Европын Холбоо

Европын Нэгдэл (EН) бол одоогоор Европ тивийн 28 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Урьд нь байсан Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг, болон Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийг 1958 онд нийлүүлж, 6 улсын гишүүнчлэлтэйгээр Европын Нийгэмлэгийг байгуулагджээ. Эхний хэдэн жилүүдээс гишүүд шинээр элссээр бүх талын үйл ажиллагаа нь өргөжсөөр 1993 оны Маастрихтын хэлэлцээрээр Европын Нэгдэл (ЕН) хэмээх одоогийн нэрээ авчээ.

ЕН нь дэлхийн бусад бүс нутгийн байгууллагуудаас илүүтэйгээр эдийн засаг, улс төрийн хувьд чамбай нягтарсан, гишүүн орнуудын засаглалыг давхар чиглүүлэгч нэгэн махбод нь болсон, адармаатай өргөн хүрээт, нарийвчилсан тогтолцоо болсон. Дотроо Европын Хороо, Европын Нэгдлийн Зөвлөл, Европын Зөвлөл, Европын Нэгдлийн Шүүх, Европын Төв Банк зэрэг тусгай үүрэгтэй 7 байгууллагыг багтаадаг. ЕН-ийн иргэдээс 5 жил тутамд Европын Парламент сонгогддог.

ЕН-д дэлхийн нийт хүн амын 7.3% болох 500 сая хүн амьдарч, дэлхийн нийт ХАЧ-аарх ДНБ-ийн 20% нь бүтээгддэг юм. Хуульчлан гишүүн орнууд даяар нэгдсэн зах зээл бий болгож байгаа. 1999 онд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог 15 гишүүн улсдаа нэвтрүүлжээ. Гишүүн орнуудаа төлөөлөхүйц эрхтэй тул НҮБ, ДХБ, Их 8, Их 20-ийн уулзалт, хэлэлцээрт байнга оролцдог.

Далбаа нь цэнхэр дэвсгэр дээр дугарагласан 12 алтан шар одноос бүрдэнэ. Энэ нь үндсэн 12 холбоотныг илэрхийлнэ. Энэ тугийг 1980 оноос хойш хэрэглэх болжээ.

Европын Нэгдэл
Flag of Europe
Далбаа
Locator European Union

Гишүүн орнууд
Байгуулагдсан

Парисийн хэлэлцээр (1951.04.18)
Ромын хэлэлцээр (1957.03.25)
Маастрихтын хэлэлцээр (1992.02.07)

Лиссабоны хэлэлцээр (2007.12.13)
Төв байр Брюселль, Люксембург, Страсбург
Үйлчилдэг бүс Европ
Гишүүд 28
Албан ёсны хэл 24
Хороо Хосе Мануэль Бароссо (Европын ардын нам)
Цахим сүлжээ europa.eu

Гишүүн орнууд

Одоогийн байдлаар Европын холбоонд бүртгэлтэй орнууд: Австри, Бельги, Болгар,Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони зэрэг орнууд багтдаг

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Европын Холбоо – Энэ үгийг тайлбар толиос харна уу
20-р зуун

XX зуун (хорьдугаар зуун, 20-р зуун, хорьдугаар зуун жил) — 1901 оны 1 сарын 1-нээс эхлэн 2000оны 12 сарын 31-ныг дуусталх зуун жилтэй тэнцэх цаг хугацаа. Хоёр дахь мянганд хамаарах сүүлийн 1 зуун, 100 жил үүнд хамаатай.

1900 оны 1 сарын 1-нээс 1999 оны 12 сарын 31-ныг дуусталх хугацааг XX зуун гэж андуурах нь элбэг тохиолддог.

