Суботица

Суботица (Subotica) — Серб улсын өөртөө засах Воеводина орны Умар Бачка аймагт оршдог хот.

2011 онд 105,681 хүн оршин суугчтай байсан. Үүнээс 35 хувь нь мажар, 27 хувь нь серб, 10% нь хорват байв.[1]

Серб хэл нь өдөр тутмын амьдралд хамгийн их ашиглагддаг хэл бөгөөд унгар хэлийг хүн амын бараг гуравны нэг нь өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Аль аль хэл нь арилжааны болон албан ёсны тэмдэглэгээнд өргөнөөр ашиглагддаг[2].

Лавлах бичиг

  1. Хүн амын тоо бүртгэлийн тайлан.
  2. "The Use of Hungarian and Serbian in the City of Szabadka/Subotica: An Empirical Study"
Воеводин

Воеводин [Воево́дин] (Војводина, Vojvodina - Воеводина) — Серб улсын өөртөө засах муж.

Олон үндэстэн, олон соёлын өлгий нутаг. Албан ёсны зургаан хэлтэй.

21506 ам дөрвөлжин километр газартай. 2011 онд 1,931,809 хүн оршин сууж байсан.

Дотроо Өмнө Бачка, Өмнө Банат, Өрнө Бачка, Срем, Төв Банат, Умар Бачка, Умар Банат гэсэн долоон аймагт хуваагддаг.

Нови-Сад, Суботица, Зренянин, Панчево, Сомбор зэрэг олон хоттой.

Хүн амын 67 хувийг эзэлсэн серб ихэнх нутгаар тархан суудаг бол 13 хувийг эзэлдэг мажар үндэстэн нутгийн умард биед оршдог.

Леко Петер

Леко Петер (Петер Леко, Lékó Péter, 1979 онд төрсөн) — Унгарын шатарчин, их мастер.

Предраг Жоржевич

Предраг Жоржевич (сер. Предраг Ђорђевић; 1972 оны 8 сарын 4-нд ХБНСЮУ-ын Крагуевацад төрсөн) нь Сербийн хөлбөмбөгчин асан. Чөлөөт цохилтыг сайн гүйцэтгэдгээрээ алдартай байв. Серби, Грекийн иргэншилтэй.

Тэрээр Грекийн Олимпиакос багт 13 жил тоглохдоо дунджаар 3 тоглолт тутамд гоол оруулдаг байсан бөгөөд 13 жилийн дотор 12 удаа аваргын цом хүртсэн Олимпиакосын "Алтан үе"-ийн бэлгэ тэмдэг болсон тоглогч билээ. Жоржевич Серби ба Монтенегрогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 2006 оны Дэлхийн АШТ-д оролцсон.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.