Тунис

"Тунис" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Тунис (хот)-г үзнэ үү.
Бүгд Найрамдах Тунис Улс
الجمهورية التونسية‎
Тунис улсын төрийн далбаа Тунис улсын төрийн сүлд
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
араб. حماة الحمى Humat al-Hima
«Эх орноо хамгаалагчид»
Бөмбөрцөгт тодрох Тунис улсын газар нутаг (ногоон) байршил
Бөмбөрцөгт тодрох Тунис улсын газар нутаг (ногоон)
Нийслэл 
(их хот)
Тунис
Албан хэл Араб[1]
Төр засаг Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Монсеф Марзуки
 -  Ерөнхий сайд Хамади Жебали
Тусгаар тогтносон нь
 -  Францаас 1956 оны 3 сарын 20 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 163,610 км2 (92)
 -  Гадаргын ус (%) 5.0
Хүн ам
 -  Тооцоо (2012) 10,732,900[2] (77)
 -  Нягт сийрэг 63 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $100.979 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $9,477[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $46.360 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $4,351[3] 
ОТББИ (2000) 39.8 
ХХИ (2011) 0.698[4] (сайн) (94)
Мөнгөний нэгж Тунис динар (TND)
Цагийн бүс +1
Домэйн нэр .tn
Утасны томьёо +216

Тунис улс (араб. تونس‎‎ Tūnis), албан ёсоор Бүгд Найрамдах Тунис Улс (араб. الجمهورية التونسية al-Jumhūriyyah at-Tūnisiyyah), товчоор Тунис гэдэг нь Ливи, Алжиртай хиллэн Газрын дундад тэнгисийн эрэгт оршдог Африкийн хамгийн умард үзүүрийн улс юм.

65,000 тэгш дөрвөлжин километр нутагтай Тунис улс 2012 оны байдлаар 10.74 сая хүн амтай байна.[2] Нийслэл Тунис хотын нэрнээс улсын нэр өгөгдсөн ажээ. Тунис улс нь хэл угсаатны хувьд Арабын, газар зүйн хувьд Африкийн, усан замаар ойр орчмын олон улстай холбогддогоороо Газрын дундад тэнгисийн гэх тодотгол зүүдэг.

Зүүлт

  1. "Tunisia Constitution". Retrieved on 2011-04-02. Translation by the University of Bern: Tunisia is a free State, independent and sovereign; its religion is the Islam, its language is Arabic, and its form is the Republic.
  2. 2.0 2.1 (Франц)
  3. 3.0 3.1 3.2 3.3 Tunisia. International Monetary Fund. 2012-04-22-д хандсан.
  4. Human Development Report 2011. United Nations (2011). 5 November 2011-д хандсан.
1 сарын 11

1 сарын 11 бол Григорийн он тооллоор жилийн 11 дэх өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 354 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил тохиовол 355 хоног үлдэнэ.

1 сарын 14

1 сарын 14 нь Григорийн тооллоор жилийн 14 дахь өдөр юм. Энэ өдрөөс хойш жил дуусахад 351 хоног үлдэнэ. Христийн олон урсгалын сахилын дурсгалт өдөр бол Узбекистан улс "Эх орноо батлан хамгаалагчдын өдөр" болгон тэмдэглэдэг. Тайланд улс энэ өдрийг ойн сангаа хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна.

1 сарын 18

1 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 18 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 347 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал энэ тоо 348 байна. Энэ өдрийг Английн Христийн сүмийнхэн Эми Кармайклын өдөр болгон тэмдэлэг бол Зүүн европын Ортодокс сүмийнхэн ариун өдөр хэмээн сүсэглэдэг. Африкийн Тунис улс энэ өдрийг Хувьсгалын болон Залуусын өдөр гэж тэмдэглэдэг ажээ.

2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (англ. 2006 FIFA World Cup) нь 18 дэх удаагаа зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Тэмцээн 2006 оны зургаадугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 9-нийг хүртэл Герман улсад зохион байгуулагдсан. Зургаан тивийн 198 орны хөлбөмбөгийн холбоод тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгч сонгон шалгаруулалтын тоглолтоо 2003 оны есдүгээр сард эхлүүлэн өрсөлдсөөр гучин нэгэн баг эрхээ авч түүн дээр зохион байгуулагч Германы баг шууд эрхийн дагуу орж багууд бүрдсэн юм.

Италийн баг энэ удаагийн тэмцээнд аваргалсанаар дөрөв дэх түрүүгээ авсан. Шигшээ тоглолтын үндсэн цагт 1-1 харьцаагаар тэнцэж торгуулийн цохилтын 5-3 харьцаагаар ялагдал хүлээсэн Францын баг аман хүзүүдсэн бол Германы баг Португалийн багийн 3–1 харьцаагаар ялж гуравдугаар байрт шалгарсан.

