Сүү

Сүү бол эмэгчин хөхтөн амьтны хөхний булчирхайнаас ялгардаг тэжээллэг шингэн. Хөхтөн амьтдын эмэгчингийн сүү ялгаруулах энэхүү чадвар нь тэднийг хөхтөн амьтан хэмээн тодорхойлогч шинжүүдийн нэг нь юм. Нярай төл амьтад үндсэн хүнс тэжээлээ идэж суртал сүү нь тэжээлийн гол эх үүсвэр байдаг. Төрсний дараа дэлэгнэх сүүг уураг гэдэг. Уураг нь эх амьтны эсрэг биетийг нярай үр төлдөө дамжуулагч сүү юм. Энэ нь эх, үр төл хоёр төрөл бүрийн өвчний халдвар авах эрсдэлийг багасгадаг.

Түүхий сүүний найрлага нь тухайн амьтны төрөл, зүйлээс хамааран өөр өөр байдаг. Гэхдээ түүхий сүү нь ерөнхийдөө тодорхой хэмжээний ханаагүй тослог, протейн, кальци зэргийг агуулдаг. Халим, далайн гахай гэх мэт усны хөхтөн амьтдын сүүг газрынхтай харьцуулбал маш их тослогтой, мөн бусад хатуу тэжээллэг бодисыг агуулсан байдаг.

Бусад хөхтөн амьтдын адил хүмүүс ч гэсэн нярай балчир үедээ эхийнхээ сүүг хэрэглэдэг. Олон угсаатан, ястнуудын хувьд хүмүүс нярай насныхаа дараа сүү шингээж, боловсруулах (Нүүрс-Ус Үл Тэвчих) чадвараа алддаг. Тиймээс олон ч орны уламжлалт хоол хүнсэнд сүүн бүтээгдхүүн өргөн хэрэглэгддэгүй. Харин өдөр тутмын хоол хүнсэндээ сүү хэрэглэдэг заншилтай газар орнууд ялангуяа үнээний, мөн хонь, ямаа, сарлаг, одос үхэр, адуу, тэмээ гэх мэтийн гаршуулсан амьтдын сүүг өргөн хэрэглэдэг. Олон зууны турш үнээний сүүг боловсруулан төрөл бүрийн сүүн бүтээгдхүүн хийж ирсэн. Тухайлбал цөцгий, цөцгийн тос, тараг, зайрмаг, мөн харьцангуй удаан хугацаанд хадгалж болох бяслаг гэх мэт. Аж үйлдвэр хөгжих хэрээр аарц, шар сүүний уураг, лактоз, өтгөрүүлсэн сүү, хуурай сүү гэх мэт сүүн бүтээгдхүүнүүд болон хүнсний нэмэлт тэжээлүүд бий болж байна.

Сүү гэдэг үг нь шар буурцагны сүү, будааны сүү, бүйлсний сүү, наргил модны самрын сүү гэх мэт, амьтны бус гаралтай орлуулагч нарт мөн хэрэглэгддэг. Мөн тагтаа шувуу үр төлөө амнаасаа гулгиж гаргасан шингэнээрээ хооллодог ба энэ шингэнийг нь тариан сүү гэж нэрлэдэг.

Milk glass
Үнээний сүү
Goat kid feeding on mothers milk
Ишиг эхийгээ хөхөж байна

Түүх

Holstein cows large
Хар тарлан үхэр сүүний фермд өргөн ашиглагддаг

Амьтдыг гаршуулж эхлэж байхдаа хүмүүс анх амьтны сүүг хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Үнээний сүүг анх Бага Азийн орнуудад хүмүүс хэрэглэж эхэлсэн. Энэ нутагт мөн ямаа болон хонийг МЭӨ 9000-аас 8000 жилийн тэртээ гаршуулсан байна. Хонь, ямаа нь хуурай өвсөн тэжээл идэж, дасан зохицсон хөхтөн амьтан бөгөөд хивэгч амьтан хэмээгддэг. Анхандаа эдгээр амьтдыг мах болон арьс ширийг нь хэрэглэх зорилгоор гаршуулсан байж болзошгүй юм.

