Күнз

КүнзХятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551‐МЭӨ 479) нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг.

Confucius Tang Dynasty, black print

Намтар

Күнзийн туулж өнгөрүүлсэн амьдрал

Күнз НТӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших Лу нэртэй ханлиг улсын Чү Фу хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн Чү Фу хотод уг гарлаараа язгууртан удамтай айлын хүү болон мэндэлжээ. Күнзийн өвөг дээдэс нь Сүн улсын язгууртны удам угсаа байсан хэдий ч, доройтон буурсаар Күнзийн 5-р үеийн өвөг Сүн улсаас зугатаан, Лу улсад дагаар ирж суусан ажээ. Гэсэн ч Күнзийн эцэг Шү Лянь Хэ цэргийн дайчин эр байж, 2 ч удаа гавъа байгуулж, бага түшмэлийн алба хашиж явсан байна. Түүний эцэг Шү Лянь Хэ зоригтой, шударга, биеийн өндөр болон хүч чадлаараа цуутай, өөрийн алиа хошин зангаараа дотно байдал үүсгэж чаддаг нэгэн байсан бөгөөд дайн байлдаанд гавьяа байгуулж чаддаг гарамгай цэргийн жанжин байсан гэдэг. Хэдий түүнд нэр алдар, гавьяа шагнал байсан ч хувийн амьдрал нь тийм ч сайхан байгаагүй юм. Шү Лянь Хэ залуу насандаа эхнэр авсан бөгөөд эхнэр нь түүнд арван сайхан охин төрүүлж өгсөн ч тэрээр энэ бүгдэд сэтгэл ханахгүй хүүтэй болохыг хүсэж байв. Харин түүний хоёр дахь эхнэрээс нэгэн хөвгүүн төрсөн боловч гай зовлон таарч тахир дутуу төрсөн гэдэг. Ийнхүү хүүтэй болохыг хүссэн Шү Лянь Хэ 70-аад насандаа дахин эхнэр авахаар болсон бөгөөд нэгэнт эрүүл чийрэг, сайн хөвгүүнтэй болохыг хүссэн тул удам сайтай гэр бүлийн залуу бүсгүйг сонгох хэрэгтэй байв. Тиймээс цэвэр ариун гурван охинтой Еэн-ий гэрт очиход тэрээр гурван охиноо дуудан Шү Лянь Хэ-г танилцуулан хэдий түүний аав болон өвөө нь эрдэмтэн байсан боловч эрт үед өвөг дээдэс нь угсаа залгамжилсан хааны удмын үр сад байсан гэдгийг тайлбарлаад хэн нь Шү Лянь Хэ-тэй гэрлэхийг асуужээ. Том хоёр охин нь хариу юу ч дуугарахгүй байсанд Еэн өөрийн бага охин Чин Цай-г сонгон Шү Лянь Хэ-д өгчээ.

Чин Цай хөгшин жанжинтай гэрлэж, удалгүй бие давхар болсон бөгөөд нэг өдөр тэрээр НэКүй хэмээх ууланд орших шүтээнд очиж, хүүгийнхээ төлөө залбирахаар явжээ. Сүсэглэж залбираад буцаж ирэхэд шөнө нь түүний зүүдэнд хүүгийнх нь ирээдүйн талаар болон хаана төрөх, яаж бас хэзээ нас барах талаар орж ирсэн байна. Чин Цай-н зүүдэнд орж ирсэн сүр жавхлантай таван хөгшин өвгөн түүнд хэлэхдээ “Чиний хүү бусдаас илүү мэргэн ухаантай хүү болох бөгөөд тэр хаан ширээгүй хаан болох болно. Түүнийг ялам модтой хөндийд төрүүлээрэй” гэж хэлсэнийг ном зохиолд тэмдэглэн үлдээсэн байдаг.

Чин Цай-н төрөх өдөр ирэхэд тэрээр нөхрөөсөө ялам модтой хөндий байдаг эсэхийг асуугаад, тэнд хүүгээ төрүүлэх ёстойг хэлэн өмнө зүгт орших агуйд 551 оны 11 сард хожмын агуа их сэтгэгч Күнз-г төрүүлжээ. Түүний төрсөн цаг үеийг Энэтхэгт Будда төрсөн цаг үетэй нэг гэж үздэг байна. Күнз-г төрөхөд түүнд хайрласан нэр нь Күй бөгөөд хожим нь энэ нь Чүн Нэ болсон ажээ. Эхний нэр нь түүний эцгийнхээ хоёр дахь хүү болж мэндэлсэнтэй холбоотой бол сүүлийн нэр нь түүний ээжийн мөргөл үйлдсэн Нэ уулын ариун газартай холбоотой байсан.

Күнз-г 3 настай балчир байхад эцэг нь тэнгэрт хальж, бэлбэсэрч хоцорсон гурван эхнэр, өнчирч үлдсэн арваад хүүхдийн эв түнжин өдөр ирэх тусам эвдрэн хагарч буйг мэдэрсэн Күнз-н эх Чин Цай хүүгээ аван гэрээсээ гарч явсан ажээ. Залуу эх зовлон зүдгүүр туулсаар хүүгээ өсгөж, эрийн цээнд дөнгөж хүргээд 17 настайд нь өөрөө тэнгэрт хальсан байна. Эцэг эхээс эрт өнчирсөн залуу хүү хорвоогийн хатуу зовлонг туулсан бөгөөд иймээс ч Күнз “Би хар багаасаа ядуу доорд явж, хатуу хүтүү бүхнийг сурсан билээ” гэж өгүүлсэн байдаг. Тэр амьдрахын эрхээр найр наадам, бэлбэсрэл, гашуудлын үйл дээр бүрээ үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг тэр үеийн хар бор ажилд нухлагдаж явсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний бага насны талаар түүхэн бичигт тийм ч их зүйл тэмдэглэн үлдээгээгүй байдаг. . “Би эхээс эрдэм чадвар төгс төрөөгүй билээ. Эртний соёлд шимтэн суралцаж, эрдмийг эрлээр олсон бөлгөө” хэмээн өгүүлсэн байдаг бөгөөд түүний аль бага балчир наснаасаа үеийн хүүхдүүдээс хэрсүү, цэцэн цэлмэг ухаантай байсныг өвөөтэйгөө ярьсан ярианаас харж болох юм. Нэгэн өдөр Күнз өвөөтэйгөө ярьж суугаад түүний гүн санаа алдаж, царайнд нь гуниг харуусал тодрохыг хараад “Би таныг гонсойлгох эсвэл таны сэтгэлд сэв суулгах үйлийг хийв үү?” гэж бяцхан хүүхдээс гарахааргүй зүйлийг асуухад өвөө нь түүнээс хэн түүнд ингэж ярихыг зааж өгсөн талаар асуухад Күнз “Муу ааш зан гаргадаг хүүхэд дан ганц өөрийгөө гутаахаас гадна өөрийн өвөг дээдсээ ч бас гутамшиг болгодог гэж байнга хэлдэг нь өвөө та билээ” гэж хариулсан байдаг. Эрийн цээнд хүрч арван есөн насандаа Цы Гуан хэмээх бүсгүйг эхнэр болгон авч, жилийн дараа хүүтэй болж, хүүдээ Ли хэмээх нэр өгөөд түүн дээрээ загасны өгсөн агуа бэлэг гэсэн утгыг бэлгэдэж Пи Юү гэсэн нэрийг нэмж хүүгээ Пи Юү Ли гэж нэрлэжээ. Түүнийг тодорхойлох бас нэгэн зүйл нь түүний анхны хувийн сургуулийг байгуулсан багш гэх тодотгол болон түүний үзэл суртлыг үргэлжлүүлэн залгамжилсан гарамгай мэргэн шавь нар юм. Тэрээр 30 настайдаа өөрийн номын сургуулийг байгуулж, хэдэн арван жил хичээн зүтгэсээр, шавь нарынх нь тоо 3000 хүрсэн агаад түүнээс ном эрдэмд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.

