулсан хадны сүг зургууд элбэг олддог. Үүнд: хүн, морь, тэмээ, янгир, аргаль, буга, бодон гахай, чоно, үнэг, зээр, шонхор, бүргэд зэргийг харуулсан байдаг. Хүрлийн үед уран дархчуул чулуугаар хэв хийж гоёл чимэглэл байлдааны жад сэлэм цутгаж үйлвэрлэн гаргаж байжээ. Хүрлийн үеийн хадны сүг зургийг улаан зосоор зурсан зургууд, хад хонхойлон сийлж хийсэн зургууд гэж хуваан үзэж болно.

Хүрлийн үйлдвэрлэлийн үеийн нэн чухал олдвор бол хүрэл тогоо юм. Үүнийг ерөнхийд нь гурван хөлт, цөгцөн ёроолт гэж 2 хувааж үздэг. Ийм тогоо Төв ази, Монгол орноос Дунай мөрөн хүртэлх нутгаас олддог. Дунай мөрнөөс олдсон хүрэл тогоо нь Хүн улсын хүрэл тогоо байж болох юм. 1988 онд Монголын археологчид Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгорт малтсан Хүн нарын язгууртны том булшнаас Цөгцөн ёроолт тогоо олсон.

Хүрэл зэвсгийн үеийн дараа Төмөр зэвсгийн үе эхэлжээ. Ху нар VII зууны үеэс намгийн хүрэн хүдрээс "Бух дарах" аргаар бага хэмжээний төмөр ялган авч багаж зэвсэг хийж эхэлжээ. Эхэн үедээ төмөр ховор байснаас төмөр зэвсгийн зарим хэсгийг хүрлээр хийж мөн хүрэл зэвсэгтэй хослуулан хэрэглэж байжээ. Чандманий булш болон бусад газраас түүврээр сумны зэв чинжаал хутга, төмөр сүх, шөвөг зэрэг төмөр багаж зэвсгүүд олджээ. Төмөр зэвсэг хэрэглэсний үр дүнд НТӨ IV зууны үеэс Хүннү нар хүчирхэгжин Хүннүгийн морин цэргийн довтолгоонд Хятдын умард хэсгийн улсууд өртөж байжээ. Тэд Хүннүгийн довтолгооноос өрсдийгөө хамгаалах зорилгоор бэхлэлт хэрэм барьж тэр нь алдарт Цагаан хэрэм болсон байна.

Дэлхий дахинд

Metallurgical diffusion
Бага Ази болон Европ дахь металл хайлуулалтын тархалт. Бараан өнгө нь эртнээс дэлгэрсэн байдлыг илтгэнэ.

Ойрх дорнодод

Дурьдагдсан он цаг нь багцаа болно.

Зүүн Азид

Дурьдагдсан он цаг нь багцаа болно.

Өмнөд Азид

Дурьдагдсан он цаг нь багцаа болно.

Европт

Европ дахь хүрлийн үеийн соёлуудын цөөн жишээ.

Дурьдагдсан он цаг нь багцаа болно.
Дурьдагдсан соёлуудын зарим нь зэрэгцэн оршиж байсан бөгөөд энд үзүүлсэн цаг хугацаа нь нийт үргэлжилсэн үеийг харуулаагүй болно.
Бага ойгор-Цагаан салаагийн хадны сүг зураг

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгор, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг.

Эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн уран зургийн галерей юм. Хамарсан талбай хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно. 1994 онд Монгол, Америк, Оросын эрдэмтэд хамтран судалж судалгааны үр дүнгээ нэгтгэн 1999 онд Парис хотод хэвлүүлснээр дэлхийн археологийн салбарт танигджээ. Зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна морь унасан хүмүүс, ан гөрөө хийж буй анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэг жолоодсон хүн зэрэг дүрслэл байдаг. Тухайн үеийн ангийн амьтан, гаршуулж буй амьтад, өдөр тутмын ажил үйлээ ийнхүү 8000 жилийн туршид үе улируулан үргэлжлүүлэн зурж үлдээсэн нь үнэхээрийн гайхамшигтай юм. Ийм урт он цагийг туулж нар салхинд бүдгэрсэн ч үндсэн шинж чанараа алдалгүйгээр өнөөг хүрсэн нь ямар их үнэ цэнэтэй дурсгал болохыг гэрчилнэ. Энэхүү гайхамшигтай байгалийн галерей нь өнөө цаг үед дэлхийн олон орны жуулчид, дотоодын аялагч нар, олон улсын эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, үзэхээр зорих хүмүүсийн тоог жил ирэх тусам нэмэгдүүлж байна. 1994 онд хийгдсэн тэрхүү судалгааны үр дүнд дэлхийд танигдсанаар ЮНЕСКО дэлхийн өв соёлын сандаа бүртгэн авчээ. Тус дурсгалыг үзэхээр явахдаа Өлгий хот - Согоогийн гол - Хөх хөтөл - Хар ямаат – Бага Ойгор – Усай – Цагаан салаа – Өлгий хот гэсэн маршрутаар явах нь илүү тохиромжтой хэмээн Баян-Өлгийчүүд зөвлөдөг. Энэ чиглэл нь талдаа 175 километр зарцуулах бөгөөд Монголын улсын хилийн хориотой бүсэд нэвтрэх учраас хариуцсан байгууллагаас нь тусгай зөвшөөрөл авахыг ч сануулж байна.

