Давид

Давид хаан Иудизмын Христ шашины үнэнхүү чин сүсэгт шүтлэгтэн Эртний Изриалийн хаадын нэг бөгөөд алдарт Соломон хааны эцэг юм. Давид нь Голиатыг ялснаараа алдаршсан байна. Изриалийн ард түмнээс тодорсон анхны хаан Саулын жанжин байсан бөгөөд Саулын гүнж Михалтай гэрлэсэн.Саул хаан насан эцэслэсний дараа тэмцэл өрнүүлж эхлээд Иудагийн хаанаар өргөмжлөгдөж дараа нь олны дэмжлэгийг авч бүх Изриалийн хаан ширээнд 40 жил хаанчилсан. Давид хаан цэргийн гарамгай жанжин байсан төдийгүй тэр үеийн хөрш зэлгэлдээ улсууд болох Филист,Амалекчуудтай хийсэн удаа дараагийн дайн тулаанд давамгай ялалт байгуулж байжээ. Хэдийгээр алдартай хаан байсан ч гэсэн тэрээр маш муухай хар царайтай шаргал үстэй нэгэн байсан ба түүнийг зурсан нэг ч зураг байдаггүй гэдэг.Давид хаан нэгэн түүхээс хуваалцахад Изриалийн анхны хаан Саул Эзэн БУРХАНы тушаалыг зөрчиж улмаар бузар муу ёрын сүнс буюу сатан диаволд автагдаж сэтгэл санаа нь ихээхэн тогтворгүй болсон үед даруу төлөв ухаалаг сэргэлэн Бурханд итгэх итгэл үнэмшилээр дүүрэн Давид хүүгийн босоо ятгаар тоглох уянгалаг чимээнээр бага ч болов тайвширч тайван унтдаг байжээ.

10 сарын 17

10 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 290 дахь (өндөр жил бол 291 дэх) өдөр юм. Мөн он дуустал 75 өдөр үлдэж байна.

1 сарын 8

Григорийн тооллоор жилийн найм дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 357 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 358 өдөр үлдэнэ. Беларус болон ОХУ-д энэ өдрийг Эмгэдийн өдөр болгон тэмдэглэдэг бол Умард Марианы арлууд Хамтын нөхөрлөлийн өдөр болгон тэмдэглэдэг.

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ — Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Нээлтийг 2014 оны зургаадугаар сарын 13-нд зохион байгуулагч орон Бразилын Сан-Паулу хотын Арена Коринтиансд Бразил болон Хорват, хаалтыг долоодугаар сарын 14-нд Рио-де-Жанейро хотын Мараканад Герман болон Аргентин хийсэн.

4 сарын 18

4 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 108 дахь (өндөр жил бол 109 дэх) өдөр юм. Мөн он дуустал 257 өдөр үлдэж байна.

4 сарын 22

4 сарын 22 нь Григорийн тооллын жилийн 112 дахь (өндөр жил бол 113 дэх) өдөр юм. Мөн он дуустал 253 өдөр үлдэж байна.

6 сарын 6

6 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 157 дахь (өндөр жил бол 158 дэх) өдөр юм. Мөн он дуустал 208 өдөр үлдэж байна.

Айнтрахт Франкфурт

Айнтрахт Франкфурт (герм. Eintracht Frankfurt) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд Хессен мужийн Майны Франкфурт хотыг төлөөлөн спортын уралдаан тэмцээнүүдэд оролцдог «Айнтрахт Франкфурт» спортын төрөлжсөн багийн нэрийг хөлбөмбөгийн баг нь өндөрт өргөн авч явдаг юм.

Гүрж

Гүржийн үндсэн хүн ам болдог үндэстний тухай Гүрж угсаатан өгүүллээс үзнэ үү.Гүрж Улс (гүрж. საქართველო Сакартвэло) — өвөр Кавказын баруун талыг эзлэн оршдог улс. Газрын байрлалаар Баруун Азийнх боловч зарим талаар Дорнод Европт ойртох тул Евразийн улс орон гэгдэнэ. Баруун талаараа Хар тэнгистэй залгаж, бусад талаараа ОХУ, Азербайжан, Армен, Турктай газраар хиллэдэг. Нийслэл - Тбилис хот.

