Бразил

Бразил (порт. Brasil), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс (порт. República Federativa do Brasil) нь Өмнөд Америкт орших улс юм. Бразил нь газар нутаг ба хүн амын хувьд Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээгээр тавд бичигддэг улс юм. Мөн ардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвт ордог. Бразилийн зүүн талд Атлантын далай оршдог бөгөөд нийт эрэг нь 8,000км урттай. Хойд талаараа Венесуэл, Суринам, Гайана, Францын нутаг болох Францын Гайана, өмнөд талаараа Уругвай, баруун өмнөд талаараа Аргентин, Парагвай, баруун талаараа Боливи, Перу, баруун хойд талаараа Колумб улсуудтай хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас Атолл, Сэйнт Петр, Паул Рокс, Тринидаде ба Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд хамаарна.

Бразил нь 1500 онд Педро Алвареш Кабралаар нээгдснээс хойш 1822 онд тусгаар тогтнох хүртэл Португалийн колони байжээ. Анх Бразилийн эзэнт гүрэн нэртэйгээр тусгаарласан бөгөөл 1889 оноос бүгд найрамдах улс болжээ. Гэхдээ одоогийн конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоох байгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсан мөчид байгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульд Бразилийг холбооны бүгд найрамдах улс хэмээн тодорхойлсон байдаг. Бразил нь холбооны тойрог, 26 муж, 5,564 хотоос бүрдэнэ.

Бразилийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт, худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг. Эдийн засгийн шинэчлэл нь Бразилийг өсч буй дэлхийн хүчирхэг орон болгосон бөгөөд НҮБ, Өмнөд Америкийн Орнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын нэг болгожээ. Бразил нь Католик шашинт, Португал хэлээр ярьдаг, олон үндэстнээс тогтдог бөгөөд төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад нь ан амьтан, ургамал, байгалийн баялаг зэрэг элбэг.

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс
República Federativa do Brasil
Бразил улсын төрийн далбаа Бразил улсын төрийн сүлд
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: порт. Ordem e Progresso
"Эмх цэгц ба дэвшил"
Төрийн дууллын нэр:
порт. Hino Nacional Brasileiro
"Бразил улсын төрийн дуулал"
Бразил байршил
НийслэлБразилиа
Том хот Сан-Паоло
Албан хэл Португал
Ард түмэн 
(2010[1] он)
47.73% Цагаан арьстан
43.13% (Хүрэн арьстан)
Төр засаг Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Жаир Болсонару
 -  Дэд ерөнхийлөгч Амилтон Моуран
Улсын хурал Үндэсний Их Хурал (Congresso Nacional)
 -  Дээд танхим Холбооны Чуулган (Senado Federal)
 -  Доод танхим Төлөөлөгчдийн Танхим (Câmara dos Deputados)
Португалаас Португалаас 
 -  Зарлан тунхагласан 1822 оны 9 сарын 7 
 -  Хүлээн зөвшөөрөгдсөн 1825 оны 8 сарын 29 
 -  Бүгд найрамдах улс тунхаглагдсан 1889 оны 11 сарын 15 
 -  Одоогийн үндсэн хууль батлагдсан 1988 оны 10 сарын 5 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 8,514,877 км2 (5)
 -  Гадаргын ус (%) 0.65
Хүн ам
 -  Тооцоо (201) 192,376,4961[2] 
 -  Тооллого (2010) 190,732,694[3] (5)
 -  Нягт сийрэг 22 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $2.309 их наяд[4] (7)
 -  Нэг хүнд $11,767[4] (75)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $2.517 их наяд[4] (6)
 -  Нэг хүнд $12,917[5] (53)
ОТББИ (2010) 53.6[6] 
ХХИ (2011) 0.718[7] (84) (дээгүүр)
Мөнгөний нэгж Бразил реал (BRL)
Цагийн бүс -2-оос -4 хүртэл
Замын хөдөлгөөн баруун
Домэйн нэр .br
Утасны томьёо +55

Эх үүсвэр

  1. Caracteristicas da População e dos Domicílios do Censo Demográfico 2010 — Cor ou raça
  2. IBGE. 2011 Population Projection
  3. IBGE. Censo 2010: população do Brasil é de 190.732.694 pessoas.
  4. 4.0 4.1 4.2 Brazil. International Monetary Fund. 2011-09-20-д хандсан.
  5. http://www.imf.org/external/pubs/ft/weo/2011/02/weodata/weorept.aspx?pr.x=45&pr.y=14&sy=2011&ey=2011&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=223&s=NGDPDPC&grp=0&a=
  6. Caracteristicas da População e dos Domicílios do Censo Demográfico 2010 — Rendimento
  7. UNDP Human Development Report 2011. Table 1: Human development index 2011 and its components (PDF). UNDP. 2011-12-04-д хандсан.