Балар эртний үе

Балар эртний үе (Латин хэлний prae-өмнөх historia-түүх+ гэсэн утгатай) гэдэг нь бичиж тэмдэглэгдсэн түүхээс өмнөх үе юм. Түүхийг бичиж тэмдэглэх боломжтой болсоноор балар эртний үеийг бичиж тэмдэглэж эхэлсний өмнөх үеийн хүн төрлөхтний оршин байсан цаг үеийг хамарна.

Археологич Paul Tournal өөрийн хойд Францын агуйгаас олсон олдворуудыг тайлбарласнаар энэхүү ойлголтийг анх үүсгэсэн. Гэхдээ уг ойлголт нь Францад 1830-аад онд хэрэглээнд орсон бөгөөд "Балар эртний үе" хэмээх үгийг Англи хэлэнд археологич Daniel Wilson 1851 онд анх оруулжээ.

Балар эртний үе огторгуй анх үүссэнээс эхлэн бүх үеийг хамааруулж болох ч дэлхий дээр амьдрал үүссэн цаг үеээс эхлүүлэн хамардаг.Эсвэл бүр илүү нарийвчилбал хүн төрлөхтөн үүссэн үеээс эхэлнэ.Түүх судлаачид балар эртний үеийг хуваахдаа чулууны найрлага ба түүний олон улсад танигдсан чулуулга давхаргыг геологийн цаг хугацааны үечлэлтэй хамт ашиглан гурван үед хуваан авч үздэг.Эдгээр гурван үе нь балар эртний үеийн хүмүүсийн цаг үеийг тэдний аж амьдрал эд зүйлсээ хийхдээ голлон ашигладаг материалаар нь нэрлэж дараах гурван цагийн үеүүдэд хуваадаг.

Үүнд

Чулуун зэвсгийн үе

Хүрэл зэвсгийн үе

Төмөр зэвсгийн үегэж хуваасан.

Түүхийг үечлэх өөр нэг боломж нь тогтмол хөтлөгдөж буй цаг тооллын дагуу тэмдэглэгдсэн үйл явдлуудыг ашиглах юм.Гэхдээ цаг тооллолын хөтлөлт нь иргэншил мөхөж хэл ба цаг тооллол нь ашиглагдахдаа алдагддаг тул бичигдсэн үйл явдлуудыг эх үүсвэр болгон ашиглах нь боломжгүйд хүрдэг.Бичигдсэн материалуудын олдоц нь хүрэл зэвсгийн үеийн төгсгөл ба төмөр зэвсгийн үеийн хооронд хэлбэлздэг.Түүхчид баримтийг бичигдсэн материалаар хязгаарлахаа больж, нийгмийн баримтууд дээр Балар эртний хүн /архантроп/ буюу бичин хүн /питекантроп/ 1960 онд бас нэгэн амьтны ясыг олсон бөгөөд түүний дээд мөчний ясны бүтэц юмыг шүүрч авах чадвар сайтай, доод мөч нь босоо явахад бүрэн дасан зохицсон болохыг тогтоож чадамгай хүн буюу Homo habilis хэмээн нэрлэжээ. Чадамгай хүн бол ухаант хүний жинхэнэ өвөг юм. Тэрээр олон шинж төрхөөрөө австралопитекүүдийг бодвол орчин цагийн хүнтэй ихэд төстэй ажээ. Балар эртний хүний хувьслын дараагийн салбар нь бичин хүн буюу питекантроп /питек-бич, антропо-хүн/ юм. Эрдэмтэд түүний ясыг 1891 онд Явын арлаас олж хүн дүрст мичнээс хүн бий болох шилжилтийн үеийн хүн хэмээн үзэж, босоо явагч хүн буюу Homo erectus гэж нэрлэжээ. илүү их тулгуурлах болсон нь түүх ба балар эртний үе 2-ын ялгааг арилгаж байна.Балар эртний үеээс бичиж үлдээсэн зүйлс байхгүй учир балар эртний үеийн цаг үеийг тогтоох нь мэдээллэхэд чухал хэсэг юм.Цаг үеийг тогтоох тодорхой арга барил 19-р зуун хүртэл сайн хөгжөөгүй байсан.Балар эртний хүмүүсийн гол судлаачид нь малтлага мөн геологийн болон газарзүйн үлдэгдлүүд ба бусад шинжлэх ухааны анализуудыг бичиг үсэг тайлагдсан болон тайлагдаагүй хүмүүсийн зан араншин ба байгалыг олж илрүүлэх бас тайлахад ашигладаг.Археологчид ба антропологчид хүн ам зүйн генетикчид болон түүхийг хэл шинжээчид эдгээр асуудлуудад үлэмж гүнзгий ач холбогдол өгч байдаг.Соёлын антропологчид хүн төрлөхтөн дунд тархсан хүний үүслийг объектуудаар гэрлэлт ба худалдааны хам сэдэв болгон авч судалдаг.Иймээс балар эртний үеийн баримтууд нь палентологи,биологи,археологи,геологи,хэл шинжээчид,антропологи мөн генетикийн нэх мэт маш олон төрлийн байгалын болон нийгмийн шинжлэх ухаануудаар судлагддаг.Энэ үед хүн төрлөхтний олон онцлох шинжүүдийн нэг нь орчинтойгоо зохицож үүссэн учир балар эртний үеийг физилогийн хувьсалын үеийн чухал үед тооцдог.Балар эртний цаг үеийн хөгжил дэвшлийг зөвхөн хэрэглэж байсан багаж зэвсгээр нь тодорхойлдог. Түүнээс нийгмийн байгуулалт, хоол хүнсний эх сурвалж, цаг уурт дасан зохицсон байдал, газар тариалан, шашин шүтлэг гэх мэтийг авч үздэггүй. Ваар сав, багаж хэрэгслийн хэв загвар, бүтэц, хийх аргачлалаар нь хүний хөгжил, нийгмийн зохион байгуулалтын өөрчлөлтийг тодорхойлдог. Мөн тухайн эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгслээр тухайн он тооллыг гаргаж ирдэг байна. Чулуулагт дүн шинжилгээ хийх нь археологийн гол судалгаа юм. Чулуун багаж зэвсгээр тэдний хэв шинж, бүтэц, амьдарч байсан арга хэлбэрийг тодорхойлдог байна. Тэдний ашиглаж байсан түүхий эд, багаж хэрэгслийг хэрхэн хийснийг судлах нь шинжлэх ухааны гол судалгаа болдог.Эдгээр судалгааны ихэнхийг олон салбарын мэргэжилтнүүдийн лабориторид хийдэг байна. Археологийн туршилтаар судлаачид тэр үеийн багаж хэрэгслийн загварыг дуурайлгаж, хэрхэн хийсэн талаар тодорхой ойлголттой болдог.