Нутаг дэвсгэр - 69,700 км2, 2011 онд тооцсоноор хүн амын тоо - 4,469,200. Үүнээс дийлэнх олонх болох Гүржүүд 83.8%-ийг эзлэдэг бол 6.5% нь Азери, 5.7% нь Армен угсаатан байдаг ажээ. Албан ёсны Гүрж хэлээр хүн амын 71% нь ярьж бусад Гүржүүд (12.2%) Мигрел хэлээр ярилцацгаадаг гэнэ.Гүржид түүхэндээ олон улс тогтож байлаа. Орчин цагийн Гүрж нь 11-12-р зуунд IV Давид, Тамара нарын хаанчлалын үед хэлбэржсэн. 19-р зууны эхэнд Оросын эзэнт гүрэнд хавсрагдаж, 1917 оны Оросын хувьсгалын дараа богино хугацаанд тусгаар тогтноод 1921 онд Зөвлөлтөд эзлэгдэн Зөвлөлт Холбоот Улсын 15 БНУ-ын нэгэн болж байв. 1991 онд тусгаар тогтнож, түүнээс хойш иргэний дайн самуунтай байдаг. Гүрж одоо нэгдмэл байгууламжит, ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагт төрийн хэлбэртэй.

Гүржийн бүрэн эрхийн Абхаз, Өвөр Осет хоёр сүүлийн хэдэн жилд Гүржийн мэдлээс тусгаар тогтноод байгаа. Гэхдээ тэд НҮБ-ийн гишүүн биш бөгөөд Орос мэтийн хэдхэн улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. БН Гүрж улс/ Утасны код – 995

БН Гүрж улс нь Ази тивийн баруун өмнөд хэсэгт Кавказын уулархаг нутагт оршдог. Хойд талаараа Орос улстай, зүүн талаараа Азербайжан, урд талаараа Армян, Турк улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талаараа хар тэнгисээр хүрээлэгддэг.

Газар нутаг: 69.7 мянган км2 газар нутагтай.

Хүн ам: 5310 мянган хүнтэй.

Нийт хүн амын 69 хувь нь гүрж, 9 хувь нь армян, 7 хувь нь орос, 5 хувь нь азербайжан үндэстэн байдаг. Түүнээс гадна тус оронд 170 мянган осетин, 100 мянган грек, 50 мянган украйн, 30 мянган жүүд, 25 мянган күрд зэрэг үндэстэн ястан амьдардаг. Хилийн чанадад тухайлбал Орос, Израйль зэрэг оронд 1 сая гаруй гүржүүд амьдардаг. Нийт хүн амын 52 хувь нь хот суурин газарт амьдардаг. Дундаж наслалт эрэгтэй 70, эмэгтэй 75 наслана.

Албан ёсны хэл: Гүрж

Шашин шүтлэг: Үнэн алдартны шашин шүтдэг.

Нийслэл хот: Тбилис /1350 мянган хүнтэй/

Засаг захиргааны байдал: 9 хязгаар. Нийслэл хот Тбилис /1350 мянган хүнтэй/, томоохон хотуудад Кутаиси /300 мянган хүн/, Батуми /130 мянган хүн/, Рустави /100 мянган хүн/ зэрэг хот багтдаг.

Төрийн байгууламж: Гүрж улс нь БН улсын бүтэцтэй бөгөөд төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт дээд зөвлөл, 235 суудалтай. Ерөнхийлөгч нь улсын аюулгүй байдлыг хамгаалах яам болон батлан хамгаалах яамыг удирддаг. Бусад яамыг ерөнхий сайд удирдана.

Гүрж улс нь үйлдвэр, хөдөө аж ахуйн орон бөгөөд нүүрс, зэс, газрын тос, гантиг зэрэг ашигт малтмалаар баялаг орон төдийгүй эдгээрийг ихээхэн хэмжээгээр олборлодог. Ган, ширэм, цувирмал боловсруулж, суурь машин, цахилгаан галт тэрэг, ачааны машин, бүх төрлийн цахилгаан бараа үйлдвэрлэхээс гадна барилгын материал болон эрдэс бордооны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн. Цай, дарс, шарз, тамхи зэргийг их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлодог. Голчлон цай, нимбэг, жүрж, усан үзмийн бут, улаан буудай, эрдэнэ шиш, хүнсний ногоо зэргийг тариалдаг. Хонь, үхэр, гахайг өсгөж үржүүлнэ. 1612 км төмөр замтай. 20363 км авто замтайгаас 19038 км нь хатуу хучилттай.

Мөнгөн тэмдэгт нь: Лари /Л/ 1000л =0.42 ам.доллартай тэнцэнэ.