МЭӨ 7000 жилийн тэртээд одоогийн Турк улсын зарим нутагт үхрийг маллаж эхэлсэн. Шинэ чулуун зэвсгийн үед Британийн арлууд дээр сүүг хүнсэнд хэрэглэж байсан баримт байдаг. Европ болон Ази, Африкийн зарим газар бяслаг, цөцгийн тосыг хэрэглэж эхэлсэн байна.

Өнөөдөр барууны ертөнцөд үнээний сүүг аж үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэж боловсруулж байна. Хөгжилтэй орнуудад арилжааны зориулалттай сүүний чиглэлийн фермүүд автомат тоног төхөөрөмж хэрэглэснээр сүүний зах зээлийн дийлэнхийг хангаж байна. Тухайлбал Гольштен буюу Хар Тарлан мэтийн өндөр сүүний гарцтай янз бүрийн үүлдрүүд сүүний үйлдвэрлэлд ашиглагдаж байна. АНУ-ын сүүний чиглэлийн үхрийн 90%, мөн Их Британид 85% нь хар тарлан үүлдрийн үхэр байна. Сүү, сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэлээр Энэтхэг, түүний дараа АНУ болон Шинэ Зеланд орж байна.

Бусад амьтад

Goat in melking stall 20050429-593
Ямааны сүүг бяслаг зэрэг бусад сүүн бүтээгдхүүн хийхэд ашигладаг.

Үнээнээс гадна дараах амьтдын сүүг хүнсэнд хэрэглэдэг:

ОХУ болон Шведэд хандгайн сүүг бага зэрэг хэрэглэдэг. Илжиг болон адууны саам (сүү) нь хамгийн бага тослогтой бол харин далайн хавны сүү 50%-иас дээш тослогтой байдаг байна.

Халимны сүү нь хэдий хүний хүнсэнд хэрэглэгддэггүй ч хамгийн өндөр тослогтой сүүний нэг юм байна. Энэ нь дунджаар 10.9% уураг, 42.3% өөх тос, 2.0% нүүрс-ус агуулдаг ба 4.43 кКал/грамм илчлэгтэй.

Хүний сүүг мэдээж арилжааны зорилгоо,р эсвэл аж үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэнэ гэж үгүй. Гэхдээ хандивын маягаар хүний сүүг цуглуулж, биеийн хөгжил дорой, ядруу нярай хүүхдэд хэрэглүүлэх зорилгоор ашигладаг. Сүү нь хүн төрөлхтний эртнээс хэрэглэж байгаа, хүнсний үйлдвэрлэлийн хамгийн голлох бүтээгдэхүүний нэг мөн.

Айраг

Айраг — малын сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн цагаан идээ болоод унд.

Гашуувтар исгэлэн амттай, цагаан өнгөтэй. Гүүний сүү, үнээний сүүгээр хийдэг.

Халх Монголчууд гүүний сүүгээр, Баруун Монголчууд гүү, үнээний сүүгээр айраг исгэдэг. Үнээний айргийг нэрж шимийн архи болон аарц гаргаж авдаг. Аарцыг хатаан ааруул, хурууд хийдэг. Мөн үнээний айргийг тодорхой горимын дагуу бүлж гаргаж авдаг нэгэн идээ бол шар тос юм.

Амьтан

Амьтан гэдэг нь Амьтны аймагт хамаарах организмын үндсэн бүлгийг хэлнэ. Амьтан нь олон эст, орчинтойгоо зохицон амьдрах чадвартай ба бусад организм, эсвэл тэдгээрийн зарим хэсгээр хооллоно.

Жирийн ярианы хэлэнд "Амьтан" гэдэгт хүнийг хамааруулдаггүй боловч, биологийн нэр томъёоны хувьд Амьтны аймгийн бүх төрөл, зүйл багтах учир хүн бас багтана.Амьтад хоёр нутагтан,нэг нутаган гэх мэт байдаг.Хүмүүс амьтдыг тэжээж мах,сүү,бусад хэрэгцээтэй зүйлсийг хүнсэнд,эмийн салбарт,бусад салбарт өргөнөөр ашигладаг.