Буган чулуу

Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг.Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан нь нарыг шүтэх үзэлтэй холбоотой.Дээр нь тамгатай төстэй тэмдгүүд бий.

Дөрвөлжин булш

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орон дахь хүрэл зэвсгийн үеийн сүүл, Төмөр зэвсгийн эхэн үеийн буюу МЭӨ 1300-300 жилийн өмнөх археологийн соёл юм. Энэ соёл нь Сэлэнгэ-Дагуурын соёлын соёлын сууринд дээр бий болсон соёл байж болох юм.

Гадны зарим судлаачид энэ соёлыг Байгаль хавиар байсан Тунгусуудын Глазковын соёлын үргэлжлэл хэмээн үздэг.Л.Гумилевийн үзэж буйгаар тунгусууд өмнө зүгээс Байгал нуур руу нүүн ирж тэнд байсан палеосибирь хэлт Юкагируудыг хойд зүгт шахан суурьшжээ. Дөрвөлжин булш нь Хүннү нарын өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ. Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгийн анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ.

Зороастризм

Зороастризм нь зөнч zoroaster-н сургаалууд дээр үндэслэгдсэн нэг төрлийн пилософи болон шашин бөгөөд дээр үед дэлхийн том шашин байжээ. Энэ нь магадгүй 6зууны тэртээ Ih Irand дэлгэрсэн гэж үздэг. Zoroastrianism шашинд Ahura mazda нь бүх талаараа цэвэр ариун бөгөөд түүнээс ямар ч муу ид шидийн санаа гарч ирдэггүй. Мөн зороастрианизм шашинд сайн ба муугийн талууд ялгаатай эх үүсвэрүүдтэй байдаг ба муу тал Mazda нь бүтээсэн бүтээлийг үгүй болгох гэж тэмцдэг бол сайн тал нь үүнийг цэвэрлэх гэж оролдож байдаг. Mazda нь дэлхийд байнгын байхгүй болохоор түүний бүтээлийг Yazat- уудын эзэн Amesha Spentas төлөөлдөг байна. Мөн чадварлаг хүмүүсээр дамжуулан бурханы үйл хэргээ бүтээдэг

Зороастрианизмыг эртний Ираны Профет Зороастер гэдэг хүн анх үүсгэн байгуулсан. Тэрээр хэдий үед амьдарч байсан нь тодорхойгүй маргаантай ч МЭӨ 1700-МЭӨ 1500оны үед амьдарч байсан байх гэх таамаглал байдаг. МЭӨ 1500-1200 оны үед археологийн олдмол болон Хинду Риг веда санскрит хэлний ялгааг гаргаж байх үе юм. Гэвч Зороастерийг хэдий үед хаана амьдарч байсныг мэдэх үндэслэл байхгүй.