Гадаад холбоос

1 сарын 30

Нэгдүгээр сарын гучин нь Григорийн тооллын жилийн 30 дахь өдөр юм. Мөн он дуустал 335 өдөр (өндөр жил бол 336 өдөр) үлдэж байна.

Энэ өдөр АНУ-ын 32 дахь ерөнхий сайд Франклин Д.Рүүзвельт мэндэлсэн бол Нисэх онгоц зохион бүтээсэн Орвиль Врайт насан эцэслэж байсан юм.

2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (англ. 2006 FIFA World Cup) нь 18 дэх удаагаа зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Тэмцээн 2006 оны зургаадугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 9-нийг хүртэл Герман улсад зохион байгуулагдсан. Зургаан тивийн 198 орны хөлбөмбөгийн холбоод тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгч сонгон шалгаруулалтын тоглолтоо 2003 оны есдүгээр сард эхлүүлэн өрсөлдсөөр гучин нэгэн баг эрхээ авч түүн дээр зохион байгуулагч Германы баг шууд эрхийн дагуу орж багууд бүрдсэн юм.

Италийн баг энэ удаагийн тэмцээнд аваргалсанаар дөрөв дэх түрүүгээ авсан. Шигшээ тоглолтын үндсэн цагт 1-1 харьцаагаар тэнцэж торгуулийн цохилтын 5-3 харьцаагаар ялагдал хүлээсэн Францын баг аман хүзүүдсэн бол Германы баг Португалийн багийн 3–1 харьцаагаар ялж гуравдугаар байрт шалгарсан.

2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (англ. 2010 FIFA World Cup) нь 19 дэх удаагаа зохион байгуулагдаж өнгөрсөн тэмцээн юм. Африк тивд анх удаагаа буюу Өмнөд Африк улсад зохион байгуулагдсан билээ. 2004 онд Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс зохион байгуулагч орноор Марокко болон Египет зэрэг Африк тивийн улсуудтайгаа өрсөлдөж шалгарсан юм. Африк тивд анх удаагаа Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж буй нь энэ ажээ. Дөрвөн жилийн дараах ээлжит тэмцээн буюу 2014 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Америк тивийн төлөөлөл Бразил улсад зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээнд 32 улсын шигшээ багийн 736 тамирчин Дэлхийн аваргын Алтан цомын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа Өмнөд Африк улсын арван цэнгэлдэх хүрээлэнд сорьжээ. Тэмцээнд оролцох эрхээ авахын тулд багууд 2007 оны наймдугаар сараас эхлэн сонгон шалгаруулах тоглолтуудаа хийж эхэлсэн байна. Олон Улсын Хөлбөмбөгийн холбоонд дэлхийн нийт 208 орны 204 орон бүртгүүлсэн байгаа нь спортын түүхэн дэх хамгийн олон ам бүлтэй өрх болсоныг харуулж байгаа юм.

2010 оны 6 сарын 11-нээс хэсгийн тоглолтууд эхэлж, 32 шигшээ баг дөрөв дөрвөөр найман хэсэгт хуваагдаж, хэсэгтээ багууд нөгөө гурван багтайгаа нэг нэг тоглолт хийж, хэсгээс эхний хоёр байраар шалгарсан багууд нийт 16 баг шалгарч хасагдах шатны тоглолтоо зургадугаар сарын 26-наас эхлэсэн ба найман хос оноолт болж тоглож, үндсэн цагт тэнцсэн тохиолдолд нэмэлт цаг сунгаж мөн тэнцвэл торгуулийн цохилтоор ялагчаа тодруулж аваргын төлөөх тоглолтонд шат болгон ахисан юм. Тэмцээний зохион байгуулагч орны баг, өмнөд удаагийн тэмцээний аварга Италийн багууд хэсгээсээ гарч чадаагүй, тэргүүлэх орнууд болох Аргентин, Бразил болон Германы багууд хасагдах шатны тоглолтуудад ялагдал хүлээж түрүүлэх өрсөлдөөнөөс хасагдсан гэх мэт шуугиантай үйл явдал олон өрнөсөн билээ. Аваргын төлөөх тоглолт долоодугаар сарын 12-ны өдөр Йоханнесбург хотын Соккер Сити цэнгэлдэх хүрээлэнд болж, Голланд болон Испанийн шигшээ багууд үндсэн цагт хэн хэн нь гоол оруулалгүйгээр тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цагт Испанийн багийн хагас хамгаалагч Андрес Иньеста нэмэлт цагийн төгсгөлд гоол оруулснаар Испанийн шигшээ баг Голландын багийг 1-0 харьцаагаар хожиж түүхэндээ анх удаагаа дэлхийн аварга боллоо.

