Худалдаа

Худалдаа нь хэрэглэгчид үйлчлэх юм уу, эсвэл барааг худалдах, худалдан авах ажил хэрэгч үйл ажиллагаа юм. бөөний, жижиглэнгийн, цахим худалдаа гэж зааглана. Мөн олон улсын худалдаанд импорт, экспорт хэмээн салгаж үзнэ.

Haifa 9568
Израйлын Хайфа их дэлгүүрийн танхим

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Худалдаа – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Make Trade Fair

Make Trade Fair нь Oxfam олон улсын байгууллагаас санаачилсан засгийн газар, институц, үндэстэн дамнасан корпорациуд дунд шудрага худалдаа, худалдааны шудрага ёсыг сурталчилах зорилготой компанит ажил юм.

Арабын Нэгдсэн Эмирт Улс

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) нь Ойрхи Дорнод буюу Баруун Азид орших Арабын хойг дахь 7 орны холбоо улс юм. 7 улс буюу эмират нь Абу-Даби, Ажман, Дубай, Фужайра, Рас ал-Хайма, Шаржа, Умм ал-Кувейн юм.

Бельги

Бельги, албан ёсоор Бельгийн Вант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург, Франц орнуудтай хиллэнэ. Европын Нэгдэл, НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын Нэгдэлийн төв байр нь энд байрлана. Газар нутаг нь 30,528 квадрат километр бөгөөд хүн ам нь 10.5 сая орчим юм.

Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талын Голланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%), Франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм. Брюссель-Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу Франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлоны бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Зүүн Валлонид Герман хэлээр ярьдаг жижиг хүн ам бий. Бельгийн хэлний олон янз байдал, улс төр, соёлын сөргөлдөөнүүд нь улс төрийн түүх, засаглалын төвөгтэй системд тусгалаа олжээ.

Бельги гэсэн нэр нь Галлиа Бельгика (Gallia Belgica) гэгч Галлын хойд хэсэгт орших Ромын эзэнт гүрний мужийн нэрнээс гаралтай. Энд Белги (Belgae) гэгч Селт, Германы хүн ам амьдарч байжээ. Түүхийн хувьд Бельги, Голланд, Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийн Бенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв. Дундад зууны үеэс 17-р зууны үеэс худалдаа, соёл урлагийн томоохон төв байжээ. 16-р зуунаас 1830 оны хувьсгал хүртэл Бельгийн нутаг дэвсгэр дээр олон Европын улсууд дайтаж байсан бөгөөд үр дүнд нь "Европын дайны тавцан" гэгдэх болсон байна. Тусгаар тогтносноос хойш Бельги нь Аж үйлдвэрийн хувьсгалд идэвхитэй оролцон баяжиж, хэрэгцээт түүхий эдээ олохын тулд Африкт олон колонийг байгуулжээ.

Бүтээгдэхүүн

Мк. Карти-н тодорхойлсноор:

Бүтээгдэхүүн бол хэрэглэгчдийн эрэлтийн хариуд сэтгэл ханамжийн нөлөө үзүүлдэг зүйл юм. Бодитой нь бараа ба хийсвэр нь үйлчилгээ.

Роберт Лаутерборн-ий тодорхойлсноор:

Компани нь зөвхөн хэрэглэгчдийн худалдан авахыг хүсч буй бүтээгдэхүүнийг борлуулдаг. Тиймээс маркетерууд хэрэглэгчдийнхээ худалдан авахыг хүсч буй бүтээгдэхүүнийг нэг нэгээр нь сурталчлахын оронд тэдний хүсэлт болон хэрэгцээг нь тодорхойлохыг эрмэлздэг.

Газрын Дундад тэнгис

Газрын дундад тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд хойд талаараа Европ, өмнө талаараа Африк, зүүн талаараа Ази тивээр хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 2.5 сая км² боловч Атлантын гичиш далайтай зөвхөн 14 км өргөнтэй Гибралтарын хоолойгоор холбогддог, үндсэндээ эх газар дундын гэж хэлж болохоор тэнгис юм. Улаан тэнгистэй Суэцийн сувгаар холбогдоно.

Эрт үед уг тэнгис нь түүнийг тойрон оршин тогтнож байсан эртний Египет, Перс, Грек, Ром, Финик, Карфаген, Месопотам (Хоёр мөрний хөндийн) зэрэг олон иргэншлүүдийн хооронд худалдаа болон соёл дамжуулах гол зам байжээ.