Зороастер нь зүүн хойд Иран эсвэл Баруун өмнөд Афганистанд төрсөн байх. Тэрээр хүрэл зэвсгийн үе болох амьтныг өргөлд барих болон мансууруулах бодисыг зан үйлд хэрэглэж байсан олон бурхан шашинг шүтдэг соёлын үед төрсөн. Энэ шашин нь Энэтхэгийн Хиндизмийн эрт үеийнхтэй багахан төстэй. Зороастер нэр нь Грекийн Заратустра /zarathustral/ нэрнээс гаралтай. Персид Заратусти /zarathusti/, Гүжаратид /Индо-Ари хэлээр ярьдаг хүмүүс/ Заратошт /zaratosht/гэж хэлдэг байна. Зороастерийн төрөх үе болон түүний бага насны амьдрал баримт болон үлдсэн байдаг. Зороастерийн олонд танигдсан зүйл бол түүний зохиосон байж болох Гатас/Gathas/ буюу Авестагийн гол зүйл мөргөлийн дуу юм. Спитама /Spitama/ бүлэгт төрсөн тэрээр мөргөлч байсан юм. Тэрээр 3хүү 3охин эхнэрийн хамт амьдардаг байсан.Зороастер Ираны хүрэл үеийн шашин шүтлэгээс олон бурхадаас, энгийн иргэдийг захирч байсан Карвис /Karvis/, Крапанс/Karapans/ (гүнж, мөргөлч) дарангуйллын нийгмээс татгалзсан юм.Мөн тэрээр амьтдыг өргөлд өргөх зан үйлээс татгалзаж хүний тархинд нөлөөлөхүйц hallucinogenic Haoma гэгч ургамлыг хэрэглэхийг татгалзах болсон байна.

The vision of Zoroaster (Зороастерийн үзэл) Зороастер 30 настайдаа Даити голд очиж Haoma зан үйлд зориулсан ус авахад, түүнд Vohu Manah-сайхан төсөөлөл түүнд харагдсан байна. Түүний дараа сэрэхдээ сайхан төсөөлөл /Vohu Manah/ нь түүнийг өөр 6 үхэшгүй мөнхийн мөн чанарлуу /Amesha spentas/ хөтөлсөн байна. Энэ үзэл нь түүний ертөнцийг харах үзлийг үндсээр нь өөрчилж бусдад түгээн дэлгэрүүлэхийг оролдох болсон байна. Зороастер нэг л бурхан байдаг тэр бурхныг чухал гэж шүтэх болсон. Түүнчлэн зарим нэгэн хуучин шашин шүтлэгийг шүтэх Deaves хүмүүс дайн дажин тэмцлийг эрхэмлэдэг байсан. Зороастер үүнийг муу үйл, бурхны дайсан Mainyu /муу үйлийн сүнс гэж үзэж байсан.

Зороастерийн санаа нь тийм хурдан алга болоогүй юм. Түүнд ганц л өөрчлөлт бий болсон тэр бол түүний авгa Maidhyoimanha юм. Орон нутгийн шашны төлөөлөгчид түүний санааг дэмжээгүй. Зороастер төлөөлөгчдийн зан үйлийг эрс эсэргүүцэж байсан учир төлөөлөгчид өөрийн үзлээр өөрийн зан үйлийг зөв гэж үзэн татагдан орохоос зайлсхийж байв. Ихэнхи энгийн ард иргэд Зороастерийн Deaves шүтлэгийн талаархи үзлийг буруушаадаг байв. Тэрээр өөрийн үзэл бодлыг түгээх газар нутгийг олсон байв. Bactria дахь Vishtaspa хааны улс юм.Хаан болон түүний хатан Хүтоса /Hutosа/ Зороастерийг газар нутагт нь байх шашны тэргүүлэгчидтэй зөрөлдөж байгааг мэдээд түүний үзэл бодлыг газар нутагтаа нэвтрүүлэхээр болсон байна. Ashaemenian-ийн үед Зороастрианизм нь Баруун Иранд тархсан байна. Ashaemenid-ийн эзэнт гүрэн бий болоход Зороастеризм бат бэх оршин тогтносон шашны урсгал байв.

Хуучин Zoroastrianism нь МЭӨ 5-р зууны үед нэвтэрсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг хэдий ч Herodetus-ын “Түүх” /MЭӨ 440 онд эмхэтгэсэн/ номонд бичсэнээр үхэгсдийн байрлалыг оруулан Zoroastrian-ы шинж тэмдгийг Агуу Ираны нийгмийн тодорхойлолт болгон оруулсан байдаг.