Гол үйл явдал, үзэл санаа:

Аж үйлдвэржилт

Дэлхийн нэгдүгээр дайн

Олон эзэнт гүрэн задарсан

Коммунизм, социализмыг байгуулахыг зорьсон ЗХУ Октябрийн хувьсгалаар буй болсон

Их хямрал

Дэлхийн хоёрдугаар дайн

Холокост, Сталины залхаан цээрлүүлэлт, «соёлын хувьсгал»

НҮБ буй болсон

Колоничлолоос татгалзсан

Ардчилал, хүний эрх

Шинжлэх ухаан техникийн хувьсгал

Атомын эрин эхэлсэн: цөмийн зэвсэг (атомын бөмбөг), атомын эрчим хүч, Чернобыль

Сансар огторгуйд: задгай сансарт гарсан нь, саран дээр буусан

Тээврийн хөгжил

Хүйтэн дайн, НАТО

Зөвлөлт Холбоот Улсын бутрал, Коммунизмын уналт

Олон улсын алан хядлага

Мэдээлэл харилцааны арга хэрэгсэл хөгжив: харилцуур утас, радио, телевиз, интернет

Европын Холбоо

2012 он

2012 он (MMXII) буюу Хоёр мянга арван хоёр он нь Ням гарагаар эхэлсэн өндөр жил юм. Григорийн тоолол буюу Нийтийн тоолол ёсоор Манай эрин-ий 2012 дахь он бөгөөд 3 дахь мянган болон 21-р зууны 12 дахь, 2010-д оны 3 дахь он болно.

Англи хэл

Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн, Баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлүүдийн нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн баруун герман аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ы зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.

Босни ба Херцеговина

Босни ба Херцеговина (Босни, хорват, Сербийн латин: Bosna i Hercegovina; Сербийн кирилл: Босна и Херцеговина) нь Зүүн Өмнөд Европын Балканы хойгт орших улс юм. Хойд, баруун, өмнөд талаараа Хорват, зүүн талаараа Серби, зүүн өмнөд талаараа Монтенегро улсуудаар хүрээлэгддэг, Адриатын тэнгисийн 26 км урттай эргийг эс тооцвол бараг далайд гарцгүй орон болно. Нутгийн төв, зүүн хэсэг нь уулархаг, баруун хойд хэсэг нь дов толгод ихтэй, зүүн хойд хэсэг нь тэгш газар юм.

Тус улсын хүн ам нь гурван голлох үндэстнээс бүрдэнэ: Босняк, Серб, Хорват. Гэхдээ тэд ямар үндэстэн гэдгээсээ үл шалтгаалан, олон улсад өөрсдийгөө Босни хүн гэж хэлдэг. Херцеговиначууд гэх ойлголт нь угсаатны зүйн гэхээсээ илүү бүс нутгийн чанартай ойлголт юм. Тус улс нь засаг захиргааны хувьд харьцангуй биеэ даасан Босни ба Херцеговинагийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Спрска улс (Брчко дүүргийн хамт) гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг бүрдүүлж байсан 6 улсын нэг болох Босни ба Херцеговина нь Югославын дайны үеэр, 1990-ээд онд тусгаар тогтножээ. 2002 оны 4 сарын 24-нд Европын Зөвлөлд гишүүнээр элссэн, 2008 оны 7 сарын 13-нд Газар Дундын Тэнгисийн Холбоог байгуулалцсан тус улс нь Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болох боломжтой орнуудын нэг билээ.

Герман хэл

Дэлхий дахины зонхилох хэлний нэг герман (германаараа [дойч] гэдэг) хэлийг 95–100 сая хүн эх хэл болгон эзэмнэж байна. Төрөл гарлаараа энэтхэг-европ язгуур, түүн дотроо өрнө герман бүлэгт англи, нидерланд хэлний хамт ангилагддаг.

Герман төрөлх хэлтнийг үндсэндээ герман үндэстэн гэдэг. Герман үндэстнээр голлосон Герман, Австри хоёр улсад герман хэл дангаараа, германчууд тодорхой хувийг эзлэдэг Лихтенштейн, Швейцар, Люксембургт бусад хэлний хамтаар албан ёсны хэл болон тогтжээ. Европын орнуудаас гадна Америк, Канад, Бразил, Өмнө Африк, Намиб улсынханд герман хэл хэрэгтэй.