Гана

Бүгд Найрамдах Гана Улс (англ. Republic of Ghana) нь Өрнө Африк дахь улс юм. Баруун талаараа Кот д'Ивуар (Зааны ясан эрэг), хойд талаараа Буркина Фасо, зүүн талаараа Тоготой хиллэж, өмнөд талаараа Гвинейн булангаар хүрээлэгдсэн. "Ghana" буюу "Гана" хэмээх нэр нь "Дайчин хаан" гэсэн утгатай үг бөгөөд энэ нэрнээс Баруун Африкийн эргийг нэрлэдэг "Guinea" (Францын Guinoye гэх үгээр дамжин) буюу "Гвиней" гэх нэр гарчээ (Гвинейн буланд хэрэглэдэг нэр).

Ганад колоничлолоос өмнө эртний олон хаант улс оршин тогтнож байсны дотор Га-Данмес, Ашантийн Эзэнт улс, Фанте улсуудыг нэрлэж болно. XV зуунд португалчуудтай холбоо тогтоосны дараа Европын улсуудтай худалдаа наймаа хөгжүүлсэн бөгөөд 1874 онд Британичууд Алтан эргийн колонийг байгуулжээ.1957 онд Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносон Сахаарын өмнөх анхны улс болохдоо, баруун Африкийн ихээхэн хэсгийг эзлэн оршиж байсан эртний Ганын эзэнт улсын нэрийг авчээ. Тви хэлээр нэрийг нь Gaana гэж бичдэг.

Иран

Иран (Перс:ايران Иран), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Иран Улс нь Баруун Ази. Өрнөдөд 1935 оноос өмнө Перс гэгддэг байсан учраас Ираны соёлын тайлбарт Перс гэдэг нэр нь одоо ч хэрэглэгддэг.

Иран нь бүхэлдээ 1,648,195 км² нутагтай (дэлхийн 18 дахь том), 78 сая хүнтэй. Далайн өргөн эрэг газартай, Евразийн төв дэх газар зүйн ашигтай байрлалтай гэгдэх орон юм. Хойгуураа Армен, Азербайжан, Туркменистан улсуудтай болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; урдуураа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак улсуудтай тус тус хиллэдэг. Нийслэл болон хамгийн том хот Тегеран нь улсын улс төр, соёл урлаг, худалдаа, аж үйлдвэрийн төв болдог. Иран бол газрын тос, байгалийн хий ихтэй бөгөөд Ойрхи Дорноддоо нөлөөхүйц гүрэн гэгдэнэ.

Иранд эртнээс соёл иргэншил дэлгэрч, түүхэнд тэмдэглэгдсэн төрт улс нь НТӨ 2800 оны Эламаас эхэлдэг. МЭӨ 625 онд анх Мидичүүд нэгтгэж өнөөгийн Иран үндэстний суурь тавьжээ. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахемен, Аршак, Сасан гэсэн Ираны гурван улс дараалан оршиж байгаад Араб болон бусад харь улсуудын харъяанд байсаар 1551 онд Иранчуудын байгуулсан Сефевийн улс тогтож үндэстний хувьд дахин нэгтгэгджээ. Энэ улс нь Исламын шашны Шийт урсгалыг дэмжиж байснаас энэ номлол нь хүчтэй тархсан юм. Түүнээс хойш эзэн хаант ёс үргэлжилсээр 1906 онд үндсэн хуульт хаант, 1979 оны 4 сарын 1-ээс албан ёсоор Исламын бүгд найрамдах улс болсон.

Иран улс нь НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, ИШУБ, ОПЕК гэх байгууллагуудын үүсгэн байгуулцсан гишүүн. 1979 оны Үндсэн Хууль дээр нь тулгуурласан Ираны улс төрийн тогтолцоо нь өвөрмөц, төвөгтэй бүтэц бүхий удирдах албуудаас бүрдэнэ. Төрийн тэргүүн нь Дээд удирдагч. Албан ёсны шашин нь Исламын шашны Шийт урсгал бөгөөд албан ёсны хэл нь Перс хэл.

Их Британи

«Их Британи» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Их Британи»-аас олж болно.Их Британи, албан ёсоор Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (товч. ИБУИНВУ; англ. The United Kingdom of Great Britain and Northern Ireland, United Kingdom, UK) нь баруун Европын арлын улс юм. Газар нутаг нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд хэсэг, бусад жижиг арлуудаас тогтоно. Умард Ирланд нь дангаараа өөр улстай газраар хиллэдэг. Энэ хилийг эс тооцвол Их Британи нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Хамгийн том арал болох Их Британи нь Ла-Маншийн хонгилын авто замаар Францтай холбогддог.

Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм. Энэ улс нь парламентийн системээр удирдуулдаг бөгөөд засгийн газар нь нийслэл Лондонд оршдог. Мөн Үндсэн Хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет юм. Сувгийн арлууд болон Мэн арлаас тогтсон Титмийн газрууд (Crown Dependencies) нь албан ёсоор улсын эзэмшил боловч Нэгдсэн Вант Улсын хэсэг биш, харин түүнтэй холбоо үүсгэдэг. Нэгдсэн Вант Улс нь хуучин Британийн эзэнт гүрний хэсгүүд байсан, 14 гадаад харъяат газартай. Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг дөрөвний нэгийг эзэлж, түүхэндэх хамгийн том эзэнт гүрэн байжээ. Энэ гүрнээс шууд шалтгаалж Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Сингапур, Шри Ланк, АНУ гэх мэт улсуудад Британи нь ихэд нөлөөлж, нөлөөлөл нь тэдгээрийн хэл, соёл урлаг зэрэгт ажиглагдана. Хатан хаан II Элизабет нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн (Commonwealth of Nations) тэргүүн хэвээр үлдсэн бөгөөд бүх гишүүн орнуудын төрийн тэргүүн юм.

Нэгдсэн Вант Улс нь өндөр хөгжилтэй орон ба эдийн засаг нь дэлхийд зургаад (худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ) эсвэл тавд (нэрлэсэн ҮНБ) орно. 19 ба 20-р зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан боловч дэлхийн хоёр дайн, 20-р зууны сүүл үед тохиолдсон эзэнт гүрнийх нь задрал зэргээс шалгаалж дэлхийн ажил хэрэгт тэргүүлэгч байр суурьтай оролцох явдал нь багасчээ. Гэлээ ч гэсэн эдийн засаг, соёл урлаг, цэрэг арми, улс төрийн нөлөө нь их бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм. Нэгдсэн Вант Улсын цэрэг, хамгаалалтанд зарцуулах мөнгөний хэмжээ нь дэлхийд хоёрт эсвэл гуравт (тооцоолох аргаас шалтгаална) орно. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Европын холбоо, Их Найм, НАТО, Дэлхийн худалдааны байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл зэрэг байгууллагуудын гишүүн юм.

Йордан

Йордан, (Араб: اَلأُرْدُن, Аль-Урдан), албан ёсоор Йорданы Хашемын Хаант Улс нь Йордан голын зүүн эрэг талд орших баруун Азийн орон юм.

Урд болон зүүн зүгт Саудын Араб, зүүн хойд зовхист Ирак, хойд зүгт Сири, баруун зүгт Израйль (мөн Палестин) улсуудтай хил залгадаг. Баруун урд үзүүртээ Улаан тэнгист гарах Акабагийн буланд усан боомттой. Нийслэл нь Амман.

Нутгийн тал нь Арабын цөл боловч голын эрэг дэх өрнөд хэсэг нь тарилангийн газар, ой модтой. Орчин үеийн Йорданчууд голдуу хотжсон, дундаас дээгүүр орлоготой бөгөөд 2010 оны Хүний Хөгжлийн Тайлангаар "хүний хөгжлөөр дээгүүр" ангилалд багтсан.

Нутаг дэвсгэр-96.2 мянган км2 (1967 оны VI сараас Израйль улс 5.9 мянган км2 нутаг бүхий Йордан голын баруун эргийг эзэгнэж байна).

Хүн ам-2.6 сая (эзлэгдсэн нутагт 0.8 сая хүн сууж байна) (1982).

Нийслэл-Амман хот (1.4 сая гаруй хүнтэй)

Йордан бол цөл, говийн орон бөгөөд жижиг жижиг баянбүрдтэй. Дорноос өрнө тийш 500-1000 м хүртэл өндөрсөх тарамцаг уулсын гадаргатай. Халуун орны хуурай уур амьсгалтай. Дундаж температур нь I сард 8—14°С, VII сард 24—30°С, жилд 100-700 мм тунадас унадаг. X сараас V сар хүртэл бороо орж, дараа нь хуурай зун эхэлдэг. Ургамал, амьтны аймаг нь харьцангуй ядуувтар.

Йордан эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй, хөдөө аж ахуйн орон юм. Хөдөө аж ахуйд хүн амын тэн хагас нь ажиллаж, газар тариалан эрхэлдэг. Хөдөө аж ахуйн гол таримал нь улаан буудай, арвай, улаан лооль, чидүүн жимс, усан үзэм, жүрж юм. 1 сая хонь, 4 буман ямаа, 24 мянган үхэр, 18 мянган тэмээтэй.

Аж үйлдвэрт нь гар үйлдвэрлэл зонхилно. Фосфорит олборлох, цемент, нефть боловсруулах үйлдвэртэй. Аж үйлдвэрийн бараг бүх төрлийн барааг гадаадаас авч фосфорит, цемент, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн гадаадад гаргадаг. Сүүлийн жилүүдэд социалист орнуудтай хийх худалдаа өсч байна.