‘Түүх’ ном нь ялангуяа Магигийн үүргийн талаар тусгаснаараа Achaemenid-ий зуун /МЭӨ 948-330/ ы эрт үеийн талаарх мэдээллийн хамгийн чухал түүхэн эх сурвалж юм. Herodotus-ын үзсэнээр Маги бол Медианчуудын 6дахь аймаг байсан. /Агуу Cyrus-ын удирдлаган дор Персийн эзэнт гүрэн нэгдэх хүртэл бүх Иранчуудыг “Mede” буюу “Mada” гэдгээр тэр үеийн хүмүүс мэддэг байсан. Эдгээр нь Mesopotmian ий нөлөөн дор Zoroastrianism-ийн салбар дахь өнөөгийн Zurvanism урсгал бөгөөд Медианий эзэн хаадын шүүх засаглалд нилээд нөлөө үзүүлсэн байдаг.МЭӨ 550 онд Медиан болон Персийн эзэнт гүрнүүд нэгдсэнтэй холбоотой Агуу Cyrus, сүүлд түүний хүү Cambyses 2 эрх мэдлээ алдсантай холбоотой санал зөрөлдөөнийг зогсоохоор оролдсон. МЭӨ 522 онд Магичууд хаан ширээг булаахаар бослого гаргасан. Хаан ширээг авсан этгээд Cyrus-ын бага хүү Smerdis мэт авирлаж эрх мэдлийг удалгүй булаан авсан. Cambyses-ийн харгис хаанчлал, түүний урт хугацаанд Египитэд байгаагүй байдал, ард түмнийг татвараас 3 жил хөнгөлсөн нь Перс, Медечүүд, бусад бүх үндэстнүүд хууль бус хааныг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн.

Ираны Бихустан Бичээс

Бихистун бичээс-ийн дагуу Пседу-Смердис, Дариус 1-ийг хаанчлалыг нь унагахаас өмнө, 7 сар захирсан бөгөөд энэ нь манай тооллын 521 эрин байсан.”Маги” хавчигдаж байсан ч оршсоор байв. Энхний Пседу-Смердис болох Гаумата-гийн үхлийн дараахь гарсан 2дахь Пседу-Смердис болох Вахуздата төрийн эргэлт хийхийг оролдсон нь эхлээд амжилттай болж дараа нь унажээ.

Сайрус 2 Зороастрайн шашинтан байсан эсэх нь маргаантай байдаг. Тэр энэхүү шашинг хаанчлалт улсын хүмүүст шүтэхийг албадаагүй бөгөөд хожим нь Сайрус Бабилон гүрнийг манай тооллын 539 эринд эзэгнэхдээ Еврэйчүүдийг чөлөөлж Иудей руугаа буцхыг нь зөвшөөрсөн байна. Бихистун бичжээсийн дагуу Дариус 1 нь Ахура мазда-г шүтдэг байжээ. Түүний Зоростэр шашины шүтэн бишрэгч эсэхийг нь дүгнэхэд бэрх.

Дариус 1 болон Ачаменид-н хаадууд Ахура мазда-д шүтдэг хэмээн бичээс дээр гардаг боловч өөр төрлийн шашинг хамтран оршихийг зөвшөөрсөн байдаг. Зоростэр шашин нь Ачаменидийн үед эрчтэй болж ирсэн. Хожмын Ачаменидийн үед Ираны Зоростэр шашинтай хавсарагдсан /нийлсэн/.

Манай тооллогын 330 эриний дараа Персийг захирч байсан Селесид болон Партиансдын Зоростэр шашинг шүтэж байсан эсэх нь гардаггүй. Зоростер-н түүхийн дагуу Александрийн цэргүүд Пэрсэполисийг эзлэж байхдаа хааны номын санг устгаснаар олон бичээсүүд алдагдсан гэжээ. Манай тооллогын 60 эринд гарсан Библиотека Хисторика нь энэхүү онолыг баталсан байна. Олон эрдэмтэд дээрхи алдагдсан онолыг няцаасан, ихэнхи хүмүүс энэхүү номын сангийн түүхийг зохиомол хэмээн үздэг.

Милэтус

Милетус Маендэр голын амны ойролцоо Анатолийн баруун эрэг нь эртний Грекийн хот байсан эртний нь Caria. Түүний балгас Аядин аймгийн Туркийн Балат орчин үеийн хотын ойролцоо байрладаг. 6-р зууны үед МЭӨ дунд Перс цөмрөн өмнө Милетус Грек хотуудын хамгийн агуу, баян гэж үзсэн байна бусад эх үүсвэрээс нь хэдий ч энэ нь хотын Peloponnesian дайны ( хүртэл илүү даруухан байсан гэж дурдсан байдаг Samos эсрэг Miletus арал дээр жишээ нь Samos хот улсын үед илүү том, чухал ач холбогдолтой хот, боомт гэж үзэж байхад 431 НТӨ 404 - НТӨ ). Miletus хамгийн агуу баялаг, сүр жавхлан Hellenistic эрин (323 НТӨ -30- МЭӨ ) , дараа нь Ромын үед хүрсэн байна.

Газар дээр нь анхны төлбөр тооцооны нотолгоо Maeander нь тунамал хурдас нь далайн түвшнээс , хаягдлыг өсөлт замаар түүнд хандах боломжгүй болгосон байна. Эхний баримт нотолгоо дунд Неолитын үеийн юм. Эрт , дунд Хүрэл зэвсгийн үед тооцооны Minoan нөлөөн дор ирсэн юм. Тайлбар Cretans нь хүн амын шилжилт хөдөлгөөний уугуул Leleges солих болсон гэж үздэг. Сайт Кретэд үлдээгээд газар дараа Miletus нэрээ өөрчилсөн юм.