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ — Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Нээлтийг 2014 оны зургаадугаар сарын 13-нд зохион байгуулагч орон Бразилын Сан-Паулу хотын Арена Коринтиансд Бразил болон Хорват, хаалтыг долоодугаар сарын 14-нд Рио-де-Жанейро хотын Мараканад Герман болон Аргентин хийсэн.

4 сарын 18

4 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 108 дахь (өндөр жил бол 109 дэх) өдөр юм. Мөн он дуустал 257 өдөр үлдэж байна.

4 сарын 19

4 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 109 дахь (өндөр жил бол 110 дэх) өдөр юм. Мөн он дуустал 256 өдөр үлдэж байна.

4 сарын 21

4 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 111 дахь (өндөр жил бол 112 дэх) өдөр юм. Мөн он дуустал 254 өдөр үлдэж байна.

4 сарын 22

4 сарын 22 нь Григорийн тооллын жилийн 112 дахь (өндөр жил бол 113 дэх) өдөр юм. Мөн он дуустал 253 өдөр үлдэж байна.

Аргентин

Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс (исп. República Argentina) нь Өмнөд Америкт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилийн дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Вант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.

Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох ҮНБ-ий хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг. Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна.

Бразил улсын хөлбөмбөгийн шигшээ баг

Бразил улсын хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийд таван удаа тэргүүлсэн.

Герман хэл

Дэлхий дахины зонхилох хэлний нэг герман (германаараа [дойч] гэдэг) хэлийг 95–100 сая хүн эх хэл болгон эзэмнэж байна. Төрөл гарлаараа энэтхэг-европ язгуур, түүн дотроо өрнө герман бүлэгт англи, нидерланд хэлний хамт ангилагддаг.

Герман төрөлх хэлтнийг үндсэндээ герман үндэстэн гэдэг. Герман үндэстнээр голлосон Герман, Австри хоёр улсад герман хэл дангаараа, германчууд тодорхой хувийг эзлэдэг Лихтенштейн, Швейцар, Люксембургт бусад хэлний хамтаар албан ёсны хэл болон тогтжээ. Европын орнуудаас гадна Америк, Канад, Бразил, Өмнө Африк, Намиб улсынханд герман хэл хэрэгтэй.

Орчин цагийн хэлийг 1650 оноос хойш гэж үздэг бөгөөд түүнээс өмнө 1350–1650 он, 1050-1350 он, 500-1050 оны гэж шатлан судалдаг.

1901 онд герман хэлний бичгийн дүрмийг нэг мөр болгон тогтоож байв. 1996 онд зарим зүйлийг засан шинэчлэсэн.

Герман хэлийг латин үсгээр бичиж тэмдэглэдэг. Энгийн 26 үсгэн дээр Ää, Öö, Üü гурван үсэг болон ß тэмдэг нэмэгдэнэ.

Герман хэлний олон үг англи хэлтэй холбоотой боловч хэлзүйн хувьд англи хэлнээс илүү нарийн төвөгтэй. Герман хэлэнд туслах үйл үг хэрэглэж байгаа тохиолдолд гол үйл үг нь өгүүлбэрийн эцэст очих ёстой байдаг.

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олимпын жүдогийн тэмцээнтэй хамтдаа олон улсын жүдогийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болно. Тус тэмцээнийг олимпын бус жилүүдэд Олон Улсын Жүдогийн Холбооноос зохион байгуулдаг. Багийн тэмцээн 1994 оноос эхлэн зохиогдож буй. Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос эхлэлтэй бөгөөд тэмцээний журам цаг хугацааны туршид өөрчлөгдөж иржээ. Ирэх тэмцээн 2018 онд Азербайжаны Баку хотноо зохиогдоно.

Зуны олимп

Зуны олимп нь Орчин үеийн олимпын наадмын, зун зохиогддог арга хэмжээ бөгөөд 4 жилд нэг удаа, аргын тооллоор 4-т хуваагддаг онуудад зохиогдоно. Хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүд хамрагддаг.

