Нэвтэрхий толь

Нэвтэрхий толь нь хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэгийг (тухайн нэг, эсвэл бүх салбар дахь) тайлбарлаж бичсэн бичвэр (ихэвчилэн ном) юм. Нэвтэрхий толь дахь сэдвүүд нь үсгийн дарааллаар агуулагдах ба агуулж буй мэдээллийн хэмжээнээс хамааран нэг эсвэл хэд хэдэн ботиос бүрдэнэ. [1].

Brockhaus Lexikon
Брокхаус нэвтэрхий толь, 1902

Үгийн гарал ба ерөнхий шинж

Нэвтэрхий толь гэдэг үг нь Эртний Грекийн "ἐγκύκλιος παιδεία" гэдэг үгнээс гаралтай бөгөөд "сайтар цэгцэлсэн боловсрол" буюу "ерөнхий мэдлэг" гэсэн утгатай үгнээс гаралтай.

Орчин үеийн нэвтэрхий толины загвар нь 18-р зууны үеийн толь бичгээс үүсэлтэй юм. Толь бичиг нь үг, түүний утга дээр түлхүү анхаарах ба хязгаарлагдмал мэдээлэл агуулна.

Нэвтэрхий толь нь 4 үндсэн шинжээр: агуулга, хамрах хүрээ, түүнд агуулагдаж буй мэдээллийн зохион байгуулалт, мэдээллийн боловсруулалт тодорхойлогдоно.

  • Нэвтэрхий толь нь өргөн хүрээтэй, бүх салбарыг хамарна (Английн хэл дээр Британника нэвтэрхий толь, герман хэл дээр Брокхаус нэвтэрхий толь зэрэг).
  • Нэвтэрхий толины гол зорилго нь тухайн салбар дахь хамгийн гол чухал мэдлэгийг багтаах явдал байна. Тодорхой нэг салбарыг хамаарсан, анагаах ухааны, хуулийн, философийн зэрэг нэвтэрхий толинууд бол үүний нэг жишээ бөгөөд ерөнхий нэвтэрхий толийг бодвол илүү нарийн, гүнзгий төвшинд сэдвүүдийг авч үзнэ.
Persian-encyclopedia
Персийн нэвтэрхий толь
  • Нэвтэрхий толины мэдээллийг зохион байгуулах, системчлэх үндсэн 2 арга байна. Үсгийн дарааллаар сэдвүүдийг ангилах нь үндсэн, одоо өргөнөөр ашиглагдаж буй арга бөгөөд нөгөө арга нь мэдээллийг хамаарах салбар тус бүрээр нь ангилах юм.
  • Орчин үед мэдээлэлийг электрон хэлбэрт шилжүүлснээр, мэдээлэл цуглуулах, нэгтгэх, шалгах, хүмүүст дэлгэн үзүүлэх маш олон талын шинэ боломжууд нэмэгдэж байна. Эдгээрийн жишээ нь Энкарта, Эвритин2, Википедиа зэрэг юм.

Ишлэл

  1. "Encyclopedia." Glossary of Library Terms. Riverside City College, Digital Library/Learning Resource Center. Retrieved on: November 17, 2007.
  • EtymologyOnline
  • Blom Phillip, Enlightening the World: Encyclopaedie, the Book that Changed the Course of History, (New York: Palgrave Macmillan, 2005)
  • Collison, Robert, Encyclopaedias: Their History Throughout the Ages, 2nd ed. (New York, London: Hafner, 1966)
  • Darnton, Robert, The business of enlightenment : a publishing history of the Encyclopédie, 1775-1800 (Cambridge: Belknap Press, 1979) ISBN 0-674-08785-2
  • Kafker, Frank A. (ed.), Notable encyclopedias of the seventeenth and eighteenth centuries: nine predecessors of the Encyclopédie (Oxford: Voltaire Foundation, 1981) ISBN
  • Kafker, Frank A. (ed.), Notable encyclopedias of the late eighteenth century: eleven successors of the Encyclopédie (Oxford: Voltaire Foundation, 1994) ISBN
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 5, Chemistry and Chemical Technology, Part 7, Military Technology; the Gunpowder Epic. Taipei: Caves Books Ltd.
  • Rozenzweig, Roy. "Can History Be Open Source? Wikipedia and the Future of the Past." Journal of American History Volume 93, Number 1 (June, 2006): 117-46. Also available online here from the Center for History and New Media.
  • Walsh, S. Padraig, Anglo-American general encyclopedias: a historical bibliography, 1703-1967 (New York: Bowker, 1968, 270 pp.) Includes a historical bibliography, arranged alphabetically, with brief notes on the history of many encyclopedias; a chronology; indexes by editor and publisher; bibliography; and 18 pages of notes from a 1965 American Library Association symposium on encyclopedias.
  • Yeo, Richard R., Encyclopaedic visions : scientific dictionaries and enlightenment culture (Cambridge, New York: Cambridge University Press, 2001) ISBN 0-521-65191-3

