Хүнцэл

Хүнцэл нь дэлхийн царцдсын 0.0005 хувийг бүрдүүлдэг, нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог. Хүнцэл (As) нь химийн элементийн үелэх системийн 4-р үе, VA бүлэг, атомын дугаар 33, элементийн тэмдэг As, элемент хүнцэл нь мөнгөлөг саарал, хар, шар зэрэг үндсэн гурван өнгөтэй аллотропи хэлбэрээр оршдог.

Хүнцэл нь байгаль орчинд түгээмэл тархацтай байдаг ба өнөөгийн байдлаар хэдэн зуун нэр төрлийн хүнцлийн нэгдэл бодисыг илрүүлэн бүртгэсэн байна. Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болгон, мөн хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) хүмүүс эртнээс “Хаан хор” гэж нэрлэж заншсан. Мөн хүнцэл нь хүний биед амин чухал хэрэгцээтэй, фармакологи болон токсикологийн ач холбогдол бүхий микроэлементийн нэг юм.

Хүнцэл,  33As
Arsen 1a
Ерөнхий шинж чанарууд
Нэр, тэмдэг хүнцэл, As
Гадаад байдал металлын саарал
Аллотропууд саарал (дийлэнх тохиолдолд), шар, хар
Англи дуудлага /ˈɑrsɨnɪk/, also /ɑrˈsɛnɪk/ when attributive
AR-sə-nik, ar-SEN-ik
Хүнцэл-ийн үелэх систем дэх байрлал
Устөрөгч (диатомт металл бус)
Гели (инерт хий)
Лити (шүлтийн металл)
Берилли (газрын шүлтэт металл)
Бор (химийн элемент) (металлоид)
Нүүрстөрөгч (полиатомт металл бус)
Азот (диатомт металл бус)
Хүчилтөрөгч (диатомт металл бус)
Фтор (диатомт металл бус)
Неон (инерт хий)
Натри (шүлтийн металл)
Магни (газрын шүлтэт металл)
Хөнгөн цагаан (шилжилтийн дараах металл)
Цахиур (металлоид)
Фосфор (полиатомт металл бус)
Хүхэр (полиатомт металл бус)
Хлор (диатомт металл бус)
Аргон (инерт хий)
Кали (шүлтийн металл)
Кальци (газрын шүлтэт металл)
Сканди (шилжилтийн металл)
Титан (шилжилтийн металл)
Ванади (шилжилтийн металл)
Хром (шилжилтийн металл)
Манган (шилжилтийн металл)
Төмөр (химийн элемент) (шилжилтийн металл)
Кобальт (шилжилтийн металл)
Никель (шилжилтийн металл)
Зэс (шилжилтийн металл)
Цайр (шилжилтийн металл)
Галли (шилжилтийн дараах металл)
Германи (металлоид)
Арсени (металлоид)
Селени (полиатомт металл бус)
Бром (диатомт металл бус)
Криптон (инерт хий)
Рубиди (шүлтийн металл)
Стронци (газрын шүлтэт металл)
Иттри (шилжилтийн металл)
Циркони (шилжилтийн металл)
Ниоби (шилжилтийн металл)
Молибден (шилжилтийн металл)
Технеци (шилжилтийн металл)
Рутени (шилжилтийн металл)
Роди (шилжилтийн металл)
Паллади (шилжилтийн металл)
Мөнгө (химийн элемент) (шилжилтийн металл)
Кадми (шилжилтийн металл)
Инди (шилжилтийн дараах металл)
Цагаан тугалга (шилжилтийн дараах металл)
Сурьма (металлоид)
Теллур (металлоид)
Иод (диатомт металл бус)
Ксенон (инерт хий)
Цези (шүлтийн металл)
Бари (газрын шүлтэт металл)
Лантан (лантаноид)
Цери (лантаноид)
Празиодим (лантаноид)
Неодим (лантаноид)
Промети (лантаноид)
Самари (лантаноид)
Европи (лантаноид)
Гадолини (лантаноид)
Терби (лантаноид)
Диспрози (лантаноид)
Гольми (лантаноид)
Ерби (лантаноид)
Тули (лантаноид)
Иттерби (лантаноид)
Лютеци (лантаноид)
Гафни (шилжилтийн металл)
Тантал (шилжилтийн металл)
Вольфрам (шилжилтийн металл)
Рени (шилжилтийн металл)
Осми (шилжилтийн металл)
Ириди (шилжилтийн металл)
Цагаан алт (шилжилтийн металл)
Алт (шилжилтийн металл)
Мөнгөн ус (шилжилтийн металл)
Талли (шилжилтийн дараах металл)
Хар тугалга (шилжилтийн дараах металл)
Висмут (шилжилтийн дараах металл)
Полони (шилжилтийн дараах металл)
Астат (металлоид)
Радон (инерт хий)
Франци (шүлтийн металл)
Ради (газрын шүлтэт металл)
Актини (актиноид)
Тори (актиноид)
Протактини (актиноид)
Уран (химийн элемент) (актиноид)
Нептуни (актиноид)
Плутони (актиноид)
Америци (актиноид)
Кюри (химийн элемент) (актиноид)
Беркли (актиноид)
Калифорни (актиноид)
Эйнштейни (актиноид)
Ферми (актиноид)
Менделееви (актиноид)
Нобели (актиноид)
Лоуренси (актиноид)
Рутерфорди (шилжилтийн металл)
Дубни (шилжилтийн металл)
Сиборги (шилжилтийн металл)
Бори (шилжилтийн металл)
Хасси (шилжилтийн металл)
Мейтнери (unknown chemical properties)
Дармштадти (unknown chemical properties)
Рентгени (unknown chemical properties)
Копеници (шилжилтийн металл)
Нихони (unknown chemical properties)
Флерови (шилжилтийн дараах металл)
Москови (unknown chemical properties)
Ливермори (unknown chemical properties)
Теннессин (unknown chemical properties)
Оганесон (unknown chemical properties)
P

