Феррари

Феррари нь италийн спорт загварын автомашин болон Формула-1-ийн уралдааны тэрэг үйлдвэрлэгч хувьцаат компани юм. Компанийн төв байр нь Амстердамд байрлах ба харин захиргааны төв байр нь италийн Маранеллод байдаг.[4][5][1] Энэ компанийг урьд нь уралдааны автомашины жолооч байсан Энцо Феррари 1947 онд үүсгэн байгуулсан бөгөөд 2016 онд нийт хөрөнгийн ойролцоогоор 80 хувь нь[6] Фиат Крайслер Автомобилесийн эзэмшилд байсан.

2015 оны аравдугаар сарын 21-нд Нью-Йоркийн хөрөнгийн биржэд бүртгэгдсэн.

Феррари С.п.А.
Хууль эрх зүйн хэлбэр Хувьцаат компани
Аж үйлдвэрийн салбар Автомашин
Үүсгэн байгуулагдсан 1947 он
Үүсгэн байгуулагч Энцо Феррари
Төв байр Амстердам, Нидерланд
(Захиргааны төв нь Маранелло, Итали)[1]
Удирдах хүмүүс Сержо Маркионне (УЗ-ийн дарга)
Амедео Фелиса (гүйцэтгэх захирал)
Орлого €2,76 тэрбум (2014)[2]
Ажилчид 2850 (2014)[3]
Цахим хуудас www.ferrari.com

Түүх

Ferrari 125 S fl
Феррари 125, (1947 он)

Компанийн түүх нь авто уралдааны баг Скудериа Феррари багтай салшгүй холбоотой бөгөөд тус уралдааны багийг Энцо Феррари 1929-1938 оны хооронд удирдан өөрсдөө уралдааны автомашин үйлдвэрлэлгүй, Алфа Ромеог үйлдвэрлэгчээр хамтран автомашины уралдаанд амжилттай оролцож байжээ. Тухайн үеэс л эхлэн өнөөдөр ч ашиглаж байгаа Ферраригийн цоройж байгаа морины дүрс бүхий бэлгэдэлийг хэрэглэж иржээ.

1940 онд Скудериа компанийн нэрээ "Авто Авио Коструциони Феррари" хэмээн өөрчлөн нэрлээд компанийн төвийг 1943 онд Маранелло руу шилжүүлсэн нь өнөөдрийг хүртэл энэ хотдоо байрлаж байна. Тус үйлдвэр нь 1944 онд бөмбөгдөлтөнд өртөн сүйтгэгдсэн ч 1946 онд буцаан сэргээн босгосон байна.

Ферраригийн үйлдвэрлэсэн хамгийн эхний автомашин нь 1947 онд үйлдвэрлэсэн Феррари 125 С спорт загвар бөгөөд 1,5 литрийн багтаамжтай 12 цилиндр бүхий хөдөлгүүртэй тэрэг байв. Феррари тухайн үедээ уралдааны автомашиныг жишээ нь Милле Миглиад оролцож буй багуудад худалдан мөнгө олох зорилготойгоор үйлдвэрлэжээ.

Үүнээс нь гудамжны зөвшөөрөл бүхий суудлын автомашиныг хөгжүүлэн бий болгосон бөгөөд эдгээр нь уралдаанд оролцох зөвшөөрөлгүй байв. Пининфарина дизайн студийн хийсэн өвөрмөц хийц, дизайнтай загварууд нь баячуудын гангарааны унаа байсан ба одоо ч хэвээрээ юм. Пинифаринагаас гадна Скаглитти, Бертоне, Вигнале зэрэг автомашины дизайны студиэр Феррари дизайнаа хийлгэж байв.

Феррари олон удаа хямралд орж байлаа. 1960-аад онд Форд Феррариг худалдаж авах санал гаргасан ч, тэд явцын дунд татгалзсан хариу өгсөн учир Форд Форд GT 40-г шинээр зохион бүтээж, Ферраригийн спорт загварын уралдаанд ноёрхож байсан ноёрхлыг унагаажээ. Фиат 1969 онд 50 хувийн[7] хөрөнгө нийлүүлэн нэгдэж, Порше 917-д хариу барьсан нь 25 ширхэг үйлдвэрлэгдсэн үнэтэй загвар болох Феррари 512S байлаа. Гэсэн хэдий ч энэ тэрэг сүүлд 1972, 1973 оноос л эхлэн ялалт авчирсан юм. Үүний дараа Феррари ийм төрлийн уралдаанд оролцохоо зогсоосноос гадна 1973 онд тэдний Формула 1-ийн баг сүйрлийн байдалтай байсны улмаас тэр жилийн Формулад ч оролцоогүй аж.