Өдгөө суут арван их сэтгэгчдийн нэгд зүй ёсоор ордог Күнз бүхий л амьдралынхаа туршид эрдэм мэдлэгийг дээдэлж, сурч мэдэх, бусдад мэдлэг болон ёс суртахууны талаар түгээн дэлгэрүүлж байсан билээ. Хэв журмыг ихэд чухалчилдаг байсан тул хаалга нь үл мэдэг яайжийсан айлд ордоггүй байжээ. Күнз-г түүхийн олон зохиол бүтээлд хүн чанарынхаа хувьд үнэнч шударга, аливааг шууд хэлдэг шударга зантай, амьдралын хүнд хэцүү зовлонг бие сэтгэлээрээ туулсан хэрнээ даруу төлөв нэгэн байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрээр амьдралдаа дөрвөн зүйлийг мөрдлөг болгосон гэдэг.

Confucius 02
Күнз

Эдгээр нь:

•Хоосон мөрөөдөлд автахгүй байх

•Өөрийнхөө байр суурь дээр эрс шулуун зогсох

•Зөрүүд гөжүүд зан гаргахгүй байх

•Хэзээ ч хувиа хичээхгүй байх

Хүний үхэл гэдэг хэзээ ч ирж болдог гэнэтийн зүйл гэдгийг харуулан Күнз-г 69 настай байхад хүү Пи Юү нь 50 насандаа таалал төгсөж, түүний араас эрхэм шавь нар нь насны эрхэнд ар араасаа тэнгэрт хальсан эмгэнэлтэй түүх бичигдэн үлдсэн байдаг. Орчлонгийн жамаар нас өндөр болсон Күнз энэ бүгдэд гашуудсаар НТӨ 479 онд 73 насандаа өөрийн төрсөн газартаа ирж тэнгэрт хальжээ. “Би 15 насандаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив.” хэмээсэн нь өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг хураангуйлан дүгнэсэн дүгнэлт гэж хэлж болох юм. Күнз-д шавь орохыг нэг ч хаан хүсээгүй нь л түүнийг ихэд шаналгаж байв. Түүний хэлсэн сүүлчийн үг нь: -Намайг үхсэний дараа хэн миний сургаалыг үргэлжлүүлэн номлох болж байнаа? гэсэн асуулт байсан гэдэг. Нас нөгчихөөсөө өмнө сонгож авсан газар нь болох голын захын бяцхан төгөл дунд шавь нар нь түүнийг оршуулжээ. Өдгөө тэнд 20 гаруй га эзэлдэг Күнзийн бунхан, хийд бий. Хөшөөн дээр нь: “Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар” хэмээх бичээс байдаг ажээ. Тэндхийн булгийн усыг ханзны соёлт орнуудад ариун дээд хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх булгаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл хэмээдэг аж.

Күнзийн сургааль

Хүний байнга мөрдөх ёстой 5 чанар

Рэнь (仁) - «хүн чанар», «хүмүүнийг хайрлах», «хүнд хайртай байх», «энэрэнгүй, нийгүүлсэнгүй байх», «хүнлэг байх» чанар юм.  Хүн нь хүнлэг байх ёстой энэ бол түүний үүрэг. Хүний дотоод сэтгэлийн дуудлага нь юу вэ гэдэгт хариулт өгөлгүй хүн гэдэг тодорхойлолтыг өгөх боломжгүй юм.  Өөрөөр хэлбэл хүнийг хүн өөрөө бүтээдэг гэсэн үг.  “Ли” нь И”- гээс урган гардаг шиг, “И”  нь “ Рэнь” –ээс улбаалдаг.  “Рэнь“ –ийг дагвал хүнийг хайрлах, энэрэх гэсэн үг. Энэ нь хүний адгуусаас ялгарах үндсэн чанар юм. Адгуусан зэрлэг, хомхой, хорлон, атаа зэрэг чанар үгүй гэсэн үг. Сүүлд  “Рэнь” –чанар нь Мод –оор зүйрлэн төсөөлөх болсон юм.

И (义 [義]) — «үнэн», «шудрага ёс». “И”  чанарыг мөрдөх нь нүгэл биш юм, шудрага хүн ”И”  чанарыг зөв гэдгийг мэднэ. ”И” чанар нь харилцан талтай: учир нь эцэг, эх тань өсгөж өгсний төлөө хожим хүндлэх нь шудрага зүйл юм. ”Жэнь” чанарыг тэгшитгэж өгч энэрэнгүй хүнд зохих шаардлагатай хатуужлыг мэдрүүлнэ. “И” чанар хувиа хичээхийн эсрэг байна. «Шудрага хүн ”И”  -г эрэх, дорд хүн ашиг хайх».  Сүүлд ”И” чанарыг Төмөр-тэй зүйрлэх болсон.

Ли (礼 [禮]) - «ёс жаяг», «заншил», «уламжлал». Эцэг, эх ээ хүндлэх гэх мэтийн уламжлал, ёс жаягт үнэнч байж мөрдөх. Өргөн ойлголтоор бол “Ли” чанар бол нийгмийн тогтсон уламжлал ёс жаягийг хадгалахад чиглэгдсэн бүх үйл ажиллагааг хэлнэ. Зүйрлэл нь — Гал.  Хятадын «ли» гэсэн тодорхойлолтыг “ёс заншил”, “ёслол”, “дүрэм журам”,  “нийгэмд биеэ авч явах хэм хэмжээ”, “бичигдээгүй хууль” ч гэж орчуулбал зохилтой.

Жи (智) –«эрүүл ухаан»,  «уяан хатан зөв шийдвэр», «ухаалаг мэргэн утга санаа» – үр дагаварыг зөв нарийн тооцолсон байх чанар.  ”И” чанарыг дэнсэлж  гөжүүд, зөрүүд чанарыг урьдчилан хазаарлаж өгдөг. Чжи мулгуу, тэнэг чанарыг сөрж чаддаг. Чжи чанар нь күнзийн үзлээр Ус-тай зүйрэлдэг.

Синь (信) «чин сэтгэл», хоёргүй сэтгэл, ар өврийн бодолгүй  байх. “Синь” чанар нь  ”Ли” чанарыг тэгшитгэн зохицуулж өгч нүүр хуурах үзэгдэлээс сэргийлнэ. Синь чанарыг Газар, шороо-той зүйрлэнэ.

