Боловсрол

Боловсрол - эрдэм, ур чадвар эзэмшсэн байх утга.

Боловсролыг чухам ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь "хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн" гэж тодорхойлж болно. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг "иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр, нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн" гэж тодорхойлж болно.

Боловсрол олгох орчин бүрдүүлэх нь сурган хүмүүжүүлэгчийн гол ажил юм. Олон төрлийн боловсрол байдаг:

Хадмал
Монгол үсгээр Bolbasural.PNG
буриад кирилл. болбосорол
монгол кирилл. боловсрол
Iraqi schoolgirls
Дунд сургуулийн охид (Ирак)
5th Floor Lecture Hall
Их сургуулийн лекцийн танхим (АНУ)

Боловсролын тодорхойлолтууд

  • Нийгмийн гишүүний хувьд хүний эзэмшсэн мэдлэг, шүтлэг, урлаг, ёс суртахуун, дадал зуршлын нэгдлийг соёл гэх бөгөөд түүнийг нийгмийн шаардлагад нийцүүлэн нэг үеэс нөгөө үед дамжуулах хэрэгслийг боловсрол гэж ойлгоно.
  • Боловсрол гэдгийн дор түүхээр бий болсон, нийгмийн ухамсарт зохих хэмжээгээр суусан, ямар нэгэн төгс дүрд зориуд чиглүүлэн бие хүний оюун санаа, бие бялдар, нийгмийн шинжийг төлөвшүүлэх бүх л үйл явцыг ойлгоно.
  • Агуулга нь эцсийн эцэст тухайн нийгмийн нийгэм эдийн засаг, улс төрийн байгууламж, түүний материал техникийн түвшингээр тодорхойлогдох шинжлэх ухааны мэдлэг чадвар, дадал, зан суртахууны үнэт зүйл, биеэ авч явах хэм хэмжээг нийгмийн гишүүдэд эзэмшүүлэх үүрэг бүхий сургалт, хүмүүжлийн бие даасан тогтолцоог боловсрол гэж ойлгоно.

Гадаад холбоос

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.