1970-аад он АНУ спорт автомашины уралдааны аюулгүй байдал, хэрэглээ, ялгарах хорт хийн дүрэмдээ уяруулсан өөрчлөлт оруулсан нь борлуулалтыг нь огцом өсгөсөн байна. Үүнээс хойш 1988 оноос л компанийг үндэслэгч Энцо Феррариг нас барсны дараа Феррариг худалдан авах хүсэлт олширсон нь, Энцо байхгүй бол Феррари оршин тогтнохгүй гэсэн үзэл буюу Энцогүйгээр Феррариг цааш үйлдвэрлэж чадахгүй[8] гэж яригддаг байснаас үүдэлтэй байжээ. 1996 оноос эхлэн Формула 1-д амжилт гарган эхэлснээр тус марк нь өөрсдийгөө илүү гэдгээ олонд баталсан юм.

2010 оны аравдугаар сарын 4-д Эмиртийн Абу Даби хотод Феррари Ворлд гэх нэртэй чөлөөт цагаа өнгөрөөx паркийг 25 га газар барив. Энэ паркийн сэдэв нь хамгийн хурдан автомашинтай холбоотой бөгөөд Ойрх Дорнодоос худалдан авагчдыг Феррарид татах зорилготой юм.

2014 оны аравдугаар сарын 29-нд шинэээр үүсч бий болсон Фиат Крайслер Автомобилес нь Феррарид байх өөрийн эзэмшлийн 90 хувиа 2015 он гэхэд Феррарид өгөхөө зарлав. Үүнээс 10 хувийг нь Феррари хөрөнгийн биржэд дээр худалдсан бөгөөд үлдсэн 80 хувийг нь хувьцаа эзэмшигчдэдээ хуваан тараасан ба энэ нь бас л хөрөнгийн бирж дээр худалдагдсан байна.[9] Ферраригийн 10 хувийг ямар ч өөрчлөлтгүйгээр Энцо Ферраригийн хүү Пьеро Феррари эзэмшиж байна.[10]

Цоройж буй морь

Тус маркийн эмблем нь шар өнгийн дэвсгэр дээр хар өнгийн морины дүрс болон SF (Скудериа Феррари, монголоор уралдааны жүчээ Феррари буюу Ферраригийн уралдааны жүчээ) үсгээс бүрдэнэ. Сөнөөгч онгоцны нисгэгч Франческо Баракка нь энэ эмблемийг дэлхийн нэгдүгээр дайнд онгоцондоо бэлгэдэл болгон хэрэглэж байжээ. Франческо Баракка нь агаарын тулалдаанд олон олон ялалт байгуулж яваад 1918 оны зургаадугаар сарын 19-нд буудуулан үхсэн ба тун удалгүй үндэсний баатраар тодров. Франческо өөрийн сөнөөгч онгоцондоо цоройж байгаа морины дүрсийг зуруулсан учир нь тэрбээр морин цэргийн хороонд байснаас үүдэлтэй аж. Энцо Ферраригийн дүү Дино Феррари нь дэлхийн нэгдүгээр дайнд бас амь үрэгдсэн бөгөөд тэр Франческотой хамт нэг нисэх ангид хамрагддаг байснаас түүний онгоцон дээр ч цоройж буй морины дүрс зураастай байсан аж. Үүнээс гадна бас нэгэн батлагдаагүй онол байдаг нь, германы нэг нисгэгч Штутгарт хотын сүлдийг онгоцон дээрээ зуруулсан байсныг Франческо хуулсан гэдэг. Мөн германы автомашин үйлдвэрлэгч Порше ч бас Штутгарт хотын сүлдийг тус хотын Цуффенхаузен дүүрэгт байрлах өөрийн үйлдвэрийн маркийн тэмдэг болгон ашигласан аж.

1932 онд Энцо Феррари Равеннад болсон авто уралдаанд оролцон түрүүлчихээд явж байтал Франческо Бараккагийн ээж Контесса Паолина Бианколитай таарчээ. Тэдний уулзалтаар Франческогийн ээж түүнд морины дүрсийг эмблем болгон хэрэглэхийг санал болгосон байна. Гэвч энэ эмблемийг бүр хойно 1932 оноос эхлэн Спа-Франкоршамд Алфа Ромео ашиглан оролцож байгаа Скудериа Ферраригийн тэрэгт л хэрэглэх зөвшөөрлийг авчээ.

Шар дэвсгэр өнгийг Энцо Феррари нэмсэн нь, түүний төрсөн хот Моденагийн бэлгэдэл өнгө бөгөөд тухайн үед компанийн төв байр тэнд байрлаж байсан юм.

Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор)

Уралдааны автомашины загварууд нь ч тэр, гудамжны зориулалттай автомашинуудын нэр нь ч тэр ихэнхдээ ямар нэгэн тоотой байх ба энэ тоог тайлан унших боломжтой байдаг.

Эдгээр тоо нь Диногоос бусад тохиолдолд дандаа нэг цилиндрийн эзэлхүүний хэмжээг бүхэлтгэн авсан байдаг. Хэрвээ энэ тоог цилиндрийн тоогоор нь үржүүлбэл нийт эзэлхүүний хэмжээ нь гарна. Жишээлбэл: 275 (цилиндрийн тоо 12) гэж байвал 12 x 275 см³ = 3,3 л; 625 (дөрвөн цилиндрт цуваа байршилтай хөдөлгүүр) гэсэн тоо байгаа тохиолдолд 4 x 625 см³ = 2,5 литрийн багтаамжтай гэх мэт.

Ferrari 125 S fl

Феррари 125, 1947 он

Saxony Classic Rallye 2010 - Ferrari 330 GTC 1967 (aka)

Феррари 330, 1961-1968 он

Ferrari 288 GTO front

Феррари 288 GTO, спорт автомашины загвар

Ferrari 488 GTB

Феррари 488, 2015 оноос хойш

Ferrari500F2

Альберто Аскари, Луижи Виллорези нар Феррари 500-р 1952 оны Формула-1-д уралдаж буй нь

Von Trips, Clark and P. Hill at 1961 Dutch Grand Prix

Феррари 156 (1961)

Sebastian Vettel-Ferrari 2015 (2)

Феррари SF15-T (2015)

Цахим холбоос

Зүүлт тайлбар

  1. 1.0 1.1 ferrari.com – Corporate
  2. ferrari.com – At a glance
  3. ferrari.com – People
  4. theguardian.com – Ferrari kickstarts split from Fiat Chrysler by filing for NYSE share listing
  5. sec.gov – New Business – As filed with the Securities and Exchange Commission on July 23, 2015
  6. fcagroup.com – Group Structure
  7. ferrari.com – Энцо Ферраригийн түүх (герман, англи, итали хэл дээр)
  8. ferrari.com – Феррари компанийн түүх (герман, англи, итали хэл дээр)
  9. spiegel.de – Спорт загвар автомашин үйлдвэрлэгч: Фиат Крайслер нь Феррариг хөрөнгийн биржэд оруулах хүсэлттэй байна
  10. forbes.com – FCA's Ferrari Move Likely To Make Capital Raising Exercise Run Smoothly
1952 оны Формула-1

1952 оны Формула-1 — Формула-1 авто уралдааны гуравдугаар удаагийн тэмцээн байв.

1952 оны 5 сарын 18-наас 9 сарын 7-ны хооронд явагдсан. 8 гран-при уралдсан.

2016 оны Австралийн гран-при

2016 оны Австралийн гран-при (албан ёсоор 2016 Formula 1 Rolex Australian Grand Prix) нь гуравдугаар сарын 20-нд Мельбурны Альберт паркийн авто тойруулга дээр зохиогдсон 2016 оны Формула-1-ийн дэлхийн аваргын эхний уралдаан юм.

2016 оны Формула-1

2016 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 67 дахь улирлын тэмцээн байна. Энэ улирлын уралдаан нь гуравдугаар сарын 20-нд Австралийн Мельбурнд эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 27-н Абу-Дабийн Яс-Арал дээр явагдан дууссан. Сүүлчийн уралдаан дээр германы нисгэгч Нико Розберг түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч Льюис Хамилтоноос таван онооны илүүгээр анх удаа Формула 1-ийн дэлхийн аварга болов. Зохион бүтээгчийн дэлхий аварга цолыг Мерседес баг гурав дахь удаагаа хүртжээ.

2017 оны Австралийн гран-при

2017 оны Австралийн гран-при (албан ёсоор 2017 Formula 1 Rolex Australian Grand Prix) нь гуравдугаар сарын 26-нд Мельбурны Альберт паркийн авто тойруулга дээр зохиогдсон 2017 оны Формула-1-ийн дэлхийн аваргын эхний уралдаан юм.

2017 оны Бахрейны гран-при

2017 оны Бахрейны гран-при (албан ёсоор: 2017 Formula 1 Gulf Air Bahrain Grand Prix) нь дөрөвдүгээр сарын 16-нд Сахирын олон улсын авто тойруулга дээр зохиогдох 2017 оны Формула-1-ийн дэлхийн аваргын гурав дахь уралдаан юм.

