Соломон

Соломон (Еврей: {שְׁלֹמֹה}, Орчин үеийн Shlomoh Тиберийн Šəlōmōh ISO 259-3 Šlomo; араб. سليمان Sulaymān; гре. Σολομών Solomōn) нь Давид хааны дараах Израйлийн хаан ширээг залгамжлагч юм. Соломон Иерусалимын анхны сүмийг барьснаараа алдартай. Еврейн Библид түүнийг мэргэн ухаан, эд баялаг, хүч чадал ихтэй нэгэн байснаар дүрсэлдэг ч эцэстээ бурхныг шүтэхийн оронд хоосон шүтээнүүдийг тахин шүтэж, өөрийн хүү Рехобоамын үед улс орноо хоёр хэсэгт хуваагдах үндсийг тавьсан гэм нүгэлтэйд буруутгадаг. Соломон 3000 зүйр үг 1005 дуу бичсэн.

Соломон хаан - Еврей: Shelomoh ben David
Израйлийн хаан - Еврей: Melekh Yisra’el, שלמה בן-דוד מלך ישראל
Judgement of Solomon

Соломоны шүүлт
19-р зууны зураг. Гюстав Доре
Хаанчлал МЭӨ 971 - 931 оны орчим
Төрсөн огноо МЭӨ 1011 оны орчим
Төрсөн газар Иерусалим
Өнгөрсөн огноо МЭӨ 931 оны орчим
Өнгөрсөн газар Иерусалим
Өмнөх Давид
Удаах Рехобоам
Хатан Наамах, Фараоны охин, өөр 1000 эхнэр, татвар эм
Хүүхэд Рехобоам
Эцэг Давид
Эх Батшеба
Ургийн овог Давидынхан
2001-2002 оны НБА-гийн улирал

2001-2002 оны НБА-гийн улирал — Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 56 дахь улирал юм.

2006-2007 оны НБА-гийн улирал

2006-2007 оны НБА-гийн улирал — Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 61 дэх улирал юм.

Улирлын тоглолтууд нь 2006 оны аравдугаар сарын 31-нд эхэлж, 2007 оны дөрөвдүгээр сарын 18-нд өндөрлөсөн.

2013-2014 оны НБА-гийн улирал

2013-2014 оны НБА-гийн улирал — Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 68 дахь улирал юм.

2 сарын 2

2 сарын 2 нь Григорийн тооллын жилийн 33 дахь өдөр юм.

5 сарын 24

5 сарын 24 нь Григорийн тооллын жилийн 144 дахь (өндөр жил бол 145 дэх) өдөр юм. Мөн он дуустал 221 өдөр үлдэж байна.

II Элизабет

II Элизабет буюу Элизабет Александра Мэри (англ. Elizabeth II, Elizabeth Alexandra Mary, хааны угсаатны хувьд Элизабет овог хэрэглэдэггүй бөгөөд овог хэрэглэх болсон тохиолдолд "Виндзор" гэсэн нэр хэрэглэдэг.; 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн) нь 16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан юм. Хэдийгээр эдгээр улс, нутаг дэвсгэр тус бүрийн хаан ширээг тус тусад нь эн тэнцүү эзэгнэдэг боловч, хамгийн урт хугацаагаар хаан ширээнд нь байсан Нэгдсэн Вант Улсад оршин сууж, төр улсын хэрэгт нь шууд оролцдог. Тэрбээр 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны гэр бүлүүдээс гаралтай. Тэрбээр өөрийн эцэг Ван VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард долоон улсын хаан ширээнд заларсан. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломон Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 16 улсыг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл гэх бөгөөд тэдгээрийн хүн амыг нийлүүлж тооцвол 129 сая хүрнэ. Тэрбээр бодит амьдрал дээр эдгээр орнуудын улс төрийн асуудалд оролцох нь ховор байдаг.

II Элизабет мөн өөр янз бүрийн албан тушаал эрхэлдгээс дурдвал Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн тэргүүн, Английн Сүмийн Дээд Захирагч, Нормандын Гүн ахайтан, Мэннийн Лорд, Фижи Улсын Тэргүүн Удирдагч болно. Түүний хаан ширээнд байх урт удаан хугацаанд хаант улсынх нь хүрээнд болон дэлхий даяар өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь Британийн Эзэнт Улсын задрал (эцгийнх нь хаанчлалын сүүлийн жилүүдэд эхэлсэн үйл явц) болон орчин үеийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн үүсэл хөгжил байлаа.

1947 онд Эдинбургийн Гүн, Хунтайж Филиптэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхэд, найман ач зээтэй. Наймдах ач нь 2007 оны арванхоёрдугаар сарын 17-нд төржээ.

Айзея Кэнан

Айзея Кэнан (англ. Isaiah Canaan, 1991 оны тавдугаар сарын 21-нд Миссисипимужийн Билокси хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Хьюстон Рокетс» багт холбон тоглогчоор тоглодог.

Арчи Гүүдвин

Арчи Гүүдвин III (англ. Archie Goodwin III; 1994 оны наймдугаар сарын 17, Арканзас, Литл-Рок) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд «Финикс Санз» багт шидэгч-хамгаалагчаар тоглодог.

Бен Маклемор

Бен Маклемор III (англ. Ben McLemore III, 1993 оны хоёрдугаар сарын 11-нд Миссури мужийн Сент Луис хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сакраменто Кингз багийн тоглогч юм. 2013 оны драфтын долоо дахь сонголтоор Сакраментод ирсэн.