Хожуу Хүрэл зэвсгийн үеийн 13-р зууны үед МЭӨ Carians өөрсдийгөө нэрлэсэн өмнөд төв Анатоли нь Luwian хэлээр ирэхийг харсан юм. Дараа нь тэр зуунд анхны грек ирсэн байна. Тэр үед хот хит хүн эзэнт гүрний эсрэг тэрслэв. Гэж хот 12-р зууны МЭӨ нь сүйтгэгдсэн байсан эзэнт гүрний болон 1000 орчим BC эхлэн уналтын дараа Ionian Грекүүд өргөнөөр нүүлгэн суурьшуулсан байна. Legend Peloponnesus нь Neleus нэртэй үүсгэн байгуулагч ивээн тэтгэсэн нь Ionian суурь арга хэмжээг санал болгож байна.

Грек Dark зуун Ionian лиг гэж нэрлэгдэх холбоон дотор Ionian төлбөр тооцоо, нэгтгэх нь цаг хугацаа байв. Грекийн Үеэ енгереесен хугацаа Анатоли эрэг дээр урлаг, гүн ухаан нь гэнэтийн, гайхалтай оч эхэлсэн. 6-р зууны үед МЭӨ онд Miletus Грекийн философи (болон шинжлэх ухааны ) уламжлал , гарал үүслийн газар байсан үед Anaximander болон Anaximenes дараа Thales материаллаг Үндсэн хуулийн тухай таамаглахад эхлэв ( Milesian сургууль болгон , орчин үеийн эрдэмтэн судлаачид , хамтдаа нэрлэдэг) дэлхий , мөн төрөл бүрийн байгалийн үзэгдлийг зориулсан тайлбар (уламжлалт , ер бусын эсрэг гэх мэт) таамаглалын naturalistic санал болгож байна.

Miletus Hagia Sophia -ийн архитектор (болон нисдэг төлөлтөөс -ийн зохион бүтээгч )-ийн төрсөн нутаг болох Miletus болон Thales -ийн өмнөх Socratic Грекийн гүн ухаантан (мөн Грекийн долоон мэргэдийн нэг ) в -д нь Isidore . 624 он .

Газар зүй

Балгас Aydin аймгийн Туркийн 3 орчим км-т хойд Balat болон Batıköy 3 орчим км-ийн E 37 ° 31,8 " N 27 ° 16.7 " нь хиймэл дагуулын газрын зураг Е харагдаж байна.

Эрт дээр үед хот, томоохон булангийн урд орж ирж байгаа нь боомт эзэмшиж байгаа уламжлалт арван хоёр Ionian хотын хоёр зогсож : Priene болон Myus . Miletus нь боомт нэмж Lade , ойролцоох жижиг арал хамгаалагдсан байна. Олон зууны туршид ангал сольсноос голын тээврээр хурдас нь хүртэл silted . Priene болон Myus Ромын эрин үед тэдний усан онгоцны зогсоол алдаж, мөн Miletus нь эрт Христийн эрин нь дотоод хот болсон бөгөөд тэдний эдийн засаг далайд гарцтай болох дутагдалтай байгаа нь боомилон байсан бүх гурван сүйрэлд хаягдсан байна. Шинэ Гэрээ дансанд дагуу, элч Паул усан онгоцоор Иерусалим орох замдаа зогссон үед нь Их Harbour дурсгалт газар байдаг. Тэр Ephesian ахлагчидтай уулзаж , дараа нь салах ёс гүйцэтгэе Үйлс 20:17-38 номонд бичигдсэн нь тендерийн далайн эрэг дээр гарч гүйцэв.

Минжийн соёл

Минжийн соёл нь Монгол, Өвөр Байгалийн хязгаарын хил дамнан урсдаг Минж гол (Цөх голд цутгадаг) дагуу тархсан мезолитийн буюу дунд чулуун зэвсгийн үеийн анчин, түүвэрлэгчдийн археологийн соёл юм.