Нэг хүнд оногдох ҮНБ: 3100 ам доллар

Уур амьсгал ба ан амьтад: Гүржийн уур амьсгал халуун ба сэрүүн бүсийн завсрын шинжтэй. Жилийн дундаж хэм нь 13 градус. Өндөр уул, тал хээр, нам дор газар зэрэг газарзүйн бүсчлэлийн бүх онцлог шинжийг агуулсан газар нутаг юм. Хамгийн өндөр цэг нь Шхара уул – 5201м юм. Том голуудад Кура, Риона, Алазани нар орно. Уулархаг нутгаар 600 гаруй мөсөн гол, олон тооны үзэсгэлэнт нуур байдаг. Мөн уулсын хооронд үржил шимтэй нугууд байдаг. Эвэрлэг мод, царс, туулайн бөөр, дал мод, далдуу мод, жодоо, гацуур бүхий ой тус орны нутаг дэвсгэрийн 37 хувийг эзэлнэ. Цэцэгт ургамлын 4.5 мянган төрөл зүйлтэй. Зэрлэг үхэр, янгир, баавгай, буга, бор гөрөөс, шилүүс зэрэг ан амьтдаас гадна олон зүйлийн шувуу, могой тааралддаг.

Түүх соёлын дурсгал: Мцхетийн сүм (I зуун), Сионий цогчин дуган (V зуун), Тбилис дэх Давидын сүм (VI зуун), Сухуми дахь Диоскурын усан доорх балгас, Гори дахь И.В.Сталины гэр музей, Пицунде дахь эртний нарсан төгөлийн үлдэц зэрэг сонирхолтой анхаарал татахуйц газрууд олон байдаг. Гадаадын жуулчид Гүржийн тааламжтай уур амьсгал, үзэсгэлэнтэй байгаль, далайн хаялга, үндэсний хоол зэрэгт дуртай. Яруу найрагч Шота Руставели, зохиолч гүн ухаантан И.Чавчавадзе, Д.Гурамишвили, Гурам Панжикизе зэрэг нэр цуутай хүмүүс Гүржийн ард түмний дундаас төрж гарсан юм.

Давид Абрахам

Давид Анхель Абрахам (исп. David Ángel Abraham; 1986|долдугаар сарын 16]], Чабас) — Аргентины хөлбөмбөгчин, Франкфуртын «Айнтрахтад» хамгаалагчаар тоглодог.

Давид Вилья

Жаал хочит Давид Вилья Санчес (исп. David Villa Sánchez, 1981 оны 12 сарын 3-нд Испанийн Туйльяд төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин. Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, Испанийн лигийн Барселона багийн 7 дугаарын өмсгөлтэй довтлогч юм. Тэрээр 1991-1999 онд Лангрео хэмээх Испанийн хоёрдугаар лигийн клубт тоглож байгаад 1999-2001 оны хооронд мөн лигийн Спортинг Хихон B багт тоглож байв. 2001-2003 онд дээд лигийн Спортинг Хихон клубт дэвшин тоглосон. 2003 онд Реал Сарагоса багт очиж 2005 он хүртэл тоглосон. Давид Вилья үүнээс хойш 2010 он хүртэл Валенсиа багт тоглож байгаад 2010 онд Барселона багт 40 сая еврогийн үнэтэйгээр очсон юм. Давид Вилья 2007-2008 онд Валенси багийнхаа хамт Испаний Эзэн хааны цомын тэмцээнд (исп. Copa del Rey) Хетафег 3-1 харьцаатайгаар буулган авч аваргалсан. Түүний рекорд нь 2008-2009 онд Валенсиад тоглож байх үедээ үзүүлж байсан ба 40 тоглолтод 30 гоол оруулсан амжилт юм. Одоо тэр дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Испанийн шигшээ багийн урд бүст зүтгэх гарааны довтлогч юм. Шигшээ багтаа 63 тоглолтод оролцож 43 гоол оруулж Испанийн бүх цаг үеийн мэргэнбуучдын жагсаалтын хоёрудугаарт Раулын ард бичигдэж байна. Испанийн шигшээ багт Фернандо Торрестэй хамт довтолдог. Тэрээр 2008 онд Австри болон Швейцари улсад зохион байгуулагдсан Евро 2008 буюу Европын аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч (4 гоол) болж, 2010 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдаж буй 19 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Мөнгөн шаахайн эзэн (5 гоол) болсон. Испанийн шигшээ багийнхныхаа хамт дээрх хоёр тэмцээнүүдэд түрүүлсэн билээ.