As

Sb
германихүнцэлселени
Цэнэгийн тоо (Z) 33
Атом масс (±) (Ar) 74.921595(6)[1]
Элементийн ангилал   металлоид
Бүлэг, блок бүлэг 15 (пниктоген), p-блок
Үе үе 4
Электрон бүтэц [Ar] 3d10 4s2 4p3
давхарга бүрт
2, 8, 18, 5
Физик шинж чанарууд
Төлөв хатуу
Уурших температур 887 K ​(615 °C, ​1137 °F)
Нягт т.т. 5.727 г/см3
шингэн үед,х.т. 5.22 г/см3
Гурвалсан цэг 1090 K, ​3628 kPa[2]
Критик цэг 1673 K, ? MPa
Хайлах энтальп grey: 24.44 Ж/моль
Уурших энтальп 34.76 кЖ/моль (?)
Хувийн дулаан шингээлт 24.64 Ж/(моль·K)
Уурын даралт
P (Pa) 1 10 100 1 k 10 k 100 k
at T (K) 553 596 646 706 781 874
Атомын шинж чанар
Исэлдэлтийн зэрэг 5, 4, 3, 2, 1,[3] −1, −2, −3 ​(сул хүчиллэг исэл)
Цахилгаан сөрөг чанар Полингийн шаталбар: 2.18
Ионжилтын энерги 1 дэх: 947.0 кЖ/моль
2 дахь: 1798 кЖ/моль
3 дахь: 2735 кЖ/моль
(илүү үзэх)
Атомын радиус эмпирик: 119 пм
Ковалент радиус 119±4 pm
Ван дер Ваальсийн радиус 185 pm
Бусад
Талст бүтэц ​ромбогидрал
Rhombohedral crystal structure for хүнцэл
Дулааны тэлэлт 5.6 µm/(m·K)[4] (т.т.)
Дулаан дамжуулалт 50.2 W/(m·K)
Цахилгаан эсэргүүцэл 333 nΩ·m ( 20 °C-д)
Соронзон чанар дисоронзон[5]
Юнгийн модуль 8 GPa
Эзлэхүүний модуль 22 GPa
Моосын хатуулаг 3.5
Бринеллийн хатуулаг 1440 MPa
CAS дугаар 7440-38-2
Түүх
Нээсэн Хүрэл зэвсгийн үе (МЭӨ 2500)
Анх ялгасан Альберт Магнус (1250)
Хамгийн тогвортой изотопууд
изо БДТ ХЗҮ ЗТ ЗЭ (MeV) ЗБ
73As син 80.3 хоног ε 73Ge
γ 0.05D, 0.01D, e
74As син 17.78 хоног ε 74Ge
β+ 0.941 74Ge
γ 0.595, 0.634
β 1.35, 0.717 74Se
75As 100% 75As нь 42 нейтронтой үед тогтвортой