Хүн сэтгэлзүйн хувьд хүлээх үүргээ ухамсарлах нь хүмүүжил, боловсрол, соёлын түвшингээс шалтгаалж ёс заншилаар биеллээ олдог.  Эдгээр ойлголтууд нь күнзийн сургаальд салган тусгаарлаж үздэгүй нэгэн бүхэл “вэнь” гэсэн ойлголтод багттаг. (анх энэ үг нь биэ дээрээ шивээсэн зурагтай хүнийг хэлдэг байсан). «Вэнь»  гэдгийг хүмүүжилтэй, хүний соёлтой амьдарлын утга учир гэж тайлбарлаж болох юм. Гэвч энэ нь хүний олдмол , хоёрдмол боловсрол эсвэл заягдмал гэх маргахаас илүүтэй зохицолдсон  нэгдмэл нэг цул гэж ойлгох ёстой хэмээн үздэг байна.

Konfuzius
Күнзийн хөшөө

Күнзийн сургаалийн үүсэл, хөгжил Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиол, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог. Күнз Хятадын Чжоу удмын хаанчлалын үед амьдарч байсан бөгөед тухайн үеийн удирдагчид түүний сургаалыг үл ойшоож байсан ч улс орон даяар түүний сургаал өргөн дэлгэрчээ. Гэвч НТӨ 221 онд төрийн эрхэнд Цинь удмынхан гараад Күнз-н сургаалыг хориглож, бүх номыг нь шатаах хүртэл харгис хатуу арга хэмжээг авч байсан ч, НТӨ 220 онд Хань угсааныхан төрийн эрхэнд гарсаны дараа Күнз-н сургаалыг Хятад улсын албан ёсны шашин болгон өргөмжилсөн байна. Энэ үеэс хятадын хаад төрийн албанд түшмэд сонгон авахдаа "төрийн алба" гэдэг сэдвээр шапгалт авдаг болсон бөгөед хэсэг хугацаа өнгөрөхөд уг шалгалтын ундэс суурь нь Күнз-н сургаал болсон байлаа. Хятадын эзэнт гүрэнд төр засгийн хүнд сурталт албанд орсноор нийгэмд эзлэх байр суурь дээшилж, хөрөнгөжих бололцоо нээгддэг байсан тул "төрийн алба"-ны сэдвээр өгөх шалгалтын гол ноён нуруу болох Күнз-н сургаалыг мэдэхийн төлөө тэмцэл залуучуудын дунд хүчтэй өрнөж байлаа. Күнз-н сургаал Хятадын засаг захиргааны албан ёсны гүн ухаан байсан төдийгүй тус улсын дийлэнх иргэдийн өртөнцийг үзэх үээл болж тэдний амьдралд гүн нөлеө үзүүлсээр ирсэн, өдгөө ч уг чанар, үнэ цэнээ алдаагүй билээ.

Хоёр мянганы тэртээ зохиогдож, саад бэрхийг туулсаар өнөө хүртэл уламжилж ирсэн, Күнзийн суртал гүн ухааны сэтгэлгээний гол дурсгал бол дээр өгүүлсэн алдарт Дөрвөн ном, таван бичгийн нэг Шүүмжлэл өгүүлэл нь бэсрэг зохиол юм. Күнзийг таалал төгссөн хойно шавь нар нь өөр өөрийн тэмдэглэн авсан хийгээд ой ухаан, оюун бодолд нь шингэж үлдсэн сургаал номлолыг нэгтгэн бичсэнээр энэ ном бүтэж, мөнхрөн үлдэх хувийг олжээ. Шүүмжлэл өгүүлэл нь голдуу асууж хариулах, цэц мэргэнээ сорьж цэгцлэх, шүүн тунгаах, дүгнэх хэлбэрээр бичигдсэн, 20 бүлэгтэй зохиол юм.Күнзийн сургаал Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй

Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй.

Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.

Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.

Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан. Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг. Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог. Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй. Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг. Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг. Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн. Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй. Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна. Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү. Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг. Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан. Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй. Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно. Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй. Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа. Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой. Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ.
Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. 

Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй. Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг. Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй. Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ! Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм. Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг. Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй. 

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага. Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой. Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг. Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог. Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү. Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг. Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ?

Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг.
Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.

ӨРШӨӨЛ ЭНЭРЛИЙГ ДЭЭДЛЭХҮЙН УЧИР Нэгэн өдөр гал гарч, Күнзийн морины жүчээ шатжээ. Энэ үед Күнз хааны ордонд бараалхаж байсан аж. Тэрбээр гэртээ ирээд, гал гарч, морины жүчээ шатсаныг сонсоод яаран асуусан нь: -Хүмүүн эндэж бэртээгүй буй заа? Күнз морио ч, эд хөрөнгөө ч эс асууж, харин морь малладаг доорд зарцын бэртэж гэмтсэн эсэхийг лавлажээ. Үүнээс үзэхэд Күнз аливаа хүнийг дээд, доорд гэж ялгаж үзэлгүйгээр гагцхүү хүн гэсэн үүднээс нь чухалчлан үзэж байгаа бөгөөд түүний энэрэнгүй сэтгэл, ухаант байдлыг харуулж байгаа юм. Күнз “Цэргийн жанжны хэргэм зэргийг хурааж болмуй, энгийн хүмүүний хүсэл зоригийг булааж үл чадмой” хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь мөн л хүний тэгш байдал болон хүний хүсэл зориг юугаар ч сольж болохгүй зүйл гэдгийг харуулж байна.

ЗАСАГЛАХУЙД ЁС СУРТЛЫГ ЭРХЭМЛЭХҮЙН УЧИР Күнзийн сургаалын нэг гол агуулга бол сайн засаглал, шударга журамт түшмэлийн тухай ойлголт юм. Күнз хувийн сургууль байгуулан, үзэл сурталаа айлдан, соён гэгээрүүлэхийн зэрэгцээ төр засаглалын хэрэгт ч хүчин зүтгэж явжээ. Тэрээр түшмэдийн зиндаанд хүрч, орон нутгийн бага шиг түшмэл болж, удалгүй олон ажил сэдэж, ихэд гавъяа байгуулан Лу улсын шүүх цаазын тэргүүлсэн түшмэлийн албанаа дэвшиж явжээ. Күнз хүмүүний амь насыг хөнөөн егүүтгэдэг харгис хатуу засаглалыг эрс шүүмжлэн, эгэл ардыг ч энэрэн хайрладаг өгөөмөр засаглалын төлөө сургаал номлолоо айлдаж байлаа.

ДУТУУДАХЫГ ХЭМ ТЭНЦҮҮЛЭХҮЙН УЧИР Күнзийн нэгэн шавь Зы Гун: Зы Жан, Зы Шя хоёрын хэн нь илүү мэргэн буй?

Күнз өгүүлрүүн: Зы Жан болвоос хэтрүүлж, Зы Шя болвоос дутаах бөлгөө.

Зы Гун өгүүлрүүн: Тэгвэл Зы Жан илүү бус уу?

Күнз өгүүлрүүн: “Хэтрүүлэх дутаах хоёр хэтдээ адил буюу”.

Күнз туйлширах аюулаас ангижрах арга нь төв дундажийг барих явдал гэж үзээд тэр дунджаас дээш эсвэл доош аль ч тийш хазайлгүйгээр явах нь хийсэн үйл хэрэг төгс болно гэж сургаж байв.

