Еврей хэл

Еврей хэл нь Aфро-Ази хэлний язгуур, баруун хойд Семитик хэлний бүлэг, Канаан хэлнүүдийн нэг юм. Еврей хэл: עִבְרִית (Иврит)-ээр 8 сая орчим хүн ярилцдаг. Израйль улсын албан ёсны хэл юм. Уг хэлээр маш олон зуун жилийн өмнө эртний Израйльд яригддаг байсан ба Библи дээр ч мөн тэмдэглэгдсэн байдаг. Хожим нь Иуда (Израйльчууд) Вавилоны Эзэнт Гүрэнд эзлэгдэн, цөллөгт явсны дараагаас Арамей хэлийг хэрэглэж эхэлсэн. Өдрөөс өдөрт Еврейгээр ярих хүний тоо багасаар байсан боловч Иудейн шашинд шашны ном зэрэгт суралцах зорилгоор ойр зуур хэрэглэж байв. Үндсэндээ бараг мөхсөн гэж хэлж болох ч 20-р зуунд олон еврейчүүд Еврей хэлээ нийтийн хэрэглээнд дахин хэрэглэхээр оролдож эхэлсэн. Эрдэмтэн, хэл судлаачдын цөхрөлтгүй оролдлогын үр дүнд Еврей хэлийг нийтийн хэрэглээнд дахин тавьж чадсан юм. Үүний дараахан хэлний шинэ статустай Израйль улс 1948 онд байгуулагдсан. Олон хүмүүс Израйльд нүүн ирж амьдарч, еврей хэлийг идэвхтэй сурч, бүх нийтээрээ еврей хэлээрээ харилцдаг болжээ.

Еврей хэл нь Араб хэлтэй их ойролцоо бөгөөд Еврей хэлний зарим үгс Араб хэлнээс орж ирсэн байдаг. Израйльд олон үгсийг Англи, Франц, Герман болон Орос хэлнээс еврей уруу орчуулсан. Хуучин Гэрээн дэх олон үгс Еврей хэлэнд маш их агуулгыг нэмж өгсөн юм. Еврей хэлний эх бичгүүдийг Библийн эх бичгүүд болох Тора, Танах, Самари Пентатуах зэргээс авдаг.

Еврей цагаан толгой нь 22 үсгээс бүрдэнэ. Еврей бичгийг зүүнээс баруун тийш нь уншдаг.

Израиль, Америкийн Нэгдсэн Улс хоёр улсад албан ёсны хэлний статустай байгаад Австрали, Канад, Герман, Палестин, Панама бac Англид хоёрдогч хэлний статустай байдаг.[3]

Еврей

עִבְרִית
Ivrit
 
Дуудлага: жишиг Израилийн: [(ʔ)ivˈʁit] - [(ʔ)ivˈɾit],
жишиг Израилийн (Сэфаради): [ʕivˈɾit],
Иракийн: [ʕibˈriːθ],
Йемений: [ʕivˈriːθ],
Ашкенази: [ˈivʀis]
Яригддаг газар: Израиль
Дэлхий нийтийн (сүмийн ёслолын хэлээр Еврейн шашин учраас), Баруун эрэг бөгөөд Газын зурвасд[1]
Нийт яригчид: Нийт ярилцагч < 10,000,000
Flag of Israel.svg Израйль
Эх хэл 5,300,000 (2009);[2]
Хоёрдогч хэл 2,000,000 - 2,200,000 (2009)
Flag of the United States.svg Америк
Гэр бүлийн хэл 200,000 (бараг) Америкийн Нэгдсэн Улсад Еврей хэлийг гэрд ярилцан 1

1United States Census 2000 PHC-T-37. Ability to Speak English by Language Spoken at Home: 2000. Table 1a.PDF (11.8 KB)
Палестин
Palestinian territories Хоёрдогч хэл 500,000 - 1,000,000

Дөрөвдүгээр зуунд тодорхой хугацаанд ярьсан хэлнээр амьдралаас тасархай боловч, Еврей хэл нь сүмийн ёслолын ба утга зохиолын хэл найруулгаар тэсвэрлэв. 1880-ад онд сэргэн босов. 

