Гэрээслэл

Гэрээслэл гэдэг нь амиа хорлох, эсвэл нас барах нь тодорхой болсон хүмүүс бичиж үлдээдэг бичиг юм. Мөн нас барсны дараах өв хөрөнгийн хуваарилалт зэрэг хууль зүйн харилцааг шийдэх зорилго бүхий бичгийг хэлнэ.

Өв залгамжлалын нэг төрөл нь гэрээслэл билээ. Өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг ба хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн заримыг буюу бүгдийг үзэмжээрээ хуваарилан гэрээслэж болно. Монгол улсын Иргэний хуулийн 522 дугаар зүйлд дэлгэрэнгүй зохицуулсан.

Гэрээ

Гэрээ гэдэг нь хоёр буюу хэд хэдэн этгээд тодорхой асуудлаар бие биедээ буюу гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх талаар тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг хэлнэ.

Дамдины Сүхбаатар

Энэ хүнийг бусад Сүхбаатараас ялган таниарай.Дамдины Сүхбаатар (* 1893 оны 2 сарын 2; † 1923 оны 2 сарын 20) нь монголын ардын нам, төрийг үүсгэн байгуулагчдын нэг, БНМАУ-ын цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин байсан хүн юм. Тэрбээр өнөөгийн Улаанбаатар хот буюу тухайн үеийн Амгаланбаатар хотод харц ядуу ард Дамдины хүү болон мэндэлжээ.

Доголон Төмөр

Төмөр (Монгол бичиг: Тэмүр), мөн Доголон Төмөр (Перс: تيمور لنگ Тимүр-э-ланг) нь бол Монголын Барулас овгийн хүн юм. Тэрээр Мавереннахрт өөрийн улсыг байгуулж, Өгэдэй хааны угсааны Сюрьгатмишь, Махмуд нарыг хаанаар нь өргөмжилж байжээ. Төмөр эмир цолтойгоор төрийн эрхийг барьж байв. Төмөр Иран, Сири, Кавказын улсуудыг байлдан дагуулжээ. Мөн Алтан Орд, Ойрхи Дорнод, Моголистан, Энэтхэг, Сибирь рүү довтолгоон үйлдэж байв. 1405 онд Төмөр Минь улсыг дайлахаар явж байхдаа нас баржээ. Нэгэн удаагийн тулалдаан хөлөө гэмтээн доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ.

Жигжидсүрэнгийн Нэргүй

Жигжидсүрэнгийн Нэргүй (1956 оны есдүгээр сарын 18-нд төрсөн. Хэнтий аймгийн Норовлин сум) нь Монголын орчуулагч, яруу найрагч, сэтгүүлч. Орос, Америк, Польш, Итали, Герман, Францын зохиолч, яруу найрагч, нийтлэлч, сэтгэгчдийн 30 гаруй бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлжээ. Тэр дундаа Польшийн Фердинанд Оссендовски, АНУ-ын Айн Рэнд, Оросын Эдуард Тополь, Владимир Высоцкий, Михаил Веллер, Владимир Войнович нар болоод Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хусейний бүтээлийг монгол хэлэнд анх удаа орчуулсан. Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн.

Их Монгол улс

Их Монгол Улс (), мөн Монголын Эзэнт Гүрэн

(Англи: Mongol Empire) (1206–1405) нь Монголын газар нутагт байгуулагдсан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн юм. Судлаачид ИМУ-н газар нутгийг 26,000,000 эсвэл 33,000,000 км2 хэмээн зөрүүтэй байдлаар тооцоолжээ. Британий түүхчид Британы эзэнт гүрний газар нутгийн хэмжээнээс Монголын эзэнт гүрэн нь түүхэн дэх хоёрдахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн нь дагаж орсон буюу хараат түшмэг асан улс орон, овог аймгуудын газар нутгийг оруулаагүй тооцсонтой холбоотой юм. 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Умард мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.

Ази, Европын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангүй.

Чингис хаан төв Ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам

 МУНН- 1993-12 -5-ны өдөр Монголын Хувийн Өмчтөний нам, Монголын Малчин Тариачны Нэгдсэн нам, Монголын Тусгаар Тогтнолын намууд нэгдэн анхдугаар чуулганаа хийж Монголын Уламжлалын Нэгдсэн намыг байгуулсан юм.

 1996 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр О.Дашбалбар УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойргоос сонгогдон парламентад суудалтай нам болон төлөвшиж улмаар тус намын дарга болсон юм. О.Дашбалбарын тусгаар тогтнол, газар шороогоо хамгаалсан эх орончийн цогтой дуу хоолой МУНН-ыг төлөөлөн УИХ-ын чуулганы индэр дээрээс цуурайтаж байсан билээ.

 МУНН-ын туйлын зорилго нь Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтоож, биеэ даасан бодлого явуулдаг, олон сая хүн амтай, онгон сайхан байгальтай, уламжлал, түүх, соёлоо дээдэлдэг, хүчирхэг, баян тансаг Монгол Улсыг буй болгож түүний тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

 МУНН-ын үнэт зүйлс нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монгол хүн амын өсөлт, Монгол ахуй, бэлчээрийн мал аж ахуй, онгон тансаг байгаль, Монгол уламжлал ёс заншил, түүх, соёл, өвгө дээдсээс уламжлан ирсэн төрийн гүн ухаан түүний сургаал номлолууд болно.

МУНН-ын онол, номлолын гүн ухааны цогц бүрдлийн нэг гол үндэс нь мөнх тэнгэрийн философи үзэл санаа юм. Мөнх тэнгэрийг шүтэх монголчуудын гүн ухааны ухамсар нь тэдний эзэн хаанаа хүндэтгэн бишрэх философи-ёс зүйн үзлийг, хаанаа хүндэтгэх философи-ёс зүйн үзэл нь төрийг шүтэх төр ёсны улс төрийн үзлийн онол, үнэлэмж бүрэлдэн төлөвшихөд тус тус нөлөөлсөн билээ.

 МУНН-ын онол, номлолын бас нэгэн үндэс нь хос ёсны онол, гурвал сэтгэлгээ буюу гурвалын онол юм. Монголчуудын хос ёсны онол, гурвалын онол нь төрт ёс, ёс зүйн үзэл, үнэлэмжийн үндэс болдог.

 МУНН-ын үзэл баримтлал, үйл ажиллагааны тулгуур нэгэн үнэт зүйлс нь улс орны тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал юм. Тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал нь Монгол Улсын оршин тогтнох үндсийн үндэс мөн хэмээн манай нам үздэг билээ. Улс орны тусгаар тогтнолын гол хэмжүүр нь газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн амын эрүүл-цэвэр өсөлт түүний хөгжлийн аюулгүй байдал, улс төрийн хараат бус бие даасан байдал юм. “Газар бол улсын үндэс” хэмээсэн эцэг өвгөдийн номлол, гэрээслэл нь манай намын тусгаар тогтнолын асуудалд хандах, үзэл хандлагын гол тулгуур болж байна. МУНН-нь Монгол Улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бодиттойгоор хангах эдийн засаг, улс төр, дипломатын зохистой бүхий л аргыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг бодиттой хэрэгжүүлэхийн төлөө байдаг.

 МУНН-ын мөрийн хөтөлбөрт “ОХУ-тай тогтоосон уламжлалт ах дүүгийн найрамдалт харьцааг сэргээхэд онцгойлон анхааран, эрх тэгш харилцан ашигтай байх зарчим баримтлана” хэмээн тусгайлан заасан байдаг.