ӨӨРИЙН ҮЛ ХҮСЭХИЙГ ӨРӨӨЛ БУСДАД ЭС ТУЛГАХУЙН УЧИР Хүн гэдэг өөртөө ганцхан сайн сайхан зүйлийг л хүсдэг. Гэсэн атлаа өөртөө сайн сайхан зүйлийг бий болгохын тулд өрөөлд гарз хохирол учруудах нь бий. Үүнийг Күнз тайлбарлахдаа дээрх ишлэлийг авсан байдаг.

Гуулин улс

Курё (солонгос үсгээр 고려, ханз үсгээр 高麗) — 918—1392 оны хооронд Солонгос оронд оршин байсан солонгосын вант улс.

Хорчи Саритайн удирдсан монголын цэрэг ийнхүү анхны довтолгооноороо тус орны нилээд хэсгийг эзлэн авч улмаар хааны ордонд хүчтэй шахалт үзүүлэн Солонгосыг бүхэлд нь өөрийн харъяат улс болгож чадав. Өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн Саритай жанжин 1232 оны гуравдугаар сард өмнө нь эзлэн авсан 40 гаруй хот, мөн бусад чухал хотуудад суух 72 захирагчыг томилоод цэргээ авч Солонгосын нутгаас гарчээ.

1232 оны 7-р сард Солонгосын ван урваж, монголын захиран суусан 72 захирагчийг хороож, Кавандуд зугтаасан тул Өгөдэй хаан хоёрдахь удаагаа Солонгосыг дайлжээ. Монголын их цэргийг Саритай жанжин захиран довтлов. Саритай жанжин энэ аян дайны үеэр мэсэнд өртөж бие баржээ.

Засаг захиргааны зохион байгуулалт

Монгол нутагт Монгол, Түрэг угсаатан ээлж дараалан бие биесээ халж ээлжлэн улс байгуулсаар ирсэн билээ. Ингэж улс байгуулсны дараагаа засаг захиргааны зохион байгуулалтыг хуулан авч хэрэглэж байсан.

Индонези дахь хятадууд

Индонези дахь хятадууд.

Хятадын лалын шашинтай “хуэйцу”/回族/ үндэстэнүүд 5 дугаар зуунд анх Индонезид олноороо цагаачлан ирж суурьшсан гэсэн сонирхолтой таамаг судлаачид дэвшүүлдэг. Гэвч V-VI зууны үед Хятадын болон Явагийн худалдаачид далайгаар хоорондоо зорчиж худалдаа арилжаа эрхэлдэг байсан бөгөөд 1293 оны эхээр Монголын Хубилай хааны цэргүүд Ява арал дээр бууж дайтаад мөн оны 5 дугаар сард арлыг орхих болоход 100 гаруй хятад цэргүүд арал дээр үлдсэн гэсэн түүхийн баримт байдаг байна.

Сүүлд XVII дугаар зуунд Индонезийг Голландын колони байх үед голландчууд хятадуудыг цагаачлахыг бодлогоор дэмжиж нутгийн иргэдээс илүү эдийн засгийн эрх мэдэл өгч байсан байна. Уг бодлогын үр дүнд хятадууд нутгийн иргэд дотор уусаагүй гэж үздэг.

1740 онд эдийн засгийн хямралаас шалтгаалж Голландын эрх баригчид арал дээрх хятад иргэдийг Цейлон арал руу нүүлгэж ажлуулах шийдвэр гаргасны улмаас бослого гарсан ажээ. Эрх баригчид бослогыг нухчин дарж 8-10 орчим мянган хүн амиа алдсан бөгөөд хятадууд байр сууриа алдаж нутаг заагдсан байдаг. Эдгээр өмнөх үед ирээд уусч хэлээ мартсан хятад цагаачдыг “перенакан” гэж нэрлэдэг ажээ. ХХ дугаар зууны эхээр хятадуудын байр суурь бэхжиж нийгмийн идэвхитэй болж хятад улс төрийн нам байгуулж, хятад сонин хүртэл хэвлэж байжээ. 1942-1945 онд Японд эзлэгдэх үед хятадууд Индонезийн эрх чөлөөний төлөө тэмцэлд гар бие оролцож байсан боловч Ерөнхийлөгч Сукарно Индонезийн тусгаар тогтнолыг 1945 онд зарласнаас хойш эрх баригчид хятадуудын эрхийг хязгаарлаж эхэлсэн байна. Сүүлд 1968 онд Индонезийн Ерөнхийлөгчөөр Сухарто болсноос хойш хятад иргэдийг хэлмэгдүүлэх байдал улам эрчээ авч тэд олноороо том хотуудад шилжиж амьдрах болсон бөгөөд хятад хэл, хятад хэлээр сургалт явуулдаг сургуулиудыг хааж гудамжинд хятад ханз хэрэглэхийг хориглон хятад иргэдийг индонези овог, нэртэй болохыг шаардаж байжээ. Энэ нь “хуэйцу” нарыг ястан үндэстний эсрэг гэхээс илүүтэй эх газрын Хятадын Коммунист намтай холбоотой гэж эрх баригчид үздэг байсан агаад эдийн засгийн ашиг сонирхолын зөрчилдөөнтэй ч холбож үзэх үндэстэй юм.

1976 оны байдлаар Индонезид хятад гаралтай 4 сая орчим иргэд байсны 1 сая орчим нь БНХАУ-ын иргэншилтэй байжээ. 1998 онд Засгийн газрын зүгээс хятадуудын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулсны улмаас олон мянган хятадууд БНХАУ, АНУ, Бразил, Австрали руу дүрвэсэн байдаг. Удалгүй Ерөнхийлөгч Сухарто огцорсноос хойш байдал намжиж хятадуудын эсрэг чиглэсэн шийдвэрүүдийг бага багаар сулруулж иржээ. 1998 оноос хятад хэл дээрх сургалтууд сэргэ 2000 онд хятад хэл дээрх телевизийн нэвтрүүлэг гардаг болоод байна. Индонези дахь хятадуудын 45%-Будда, 35%-католик, 9%-протестант, 7%-күнз, 3,6%-исламын шашинтай ажээ.

Индонезийн “Хуацяо” нарын 80% банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Индонезийн нийт хувийн банкуудын 70%-ийг эзэлдэг байна. Мөн тэд нар 10 даатгалын томоохон компанийг эзэмшдэг байна.

Худалдаа:НҮБ-ын “COMTRADE” мэдээллийн сангийн мэдээгээр 2017 онд Индонези Улс БНХАУ-д нийт 28,4 тэрбум.ам.долларын экспорт гаргаж, хятадаас 32,117 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор оруулжээ.

Хэдий хүнд хэцүү нөхцөлд амьдарч, төрөл бүрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байсан ч хятад гаралтай индонези иргэд бизнесийн хүрээнд томоохон байр суурь эзэлсэн хэвээр байна. Тэдний нэгэн томоохон төлөөлөгч бол 35 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Майкл Хартоно юм.

Кугүрё

Кугүрё — МЭӨ 37-НТ 668 онд Солонгос, Манжуурт оршин тогтнож байсан, солонгос угсаатны улс байв.

