Гэтлэл

Ариун Библийн 2 дахь ном болох Гэтлэл (хуучин "Египетээс гарсан нь" гэж орчуулж байсан) ном нь Эхлэл номын өгүүллийн үргэлжлэл юм. Уг номын нэр болох EXODUS гэдэг үг нь Грек үгнээс гаралтай ба энэ нь "гарах", "замд гарах" гэсэн утгатай юм. Бурхан израйльчуудыг Египет дэхь боолчлолоос агуугаар чөлөөлсөн болон Бурханы ард түмэн гэдгээ харуулан тэр нутгаас гарсан талаар энэ ном өгүүлдэг. Номыг бичигч нь Мосе. Гэтлэл ном нь МЭӨ 1445-1405 оны хооронд бичигдсэн гэж үздэг.

Мөн үзэх

Дээгүүр өнгөрөх баяр

Дээгүүр өнгөрөх баяр нь Библийн сударт бичигдсэн байдаг, Иудаизм болон Католик шашны тэмдэглэлт өдөр юм. Египетийн боолчлолоос Израйльчууд МЭӨ 1445 оны үед гарсанаас хойш еврейчүүд (хожим нь иудейчүүд хэмээн дурдагдах болсон) Дээгүүр өнгөрөх баярыг жил бүрийн хавар тэмдэглэдэг юм. Абрахам, Исаак, Иаковын үр сад болох израйльчууд Египетийн дарлалд 400 жил хүлэгдсэний эцэст Тэнгэрбурхан тэднийг боолчлолоос чөлөөлөхөөр шийдэн Мосе гэдэг еврей хүнээр удирдуулан Египетийн нутгаас гаргасан хэмээн израйльчууд үздэг бөгөөд Египетэд амьдарч байхдаа амссан дарлал, Тэнгэрбурхан тэднийг гайхалтайгаар чөлөөлсөн тухай бүхнийг дурсан санах үүднээс тэмдэглэдэг баяр болно. Баярын тухай Ариун Библийн Египетээс гарсан нь номын 12:11-т бичсэн байдаг.

Уг баяраар израйльчууд гэр бүлээрээ цуглан гэрээсээ исгэх хөрөнгийг зайлуулан, исээгүй талх барин, гал дээр шарсан хурганы махыг халуун ногоо болон талхтайгаа хольж иддэг. Үүний дараа өрхийн тэргүүн эцэг Тэнгэрбурхан тэднийг эрт дээр үед хэрхэн гайхамшигтайгаар Египетийн нутгаас гаргасан түүхийг дурсан ярьж өгдөг.

Иерусалим хот дахь Ариун Сүм устгагдахаас өмнө жил бүр израйлийн өнцөг булан бүрээс иудейчүүд Иерусалим хотод ирэн баяраа тэмдэглэдэг байжээ. Одоо харин жил бүр тэмдэглэдэг энэхүү баярыг Седер хэмээн нэрлэх болжээ.

Фараон

Фараон нь Эртний Египетийн хаан юм. Энэ үг нь анх хааных нь ордныг зааж байсан боловч сүүлд хааныг заахаар болж хувирчээ. Эртний Египетчүүд фараоныг Хорус бурханы биелэл гэж үздэг байв.

Ариун Библийн Эхлэл болон Гэтлэл номноос эртний Египетийн түүхийг тодорхой харж болно. Мөн фараон гэдэг нь нарны хүү гэсэн утгатай.

Хуучин Гэрээ

Ариун Библийн тэргүүн хэсэг болох Хуучин гэрээ Эхлэл номоос Малахи ном хүртэл нийт 39 номноос бүрдэнэ. Манай дэлхийн хамгийн эртний бичээс гэж хэлж болох ч олон эрдэмтэд үүнийг үгүйсгэхийг оролддог. Хуучин Гэрээ нь МЭӨ 1445 - МЭӨ 430 онуудад бичигдсэн гэж үздэг. Хуучин Гэрээнд Бүтээгч Эзэн нэгэн гэр бүлийг сонгон авч, тэр гэр бүлийг ерөөн Израиль үндэстэн болгосон түүх гардаг бөгөөд Израиль үндэстний аж амьдрал, баяр, түүх зэргийг өгүүлдэг. Хуучин гэрээг янз бүрийн мэргэжилтэй 40 орчим хүн бичиж тэмдэглэсэн байдаг.

Хуучин Гэрээ бол еврейчүүд болон Христэд итгэгчдийн Мөнхийн Эзэний үг хэмээн үздэг Ариун Бичээс юм. Хуучин Гэрээ нь анх еврей, арамей (багахан хэсэг нь) хэл дээр, еврей хүмүүсийн гараар бичигдсэн юм. Исламын шашинтнууд ч мөн Хуучин Гэрээг өөрсдийнхөө Тэнгэрбурханы үг мөн гэдэгт итгэдэг боловч энэ нь еврейчүүдийн тэрслүү байдлаас үүдэн итгэх аргагүй болсон гэж үздэг. Нэг ёсондоо өөрчлөлт орсон гэж үздэг.

Хуучин Гэрээ нь дотроо 46 номоос бүрдэх бөгөөд тэрхүү номуудыг уран зохиолын хэлбэрийнх нь хувьд 4 ангилж үздэг. Протестант урсгалын итгэгчид өөрсдийн үзэмжээр номлолдоо тааруулан зарим номыг хасаж 39 болгон өөрчилжээ.

Хууль

Түүх

Шүлэг, яруу найраг

Зөнчид буюу Эш үзүүллэгХууль: Эхлэл, Гэтлэл, Левит, Тооллого, Дэд хууль

Түүх: Иошуа, Шүүгчид, Рут, Самуелын дэд, Самуелын дээд, Хаадын дэд, Хаадын дээд, Шастирын дэд, Шастирын дээд, Езра, Нехемиа, Тобит, Иудит, Эстэр, 1 Макаби, 2 Макаби

Шүлэг, яруу найраг: Иов, Дуулал, Сургаалт үгс, Номлогчийн үгс, Соломоны дуун, Соломоны мэргэн үгс, Сирах

Зөнчид буюу Эш үзүүллэг: Исаиа, Иеремиа, Иеремиагийн гашуудал, Езекиел, Даниел, Хосеа, Иоел, Амос, Обадиа, Иона, Мика, Нахум, Хабаккук, Зефаниа, Хаггаи, Зехариа, Малахи

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.