Орчин цагийн хэлийг 1650 оноос хойш гэж үздэг бөгөөд түүнээс өмнө 1350–1650 он, 1050-1350 он, 500-1050 оны гэж шатлан судалдаг.

1901 онд герман хэлний бичгийн дүрмийг нэг мөр болгон тогтоож байв. 1996 онд зарим зүйлийг засан шинэчлэсэн.

Герман хэлийг латин үсгээр бичиж тэмдэглэдэг. Энгийн 26 үсгэн дээр Ää, Öö, Üü гурван үсэг болон ß тэмдэг нэмэгдэнэ.

Герман хэлний олон үг англи хэлтэй холбоотой боловч хэлзүйн хувьд англи хэлнээс илүү нарийн төвөгтэй. Герман хэлэнд туслах үйл үг хэрэглэж байгаа тохиолдолд гол үйл үг нь өгүүлбэрийн эцэст очих ёстой байдаг.

Грек хэл

Грек хэл нь Энэтхэг-Европын хэлний язгуурын хэл юм. Грек хэл нь Грек улс болон Кипрусын арлуудад яригддаг. Мөн бага тооны ярилцагчид хойд Итали болон Бага Азийн орнуудад ярилцдаг. Грекээр уг хэлийг Ελληνικά (еллиника) хэмээн дууддаг.

Грек хэлийг тэмдэглэхэд Грек цагаан толгойг ашиглана. Латин цагаан толгойноос (уг цагаан толгойноос бусад хэлний цагаан толгой үүссэн. Жишээ нь: Англи) Грек цагаан толгой гаралтай. Мөн маш олон цагаан толгой болон үгс нь Грек хэлнээс гаралтай байдаг. Түүний нэг нь Кирил цагаан толгой юм.

Грек хэлээр нийт 15 сая гаруй хүн ярилцдаг.

Евро

Евро (€) нь Европын Нэгдэлийн гишүүн 28 улсын 18-гийнх нь албан ёсны мөнгөн тэмдэгт юм. Хамтдаа Еврогийн бүс гэгддэг Австри, Бельги, Кипр, Финланд, Франц, Герман, Грек, Ирланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Португал, Словак, Словен, Испани, Эстон улсуудад албан ёсоор хэрэглэдэг. Тус мөнгөн тэмдэгт мөн Европын өөр таван улсад албан ёсны гэрээтэй ба гэрээгүй хэрэглэгддэг бөгөөд 327 сая европчуудын өдөр тутам хэрэглэдэг мөнгөн тэмдэгт болжээ. Дэлхий даяар 175 сая хүн евротой уясан мөнгөн тэмдэгт хэрэглэдгийн дотор Африкийн 150 сая хүн орно.

Евро нь дэлхийд валютын нөөц, арилжаалагддаг хэмжээгээрээ америк долларын дараа хоёрт л ордог. (2008 оны 11 дүгээр сарын байдлаар). Нийт 751 тэрбум гаруй евро эргэлтэд байдаг бөгөөд дэлхий дээр эргэлтэд байгаа бэлэн мөнгөний үнэлэмжийн хэмжээгээр америк долларыг гүйцсэн. ОУВС-гийн 2008 оны тооцоогоор мөнгөн тэмдэгтүүд дотроо Еврогийн бүс ДНБ, худалдан авах чадавхиар хоёрдахь том эдийн засаг болсон.Евро нэрийг албан ёсоор 1995 оны 12 дугаар сарын 16-нд хэрэглэх болсон. Евро 1999 оны 1 дүгээр сарын 1-нээс дэлхийн санхүүгийн зах зээлд бүртгэлийн мөнгөн тэмдэгтээр нэвтэрч, хуучин ECU-г 1:1 харьцаагаар халжээ. Еврогийн зоос болон цаасан дэвсгэртүүд 2002 оны 1 дүгээр сарын 1-нд гарсан.