Кугүрё нь Солонгосын хойгийн умард хэсэг, Манжуурын өмнөд хэсэгт оршин байсан. Пүё улсын агь Жүмун Чулбуньд ирж суугаад Кугүрё улсыг байгуулж Тунмён ван гэгджээ. Нийслэл Күннэ нь өнөөгийнхөөр Хятад улсын Гирин мужийн Жиань хотын нутагт байжээ. Пэгжэ, Шилла, Кугүрё гурван улс зэрэгцэн оршсоныг Солонгосын түүхэнд «гурван улсын үе» хэмээдэг. Пэгжэгийн вангийн ураг Кугурёгаас үүссэн домогтой. Пёнъян 427 оноос Кугүрёгийн нийслэл болсон.

Кугүрё хөрш зэргэлдээх хятадын Хань, Цао Вэй, Сүй, Тан зэрэг улстай дайтаж байсан. Кугүрё цэрэг зэвсгийн хүчээр Солонгосын нөгөө хоёр улсаас хүчирхэг байсан бөгөөд 5-р зуунд Куангэтү вангийн үед хятан, мохэг түрж газар нутгаа тэлж байв. Дараа нь дотоодын тэмцэл, гадаадын дайнаас доройтон 668 онд Тан-Шиллагийн холбоот цэрэгт эзлэгдэн мөхжээ.

Кужусоний дараа тогтсон томоохон улс Кугүрёг өвөг солонгос хэлтэн байсан гэдэг. 372 онд буддын шашинд орсон.

Кугүрёг мөхсөний дараа сэргээх оролдлого гарч Бохай, Тэбун, Гуулин (Курё) улс байгуулагджээ.

Лао-цзы

Лао-зы (Хятад: 老子; пиньинь: Lǎozǐ; Вэйд-Гайлс: Lao Tzu, зөв дуудлага нь Лаозы) бол Даоист буюу Бумбын философийн урсгалын анхны төлөөлөгч юм. Хэдийгээр Лао-зын намтарын тухай тухай мэдэгдсэн зүйл их бага ч түүний мэргэн оюун ухаан олны сонирхлыг өнөөг хүртэл татаж, Даоизмын үндэслэгч хэмээн өргөмжлөх болсон юм. Түүнтэй нэгэн үед Хятадын өөр нэг том сэтгэгч болох Күнз амьдарч байсан ч энэ хоёр ухаантан бие биенээсээ их ялгаатай байжээ.

Зохицлыг ойлгоно гэдэг мөнх чанарыг мэдсэн гэсэн үг. Мөнх чанарыг ухаарсан нь харин гэгээрэл юм . Энэ 2 өгүүлбэр Лао-цзын сэтгэлгээний онцлог, түүний философийг ойлгоход гол түлхүүр болж чадах мэт. Түүний номлосон Дао буюу зам нь бодит оршихуй бөгөөд бусад биет зүйлсийн эх, орших нөхцөл аж. Юмс үзэгдлийн нэгдмэл амьд чанарыг аливаа биет зүйлийн байгаль орчинтой харьцах гадаад холбоонд нь болоод дотоод харьцаанд нь олж мэдрэх нь Даог ухаарахын үндэс юм. Лао-зы маш энгийн амьдрахыг эрмэлзэж, хотын амьдралаас зугтдаг нэгэн байв. Тэрээр Вольтерын адил хүн төрөлхтний хийж чадах хамгийн ухаантай нь алхам нь буцаад байгаль дундаа амьдрах чадвар гэж үздэг байжээ. Зориг, энэрэнгүй сэтгэл, тэргүүлэх чадвар гэсэн энэ гурван сайн чанарыг ямар ч ёс зүйд зайлшгүй байдаг зүйл гэжээ. Жинхэнэ сайн хүн тэдгээр үйлийг өөрийн сэтгэлийн дуудлагаар хийх болохоос бусад хүний үзэл суртлыг дагахгүй аж. Лао-зы аливаа хүнийг хэлж ярихдаа ч, үйлдэхдээ ч байгаагаараа байж, бусдын өмнө жүжиглэхгүй байхыг сургажээ. Хүмүүс ингэж чухам бусдад таалагдах гэж жүжиглэдэг учир тэд илэн далангүй байж чаддаггүй. Даоизмийн үүднээс авч үзвэл Конфуцийн номлосон хүн чанар, зөв буруугийн үзэл, мэдлэг ухаан зэрэг нь бас л жүжиглэлд хүргэх аж. Учир нь эдгээр чанар нь зөв буруу гэж ялгадаг, гэтэл Даоизм нь тийм ялгаа гаргадаггүй юм. Күнзийн үзлээс ялгагдах бас нэг үзэл нь Даосизм нь энх амар ,сэтгэлийн амгалан байдлыг эрхэмлэдэг бол Күнз ёс зүйн төгсө чанар луу тэмүүлэх , нийгэмтэйгээ илүү зохицохыг номлодог. Мөн Лао-зы хүний анхдагч чанарыг шүтэж байхад, Күнз түүнийг хөгжүүлэх гэдэг. Тиймээс Күнз хүнийг эцэст нь бурхан тэнгэрийн нэг хэсэг болно гэхэд Лао-зын хувьд хүн байгаль эхийн нэг хэсэг байна гэсэн байдаг.

Байгальтай нэгдмэл байх нь хүнд олон сайн зүйл өгдөг гэж Лао-зы үзжээ. Жишээ нь, цэвэр ариун чанар, илэн далангүй байдал, байгаараараа байх нь хүнд анхнаас заяагдсан байдаг. Лао-зы бүх засаглалыг үгүйсгэж зөвхөн өөрийн болоод бурхны засаглалыг хүлээн зөвшөөрч болох талаар сургажээ. Бурханы ойлголтод нь харин байгалийн бүх л юмс үзэгдэл багтах аж. Өөрсдийгөө таньж мэдсэн, өөрсдийгөө хүндэтгэх хүн нь юунд юунд хамаарагдаж буйгаа ч мэдэх аж. Тэрээр энгийн амьдралыг номлож, хүмүүсийг хүсэн шуналгүй, өрсөлдөөнгүй, мэдлэггүй байхыг уриалж байв. Тиймээс ч Лао-зы чухам хэрхэн элдэв заль мэхгүй, ашиг орлого гэхгүй, чөлөөтэй энгийн амьдарч болохыг сургаальдаа тусгажээ. Ингэж амьдарснаар хүн байгаль ертөнцтэйгээ нэгдэн, жинхэнэ элбэг дүүрэн, сайхан амьдрах аж.

==Лао-цзын сургаалиас=='

Аливаа доромжлолыг тайван хүлээж ав. Доромжлолыг хүлээж ав гэж юу гэсэн үг вэ ? Өөрийгөө чухал хүн биш байна гэхээс битгий ай , алдаж онохын алинд ч бүү зов гэсэн үг.

Зовлон бол хүнд байдаг л зүйл гэж үргэлж сана. Тэгвэл зовлонг хүлээн зөвшөөр гэдэг юу гэсэн үг вэ ? Бид биет учир зовлон байна гэсэн үг.

