Ойн тагтаа


Ойн тагтаа (Columba palumbus) нь Тагтааныхан овгийн шувуу юм. Энэ тагтаа Европын хойд болон зүүн хэсэг, баруун Азид нутаглана.

Ойн тагтаа
 Birdsong

Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Columbiformes
Овог: Тагтааныхан
Төрөл: Columba, Тагтаа
Зүйл: C. palumbus
Латин нэр
Columba palumbus
Карл Линней, 1758

Гадаад төрх

Columba palumbus -perching on branch-8
Нас бие гүйцсэн ойн тагтаа.
Pigeon ramier MHNT
Columba palumbus

Ойн тагтаа томхон биетэй ба 38-43 см урт, хүзүү, далавч нь цагаан байна. Их бие нь саарал ба ягаавтар цээжтэй. Залуу тагтаа хүзүүндээ цагаан толбогүй байна. 6 сар хүрээд хүзүүний 2 талд жижиг цагаан толбо бий болж эхэлдэг.

Зан авир

Тэд нисэхдээ хурдан шалмаг, голдуу олноор сүрэглэн амьдардаг. Цэцэрлэгт хүрээлэн болон модонд үүрээ засаж, 2 цагаан өндөг гаргана. 17-19 хоног дараад ангаахай гардаг. Ойн тагтааны гол идэш тэжээл нь ургамал ногоо ба үр тариа, жимс гэх зэргээр хооллоно.

Дэд зүйлүүд

  • Columba palumbus azorica Hartert, 1905
  • Columba palumbus casiotis (Bonaparte, 1854)
  • Columba palumbus excelsa (Bonaparte 1856)
  • Columba palumbus iranica (Zarudny, 1910)
  • Columba palumbus maderensis Tschusi, 1904 †
  • Columba palumbus palumbus Линней, 1758

Цахим холбоос

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.