Гадаад холбоос

1 сарын 15

1 сарын 15 нь Григорийн тооллын жилийн 15 дахь өдөр. Он дуусахад 350 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 351 байна. Энэ өдрийг олон улсын "Онгод сахиусын өдөр" болгон тэмдэглэдэг. Хойд Солонгосчууд "Цагаан толгойн өдөр" болгон тэмдэглэдэг бол Википедиа сайтын хэрэглэгчид "Википедиа"-гын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Анциклопедиа

Анциклопедиа (англ. Uncyclopedia) нь дэлхийн олон хэл бүрээр хэн ч хөгжүүлж болох онлайн нэвтэрхий толь бөгөөд Википедиагийн хошин хувилбар юм.

Хүн бүр ямар ч бичлэгийг шинээр үүсгэж, засвар оруулж болно.

Анциклопедиа төслийг 2005 оны 1 сарын 5-нд Жонатан Хуанг эхлүүлжээ.

Википедиа

Википедиа (англ. Wikipedia) — haha Америкийн Викимедиа сан хэмээх төрийн бус байгууллагын сервер дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь юм. Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван цахим талбарт багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болдог.

Жимми Уэйлс, Ларри Сэнгер хоёр удирдан 2001 оны 1 сарын 15-нд англи хэлээр анхлан гаргасан ба удалгүй олон хэлээр бичигдэх сүлжээ болж өдгөө 291 хэл бичгээр Википедиа нээгдэж, хамгийн ихдээ 5 сая, бүгд 37 сая хуудас өгүүлэл бичигдээд байна. 2014 оны статистикт дурдсанаар сар бүр 500 сая хүн, 18 тэрбум удаа тус сайтын хуудсыг нээж харж байв.

Википедиа олон хүнд тус болж талархлыг хүлээж, мөн олон хүнээс сөрөг шүүмж авч байгаа.

Википедиагийн лого

Википедиагийн лого (англ. Logo of Wikipedia) - дэлхийн олон хэл бүрээр хэн ч хөгжүүлж болох онлайн нэвтэрхий толь юм Википедиад хэд хэдэн бичгийн системүүдийн үсгүүдээс тогтсон бөмбөлөг.

Герман Википедиа

Олон нийт үнэгүй баяжуулах цахим сүлжээсэг нэвтэрхий толь Википедиагийн Герман хэл бичгийн хувилбар Герман Википедиа (герм. deutschsprachige Wikipedia) гэж байдаг. 2001 оны 3-р сараас сүлжээнд байршсан. Түүнээс хойш тогтмол хурдаар хуримтлагдсаар өдгөө 1.881.402-аас олон өгүүлэл бичигдчихээд байгаа нь Англи Википедиагийн дараах хоёрдугаар арвин сант хувилбар болохыг нь гэрчлэнэ.

Жимми Уэйлс

Жимми Донал "Жимбо" Уэйлс (Jimmy Donal "Jimbo" Wales) нь 1966 оны 8-р сарын 7нд АНУ-ын Алабама муж улсын Хантсвилл хотод төржээ. Тэрээр "Онлайн чөлөөт Нэвтэрхий толь" болох Википедиаг үндэслэгч бөгөөд 2003-аас 2006 онд Викимедиа Сангийн тэргүүнээр ажиллаж байв.

Жонатан Хуанг

Жонатан Хуанг, "Хронарион" (англ. Jonathan Huang) нь 1985 оны АНУ-ын муж улсын Сиатл хотод төржээ. Тэрээр "Онлайн хошин нэвтэрхий толь" болох Анциклопедиаг үндэслэгч юм.