Европ

Европ тив нь дэлхийн нийт газар нутгийн 2%-г эзэлдэг, хүн амын 11% нь амьдардаг тив юм. Зүүн талаараа Азитай холбогдож, Евразийг үүсгэнэ. Европ тив нь хойд хэсгээр Умард мөсөн далай, урд талаар Газар дундын тэнгис, зүүн урд хэсгээр Хар тэнгисээр хүрээлэгдэнэ.

Европ нь дэлхийд жижгээрээ 2-т орох тив юм. Талбайн хэмжээ 10,180,000 км2 болно. Европ тивд орших 50 улс орон дотроос Орос улс хүн ам болон газар нутгийн хэмжээгээр хамгийн томд орох ба Ватикан Хот улс хамгийн жижиг юм. Европ нь 731сая хүн амтай ба энэ нь Ази, Африкийн дараа 3-т байна. Дэлхийн хүн амын 11% болно. Гэсэн ч НҮБ-н тооцоогоор 2050 он гэхэд Европ тивийн хүн ам 7% болтлоо буурах магадлалтай аж.

Европ нь, ялангуяа Эртний Грек нь Өрнөдийн соёл төрөн дэлгэрсэн газар хэмээгддэг. Европ гэдэг нэр нь Грекийн домогт гардаг Europa хэмээх үзэсгэлэнт гүнжийн нэрнээс гаралтай гэгддэг байна.

Ирланд

Ирланд (Ирланд хэл: Éire, англ. Ireland), албан ёсоор Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Хууль зүйн хувьд Бүгд Найрамдах Ирланд Улс (Ирланд хэл: Poblacht na hÉireann) гэдэг нь улсынх нь тодорхойлолт боловч нэр нь Ирланд юм.

20-р зууны эхэн үед Ирланд нь Ирландын Чөлөөт Улсын залгамжлагч орон болсон юм. Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан бөгөөд гадаадад гарах явдал их байжээ. 1950-аад оны сүүлээр протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд (одоо Европын Холбоо) элссэн байна. 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн хямралаас болж эдийн засгийн шинэчлэл хийхэд хүргэжээ. Үр дүнд нь Ирланд нь бусад Европын Холбооны орнуудтай харьцуулбал татвар, зохицуулалтыг ихэд багасгажээ.

Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь боловсролын систем, улс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг. Сүйрсэн орнуудын индекст доороосоо дөрөвт бичигдсэн нь цөөн тооны "тогтвортой" орнуудад тооцогдож байна. Ирландын хүн амын 10 орчим хувийг цагаач нар эзлэдэг. Хүн ам нь Европт хамгийн хурдацтай өсч буйд тооцогддог бөгөөд жилд 2.5%-р өсч байна.

Ирланд нь Европын холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), НҮБ зэрэг байгууллагуудын гишүүн юм. Ирланд нь төвийг сахисан байр суурийнхаа үр дүнд НАТО-гийн гишүүн биш боловч НҮБ-н зохион байгуулсан Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.

Испани хэл

Испани хэл буюу Кастиль хэл нь дэлхийн 500 сая орчим хүний төрөлх хэл бөгөөд Латин Америкийн орнууд болон Испани улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европ хэлний аймгийн Итали хэлний бүлэгт багтдаг.

"Испани хэл"-ний испани хэлээрх нэр нь Кастельяно (Castellano) буюу эспаниол (Español). Өмнөд Америкийн орнуудад кастельяно гэж нэрлэгдэх нь олон ба Мексик, Төв Америк, Карибын орнуудад зөвхөн эспаниол гэж нэрлэдэг.

Итали

Итали (итал. Italia), албан ёсоор Бүгд Найрамдах Итали Улс (итал. Repubblica Italiana) нь По голын сав хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италичууд хойг нь гутал хэлбэртэй харагддаг учраас "Stivale" буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцари, Австри, Словен зэрэг улсуудтай хил залгаа оршдог. Тусгаар тогтносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог.

Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутгийг 3000 жилийн турш Герман, Кельт, Франк, Ломбард, Визант, Грек, Сарацин зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв. Дундад зууны үед хойд зүгийн Нормандууд дайлж, харин Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх удаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон. Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотроо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болсон.

Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй, өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орнуудын нэг юм. 2007 оны 1 сарын 1-нээс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг.

Итали хэл

Итали хэл (итал. italiano, lingua italiana)

Итали хэл нь Энэтхэг-Европ хэлний аймгийн Италик бүлэгт хамаарагдах флоренц аялгад суурилсан роман хэл юм. Мөн Европын холбооны албан ёсны 23 хэлний нэг билээ. Өнөөдөр итали хэлээр 80-аад сая хүн ярьдаг. Итали хэл нь Итали улс, Сан Мариногийн вант улс, Швейцар, Хорват, Словани, Ватикан улсын албан ёсны хэл юм.

Итали хэл нь манай он тооллын 476 - 1000 оны хооронд буюу 500-аад жилийн хугацаанд Ромын эзэнт гүрний үеийн ярианы латин хэлнээс үүссэн хэмээн хэл судлаачид тодорхойлдог. 1200 - 1300 оны үед Флоренц хот улс төр, эдийн засаг, соёлын хөгжлөөрөө Италийн бусад хотуудыг тэргүүлж хүн амын тоо 100 мянга гаруй болж байсан бөгөөд Италийн соён гэгээрүүлэгч, алдарт яруу найрагч Данте Алигьери, Франческо Петрарка, Жованни Боккаччо нар Флоренц аялгаар зохиол бүтээлээ туурвиж тэдний шүлэг, яруу найраг Итали даяар тархан, олонд сайшаагдаж байжээ. Үүнээс улбаалан шинэ залуу яруу найрагчид, шүүмжлэгчид өөрсдийн бүтээл, туурвилаа олонд хүргэхийн тулд тухайн аялгуугаар бичихийг эрхэмлэх болсон нь флоренц аялга итали хэлний үндсэн аялгуу болоход нөлөөлсөн юм. 1827 онд Италийн сэргэн мандалтын үеийн алдарт уран зохиолч Алессандро Манзони “Сүйт залуус” хэмээх романаа туурвисан нь зөвхөн уран зохиолын болон ихэс дээдсийн гэгдэж байсан флоренц аялгад суурилсан бичгийн хэлийг ярианы хэлтэй нэгтгэхэд түлхэц болон, орчин цагийн итали хэл үүсэх эхлэл болжээ.

Их Британи

«Их Британи» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Их Британи»-аас олж болно.Их Британи, албан ёсоор Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (товч. ИБУИНВУ; англ. The United Kingdom of Great Britain and Northern Ireland, United Kingdom, UK) нь баруун Европын арлын улс юм. Газар нутаг нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд хэсэг, бусад жижиг арлуудаас тогтоно. Умард Ирланд нь дангаараа өөр улстай газраар хиллэдэг. Энэ хилийг эс тооцвол Их Британи нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Хамгийн том арал болох Их Британи нь Ла-Маншийн хонгилын авто замаар Францтай холбогддог.

Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм. Энэ улс нь парламентийн системээр удирдуулдаг бөгөөд засгийн газар нь нийслэл Лондонд оршдог. Мөн Үндсэн Хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет юм. Сувгийн арлууд болон Мэн арлаас тогтсон Титмийн газрууд (Crown Dependencies) нь албан ёсоор улсын эзэмшил боловч Нэгдсэн Вант Улсын хэсэг биш, харин түүнтэй холбоо үүсгэдэг. Нэгдсэн Вант Улс нь хуучин Британийн эзэнт гүрний хэсгүүд байсан, 14 гадаад харъяат газартай. Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг дөрөвний нэгийг эзэлж, түүхэндэх хамгийн том эзэнт гүрэн байжээ. Энэ гүрнээс шууд шалтгаалж Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Сингапур, Шри Ланк, АНУ гэх мэт улсуудад Британи нь ихэд нөлөөлж, нөлөөлөл нь тэдгээрийн хэл, соёл урлаг зэрэгт ажиглагдана. Хатан хаан II Элизабет нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн (Commonwealth of Nations) тэргүүн хэвээр үлдсэн бөгөөд бүх гишүүн орнуудын төрийн тэргүүн юм.