Хүн ба хүнцэл

Хүний бие дэх хүнцлийн эх үүсвэр

Хүмүүс ердийн нөхцөлд хүний биед хэрэгцээтэй хүнцлийн элементийг хоол хүнс, унд уснаас өөртөө шингээн авдаг. Загас, далайн гаралтай хүнсний бүтээгдхүүн, замаг зэрэг нь аrsenobetaine болон arsenocholine гэсэн хоёр төрлийн бодисыг элбэг агуулдаг бөгөөд эдгээр нэгдэл бодис нь хүний биед хор хөнөөл багатай, биеэс амархан ялгаруулан гаргах онцлогтой.

Хүний бие дэх хүнцлийн бодисын солилцоо

Хүний бие дэх хүнцлийн 60-90%  нь хоол хүнс болон амьсгалын замаар дамжин хуримтлагддаг ба биеийн хэсгүүдэд тунаж үлдэх байрлал нь тоос, тоосонцрын мөхлөгийн хэмжээгээс хамааралтай бөгөөд арьсаар дамжин дотор эрхтэнд шингэх тунгийн хэмжээ маш бага байдаг. Хүний биеийн шингээн авсан хүнцэл нь элэг, дэлүү, бөөр, шингэлтийн замд 4 долоо хоног тархаж, эцэстээ биеэс бүрэн ялгарлан гарах ба арьс, үс, хумс, яс, шүд зэрэг дайвар эрхтэнд бага хэмжээгээр хуримтлагдан үлддэг.

Хүний биеийн физиологийн хэрэгцээнд шаардагдах хүнцэл

Хонь, гахай, тахианд хийсэн олон удаагийн туршилтын дүн шинжилгээгээр хүнцэл нь амин чухал микроэлементийн нэг болох нь тогтоогдсон байна.

  • Физиологийн хэрэгцээ: Амьтанд хийсэн туршилтын дүн шинжилгээгээр хүний биед шаардагдах хүнцлийн хэвийн хэмжээ нь 6.25мкг/4.18 MJ-аас 12.5мкг/4.18 MJ хооронд хэлбэлзэх ба дэлхийн жишгээр 12-40мкг, харин далайн гаралтай хүнсийг голлон хэрэглэдэг хүмүүсийн хоногт шингээн авах хүнцлийн хэмжээ нь 195мкг хүрдэг байна.
  • Хүнцэл дутагдах: Тахианы цурван, шишүүхэй, ямаа, гахай, харх зэрэг амьтанд хийсэн туршилтаар хүнцэл дутагдах нийтлэг илрэл шинж тэмдэг нь өсөлт бойжилт удаашрах, нөхөн үржихүйн эмгэг үүсгэх бөгөөд нөхөн үржихүйн хувьд үр тогтоох чадвараа алдах, перинаталь эндэгдэл үүсэх магадлал ихэсдэг. Мөн бүх төрлийн амьтан ургамалын хувьд хүнцэл дутагдсанаар эрхтнүүдэд агуулах эрдсийн хэмжээг нөлөөлдөг.