Деннис Шрёдер

Деннис Шрёдер (герм. Dennis Schröder, 1993 оны есдүгээр сарын 15-нд Доод Саксон мужийн Брауншвейг хотод төрсөн) — Германы мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Атланта Хокс багийн тоглогч юм. Бостон Селтикс багийн Ражон Рондоийн тоглолтын хэв маягтай адилтгадаг.

Жон Уолл

Жонатан Хилдред Уолл (англ. Johnathan Hildred Wall, 1990 оны есдүгээр сарын 6-нд Өмнөд Каролина мужийн Роли хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Уизардс багийн холбон тоглогч юм. Кентаккигийн их сургуулийн багаас (2009—2010) Вашингтон Уизардс багт драфтын №1 сонголтоор элссэн Уолл 2010 онд тэсрэлт хийсэн залуу тоглогчдод олгодог Адольф Раппийн болон Уэйман Тисдейлийн нэрэмжит шагналыг тус тус хүртэж, 2012 оны НБА-гийн Бүх оддын тоглолтын шинэ бүрэлдэхүүнд багтан тоглож ур чадварын тэмцээнд аваргалж байлаа. 2010 оны арваннэгдүгээр сарын 10-нд Уолл анхны трипл-даблаа (19 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 13 ашигтай дамжуулалт, 6 бөмбөг таслалт, 1 хурдан довтолгоо) хийж НБА-гийн түүхэнд хамгийн залуудаа ийм амжилт гаргасан тоглогч болсон түүхтэй.2013 оны долоодугаар сарын 31-нд багтайгаа таван жилийн гэрээг 80 сая доллараар шинэчлэн байгуулжээ. Уоллийн хувьд Лос Анжелес Лэйкерс багийн эсрэг 24 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 16 ашигтай дамжуулалт (ашигтай дамжуулалтын хувьд оргил амжилт нь) хийж багаа ялалтанд хүргэж байв. Түүнчлэн Мемфис Гриззлийз багийн эсрэг тоглолтонд 47 оноо авсан явдал нь шилдэг үзүүлэлт нь юм.

Израиль

Израиль улс Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун Азийн орон. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун эрэг болон Газын зурвас ч мөн зэргэлдээ оршино. Израйлийн хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд дэлхийн цорын ганц еврей орон юм. Еврейчүүдээс гадна арабын Мусульманчууд, Христийн шашинтнууд, Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог.

Өнөөгийн Израиль улс нь гурван мянга гаруй жилийн турш Иудейзмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израйлийн нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британийн Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестины мандатыг еврей, араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Барилдлага нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр засгийн газар Израйлийг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израйлийн дайнд Израиль ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-ын хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болсон бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израиль улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израиль нь Египет, Йордан зэрэг орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна.

Израиль нь төлөөллийн ардчилалтай бөгөөд парламентын системтэй, сонгох эрх нь хүн бүрт оногдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израйлийн хууль тогтоох байгууллага нь Кнессет. ҮНБ-ээр тооцвол Израйлийн эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөө Ойрх Дорнодын орнуудад дээгүүр жагсдаг. Улсын нийслэл ба засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел-Авив юм.

Кевин Серафин

Кевин Серафин (фр. Kevin Seraphin, 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд Кайенна хотод төрсөн) — Францын сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Уизардс багийн төвийн тоглогч юм. Францын Шоле багаас (2009—2010) 2010 оны драфтад оролцон №17-гоор Чикаго Буллз багт сонгогдсон ч Вашингтон Уизардс багт тоглогч солилцоогоор шууд иржээ.

Келли Олиник

Келли Олиник (англ. Kelly Olynyk, 1991 оны дөрөвдүгээр сарын 19-нд Онтарио мужийн Торонто хотод төрсөн) — Канадын сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Бостон Селтикс багийн төвийн тоглогч юм. 2013 оны драфтын арвангурваар Даллас Маверикс багт сонгогдсон ч Бостон Селтикс баг эгнээндээ элсүүлсэн байна.

Кентавиус Колдуэлл-Поуп

Кентавиус Таннелл Колдуэлл-Поуп (англ. Kentavious Tannell Caldwell-Pope; 1993 оны хоёрдугаар сарын 18-нд Жоржиа мужийн Томастон хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Детройт Пистонс» хамгаалагчаар тоглодог.

Майкл Картер-Уильямс

Майкл Картер-Уильямс (англ. Michael Carter-Williams, 1991 оны аравдугаар сарын 10, Массачусетс, Хамильтон) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Милуоки Бакс» багт холбон тоглогчоор тоглодог.

Отто Портер

Отто Портер (англ. Otto Porter, 1993 оны зургаадугаар сарын 3-нд Миссури мужийн Сент-Луис хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Уизардс багийн жижиг довтлогч юм. Жоржтауны их сургуулийн багаас 2013 оны драфтад №3 болж байсан Портер Вашингтон Уизардс багт элсэж байв.

Соломон Хилл

Соломон Жамар Хилл (англ. Solomon Jamar Hill; 1991 оны гуравдугаар сарын 18-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Индиана Пэйсерс» довтлогчоор тоглодог.

Энтони Беннетт

Энтони Беннетт (англ. Anthony Bennett, 1993 оны гуравдугаар сарын 14-нд Онтарио хотод төрсөн) — Канадын сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Миннесота Тимбервулвз» багийн довтлогч юм.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.