Йордан бол үндсэн хуульт хаант улс. Төрийн тэргүүн нь хаан. Йордан араб, черкес, иран, турк, армян, курд зэрэг үндэстэн ястантай. Албан ёсны хэл нь араб.

Йорданы ард түмэн колоничлолын эсрэг нэг бус удаа бослого гаргаж байв. Дэлхийн II дайны дараа 1946 онд тусгаар тогтнолоо олж авчээ. 1967 онд Израйль Иорданд халдан довтолж, Йордан голын баруун эргийн нутгийг булаан эзэлжээ.1970 оны VII сард Йорданы засгийн газар дайны гал зогсоох, НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн 1967 оны XI сарын 22-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, тодорхой арга хэмжээ боловсруулахыг зөвшөөрчээ.

Йзрайль, Египетийн салангид хэлэлцээнд Йорданыг оролцуулж, Палестины ард түмний эрх ашгийг хөсөрдүүлэх гэсэн АНУ-ын оролдлогыг Йордан улс няцаасан юм. Мөн Египет, Израйлийн хооронд байгуулсан салангид гэрээг зэмлэн буруушаасан билээ. Сүүлийн жилүүдэд ЗХУ, Йорданы харилцаа хөгжиж, соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байна.

Мөнгөний нэгж нь Йорданы динар юм.

БНМАУ, Йорданы Хашимитын Вант Улсын хооронд 1981 оны V сарын 21-нд дипломат харилцаа тогтоожээ.

Лаос

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (тов. БНАЛАУ; лао. ສາທາລະນະລັດ ປະຊາທິປະໄຕ ປະຊາຊົນລາວ Sathalanalat Paxathipatai Paxaxon Lao) буюу Лаос улс нь Зүүн-Өмнөд Азид зүүнээрээ Вьетнам, урдуураа Камбож, баруун урдуураа Тайланд, баруун хойноо Мьянмар, Хятад гэх 5 улсаар хүрээлүүлж оршдог далайд гарцгүй улс юм.

Нийслэл нь Вьентьян хот. Албан ёсны хэл нь Лаос.

1962 оны 9 дүгээр сарын 12-нд Монгол Улс, БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 1976 оноос Вьентьянд, БНАЛАУ 1981 оноос Улаанбаатар хотноо тус тус ЭСЯ-даа харилцан нээн ажлуулж эхэлсэн. 2007 оноос хоёр улсын бүх төрлийн паспорттай иргэд харилцан 30 хоног визгүй зорчиж байна. 1976 оноос хойш нийт 130 орчим лаос оюутнууд Монголын их, дээд сургуулиудад дээд боловсрол эзэмшсэн.

Металл

Химийн хувьд, металл гэдэг нь электроноо амархан алдаж, нэмэх цэнэгтэй ион (катион) үүсгэдэг, химийн элементүүдийг хэлнэ. Металл нь бусад металлын атомуудтай металлын холбоогоор, металл бус элементүүдтэй ионы холбоогоор холбогдоно. Элементүүдийг ионжих шинж болон химийн холбооны шинж дээр нь тулгуурлан 3 үндсэн бүлэг - металл, хагас металл, металл бус хуваадаг болно. Үелэх системд, бороос полони хүртэлх ташуу шугамын дагуу металлууд нь металл бус элементүүдээс тусгаарлагдана. Энэхүү ташуу шугам дээрхи элементүүд нь хагас металлууд бөгөөд зүүн гар талд байрлах элементүүд металлууд, баруун дээд талынх нь металл биш элементүүд болно.

Металлын уламжлалт тодорхойлолт нь элементийн ерөнхий шинж дээр тулгуурлаж байсан бөгөөд металлууд нь гялгар (гялалзсан), уян хатан, давтагдамхай, цахилгаан сайн дамжуулагч байна. Харин металл биш элементүүд нь хэврэг (хатуу төлөвт оршдог бол), гялгар бус, цахилгаан тусгаарлагч байна.

Олон улсын нэгжийн систем

Олон улсын нэгжийн систем (франц Le Système international d'unités нэрний хураангуй нь SI буюу Монголоор СИ) - метрийн системийн орчин үеийн хувилбар. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг.

Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд (сгс) системээс илүүтэйгээр метр-килограмм-секунд (мкс) систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг бий болгосон.

СИ систем нь хэд хэдэн шинэ нэгжийн нэрийг оруулж ирсэн. СИ систем нь тогтмол биш бөгөөд хэмжилтийн технологи хөгжих тутамд олон улс хоорондын зөвшилцлийн дагуу шинээр нэгж зохион бас тайлбаруудыг нь шинэчилсээр байдаг. Олон улсын албан ёсны гарын авлага нь 1970 оноос хэвлэгдэж эхэлсэн СИ системийн гарын авлага (фр. Brochure SI, англ. SI Brochure) юм. 1985 оноос уг гарын авлага нь франц ба англи хэлээр хэвлэгдэх болсон бөгөөд, бусад олон хэл дээр орчуулагддаг. 2006 онд 8-р хэвлэл гарсан.

