Улаан

«Улаан» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Улаан»-аас олж болно.
Color icon red
Улаан өнгөний хувилбарууд

Улаан нь солонгын долоон өнгөний нэг юм.

1 сарын 26

1 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 26 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 339 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 340 байна. Энэ өдөр Монгол төрийн нэрт зүтгэлтэн Хорлоогийн Чойбалсан насан эцэслэсэн бол Австрали улс үүссэн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай.

1 сарын 29

1 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 29 дэх өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 336 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 337 байна. Дэлхийн богино өгүүллэгийн мастер Антон П.Чехов мэндэлжээ.

1 сарын 3

Нэгдүгээр сарын 3 нь Григорийн тооллын жилийн 3 дахь өдөр юм. Мөн он дуустал 362 өдөр (өндөр жил бол 363 дэх) үлдэж байна.

2 сарын 12

2 сарын 12 нь Григорийн тооллын жилийн 43 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 322 өдөр (өндөр жил бол 323 өдөр) үлдэж байна.

3 сарын 12

3 сарын 12 нь Григорийн тооллын жилийн 71 дахь (өндөр жил бол 72 дэх) өдөр юм. Мөн он дуустал 294 өдөр үлдэж байна.

5 сарын 8

5 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 128 дахь (өндөр жил бол 129 дэх) өдөр юм. Мөн он дуустал 237 өдөр үлдэж байна.

Ази

Ази дэлхийн хамгийн том газар нутаг, хамгийн олон хүнтэй тив юм. Дэлхийн бөмбөрцгийн дорнод болон умард хагаст газрын гадаргуугийн 8.7%, хуурай газрын 30% эзлэн оршиж байна. Ази тивд хүн төрөлхтний 60 хувь болсон 4.4 тэрбум хүн аж төрөн сууж байна.

Ази тив Европ тив холбоотой бөгөөд Евразийн эх газар хэмээнэ. Тэгээд Ази, Европын хил хязгаарыг хэд хэдэн янзаар зурдаг. Дийлэнх олонхийн бодсоноор баруун тал нь Улаан тэнгис, Суэцийн суваг, Хар тэнгис, Кавказын нуруу, Каспийн тэнгис, Урал гол, Уралын нуруугаар зурдаг. Зүүн тал нь Номхон далай хүрч, өмнөд талаараа Энэтхэгийн далай, умард талаараа Умард мөсөн далайд тулдаг.

Ази тив эртний түүхтэй, эртний соёлтой, яс үндэс, хэл соёл, төр засгийн уламжлал олон янз, байгалийн тогтоц өвөрмөц, газар газарт харилцан адилгүй байна.

Африк

Африк тив нь Америк тивийн дараах гурав дахь том тив бөгөөд 30,221,532 км² талбайтай (дэлхийн нийт гадаргуугийн 6.0%, хуурай газрын 20.4% ). 2005 оны байдлаар 900,000,000 гаруй хүн амтай (дэлхий хүн амын 14%), 56 улс байрлана. Хойд талаараа Газар дундын тэнгис, зүүн хойд талаараа Суэцийн суваг, Улаан тэнгисээр, зүүн өмнөд талаараа Энэтхэгийн далай, баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэнэ.

Африк тивийн нийт нутгийн 90% нь ой, цөл бөгөөд үлдэх 10% нь хөдөө аж ахуйд тохиромжтой. Уг тивд заан, арслан, анааш зэрэг олон зүйл ховор амьтад байх бөгөөд 2,000 гаруй төрлийн загастай.

Африк тивд анх хүн үүсчээ гэж үздэг.

Буриад орон

Буриад (орос. Бурятия; бур. Буряад Улас) — Орос улс (ОХУ)-ын харьяат орон. Оросын холбооны 83 махбод, 21 бүгд найрамдах улсын нэг юм. Сибирийн холбооны тойрог, Дорно Сибирийн эдийн засгийн бүст хамаарна.

Буриад нутаг 17-р зуунаас Оросын эзэнт гүрний мэдэлд орсон бөгөөд 1923 онд Зөвлөлт Оросын дотор «Буриад Монгол» нэртэй автономит улс үүсэн байгуулагдаж 1958 онд «Буриад» болгон нэрээ засав. ЗХУ бутарч ОХУ байгуулагдсан 1992 онд зэрэг нэгээр ахиж Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ) хэмээх албан нэртэй болсон.

351 мянган км² газар нутаг, 971 мянган хүнтэй. Нийслэл — Улаан-Үд (411 мянга).

Орос (65%), буриад (30%), татар зэрэг олон ард нутаглах ба христ, буддын шашин дэлгэрсэн.