Эрэмбэ: 77
Хэлний бүлэг:
 Семитик
  Баруун Семитик
   Төвийн Семитик
    Баруун хойд Семитик
     Кэнаъан хэлнүүд
      Еврей 
Бичгийн систем: Еврейн цагаан толгой 
Албан ёсны статус
Албан ёсны хэл байдаг газар: Израиль Израиль
Зохицуулдаг газар: Еврей хэлний хүрээлэн
האקדמיה ללשון העברית (HaAkademia LaLashon Ha‘Ivrit)
Томьёолбор
ISO 639-1: he
ISO 639-2: heb
ISO 639-3: эсвэл:
heb — Одоо үеийн еврей


hbo — Эртний еврей

Эшлэл

  1. CIA's World Fact Book
  2. Ethnologue: Statistical Summaries
  3. Ethnologue: Hebrew
Библи

Библи нь Иудейзм ба Христэд Итгэгчдийн хувьд Бүтээгч Эзэн буюу Тэнгэрбурханы хүн төрөлхтөнд дамжуулсан үг бөгөөд Ислам шашны хувьд мөн ариун судар юм. Библи нь дан ганц цул ном биш, олон ном, эш үзүүлэгчдийн түүх, захидлын цогц юм. Библийн хамгийн эхний ном нь ХТӨ 1500 оны үед, хамгийн сүүлийн ном нь ХТ 100 оноос өмнө, нийтдээ 1600 жилийн хугацаанд 40 гаруй хүмүүсийн гараар бичигджээ.

Библи дэх нутгуудын музей

Библи дэх нутгуудын музей (Еврей хэл: מוזיאון ארצות המקרא ירושלים - Muzeon Artzot HaMikra) нь Израйлийн Иерусалим хотод оршдог археологийн музей бөгөөд Библид дурьдагдсан соёл иргэншил ба улсууд болох Египет, Кананит, Палестин, Арамей, Хитти, Еламит, Фонис, Персийн тухай судалгааг харуулдаг. Музейн зорилго нь он цагийн дарааллаар янз бүрийн улс, соёлыг дэлгэн харуулахад оршино.

Бибрас Натхо

Бибрас Натхо (Еврей хэл: בִּיבְּרָס נַאתְכוֹ, адыг. Бибэрс Натхъо; 1988 оны хоёрдугаар сарын 18-нд Кфар Кама хотод төрсөн) — Черкес гаралтай Израйлийн хөлбөмбөгчин бөгөөд Оросын «ЦСКА Москва» болон Израйлийн шигшээд хагас хамгаалагчаар тоглодог.

Галил

Галил (еврей хэл: הגליל‎ ХаГалил, үгчилбэл: Муж, грек хэл: Γαλιλαία, латин хэл: Galileia, араб хэл: الجليل‎ Ал-Жалийл) нь Израйлийн засаг захиргааны Хойд мужийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгтэй давхцах уудам бүс нутаг юм.

Уламжлалт нэршлээр Дээд Галил (еврей хэл: הגליל העליון‎ ХаГалил XaЭлён), Доод Галил (еврей хэл: הגליל התחתון‎ ХаГалил ХаТахтон), Баруун Галил (еврей хэл: הגליל המערבי‎ ХаГалил ХаМа'аравий) гэх гурван хэсэгт хуваагдах тус бүс нутаг нь зүүн хойд зүгт Хэрмон уулын бэлд орших Дан нутаг, Ливаны уулсаас эхлэн өмнө зүгт Кармел, Гилбоа уулсын хярд байх Изреел хөндий хүртэл харин зүүн зүгт Йордан Рифт хөндийгөөс Газрын Дундад тэнгисийн эрэг орчмын бүст орших Акко хот хүртэл сунан оршдог юм.