Нэгдсэн Вант Улс нь өндөр хөгжилтэй орон ба эдийн засаг нь дэлхийд зургаад (худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ) эсвэл тавд (нэрлэсэн ҮНБ) орно. 19 ба 20-р зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан боловч дэлхийн хоёр дайн, 20-р зууны сүүл үед тохиолдсон эзэнт гүрнийх нь задрал зэргээс шалгаалж дэлхийн ажил хэрэгт тэргүүлэгч байр суурьтай оролцох явдал нь багасчээ. Гэлээ ч гэсэн эдийн засаг, соёл урлаг, цэрэг арми, улс төрийн нөлөө нь их бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм. Нэгдсэн Вант Улсын цэрэг, хамгаалалтанд зарцуулах мөнгөний хэмжээ нь дэлхийд хоёрт эсвэл гуравт (тооцоолох аргаас шалтгаална) орно. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Европын холбоо, Их Найм, НАТО, Дэлхийн худалдааны байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл зэрэг байгууллагуудын гишүүн юм.

Литва

Дорно умард Европт оршдог Балтын 3 орны урд талынх нь Литва улс (лит. Lietuva) юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Литва Улс (лит. Lietuvos Respublika) гэнэ.

1991 оноос НҮБ, 2004 оноос Европын Холбоо, НАТО -гийн гишүүн.

Албан ёсны хэл -литв.

Литва Улс хойд талаараа Латви (хил 453 км урт), зүүн талаараа Беларусь (502 км), баруун урд талаараа Польш (91 км), Орос (Калининград мужаар 227 км) гэх 4 улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгист гарах 97 км эрэг газартай.

Литва 65,300 км² (дэлхийд 123-р том) газар нутагтай бөгөөд 2012 онд 3.2 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байна. Нэг км²-т 50.3 хүн (дэлхийд 120-р шигүү ) оногдож байна. Хүн амын тоогоор Монголтой ойролцоо боловч газар нутгаараа 25 дахин бага юм.

Дээр үед Балтын тэнгисийн эргээр Балт аймгууд байдаг байв. Тэднээс Миндовгас гэгч хавь ойрыг нэгтгэж Литвын бэйст улсыг 1253 онд байгуулсан. 14-р зууны үед улам хүчирхэгжиж, өнөөгийн Литва, Беларусь, Украйн болон Польш, Оросын зарим хэсгийг хамарсан Европын хамгийн том нутагтай улс болж байв. 1569 онд Люблины гэрээгээр Польш-Литвын хамтын нөхөрлөл гэх холбоо үүсэж бас хоёр зуу илүү жил оршин байж байгаад хажуугийн нөлөөгөөр салж, Литва Оросын эзэнт гүрний мэдэлд орчихсон юм. Орост хаант засаг унасны дараа Латви, Эстоны адилаар 1918 онд тусгаар тогтнож, 1944 оноос ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, эцэстээ ЗХУ бутрахад хамгийн түрүүнд л 1990 оны 3 сарын 11-нд тусгаар тогтнолоо зарласан байдаг.

Латви, Эстон хоёртой харьцуулахад цөөн Оростой. 2011 оны тооцоогоор хүн амын 84.6% нь (2.583 сая)-ийг Литва, 6.0% нь Польш, 4.8% нь Орос, 4.6% нь бусад яс үндэст хүн юм байна. Литва хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Литва хэл бол Балт төрлийн оршин байгаа хоёр хэлний нэг (нөгөөх нь Латви хэл) юм.