Тэвч , бас тэмцэж яв . Бөхий , бас тэгш яв. Хоосон , бас дүүрэн бай. Хуучин , бас шинэ яв . Ядуу , бас баян бай. Бялхаж , бас тааруухан яв.

Бусдыг мэдэх нь ухаарсных , өөрийгөө мэдэх нь гэгээрснийх . Бусдыг удирдахад хүч хэрэгтэй , өөрийгөө удирдахад тэнхээ хэрэгтэй.

Пэгжэ

Пэгжэ — МЭӨ 18-НТ 660 онд Солонгост оршин тогтнож байсан, өвөг солонгос улс байв.

Пэгжэ нь Солонгосын хойгийн өрнө өмнөд, төв хэсгээр оршин байсан. Пэгжэ, Шилла, Кугүрё гурван улс зэрэгцэн оршсоныг Солонгосын түүхэнд «гурван улсын үе» хэмээдэг. Пэгжэгийн вангийн ураг Кугүрёгаас үүссэн домогтой.

Тайпингийн бослого

19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ. Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851 онд Хон Шиугуан гэгч Гуочжоу мужийг эзлэн “Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14 жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ. Үүнээс гадна 1862-1873 оны лалын шашинтнууд болон Миао хүмүүсийн Дунганы, 1856-1873 оны Юннаньд гарсан Пантайгийн эсэргүүцэл бослогууд мөн Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв.

Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

онг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.

XIX зуунд Хятадад хоёр том бослого дэгдсэний нэг нь Тайпингийнх юм. Тайпингийн бослогод тухайн үеийн Манж гүрний хүнд хэцүү нөхцөл байдал их нөлөөлжээ. Британи хар тамхины хориогоо цуцла гэхчлэн янз бүрийн шаардлагууд тавьж, Хар тамхины дайн хийж (1840) сөгтгөн дарлав (1842 онд Чин гүрний 416 сая хүн амын хоёр сая нь хар тамхинд орсон байсан бол, 1881 онд 369 сая хүн амын 120 сая нь буюу 1/3 нь хар тамхинд орсон байлаа).

Энэ мэт олон асуудлыг эсэргүүцэж, 1850 онд, Христийн шашны тугийн дор хятад тариачид Манжийн төрийг эсэргүүцэх болсон байна. Эхэн үедээ тэд үлэмж амжилт олж Жянси, Жэзян муж, Аньхуйн ихэнх, Гуансийн тал, Хубэйн бараг талыг эзэлсэн Тайпиний улсыг байгуулжээ. Нийслэл нь Нанжин.

Тэдний цэрэг итгэл сүсэг ихтэй ч, удирдагчид нь шашинд хэт мунхран, Библийн сургаалийн дагуу дайтаж байв. Нийслэл Бээжин рүү бус, Дорно зүг рүү хөдөлсөн нь их алдаа болжээ. Мөн мэдэл дорхи нутгууддаа хятад соёлыг устгаж, ноёд баячуудыг алж, хөрөнгийг нь хураан, армийг сөнөөж байв. 25 гэр бүлээс бүрдэх 25-тын систэмдээ л гол найдлага тавина.

Хэт туйлширсан байдлаасаа болж, эхэндээ тэднийг дэмжиж байсан ард олны итгэлийг алджээ. Үүнийг далимдуулж, баячууд бослого дэгдээн, их хэмжээний нутгийг хяналтаас нь гаргав.

Бээжин рүү довтлохын чухлыг 1853 онд ойлгож, хойд зүг рүү хөдөлж, Тяньжин орчимд ирэв. Манжийн хаан Бээжингээс эрдэнэсээ авч зугтлаа. Энд тайпинчууд Хятадын уламжлалт өмнөд-хойдын зөрчилтэй тулгарав. Хойдынхон өмнөдийнхний хэл усыг ч, зорилгыг ч ойлгосонгүй.

Хар тамхины II дайн гарч, өрнөдийн гүрнүүд Манж руу довтолсныг тайпинчууд шашин нэгтнүүд маань туслав гэж андуурчээ. Өрнөдийнхөн Тайпингийн бослогыг эзэрхий зорилгодоо л ашиглаж байсан нь мэдээж.

Санаандгүй юм болж, Сэнгэринчин гэдэг монгол жанжнаар удирдуулсан цэрэг тайпинчуудад үхлийн цохилт өглөө. Хааны цэрэг, Тайпиний эсрэг давшилтад орлоо. Олзлогдсон босогчдыг бараг бүгдийг нь хороож, тэдний байсан нутагт аймшигт аллага хядлагыг эхлүүлжээ. Өмнийнхөн үүнд хилэгнэн, хааны цэргийг эсэргүүцэж, иргэний дайны шинж тодров.

Тайпиний хүчнүүд хоорондоо ч хагаралдан дайтав. Хаос, өлсгөлөн, инквизици, сүйтгэл хаа сайгүй. Тайпингийн бослого олон арван сая хятад хүний амь насыг авч оджээ. Тайпингийн бослогоос өмнө Хятадад 400 сая хүн буюу, дэлхийн хүн амын 40 хувь нь амьдарч байсан бол 280 сая болтлоо буурчээ. Хятадад тэр үед, охидыг “зарлага үрлэгээс бусдыг эс авчрах лай ланчиг” хэмээн егүүтгэх явдал өргөн байгаагүй бол хүн ам нь дэлхийд бүр их хувийг эзлэх байсан биз. Тэр үед 10 хөвүүнд 2-3 охин оногддог, охидын 10 хувийг бүрэлгэдэг байжээ.

Тайпинчууд хүйсийн тэгш эрхийг тунхаглаж, охидыг хороох, хөлийг нь нугалж хатаан жижигрүүлэхийг хориглосноороо багагүй дэмжлэгийг олж байсан. Цэрэгт нь элсэн тулалдаж, хойд насандаа диваажинд залрах гэсэн бүсгүйчүүдээр тусгай эмэгтэйчүүдийн батальонууд байгуулж байв.

Тайпиний арми заримдаа сая хүнтэй болдог байжээ. Нанжингийн дэргэдэх нэг тулалдаан сая хүний амь үрэгдэж ч байв.

Тайпиний удирдагч Хун Сю Цюань бусадтайгаа адилаар амьдарна гэсэн ч хаан мэт тансаглаж, зуу зуун шилмэл бүсгүйчүүдтэй амраглаж, нэр хүндээ алдаж, хагаралд хүргэж байв.

Дайны зорилгоор Хуанхэгийн их далан сэтлэгдсэнээс 11 хот, 300 тосгон үерт автаж, зургаан сая хүн үхэж байлаа. Нийтдээ Тайпингийн бослогын үеэр (1850-1864) үеэр 118 сая хүн үхсэн нь хамгийн олон хүний амь насыг бүрэлгэсэн дайн гэж хүн төрөлхтний түүхэнд үлджээ.

Тайпин гэдэг нь урт үст (гэзэг биш) гэсэн үг бөгөөд, Христийн үсийг хэлж буй юм. Удирдагч Хун Сю Цюань нь өөрийгөө Христийн дүү гэдэг байлаа. Тэрбээр христ, күнз, дао, буддаг хольсон тайпиний шашны урсгалыг үүсгэжээ. Гэхдээ Христийн шашин гол нь байв.