Хүнцлийн оршин тогтнох хэлбэр, цар хүрээ ба стандартын зөвшөөрөгдөх хэмжээ

  • Хүнцлийн оршин тогтох хэлбэр: нэг валенттай (As), гурван валенттай (aesenite), таван валенттай (arsenate) гэсэн тогтоцтой байх ба

тэдгээрийн нэгдэл бодисын хөхтөн амьтанд үзүүлэх хорт чанар нь валентын тоо, органик болон органик бус нэгдэл, хий, шингэн, хатуу хэлбэр түрс, уусалт, мөхлөгжич, шингээлтийн хэмжээ, ялгаруулалтын хэмжээ, агуулга зэргээс хамааралтай. Хүнцлийн газрын царцдас дахь эзлэх хувь хэмжээ нь маш бага бөгөөд ихэвчлэн чөлөөт байдлаар бүх төрлийн металлийн сульфат хүдэрт хүнцлийн сульфат дагалддаг тул хүмүүс аль эртнээс хүнцэл болон хүнцлийн нэгдэл бодистой харицаж ирсэн түүхтэй.

  • Нөөц, тархац: Хүнцэл нь байгальд өргөн тархацтай ба голдуу галт уулын дэлбэрэлт, хүнцэл агуулсан хүдэр зэргээс үүсэлтэй байдаг. Үйлдвэрлэлийн нөхцөлд хүнцэл нь металл /хар тугалга, алт, цайр, кобальт, никель г.м/ хайлуулах зуухны дайвар бүтээгдхүүн болдог. Хүнцлийн бусад эх үүсвэрүүд нь:
Байгаль
Хүнцэл агуулсан хүдэр, гүний ус.
Бараа бүтээгдхүүн
Бэлтгэсэн мод, модон материал, песицид, гербицид, мөөгөнцрийн эсрэг бодис, хөвөн хатаагч бодис, будаг, пигмент, хар тугалга бүхий бензин г.м.
Хүнс
Архи /дарс нэрэх усан үзмэнд хүнцэл агуулсан песицид, химийн бордоо хэрэглэсэн бол/, навчин тамхи, далайн гаралтай хүнс /ялангуяа хясааны төрлийн/.
Үйлдвэрлэл
Газрын тосны гаралтай түлш шатаах, зэсийн арсенат ашиглан боловсруулсан мод шатаах, электрон үйлдвэрлэл, металл хайлш, арьс шир боловсруулах.
Эм тариа
Carbasone, Kushthy хоёр төлийн эмийн бүтээгдхүүнийг эрт дээр үед тэмбүү, хайрст үлд өвчин эмчлэх зориулалтаар хэрэглэж байсан түүхтэй ба өнөө амьтны шимэгч хорхойн эсрэг эмчилгээнд ашиглаж байна.

Стандартын зөвшөөрөгдөх хэмжээ

Химийн элемент хүнцэл нь байгаль дахь тархцаар 20 дугаарт, дундчаар газрын гадаргуугийн 1.7×10-4% хувийг, байгалийн 600 гаруй нэр төрлийн хүдэрт агуулах хүнцлийн хэмжээ <1%, бусад 1300 гаруй нэр төрлийн хүдэрт n×10-4% (nppm), хүхэр болон төмрийн исэлд их хэмжээний хүнцэл агуулдаг ба 10%-аас дээш хэсгийг бүрдүүлдэг, тунамал чулуулаг дахь агуулга нь энгийн чулуулгаас харьцангуй их байдаг, фосфорын хүдэрт хүнцлийн агуулга 1-17мг/кг, нүүрсний орд болон асфальтад хамгийн их агуулдаг буюу 15000мг/кг хүрдэг бол энгийн нөхцөлд эдгээр ордын хүрээлэн буй орчны хүнцлийн агуулга 1-17мг/кг байдаг.