Литва улсын нутаг дэвсгэр эхлээд 10 нэгжид, цаашилбал дотроо 60 нэгжид хуваагддаг. Литваар "apskritis" (орос. уезд; англ. county) гэх том нэгж нь дунджаар 6,530 км² нутаг, 320 мянган хүнийг харьяалдаг. Монгол хэлнээ «хошуу» гэж орчуулан ойлговол болмоор байдаг юм. Литвад нийслэл Вильнюс (2011 онд 552,445 оршин суугчтай байв), Каунас (321,200) тэргүүтэй бумаас олон хүнтэй 5 хот байдаг. Алдарт Жальгирис спорт клуб байралдаг хот.

Нидерланд

Нидерланд нь Нидерланд болон Карибын тэнгист орших Нидерландын Антилын арлууд, Арубагаас бүрдэх Нидерландын Вант Улсын Европт орших хэсэг нь юм. Нидерланд нь Баруун Европын, парламентийн ардчилсан үндсэн хуульт хаант засагтай улс болно. Тус улс хойд болон баруун талаараа Хойд тэнгисээр хүрээлэгдсэн ба өмнө зүгт Бельги, зүүн зүгт Германтай тус тус хиллэдэг.

Нидерландыг Голланд гэж дууддаг нь буруу юм. Учир нь Хойд Голланд болон Өмнөд Голланд нь Нидерландын 12 мужийн хоёр нь л төдий юм.

Нидерланд нь олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Тус улс нь Европын Холбоо, НАТО, ЭЗХАХБ (OECD)-ыг үндэслэн байгуулагч гишүүдийн нэг юм. Түүнчлэн Киотогийн протоколд гарын үсэг зурсан. Нидерланд нь Бельги, Люксембургийн хамтаар Бенилюкс хэмээх эдийн засгийн холбоог бүрдүүлдэг. Тус улсад олон улсын таван шүүх байрладаг. Тухайлбал: Арбитрын байнгын шүүх, Олон улсын шүүх, Хуучин Югославын асуудлаархи олон улсын эрүүгийн шүүх, Олон улсын эрүүгийн шүүх, Ливаны асуудлаархи тусгай шүүх байрладаг. Эхний дөрвөн шүүх нь ЕХ-ны эрүүгийн цагдаагийн агентлаг болох Европолын хамт Гаагад байрладаг. Тийм учраас тус хотыг "дэлхийн хууль зүйн нийслэл" гэж нэрлэдэг ажээ."

Нидерланд нь газарзүйн хувьд нам дор байрлалтай улс бөгөөд нийт нутаг дэвсгэрийнх нь 27% болон хүн амынх нь 60% далайн түвшнээс доор байдаг. Ихээхэн нутаг дэвсгэрээ газрын нөхөн сэргээлтээр бий болгосон. Нидерландын ихээхэн хэсгийг Европын гурван томоохон голын адаг бүрдүүлдэг ба тэдгээр гол салаануудынхаа хамтаар Райн-Мойз-Шелдтийн дельта гэгддэг. Тус улсын зүүн өмнөд хэсэг дэх Арденнийн нуруу болон мөсөн галвын мөсөн голоор үүссэн төв хэсгийн намхан толгодыг тооцохгүй бол нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь маш хавтгай.

Нидерланд нь хүн ам шигүү суусан улс. Уламжлалт салхин тээрэм, алтанзул, бяслаг, модон ултай шаахай, гауда вааран эдлэл, унадаг дугуй, уламжлалт үнэт зүйл, сонгодог хүлцлээрээ алдартай. Хуучны парламентийн ардчилсан улс болох Нидерланд сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, биеэ үнэлэх явдал, ижил хүйстний гэрлэх эрх, эвтанази зэрэгт орчин үеийн либерал бодлого баримтлах болсон.

Польш хэл

Польш хэл (польшоор język polski, polszczyzna) нь Энэтхэг-Европ язгуурын Слав салбарын Өрнөд Слав бүлгийн Лехит дэд бүлгийн хэл юм.