Тайпиний тэнгэрийн улс нь 30 сая хүн амтай байлаа. Тайпиний улсад хар тамхи, архи, мөрий, сексийг бараг хорьсон, дайнд оролцон яваа 25-тын систэмийн гэр бүлүүдэд бол бүрмөсөн хориглож байв. Тэр улсад тэгш эрхтэй гэх коммуны нийгэм тогтножээ. Тайпинчууд Манжтай холбоотой бүхнийг устгаж байсан (Наньжинг эзлээд 20 мянган манж хүнийг хүүхэд хөгшид, эмэгтэй гэлгүй бүгдийг хядсан) бол, 1864 онд бослого нь дарагдсаны дараа хааны талынхан тайпинтай холбоотой бүхнийг устгажээ.

Төр шашин хоёрын холбоо

Аливаа төрийн агуулга, шинж чанар, төрийн байгуулалтын бүтэц,үйл ажиллагаа болон төрийн тухай үзэл санаанд ихээхэн нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол шашин байдаг аж.Монгол үндсэний төрийн тухайд мөн тийм байжээ.Монголчууд олон мянган жилийн тэртээгээс тотемээс эх авсан бөө шүтлэгтэй байсан билээ.Бөө шүтлэг нь гаднаас орж ирсэн бус,ан агнуур,малын ажил эрхлэн амьдардаг нүүдэлчдийн амьдралаас өөрөөс нь урган гарсан язгууртны шүтлэг байв.Бөө шүтлэг нь сүрлэг дуган сүм,шүтлэг мөргөлийн олон зүйл гоё тансаг хэрэгсэл шаардагдаггүй эгэл бор шүтлэг байв.Тийм энгийн байдал нь борог амьдралтай дэлхийн олон угсаатан ястны дунд дэлгэрэх,удаан хадгалагдахад тус болсон байх гэж бодном.Бөө шүтлэг нь байгал нийгмийг үзэх нарийвчлан боловсруулсан онолын цогцлол үгүй боловч тэнгэр,газар,уул,ус, гал ,ан амьтан зэрэг олон шүтээнтэй тэдгээрийн нийлбэр нэгэн үзэл санаатай шүтлэг байв.Чингис түүний хамаг Монголчууд тэнгэрийг бусад шүтээнүүдээс онцгойлолн шүтдэг

нь тодорхой.Чингис хаан болон түүнийг залгамжлагчид дайн тулаанд орох, ав хомрого хийх,

нутаг бэлчээр сэлгэх тахилга үйлдэх, өвчин хуучныг анагаах зэрэг амьдралын чухал асуудлыг шийдвэрлэхдээ бөө удганаар мэргэлүүлж, түүнийг баримтлан шийдвэрлдэг байсныг түүхийн олон баримт харуулж байна.Чингис хааны монгол улс байгуулагаж байсан тэр үед бас хэрэйд, найман, онгуд зэрэг түрэг угсаатантай нэлээд холилдсон зарим аймаг ханлиг дотор христын шашны нисториан салбар байсан аж.Энэ шашин Y-YI зууны үеэс Төв азид нэвтэрч эхэлсэн боловч төдий л газар аваагүй байсан бололтой.Гэвч Өгэдэй хаан, Толай ноёны хатадын дотор христын шүтлэгтэн байсныг бодоход монголын өндөрлөгт бас ч өөрийн байр суурьтай байсан нь тодохрой.Монгол улс Ази-европын олон улс орныг эзэлж, гадаад харилцаа өргөжихийн хирээр монголд бурханы шашин,бомбын шашин нэвтэрч эхэлжээ.Чингис болон түүний дараах хаад өөрсдөө бөөгийн шүтлэгтэн байсан боловч бусад шашныг гадуурхан хяхаж байсангүй.Энэ нь монгол хаад харь орныг түүний шашин шүтлэг,ёс заншлыг хөндөхгүй, харин ч хүндэтгэх замаар ноёрхолоо бэхжүүлж улс төрийн бодлого зорилготой холбоотой байсан хэрэг.Чингис хаан өөрөө бөө шүтлэгээс гадна бусад шашныг сүрхий сонирхож байсан аж.Тэрээр бомбын шашны их багш Чан чунг зориуд урин залж их хүндэтгэл үзүүлээд бомбын сүм хийд,лам нарыг албан татвараас чөлөөлсөн байна. Хятадын Шаньсийн Цзяочэны Сюаньчжун Шиби- шань сүмд 1330-аад оны орчим

босгосон дөрвөлжин үсгээр монгол хэлээр бичсэн Хубилайн зарлигтай чулуун хөшөө байдаг аж.Тэнд бурханы , христын ,исламын , бомбын шашны лам нарыг албан татвар өртөө улааны албанаас чөлөөлсөн тухай заасан байна. Өгэдэй хаан хөвгүүн Гүдэнгээр /Годан/ Хөх нуур,Түвдийг захируулах болсоноос хойш Түвдийн Сахьяагийн булгийн их лам Сажа пандита Гунгаажалцантай ойртож,бурханы шашныг шүтэх нь нэмэгдсэн аж.Энэ төдийгүй Өгэдэйн үед монголын дээдэс орчин үеийн хэллэгээр зарчмын хувьд бурханы шашныг сонгон авчээ гэж хэлж болмоор санагдана.Харин Гүег хаан Рашид ад дины бичсэнээр христын шашинд,Бартольдын бичсэнээр ислам шашинд илүү тааламжтай ханддаг байсан аж. Мөнх хаан 1253онд Түвээс шашны нэгэн зүтгэлтнийг урин ирүүлж уулзаж байжээ.Өвөр монгол судлаач зохиолдоо тэр үед

монгол ирсэн гадаадын хүмүүсийг бичсэн тэмдэглэлд тулгуурлан Мөнх хаан бурханы шашныг илүү дотночилон үзэх болжээ гээд олон шашны номч мэргэдийн маргаан явуулаад эдгээр олон шашин нь гарын таван хуруутай адил юм.Таван хуруу нь гарын алганаас урган гардаг.Бурханы шашин нь гарын алга мэт,бусад нь тэр алганаас гарсан хуруу адил гэж дүгнэсэн гэж бичжээ. Хубилай хаан Гүдэний жуулчлалаар бурханы шашныг сахьяагийн /улааны/ бүлэгт ойртжээ.Тэрээр өмнөх хаадын адилаар янз бүрийн шашныг алагчлан үзсэнгүй .Хубилай хаан Шандуд байхдаа Күнз,бомбо,будда,христын шашны ихэс дээдсийн хооронд мөн маргаан явуулж буддагийн шашны Пагва ламын ид шид, эрдэм чадвар илүү гэж үзсэн аж. “Болор толь” зэрэг зарим монгол түүхийн ном сударт бичсэнээс үзвэл Хувилай хаан хэдүй күнзийн суртал сургаалыг сүрхий сонирхож байсан боловч бурханы шашныг шүтэн биширдэг болоход түүний хатан Чимбай болон монгол шадар сайдууд их үүрэн гүйцэтгэсэн бололтой.Тэр цагт Хятадад бурханы шашин бас нэвтэрсэн байсан уг нь шашныг монголчууд шүтэхэд нөлөөлөх орчин болжээ.Хубилай хаан 1260 онд түвд лам Пагвад эхлээд улсын багш, дараа нь 1270 оноос дэвшүүлж, хааны багш болгон

