Иберийн хойг

Иберийн хойг (испани, португал хэл: Península Ibérica), Пиренейн хойг нь Европын баруун өмнө хэсэгт орших хойг юм.

España y Portugal
Иберийн хойгийн сансраас авсан зураг

Улсууд

Түүх

Эрт цагт Ромын эзэнт гүрний захиргаанд байв. Ромын эзэнт гүрний мөхлийн дараа германы Баруун Готын эзэнт улсын захиргаанд орсон боловч 711 онд Умаяад халифтын довтолгооны улмаас Баруун Готын эзэнт улс мөхөж, Исламын түүхэнд бий болсон анхны Исламын эзэнт улс болох Умаяад халифтын мэдэлд шилжив. Умаяад халифт мөхөхөд халифийн удмынхан Иберийн хойг руу зугтаж, тэндээ Кордобын халифтыг байгуулсан байна.

Тэр үед хойгийн хойд хэсэгт Арагоны вант улс болон Леоны вант улс, Кастилийн вант улс зэрэг христийн шашинт улсууд байгуулагдаж, реконкиста буюу Иберийн хойгийг дахин Христийн шашны далбаан дор нэгтгэхийг эрмэлзэж байв. 1031 онд Кордобын халифт мөхөж, түүний суурин дээр мөн л исламын улс болох Альморавид, дараа нь Альмохад халифтууд бий болжээ.

Яваандаа хүчээ авч байсан христийн шашинтнууд исламын халифтуудыг өмнө зүгт шахаж, эзэмшил нутгаа томруулсаар байлаа. 1479 онд Арагон болон Кастилийн вант улсын вангууд ураг барилдаж, Испанийн хаант улсыг байгуулснаар реконкистагийн явж түргэсч, 1492 онд Иберийн хойг дахь сүүлчийн Исламын улс болох Насридын халифтыг мөхжээ.

Түүнээс хойш Испани ба Португал улсууд Иберийн хойгийг эзэмшиж ирсэн юм.

Гибралтарын хоолой

Гибралтарын хоолой буюу Жибралтарын хоолой (араб. مضيق جبل طارق, исп. Estrecho de Gibraltar) нь Атлантын далайг Газар дундын тэнгистэй холбодог, Испанийг Мароккогоос тусгаарладаг хоолой юм. Хоолойн нэр Жибралтар нь араб хэлний Jebel Tariq ("Тарикийн уул") гэсэн үгнээс гаралтай ч араб хэлээр уг хоолойг Bab el-Zakat буюу "Нигүүлслийн хаалга" гэдэг байна. Эрт цагт Гибралтарын хоолойг "Херкулесийн багана "(гре. Ηράκλειες Στήλες) гэж нэрлэдэг байжээ.

Европ, Африк тивүүд тус хоолойн хамгийн нарийн хэсгээр 14.24 км зайтай байдаг. Хоолойн гүн нь 300-900 метр бөгөөд 20,000 жилийн өмнөх сүүлчийн их мөстлөгийн үед хоёр тив хоорондоо холбоотой байсан байх магадлалтай, учир нь тэр үед далайн түвшин одоогийнхоос 110-120 метрээр намд оршиж байжээ.

Хоёр тивийн хооронд гаталгаа онгоц 35 минут зарцуулдаг байна. Хоолойн Испанийн тал нь Эль Эстрекогийн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд харьяалагдаж, улсын хамгаалалтад байдаг.

Гот

Готууд (Англи хэл: Goths; Гот хэл:,Gutans) нь зүүн Германы уугуул хүмүүс бөгөөд III болон IV зууны үед ихэд хүчирхэг болсон бөгөөд Ромын эзэнт улсыг мөхөөсөн гол угсаатнуудын нэг юм. V-VI зууны үед Острогот /зүүн Гот/, Визигот /баруун Гот/ хэмээн хоёр хуваагдан, Иберийн хойг, Италид Ромын эзэнт улсыг залгамжилсан хүчирхэг улсуудыг байгуулсан юм. Мөн тэд Герман аймгуудаас хамгийн анх Христийн шашныг хүлээн авснаараа Өрнөдийн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

Испани

Испани (исп. España), албан ёсоор Испанийн Вант Улс (исп. Reino de España) нь Иберийн хойгт, баруун өмнөд Европт орших улс юм. Испанийн эх газар нь бараг бүхлээрээ өмнөд, зүүн талаараа газар дундын тэнгистэй хиллэдэг. Маш бага зайд өмнөд талаараа Гибралтар, хойд талаараа Франц, Андорра, Бискайн булан, баруун талаараа Атлантын далай, Португалтай хил залгана. Испанийн эзэмшил газарт мөн Газар дундын тэнгис дахь Балеарын арлууд, Африкийн эрэг орчмын Атлантын далай дахь Канарын арлууд, Мароккотой хиллэх хойд Африкийн Сеута, Мелилла гэсэн хоёр автономит хотууд ч мөн ордог. Испаний газар нутаг нь 504,030 км² бөгөөд үүгээрээ баруун Европт хоёрт (Францын дараа) жагсдаг. Мөн дундаж өндөр нь 650 м бөгөөд энэ үзүүлэлт нь Швейцарийн дараа Европт хоёрт орно.