Казах Википедиа

Олон нийт үнэгүй баяжуулах цахим сүлжээсэг нэвтэрхий толь Википедиагийн Казах хэл бичгийн хувилбар Казах Википедиа (хас. Қазақша Уикипедия) гэж бий.

2002 оны 6 сарын 03-наас Казах хэлний Кирилл бичгээрх Википедиа ажиллаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар үүнд 201 713 бичлэг байгаа нь нийт 278 хэлний Википедиагийн дунд 26-р их тоот болж явна. 2013 оны 1 сарын 19-ны байдлаар 21 439 бүртгэгдсэн гишүүнтэйгээс 11 нь зохицуулагч. Сүүлийн 1 сард хувь нэмэр оруулсан (идэвхтэй) гишүүний тоо 227 байна.

Кени

Бүгд Найрамдах Кени Улс (суах. Jamhuri ya Kenya; англ. Republic of Kenya) — Дорно Африкт оршдог улс. Зүүн урд хэсгээр нь Энэтхэгийн далай хөвөөлдөг. Урд талаараа Танзани, баруун талаараа Уганда, хойд талаараа Өмнөд Судан, Этиоп, зүүн талаараа Сомали гэх 5 улстай газраар хил залгадаг. Орны нутгаар экватор (улаан зам) дайрдаг.

580,000 км² талбайтай энэ оронд 42 ястанд хамаарах 41 сая орчим хүн амьдардаг. Англи, Суахили хоёр хэл албан ёсны зэргэмжтэй.

3 сая хүнтэй нийслэл Найроби Каирын дараах Африкийн хоёрдугаар их хот юм. Кени улс бүс нутагтаа хүн ам, эдийн засгийн хэмжээгээр тэргүүлдэг зангилаа газар гэгдэнэ. Кенийн хүн ам сүүлийн жилүүдэд хурдацтай өсч буй. Тус улс нь онгон зэлүүд байгалийн нөөц газрууд, мянга мянган төрлийн амьтдаараа алдартай билээ.

Африк тивийн хоёрдугаар өндөр Кени уулын (5199 м) нэрээс улсын нэр өгөгджээ.

Мальта

Бүгд Найрамдах Мальта Улс Өмнө Европт Газрын дундад тэнгисийн төв хэсгийн Мальта, Гоцо, Комино зэрэг бүлэг арал дээр оршдог. Эдгээр аралд гол горхи, нуур цөөрөм бараг байхгүй, тачир ургамалтай, чулуурхаг гадаргатай тул тариачид алгын чинээхэн газар дээрээ хүнсний ногоо, үр тариа, жимс, цэцэг тарьж ургуулахад уйгагүй хөдөлмөр шаарддаг.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах үйлдвэр 33 хувь, хөдөө аж ахуй 5.5 хувь эзэлдэг бөгөөд нэхмэл, оёдлын үйлдвэр, загасны аж ахуй нэлээд хөгжжээ. Аж үйлдвэрт нь гадаадын хөрөнгө ноёрхох байр суурьтай, хөлөг онгоцны засварын газар, хүнсний болон гар урлалын жижиг үйлдвэрүүдтэй. Хөдөө аж ахуйдаа улаан буудай, арвай, идэшний ногоо, жимс, цэцэг тариалдаг. Гадаадын аялагч, жуулчид нэлээд орлого оруулна.

Хүн амын олонх нь мальтачууд бөгөөд мальта, англи хэлээр ярилцдаг.

Мальт бол Европыг Ази, Африктай холбосон усан замын уулзвар газар байрладаг учраас дээр үеэс Араб, Араб, Испанийн далайчдын сонирхлыг татаж, 1800 оноос эхлэн Английн колони болжээ. Тус оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үрээр 1947 онд өөртөө засах колонийн эрх авч, үйл явдал өрнөсөөр 1964 онд тусгаар тогтнож, 1974 оны XII сард бүгд найрамдах улсаа тунхаглажээ. Мальт улс төвийг сахисан гадаад бодлогын байр суурь баримталдаг.

Монгол улс Мальт улсын хооронд 1979 оны VIII сарын 8-нд дипломат харилцаа тогтсон.