Орос, буриад хос хэл бичиг чухалчлан хэрэглэнэ. Орноо 21 аймаг, 2 хотод хуваан захирдаг.

Египет

Египет (араб. مصر Миср; маср. مصر Маср; худам монголоор ᠮᠢᠰᠢᠷ Мисир) , албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Египет Улс (маср. جمهورية مصر العربية Гумхурийет Маср эль-Арабийя) — Африк, Ази хоёр тив дамнан орших улс. Ихэнх бие нь дорно умар Африкт хамаарч, харьцангуй бага хэсэг буюу Синайн хойг нь Өрнө Азид хамаардаг. Тус улс нь Азид зүүн хойд хэсгээрээ Израйль, Палестиний захиргааны нутаг (Газын зурвас) хоёртой, Африк тивд урд талаараа Судан, баруун талаараа Ливи хоёртой тус тус газраар хил залгадаг. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газрын дундад тэнгистэй хөвөөлнө. Египетийн нутгаар дайрах Суэцийн суваг хоёр тэнгисийг холбоно.

1,001,450 хавтгай дөрвөлжин километр талбай (дэлхийн 30-р том орон) бүхий Египет оронд 81,015,887 хүн амьдран суудаг тул Египет нь дэлхийн 16-р их, Африкийн 3-р их, Арабын орнуудаас хамгийн их хүн амтай улс гэж тодорхойлогддог. Хүн амын тал хувь нь Каир, Александриа болон мөрний дагуух бусад хотуудад хотжин суурьшсан бол нөгөө тал хувь нь магадгүй дэлхийн хамгийн урт мөрөн Нилийн эргийн дагуух тариалан эрхлэж болохуйц 40,000 квадрат километр газраар оршин суудаг. Баруун талаарх Сахарын цөлд хүн бараг суудаггүй.

Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг. Египетийг улс төр, соёлын хувьд Ойрх Дорнодын чухал орон хэмээн үздэг.

Зэс

Зэс нь Cu гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 29, нэгэн төрлийн химийн элемент юм. Цэвэр зэсийн гадарга нь улбар улаан өнгөтэй байдаг.

Зэс нь зөөлөн металл бөгөөд маш сайн цахилгаан дамжуулах чадвартай тул, цахилгаан болон дулаан дамжуулагч, барилгын материал, мөн төрөл бүрийн хайлш гарган авахад хэрэглэнэ. Мөн дээд ургамал, амьтны маш чухал тэжээл боловч, их хэмжээний зэс нь амьтан, ургамлыг хордуулна.

Зэс нь байгаль дээр нэмэлт боловсруулалтгүйгээр шууд ашиглаж болохуйц байдалтай олддог цөөн металлын нэг юм. Хүмүүс зэсийг МЭӨ 8000 он буюу 10,000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байна. Зэс нь хүн төрөлхтний боловсруулж сурсан анхны металл бөгөөд хүмүүс зэсийг анх МЭӨ 5000 онд хүдрээс нь хайлуулан ялгаж, МЭӨ 4000 онд хэвэнд цутган хэлбэр оруулж, МЭӨ 3500 онд цагаан тугалгатай холин анхны металлын хайлш хүрлийг гарган авчээ.

Чили, АНУ зэрэг орнууд ихээхэн хэмжээний зэсийн нөөцтэй бөгөөд ихэвчлэн ил уурхайгаас олборлож байна.

Йордан

Йордан, (Араб: اَلأُرْدُن, Аль-Урдан), албан ёсоор Йорданы Хашемын Хаант Улс нь Йордан голын зүүн эрэг талд орших баруун Азийн орон юм.

Урд болон зүүн зүгт Саудын Араб, зүүн хойд зовхист Ирак, хойд зүгт Сири, баруун зүгт Израйль (мөн Палестин) улсуудтай хил залгадаг. Баруун урд үзүүртээ Улаан тэнгист гарах Акабагийн буланд усан боомттой. Нийслэл нь Амман.

Нутгийн тал нь Арабын цөл боловч голын эрэг дэх өрнөд хэсэг нь тарилангийн газар, ой модтой. Орчин үеийн Йорданчууд голдуу хотжсон, дундаас дээгүүр орлоготой бөгөөд 2010 оны Хүний Хөгжлийн Тайлангаар "хүний хөгжлөөр дээгүүр" ангилалд багтсан.

Нутаг дэвсгэр-96.2 мянган км2 (1967 оны VI сараас Израйль улс 5.9 мянган км2 нутаг бүхий Йордан голын баруун эргийг эзэгнэж байна).