2017 оны Испанийн гран-при

2017 оны Испанийн гран-при (албан ёсоор: Formula 1 Gran Premio de España Pirelli 2017) нь тавдугаар сарын 14-нд Монмелогийн Каталуня авто тойруулга дээр зохион явагдсан 2017 оны Формула-1-ийн дэлхийн аваргын тав дахь уралдаан юм.

2017 оны Оросын гран-при

2017 оны Оросын гран-при (албан ёсоор: 2017 Formula 1 VTB Russian Grand Prix) нь дөрөвдүгээр сарын 30-нд Сочигийн олон улсын авто тойруулга дээр зохиогдох 2017 оны Формула-1-ийн дэлхийн аваргын дөрөв дэх уралдаан юм.

2017 оны Формула-1

2017 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 68 дахь улирлын тэмцээн байна.

2017 оны Хятадын гран-при

2017 оны Хятадын гран-при (албан ёсоор 2017 Formula 1 Heineken Chinese Grand Prix) нь дөрөвдүгээр сарын 9-нд Шанхайн Шанхайн олон улсын авто тойруулга дээр зохиогдсон 2017 оны Формула-1-ийн дэлхийн аваргын хоёр дахь уралдаан юм.

2018 оны Формула-1

2018 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 69 дахь улирлын тэмцээн байна.

2019 оны Формула-1

2019 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 70 дахь улирлын тэмцээн юм. Энэ улирлын уралдаан нь гуравдугаар сарын 17-нд Австралийн Мельбурнд эхлэн, арванхоёрдугаар сарын 1-нд Абу-Дабийн Яс-Арал дээр явагдан дуусна.

2 сарын 18

2 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 49 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 316 өдөр (өндөр жил бол 317 өдөр) үлдэж байна.

Заубер Моторспорт

Заубер Моторспорт (герм. Sauber Motorsport) нь Швейцарийн авто уралдааны баг бөгөөд компанийн төв нь Цюрхэр Оберландын Xинвильд байрладаг. Заубер нь эхлээд 1982 оноос 1991 он хүртэл ОУАХ-оос зохион явуулдаг спорт автомашины уралдааны дэлхийн аваргын Групп C-д уралдаж байгаад 1993 оноос Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон. 2005 оны сүүлээс автомашин үйлдвэрлэгч BMW нь хөрөнгийн ихэнхийг худалдаж авсан бөгөөд 2009 оны сүүлээр буцаан татах хүртлээ BMW Заубер Ф1 Теам нэрээр Формула-1 оролцож байв. 2009 оны эцэст тус баг буцаад бүрэн Петер Зауберийн эзэмшилд очсон. Энэ баг техникийн хувьд ч тэр бодлогын түвшинд ч тэр Скудериа Феррари багтай маш нарийн холбоотой ажилладаг.

Сүүлийн улирлын уралдаанд Заубер нь өмнөх жилийнхтэй адил Маркус Эриксон болон Фелипе Наср нарын үндсэн нисгэгчтэйгээр оролцлоо.

Кими Райкконен

Кими-Матиас Райкконен (фин. Kimi-Matias Räikkönen, [ˈkimi ˈmɑtiɑs ˈræikːønen] * 1979 оны 10 сарын 17 Эспоо) нь Финландын авто- болон ралли уралдааны жолооч. Кими Райкконен 2001 оноос 2009 он хүртэл Формула-1-д уралдаан оролцсон бөгөөд 2007 онд Скудериа Феррари багт байхдаа дэлхийн аварга болсон юм. 2009 онд Раллид зочноор оролцсоныхоо дараа тэр 2010 онд Раллигийн ДАШТ-д шилжин очсон ба тэнд 2011 он хүртэл нийт 21 Раллид уралджээ. 2012 онд Райкконен буцаад Формула 1-д ирэн хоёр улирал Лотус багийн төлөө уралдав. 2014 оноос хойш Феррари багт ажиллаж байна.

Себастиан Феттел

Феттелийн Себастиан (герм. Sebastian Vettel, * 1987 оны 7-р сарын 3-нд Хеппенхайм , Хессен муж) нь германы авто уралдааны жолооч юм. Тэрээр 2007 онд Формула 1-д гараагаа эхэлсэн ба 2010 оны улирлын тэмцээнд түрүүлснээр Михаэль Шумахерийн дараах германы хоёр дахь дэлхийн аварга болсноос гадна одоогийн байдлаар Формула-1-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аваргаар тодорсон тамирчин юм. 2011, 2012, 2013 онуудад дэлхийн аварга цолоо амжилттай хамгаалснаар дөрөв дараалан түрүүлсэн амжилт гаргасан шилдэг гурван тамирчны нэгд тооцогддог. Себастиан 2009 оноос 2014 оны хооронд австрийн Ред Булл Расинг багт гэрээт тамирчин байсан. 2015 оноос эхлэн италийн баг Ферраритай гэрээтэйгээр Формула 1-д өрсөлдөж байна.