Испани нь Европт анх гоминидууд ирсэн тухай болон энэ тивийн түүхийн өмнөх үеийн байдлыг судлахад чухал ач холбогдолтой орон юм. Ромын эзэнт гүрний доор Хиспаниа нь ихэд хөгжиж, эзэнт гүрний хамгийн чухал хэсгүүдийн нэг болжээ. Харин дундад зууны үед Германы удирдлага доор орсон байна. Хожим нь Иберийн хойг бараг бүхлээрээ Мусульмантнуудын удирдлага доор оржээ. Харин удаан хугацааны туршид Европын хойд хэсгийн Христийн шашинт улсууд доош түлхэж, 1492 онд Мусульмантнууд дарагдсан бөгөөд мөн үеэр олон еврейчууд хөөгдөх, эсвэл Христийн шашинд хүчээр оруулагдаж байв. Мөн 1492 онд Колумб Америк тивд хүрч, дэлхийн хэмжээтэй гүрний эхлэл тавигджээ. 16-с 17-р зууны эхэн үе хүртэл Испани нь Европын хамгийн хүчирхэг гүрэн болсон боловч үргэлжилсэн дайн зэрэг олон асуудлуудын үр дүнд хүч нөлөө нь багассан байна. 20-р зууны дунд үед дарангуйлалд өртөж эдийн засаг нь тогтонги байдалд хүрсэн боловч сүүлд хурдацтайгаар сэргэжээ. 1978 онд Үндсэн хуульт хаант засгийн доор ардчилал дахин тогтох болсон. 1986 онд Европын холбоонд элсэж, эдийн засгийн болон соёл урлагийн сэргэн мандалттай учирчээ.

Испани нь парламентийн засаглалтай ардчилсан орноор байгуулагдсан Үндсэн Хуульт хаант улс бөгөөд 1986 оноос Европын холбооны гишүүн орон болжээ. Худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-р тооцвол Испанийн эдийн засаг нь дэлхийд 11-т, Европын холбоонд 5-т орно.

Македоны Александр

Их Александр (гре. Ἀλέξανδρος ὁ Μέγας буюу Μέγας Ἀλέξανδρος, Mégas Aléxandros; МЭӨ 356 BC - МЭӨ 323), буюу Македоны III Александр (гре. Ἀλέξανδρος Γ' ὁ Μακεδών) эртний Грекийн Македоны хаан (басилевс) (МЭӨ 336–323) байсан. Тэрээр бүх цаг үеийн хамгийн их амжилт гаргасан цэргийн удирдагчдын нэг бөгөөд тулалдаанд ялагдашгүй гэгдэж байлаа. Тэрээр үхэхээсээ өмнө эртний грекчүүдэд мэдэгдэж байсан хуурай газрын ихэнх хэсгийг байлдан дагуулсан.Александр эх газрын Грекийн ихэнх хот улсыг Македоны засаглал дор Коринфийн холбоонд нэгтгэсэн өөрийн эцэг II Филипийг нас барсны дараа Македоны хаан ширээг авчээ. Өмнөд Грекийн хот улсуудын бослогыг дарж Македоны засаглалыг батжуулж, хойд хөршүүдийнхээ эсрэг богино боловч цус урсгасан аян дайн хийснийхээ дараа, Александр зүүн зүгт Ахеменидийн Персийн Эзэнт Улс руу хүлгийн жолоогоо эргүүлж, улмаар эзлэн авчээ. Тэрээр цааш Анатоли, Сири, Финик, Иудей, Газа, Египет, Согд, Месопотамийг байлдан дагуулж, эзэнт улсынхаа хилийг Энэтхэгийн Панжаб хүртэл тэлжээ.