Бяслаг

Бяслагийг үнээ, хонь, ямааны сүүгээр бэлтгэх бөгөөд үүний тулд сүү ээдүүлэх ферментийг ашиглана. Бяслаг нь уураг, тосоор баялаг ба мөн А витамин, кальци, фосфор агуулдаг. Мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар дэлхийд эдүгээ 1000 гаруй төрлийн бяслаг бий. Голланд, Франц, Шинэ Зеланд, Дани, Швейцарь зэрэг улс орон бяслаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.

Галактик

Галактик (грек: galakt-, "сүү" гэсэн утгатай) буюу Оддын аймаг гэж хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, одод хоорондын орчин, тоосонцор, харанхуй матераас бүрдэх системийг хэлнэ. Галактикууд нь хэдэн саяаас олон зуун тэрбум хүртэлх тооны ододтой байж болно.

Дархан-Уул аймаг

Дархан-Уул (худам монголоор ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ – дархан агула) аймаг нь Монгол улсын 21 аймгийн нэг. Орхон, Говьсүмбэр аймгуудтай адилаар 1994 онд Дархан хотыг Сэлэнгэ аймгийн зарим сумдтай нийлүүлж байгуулжээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумдтай хил залгаа оршдог.

Кобальт

Кобальт (Co) нь газрын гадаргад 0,003% хүнцэл /мышъяк/, хүхэрт хүнцэл хэлбэрээр /CoAsS, CoAs2 / оршино. Ургамал амьтдын эд эрхтэнд тогтмол оролцдог витамин В12–ын найрлагын нэг хэсэг болж гурван валенттай кобальт 4,5% агуулагддаг байна. Шошлог ургамлын иш навч зэрэг эрхтэнд кобальтын хуримтлал тогтворжихын хирээр азотын молекулуудыг бэхжүүлдэг байна. Металлт энзим болох трансфераза, изомераза, дипептидаза ферментүүдийн найрлаганд оролцохоос гадна, пируваткарбоксилаза, рибофлавинкиназа, шүлтлэг фосфотаза, аргиназа зэргийг идэвхжүүлнэ. Загасны гурил, улаан буудайн хивэг, цагаан лууван кобальтаар баялаг байна. Мөн сүү, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн кобальтын эх үүсвэр болно. Бие махбодид бага хэмжээгээр, биеийн жингийн 1 кг тутам 30-60 мкг ноогдож байвал зохино. Кобальт нуклейн хүчил нийлэгжих, цус төлжих, нүүрс ус, эрдэсийн солилцоо, ферментийн үйл ажиллагаанд оролцдог. Кобальт цус, дэлүү, яс, өндгөвч, өнчин тархи, элгэнд хуримтлагдана. Амьтдын 1 кг шинэ эд эрхтэнд (мкг-аар): элгэнд 30-100, дэлүүнд 20-40, нойр булчирхайнд 10-30, бөөр, ясанд тус бүр 30, зүрхэнд 12-35 байна. Бие махбодид кобальт дутагдвал өсөлт саатах, цус багадах, турж эцэх шинж ажиглагддаг байна. Далбагын төрлийн мөөгөнд хийгдсэн судалгаанаас үзвэл, түүний 1 кг хуурай жинд нь 0,13-1,00 мг кобальт илэрчээ. /Mlodecki et.al 1965/

Сарлаг

Сарлаг бол үхрийн төрөлд багтдаг тусгай нэг зүйл мал болно. Сарлагийг Гималайн салбар уулс, тэнгэр уул, Алтай Хангай, хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс үржүүлж үрсэн байна. Сарлагийн өвөг нь одоо ч Төвдийн ууланд амьдарч буй зэрлэг сарлаг юм. Энэ амьтныг Монголчууд сарлаг, Киргизууд топос, түвдүүд “яага” гэж нэрлэдэг. Сарлаг нь манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132 суманд тархсан байна. Эдгээрээс хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг юм.

Сарлагийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш , 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй нутгийн бэлчээр ус ашиглаж, арчилгаа маллагааны ердийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул эдийн засгийн үр ашиг сайтай мал юм.

Сүжоу

Сү́жоу (дуудлага нь [сүү-жоу], монгол кирилээр бас Сужоу, хятадаар 苏州市 [Sūzhōu shi], англи латинаар Suzhou) — захиргааны хувьд Хятад улсын Жянсү мужийн 8,488 км² газрыг харъяалсан 10,549,100 хүнтэй аймгийн энтэй хот, энгийнээр ойлговол түүн доторх 5,454,500 хүнтэй хот.

Сүтхөл хошуу

Сүт-Хөл («Сүүннуур») хошуу (орос. Сут-Хольский кожуун ; тув. Сүт-Хөл кожуун ; сүт - «сүү», хөл - «нуур») болбоос ОХУ-ын холбооны нэгж Бүгд Найрамдах Тува Улсын одоогийн 17 хошууны нэг нь юм. Сүт-Хөл хошуу 6,691.25 км² газар нутагтай, (2010 оны тоологдсон) 8,689 хүн амтай. Хошууны төв нь Суг-Аксы («Усны адаг») суурин юм.

Сүхбаатар аймаг

Энэ аймгийг бусад Сүхбаатараас ялган таниарай.

Сүхбаатар (худам монголоор - sükebaɣatur, сүхэбагатур) — Монгол улсын аймаг.

Тэмээ

"Тэмээ" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Тэмээ (шатар)-г үзнэ үү.

Нүүдэлчдийн амьдарч ирсэн экологийн орчинд говь, цөл нэлээд нутгийг эзэлдэг бөгөөд үүнд дасан зохицож амьдардаг амьтдаас гэршүүлэгдэж, тэдний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн амьтны нэг нь тэмээ () юм.

Уураг

Энэ өгүүллэг нь уургийн тухай ерөнхий ойлголтыг агуулах бөгөөд уургийг молекулын талаас нь авч үзсэн өгүүллэгийг эндээс үзнэ үү.

Бие махбоди бол тэжээллэг бодис ялангуяа уургаас өөрийн эс эдийг тогтмол шинэчлэн нөхөн сэлбэдэг. Уураг нь амьтны болон ургамлын гаралтай гэж ангилагдана. Амьтны гаралтай уургийг мах, загас, өндөг, сүү болон сүү сүүн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай уургийг шар буурцаг, арвай, төмс, цагаан будаа гэх мэтийн олон ургамлаас авдаг. Монгол хүний хоол бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг чанараараа харилцан адилгүй байдаг байна. Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болон задрах ба бие махбодид тэдгээрээс биохимийн нийлмэл процессийн замаар цус, тархи, булчин, бусад эд эрхтний уургийг бүтээхэд “Химийн тоосго” гэж нэрлэгдсэн 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий өвөрмөц шинж чанартай уургийг бий болгодог байна. Уураггүйгээр ялангуяа түүнд агуулагдах азот үгүйгээр биеийн өсөлт, хөгжилт нөхөн сэргээлт ба илч үйлдвэрлэлийн аль нь ч явагдах боломжгүй юм. Эрэгтэй хүний бие дунджаар 17 хувийн уургаас бүрдэх бөгөөд гол төлөв булчин, биеийн тулгуур холбоос эдүүдэд хуваарилагдсан байдаг. Үүний зэрэгцээ уурагт катализатор болох ферментгүйгээр ганц ч эс үйл ажиллагаа явуулж чадахгүй. Энэ нь амьсгалахаас авахуулаад бодож сэтгэх хүртэлх биологийн бүх процессийг хамаардаг. Хоол хүнсэнд нүүрс ус, өөх тосны аль нэг нь дутагдахад бие махбоди өөртөө шаардагдах илчийг уургаас авдаг нь нэг ёсны хохирол юм. Хүнс тэжээлийн зүйлд уураг дутагдсанаас болж эцэж турах нь өөх тосны нүүрс усны дутагдалтай адил илэрхий мэдэгдэхгүй боловч уургийн дутагдлыг нөлөө нь үхэлд ч хүргэх аюултай байдаг. Насанд хүрэгсдийн хоол хүнсээр авах хоногийн илчлэгийн 15 хувь нь уургаар хангагдах ёстой. Халуун орчинд болон халуурах үед уургийн задрал өндөр байдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь төгс уураг буюу үл орлуулах амин хүчлийн баялаг байхад ургамлын гаралтай бүтээгдэхүүн өөр аминхүчлүүдээр баялаг байдаг. Бие махбодид зайлшгүй шаардлагатай амин хүчлийг зохистой харилцаагаар авахын тулд амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хослуулан хэрэглэж байх хэрэгтэй. Уургийн найрлага дахь амин хүчлүүдийг орлуулж болох ба үл орлуулж болох гэж шинж төрлөөр нь хоёр ангилдаг. Бие махбоди зарим төрлийн амин хүчлүүдийг өөртөө нийтэгшүүлдэг. Харин үүнийг нь орлуулж болох амин хүчил гэдэг. Гэвч амин хүчлийн нийтэгшил нь их удаашралтай явагдаж бие махбодийн хэрэгцээг бүрэн төгс хангаж чаддаггүй. Харин үл орлуулах амин хүчлүүдийг болон хоол боловсруулах замаар нийтэгших амин хүчлүүдийн дутуу хэсийг ч мөн адил хоол хүнсээр авах шаардлагатай байдаг юм.