 Тус нам нь нийслэл хотын 6 дүүрэг, 4 аймагт өөрийн салбаруудтай, 6000 орчим гишүүнтэй. Парламентын бус намуудаас ялгагдах онцлог нь байнгын үйл ажиллагаатай намын ажлын аппарат, түүний дэргэдэх судалгаа мэдээллийн баг, өөрийн сонин, телевизийн студитэй ажилладаг ба парламентийн гаднах хүчтэй сөрөг хүчний байр суурийг эзэлдэгт оршидог. Бусад намуудаас давуу шинж нь ихэвчлэн цэрэг, хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүсээс гишүүдийн цөм нь бүрддэг ба цэвэр үндэсний эх оронч үзэл дээр нэгдсэн нэгдэл юм.

 Намын эрх барих дээд байгууллага нь намын их хурал, их хурлын чөлөө цагт их хурлаас сонгогдсон Улс Төрийн Ерөнхий Зөвлөл, намын тэргүүлэгчид, өдөр тутмын үйл ажиллагааг намын тамгын газар, нийслэл, дүүрэг, аймаг бүсүүдийн нарийн бичгийн дарга нар эрхлэн явуулдаг.

 МУНН-ын уриа нь Монгол хүн, Монгол газар шороондоо эзэн нь байх ёстой.

Мэлхий хад

Хан хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт Улаанбаатараас 65кмт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нэн сонин тогтоцтой мэлхийн хэлбэртэй Мэлхий хад хэмээх өндөр цохио байдаг юм. Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь Мөнгөт хад

Мөнгөт цохио, Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.

Зуун модны тулалдаанд Зүүн гар (Ойрд монгол)-ын Галданбошигт хаан Манжид ихээхэн хохирол учруулсан боловч хүч тэнцвэргүй тулалдаанд ихээхэн хохирол амсан бүслэлтээс гаран зугтаж, Мэлхий хадны орчим үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, авч явсан тэмээ мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжаас өгсөн хатан нь алт, мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш мэлхий хадыг Их хааны мөнгийг хадгалж байгаа хэмээн хүндэтгэж “Мөнгөт цохио, Мөнгөт хад” гэж нэрлэдэг байжээ.

Их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан Мөнгөт цохиог үеэс үед хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа өгөхийг даатгаж, хурайлж баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлж ирсэн гэж хөгшид ярьдаг юм. Галданбошигт хаан баруун тийш явж Мэлхий хадны хойдох уулаар давж явахад дуулга нь наранд гялалзан ид, шидтэй мэт харагдсан тул тэр давааг гялалзах гэж нэрлэх болжээ. Одоо ч гэсэн гялалзах хэмээн нэрлэдэг юм. Уулын орой дээр гарч ихэд хилэгнэн уурлаж, мориноосоо буун сэлмээ сугалан дэвхэрж , Халх, өвөрлөгчдийн ноёд Хамаг Монголын төлөө хамтдаа тэмцэхгүй харийн дайсантай үгсэн хуйвалдаж, эх орноосоо урвалаа хэмээн газар цавчжээ. Уулын орой дээр тэгш газар байх бөгөөд түүнийг үүнээс хойш өдийг хүртэл нутгийн ардууд “Дэвхэргэ” хэмээн нэрийдэх болжээ.

Монголын ард түмэн эх оронч баатарлаг хөвгүүдээ эх орныхоо газар шороотой холбон домоглож тэдний алдар гавъяаг үеийн үед ам дамжуулан ярьж үлдээдэг юм. Энэ нь эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, газар шорооныхоо төлөө, тусгаар тогнолын төлөө тэмцэх эх уриа дуудлага болсоор ирсэн юм.

“Буурал дээдсийн нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн Галдан хааны гэрээслэл өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Үе үеийн эх орончдын халуун амь бүлээн цусаар олдсон асар их үнэтэй тусгаар тогтнолоо нандигнан хайрлаж явах нь залуусын эрхэм нандин үүрэг юм.

Их хааны үлдээсэн мөнгийг авах гэж олон удаа оролдоод дийлээгүй гэдэг. Өвөл үхэр алаад нойтон гуяыг сураар оосорлоод хавцлын ёроолд буй мөнгөн дээр тавиад дээш татахад мөнгө гуянд наалдан хавцлын аман дээр ирээд шар шар хийн доош уначихдаг байжээ. Их хааны мөнгө одоо ч хадгалагдсаар байгаа, түүнийг авах гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтдэг байсан хэмээн домоглон ярилцдаг юм.

Их хааныхаа мөнгө, алт эрдэнэсээ сахин мөнхөд нойрссон хатан нь “Хүүхэн уул” болон Монгол орны эх сайхан байгалийг чимэн сүндэрлэсээр байдаг гэж ярилцдаг. Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул байх бөгөөд түүнийг Хүүхэн уул гэж нэрлэдэг юм. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй бөгөөд хад чулууг нь ч хөндөж болдоггүй ихэд догшин уул гэх бөгөөд эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг юм.

Ну Мүхёнь

Ну Мү-хёнь (сол. 노무현, 盧武鉉, 1946 оны 9 сарын 1 - 2009 оны 5 сарын 23) нь Бүгд Найрамдах Солонгос Улсын 16 дахь ерөнхийлөгч юм.

Но Мү-Хён нь билгийн тооллоор 1946 оны 8 сарын 6 (аргын тоололоор 9 сарын 1)-нд Кёнсан аймгийн Кимхэ хотод төржээ. Хуулийн шалгалтанд тэнцэн, 1 жил орчим шүүгчээр ажиллаж байгаад дараа нь татварын албанд өмгөөлөгчөөр ажиллах болсон байна. Тэрээр хүний эрхийн асуудлаар өмгөөлөгч хийсний дараагаас эхлэн энэ талаар сонирхох болжээ. Улс төрд оролцон, Пусан, Сөүл хотуудаас парламентад гишүүнээр сонгогдож байв.

Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүнийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Далайн асуудал эрхэлсэн сайдын албан тушаал хашиж байсан ба 2002 оны 16 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан.

Ренчингийн Чойном

Ренчиний Чойном нь Монголын алдартай яруу найрагч байсан.

Тэрээр Хэнтий аймгийн Дархан суманд 1936 онд төржээ. "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг бүтээл туурвижээ. 1990 онд Монгол Улсын төрийн шагналыг нэхэн олгожээ.

Саллийн үнэн

1. САЛЛИЙН ҮНЭН

1.1 ФРАНКЫН ТӨР УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖУУДЫН

НЭГ-САЛЛИЙН ҮНЭНИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ ЧАНАР

Саллийн үнэн нь Франкын нийгмийн амьдралын бүх талыг хамруулсам эрх зүйн хэм хэмжээнүүдийг системтэй гаргаж тавиагүй бөгөөд эрээвэр хураавар, хэсэг бусаг шинжтэй юм.

Саллийн үнэний хуулбар эхэд өөрийн эхээс гадна Меровингийн капинтуляринууд (Хлодвигийг залгамжилсан Франкын ван ноёдын хийсэн нэмэлтуүд), тэрчлэн арай хожуу нэмж бичигдсэн удиртгал, төгсгөл (аль аль нь хэд хэдэн хувилбартай) багтдаг.

Удиртгалд, гурван удаа хуран чуулж, хэрүүл тэмцлийн бүх учир шалтгааны тухай хэлэлцэж тухай бүр шийдвэр гаргасан Германчуудын ердийн эрх зүйг төгс нарийн мэддэг дөрвөн мэргэн "эр" Саллийн хуулийг зохиосон тухэй домгийг өгүүлээд Франкчуудын хуулийг бичиж гаргасан зорилтыг "дотоодын энх амгалан байдлыг сахин хадгалах", "хуулийн нэр хүндээр" орчин тойрныхоо ард олныг захиран засаглах эрх мэдлээ бататгах явдал хэмээн заасан байна.