Хөрс, ус, тунамал хурдаст орших хүнцлийн хувь хэмжээ нь тухайн геологийн тогтцоос хамааралтай ба бохирдолд өртөөгүй газрын гадаргуу болон гүйний худгийн усан дахь хүнцлийн хэмжээ 1-10мг/кг, хөрсөн дэх хүнцлийн хамгийн дээд хэмжээ нь 15мг/кг, тунамал хурдас дахь хүнцлийн хамгийн дээд хэмжээ 10мг/кг тус тус байдаг. Бохирдол үүссэн эсэхийг тооцох шалгуур үзүүлэлтийн хувьд бохирдсон хөрсний хүнцлийн агуулга 1000мг/кг-аас их, тунамал хурдаст 10000 мг/кг-аас их байхаар ангилдаг байна.

Агаар мандал дахь хүнцлийн гол эх үүсвэр нь галт уулын дэлбэрэлтээс үүсэлтэй бөгөөд жилд 3000 тонн хүнцэл ялгаруулдаг. Мод, ургамал шатах, хөрс болон тунамал хурдсын биологийн өөрчлөлт нь агаар дахь хүнцлийн хоёр дахь эх үүсвэрийг бүрдүүдэг бол жилийн агаар мандалд эргэлдэх хүнцлийн нийт хэмжээ нь 73540 тонн байх ба үүнээс 40% нь хүн төрөлхтний үйл ажиллагаанаас хамааралтай бохирдлоос үүсэлтэй гэж үздэг.

Унд усан дахь хүнцлийн олон улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээ 0.05мг/л байдаг бол Монгол улсын стандартаар түүний зөвшөөрөгдөх хэмжээ 0.01мг/л байна. Хүнцэлд хордох үзэгдэл нь тухайн бүс нутгийн газар зүйн байршил, амьдралын хэв маяг, онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг ба байгалийн бараа бүтээгдхүүн дэхь хүнцлийн агуулга нь мөн адил бус байна. Үүнд: Үр тариа 0.006-1.2мг/кг, мах, махан бүтээгдхүүн 0.005-0.5мг/кг, хүнсний ногоо, жимис жимисгэнэ 0.01-0.2мг/кг, сүү, сүүн бүтээгдхүүн 0.005-0.01мг/кг, далайн гаралтай хүнсэнд хамгийн ихээр агуулдаг буюу 0.39-3мг/кг байдаг. Хүний биед хордлого учруулах хүнцлийн тунгийн хэмжээ нь 0.01-0.05грамм As, үхэлд хүргэх аюултай тунгийн хэмжээ нь 0.06-0.2грамм As гэж үздэг.

Хүнцлийн биологийн хор хөнөөл

Хүнцэл нь биологийн идэвхтэй микроэлементийн нэг байдгаар амьтан, ургамлын эс, шээсэнд бичил хэмжээгээр агуулагдаж байгаа нь хүн, амьтны физиологи зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүнцлийн дутагдалд орсноор гормон тэнцвэр алдагдах, эсийг бэхжүүлэх ферментийн идэвхжилт сулрах, эрхтний амьсгалд өөрчлөлт орох, хүнцлийн илүүдэл үүссэн тохиолдолд үс унах, шингээлтийн замын өвчлөл, нүдний эвэрлэг бүрхэвч булингартах, хамрын хөндийн өвчлөл, хумс амархан гэмтэж хугарах, амт, үнэрийн хэт мэдрэмтхий зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг. Ихэнх нөхцөлд хүнцэл нь усан уусмал хэлбэрээр биологийн эргэлтэд ордог тул төрөл бүрийн хүнцлийн уусмал нь хамгийн хор хөнөөлтэй байдаг байна.

Хүнцлийн ашиглалт

Хүнцлийн ангидридыг шүдний эмчилгээ, цусны цагаан бөөм ихсэх өвчин, мэдрэл муудах, цус багадалтын үед эмчилгээний зориулалтаар ашигладаг.