Энэхүү нэгжийн системийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд ихэнх улс орнууд өөр бусад нэгжийн албан ёсны тайлбар гаргадаггүй. Харин Америкийн Нэгдсэн Улс нь СИ системийн нэгжээс гадна одоо ч олон хуучин нэгжүүд хэрэглэсээр байна. Британид засгийн газар нь метрийн системд шилжих бодлого хэрэгжүүлж буй ч энэхүү шилжилт нь хараахан дуусаагүй байна. СИ нэгжээс өөр нэгж хэрэглэж буй эдгээр улсууд (тухайлбал АНУ болон Англи) нь өөрсдийн уламжлалт нэгжүүдийг СИ системийн нэгжүүдээр дахин тодорхойлоод байна.

Сингапур

Сингапур (Хятад:新加坡; Малай: Singapura; Тамил:சிங்கப்பூர்) нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.

Британийн Дорнод Энэтхэг нэгдлийн харъяанд байхдаа 1819 онд Сингапурын цөм аралд худалдааны зээл болж үүсчээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой түшиг газар болгон ашиглаж байжээ. Улмаар Британийн эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо "Британийн хамгийн том ялагдал" хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна.

Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.

Сүн улс

Сүн улс (Хятад: 宋朝; пиньинь: Sòng Cháo) - Хятадад тогтон байсан таван улс, арван ванлигийн үеийг төгсөн Хятадыг нэгтгэж 960 оноос 1279 он хүртэл Юань улсад мөхөөгдөх хүртэл тогтносон эзэнт улс. Сүн улсын үед хэрэглэгдсэн цаасан мөнгө, байнгын усан цэргийн флот, умард зүгийг заах луужин, дарь зэрэг нь дэлхийн түүхэнд анх удаагийн тохиолдол байжээ.

Сүн улсын түүхийг хоёр үе болгон тэмдэглэдэг. Түрүү үед Бянжин (одоогийн Кайфэн)-д нийсэллэж, бүх Хятад үндэстэнг захирч байв. Үүнийг түүхэнд Умард Сүн (Хятад: 北宋, 960–1127) гэдэг. Хожим умард нутгаа Алтан улсад алдан Хөх мөрний өмнө Линан (одоогийн Ханжоу)-д нийслэлсэнээс хойш үеийг Өмнөд Сүн (Хятад: 南宋, 960–1127) гэж тэмдэглэдэг.

Шар мөрний дагуу Хятадуудын амьдарч байсан газруудын захиргааг Өмнөд Сүн авч үржил шимтэй хөдөө аж ахуйн газрын ихэнхийг нь эзэмших болж, дагаж хүн ам хурдацтай өссөн. Өмнөдийн эзэнт гүрэн нь хилийн чанадад далайн аялалуудыг их хийдэг учраас ус ба газар дээрх хилүүдийг хамгаалах тэнгисийн цэргийн хүч хэрэгтэй байсан учраас төрөөс дэмжин ажилласан.

Жин гүрэн болон Монголыг бут цохихын тулд дарийн хэрэглээг ихэсгэж, цоо шинэ цэргийн технологи бүтээсэн. 1234 онд Өмнөд Сүн нь хойд Хятадын хяналтыг авсан Алтаны улсыг Монголчуудаар даруулсан. 1259 онд Монголын эзэнт гүрний дөрөв дэх агуу хаан Мөнх нас барсан бөгөөд түүний дүү Хубилайг хаан ширээнд залгамжлуулахаар болов. 1271 онд Хубилай хаан Хятадыг эзлэн авснаа зарлан тунхаглав. Дайны удаан жил өнгөрсний дараа, Хубилай хааны арми 1279 онд Сүн улсыг ялсан. Хятадын эзэнт гүрнийг Юань улсын доор нэг удаа нэгтгэн захирч чадсан.

10-11 зууны үеэр Хятадын хүн ам хоёр дахин ихсэж байв. Хойд Сүнгийн тооллого Хань ба Тан гүрнүүд шиг их, ойролцоогоор 50 саяын хүн тооллогдсон.

Хэдий тийм боловч Mингийн эзэнт гүрний үед 200 сая ба, тэр Хойд Сүн ойролцоогоор 100 сая хүн амтай байсан гэж тооцдог.

Хүн амын энэ их өсөлт Хятадад гарсан эдийн засгийн хувьсгалыг бий болгосон.

Хүний нэмэгдэл хагас хүчтэй зах зээлийн эдийн засгаас сэргийлж төвлөрсөн засаглалын чиглэл рүү аажим буцааж авахад тулгуурлаж байсан.