Төгсгөлийг эзэн вангийн ордонд бичсэн бөгөөд Франкын өөр өөр ван ноёд янз бүрийн хэргэм цолуудыг нэмж оруулах замаар Саллийн үнэнийг бүхэлд нь бүрэлдүүлсэн тэрхүү үйл явцын үе шатуудын талаар өгүүлсэн байдаг. Саллийн үнэний хамгийн эртний хуулбар нь Герман аялгаар бичигдсэн Мальбергийн глосс гэдгийг агуулж байгаагаараа Варваруудын эрх зүйн талын өвөрмөц ойлголтуудыг илэрхийлж байгаа болно.

Түүх - эрх зүйн маш өвөрмөц баримт бичиг болох Саллийн үнэнд Ромын эрх зүйн хэм хэмжээ, заалтууд нэг их нөлөө үзүүлж чадаагүй байдаг бөгөед уг үнэнийг бичсэн дундад зууны үеийн варваржсан латин хэлэнд, тэрчлэн торгуулийн тоо хэмжээг Ромын мөнгөний нэгж болох солид, денари зэргээр тогтоосонд л тэрхүү нөлөө нь илэрч байгаа юм.

Саллийн үнэний бас нэг онцлог бол энэ түүвэр хууль Христийн сүм хийдийн илэрхий нөлөөнд ороогүй явдал юм.

Франкын нийгмийн. өдөр тутмын амьдралд хэл буруутнууд ихээхэн үүрэг гүйцэтгэж байсныг Саллийн үнэн гэрчилж байгаа юм. Жишээлэхэд, франкуудын дунд амьтнаар тахил өргөх заншил байжээ. Жишээлбэл: бурханд өргөх гэсэн бодон гахайг хулгайлбал ердийн гахайн хулгайнаас илүү их торгууль ногдуулдаг байжээ. “Хүүр тоносон тухай" хэмээх зүйлд, оршуулахдаа булшинд нь үнэт эд зүйлс хийдэг уламжлал бүхий хэл буруутнуудын шарилыг тоновол торгууль ногдуулдаг байсан байна.

Франкуудын бүхий л насан туршид ахуй амьдрал нь элдэв зан үйл, бэлгэдлийн шинжтэй ёс журмаар дүүрэн байдгийг Германчуудад хэл буруутнуудын төсөөлөл суусан байснаар тайлбарлаж болно. Жишээлбэл, "эд хөрөнгийг шилжүүлэх тухай" зүйл заалтад аман гэрээслэл ёсоор өв хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн хүний хормой руу ургамлын иш (fistuca) шиддэг ёсыг тодорхойлон бичсэн байдаг.

Эзэн вангийн эрх мэдэл аажмаар бэхжиж байсан үйл явцыг тусгасан баримтууд Саллийн үнэнд байдаг.

Саллийн үнэний ихэнх заалт хөдлөх хөрөнгө, юуны өмнө мал сүргийг хамгаалахад зориулагдсан байдаг агаад үүний улмаас Саллийн үнэнийг "гахайн хууль" гэх болсон нь франкын уламжлалт нийгэм газар тариалан зонхилсон шинж чанартай байсныг харуулж байгаа юм.

1.2 ХҮН АМЫН ҮНДСЭН БҮЛГҮҮДИЙН

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Саллийн үнэний гол хүн бол чөлөөт франкууд байлаа.

Галл, ром хүмүүсийн эрх зүйн байдал арай өөр байжээ. Саллийн үнэнд хуульчлан бататгасан угсаатнуудын тэгш бус байдлын ерөнхий зарчимд эзэн вангийн дараа галл, ромчуудын байдлын тухай нэмэлт оруулсан байдаг

Саллийн үнэний бас нэг чухал онцлог шинж бол эрх чөлөөт эмэгтэй хүний амь нас, эрүүл мэнд, нэр төрийг бүх талаар хамгаалсан байдаг явдал бөгөөд энэ нь франкууд эзлэгдсэн нутаг орнуудын хүн амын дунд өөрсдийн гений цэвэр байдлыг хадгалахыг эрмэлзэж байсныг илтгэн харуулж байгаа юм.

1.3 ЭД ХӨРӨНГИЙН ХАРИЛЦААНЫ ЗОХИЦУҮЛАЛТ.

ГАЗРЫН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙ

Эртний Германы эрх зүйн нэгэн адил Саллийн үнэнд өмч гэсэн тодорхой ойлголт байсангүй, хувь хүмүүсийн өмчид нэгэнт шилжсэн хөдлөх хөрөнгийн тухайд suus ("өөрийн") гэсэн нэр томьёог хэрэглэдэг нь alenus ("хүний") гэдгээс ялгаж өгдөг байна. Гол эд баялаг нь мал сүрэг байсан бөгөөд дээр дурдсанчлан энэхүү эд баялгийн хэмжүүрийг хамгаалахад зориулагджээ.

Франкуудын газрын өмчийн шинж чанарын талаар нэгдмэл санаа бодол энэ талын ном зохиолуудад байхгүй байгаа бөгөөд гишүүдийнхээ газар эзэмших, ашиглах журмыг тодорхойлж байдаг марка буюу хүй нэгдэл нь газар өмчлөх эрхийн хамтын субьект болж байдаг хүй нэгдлийн харилцааны нарийн чанд систем варваруудад байсан гэж нэг хэсэг хүмүүс үздэг ажээ.

Саллийн үнэний заалтуудыг баталж байгаа орчин үеийн баримтууд франкуудын суурьшин амьдардагүндсэн хэлбэр нь багахан эдлэн суурингууд, бие биеэсээ тусгаар гацаа маягийн газрууд байсныг харуулдаг.

Гурван үеийн төрөл садангуудаас тогтож байсан гэрийн (хүй нэгдэл) аж ахуй нь патриарх (эцэг)-аар толгойлуулсан нарийн төвөгтэй механизм байсан бөгөөд зөвхөн төрөл садангуудаа бус, басхүү гэр бүлийн бага гишүүдэд тооцогдож байсан литүүд, боолчууд зэрэг янз бүрийн төрлийн хараат хүмүүсийг дотроо багтаадаг байжээ. Өрхийн аж ахуйн гишүүд нь зөвхөн садан төрлийн хэлхээгээр төдийгүй, бас газар болон бусад эд хөрөнгөөрөө холбоотой байв.

Саллийн үнэнд эдлэнг villa гэсэн үгээр нэрлэж байгаа (франк хүний өөрийн нь амьдардаг байр сууцыг casa гэдэг байна) бөгөөд энд өрхийн хүй Нэгдлийнхэний амьдардаг сууц, аж ахуйн чиглэлийн төрөл бүрийн барилга байгууламжууд байх ба эдлэн бүхэлдээ гадуураа хашаа хамгаалалттай байсан байна.

Саллийн үнэнд зааснаар чухамхүү эдлэн л газар эзэмшлийн төв байсан бөгөөд франк хүн тэнд ихэнх цагаа өнгөрүүлдэг байжээ. Эдлэн нь тэрчлэн, янз бүрийн хэлцэл, наймаа арилжаа болон хууль зүйн бусад ажиллагаа хийх, жишээлбэл шүүхэд дуудах газар болдог байжээ.

Хулгай хийсэн тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг тогтоохдоо Саллийн үнэн ямар газар хулгай хийснээс ихээхэн хамааруулдаг байв. Гэр дотроос хулгай хийвэл гэрээс гадна хулгай хийснээс илүү их торгууль төлнө.

Эзний нь зөвшөөрөлгүйгээр хүний орон байранд орвол торгууль ногдуулж шийтгэнэ. Галдан шатааж "хохирогч этгээд авсан эд юмаа хийх газаргүй болбол" ихээр торгоно. Вергельд төлсөн нөхцөлд ч аллага үйлдсэн газар их үүрэг гүйцэтгэнэ: орон байрнаас гадна үйлдсэн газар бол энгийн вергельд 200 солид, орон байран дотор үйлдсэн бол 600 солид төлнө.