Галил нь ерөнхийдөө уулархаг бүс нутагт тооцогддог боловч Доод Галил нь хэд хэдэн уудам хөндийгөөр зааглагдсан намхан уулс толгод бүхий газар бол Дээд Галил нь харьцангуй өгсүүр өндөрлөг газар бөгөөд хамгийн өндөр оргил Мэйрон уул нь далайн түвшнээс дээш 1,024 метрийн өндөрт оршино. Баруун Галил нь бүхэлдээ тэнгис рүү чиглэсэн гүн хоолойнууд бүхий налуу өндөрлөг газар юм.

Гэгээн Петр

Гэгээн Петр буюу Симоны Петр (Арамай хэлээр: ܫܸܡܥܘܿܢ ܟܹ݁ܐܦ݂ܵܐ, Шемаион Кеппа, Еврей хэл: שמעון בר יונה, гр.Πέτρος, лат.Petrus) нь түүхэн хүн бөгөөд Есүс Христийн шавь нарын нэг бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий Ромын Католик шашны анхны тэргүүн гэж тооцогддог. Ариун Библиийн Шинэ гэрээ номын зохиогчдын нэг бөгөөд католик, үнэн алдартны шашин болон Христ итгэлийн бусад урсгалуудыг дагагч сүсэгтнүүдийн гол гэгээнтэн, шашны эрдэмтний нэг юм.

Давид Бен-Гурион

Давид Бен-Гурион (Еврей хэл: דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹן‎, Давид Грюн, 1886 оны 10 сарын 16 - 1973 оны 12 сарын 1) нь өнөөдрийн Израйль улсыг үндэслэгчдийн нэг, түүний анхны ерөнхий сайд байжээ.

Дэвид Блатт

Дэвид Блатт (Еврей хэл: דייוויד בלאט; англ. David Blatt; 1959 оны тавдугаар сарын 22, Бостон) — Америк-Израилийн сагсан бөмбөгчин, сүүлд «Кливленд Кавальерс» багийн дасгалжуулагч байв.

2016 оны нэгдүгээр сарын 22-нд «Кавальерсаас» халагджээ.

Ева

Ева (Еврей хэл: חַוָּה, Хаввах in Сонгодог еврей хэл, Орчин үеийн Израйль Еврей: "Кхавах", Араб хэл:حواء) нь Ариун Библийн Эхлэл номонд бичигдсэнээр анхны эмэгтэй хүн юм. (Эхлэл 1:26-27) Ева гэдэг нь "Амьдрал" гэсэн утгатай ба амьд бүхний эх юм гэсэн утгыг агуулдаг. Адамын (Анхны эрэгтэй хүн) эхнэр бөгөөд Каин, Абел дараа нь Сет гэх 3 хүүг төрүүлсэн. Ева нь Адамаас гаралтай бөгөөд Тэнгэрбурхан Адамд тохирох туслагчийг хайгаад олоогүй тул Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавирганаас нь нэгийг сугалж аваад ормийг нь махаар бөглөсөн байна. Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээж Адамд туслагч, хань болгохоор авчирж өгсөн тухай Ариун Библийн Эхлэл 2:22-24-т бичигдсэн байна.

Еврей

Евре́й — эртний Израильд үүсээд Европ даяар тархаж хоёр мянганы дараа 1948 онд өөрийн гэх Израиль улсыг байгуулсан, Америкт бас олноор байгаа семит төрлийн хэлтэй ард түмэн, 14 сая хүнтэй үндэстэн.

Иерусалим

Иерусалим (Еврэй: יְרוּשָׁלַיִם‎ Йерушалайим; Араб: القُدس Ал-Кудс) нь Израйль улсын нийслэл бөгөөд газар нутаг, хүн амаараа хамгийн том хот нь юм. 125,1 квадрат километр газар нутагт 732.100 хүн оршин суудаг. Орчин үеийн Иерусалим хот нь Иудын нуруунд, Газар дундын тэнгис болон Сөнөсөн тэнгисийн хойд цэгийн дунд оршдог бөгөөд Хуучны хотын гадуур хөгжжээ.