Колумби

Колумби (исп. Colombia), албан ёсоор Бүгд Найрамдах Колумби Улс (исп. República de Colombia), нь Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших улс юм. Зүүн талаараа Венесуэл, Бразил;, өмнө талаараа Эквадор, Перу;, баруун хойд талаараа Панам улсуудтай хиллэх бөгөөд хойд талд нь Карибын тэнгис, баруун талд нь Номхон далай оршино. Мөн тус улс нь усан хилээр Ямайка, Хаити, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Гондурас, Никарагуа болон Коста-Рика улсуудтай хиллэдэг байна. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 26-д, Өмнөд Америкт Бразил, Аргентин, Перугийн дараа 4-т орно. Мөн испани хэлээр ярилцагч хүн амынхаа тоогоор дэлхийд Мексик, Испанийн дараа ордог томоохон улс болно.

Одоогийн Колумби улсын газар нутагт эрт цагт Муйска, Куймбаяа, Тайрона зэрэг индианы овог аймгууд оршин суудаг байв. Испаничууд 1499 онд хөл тавьснаар тэдний колоничлолын үе эхэлж, одоогийн Колумби, Венесуэл, Эквадор, Панамын газар нутгийг нэгтгэсэн Шинэ Гранадагийн колонийн төв нь Богота болж байлаа. Шинэ Гранада 1819 онд Испаниас тусгаар тогтносон ч шинээр байгуулагдсан "Их Колумби" улс 1830 онд задарч, Венесуэл, Эквадор улсууд өрх тусгаарлажээ. Тэр үед одоогийн Колумби, Панам улсууд Шинэ Гранадагийн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан байна. Шинэ улс маань 1858 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан Холбооны улс болж Гранадины Холбоо, мөн 1863 онд Колумбийн Нэгдсэн Улс гэдэг нэртэй оршин тогтнож байгаад эцэстээ 1886 онд Колумбийн Бүгд Найрамдах Улс болсон байна. Панам улс 1903 онд Колумбиас салжээ.

Колумби нь үндсэн хуульт засгийн газрын урт удаан уламжлалтай бөгөөд 1848, 1849 онд тус тус байгуулагдсан Колумбийн Либерал Нам, Колумбийн Консерватив Намууд нь Өмнөд Америк дахь одоо байгаа хамгийн эртний улс төрийн намууд болно. Гэвч тэдгээр нам нь хоорондоо хүч хэрэглэх байдлаар тэмцэлдэж ирсэн бөгөөд Мянган өдрийн дайн (1899-1902) болон 1948 онд эхэлсэн хүчирхийлэл зэргийг дурьдаж болно. 1960-аад оноос засгийн газрын цэргүүд, зүүн жигүүрийн босогчид болон баруун жигүүрийн хагас цэрэгжсэн байгууллагуудын хооронд тус тивд хамгийн удаан үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн явагдсаар байгаа. Хууль бус кокайны наймаагаар цэнэглэгдсэн талуудын мөргөлдөөн 1990-ээд онд улам идэвхжсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд босогчид зэр зэвсгээр хомсдож эхэлсэн, эсвэл засгийн газрыг түлхэн унагахыг ард түмэн дэмжихээ больсон зэргээс хүчирхийлэл багасч буй. Засгийн газартай хийсэн энхтайвны хэлэлцээрүүдийн үр дүнд олон хагас цэрэгжсэн байгууллагууд зэвсгээ хураалгаж, босогчид олон газарт хяналтаа алдсаар байгаа юм. Колумб нь хүн амины хэрэг гаралтын хувиар олон жилийн турш дэлхийд тэргүүлж байсан ч 2002 оноос эхлэн бараг 2 дахин буураад байгаа.

Колумби нь Өмнөд Америкт 4-т орох том эдийн засагтай. Уугуул оршин суугчид, Испанийн колоничлогчид, Африкаас авчирсан боолуудын үр удам болон 20-р зуунд Европ, Ойрхи Дорнодоос шилжин суурьшигчид нь тус улсыг соёлын баялаг өвтэй болгосон билээ. Энэ нь мөн Колумбийн газарзүйн онцлог байдлаас ч шалтгаалсан. Хүн ам төвлөрсөн суурин газруудын ихэнх нь Андын нурууны өндөрлөг газруудад байдаг, мөн Амазоны чийглэг ой, халуун орны хээр болон Карибын тэнгис, Номхон далайн эргийн шугам нь тус улсыг байгаль цаг уурын бараг бүх нөхцлийг агуулсан дэлхийн 17 улсын нэг болгодог юм.