Хүнцлийг мөн металл хайлш, хагас дамжуулагчийн технологи, үр тарианы хортон шавьж устгах, керамик үйлдвэрлэлд түгээмэл ашигладаг. Хүнцлийн нэгдэл бодисыг шавьж устгах бодис, зэв арилгах бодист ашигладаг. Мод, модон бүтээгдхүүний гадаргууг хамгаалах зориулалтаар ашигладаг зэс-хромат (CCA) бодист хүнцлийн найрлага ордог.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Хүнцэл – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

  1. Standard Atomic Weights 2013. Commission on Isotopic Abundances and Atomic Weights
  2. Gokcen, N. A (1989). "The As (arsenic) system". Bull. Alloy Phase Diagrams 10: 11–22. DOI:10.1007/BF02882166.
  3. (2004) "Stabilized Arsenic(I) Iodide: A Ready Source of Arsenic Iodide Fragments and a Useful Reagent for the Generation of Clusters". Inorganic Chemistry 43 (19): 5981–6. DOI:10.1021/ic049281s.
  4. Cverna, Fran (2002). ASM Ready Reference: Thermal properties of metals. ASM International, 8–. ISBN 978-0-87170-768-0. pdf.
  5. (2000) “Magnetic susceptibility of the elements and inorganic compounds”, Lide, David R.: Handbook of Chemistry and Physics, 81, CRC press. ISBN 0849304814.
Алт

Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм Байгальд маш ховор тохиолдолд 6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдог. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр1,1•10³ppm нягтралтайгаар оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алт озонтой давсны хүчилд урвалд орон Au2 нэгдлийг үүсгэх ба цианы уусмалд задарч Au4 нэгдлийг үүсгэдэг учир алтыг ялган авахад цианы хүчлийг хэрэглэх тохиолдол байдаг.

Алт нь хүн төрөлхтний хамгийн их үнэлдэг гол металлын нэг бөгөөд Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) оршихоос гадна калаварит сивьванит , нагиагит зэрэгл теллурт нэгдэлд 6-39 хувийн агуулгатай байна. Алт нь хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алтны хамгийн онцгой чанар нь ус болоод агаарын нөлөөнд автаггүй явдал юм. Монголчууд эрт дээр vеэс алтаар гангарч ирсэн ард тvмэн бөгөөд Бvр Хvннvгийн vеэс алтаар маш нарийн донж хийцтэй эдлэл хийж хэрэглэж байсныг Эрдэмтэд тогтоосон байна. Алтыг бас Дорно дахины анагаах ухааны салбарт олон зууны тэртээгээс ашиглаж ирсэн гэсэн баримт буй.

Цэвэр алт нь ихэнхи тохиолдолд 30-50 % ийн мөнгөний хольцтой байдаг . Үүнээс гадна түүний найрлагад зэс төмөр зэрэг зарим эрдэс бага хэмжээтэй байдаг. Алт нь голдуу өрөл , ялтас , утас , мөн ховорхон тохиолдолд талст хэлбэртэй , шар өнгөтэй байдаг бөгөөд мөнгө агуулсан алт нь илүү тунгалаг өнгөтэй байдаг бол зэс агуулсан алт нь улаавтар туяатай байдаг. Алт нь голдуу гидротермаль гаралтай цахирын судал , пегматит , скарн болон зэс турихан цагаан , хүнцэл болон холимог металлын хүдэрт оршдог байна. Хүн төрөлхөтөн алтны Шороон ба Үндсэн ордоос 1800000 тн гаруй олт олборлосон гэж үздэг бөгөөд Алтны хам гол нөөц Далай буюу Тэнгисийн усанд 1 тэрбум тонн буюу 1шоо метр усанд 3-5мг алт байдаг гэж үздэг байна. Гэхдээ одоог хүртэл Далайгаас алтыг олборлох аргыг нээж илрүүлээгүй байна.

Олон улсын стандартаар бол 1000 кг хvдэрт 0.5 гр алт агуулагдаж байвал эдийн засгийн хувьд vр ашигтайд тооцогддог юм байна. Гэхдээ ил уурхайнуудын хувьд ийм хэмжээний хvдэрт ихэвчлэн 1-5 гр алт агуулагддаг. Энэ агууламж бvр 30 гр хүрсэн үе бас тохиолдсон байна. Алтны 100 тонноос дээш нөөцтэй үндсэн ордыг их том , 50-100 тонныхыг том , 10-50 хүртэл тонныхыг дунд , 10 тонныхыг жижиг ордод тооцох ба 1тонноос бага нөөцтэй ордыг жижиг орд гэж нэрлэнэ.