Александр үхэхээсээ өмнө Арабын хойг руу аян дайн хийн, худалдаагаа өргөжүүлж, түүнийхээ дараа армиа баруун зүгт Карфаген, Ром, Иберийн хойг руу эргүүлэхээр төлөвлөж байв. Гэхдээ түүний эхний хүсэл эрмэлзэл нь зүүн зүгт багын багш Аристотелийн ярьж байсан ертөнцийн хязгаар, Гадаад Далай руу чиглэж байлаа.

Александр армидаа гадаадын олон иргэдийг нэгтгэж байсныг нь зарим судлаачид "үндэстнүүдийг холих бодлого" явуулж байсны илрэл гэж үздэг. Тэрээр мөн цэргүүдээ гадаадын иргэдтэй суухыг дэмжиж байсан бөгөөд өөрөө гадаадын хоёр ч гүнжийг авч суужээ.

Александр 12 жилийн турш аян дайн явуулсны эцэст, хумхаа, хор, гэдэсний хижиг, вирусын тархины үрэвсэл эсвэл архидалтын улмаас нас нөгцжээ. Александрын өв, байлдан дагуулал түүнийг өнгөрснөөс хойш он удаан жил хадгалагдаж, алс нутгуудад хүртэл Грекийн суурьшил, соёлын нөлөөллийг олон зууны турш түгээсээр байв. Энэ үеийг Эллиний үе гэдэг ба энэ үед Грек, Ойрхи Дорнод, Энэтхэгийн соёл хосолж байсан онцлогтой. Александр өөрөө түүхэнд ул мөрөө тодоос тод үлдээж, грек болон грек бус соёлын домогт мөнхөрсөн ажээ. Түүний гавъяа нь Ахиллын уламжлалын домогт баатар гэж дүрсэлсэн утга зохиолын уламжлалд урам зориг өгсөн юм. Хамгийн сонирхолтой нь эртний Монголчууд хүртэл Сулхарнай буюу хоёр эвэрт хаан гэдэг нэрээр мэддэг байжээ.Энэ нь тэрбээр үнэхээр 2 эвэрт дуулга өмсдөг байсаныг нь эртнмй грекийн түүхчид баталдаг юм.

Мойлон галсүүлт

Мойлон галсүүлт (Phoenicurus ochruros) нь Намнаахайнхан овгийн шувуу юм.

Тэд Европын төв ба өмнөд хэсгээр өргөн тархжээ. Зөөлөн уур амьсгалтай хэсгийнх нь суурин ба хойд зүгийнх нь нүүдэллэн Африк, өмнөд Европт өвөлждөг. Хадны ан цав, нүх, байшин барилгын дээвэр, хана зэрэгт үүрлэнэ.

Мойлон галсүүлт нь 13-14.5 см урт, эрэгчин нь хажуу бөөрөөр хүрэн биш, мөн толгойн хажууд цагаангүй юм. Эмэгчин нь Эгэл галсүүлтээс илүү саарал байна.

Финик

Финик нь эртний Газрын дундад тэнгисийн зүүн эрэг хавийн түүхэн нэр юм.

Ханнибал

Ханнибал Баркас (* МЭӨ 247 оны орчим Карфагенд; † МЭӨ 183 онд Вифини) нь эртний карфагений цэргийн стратегич, цэргийн жанжин байжээ. Түүний эцгийг Гамилкар гэдэг байсан бөгөөд “Аянга” хочоороо түүхэнд мөнхөрчээ. Ханнибалын аав Гамилкар Карфагены цэргийг удирдаж Ромчуудын эсрэг Сицилийн арал дээр тулалдаж явжээ.

Хойг

Хойг (мөн хагас арал) гэдэг нь усаар бүрэн хүрээлэгдээгүй, эх газарт холбогдсон байгалийн холбоостой, усны төвшин нэмэгдсэн үед ч усны толионоос дээр байх эх газрын хэсгийг нэрлэнэ.Хойг нь хэмжээний хувьд хэдхэн зуун метрийн урт өргөний хэмжээнээс эхлээд, хэд хэдэн сая километр квадрат (жишээ нь Итали эсвэл Иберийн хойг) талбайтай байна.

Цэнхэр цанцаахай

Цэнхэр цанцаахай (Cyanopica cyana), урьд Цэнхэр шаазгай гэж байсан, нь Хэрээнийхэн овгийн шувуу юм.

Шар цэгцгий

Шар цэгцгий, Motacilla flava, нь Цэгцгийнхэн овгийн шувуу юм. Тэд Европ, Азийн сэрүүн бүс болон Хойд Америк, Аляскад нутаглана. Зөөлөн уур амьсгалтай хэсгийн шувууд нь суурин байх ба зарим нь өвлийн улиралд Африк, өмнөд Азируу нүүдэллэдэг.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.