Давид Де Хеа

Давид де Хеа Кинтана (исп. David de Gea Quintana; 1990 оны арваннэгдүгээр сарын 7-нд Мадрид хотод төрсөн) — испанийн хөлбөмбөгчин бөгөөд английн «Манчестер Юнайтед» багт хаалгачаар тоглодог. Европа лиг болон УЕФА Супер цомд түрүүлэхдээ «Атлетико Мадридад» анх тодорсон.

Давид Луис

Давид Луис Морейра Мариньо (порт. David Luiz Moreira Marinho, 1987 оны дөрөвдүгээр сарын 22-нд Сан Пауло мужийн Диадема хотод төрсөн) — Бразилын хөлбөмбөгчин бөгөөд Пари Сен-Жермен болон Бразилын шигшээд тоглодог.

Давид Оспина

Давид Оспина Рамирес (исп. David Ospina Ramírez; 1988 оны наймдугаар сарын 31, Медельин) — Колумбийн хөлбөмбөгчин, Английн «Арсенал» болон Колумбын шигшээн хаалгач.

Давид Сильва

Давид Хосуэ Хименес Сильва (исп. David Josué Jiménez Silva, 1986 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Сити болон Испанийн шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч юм. 2008 оны ЕАШТ болон 2010 оны ДАШТ-д тус тус түрүүлсэн билээ.

2010 оны зургаадугаар сарын 30-нд өдгөөгийн багтаа зургаан жил тоглосон Валенсиа багаасаа дөрвөн жилийн гэрээгээр ирж 2010–11 оны улиралд амжилттай тоглон гараагаа эхлүүлж байв.

Давид Трезеге

Давид Сержио Трезеге (фр. David Sergio Trézéguet; 1977 оны аравдугаар сарын 15, Руан) — Аргентин гаралтай Францын зодог тайлсан хөлбөмбөгчин. Тэр «Ювентуст» Итали бус түүхэн мэргэн буучаар 10 жил тоглохдоо шалгарсан. Францын шигшээд 1998 оны ДАШТ-д түрүүлсэн бөгөөд 2000 оны ЕАШТ-ий шувтаргад Италийг ялахад (2:1) хожлын бөмбөгийн шигтгэж байв.

Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (исп. Selección de fútbol de España) нь Олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн спортын тэмцээнд Испани улсыг төлөөлөн Испанийн Эзэн хааны хөлбөмбөгийн холбооны удирлаган оролцдог. Испанийн баг La Furia Roja (Улаан хүчнийхэн), La Roja (Улаанууд) гэх хочоороо алдартай.

Дэлхий болон Европын аварга цолыг хамгаалж буй Испаничууд 2010 оны ДАШТ болон 2008 оны ЕАШТ-үүдэд түрүүлсэн амжилттай байгаа билээ. Түүнчлэн тэд 1964 оны хөлбөмбөгийн Европ Үндэстнүүдийн цомд түрүүлж 1984 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд аман хүзүүдэж байв. 2008 оны долоодугаар сард Испани ФИФА-гийн дэлхийн чансааг багийн түүхэнд анх удаагаа тэргүүлж, уг амжилтад хүрсэн зургаа дахь үндэстэн болж байсан ба 2006 оны арваннэгдүгээр сараас 2009 оны зургаадугаар сарыг хүртэлх хугацааны 35 тоглолтонд нэг ч ялагдалгүй тоглосон амжилт нь Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багт хожигдсоноор зогсч, Бразилын нэгэн адил дараалан 15 тоглолтонд ялалт байгуулсан амжилтыг үзүүлэн ФИФА-гийн Холбоодын цомд гуравдугаар байрт шалгарч байв.

Мартен Стекеленбург

Давид Луис Морейра Мариньо (нид. Maarten Stekelenburg, 1982 оны есдүгээр сарын 22-нд Харлем хотод төрсөн) нь Нидерландын хөлбөмбөгчин бөгөөд Фулхэм болон Нидерландын шигшээ багийн хаалгач юм.

Хамес Родригес

Хамес Давид Родригес Рубио (исп. James David Rodríguez Rubio, 1991 оны долоодугаар сарын 12-нд Кукута хотод төрсөн) — Колумбын хөлбөмбөгчин бөгөөд Реал Мадрид болон Колумбын шигшээд тоглодог.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.