Мужийн төвүүд ба орон нутаг дахь тохижуулсан ажилтнууд дотоод хяналт ба санхүүжүүлэлт, тэдний үйлчилгээнд эрдэм шинжилгээний ноёдод үүрэг хариуцлага оногдуулсан.

Сүн улсын нийгмийн амьдрал үргэлж хөл хөдөлгөөнтэй ба нийгмийн дээд хэсгийнхэн үнэт зургийн худалдаа эрхэлж бас баярын үер ард олон бүгд олон нийтийн арга хэмжээнд оролцож, ба хотууд зугаа цэнгэлийн хэсгүүдтэй байсан.

Хүн ардын уран зохиолын мэдлэгийг дээшлүүлж, хамрах хүрээг нь ихэсгэхийн тулд модон бараар хэвлэдэг төхөөрөмжийг гаргасан.

Уран зохиол ба түүний мэдлэгийн тархцыг нэмэгдүүлэхийн тулд 11-р зуунд модон бараар хэвлэдэг төхөөрөмжийг нээн гаргасан. Орчин үеийн технологи, шинжлэх ухаан, гүн ухаан, математик, инженер ба бусад оюуны ажлууд Сүнгийн үед цэцэглэн хөгжсөн.

Жү Ши ба Чэн И зэрэг гүн ухаантнууд Күнзийн сургаалийн шинэ тайлбарыг гаргаж, ашиглан Шинэ-Күнзийн гол онолыг гаргаж ирсэн. Энэ үеийн хамгийн том ололт болох хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан хувь нэмэр нь нийгмийн гарал угсаа, хөрөнгө, чинээний байдлыг үл харгалзан нийт ард иргэдийг хамруулсан төрийн албаны сонгон шалгаруулж төрийн /ордны болон мужийн засаг дахиргааны аппаратанд авч ажиллуулах журам/ албанд авч ажиллуулах явдал байв. Төрийн ажилтны шалгалтуудын байгууллага Сүй улсын эзэнт гүрнээс хойш байсан боловч тэр Сүн улсын үед илүү их анхаарал татах болсон.Энэ тухай та бидний сайн мэдэх "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" шаштирийн гол баатар Тансан ламын намтарт түүний эцэг ордны түшмэлийн шалгаруулалтанд тэнцээд эхнэрийн хамт буцаж явахдаа бусдад хорлогдсон тухай өгүүлдэг билээ.

Сүхбаатарын Батболд

Сүхбаатарын Батболд (1963 оны 6 сарын 24 - ) нь Монголын улс төрч, бизнесмэн, Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд юм.

Туркменистан

Туркменистан Улс нь Төв азийн улс бөгөөд баруун хойд хэсгээрээ Казакстан, хойд болон зүүн хэсгээрээ Узбекстан, зүүн өмнөд хэсгээрээ Афганистан, өмнөд болон баруун өмнөд хэсгээрээ Иран улстай болон баруун талаараа Каспийн тэнгистэй тус тус хиллэдэг.

Газар нутгийн хэмжээгээр Дэлхийд 53 дугаар байранд буюу 491 мянган км² газар нутагтай. Засаг захиргааны таван муж, нэг нийслэл болгон хуваадаг.

Туркменистан нь олон зуун жилийн турш соёл иргэншлүүдийн уулзвар болж байсан. Дундад зууны үед Мерв хот нь 15-р зууны дунд хүртэл Хятадын худалдаа арилжааны цуваа явдаг байсан Торгоны замын чухал зогсоол бөгөөд Исламын ертөнцийн агуу хотуудын нэг байсан. 1881 онд Оросын эзэнт гүрний хавсарга улс болсон. Туркменистан нь Төв Ази дахь Болшевикийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж байсан боловч 1924 онд ЗХУ-ын бүрэлдэхүүн Бүгд найрамдах улс болж, 1991 онд ЗХУ задарч тусгаар тогнтолоо зарлах хүртэл Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен (Туркменистан ССР) улс хэмээн нэрлэгдэж байсан.

Туркменистан улс нь дэлхийд байгалийн хийн нөөцөөрөө 4-т ордог. Газар нутгийх нь ихэнх хэсэг буюу 70 орчим хувийг Каракумын цөл эзэлдэг. 1993 оноос хойш иргэд нь төрөөс үнэгүй цахилгаан, ус болон газын хийгээр хангадаг.