Монголын түүх

Монголын түүх нь Монголчуудын нүүдэл ба суурьшлын түүхтэй салшгүй холбоотой. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт хүн суурьшсан цагаас эхлэн нүүдэлчид эзэгнэн, Хүннү, Сяньби гүрнүүд ч байгуулагдаж байв. 1190 онд Чингис хаан тархай бутархай олон монгол аймгийг нэгэн тугийн дор нэгтгэв. Их Монгол улс хүчирхэгжсэн үедээ европын зүүн хагас, азийн ихэнх газар нутгийг өөрийн мэдэлд оруулсан, хүн төрөлхтөний түүхэнд дахин давтагдаагүй асар том газар нутагтай, улсын нутаг дэвсгэр дотроо Монголын энхтайвныг бий болгож чадсан хүчирхэг гүрэн байлаа. Хэдийгээр монголчууд дэлхийн түүхэнд тодрон гарч, ази-европын хооронд урьд нь байгаагүй соёл, худалдааг шинэ төвшинд авчирсан ч ихэнх монголчууд нүүдлийн амьдралтай хэвээр байсан юм. 1262 онд Их Монгол улс задран Алтан Ордны улс, Ил хаант улс, Цагадайн улс, Юань улс нэртэйгээр дөрвөн том гүрэнд хуваагдан, 16-р зууныг хүртэл өөр хоорондоо дайтах буюу нэгдсээр ирэв. Яг энэ үедээ Монголчууд буддын шашны нөлөөнд автаж эхэлсэн ба түүнээс хойш нэг их удалгүй буюу 17-р зууны сүүлээс эхлэн 18-р зууны дунд гэхэд ихэнх Монголчууд Чин улсад дагаар орсон байна. 20-р зууны эхэнд Чин улсын задран унах үед Монголчууд эхлээд Хаант Оросын тусламжтайгаар Олноо өргөгдсөн Монгол улсыг, дараа нь 1924 онд ЗХУ-ын тусламжтайгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан нь дэлхийн түүхэн дэх хоёр дахь социалист улс боллоо. Үүний дараа Зөвлөлт улстай мөр зэрэгцэн улсаа хөгжүүлж чаджээ. Зүүн европод гарсан 1989 оны хувьсгалууд ч Монголд улс төрийн өөрчлөлтийг авчирсан ба үр дүнд нь 1992 онд ардчилсан дэглэмтэй үндсэн хуульт, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжин орлоо. Төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих шилжилт нь ихээхэн асуудлыг дагуулсаар байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт зарим жилүүдэд маш өндөр үзүүлэлттэй байхад ч нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдралтай байна.

Монголын үндэсний түүхийн музей

Монголын Үндэсний Түүхийн Музей - нь Улаанбаатар хотод байдаг музей юм. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 9 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага болно.

Сэлэнгэ-Дагуурын соёл

Сэлэнгэ-Дагуурын соёл нь Монгол улсын хойд, төв, зүүн хэсэг, Буриад, Өвөр Байгалийн хязгаарын өмнөд хэсэгт тархсан, дөрвөлжин булшны өмнөх археологийн соёл юм.

Ухуань

Ухуа́нь (уламжлалт хятад хэл дээр. 烏桓, хялбаршуулсан хятад хэл дээр. 乌桓, хятад хэл дээрхийг латин үсэг рүү буулгасан нь: Wū huán, англиар Wuhuan, оросоор Ухуа́нь)

Монголын нүүдэлчин овог аймгууд нь 850000 жилийн өмнөөс буюу Чулуун зэвсгийн үеэс эхлэн суурьшин тархсан байдаг ба тэдгээр овог аймгууд Хүрэл зэвсгийн үе болон Төмөр зэвсгийн үед овог аймгаараа нэгдэн өөрсдийн урд зүгт байх эртний хятадын овог аймгуудтай тулалдаж эхэлсэнээр тэднийг судлан судар бичгэндээ дурдан өгүүлж эхэлжээ. Эдгээр нүүдэлчин овог аймгуудын нэг нь Ухуань хүмүүс юм.

Хиргисүүр

Хиргисүүр буюу чулуун овоот булшны соёл нь Монголын баруун хэсгээр тархсан хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн соёл юм. Энэ соёл 4000-5000 жилийн өмнөх учир киргизүүдтэй холбоогүй. Зүүн тийш Хэнтий аймгийн баруун хилд хүрнэ. Хиргисүүр нь одоогоор сайн судлагдаагүй учир нь хиргисүүр нь голдуу тахилга тайлгын зориулалттай байдагаас эд өлгийн зүйл ховор гардаг. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тоггдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуураа хүрээтэй нь төмөр зөвсгийн үед холбогдоно гэж үздэг. Хиргисүүрээс хонь адууны буюу халуун хошуут малын яс гардаг. Үхэр ямааны яс ерөөсөө гардаггүй. Дөрвөлжин булшны соёлд талийгаачийг зүүн зүг хандуулан оршуулдаг бол хиргисүүрийнх голдуу баруун зүг хандуулан оршуулдаг. Дөрвөлжин булшны тархсан Монголын төв хэсэгт хиргисүүр цөөн тоогоор илэрдэг.