http://www.sonin.mn/?p=177

Protein

Уураг (сүү)

Уураг гэдэг нь хөхтөн амьтны жирэмсний сүүл үед хөхний сувгаас ялгаран гардаг нэгэн төрлийн сүү юм. Ихэнх зүйлийн хөхтөн зөвхөн үр зулзагаа төрүүлсний дараа хэсэг хугацаанд л гардаг. Уураг нь жирийн сүүг бодвол өөх тос багатай, уураг (протейн) ихтэй байдаг бөгөөд өвчнөөс хамгаалах эсрэг биетүүд агуулсан байдаг тул дөнгөж төрсөн хүүхэд, зулзагад дархлаа тогтоож өгдөг байна. Мөн ангир уураг гэдэг. Уургаар баялаг тул ийнхүү нэрлэсэн.

Хоол

Хоол - мах, төмс, ус, будаа.

Мах. Хүн төрөлхтөн анх бий болохдоо л аливаа амьтны махыг идэж ирсэн.

Төмс нь хүнсний ногооны нэг төрөл бөгөөд олон наст ургамал юм.

Ус нь H20 гэсэн химийн томъёогоор илэрхийлэгдэх, устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис юм.

Будаа нь хоол хүнсэнд хэрэглэгддэг ургамлын үр тарианы нэг төрөл юм.

Хүнцэл

Хүнцэл нь дэлхийн царцдсын 0.0005 хувийг бүрдүүлдэг, нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог. Хүнцэл (As) нь химийн элементийн үелэх системийн 4-р үе, VA бүлэг, атомын дугаар 33, элементийн тэмдэг As, элемент хүнцэл нь мөнгөлөг саарал, хар, шар зэрэг үндсэн гурван өнгөтэй аллотропи хэлбэрээр оршдог.

Хүнцэл нь байгаль орчинд түгээмэл тархацтай байдаг ба өнөөгийн байдлаар хэдэн зуун нэр төрлийн хүнцлийн нэгдэл бодисыг илрүүлэн бүртгэсэн байна. Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болгон, мөн хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) хүмүүс эртнээс “Хаан хор” гэж нэрлэж заншсан. Мөн хүнцэл нь хүний биед амин чухал хэрэгцээтэй, фармакологи болон токсикологийн ач холбогдол бүхий микроэлементийн нэг юм.