Туркменистан улсын анхны ерөнхийлөгч Сапармурат Нивазов 2006 онд нас барах хүртлээ тус улсыг захирч байсан. 2007 онд Гурбангули Бердимухамедов ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хүний эрхийн манах (Human Rights Watch ) байгууллага “Туркменистан улс нь дэлхийн хамгийн дарангуйлсан дэглэмтэй улсуудыг нэг нь. Энэ улсад бие даасан хяналт бараг хаалттай, хэвлэл мэдээлэл болон шашны эрх чөлөө чанга хяналттай, хүний эрхийг хамгаалагчид болон бусад сайн дурын идэвхтнүүдийн засгийн газраас хяналт тавьж, аюул заналхийлэл учруулж байдаг ” гэж дүгнэлт гаргасан.

Ерөнхийлөгч Бердимухамедов нэг хүнийг тахин шүтэх дэмждэг, түүний хамаатан садан болон хамтрагчидаа хязгааргүй эрх мэдэл эдлүүлдэг ба нийгмийн амьдралын бүхийл асуудлыг бүхэлд нь хянаж байдаг.

5.2 сая иргэний 90 хувь ислам шашинтан, 78 хувь туркмен үндэстэн байдаг. Нийслэл Ашхабад 900 мянган хүнтэй.

Туркменистан улс хөгжиж байгаа. 2012 оноор жишээлэхэд ДНБ 11% өссөн. Шатдаг хий, газрын тос ихээр олборлодог.

«Тамын үүд» хэмээх түймэр унтардаггүй том нүх газарт үүссэн байдаг нь аялагч жуулчдын анхаарлыг татдаг.

Филиппин

Филиппин (Филиппинаар Pilipinas), албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн орон юм. Нийслэл нь Манила хот, хамгийн том нь Бөөн Манилагийн Кесон хот болно. Филиппиний олтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,641 арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань), Вьетнамтай хиллэнэ. Филиппиний хүн ам 90 сая орчим. Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан. Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппинийн нийт хүн амын 11% нь болно.

1521 оны гуравдугаар сарын 16-нд Фердинанд Магелланыг ирэхээс өмнө , Филиппинд Хятад, Энэтхэг, Япон, Малайн ольтриг зэрэг Азийн бусад орны оршин суугчидтай худалдаа наймаа хийдэг байсан австронез угсааны ард түмэн нутагладаг байжээ. Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ. 1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппинийн анхны сонгууль явагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны долдугаар сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ. Фердинанд Маркос 1972 онд дайны байдал зарласны улмаас Филиппинд бослого тэмцэл өрнөж, Ардын Шинэ Арми, Моро Үндэсний Чөлөөлөх Фронт зэрэг босогчдын бүлэглэл үүссэн. Ниной Акино алуурчны гарт амь үрэгдсэнээс хойш удалгүй түүний бэлэвсэн эхнэр Корасон Акино, тухайн үед тус улсын оюуны санааны удирдагч байсан Хайме Кардинал Син нар 1986 онд Ардын эрхийн хувьсгал хийж, тус улсыг эргээд ардчилсан засаглалтай болгосон юм. Ардчилал сэргэн тогтсоноос хойш улс төрийн эргэлт, авилгалын дуулиан шуугиант хэргүүд гарч, төрийн эрх тайван замаар шилжсээр ирсэн билээ.Орчин үеийн Филиппин Өрнөдийн ертөнцийн олон шинжийг агуулсан байдаг нь Испани, Латин Америк, Америкийн Нэгдсэн Улсын соёлоос голдуу залгамжлагдсан байдаг. Тус улсын зонхилох шашин нь Католик шашин бөгөөд Испаничууд ирэхээс өмнө байсан уламжлалт шашны зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн Исламын шашныг шүтэгчид байдаг. 1973 он хүртэл испани хэл Филиппинийн албан ёсны хэл байсан. Түүнээс хойш филипино, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй болсон.

Хүн

«Хүмүүс» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Хүмүүс»-аас олж болно.Хүн гэдэг нь Хөхтний анги, Приматын баг, Гоминидын овогт багтах Хомо сапиенс (лат.: "ухаант хүн") зүйлийн амьтан юм . Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно. Сэтгэлгээний энэхүү чадвар, хойд хөл дээрээ явдаг, биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урд мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх, хэрэглэх боломжтой болжээ. ДНХ-гийн судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200,000 жилийн өмнө Африк тивд үүсэн, улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан байна. 2012 оны байдлаар Дэлхийн хүн ам 7 тэрбумаас даваад байна.

Шанхай

Шанхай (хят. 上海) нь Хятад улсын хамгийн том төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм. Хятадын мужийн зиндааны 4 хотын нэг ба 2013 оны тооллогоор 24.1 сая хүнтэй байна. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг, Жианьсу, Жезян мужуудтай баруун талдаа хил залгана.