Парагвай

Парагвай, албан ёсоор Бүгд Найрамдах Парагвай Улс (исп. República del Paraguay, Гуарани: Tetã Paraguái), нь Дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэг, Өмнөд Америкт орших, далайд гарцгүй улс юм. Зүүн, зүүн хойд талаар Бразил, баруун, баруун хойд талаар Боливи, өмнөд, баруун өмнөд талаар Аргентин улстай тус тус хиллэнэ.

Португали

Бүгд Найрамдах Португали Улс (порт. República Portuguesa) нь баруун өмнөд Европ, Иберийн хойгт Испанитай хил залган орших улс юм.

Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгддэг ба Атлантын далай дахь Азор, Мадейра олтригууд Португалийн нутаг болно. Португал орны 92,090 хавтгай дөрвөлжин км нутагт 10,570,803 хүн ам оршин суудаг. Хүн ам нь Атлантын далайн эргээр хоёр том хот руугаа шахан нягтран суурьшсан байдаг. Хоёр том хотынх нэг нь 547,631 хүн амтай нийслэл Лисбоа (орос. Лиссабон), нөгөөх нь Порту юм. Хүн амын үнэмлэхүй олонх нь Португалчууд, дийлэнх олонх нь Христийн шашинтан (түүнд дотроо Католик) юм.

15-16-р зууны далайд гарч шинэ газар нээх аянд Португалынхан оройлжээ. Ингэснээр Португал нь Өмнөд Америк, Африк, Ази, Номхон далайд нутагтай далайн гүрэн болж байв. 19-р зуунд хамгийн том гадаад эзэмшил Бразил орон тусгаар тогтносноор Португалийн хүч буурсан. Эзэмшлээсээ хамгийн сүүлд 1999 онд Макаог Хятадад шилжүүлэн өгч байлаа.

Португали нь амьдрах таатай орчин бүрэлдсэн, ХХИ-ээр дээд ангилалд багтах, даяарчлагдсан, дайнгүй, ЕХ, НҮБ, Латин хэлт орнуудын холбоо, ЭЗХАХБ, НАТО, Евробүс, Шенгений гэрээ зэрэг олон улсын байгууллага, гэрээг анх байгуулалцсан, гишүүн орон нь юм.

Португали хэл

Португал хэл бол Португал улсын үндсэн хүн ам Португал үндэстэн болон Бразил улсын үндсэн хүн амын төрөлх хэл юм. Мөн хуучин Португал улсын эзэмшилд байсан нутгуудад Португал хэл өргөн тархсан байдаг. Хэл шинжлэлийн ангиллаар Энэтхэг-Европ язгуурын Роман бүлэгт багтана. Португал хэлийг өдгөө 236 сая хүн эх болгон ярилцаж, 9 улс албан ёсны хэлээ хэмээн хуульчилжээ.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ХБДАШТ) (англ. FIFA World Cup) нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос зохион явуулдаг хөлбөмбөгийн эрэгтэй насанд хүрэгчдийн дэлхийн аварга баг шалгаруулах цомын тэмцээн юм. 1930 оноос эхлэн дайны улмаас 1942, 1946 онуудыг алгасч, дөрвөн жил тутамд зохиогдсоор ирсэн. Герман Аргентиныг ялж одоо цагийн аваргаар тодорсон.

Өнөөгийн журмаар сарын турш зохион байгуулагч оронд 32 баг аваргын төлөө өрсөлдөнө. Гол тэмцээн болохоос өмнө гурван жилийн туршид дэлхий даяар шигшээ багууд зохион байгуулагч орны шигшээгийн хамт оролцох эрхийн төлөө өрсөлддөг. ДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 2006 оныхыг 715.1 сая орчим хүн үзжээ. 19 тэмцээн болсноос найман баг аварга болж байв. Бразил нь бүх тэмцээнд оролцож байсан бөгөөд 5 удаа буюу хамгийн олон удаа түрүүлж байжээ. 2006 онд Герман улсад болсон тэмцээнээр Итали улс шигшээд Франц улсыг ялж 4 дэх түрүүгээ авчээ. 2010 оны ДАШТ нь 6 сарын 11-ээс 7 сарын 11 хүртэл Өмнөд Африк улсад зохиогдож, Испаний баг Голландын багийг ялж анхны түрүүгээ авсан түүхэн үйл явдал тохиосон билээ. Дараагийн тэмцээн 2014 онд Бразил улсад зохион байгуулагдана.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.