Иймэрхүү хэмжээний торгуулийг төлөх бодит бололцоо байхгүйн учир цаазаар авах ял ногдуулдаг байв. Эдлэнг хүнийшүүлэх (бэлэглэх, худалдах) боломжийн талаар Саллийн үнэнд огт дурдаагүй байдаг нь чөлөөт франк хүний хувийн эдлэн нь салшгүй холбоотой байдгийг, эдлэн нь ариун дархан статустай байдгийг харуулж байгаа юм. Газрыг өөр хүнд шилжүүлэх ганцхан тохиолдол, тухайлбал өв залгамжлуулах, тэгэхдээ зөвхөн эрэгтэйчүүдийн талыг баримтлан өв залгамжлуулах нөхцөл байдаг аж.

Бусдын талбайд хөнөөл учруулбал бусдын ургацийг хураах, бусдын хагалсан талбай дээгүүр тэргээр явах, бусдын талбайд гэмтэл учруулах, тэр ч байтугай бусдын талбайн хил хязгаарыг эздийн нь зөвшөөрөлгүйгээр зөрчихөд торгууль ногдуулж шийтгэж байжээ.

Бусдын ой модонд бэлтгэсэн материалыг хулгайлах юм уу, хөнөөж сүйтгэвэл эрх зүйн зөрчил боллоо гэж үзэхээс биш, ургаж байсан мод хулгайлсан тохиолдлыг зөрчилд тооцохгүй гэж Саллийн үнэнд заасан байна.

Франкын нийгэм дэх газар өмчлөх эрхийг тодорхойлохдоо газар эзэмшил (эн тэргүүнд хагалгааны газар) нь зөвхөн эрэгтэйн талыг даган шилждэг явдлыг илэрхийлсэн аллодын институт гэж байсанд анхаарлаа хандуулбал зохино. Эл институтын үүсэл гарлын тухай асуудал маргаантай байгаа юм.

/Аллод гэдэг нэр томъёог Германы бусад ард түмнүүд хэргэлдэггүй байсан ба VI зуунд зөвхөн Галлийн нутаг дэвсгэр дээр хэрэглэгдэж байгаад сүүлдээ франкуудын түрэмгийлэлийн үр дүнд Франкийн вант улсын бусад бүс нутгуудад хэрэглэгдэх болжээ./

Германы уламжлалт нийгэмд өмч хөрөнгө олж авах хоёр арга ноёрхож байжээ. Нэгдэх нь хөдөлмөрөө оруулах арга. Газар эзэмшлийн хувьд энэ нь ой модноос чөлөөлж авсан эдлэн, хагалгааны талбай байна, Хоёрдахь нь аллодын үүсэлтэй холбоотой байж болох бөгөөд байлдан дагууллын үр дүнд газартай болсон байж болно.

Франкуудын суурьшлын улс төрийн-нутаг дэвсгэрийн хамгийн бага нэгж нь зуут гэж байсан ба тухайн зуутын оршиж буй нутаг нь эзэн вангийн мэдэлд байдаг. Тэрээр өөрийнхөө тааллаар дуртай хүмүүсээ тэнд суурьшуулдаг байсан ажээ.

Германд өв залгамжлалын тухайд эмэгтэйчүүд заншил ёсоор бусадтай эрх тэгш байсан ажээ. Эмэгтэйчүүдийг аллодын өв залгамжлалаас хасах заалт нь Франкын төр улсад цэргийн алба хаах албаны ач холбогдол ихэд нэмэгдсэнтэй холбоотой байсан бололтой байдаг. Франкын ван ноёд эзэн вангийн сангийн газрыг өөрийн болгож, цэргийн алба хаах чадвартай хүмүүсийн нь хувьд франкууддаа хуваарилан өгч байжээ.

"Нүүдэлчдийн тухай" гэсэн XIV ангийн агуулгыг тайлбарлахдаа түүний "цэрэг дайны" өвөрмөц шинж чанарыг бодолцох хэрэгтэй.

Үүнийг харийнхны хүй нэгдлийн харьяаны нутаг дэвсгэрт очиж суурьшихыг тухайн хүй нэгдлийн ганц гишүүн ч гэсэн эсэргүүцэж болдог, түүнийхээ улмаас шилжин суугч хүй нэгдлээ орхин явах эрхгүй байсан гэдгээр тайлбарладаг. Гэхдээ Саллийн үнэний мөнөөх ангид зааснаар уг шилжин суурьшилт нь эзэн вангийн соёрхлоор хийгдсэн бол энэхүү эсэргүүцэл өчүүхэн зүйлд тооцогдож байжээ.

"Төрөл садангийнхнаасаа татгалзахыг хүсэгчийн тухай" хэмээх ангийн заалт ёсоор тунгины өмнө шүүх дээр хийдэг бэлгэдлийн шинжтэй онцгой зан үйлийн ("Hrenekruda") замаар "төрөл садангаасаа татгалзаж" вергельдийн төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөгдөж, садан төрлийнхнийхөө хувьд холбоо хэлхээтэй байхаа больж бусад үүргээсээ няцаж, бас тэдний дараа өв хөрөнгийг нь залгамжлах эрхээсээ ч татгалзаж байгаагаа илэрхийлдэг байжээ.

Энэ нь эд хөрөнгийн харилцаа, өв залгамжлалын институт, ерөөсөө таваар мөнгөний харилцаа франкуудад муу хөгжсөн байсныг өгүүлж байгаа юм. Гол төлөв ердийн эрхзүйгээр зохицуулагдаж байсан гэрээний харилцааг Саллийн үнэнд тааруухан авч үзэж тайлбарласан байдаг нь ч үүний илрэл билээ. Харин зээлийн гэрээний хувьд арай өөр байжээ.

1.4 ГЭМТХЭРЭГ, ЯЛ ШИЙТГЭЛ

Саллийн үнэний ихэнх зүйл ангиуд гэмт хэрэг (гэмт хэрэг, зөрчил хоёрын хооронд тодорхой зааг ялгаа гаргаагүй) тэдгээрт ногдуулах шийтгэл хоёрт зориулагдсан байна

Шийтгэлийг тэд учруулсан гомдол буюу хохирлынхоо төлөө төлж буй нөхөн төлбөр хэмээн ойлгож байжээ. Нөхөн төлбөр (композици) нь цусан өшөө авалтаас зайлсхийх, өөр хоорондоо дайсагналцаж байгаа садан төрлүүдийнхнийг хооронд нь эвлэрүүлж, найрамдал тогтоох хэлбэр байсан юм.

Нөхөн төлбөрийг зөвхөн хохирогчийн гэр бүлийнхэнд олгодог байсан ба эзэн вангийн засаг захиргааны оролцоог шаардсан маш ховор тохиолдолд нөхөн төлбөр буюу композицийн нэг хэсгийг эзэн вангийн түшмэл (граф)-д олгодог байсан байна.

Алагдсан этгээдийн садан төрлүүд болон эзэн вангийн хооронд

вергельд (мөнгөн төлбөр)-ийг яаж төлж байсныг "Вергельдийн тухай" гэсэн

хэсгээс ойлгож болно.

Франкууд санаатай үйлдсэн, болгоомжгүй үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэх, үйлдэх оролдлого хийх хоёрын ялгааг мэддэг, тэрчлэн хамтран оролцох, гэмт хэргийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд гэх мэтийг ойлгодог байсан байна.

Саллийн үнэн ёсоор шийтгэлийн хүнд хөнгөн нь эн тэргүүнд гэмт хэрэгтэн болон хохирогчийн нийгмийн байдлаар, тэрчлэн франкуудын ойлголтоор гаргасан зөрчил нь аль хэр хүнд байснаар тодорхойлогдоно.