Польшоор хэлэлцэгсэд гэвэл Польшуудыг ойлгоно. Тиймээс ч тус хэл Польш угсаатан үнэмлэхүй олонх байх Польш улсын албан ёсны хэл болно. Польш хэлэнд тохируулсан Латин үсгээр бичиж тэмдэглэдэг.

Словак

Бүгд Найрамдах Словак Улс нь далайд гарцгүй, төв Европын улс юм. Баруун хилээрээ Бүгд найрамдах Чех улс болон Австри улсуудтай, хойд хөрш нь Польш, Унгар улстай урд талаараа, Украйнтай зүүн талаараа тус тус хиллэнэ. Нийслэл хот нь Братислав. Европын холбоо, НАТО, НҮБ-ийн гишүүн орон.

Словак нь хэдийгээр хэл болон соёлоороо Чехтэй төстэй боловч түүхийн талаасаа хоорондоо ялгаатай. 10-р зуунд Их Моравийн уналтын дараа Словакууд Чехүүдээс ялгаатай нь бие даасан улс үүсгээгүй. 10-р зуунаас 1918 он хүртэл одоогийн Словакийн газар нутаг Унгарын вант улсын харъяалалд байсан. 19-р зууны үед Чех болон Словакийн сэхээтнүүдийн дунд "нэг ард түмний хоёр салаа" хэмээх үзэл дэлгэрч, улмаар 1918 оны 10 сарын 18-нд Чехословак улс бий болсон. 1993 оны 1 сарын 1-нд Словакууд өөрийн түүхэндээ анх удаа тусгаар тогтносон улс байгуулжээ.

Словени

Словен, албан ёсоор Бүгд Найрамдах Словен Улс (словен. Republika Slovenija) нь Төв Европын өмнөд хэсэгт, баруун талаараа Итали, зүүн болон өмнө талаараа Хорват, зүүн хойд талаараа Унгар, хойд талаараа Австри улсуудтай хиллэн орших улс юм. Баруун урд талд нь Адриатын тэнгис байдаг. Нийслэл нь Люблян.

Словен нь түүхийнхээ туршид бусад улсын харьяанд байж иржээ. Ромын эзэнт гүрэн, Венецийн Бүгд Найрамдах Улс (нэг хэсэг нь), Карантаний ванлиг (орчин үеийн Словени улсын нутгийн хойд хэсэг), Ариун Ромын эзэнт гүрэн, Хабсбургийн ханлиг, Австрийн эзэнт гүрэн (хожмын Австри-Унгар), Словен, Хорват, Сербийн Улс, Серби, Хорват, Словенуудын вант улс (1929 онд Югославын вант улс болсон); дэлхийн 2 дайны хооронд Италийн вант улс (нэг хэсэг нь)-ын мэдэлд байж, 1941-1945 онд Герман, Итали, Унгар, Хорватад эзлэгдэж, 1945 оноос эхлэн 1991 онд түүхэндээ анх удаа тусгаар тогтнолоо зарлах хүртлээ Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсад батаж байлаа.

Тус улс нь Европын Холбоо, Еврог хэрэглэгч улсуудын бүс - Еврозон, Шенгений гэрээ, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл болон НАТО-гийн гишүүн болно.

Умард Кипр

Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс (товч УКБНТУ эсвэл Умард Кипр, туркээр Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti – KKTC) нь Газрын Дундад тэнгисийн Киприйн хойд хэсэгт оршдог олон улсад Туркээс бусад улсуудад тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдөөгүй орон юм. Албан ёсоор энэ нутаг дэвсгэр нь Бүгд Найрамдах Кипр Улсад харьяалагдаx ба 1974 оноос хойш Турк улс Киприйн умард хэсэгт Туркийн зэвсэгт хүчин|зэвсэгт хүчээ оруулснаар тусгаар улс болох эхлэл тавигджээ. Гэвч Европын Холбоо нь тус арлыг салгаж авч үздэггүй. Тиймээс энэ бүс нутаг нь Европын Холбооны онцгой бүс нутагт орно.Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл нь Умард Никоси.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.