Иерусалим хот нь МЭӨ 4-р мянганы үед үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Мөн Иудизмийн хамгийн ариун газар бөгөөд МЭӨ 10-р зуунаас Еврейчүүдийн сүсэг бишрэлийн төв байна. Иудаизмаас гадна Иерусалим нь Христийн шашны эртний ариун гэгээн газруудын нэг, мөн Исламын гурав дахь ариун газар юм. Хуучны хот нь 0.9 квадрат километр газар нутагтай, харьцангуй жижиг хэмжээтэй боловч шашны чухал газрууд олонтой. Үүнд: Еврейчүүдэд Сүмийн Уул, Баруун Хана, Христосын шашинтнуудад Ариун Авсны Сүм, Мусульмантнуудад Чулууны Пөмбөгөр, Ал-Акса сүм гэх зэргээр байна. 1860-аад он хүртэл дангаараа хот нь болсон Иерусалимын хаалттай хэсэг нь одоо Хуучны Хот гэгддэг бөгөөд үүнийг 1982 онд аюулд байгаа Дэлхийн өвүүдийн жагсаалтад оруулагджээ. Хуучны Хот нь уламжлалт ёсоороо бол дөрвөн хэсэгт хуваагдаж байсан. Харин одоогийн хуваагдал болох Арменийн, Христийн, Еврейн, Исламын хэсгүүд нь 19-р зууны эхэн үеэс л хэрэглэгдэж эхлэжээ.

Өнөө үед бол Иерусалимын статус нь Израйль-Палестины дайнд чухал асуудал болсоор байна. Израйль улс Зүүн Иерусалимыг эзлэсэн явдалд НҮБ болон бусад олон байгууллагууд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүнийг Палестинчууд ирээдүйн орныхоо нийслэлээ болгох талаар хардаг. UNSC 478-аас болж ихэнх гадны орнуудын элчин сайдын яамд Иерусалимд биш, хуучны түр зуурын нийслэл Тел-Авивт байрлуулдаг.

Иерусалимын хуучин хот

Иерусалимын хуучин хот (Еврей хэл: העיר העתיקה, араб. لبلدة القديمة) нь өнөөгийн Иерусалим хотын нэг дүүрэг бөгөөд 0.9 км² нутаг дэвсэрийг эзлэн оршдог. 1860-аад оноос хойш Иерусалим хотын нэгэн хэсэг хэмээн авч үзэх болсон уг газар нь олон шашны шүтээн мөргөлийн маш чухал төв юм.

Хуучин хот 4 дүүрэгт хуваагдаж байгаад XIX зуунд өнөөгийн хуваарьт оржээ. Өнөөдөр хуучин хот нь Муслим, Христ, Еврейн болон Арменийн гэсэн 4 дүүрэгт хуваагддаг.

1948 оны Араб-Израйлийн дайны үед Йорданы армийн довтолгоонд хуучин хотын Еврей дүүрэг нилээд эвдрэн сүйджээ.1980 онд Йордан улсын санаачлагаар ЮНЕСКО-ын дэлхийн өвд багтсан байна. 1981 онд сунгагдсан бөгөөд 1982 онд Еврейн дүүргийг устах аюултай дэлхийн өвд оруулжээ.

Израиль

Израиль улс Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун Азийн орон. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун эрэг болон Газын зурвас ч мөн зэргэлдээ оршино. Израйлийн хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд дэлхийн цорын ганц еврей орон юм. Еврейчүүдээс гадна арабын Мусульманчууд, Христийн шашинтнууд, Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог.

Өнөөгийн Израиль улс нь гурван мянга гаруй жилийн турш Иудейзмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израйлийн нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британийн Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестины мандатыг еврей, араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Барилдлага нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр засгийн газар Израйлийг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израйлийн дайнд Израиль ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-ын хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болсон бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израиль улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израиль нь Египет, Йордан зэрэг орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна.