1.5 ФРАНКУУДЫН ТӨР ҮЛСЫН ШҮҮХ,

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА

Франкуудад зуутын шүүх болон эзэн вангийн шүүх байсан. Франкын нийгмийн амьдралд шүүх ихээхэн чухал үүрэгтэй байсныг хариуцагч болон гэрч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд ирэхгүй бол торгууль ногдуулж шийтгэхээр заасан маш олон зүйл Саллийн үнэнд байгаа нь харуулдаг. Хуурамчаар гэрчлэх, гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах зэрэгт шийтгэл ногдуулдаг байжээ.

Франкуудын шүүх ажиллагаа маш хуучирсан шинж чанартай байсныг хамтран зүтгэх (яллагдагчийн хөршүүд, садан төрлүүд болон бусад нэр төртэй хүмүүсийг хэрэгт оролцуулан түүний сайн сайхан шинжүүдийг гэрчлүүлэн өргөмжлүүлэх), конпургаци (ял зэмлэлээс бүрмөсөн чөлөөлөхийн тулд яллагдагч болон хамтрагчид нь хамтран цэвэр ариун гэдгээ андгайлан тангараглах) зэрэг институтууд харуулдаг.

Тухайн этгээдийн гэм буруугүйг батлах бусад төрлийн аргууд, түүний дотор ордалийн арга (жишээлбэл, тогоогоор сорих, буцалсан устай тогоонд гараа хийх гэх мэт), андгай өргүүлэх явдал зэрэг байсан байдаг.

Франкуудын шүүх ажиллагааг судалж буй оюутан эртний Германы нийгмийн янз бүрийн бүлгийнхэн шүүхийн өмнө тэгш бус эрхтэй байсныг ямагт санаж байх хэрэгтэй.

Тэнгэр шүтлэг

Тэнгэр шүтлэг (Тэнгэризм, Тэнгэрийн шашин; англ. Tengrism, Tengriism, Tengrianism; орос. Тенгрианство; тур. Tengricilik) бол Төв Азийн Алтай хэлний язгуурын нүүдэлчдийн уламжлалт бөө мөргөлийг нэрлэсэн 1990-ээд онд бий болсон нэр томъёо юм. Энэ нэр томъёог анх түрэгүүд бий болгон хэрэглэсэн бөгөөд тэнгэризмийг түрэгүүдийн улс төрийн хөдөлгөөн гэж үздэг байна. (бөөтэй холбож үзэж болохгүй)

МЭӨ 3-р зуунд Монголын дээдэс Хүннүгийн төрийн шүтлэг болж байсан ба МЭ 6-9 -р зууны эртний Булгар, Унгар зэрэг үндэстний шүтлэг бишрэлийн сэтгэлгээнд чухал байр эзэлнэ. Одоо голдуу ЗХУ задарсны дараах Алтай хэлний язгуурын үндэстнүүд, Татар, Буриад, Киргиз, Казакт сэхээтний дотор Тэнгэризм сэргэсэн. Якут, Хакас, Тува ба Оросын холбооны Турк Монгол хэлний бүлгийн үндэстнүүд нь шашны зохион байгуулалтын төвшинд шүтэж байна. Тэнгэризм нь Алтайд Бурханизм хэмээх шинэ шашны хэлбэрээр хөгжиж иржээ.Монгол хэлэнд Хөх Мөнх Тэнгэр гэж хэлдэг бөгөөд одоо хүртэл шүтлэг бишрэлийн субъект болсон хэвээр байна. Монголын дээдэс Хүннү гүрэн нь тэнгэрийн шүтлэгтэй байсан бөгөөд Их Монгол улсын үед Чингис хаан нь Мөнх тэнгэрийн шашинболтол хөгжүүлж төрийн шашин болгож шүтэж байсан нь шарын шашин хүчээр дэлгэртэл уламжлагдсан. Орчин үеийн Турк хэлэнд Göktanrı dini (Гөктанры дини) буюу Хөх тэнгэрийн шашин гэж нэрлэдэг байв.

Франц Кафка

Энэ бичлэгт эмхлэл, холбоос хэрэгтэй.

Франц Кафка (Герман: Franz Kafka; 1883 оны 7 сарын 3 – 1924 оны 6 сарын 3) нь XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч байлаа.

Чехийн Праг хотноо худалдаачин еврейн гэр бүлд төрсөн. Эх нь эрдэмт раббайн гаралтай, эцэг нь мал нядлагчийн хүү байжээ. Эцэг нь насны эцэст хөрөнгөжсн бөгөөд хувийн дэлгүүрийн эзэн болсон юм. Амьдрал нь ийнхүү дээшилсэн нь соёл боловсрол багатай энэ хүнийг биеэ тоосон, зөрүүд нэгэн болгон хувиргасан бололтой. Учир нь Кафка эцгийнхээ тухай Эцэгтээ бичсэн захидал-даа (1919) таагүй зүйлси бичсэн байдаг. Тухайлбал: "Та намайг амархан мохоож, надад уйтгар гуниг, дотоод зөрчлөөс өөр юу ч үлдээгээгүй. Та бид хоёр тулалдаж байраа эзэлсэн, өөртөө итгэсэн, зоригтой, чадал тэнхээтэй дайчид шиг л байсан. Харамсалтайяа... Бие биеэ ойлгож, нэг нь нөгөөдөө хүч тэнхээ сэлбэж чадаагүйн шалтгаан юундаа байдгийг би мэдэхгүй юм. Магадгүй та миний хамгийн эмзэг нандин зүйлд хайш яайш хандаж, түүгээрээ өөрөөсөө холдуулсан байх." гэхчлэн эцгийнхээ харгис догшин байсныг илрүүлэхийн зэрэгцээ өөрийнхөө дотоод сэтгэл бодлоо нээн гаргаж тавьсан юм. Харамсалтай нь энэ захидал эцэгт нь хүрээгүй юм байна.

Кафка гимнази сургуулийг төгсөөд 1901-1905 онд Прагт хууль зүйн ангид суралцаж байхдаа урлагийн түүх, герман хэл шинжлэлээр лекф давхар сонсож, 1907 онд хувийн даатгалын компанид ажилд оржээ. 1908 оноос мэргэжлээ дээшлүүлээд үйлдвэрийн ослоос хамгаалах даатгалын газарт алба хаших болсон байна. 1917 онд уушгины сүреэгээр өвдөж, 1922 онд тэтгэвэрт гарчээ. 1923 онд багаасаа хүсэж мөрөөдөж байсан "орголтоо" хийж Берлинд очоод чөлөөт зохиолчийн журмаар суужээ. Удалгүй бие нь муудаж, улмаар 1924 оны 6 сарын 3-д Венийн ойролцоох Кирленг сувиллын газар нас баржээ. Тэрбээр хэзээ ч гэрлэж байгаагүй аж.

Кафка амьдралынхаа туршид байнга өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан нь түүнийг ойлгох хамгийн дөхөм зам юм. Учир нь энэ тэмдэглэлүүд нь өөрөө өөрийнхөө тухай өчсөн дотоод амьд яриа, бусдын тухай өөрийнхөө ойлголтыг тайлбарлан бичсэн уран сайхны тэмдэглэлүүд байдаг. Энэ бүхэн нь түүний зохиолын үндэс суурь болсон ажээ.

Амьд ахуйдаа өөрийн найз О. Поллак, Х. Хессе, Т. Манн, Б. Брехт, М. Брод нарын шахалтаар Ажиглалт зэрэг 8 богино өгүүллэгийн түүвэр, мөн Галч, Хувирал зэрэг цөөн хэдэн зохиолоо л хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Энэ нь ч түүнд утга зохиолын ертөнцөд чамлахааргүй байр суурь авчирчээ. Гэхдээ л Кафка өөрийн зохиолыг бусдын хүртээл болгох тун дургүй байсан гэдэг.