Хүн ам-2.6 сая (эзлэгдсэн нутагт 0.8 сая хүн сууж байна) (1982).

Нийслэл-Амман хот (1.4 сая гаруй хүнтэй)

Йордан бол цөл, говийн орон бөгөөд жижиг жижиг баянбүрдтэй. Дорноос өрнө тийш 500-1000 м хүртэл өндөрсөх тарамцаг уулсын гадаргатай. Халуун орны хуурай уур амьсгалтай. Дундаж температур нь I сард 8—14°С, VII сард 24—30°С, жилд 100-700 мм тунадас унадаг. X сараас V сар хүртэл бороо орж, дараа нь хуурай зун эхэлдэг. Ургамал, амьтны аймаг нь харьцангуй ядуувтар.

Йордан эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй, хөдөө аж ахуйн орон юм. Хөдөө аж ахуйд хүн амын тэн хагас нь ажиллаж, газар тариалан эрхэлдэг. Хөдөө аж ахуйн гол таримал нь улаан буудай, арвай, улаан лооль, чидүүн жимс, усан үзэм, жүрж юм. 1 сая хонь, 4 буман ямаа, 24 мянган үхэр, 18 мянган тэмээтэй.

Аж үйлдвэрт нь гар үйлдвэрлэл зонхилно. Фосфорит олборлох, цемент, нефть боловсруулах үйлдвэртэй. Аж үйлдвэрийн бараг бүх төрлийн барааг гадаадаас авч фосфорит, цемент, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн гадаадад гаргадаг. Сүүлийн жилүүдэд социалист орнуудтай хийх худалдаа өсч байна.

Йордан бол үндсэн хуульт хаант улс. Төрийн тэргүүн нь хаан. Йордан араб, черкес, иран, турк, армян, курд зэрэг үндэстэн ястантай. Албан ёсны хэл нь араб.

Йорданы ард түмэн колоничлолын эсрэг нэг бус удаа бослого гаргаж байв. Дэлхийн II дайны дараа 1946 онд тусгаар тогтнолоо олж авчээ. 1967 онд Израйль Иорданд халдан довтолж, Йордан голын баруун эргийн нутгийг булаан эзэлжээ.1970 оны VII сард Йорданы засгийн газар дайны гал зогсоох, НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн 1967 оны XI сарын 22-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, тодорхой арга хэмжээ боловсруулахыг зөвшөөрчээ.

Йзрайль, Египетийн салангид хэлэлцээнд Йорданыг оролцуулж, Палестины ард түмний эрх ашгийг хөсөрдүүлэх гэсэн АНУ-ын оролдлогыг Йордан улс няцаасан юм. Мөн Египет, Израйлийн хооронд байгуулсан салангид гэрээг зэмлэн буруушаасан билээ. Сүүлийн жилүүдэд ЗХУ, Йорданы харилцаа хөгжиж, соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байна.

Мөнгөний нэгж нь Йорданы динар юм.

БНМАУ, Йорданы Хашимитын Вант Улсын хооронд 1981 оны V сарын 21-нд дипломат харилцаа тогтоожээ.

Калифорни

Калифорни (англ. California) нь Номхон Далайн эрэг дагуу, Америкийн Нэгдсэн Улсын Баруун Эрэгт орших АНУ-ын муж улс юм. Хойд талаараа Орегон, зүүн талаараа Невада, зүүн өмнөд талаараа Аризона муж улстай, өмнө талаараа Мексикийн Баха Калифорниа муж улстай тус тус хиллэдэг. Калифорни нь АНУ-ын хамгийн олон хүн амтай муж улс юм. Хамгийн том дөрвөн хотыг нь дурдвал Лос-Анжелес, Сан-Диего, Сан-Хосе, Сан-Франциско хотууд болно. Тус муж улс нь янз бүрийн уур амьсгал, газарзүйн бүсээрээ болон олон үндэстэн ястнаас бүрдсэн хүн амаараа алдартай.

Alta California хэмээх газар нутгийг XVIII зууны сүүлээр Испанийн Эзэнт Улс колоничилжээ. 1821 онд энэ газар нутаг Мексикийн бусад хэсгийн хамт тусгаар тогтносон бүгд найрамдах улс болсон. 1846 онд Калифорни Мексикээс салан тусгаарласан бөгөөд Мексик-Америкийн дайны дараа Мексик Калифорнийг АНУ-д өгсөн ажээ. 1850 оны есдүгээр сарын 9-нд Калифорни АНУ-д албан ёсоор нэгдсэн.