Алтны үндсэн ордоос алтны зэрэгцээгээр ашигтай тохиолдолд мөнгө , теллур , висмут , хүнцэл зэргийг олборлодог болно. Алтны зарим шороон орд нь Доржпалам , уулын болор , цагаан алт , титаны бүлгийн эрдэс агуулдаг . Алтны хатуулаг нь 2-3 , нягтрал нь хольцоосоо хамаарах ба цэвэр алтных 19,3 байдаг байна. Цэвэр алтны агуулгыг сорьц гэх бөгөөд хэрэв алтны сорьц 900 гэвэл тэр нь түүний найрлагад цэвэр алт 90% байна гэж үзнэ.

Алтны нөөц өсгөх нэн чухал хүчин зүйл нь санхүүжилтийн эх үүсвэр бөгөөд үүнд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн оруулж байгаа хөрөнгө оруулалт нөлөөлдөг болно. Геологийн хайгуулын ажлаар алтны нөөцийн хувьд ирээдүй багатай гэж үзсэн талбайд хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр хайгуул хийн олборлох боломжит нөөц олон олборлолтын хэмжээг нэмэгдүүлдэг байна.

Алтны ордуудын нөөцийн хэмжээ , уул техникийн нөхцөл , ашиглалтын хүчин чадлаар нь бүлэглэж тээврийн иж бүрдэл хослол , технологийн схемийг сонгон авч зураг төсөл туршилтын олон хувилбараар боловсруулж уг ажлыг агент лаг болон хяналтын байгуулагууд эцэслэн хянаж зөвшөөрөлцсөний үндсэн дээр хэрэгжүүлдэг .

Алтны үндсэн ордын хүдрээс алт ялган авах оновчтой технологийг сонгон авах явдал нь хүдэр дэхь бодисын найрлага , алт агуулсан эрдсүүдийн шинж чанар технологийн ажиллагааг хүндрүүлэх нөлөөтэй хольцууд байгаа эсэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг ба хүдрийг урьдчилан бэлгэх баяжуулах металлурги химийн боловсруулалт зэрэг үндсэн ажиллагааг бүрдүүлдэг . Алтны үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад алтны үндсэн нөөц нь ихэвчлэн үндсэн ордод 80% , шороон ордод 2 % , үдсэн нь дагалдах хэлбэрээр олборлогдсон алтанд ноогддог байна. Манай улсын хувьд алт олборлолт нь өөрийн гэсэн онцлог давуу талтай . Одоогоор ашиглаж буй ордууд нь хөрөнгө оруулалт бага харьцангуй хялбар технологи шаарддаг ба алт олборлолтын өөрийн өртөг нь харьцангуй бага байгаагаараа онцлогтой .

Галт тэсрэгч

Галт тэсрэгч гэдэг нь пиротехникийн дүрслэлийг хэлэх ба ихэнхдээ шөнийн тэнгэрт галт тэсрэгч биетийг төлөвлөсний дагуу асаан тэсэлнэ.