Нас барахынхаа өмнөхөн 1922 онд найз Макс Броддоо "Эрхэм Макс минь, миний эцсийн хүсэлт бол миний өв хөрөнгөөс, жишээлбэл номын сан, хувцасны шүүгээ, бичгийн шрээ, ажлын байр болон хүний нүдэнд хаа хамаагүй өртөж болох миний болон бусдын захидлууд, тэмдэглэлийн дэвтрийн хуудсууд, ноорог, зурсан зургууд зэрэг чамд болон бусад хүмүүст байгаа бүх зүйлийг цуглуулж аваад устгах хэрэгтэй. Миний нэрийн өмнөс бүгдээс нь үүнийг гуйгаарай. Чамд дамжуулж өгөөгүй нэгийг нь өөрсдөө шатаана гэсэн амлалтыг нь аваарай" гэж гэрээслэл бичиж үлдээсэн байсан ч харин Брод нь Үйл явц (1926), Америк (1927), Шүүх, Цайз гээд бүх зохиолыг нь хэвлүүлснээр арга барил, дүр, өнгө аяс агуулгын шинэчлэлээрээ өрнө дахины үзэл нэгт зохиолч нөхдйинхөө уран бүтээлд гүн гүнзгий нөлөө үзүүлж, Европод ихэд хүчээ авч асан модернизм жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлж, улмаар нэгэн хүчирхэг эх сурвалж нь болсон юм.

Франц Кафкагийн бүтээл одоо 10 ботиор хэвлэгдээд байгаа ба эдгээрээс Үйл явц, Ял, Хувирал, Америк зохиолууд нь ихэд алдаршсан юм.

Хичээнгүй Амарлингуй Гүнж

Хичээнгүй Амарлингуй Гүнж буюу Гүрүн и Кө жин Гүнгжү (хятадаар: 固伦恪靖公主, пининь:Gù Lún Kè Jìng Gōngzhǔ) нь Энх Амгалангийн 18-р оны (1679) 5-р сарын 27-ний өдөр Манж Чин Гүрний Энх Амгалан хааны зургаадугаар охин болон мэндэлсэн байна. Эх нь Манж Гололо овгийн хатан байсан ажээ. Энх Амгалангийн 36-р онд (1697 он) Энх Амгалан хаан зарлиг буулган "Гинггүн Элхэ Гүнжү" буюу "Хошой Гүнж" хэмээх Гүнж цол олгож, Халх Монголын Дархан чин ван Дондовдоржид их хатан болгон соёрхжээ. Түүний нэрийг Энх Амгалан хааны Хичээнгүй Амарлингуй гүнжтэй андуурах нь бий. Хичээнгүй Амарлингуй гүнж нь Монголын алтан ургийн хан, эфү Дондовдоржийн гэргий юм.

Монголд ирэн, алтан ургийн угсаат ханы хатан болж, гурван хүү төрүүлж өсгөсөн бөгөөд Монгол нутаг, Монголчуудад ихэд элгэмсүү хандаж байсан түүнийг нас барсны дараа гэрээслэл ёсоор Монгол нутагт хөдөөлүүлсэн аж. Одоогийн Тэрэлжид орших "Гүнжийн сүм"-д Гүнж хатны шарлийг хадгалсан бөгөөд 1938 онд хүртэл хадгалагдан байв.

Хүн төрөлхтний шашин шүтлэгийн хэлбэр

Хүн төрөлхтний шашин шүтлэгийн хэлбэрүүд

Шашны хэлбэрүүдийн тухай ярьхаас өмнө шашин гэж юу болох хэзээ үүссэн талар товч дурьдая Шашин гэдэг нь religion холбоо харилцаа гэсэн утгатай латин үг. Хүн үүссэн бараг тэр үеэс практикийн хөгжил маш доод шатанд байсан үед байгаль нийгмийн хүчин хүмүүсийг ноёрхож тэдгээрийг танин мэдэж захирах чадал хүмүүст байгаагүй үед шашин үүссэн байна.шашин нь танин мэдэхүйн хэлбэрээр байгаль нийгмийн ердийн хүчин ер бусын хүчний тусгал болон үүсэж сүсэглэн бишрүүлэх замаар түүхийн бодит хүчийг төлөөлсөн оюуны нэн хүчтэй суртал болон хөгжиж иржээ. Шашин нь өөртөө сүм хийд лам хуврага сургааль номлолзэрэг олон ойлголтуудыг багтаасан өргөн ухагдахуун юм . Шашны хувьд хамгийн лог зүйл нь итгэл бишрэл бөгөөд объект болсон бурхан байх ёстой. Байгаль нийгмийн Шашин шүтлэгийн үүсэл Шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд одоогоос 100-40 орчим мянган жилийн тэртээ Неандарталь хүмүүсийн үед үүссэн гэжүздэг. Неандардальчууд үхсэний дараа өөр ертөнцийн амьдралэхэлдэг гэдэгт итгэдэг байсан бололтой. Энэ нь агуйн булшны судалгаанаас харагддаг. Харин одоогоос 40-18000 жилийн тэртээ палеолитын үед хүмүүс шашны зан үйл гүйцэтгэдэг байсан бол 7-5000 жилийн тэртээ неолитын үеийн булшнаас эд хогшил хоол,хүнс, адуу мал, зарц боолтой нь хамт оршуулсан байдгаасхарахад тэр үед хойд насны тухай ойлголттой байсан байна.Эртний хүмүүс байгалийн янз бүрийн догшин ширүүн үзэгдлээсайхдаа тэдгээрийг захирч байдаг ямар нэгэн хүч байна гэдэгтитгэж түүнд зориулан ан авынххаа дээжийг өргөх болсноор шашин шүтлэгийн үүсэл тавигджээ. Шашин нь альч хэлбэрээр байсан ямагт тодорхой нутаг дэвсгэр ард тнмэнд харъяалагдах бөгөөд чухам нийгмийн хэр өргөн хүрээг хамарч байгаагаар нь овгийн улс үндэстний тив дэлхийн гэсэн ялгаатайгаар авч үздэг. Энд овгийн шүтээн нь гол төлөв фетиш тотем анинист болон маги шүтлэгийн хэлбэрээр байдаг бол үндэстний болон тив дэлхийн шашин нь тэнгэр бурхан шүтлэгтэй байдаг . Үүний дээр үндэстний шашинд политейст шашин ноёрхдог бол тив дэлхийн шашин нь нэг бурхант монотейст шашин байх нь нилээд түгээмэл шинж болно. Иймэрхүү түгээмэл шинжээр бүх шашныг хөтөлбөргүй тодорхойлж болохгүй бөгөөд овгийн шашинд ч тэнгэр бурхан политейст битейст монотейст шүтээний элемент нуугдаж байхад үндэстний болон тив дэлхийн шашинд фетишизм маги тотемизм анинизм уламжлал агуулагдсаар байдаг . Иймээс тодорхой газар нутаг бүхэнд шүтэгддэг шашныг нарийвчлан шүтэж тэдгээрт шашны ямар ямар хэлбэр агуулагдаж байгаа бусад шашнаас юугаараа ялгарч байгааг тодорхой жишээн дээр гаргаж шашин шүтээн нь тухайн орон ард түмний соёлтой ямар учр холбоотой байгааг тогтоон улмаар шашны хөгжлийн ерөнхий зүй тогтлыг тайлбрлах хэрэгтэй болдог.