Израиль нь төлөөллийн ардчилалтай бөгөөд парламентын системтэй, сонгох эрх нь хүн бүрт оногдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израйлийн хууль тогтоох байгууллага нь Кнессет. ҮНБ-ээр тооцвол Израйлийн эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөө Ойрх Дорнодын орнуудад дээгүүр жагсдаг. Улсын нийслэл ба засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел-Авив юм.

Йосси Бенаюн

Йосеф Шай "Йосси" Бенаюн (Еврей хэл: יוסף שי בניון b1980 оны тавдугаар сарын 5-нд төрсөн) нь Израилийн хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Челси багт тоглодог. Бенаюн довтлох чиглэлийн хагас хамгаалалтын бүсэд идэвхитэй сайн тоглолттой тул довтолгоонд ч их оролцдог. Нутаг нэгтнүүд нь "Димонагийн үнэт эрдэнэс" гэж хочлох нь олонтаа. Мөн тэрээр Израилийн шигшээ багийн ахлагчийг үүргийг гүйцэтгэдэг.

Мордехай Шпиглер

Мордехай "Моталех" Шпиглер (Еврей хэл: מרדכי שפיגלר, ЗХУ-ын Сочид 1944 оны 8 сарын 19-нд төрсөн) нь Израйлийн хөлбөмбөгчин юм. Тэрээр шигшээ багтаа 83 удаа тоглож, 33 гоол оруулсан бөгөөд тус улсын шигшээ багт хамгийн олон гоол оруулсан хүн билээ.

2005 онд Израйлийн мэдээний вэбсайт Инет-ээс явуулсан санал асуулгаар бүх цаг үеийн шилдэг 200 Израйль хүний 105-д нэрлэгджээ.

Негевийн цөл

Негевийн цөл (Еврей хэл: נֶגֶב, negev; Араб хэл: نقب, naqab) нь Израйлийн өмнө хэсэгт сунан тогтох газарзүйн бүс юм. Негев нь Израйлийн газар нутгийн 60%-г эзлэхээс гадна нэгээхэн хэсэг нь Египетэд харьяалагдана.

Газарзүйн хувьд хойд болон дунд хэсэг нь говийн уур амьсгалтай бөгөөд малын бэлчээрт таарах ч өмнөд хэсэг нь усгүй цөл байна.

Библид "Негев" гэдэг үг гол төлөв "өмнөд" гэсэн утга заадаг.

Тел-Авив

Тел-Авив-Яфо (Еврей хэл: תֵּל־אָבִיב-יָפוֹ) буюу Тел-Авив нь 384,400 хүнтэйгээрээ Израйлийн хоёр дахь том хот юм. Тус хот нь Израйлийн Газар дундын тэнгистэйх эрэг дээр орших бөгөөд 51.8 квадрат километр газар нутгийг эзлэнэ. Мөн Гуш Дан нэртэй, 3.15 сая хүнтэй Израйлийн хамгийн том метрополи газар нутгийн хамгийн том, хамгийн их хүн амтай хот юм.

Тел-Авивыг 1909 онд Яффо (Еврей хэл: יָפוֹ‎, Яфо) гэгч эртний боомтын хотын гадуур байгуулжээ. Тел-Авив хотын хөгжил нь түргэн хугацаанд тухайн үед Араб хүн ам дийлэнх хувийг эзлэж байсан Яффогийнхийг гүйцсэн бөгөөд Израйль улс байгуулагдснаас хоёр жилийн дараа 1950 онд тус хоёр хотыг нэгтгэсан байна. 2003 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Тел-Авивийн Цагаан хот нь дэлхийн хамгийн их модернист барилгуудын төвлөрөлтэй газар юм.