3 сарын 20

3 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 79 дахь (өндөр жил бол 80 дэх) өдөр юм. Мөн он дуустал 286 өдөр үлдэж байна.

3 сарын 21

3 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 80 дахь (өндөр жил бол 81 дэх) өдөр юм. Мөн он дуустал 285 өдөр үлдэж байна.

4 сарын 9

4 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 99 дахь (өндөр жил бол 100 дэх) өдөр юм. Мөн он дуустал 266 өдөр үлдэж байна.

5 сарын 13

5 сарын 13 нь Григорийн тооллын жилийн 133 дахь (өндөр жил бол 134 дэх) өдөр юм. Мөн он дуустал 232 өдөр үлдэж байна.

7 сарын 25

7 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 206 дахь (өндөр жил бол 207 дэх) өдөр юм. Мөн он дуустал 159 өдөр үлдэж байна.

Алжир

Алжир(Араб: الجزائر, Al Jaza'ir, Бербер: , Dzayer), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс нь хойд Африкт орших улс юм. Газар нутгаараа тивдээ хоёрт, дэлхийд 11-т жагсдаг. Зүүн хойд талаараа Тунис, зүүн талаараа Ливи, зүүн өмнөд талаараа Нигер, баруун өмнөд талаараа Мали, Мавритан, баруун хойд талаараа Марокко улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талд нь маргаантай газар нутаг болох Баруун Сахар орших бөгөөд хойд талд нь Газар дундын тэнгис байрлана.

Алжир нь НҮБ, Африкийн холбоо, ОПЕК зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Мөн Магрибийн Араб холбоог байгууллахад их хувь нэмэр үзүүлсэн. Алжир нь үндсэн хуулиндаа Ислам, Араб, ба Амазиг (Бербер) улс гэж тодорхойлогдсон байдаг.

Араб хэл

Араб хэл (араб. العربية, al-ʿarabīyah буюу عربي, ʿarabi) нь хэбрэй болон нео-арамай хэлнүүдийн хамт төв семитийн бүлд багтдаг хэл юм. Хэлцэгчдийн тоогоор араб хэл семит хэлний овог дотроо толгой цохино. Нийт 280 сая гаруй хүний төрөлх хэл (ихэнх нь Ойрхи Дорнод, Хойд Африкт суудаг), 250 сая хүний хоёрдахь хэл нь юм. Олон аялгатай бөгөөд зарим аялганууд нь хоорондоо ойлголцохооргүй өөр байдаг. Стандарт араб хэлийг сургууль, их сургуульд өргөн зааж, ажлын байр, засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ашигладаг.

Африк

Африк тив нь Америк тивийн дараах гурав дахь том тив бөгөөд 30,221,532 км² талбайтай (дэлхийн нийт гадаргуугийн 6.0%, хуурай газрын 20.4% ). 2005 оны байдлаар 900,000,000 гаруй хүн амтай (дэлхий хүн амын 14%), 56 улс байрлана. Хойд талаараа Газар дундын тэнгис, зүүн хойд талаараа Суэцийн суваг, Улаан тэнгисээр, зүүн өмнөд талаараа Энэтхэгийн далай, баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэнэ.

Африк тивийн нийт нутгийн 90% нь ой, цөл бөгөөд үлдэх 10% нь хөдөө аж ахуйд тохиромжтой. Уг тивд заан, арслан, анааш зэрэг олон зүйл ховор амьтад байх бөгөөд 2,000 гаруй төрлийн загастай.

Африк тивд анх хүн үүсчээ гэж үздэг.

Дэлхийн улс орны нэрс

2014 оны байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүрэн эрхт 193, НҮБ-ын байнгын ажиглагч 2 улс байна. Гэгээн Ширээт Улс 1964 оноос, Палестин 2012 оноос хойш байнгын ажиглагчийн эрхтэй болсон бөгөөд олон улсын өргөн эрхтэй.

Үүнээс гадна 10 гаруй орон тусгаар тогтносон боловч бусад улсаар бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй, олон улсын эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсоор байна.

Ливи

Ливи (араб. ليبيا Lībiyā, Бүгд Найрамдах Ливи Улс الجمهورية الليبية) — Умар Африкт орших улс. Хойд талаараа Газрын дундад тэнгистэй эрэг залгаж, зүүн талаараа Египет, зүүн урдуураа Судан, урд талаараа Чад, Нигер, баруун талаараа Алжир, Тунис гэх бүгд зургаан улстай газраар хиллэдэг.