Шанхай нь анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байсан. 1553 онд цайз барьж хана босгосоноос хойш Шанхай хотын хэмжээнд хүрсэн гэж үздэг. 19-р зуунаас Шанхайн боомтын ашигтай байрлал худалдааны чухал зангилаа болоход түлхэц өгсөн. Улмаар 1842 оны Нанкины гэрээгээр гадаадтай худалдаа хийхийг зөвшөөрсөн хотуудын нэг болсон. Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны төв болж хөгжсөн бөгөөд 1930-аад он гэхэд санхүү, бизнесийн томоохон төв болсон байв. Гэвч 1949 онд Коммунистууд засгийн эрхэнд гарснаар гадаадын хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг нь гэнэт зогсчээ. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомт болсон байна.

Шанхай нь өсч буй аялал жуулчлалын төв бөгөөд Бунд, Шинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пудонг дүүргийн байшин барилга, соёл урлаг, дизайны төв гэдгээрээ алдартай. Өнөө үед Шанхай нь худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Шанхайг "ирээдүйн дэлхийн хот", дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн "үзүүлэн" хэмээн тодорхойлж байна.

Шанхай нь Экспо-2010 үзэсгэлэнг зохион байгуулсан. Хятад улс зүүн өмнөд хэсгээ хөгжүүлэхэд маш их ач холбогдол өгч, хотоо хөгжүүлж байгаа болно.

Энэ хотод Монгол Улсын Консулын төлөөлөгч саяханаас үйл ажиллага явуулж эхэлсэн.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ; африкаанс. Republiek van Suid-Afrika, англ. Republic of South Africa) — Африкийн өмнөд үзүүрийг эзлэн орших улс. Өмнөд Африкийн эрэг нь 2 798 км үргэлжлэх бөгөөд Атлантын, Энэтхэгийн далайнуудтай хиллэнэ. Өмнөд Африкийн хойд талд Намиби, Ботсван, Зимбабве, Мозамбик, Свазиланд улсууд оршдог бөгөөд дотор нь Лесотын вант улс оршдог.

Одоогийн Өмнөд Африкийн нутагт орчин үеийн хүмүүс 100,000 гаруй жилийн турш оршин суусан. Харин Сайн итгэлийн тохойгоор өнгөрөх зөмыг олж нээснээр Голландын Зүүн Энэтхэг Компани нь одоогийн Кейптаун болох газарт 1652 онд амрах зогсоолыг байгуулжээ. Кейптаун нь 1806 онд Британийн колони болсон байна. 1820-оод оны үед Европчуудын суурьшил улам тэлсэн бөгөөд үүний учир нь Боерчууд (анхны Голландын суугч нар) болон Британичууд улсын хойд, зүүн хэсгийн газрын болгон авчээ. Үр дүнд нь тэд болон нутгийн уугуул иргэд болох Коса, Зулу нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Хожим нь алмааз олдсоноор Британи, Боерчууд Өмнөд Африкийн эрдэс бодисын нөөцийг өөртөө авах гэж Англи-Боерчуудын дайн болжээ. Хэдийгээр Боерчууд ялагдсан боловч 1910 онд Британийн эрх мэдэл доор Өмнөд Африкт хязгаарлагдмал тусгаар тогнолыг өгсөн байна. Британий эсрэг бодлогууд нь бүрэн тусгаар тогнол дээр тулгуурлаж байсан бөгөөд 1961 онд Өмнөд Африк нь Бүгд найрамдах улс болжээ. Ингээд тэргүүлэгч Үндсэний нам апартейд гэгч тусгаарлалтыг зөвшөөрсөн хуулийг тогтоожээ. Гэвч энэ нь дотоод, гадаадаас шүүмжлэл хүртэж байсан бөгөөд 1990 онд хуучин ерөнхийлөгч Фредерик Виллем де Клерк энэ хуулийг буулгаж эхэлж, 1994 онд анхны ардчилсан сонгууль явагдсан байна. Энэхүү сонгуулиар Нельсон Мандела болон одоогийн удирдагч нам, Африкийн Үндсэний Конгрессийг эрх мэдэлд хүргэжээ.

Өмнөд Африк нь хүн амынхаа олон янз байдлаараа алдартай бөгөөд Үндсэн Хуулинд нь 11 албан ёсны хэлийг заасан байдаг. Албан ёсны үйл хэрэг болон худалдаа, арилжаанд англи хэл хамгийн их хэрэглэгддэг боловч гэрт ярьдаг хэлээрээ тавд л жагсдаг. Өмнөд Африк нь Кавказ, Энэтхэг, холимог цуст хүн амаараа Африкт тэргүүлдэг. Хэдийгээр хүн амынх нь 79.5% нь хар арьстай боловч энэ ангилалд олон үндэстэн багтдаг. Албан ёсны 11 хэлний 9 нь Африкийн хэлүүд юм. 2006 оны байдлаар Өмнөд Африкийн хүн амыг 47.4 сая гэж тооцжээ.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.