Калифорни нь хуурай газрын нутаг дэвсгэрээр АНУ-ын гуравдахь том муж улс юм. Калифорнийн газарзүйн бүсэд Номхон Далайн эргээс авахуулаад зүүн зүгт Сьерра Невада нуруу, зүүн өмнө зүгт Мохаве цөл, баруун хойд зүгт секвойя буюу улаан мод-дугласын жодоон ой мод хүртэл ордог. Муж улсын төв хэсэгт дэлхийн хамгийн үржил шимтэй хөдөө аж ахуйн эдэлбэр газар болох Калифорнийн төв хөндий зонхилно.

Калифорнийн алтны халуурлын үеэр (1848-1855) асар олон хүн Калифорнид нүүдэллэн ирж, эдийн засаг огцом өсөн нэмэгдсэнээр Калифорни эрс өөрчлөгдсөн. XX зууны эхээр Лос-Анжелес хот зугаа цэнгэлийн салбарын төв болж, муж улсын аялал жуулчлалын салбарын өсөлтөд түлхэц өгчээ. Калифорнийн хөдөө аж ахуйн салбар цэцэглэн хөгжсөний зэрэгцээ агаар-сансар, газрын тос, компьютер, мэдээллийн технологийн салбарууд маш их хөгжсөн. Калифорни эдийн засгийн хэмжээгээр дэлхийд эхний аравт жагсдаг бөгөөд тусдаа улс байсан бол хүн амаар Кенийн ард 35-д жагсах байсан.

Рубиди

Рубиди (латинаар rubidus: гүн улаан; түүний гэрлийн спектрийн шугамд үзүүлэх хоёр улаан өнгөнөөс нь шалтгаалан ингэж нэрлэжээ) нь химийн элемент бөгөөд атомын дугаар нь 37 болон түүний товчилсон химийн тэмдэглэгээ нь Rb юм.

Улаанбаатар

Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ улаганбагатур, улаан-баа-тар) нь Монгол улсын нийслэл бөгөөд Монгол Улсын цорын ганц саятан хот. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, бүгд 9 дүүрэгтэй, 4,704.4 км2 газартай. 2014 оны сүүлээр Нийслэлд 1.314.000 хүн оршин сууж байв.

Улаанбаатар хот Монгол улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.

Фосфор

Фосфор нь P тэмдэг, 15 атомын дугаар бүхий химийн элемент. Маш өндөр химийн идэвхтэй учир цэвэр байдлаараа олддоггүй. Химийн электроны томьёо нь 1s22s22p63s23p3. Фосфор байгаль дээр өргөн тархсан химийн элемент юм. Газрын гадаргын массын 0.5%-ийг эзэлдэг. Мөн фосфор 3 дүрс хувиралтай байдаг ба эдгээр нь хар, цагаан, улаан юм. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь цагаан болон улаан.

Хөлбөмбөг

«Хөлбөмбөг» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Хөлбөмбөг»-аас олж болно.Хөлбөмбөг нь тус бүр арван нэгэн тоглогчтой хоёр багийн хооронд явагддаг, бөөрөнхий бөмбөг хэрэглэдэг дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм. Тус спорт нь дэлхийн хамгийн түгээмэл спорт юм.Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах нь бий.

Орчин үеийн хөлбөмбөгийн дүрмийг анх Английн Хөлбөмбөгийн холбоо (The Football Association) 1863 онд The Laws of the Game буюу Тоглолтын дүрмүүд нэртэйгээр гаргасан. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн үндсэн дүрэм болж ирсэн байна. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA (Fédération Internationale de Football Association) ерөнхийд нь зохион байгуулдаг. Тэдгээрийн хамгийн алдартай нь 4 жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ нь зуны олимпоос 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу спорт юм.

Швейцари

Швейцари улс (герм. Schweiz, фр. Suisse, итал. Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Швейцарийн Холбооны Улс (лат. Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол баруун Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагттай, далайд гарцгүй орон юм. Швейцари нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Швейцари нь дэлхийн хамгийн баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудын нэг.

Швейцарь улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай хиллэдэг. Швейцарь нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан. Швейцари улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй. Энд Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ийн Европ дахь хоёр төв байр байрладаг.

Швейцарийн латин нэр буюу Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт амьдарч байсан эртний кельт гаралтай хельвет аймгийн нэрээс гаралтай юм. Швейцари улсын байгуулагдсан огноог уламжлал ёсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг.

Үндэсний бөх

Бөх нь Монголд олон зууны турш байсан, үндэсний спорт юм.

Өвөрхангай аймаг

Өвөрхангай (худам монголоор ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭ᠋ᠠᠢ – өбүрханггаи) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.