Эртний шашин шүтлэгийн хэлбэрүүд 1.Анинизм (сүнс шүтэх ёc) Балар эртний үеийн хүмүүсийн шүтлэгийн анхны хэлбэр бол анинизм юм.английн угсаатан зүйч Э.Тайлор шүтлэгийн анхны хэлбэрүүд бол амь буюу сүнс нь биенээсээ салж өөр ертөнцөд одох чадвартай гэж эртний хүмүүс үзэж хэмээн тайлбарлажээ. Мөн хүн өөрийн сэтгэл бодолтой адил зүйл байгалийн үзэгдэл юмст байгаа гэж итгэх болсон байна . Ийнхүү байгалийг эзэн сүнстэ гэх үзэл бүхий л шашинд байдаг . 2.Тотемизм(онгод шүтэх ёс) Балар эртний хүмүүс өөрийгөө ямар нэгэн амьтны нэрээр нэрлэж өөрийхөө садан гэж үзэж алж хөнөөхийг цээрлэж байгаа тэр амьтнаа тотем буюу хойд индианчуудын нэрээр отем гэж нэрлэдэг байжээ. Тотем шүтлэгийн хүрээнд бүхэл бүтэн шашны зан үйлийн систем бүрэлдсэн байдаг. 3. Фетишизм( цалигт шүтэх ёс ) Эд юмс хүмүүсийн амьдрал ахуйд тусалдаг тусалдаг гэж итгэдэг үзэл юм. Шүтээний обьект болох фетиш нь чулуу мод амьтны яс соёо шүд хүний гараар бүтсэн урлал ер нь далдын ид шид агуулж байгаа гэж итгэхүйц юу ч байж болно. Хүн амьдралынхаа ямар нэг амжилтанд хүрвэл тэрхүү фетишийн нөлөө гэж ойлгодог байна. Фетиш шүтээний элемент нь аль ч шашинд байдаг. 4.Маги (шившлэг домд шүтэх ёс ) Өдөр тутмйн практик үйл ажиллагаанаас өөр ялгаатай үйл үйлдлээр хүн амьтны амьдрал байгалийн үзэлдэлд нөлөөлж болно нэх итгэл юм. Хүн өөрийн хүчин чадалд үл итгэсэн үедээ магийн ид шидэнд итгэдэг байна. Магийг үйлчлэлээр нь шууд шууд бус гадны тусламжтай гэж гурав ангилна. Мөн зорилгоор нь хараалын цэргийн үйлдвэрлэлийн эмчилгээний хайр сэтгэлийн гэх мэт ангилдаг. Магийг гол төлөв тусгай бөө зайрангууд үйлдэнэ. Тейзм гэдэг нь бурхны тухай сургааль номлол мөн бөгөөд бурхан ба байгаль ертөнц хүн нийгмийн харилцаа холбоог тайлбарладаг. Бурхан бол туйлын үнэмлэхүй хамгийн боловсронгуй ахуй оюун ухааны чанд хязгаар ертөнцийн шалтгаан гэж үзнэ . Мөн шашингүйн үзэл буюу атейзм гэж байдаг. Атейзмын хэлбэрийг грек ромд үүссэн гэж үздэг . Эртний Греотйн философич Ксенофон бурхан хүнийг биш хүн бурхныг өөрийн дүрээр бий болгосон гэж тэмдэглэж байв .Атейст үзэлтнүүд дундад зуны үед галилей коперник шинэ үед францийн материаластууд Л. Фейрбах болон марксистууд байв . 20 зууны их сэтгэгчдээс З.Фрейд Ж.П.Сартр Б.Рассел Э.Фромм нар атейст үзлээрээ алдаршсан юм .

Буддын шашин Бурхан будда хэмээн алдаршсан буддын шашныг үндэслэгч сиддхарта гаутамаг мэндлэх тэр үед энэтхэгт том жижиг олон хот улсууд өөр өөрсдийн их бага хаадуудаар удирдуулаа н оршин тогтноцгоож байжээ.Сиддхартагийн эцэг шуддодана гаутама бол гималайн нурууны өмнөд тал ганга мөрний бэлчирээс хойхно оршдог рохиннолын эрэг дээрхи капилавасту нийслэлтэй шакья овгийн хаан хүн байжээ. Хаан гэрлэснээсээ хойш удам угсаагаа залга мжлуулах нуган үр 20 гаруй жил хүлээсний эцэст сая мэө 563 оны 4.8 нд хүү сиддахарта (хүсэл биелэхүй ) төржээ.

Түүний ээж маяа хүүхдээ төрүүлэхээр өөрийн төрсөн гэрлүүгээ явж байхдаа капилавасту хотын ойролцоо лүмбини цэцэрлэгт төржээ. Гэвч түүний ээж нь долоо хоногийн дараа мөнх бусыг үзүүлжээ. Асита хэмээх даяанч хүүг ордондоо үлдвэлаугаа их хаан болно харин харин ордноо орхиж даян хийж үнэнийг ухаарвал энэ ертөнцийг аврах заяатай бурхан болно гэжээ. Шуддона хүүгээ хаан болгоход бүх анхаарлаа хандуулж 7 настайгаас нь хаадн эзэмших ёстой мэдлэгийг эзэмшүүлж 19 нас хүрмэгц нь девадаха харшид амьдрагч супрабудда хааны охин яшодхару гүнжийг эхнэр болгон амч өгчээ.

Тэд өрийн гэсэн орд харштай болж рахула хэмээх хүүтэй болсон байна. Гэвч сиддхарта үрчлон ертөнцийн мөн чанар түүнийг ухаарах арга замын тухай олохоор 29 насандаа эхнэр хүүхдээ ордноо орхин даяанчлахаар явжээ. Тэрээр ойн агш нараас ном сонсон боловч ёэтгэлд нь хүрээгүй учраас тарчилган даяан хийх замаар үнэнд хүрэхийг оролдсон боловч үхлээс өөр юу нд ч хүрэхгүйг ухаарч сужата хэмээх бүсгүйн гараас сүүтэй будаа авч хүртээд ядарч сульдсан биеэ анагааж эхэлсэн байна. Удаан хугацаагаар ганцаараа бясалгал хийсны эцэст 35 насан дээрээ 12-8 өдөр өглөө үүр цайхын алдад бодь модны дэргэд сэтгэл нь ариусч ухаан нь гэгээрэн үнэнийг олсон гэдэг. Энэ үеэс эхлэн түүнийг будда буюу гэгээрсэн хэмээн нэрлэх болжээ. Будда45 жилийн турш сургааль номлолоо айлдсаар 80 насандаа ражагрихээс шравасти орох замдаа Вайсалд(мэө 483 ) нирваан дүр барьжээ. Түүний хайртай шавь анандынх нь заавраар биеийг нь галд өргөж чандрыг нь найман улс хуваан авч нандигнан хадгалах болсон ба тэдгээрийг хадгалахад зориулж бурхны арван сүм байгуулсан гэдэг. Буддаг нирваан дүр барьсны дараа ражагрих хотноо мэө477 онд шавь нар нь хуран чуулж будда багшид зориулж цэцэрлэг байгуулсныг буддистуудын анхдугаар чуулган хэмээн судлаачид үздэг байна. Харин 2 дахь чуулган нэгдхээсээ зугад жиийн хойно мэө 380 д үед Вайшальи хотод болсон байна.

Христос шашин Христос шашин эртний ромын эзэнт улсын дорнод хэсэгт үүссэн юм . Аврагч бурхан Месси газар дэлхий дээр залран ирж нүглийг устган шудрага ёс аз жаргалыг тогтооно гэсэн үзэл нь ромын үй олон үгээгүй буурай боол ядуусын сэтгэлийн тайтгарал болон дэлгэрч байв. Христос номлолыг философийн үүднээс анх үндэслэсэн Филоны үзлээр хүнийг тойрон буй орчны анхдагч эхлэл нь мэргэн ухаан хүч чадал бүрдсэн ёстой жинхэнэ оршихуй мөн бөгөөд түүнийг хүн танин мэдэж чадахгүй юм.