Цэцэрлэг хот

"Цэцэрлэг хот" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Цэцэрлэг (салаа утга)-г үзнэ үү.Цэцэрлэг (худам монголоор чэчэрлиг) — Архангай аймгийн төв. Архангай аймгийн Эрдэнэбулган сум нь Хангай нурууны ой мод, гол мөрөн, төрөл бүрийн ан амьтантай, цэцэг, жимс дэлгэрсэн байгалийн гоо үзэсгэлэн бүрдмэл өндөр, сүрлэг дархан цаазат Булган уулын өвөрт, хойд, урд Тамирын голын дунд далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөрт Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр сумдтай хиллэдэг. Эрдэнэбулган сум нь 6 баг, 5524 өрх, 20338 хүн амтай, 74055 толгой малтай /2011 оны байдлаар/, нийслэл Улаанбаатар хотоос өрнө зүгт 480 километр зайд байрлана.

1922 онд засаг захиргааны хувиараар аймгийн чуулган даргын захиргааг Цэцэрлэг мандал аймгийн яам болгож, Заяын шавийг Эрдэнэ Булган уулын хошуу болгон өөрчилж Цэцэрлэг мандал аймгийн төв нь болсон. 1952 онд Булган сумын 7, 10, 11, 12 дугаар багийг нэгтгэн хороо, захиргаа буюу аймгийн төв, 1961 онд Цэцэрлэг хот, 1992 онд Эрдэнэбулган сум болон өөрчлөн зохион байгуулагсан.

Цэцэрлэг хот нь ерөнхий боловсролын 7 сургууль, хүүхдийн 7 цэцэрлэгтэй, театр, зочид буудал, нэгдсэн болоод хувийн хэвшлийн эмнэлэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Багшийн сургууль, хувийн хэвшлийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй. Гол үйлдвэрлэл нь сүү цагаан идээ, мах боловсруулалт, гурилан бүтээгдэхүүн зэрэг хүнсний боловсруулалт.

Цаг агаар

1 дүгээр сарын дундаж температур -14.8 С, 7 дугаар сарын дундаж температур +16 С

Шар буурцаг

Шар буурцаг (лат. Glycine max (L.)Merr.) нь Зүүн Азиас гаралтай, буурцагтны овгийн нэгэн зүйл ургамал. Шар буурцаг нэг наст ургамал бөгөөд Хятадад гэхэд 5000 жилийн турш хүнс болон эмийн орцонд хэрэглэж байна. Найрлагандаа их хэмжээний амин хүчил агуулах тул уургийн сайн эх үүсвэр болдог. Мөн өөх тос, төмөр, кальци, болон эрдэс бодис агуулна.

Шар буурцагны тариалалтаар АНУ, Бразил, Аргентин, Хятад ба Энэтхэг зэрэг орнууд тэргүүлдэг.