Скудериа Феррари

Скудериа Феррари (монг. Уралдааны жүчээ Феррари) бол спорт загварын автомашины үйлдвэрлэгч Феррари хувьцаат компанийн моторт спортын хэлтэс бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч Энцо Ферраригийн нэрээр нэрлэгджээ.

1930-аад онд Феррари анх авто спортоор гараагаа эхэлсэн бол 1940 оноос эхлэн өөрийн үйлдвэрлэсэн автомашинаар оролцож эхэлжээ. 1948 онд гэхэд уламжлалт улаан өнгийн загвар бүхий Ферраригийн уралдааны автомашинууд гран прид оролцож эхэлсэн аж. Формула 1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1950 онд бий болгосоноос хойш Феррари нь тус уралдааны салшгүй нэг хэсэг нь болсон юм. 200 гаран гран при шагнал, 15 жолоочийн- болон 16 зохион бүтээгчийн дэлхийн аварга цолоороо Скудериа Феррари нь Формула 1-ийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг гаргасан баг юм. Түүгээр ч барахгүй Феррари нь 1970-аад он хүртэл олон улсын ГТ болон спорт автомашины уралдаанд амжилттай оролцож байв. Ферраригийн охин компани болох Феррари Корсе нь өнөөг хүртэл хувийн багуудад аялал болон спорт загварын автомашины хүрээнд өөрсдийн мэдлэг, техникээр харамгүй туслалцаа өгдөг байна.

Ферраригийн маркийн тэмдэг болох шар дэвсгэр дээр цоройж буй морины дүрс нь компанийг үндэслэгч Энцо Ферраригийн нэгэн найзаас гаралтай аж. Сөнөөгч онгоцны нисгэгч Франческо Баракка нь энэ эмблемийг дэлхийн нэгдүгээр дайнд онгоцондоо хэрэглэж байсан ба өнөөдөр энэхүү бэлгэдэл нь нэлээд хэдэн тэрбум евроны үнэд хүрэх юм. Эмблемийг хамгийн анх 1932 оны Спа-Франкоршамын 24-цагийн уралдаан дээр Скудериагийн уралдааны автомашинд хэрэглэжээ.

2015 оноос хойш Скудериа Феррари нь Формула-1 уралдаанд 2010-с 2013 онуудын хооронд дэлхийн аварга болж байсан германы нисгэгч Себастиан Феттель болон 2007 оны дэлхийн аварга финландын нисгэгч Кими Райкконен хоёроор жолоодуулан оролцож байна.

Фелипе Масса

Фелипе Масса (порт. Felipe Massa, [fiˈlipi ˈmasɐ], * 1981 оны 4 сарын 25, Сан-Паулу) нь Бразилын авто уралдааны нисгэгч.

Формула 1-ийн дэлхийн аваргын жагсаалт

Дараах хүснэгтэнд бүх Формула-1-ийн дэлхийн аварга жолооч болон зохион бүтээгчидийг оруулав.

Формула-1-ийн дэлхийн аварга цолыг жил бүр олон улсын автомашины холбоо FIA тухайн улирлын дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнүүдээс хамгийн олон оноог цуглуулсан жолооч болон зохион бүтээгчид олгодог. Оноог тогтоосон онооны систем дагуу тухайн явагдаж буй жил бүрд өгдөг. Формула 1-ийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн нь "Автомашины дэлхийн аварга" нэрийн дор 1950 онд (1980 он хүртэл: Автомашины дэлхийн аварга) явагдсан бөгөөд анхны дэлхийн аваргаар Алфа Ромео багийн нисгэгч Жузеппе Фарина тодорчээ.

2016 он хүртэл нийт 67 улиралд 33 жолооч болон 59 улиралд 15 зохион бүтээгчид дэлхийн аварга цолыг Формула 1-ээс гардаж авсан байна. Нисгэгч нараас дэлхийн дээд амжилтыг Михаэль Шумахер 7 ялалтаар тэргүүлдэг бол багуудаас Феррари 16 дэлхийн аваргын цомоор тэргүүлж байна.

Шарль Леклер

Шарль Леклер (мон. Charles Leclerc, * 1997 оны 10 сарын 16-нд Монте-Карлод) нь Монакогийн авто уралдаанч юм.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.