Кобальт

Кобальт (Co) нь газрын гадаргад 0,003% хүнцэл /мышъяк/, хүхэрт хүнцэл хэлбэрээр /CoAsS, CoAs2 / оршино. Ургамал амьтдын эд эрхтэнд тогтмол оролцдог витамин В12–ын найрлагын нэг хэсэг болж гурван валенттай кобальт 4,5% агуулагддаг байна. Шошлог ургамлын иш навч зэрэг эрхтэнд кобальтын хуримтлал тогтворжихын хирээр азотын молекулуудыг бэхжүүлдэг байна. Металлт энзим болох трансфераза, изомераза, дипептидаза ферментүүдийн найрлаганд оролцохоос гадна, пируваткарбоксилаза, рибофлавинкиназа, шүлтлэг фосфотаза, аргиназа зэргийг идэвхжүүлнэ. Загасны гурил, улаан буудайн хивэг, цагаан лууван кобальтаар баялаг байна. Мөн сүү, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн кобальтын эх үүсвэр болно. Бие махбодид бага хэмжээгээр, биеийн жингийн 1 кг тутам 30-60 мкг ноогдож байвал зохино. Кобальт нуклейн хүчил нийлэгжих, цус төлжих, нүүрс ус, эрдэсийн солилцоо, ферментийн үйл ажиллагаанд оролцдог. Кобальт цус, дэлүү, яс, өндгөвч, өнчин тархи, элгэнд хуримтлагдана. Амьтдын 1 кг шинэ эд эрхтэнд (мкг-аар): элгэнд 30-100, дэлүүнд 20-40, нойр булчирхайнд 10-30, бөөр, ясанд тус бүр 30, зүрхэнд 12-35 байна. Бие махбодид кобальт дутагдвал өсөлт саатах, цус багадах, турж эцэх шинж ажиглагддаг байна. Далбагын төрлийн мөөгөнд хийгдсэн судалгаанаас үзвэл, түүний 1 кг хуурай жинд нь 0,13-1,00 мг кобальт илэрчээ. /Mlodecki et.al 1965/

Наран цэцэг

Наран цэцэг (лат. Helianthus annuus) нь багваахайн овогт багтах нэг наст ургамал юм. Үрийг нь хүнсэнд хэрэглэхээс гадна цэцэг нь том, үзэсгэлэнтэй тул ихээр тариалдаг. Мөн наран цэцгээс тос гаргаж авна.

Хойд Америкаас гаралтай. 2м хүртэл өндөртэй болж ургах бөгөөд зун том шар өнгөтэй цэцэг дэлгэрнэ.

Нарны хөдөлгөөнийг дагаж, цэцэг нь эргэдэг гэлцдэг тул ийм нэртэй болжээ. Үнэндээ дөнгөж нахиалж байгаа үедээ л нахиа нь нарны хөдөлгөөнийг дагадаг бөгөөд цэцэг нь дэлгэрэхэд өсөлт нь зогсч, хөдлөхөө больдог байна.

Үр нь урт нарийхан, хавтгай хэлбэртэй. Тос гаргаж авдаг сортын наран цэцгийн үр нь хар өнгөтэй байдаг бол, хүнсэнд хэрэглэдэг сортын үр нь хар цагаан судалтай байдаг.

Нүүрс

Нүүрс нь хар, хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг нэгэн төрлийн "Muujig" шиг өнгөтэй чулуу юм. Нүүрс нь дээд ургамалын үлдэгдэл хүлэрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана. Нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр бөгөөд нүүрсний ордыг ил болон далд уурхайгаар ашиглана.

Нүүрс нь Дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн гол түүхий эд бөгөөд мөн нүүрстөрөгчийн давхар исэлийн гол үүсвэр болж байна. СО2 нь хүлэмжийн хий бөгөөд цаг уурын өөрчлөлт, Дэлхийн дулаарлын гол шалтгаан гэж үзэж байна. Нүүрсийг шатаах явцад байгалийн хийнээс хоёр дахин их, газрын тосноос арай илүү хэмжээний СО2 ялгардаг байна.

Монгол орон нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд одоогоор таамаг нөөц 152 тэрбум тонноор үнэлэгдэж байна.

Эрдэс

Эрдэс нь дэлхийн царцдаст, төрөл бүрийн геологийн процессийн үр дүнд үүсдэг, тодорхой химийн найрлагатай, тодорхой эрэмбэлэгдсэн оронт торны бүтэцтэй, байгалийн биетийг хэлнэ. Эрдэсийг судалдаг шинжлэх ухааны салбарыг Эрдэс судлал (Минералоги) гэнэ. Одоогийн байдлаар 4,000 гаруй эрдэс нээгдээд байгаа бөгөөд эдгээрийн 150 нь өргөн, 50 нь харьцангуй өргөн тархалттай, бусад нь ховор болон маш ховор тохиолдоно.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.