Матвей Васильевич Захаров

Матве́й Васи́льевич Заха́ров (1898-1972 31 Эцсийн 1972Загвар:Дата смерти) — Зөвлөлтийн цэргийн командлагч, Зху-ын Маршал (1959), ЗХУ-ын хоер удаагийн баатар,, ЗХУКН-ын Төв хорооны гишүүн ЗХУ-ын Дээд зөвлөлийн депутат, Профессор хүн юм.Загвар:Дата смерти

Махачкала

Махачкала (оросоор Махачкала́) — Орос улсын Даг (Уулын) орны нийслэл, 574 мянган хүнтэй хот (Даргин улс.Мах|ечк|ала.)

Монгол Википедиа

2004 оны 2 сарын 28-наас монгол хэлний кирилл бичгээрх Википедиа ажиллаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар үүнд 18,878 бичлэг байгаа нь нийт 287 хэлний Википедиагийн дунд 116-р их тоот болж явна. 2011 оны 1 сарын 8-ны байдлаар 11,183 бүртгэгдсэн гишүүнтэй байсан бол 2013 оны 11 сарын 11-ны байдлаар 25,873 бүртгэгдсэн гишүүнтэй болсон байна. Эдгээрээс 9 нь зохицуулагч. Сүүлийн 1 сард хувь нэмэр оруулсан (идэвхтэй) гишүүний тоо 90 байна.

Монгол бичиг

Авиаг тэмдэглэх тэмдэгтүүдийг нь Монгол үсэг, тэрхүү үсгээр бичсэн зүйлсийг Монгол бичиг (‎ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ᠌‎) гэж нэрлэх нэгэн зүйл үсэг бичиг өдгөө байна. Энэ үсэг бичгийг 6-7-р зуунаас эхлээд өнөө үед ч гэсэн Монгол үндэстэн (Монгол угсаатан) хэл аялгуугаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирлээ.

Өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол хэлийг тэмдэглэхэд албан ёсоор хэрэглэдэг бол Монгол Улсад Монгол хэлийг тэмдэглэх хоёрдогч бичиг болгон хэрэглэж, төрийн албан хэрэгт зарим байдлаар хэрэглэж байна.

Нийт 28 үсэгтэй бөгөөд үүнээс гадаад үгийг тэмдэглэх 9 үсэгтэй.

Монголын театрын нэвтэрхий толь

Монголын театрын нэвтэрхий толь (2007) Монгол улсад театрын урлаг үүсч, хөгжсөн цаг үеэс эхлэн төрөн гарсан урлагийн нэртэй зүтгэлтэн, жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолч, зураач, нүүр хувиргагч, хөгжмийн зохиолч, гэрэлтүүлэгч, тайз засалч зэрэг бүхий л төрлийн мэргэжлээр ажиллаж, уран бүтээлээ туурвиж байсан үе үеийн шилдгүүдийн намтар, уран бүтээлийг цогц байдлаар багтаан бичигдсэн анхны ном юм. Энэ номыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, профессор, жүжиг, киноны зохиолч найруулагч Найдангийн Ганхуяг бичжээ.

Орос Википедиа

Олон нийт үнэгүй баяжуулах цахим сүлжээсэг нэвтэрхий толь Википедиагийн Орос хэл бичгийн хувилбар Орос Википедиа (орос. Русская Википедия) гэж бий. 2001 оны 5-р сараас сүлжээнд байршсан. 2005 оноос тогтмол хурдаар хуримтлагдсаар 2012 оны 12-р сар гэхэд 944,000-аас олон өгүүлэл бичигдэн нийтлэгджээ. Ажиглавал олон хэлийн Википедиагаас зургаадугаар арвин сантай нь энэ Орос хэл бичгийн хувилбар.

Парагвай

Парагвай, албан ёсоор Бүгд Найрамдах Парагвай Улс (исп. República del Paraguay, Гуарани: Tetã Paraguái), нь Дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэг, Өмнөд Америкт орших, далайд гарцгүй улс юм. Зүүн, зүүн хойд талаар Бразил, баруун, баруун хойд талаар Боливи, өмнөд, баруун өмнөд талаар Аргентин улстай тус тус хиллэнэ.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.