Бурхан ертөнцийг дүүргэж өөрийн биегүй сахиусан тэнгэрүүдийг элч болгон илгээж ертөнцтэй холбоо тогтооно. Тэрхүү элч төлөөлөгчдөөс хамгийн дээд нь логос (бурхны үг ) буюу бурхны хүү юм. Христос шашныг үндэслэгч нь греотйн Иисус гэсэн нэрнээс гаралтай Иегошуа мөн бөгөөд түүнийг шавь нар нь Христос буюу Аврагч бурхан хэмээн нэрлэх болжээ. Тэрээр эртний иудейн ариун гэгддэг Вифлеем хотод Августын хуульчлалын 30 оны эцэст төрсөн байна. Месси төрсөн гэсэн сургаар ирод хаан Вифлеем хотын бүх шинээр төрөгсдийг алах тушаал гаргасан тул Иисусйн гэр бүл Египет рүү зугтан гарчээ. Сүүлд Иисус Палестины хойд хэсэгт орших назарет хотноо амьдрах болсон баина.

30 насандаа гэрээ орхин месси төрснийг урьдчилан хэлсэн Ионн багшид очсон ба багш нь түүнийг грекчүүдийн заншлаар Иордан голын усаар ариулжээ.Ийнхүү хэрэн хэсүүчлэн явсан 3 дахь жилдээ Иерусалимд шашны баяр ёслол тэмдэглэхээр ирсэн юм.Иуда Искариот хэмээх шавийнх нь урван тэрсэлсний балгаар ёслолийн дараагаар баривчлагдаж хотын шашинтнуудын зөвлөл түүнд цаазлах ял оноожээ.Иудеын хаан хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн 2 дээрэмчний хамтаар Иисусыг загалмайд дүүжилсэн юм. Нас барснийхаа 3 хоногийн дараа тэрээр дахин амилж шавь нартаа дахин ирсэн ба 40 дэхь хоног дээр нь түүнийг Иерусалимын дэргэдэх ууланд аваачихад ертөнцийн төгсгөл ирэхэд дахин заларч үхэгсэд болон амьдрагсдийг дахин шүүх болно хэмээн хэлж шавь нэрынхаа нүдэн дээр тэнгэрт нисэн одсон гэдэг.Анхны христосийн нийгэмлэг шашны нэгдмэл байдлыг илэрхийлж байсан.Христосчууд гол төлөв олон түмнээс зайдуу нууц газрыг сонгон цугларал зохион байгуулж зан үйлээ гүйцэтгэдэг байжээ.

Ислам шашин Vll зууны эхээр арабд торгоны замын ашигтай байрлал руу гадны довтлогчид нэвтэрсэн худалдаачид ба хотын язгууртнуудын хооронд зөрчил үүссэн болон үндэсний ухаисар өссөн гэсэн шалтгаанаар гарсан нийгэм эдийн засгийн том өөрчлөлт нь ислам хэмээх шинэ шашин үүссэн явдал юм. Дундад азийн олон үндэстнүүд тухайлбал арабын олон овгууд өөр өөрийн бурхдыг шүтдэг байсан бөгөөд Мека хотын Каабын сүмд бурхдыг дүрслэн бүтээж зан үйл гүйцэтгэдэг байжээ.Хамгийн эдээд бурхныг Аллах гэж нэрлэдэг байв. Ислам шашныг үндэслэгч нь сүүлд бурхны элч хэмээн олон түмний дунд алдаршсан Мукка хотын худалдаачин Мухаммед юм. Эхлээд түүний сургаалийг хүлээн авахын оронд хотоос хөөжээ. Тэрээр Медина хотод ирэхэд тэнд өөр хоорондоо тэмцэлдэж байсан овгууд эвлрэн нэгдэх сургаалаа хүлээнм зөш\вшөөрч мечеэь хэмээх шашны ёслолоо хийжээ. Мухамедийг дагагсад Мусалман хэмээх нийгэмлэгт нэгдсэн байна. Тэд Меккаг эзлэн Меккагийн каабын сүмд өөрсдийн мөргөлийг гүйцэтгэснээр тэр нь ислам шашны мөргөлийн газар болсон байна. Мөн энэ үеэс Мусалманчуудын шинэ цаг тооллыг эхэлсэн гэж үздэг. Ислам шашны номлолын эх сурвалж нь Коран хэмээх хамгийн дээд ариун гэрээслэл болно.Кораныг Аллах бурхны элч тэнгэрт оршигч Жебраил Мухаммедэд хэлж өгсөн гэдэг. Коранд арабын ард түмний ёс заншил зан үйл хууль эрхийн хэмжжээнүүд эмх цэгц системгүйгээр тусгагдсан байдаг. Иймээс Кораны номлолыг тодруулан тайбарласан Сунн хэмээх эмхтгэл нэмэлт болон гарчээ. Коран өолон сунныг хамтад нь Суннитууд гэх болжээ.Мөн ислам шашны номлолыг тайбарлан таниулахад өөрсдийгөө зориулагч нэг ёсны санваартнуудыг суфизмын талынхан гэнэ. Коран болон Суннд тулгуурлан мусалман хүний мөрдөх ёстой хууль ёсыг бүхэлд нь шариат гэдэг . Ислам шашны номлол ёсоор ертөнцөд Аллах бурхнаас өөр бурхан байхгүй.Христос шашин дахь эцэг хүү санаа гэсэн гурван зарчмыг няцааж зөвхөн ганц Аллах бурхныг хүлээн зөвшөөрдөг. Аллах бурхан бол мөнх бүтээгдэшгүй биегүй газар сайгүй оршин байдаг танин тэдэгдэшгүй бүхний анхдагч эхлэл нь мөн эцэс төгсгөл ч мөн гэж үздэг. Иймээс Аллахад үг дуугүй итгэж бишрэн номхон хүлцэнгүй байхаас өөр аргагүй болдог байна.

Дэлхий дахины шашны голлох урсгал нь даарх хэд бөгөөд монголд шашны урсгал нь хүчтэй хөгжиж байна. Монголд шарын буюу буддын шашны хажуугаар бөөгийн шашин христ гэх мэт олон шашин хөгжиж байна . шарын шашин нь монголд нтө 3-2 зуунд орж ирсэн тухай баримт нотолгоо нь модун шаньюн үед буюу нтө209-274 оноор огноологдсон байдаг.Монголын нэдсэн их гүрний үед 1182-1270 оны үед буддын гүн ухааны ном зохиолуудыг эх хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэсэн байдаг.

Их орчуулагч сэсрэв сэнгэ буддын сургааль алтангэрэл судрыг 1328 онд орчуулсан байна . буддын шашинд хутагтын 4 үнэн нэж байдаг буюу 1.зөв үг 2.зөв санаа 3.зөв үзэл 4.зөв үйл хэлбэр 5.зөв амьдралын хэлбэр

6.зөв тэмүүлэл

7.зөв ухаан 8.зөв бясалгал

Энэхүү найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч нирваан дүр олно гэж үздэг ...

Чадраабалын Лодойдамба

Чадраабалын Лодойдамба (* 1917 оны 8 сарын 20-нд Говь-Алтай аймагт; † 1970 оны 1 сарын 11-нд) нь БНМАУ-ын Төрийн хошой шагналт (1954, 1971) Монголын зохиолч байв. 1940 оноос Холбооны техникумд физикийн багш, 1941 онд Радио хороонд орлогч дарга, 1944-45 онд МУИС-ийн Номын төв сургуульд түүх, гүн ухааны багш, МЗЭ-ийн хорооны Цог сэтгүүлийн эрхлэгч, 1959 оноос Урлагийн хэрэг эрхлэх хорооны 1-р орлогч дарга, Соёлын яамны 1-р орлогч сайд, Уран сайхны зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.