өргөмжилж алтан тамга олгоод бүх улсын буддагийн үйл хэргийг эхрлүүлжээ.Пагва лам Түвдийг захирах явдлыг мөн даалгажээ.Ийнхүү монголын ихэс дээдэс буддагийн шашны улааны буюу сахьяагийн бүлгийн номлол сургаалыг шүтэн бишрэх болсон аж. Хубилай болон түүнээс хойших хаад тус бүртээ хааны багштай, тухайлбал Пагва/1260-1276/ , Ишринчен /1276-1279/, Дарамбал /1279-1286 зэрэг 12 хүн өргөмжлөгдсөн байна. Юаны сүүлчийн хаан Тогоон-төмөрийн багш нь Гунгаажалсан, дараа нь Лачинсоном гэдэг лам байжээ.Жич тэмдэглэхэд Юаны хаадын багш нар нь бараг цөмөөрөө Пагва ламын удам угсааныхан, төрөл садны хүмүүс байсан байна. Хувилай хааны үед шарын бүлсэн бүрэлдээгүй байсан бөгөөд түүнийг үндэслэгч Зонхова лам хожим 1357 онд төрсөн болохоор Түвдээс шарын шашин дэлгэрэх тухай асуудал байж болохгүйн нь ойлгомжтой.Хувилай хаан бурханы шашныг шүтээд төр нь улсыг засна. Шашин нь сэтгэлийг засна хэмээх хос ёсны эхлэлийг тавьжээ.Хос ёсны үндсэн агуулга нь дөрвөн төр, өөрөөр хэлбэл шашны төр нь тарни/сэтгэлийг ивээх/, судар нь шашны үзэл сургаалыг

дэлгэрүүлэх, иргэний төр нь улс орны энх амар тайван байдал, хүн ардын аж амьдрал, зол жаргалыг хангах явдал байжээ.

Хятад улс

«Хятад» үгийг энд холбон амарчлав. «Хятад үндэстэн»-д мөн хамаарна.Хятад (1949 оноос хойших үеийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс) — дорно Азид оршсон бүрэн эрхт улс.

Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн 3-р том орон бөгөөд зүүн талаараа Номхон далайд тулж бусад талаараа Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афган, Тажик, Хиргис, Хасаг, Монгол, Орос, Умар Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. Тайвань, Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм. Үндсэн хүн ам хятад үндэстнийг (91.5%) багтаагаад 56 нэрийн ард түмэн байна. Албан ёсны хэл — хятад. Нийслэл — Бээжин.

Хятадад эртнээс соёл иргэншил тогтсон. Домгийн Шя улсаас хойш НТӨ 221 онд Цинь улс хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд манж Чин улс мөхсөнөөр хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах засаг авсан бөгөөд иргэний дайныг төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэм, зах зээлийн баримжаат социалист (нийгэм журамт) эдийн засагтай, нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж, өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг.

Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр АНУ-ын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан НҮБ-ын суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. ДХБ, АПЕК, ШХАБ, Их хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн.

Чусонь

1392 оноос 1897 оны хооронд Солонгост Чусон улс (засгийн шинжээр нь Чусоны вант улс гэж бичнэ; сол. 조선, 朝鮮, Joseon, Chosŏn; англ. Joseon, Joseon dynasty, Kingdom of Joseon; орос. Династия Чосон) оршин тогтнож байв. Өмнө нь байсан Курё улсын жанжин И овогт Сон-ге 1388 онд төрийг эргүүлж 1392 онд шинэ улсыг эмхлэн байгуулж Чусоны Тайзу (эхний хаан) гэгдэв. Чусон улс ихэнх дээр үеийн улс гүрний адил хаант засагтай улс (эзэнт улс) бaйв. Улсын эзэн нь ван (왕 wang) учир вант улс гэж нарийвчилж ойлгоно.

Курёгийн нийслэл Кэгён (Gaegyeong, өнөө Кэсон) байсан бол шинэ улс Ханян (Hanyang)-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (Hanseong), өдгөө Сөүл гэх нэртэй болсон билээ. Сэжун, Сонжун хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд Зүрчидийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чусон, өнөөгийн Солонгосын хил Түмэн гол, Ялу гол гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Сежун ван өмнөдөд "Хангөл" (оросоор Хангыль), умардад "Чусонгөл" (оросоор Чосонгыль) гэгдэх Солонгос үсгийг зохиосон нь чухал үйл юм. Гэвч XX зууны хагас хүртэл Солонгост ханз үсэг голлож байжээ. Чусон улсад Күнзийн суртал нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.

Чусон улсын хүн амын тооны талаар баттай мэдээ байхгүй. Саяхны нэгэн судалгаанд 1392 оны үед 6 сая, 1750 оны үед 18 сая байсан гэж багцаалжээ. 1810-1850 оны хооронд хүн амын тоо 10%-иар буурсан гэж үзэх нь бас бий. XX зуун гарч орчин үеийн эмнэлэг нэвтрэхээс өмнө солонгос хүний дундаж нас (дундаж наслалт биш шүү) нь эрэгтэйд 24, эмэгтэйд 26 байжээ.

Чусон хоёр удаа хүчирхэг дайсны өөдөөс тосон байлдсан. Эхлээд Японы цэргийн эрхтэн Тоётоми Хидэёшийн удирдсан тэнгисийн болоод хуурай замын цэргүүд Солонгосын өмнөд нутаг болон Ханьсон, Пён-Ян хоёр том хотыг эзлэж авсан. Үргэлжлээд "кобүксонь" (Geobukseon, «яст мэлхий онгоц», «хуягт онгоц») гэх их буут онгоц бүтээсэн Чусоны далайн жанжин И Сүн-шин Японы хөлөг онгоцуудыг удаа дараалан сүйрүүлэв. Эцэстээ Мин улс Чусонд хамсаж өгч байж Япончуудыг хариулсан энэ дайн 1592-1598 оны хооронд явагджээ.

Хориод жилийн дараа умраас хүчирхэгжсэн нүүдэлчин Зүрчид Мин улстай дайтан ирэв. Уламжлал, соёл, харилцааны үүднээс Чусон Мин улсыг дэмжиж байснаас шалтгаалж 1627 онд Нурхачын төрлийн Амин 3 түмэн цэрэгтэй ирж, дараа нь 1636 онд 12 түмэн цэрэг Манжаас дайлан Чусоны цэргийг даржээ. Үр дүнд нь Чусоныхан Мин улсыг бус Манж Чин улсын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, алба барих болж найрамджээ. Үүний дараа Японы адилаар гадаад ертөнцөөс ангид дайнгүй амар амгалан 200 жилийг өнгөрөөв.

Европын зэвсгээр зэвсэглэсэн Япон хүчирхэгжин нөлөөлж 1897 онд Солонгосын эзэнт улсыг зарлан ёслуулснаар Чусоны вант улсын үе төгсчээ.

Шилла

Шилла (солонгос үсгээр 신라, ханз үсгээр 新羅) — МЭӨ 57—аас МЭ 935 он хүртэл Солонгос оронд оршин байсан улс.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.