Тарвас

Тарвас (Citrullus lanatus) нь өмнөд Африкаас гаралтай ургамал ба түүний жимс юм. Тарвасны найрлагын 92% нь ус ба 6% нь чихэр бөгөөд энэ нь шүүслэг, чихэрлэг амттай болгожээ. Олон янзын төрөл байх ба хар судалтай ногоон гадаргатай, доторх гол нь улаан , олон тооны хар яс, үртэй байхад шар голтой тарвас бас бий. Мөн дотроо ясгүй төрөл ч байна. А болон С витамин, кали, магни, ликопен зэргээр баялаг юм.

Тарвас
Watermelon-garden

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Цэцэгт ургамал (Magnoliophyta)
Анги: Magnoliopsida
Баг: Cucurbitales
Овог: Cucurbitaceae
Төрөл: Citrulus
Зүйл: C. lanatus
Латин нэр
Citrulus lanatus
Watermelons
Зүссэн тарвас
Citrullus lanatus
Шар тарвас
Watermelon grown in Buryatia, Siberia
Сибирийн Буриад улсад ургадаг тарвас
Буянт сум (Ховд)

«Буянт сум» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Буянт сум»-аас олж болно.Буянт (ᠪᠤᠶᠠᠨᠲᠤ) сум нь Алтайн уулархаг муж, Их нууруудын сав газарт Буянт голын үржил шимт хөндийд 367950 га нутаг эзлэн оршдог. Сумын төв нь Ховд хотоос 25 км зайд, зүүн талаараа Мянгад сум, урд талаараа Чандмань, Манхан сумууд, баруун талаараа Дуут сум , хойд талаараа Ховд сумтай хиллэдэг. Буянт сум нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд Норжинхайрхан, Нарийн гол, Цагаан бургас, Наранхайрхан, Цагаан эрэг гэх 5 багаас бүрддэг.

Зараа

Зараа нь Erinaceinae дэд овгийн хөхтөн амьтан юм. Нийт 5 төрөл, 17 зүйл бий. Тэд Европ, Ази, Африк, Шинэ Зеландаар тархан нутагладаг ба Австрали болон Хойд Америкаас гаралтай зараа байхгүй юм.

Мандах сум

Мандах (ᠮᠠᠨᠳᠤᠬᠤ) нь Дорноговь аймгийн сум юм. Сумын төв нь Аймгийн төвөөс 170 км, нийслэл Улаанбаатараас 454 км зайд оршино. Мандах сум нь Төхөм, Сэрвэн Баянхошуу, Өехий, Алхан тээг, Баянхошуу гэсэн 5 багтай.

Монгол улс

«Монгол» үгийг энд холбон амарчлав. «Монгол үндэстэн»-д мөн хамаарна.Монгол Улс (1992 оноос хойш) — дорно болон төв Азид оршдог бүрэн эрхт улс.

Хойд талаараа Орос, бусад талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл — Улаанбаатар хот.

Алтайн нуруунаас Хянган, Соёноос Говь хүрсэн 1 сая 566 мянган км2 уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-рт жагсдаг. 2015 оны эхэнд Монгол Улсын хүн ам 3 сая хүрсэн (135-р олон). Үндсэндээ монгол үндэстэн (95 хувь), мөн хасаг, тува хүн байна. 16-р зуунаас хойш буддын шашин, 20-р зуунаас шашингүй байдал дэлгэрсэн ба албан хэрэгт монгол хэлээр харилцана.

Монголд НТӨ 209 онд Хүннү улс нэгдсэнээс монгол, түрэг угсаатан халалцсаар 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан Евразийг эзэлсэн гүрэн үүсгэжээ. 17-р зуунд манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтносон бөгөөд 1924 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. 20-р зуунд ЗХУ-тай дотно байж, нийгэм, эдийн засгийн бат суурь тавигдан 1990 онд ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжин орсон. Одоо парламентын бүгд найрамдах засагтай, хорин нэгэн аймаг, нэг нийслэлд хуваагддаг нэгдмэл улс юм.

Хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортлодог. Мөнгөний нэгж — төгрөг.

Дэлхийн 184 улстай дипломат харилцаа тогтоосон. НҮБ, ДХБ, ОУВС, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн.

Монголын говь

Говь нь Монголын өмнөд хэсгээр , Хятад улсын хойд хэсгээр оршино. Монголын Говь бол дэлхийн том элсэн цөлүүдийн нэг юм.Сахарын цөлөөс ялгаатай Говь нь элсэн манантай, хамгийн том үржил шимгүй газар бөгөөд хадархаг чулуутай. Эрс тэс уур амьсгалтай бөгөөд зундаа температур +40ْС, өвөлдөө -40ْС болдог. Дунджаар жилд 100мм –ээс бага хур тунадас унах бөгөөд зарим газартаа 2-оос 3-н жилд нэг л удаа бороо орсон байдаг. Хаврын улиралаар 140км/ц хүртэл хүчтэй салхилах учраас энэ үед аялал жуучлал хийдэггүй. Дэлхийн Биосперийн томоохон газрын нэг бол Говийн дархан цаазат газар бөгөөд Щвейцарын газар нутгаас том юм.

Та энэ нутагт ирснээр дэлхийн ховор амьтан, түүхийн, болон соёлын дурсгалт газрыг үзэх болно.

-19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжаагийн 1820-иод онд байгуулж байсан Өвөр хамарын хийд.

-Монголын анхны театр “Саран хөхөөний намтар дуулах дацан”-гийн туурь

-Дэлхийн энергийн төв “Шамбалын орон”-г үзнэ.

-2 бөхтэй тэмээ

-Зэрлэг илжиг

-Мазаалай гэх мэт.

Хонгорын элс нь манханы тогтоцтой цөөхөн газруудын нэг юм.

Энэ нь 200 метр өндөр , хамрах хүрээн нь том бөгөөд жууулчид ихээр ирдэг.

Говийн хойд талын захаар жижиг баянбүрд байх бөгөөд тэнд байгаа хүн болон амьтныг хоол, уух устай нь залгуулна. Говийн нэг онцлог нь ар талаар нь загийн модууд байдаг.

Эхийн гол нь говийн өмнө хэсгээр байрлах ба тусгаарлагдсан үржил шимгүй цөлөөр хүрээлэгдсэн байна. Социолизмийн үеэс л төмөр замын дагуу хөдөө аж ахуйг хөгжүүлсэн боловч одоо 20-н л өрх үлдээд байна. Энд улаан лооль, өргөст хэмх, тарвас, чинжүү зэрэг олон жимс ургана. Энд аймгийн төв нь 400-н км-ийн зайд орших бөгөөд худалдаа эрхлэх боломжгүй байдаг.

Таримал хошуу будаа

Таримал хошуу будаа (лат. Avena sativa L.) нь үетний овгийн, өвслөг, нэг наст, хошуу будааны төрлийн нэгэн зүйл ургамал. Хошуу будааг хүнсэнд хэрэглэдэг боловч дийлэнх тохиолдолд малын тэжээлийн зориулалтаар тариалдаг. Сүүлийн жилүүдэд түүнийг ногоон бордуур ба бүрхүүл ургамлын багцад оруулан тариалж байгаа. Англиар oat, орсоор овёс посевной, овёс кормово́й гэж тус тус нэрлэдэг.

Ховд аймаг

«Ховд» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Ховд»-аас олж болно.

Ховд (ᠬᠣᠪᠳᠤ) нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.