Хиргисүүрийг цогцлон бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарж, асар олон чулууг овоолон, том дугуй чулуун дараас үүсгэн байгуулсан байдаг учир малтан судлахад их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. Хоёрдугаарт хиргисүүрийн ихэнх нь тахилга тайлгын зориулалттай учир шинжилгээний хэрэглэгдэхүүн болохуйц эд өлгийн зүйлс маш ховор гардаг. Эдгээр учир шалтгааны улмаас хиргисүүрийг тэр бүр нарийвчлан судлалгүй явсаар ирсэн байна. Хиргисүүрийг үйлдэгчид нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчид байсан гэдэг нь түүний дөрвөлжин булш, буган хөшөөтэй нэг дор нэгэн цогцолбор болон оршин байдгаас илэрхий. Манай орны нутаг дэвсгэр дээр байгаа хиргисүүрүүд нь гаднах хэлбэр төрх зохион байгуулалтын хувьд янз бүр байдаг. Судлаачид Монгол орны Төв болон Баруун бүс нутаг даруй гуч орчим төрлийн хиргисүүр байгааг тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ бүгдэд зохион байгуулалтын нэгдмэл арга ажиглагддаг. Энэ нь юуны түрүүнд бүх хиргисүүрүүд том хэмжээний дугуй овгор чулуун дараастай байдагт оршино. Хиргисүүрүүд хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд зарим газарт 100 гаруй м голдоч бүхий хиргисүүрүүд ч таараллдаг. Одоогийн байдлаар манай орны нутаг дэвсгэрт цөөн тооны хиргисүүрийг малтан судлаад байна.

Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилийн эхэн үед (МЭӨ 1600-800/700 он) холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл, нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүг рүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой байна. Мөн ихэнх тохиолдолд булшны нүх ухалгүй газрын хөрсөн дээр хүнээ тавин чулуугаар дарж оршуулдаг байсан нь тогтоогдсон.

МЭӨII мянганы сүүлч I мянганы эхэнд холбогдоно.

Энэүү дурсгал нь Монгол улс, Алтайн бүс нутаг, Шинжаан, Байгаль нуурын хавьд элбэг тохиолдоно.

Хиргисүүр нь оршуулгын байгууламжийн болон тахилгын гэсэн хоёр төрөлтэй байна.

Хиргисүүрийн оршуулгын байгууламжид хүнээ баруун тийш хандуулан газрын хөрсөн дээр тавьж , чулуугаар овоолон даруулсан байх бөгөөд эд өлгийн зүйл төдийлөн элбэг олддоггүй.

Хэнтийн соёл

Хэнтий-Цөхийн соёл нь Хэнтийн нуруу, Цөх гол хавиар тархсан неолитийн үеийн монголчуудын археологийн соёл юм. Энэ соёл Хангайн нуруунд ямар нэг хэмжээгээр тархсан бололтой.

Энэ соёл анх мезолитийн үеийн Минжийн соёлоос үүссэн байж болох юм.

Хүнцэл

Хүнцэл нь дэлхийн царцдсын 0.0005 хувийг бүрдүүлдэг, нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог. Хүнцэл (As) нь химийн элементийн үелэх системийн 4-р үе, VA бүлэг, атомын дугаар 33, элементийн тэмдэг As, элемент хүнцэл нь мөнгөлөг саарал, хар, шар зэрэг үндсэн гурван өнгөтэй аллотропи хэлбэрээр оршдог.

Хүнцэл нь байгаль орчинд түгээмэл тархацтай байдаг ба өнөөгийн байдлаар хэдэн зуун нэр төрлийн хүнцлийн нэгдэл бодисыг илрүүлэн бүртгэсэн байна. Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болгон, мөн хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) хүмүүс эртнээс “Хаан хор” гэж нэрлэж заншсан. Мөн хүнцэл нь хүний биед амин чухал хэрэгцээтэй, фармакологи болон токсикологийн ач холбогдол бүхий микроэлементийн нэг юм.

Чулуун зэвсгийн үе

Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтөн зүүн Африкаас дэлхийд тархаж хүний эволюцид технологи ихээр ашиглагдах болсон дэлхийн түүхийн үе юм.Орчин цагийн Этиоп улсын Аваш голын эргээс Чулуун зэвсгийн үеийн олдворууд олноороо олддог.Чулуун зэвсгийн үе нь балар эртний цаг үед хамаарах бөгөөд одоогоос 2,5 сая жилийн өмнөх хүн төрөлхтний Хомо төрөл зүйлд хамаарах цаг үе юм. Аустралопитикус болон Парантропус төрлийн өвөг эцэг болох эдгээр хүмүүс чулууг бутлан хурц ирмэг гаргаж, түүгээрээ ан гөрөө хийх, газар ухах гэх мэт өөрсдийн өдөр тутмын амьдралд чулуун багаж зэвсгийг өргөнөөр ашиглаж байжээ.

Энэ үед амьтны ясыг мөн ашигладаг байсан бөгөөд малтлагаас олдсон хэдэн мянган чулуун багаж зэвсэгтэй харьцуулахад ясаар хийсэн багаж зэвсэг тун ховор. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан чулуу, металлан материалыг бодвол яс нь хамаагүй хэврэг учраас тэр байх. Чулуун зэвсгийн үед металлыг боловсруулж ашиглана гэдэг хүний бодит чадвараас хэтийдсэн зүйл байсан юм.

Чулуун зэвсгийн үе бол археологийн гурван үечлэлийн хамгийн эхнийх бөгөөд балар эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээр нь гурван үед хуваадаг.

- Чулуун зэвсгийн үе

- Хүрэл зэвсгийн үе

- Төмөр зэвсгийн үе

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.