Soybean (U.S. English) болон soya bean (UK English) гэж нэрлэдэг шар буурцаг нь 5000 гаруй жилийн тэртээгээс эртний Хятадад тариалж, хүнсэнд өргөнөөр хэрэглэж ирсэн түүхтэй. Англи хэлээр "soy" гэж нэршсэн нь Японы shōyu (醤油, しょうゆ) буюу цуу гэсэн үгийг анх Голландчууд Soya Sauce гэж өөрсдийн хэлэнд буулгаж авсантай холбоотой юм. Soya Sauce буюу цууг мөн шар буурцагнаас гаргаж авдаг тул буурцгийг нь Soy bean гэх болжээ. Шар буурцгийг европ зүгийнхэн 1690-ээд оноос л судлаачдын түвшинд мэдэх болж, 1740 онд Францаар дамжин шар буурцаг анхлан Европод нэвтэрсэн боловч бодитой тариалж эхэлсэн нь 1885 он юм. АНУ-ын хувьд 1898 оноос аж ахуйн зорилгоор шар буурцгийг тариалах болжээ. 2009 оны байдлаар, дэлхий дээр шар буурцгийн тариалалт, нийлүүлэлтийг АНУ (32%), Бразил (28%), Аргентин (21%), Хятад (7%) болон Энэтхэг (4%) голлон хангадаг байна. Шар буурцаг бол дэлхий даяар өргөн тархсан, хүнсэнд маш олон төрлөөр өргөн хэрэглэдэг, шим тэжээлтэй, олон талын ашиг тустай, тэгсэн хэрнээ амтлаг бүтээгдэхүүн билээ. Нэг Га газар тариалсан шар буурцагнаас гаргаж авах уураг, протейний хэмжээ бусад буудай, хүнсний ногооноос дор хаяж 2 дахин их, үнээний ферм тэр газар ажиллуулж сүү гаргаж авснаас 5-аас 10 дахин их, мөн яг тэр газар мал аж ахуй эрхэлж гаргаж авах махны уурагнаас 15 дахин их байж чадах юм. Иймд, шар буурцагны шим тэжээл, ургамлын гаралтай уургийн баялаг агууламж нь юугаар ч орлуулашгүй хүнсний зүйл, үнэт баялаг юм. Шар буурцгийг янз бүрээр боловсруулж, амталж, маш олон нэр төрлийн хоол, хоолны хачир гаргаж авдаг. Нийтлэг, олны мэдэхээс жишээлбэл: шар буурцагны сүү - шар буурцгийг дэвтээж, нухаж, устай чанаж, шүүж гаргаж авна шар буурцагны гурил - шар буурцгийг тээрэмдэж хийсэн гурил мисо - исгэсэн буурцагнаас гаргаж авсан нухаш, мисогоор японы алдартай мисо шөл хийдэг натто - урьдчилан чанаж болгосон, бутлаагүй буурцагийг исгэж бэлдэнэ. Амтлаг боловч исч, зунгааралдсан хэлбэрээс нь зарим хүн сэжиглэж, дургүй байх тохиолдол байдаг. шар буурцагны тос - ургамлын тосны нэг хэлбэр буурцагны мах - шар буурцагны тосгүй гурилыг хэлбэржүүлж хийнэ. Төрх, бүтцээрээ махтай төстэй. цуу - исгэсэн шар буурцагнаас гаргаж авсан хоолны шингэн амтлагч юба - шар буурцагны сүүний өрөм.

Ямаа

Ямаа (Capra hircus буюу Capra aegagrus hircus) нь таван хошуу малын нэг тэжээмэл амьтан юм. Янгираас үүдэлтэй. Ямааны мах, ноолуур ба түүний сүүг өргөн ашигладаг. Сүүгээр нь бяслаг ба олон төрлийн цагаан идээ хийнэ. Цагаан болон хар ямааны сүүг эмчилгээний зориулалтаар болон эмийн бэлдмэл хийхэд ашигладаг. Ямаан сүрэг хэт олшрох нь бэлчээрт халгаатай байх талтай. Учир нь ямаа өвсийг үндсээр нь сугалан иддэг.

Үхэр

Үхэр нь дэлхий даяар хамгийн түгээмэл тархсан гэршүүлсэн туурайтан юм. Үхрийг мал аж ахуйн (мах, сүү, нэхий) зорилгоор болон уналга ачилганд хэрэглэдэг.өдгөө дэлхий даяар үхрийн тоо 1.3 тэрбумд хүрээд байна.

Манай улсад ч мөн адил үхрийг их эртнээс гэршүүлэн өсгөсөн ба Монголын мал аж ахуйн гол амьтан болохынхоо хувьд адуу, тэмээ, хонь, ямааны хамтаар таван хошуу мал хэмээн нэрлэгддэг. Үхэр нь таван хошуу мал дотроо бод мал юм. Сүргийн манлайг бух, нас бие гүйцсэн агталсан эр үхрийг шар, нас бие гүйцсэн эм үхрийг үнээ, төлийг тугал гэнэ. Манай орны үхэр сүргийн тоо толгой 2013 оны эхний сарын байдлаар 2 сая 541 мянга гаруй байна.

Энэтхэгт үхрийг ариун амьтан гэж үздэг бөгөөд, үхэр гаргадаггүй, үхрийн мах иддэггүй байна.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.