1.8 сая хавтгай дөрвөлжин километр орчим газар нутгийн нь 90% нь цөл бөгөөд тус улс нь газар нутгийн хэмжээгээрээ Африкт 4-т, дэлхийд 17-д орно. Нийслэл Триполи хотдоо нийт 5.7 сая ард иргэдийн 1.7 сая нь төвлөрсөн байдаг. Тус орныг эртнээс нааш Триполитани, Феззан, Киренайка хэмээх орон нутагт хувааж иржээ. Ливи улс нь нэг хүнд ногдох ДНБ-ээр Африкт Экваторын Гвинейн дараа 2-т ордог. Энэ нь тус улсын газрын тосны баялаг нөөц ба цөөн хүн амтай нь холбоотой юм.

Ливийн төрийн далбаа нь цулгуй ногоон өнгөтэй байдаг онцлогтой.

Лондоны олимп (2012 он)

Олимпын XXX наадам буюу 2012 оны Лондоны олимп (англ. XXX Olympic Summer Games) нь 2012 оны долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-ны хооронд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан олимпын наадам юм.

Палестин

Палестин Улс (арабаар: دولة فلسطين, хөрвүүлбэл: Даулат Филастин) нь олон улсад тусгаар тогнолыг нь дэмжин улс болохыг нь хүлээн зөвшөөрсөн ч бүрэн эрхт байдал нь маргаантай байсаар байгаа улс юм. Тус улсыг 1988 оны арваннэгдүгээр сарын 15-нд Алжир хотод Палестины чөлөөлөх байгууллагаас (ПЧБ) палестинчуудын улс хэмээн тунхагласан юм. Улсыг тунхаглагчид нь 1967 оноос хойш Израилийн мэдэлд байсан Баруун Йорданы орныг, Газын зурвасын хамтаар мөн Зүүн Иерусалим хотыг улсын нийслэл хэмээн тус улсын нутаг дэвсгэр болгохыг шаардав. Тусгаар улс болохыг тунхаглал үеэр ПЧБ-ын гишүүд нь Тунис руу дүрвэн, нэхэмжилсэн газар нутагтаа ямар ч хяналт тогтоож чадаагүй учраас энэхүү алхам нь зөвхөн бэлгэдлийн төдий л зүйл байв. Гэсэн ч 1990 оныг хүртэл дэлхийн бараг 100 улс Палестин Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Өнөөдөр нийт 137 улс тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

Улс орнуудын газар нутгийн хэмжээ

Дэлхийн 195 улсыг нутаг дэвсгэрийн хэмжээгээр байр эзлүүлэн хүснэгтлэв.

Үүнд НҮБ-ын гишүүн 193, НҮБ-ын байнгын ажиглагч 2 (Ватикан, Палестин) байна.

Мөн хүснэгтэнд удаан хугацаанд тусгаар байгаа Тайвань орныг дугаар өгөлгүй хавчуулсан.

Бусад орон, харьяа нутгийг хамаарах улсын газар нутагт нийлүүлж тооцов.

Дэлхийн хуурай газрын хэмжээ 148 сая 940 мянган хавтгай дөрвөлжин километр байгааг 195-д хуваавал нэг орон дунджаар 763,795 км² нутагтай. Энэ дунджаас том орон 37 (Оросоос Турк хүртэл) байна. Харин улс орнуудын дэс дугаарын дундаж буюу 98-р байрын Эритр улсын нутаг дэвсгэр 121,320 км² юм. Дэлхийн хамгийн том Орос орон 17 сая км², хамгийн жижиг Ватикан 0.44 км² талбайтай.

Умар Африк

Умар Африк, Хойд Африк, Умард Африк — умар зүг талын Африк тивийн бүс нутаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллага улс төрийн газар зүйн хувьд Африк тивийг 5 хуваан бүсчлэдгээс Умрын Африкт Алжир, Египет, Ливи, Марокко, Өмнөд Судан, Судан, Тунис, одоогоор Мароккын захирч буй Баруун Сахар гэх 8 улс орныг хамаатуулж үздэг.

Хатем Бен Арфа

Хатем Бен Арфа (исп. Hatem Ben Arfa; 1987 оны гуравдугаар сарын 7-нд Кламар хотод төрсөн) — Тунис гаралтай Францын хөлбөмбөгчин бөгөөд «Ньюкасл Юнайтед» болон Францын шигшээд хагас хамгаалагч, довтлогчоор тоглодог.

Исламын хамтын ажиллагааны байгууллага
Гишүүн орон (56)
Ажиглагч орон (5)

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.