Тел-Авив хот нь Израйлийн эдийн засгийн төв бөгөөд Тел-Авивийн хөрөнгийн бирж, олон тооны корпораци, судалгаа нээлтийн төвүүд тус хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Далайн эрэг, кафе, дэлгүүр болон шашны бус амьдралын хэв маяг зэрэг нь түүнийг аялал жуулчлалын томоохон бүс болгожээ. Мөн эдгээрээс гадна улсынхаа соёл урлагийн төв болдог. 2008 оны Мерсерийн судалгаагаар амьдрах өртөг нь Ойрхи дорнодод нэгт, дэлхийд 14-т оржээ.

Типекс

Типекс (Еврей хэл: טיפקס, англ. Teapacks) - Израилийн рок-хамтлаг.

Холокост

Холокост (гре. ὁλόκαυστον (латинчилбал: Holókauston): holos - "бүхэл" ба kaustos - "шатаасан" гэсэн утгатай үг), мөн Шоах (Еврей хэл: השואה, (латинчилбал: ha'shoah): "гай гамшиг, эмгэнэлт явдал"; иддиш хэлээр: חורבן, (латинчилбал: churben буюу hurban): "сүйрэл, мөхөл") нь Адольф Гитлерийн удирдаж байсан Нацист Герман, түүний холбоотнууд, түүний талд ажиллагсдын хэрэгжүүлсэн төрийн дэмжлэгтэй жүүдүүдийг системтэй устгах хөтөлбөрөөр Дэлхийн хоёрдугаар дайны явцад Европын 6 сая орчим жүүдийг аймаглан устгасан явдлыг тодорхойлоход хэрэглэдэг нэр томъёо юм.Зарим эрдэмтэд Холокостын тодорхойлолтод бусад олон ард түмнийг, тухайлбал католик шашинтнууд, польш угсаатнууд, цыганууд, Зөвлөлтийн энгийн иргэд, Зөвлөлтийн цэргийн олзлогдогсод, тахир дутуу хүмүүс, ижил хүйстнүүд, жэновагийн гэрч нар, бусад улс төр, шашны өрсөлдөгчдийг сая саяар нь системтэй устгасныг оруулах нь зүйтэй гэж үздэг. Энэхүү тодорхойлолтоор авч үзвэл, Холокостын хохирогчид 11 - 17 сая болно.Хавчилт шахалт, аймаглан устгах явдлыг үе шаттай явуулжээ. Жүүдүүдийг нийгмээс зайлуулах хууль Дэлхийн II дайн гарахаас олон жилийн өмнө батлагдсан байв. Бөөнөөр хорих лагериуд байгуулагдаж, хоригдлуудыг туйлдаж буюу өвдөж үхэх хүртэл нь боолчлон ажиллуулж байв. Гуравдугаар Райх зүүн Европт шинэ нутаг дэвсгэр эзлэхэд Айнзацгрүппэн хэмээх тусгай анги нэгтгэлүүд жүүдүүдийг болон улс төрийн өөр үзэл бодолтнуудыг бөөнөөр нь буудан хороож байлаа. Жүүдүүд болон цыгануудыг ачааны галт тэргээр бөөнөөр хорих лагерь руу ачих хүртлээ геттонуудад бөөгнүүлж байв. Хорих лагерь хүрэх хэцүү бэрх замыг туулж амьд мэнд хүрсэн хоригдлуудын олонхийг хийн камерт хордуулж алж байв. Нацист Германы төрийн аппаратын салаа мөчир болгон бөөнөөр хороох арга хэмжээг дэмжин оролцож байсан нь нэгэн Холокост судлаач эрдэмтний хэлснээр Германыг "аймаглан устгагч улс" болгожээ.

Шаъанан Стрийт

Шаъанан Давид Стрийт (Еврей хэл: שאנן דוד סטריט, англ. Shaanan David Streett, 1971 оны 5 сарын 6 төрсөн) - Израилийн хөгжимчин, рэппер, „а-Даг Нахаш“-ийн дуучин.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.