Баянхонгор аймаг

Координат: 46° N, 100° O

БаянхонгорМонгол улсын аймаг. 1941 онд үүсэн байгуулагдсан.

116 мянган км² нутаг, 82 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Баянхонгор (хот).

Баянхонгор аймаг
англ. Bayankhongor Province

ᠪᠠᠶ᠋ᠠᠩᠬᠣᠩᠭ᠋᠋ᠤᠷᠠᠶᠢᠮᠠᠭ
Баянхонгор аймгийн сүлд Баянхонгор аймгийн далбаа
Баянхонгор аймгийн сүлд Баянхонгор аймгийн далбаа
Albino camel in Bayankhongor Aimag, Mongolia

Хөдөө бэлчих тэмээ
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан: 1941 он
Улс: Монгол Улс Монгол Улс
Аймгийн төв: Баянхонгор (хот)
Аймгийн сумд: 20
Газар нутгийн талбай 115,977.8 км²
Хүн ам: 84,807 (2016 он)
Хүн амын нягтрал: 0.7[1] оршин суугч км² тутамд
Угсаатан: Xалx
Нутгийн олон: Баянхонгорынхон
Утасны код: +976 (0)144
Шуудангийн дугаар: 64000
ТХ-ийн улсын дугаар: БН
ISO 3166-2: MN-069
Цахим хуудас: bayankhongor.mn
Газрын зураг
Хятад улсОросын Холбооны УлсОрхон аймагДархан-Уул аймагГовьсүмбэр аймагУлаанбаатарДорнод аймагСүхбаатар аймагХэнтий аймагТөв аймагДундговь аймагДорноговь аймагӨмнөговь аймагБаянхонгор аймагГовь-Алтай аймагХовд аймагБулган аймагАрхангай аймагХөвсгөл аймагЗавхан аймагУвс аймагБаян-Өлгий аймагӨвөрхангай аймагСэлэнгэ аймагБаянхонгор аймгийн байршил
Монгол орон дахь Баянхонгор аймгийн байршил

Газар зүй

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Өүхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.

Уур амьсгал

Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.

Амьтан ургамал

Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.

Хүн ам зүй

Баянхонгор аймаг 2017 оны байдлаар хүн ам 86,594 байна. Үндсэндээ монгол үндэстэн. Халх ястан зонхилно.

Нутгийн хуваарь

Баянхонгор аймаг 20 суманд хуваагдана. Цааш 103 баг болно.

Mongolia Bayankhongor sum map
Сумын хуваарь
Сумын нэр
(хоттойг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)
Нягт.
(2011)
2000[2] 2010[3] 2012[4]
1 Баацагаан 7 4,526 3,243 3,209 7447 0.43
2 Баянбулаг 4 2,252 1,765 1,732 3170 0.55
3 Баянговь 5 2,903 2,757 2,753 4662 0.60
4 Баянлиг 5 3,842 3,468 3,479 11918 0.29
5 Баян-Овоо 4 3,043 2,309 2,369 3244 0.73
6 Баян-Өндөр 4 2,692 2,495 2,575 16891 0.15
7 Баянхонгор 9 20,501 27,596 28,764 64 449.44
8 Баянцагаан 5 3,946 3,346 3,336 5395 0.62
9 Богд 6 3,226 2,892 2,954 3983 0.74
10 Бөмбөгөр 4 2,755 2,767 2,924 3044 0.96
11 Бууцагаан 6 4,258 3,435 3,489 5840 0.60
12 Галуут 6 5,275 3,862 3,847 5047 0.76
13 Гурванбулаг 5 2,915 2,253 2,170 4442 0.49
14 Жаргалант 4 4,374 2,917 2,884 4175 0.69
15 Жинст 5 2,352 2,024 2,051 5313 0.39
16 Заг 4 2,440 2,016 2,029 2561 0.79
17 Өлзийт 6 3,721 3,543 3,590 3853 0.93
18 Хүрээмарал 5 2,466 1,773 1,761 4328 0.41
19 Шинэжинст 4 2,469 2,243 2,319 16501 0.14
20 Эрдэнэцогт 5 5,158 4,154 4,204 4100 1.03
Аймгийн дүн 103 85,114 80,858 82,439 115978 0.71

Алдартан

Спорт

Урлаг

Нийгэм

  • Эрэндоо Дамба (1921-1991) Монгол Улсын анхны Гавьяат Усжуулагч
  • Шадавын Лувсанвандан (1910-1983) — хэл шинжээч
  • Дэнсмаагийн Дүнгэрдорж (1942-) — эмч, багш
  • Дамдинжавын Гомбожав (1934) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Галуут сум
  • Нянцаннямын Алтанхуяг (1960)- Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум
  • Цэвэлийн Шагдарсүрэн (1944) - Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум
  • Ядамжавын Цэвэл (1902-1984) — Алдарт "Ногоон толь"-ийг зохиогч, эрдэмтэн, Галуут сум
  • Доржсүрэнгийн Нямдорж, (1973) -ОХУ-ын Москва хотод ЗХАБ-ыг хангах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Хүрээмарал сум
  • Зундуйн Дэлгэрдалай (1956) — Монгол Улсын гавьяат тамирчин, Галуут сум
  • Цэдэндамбын Бат-Эрдэнэ (1960) — Монгол Улсын гавьяат холбоочин, Галуут сум
  • Жамъянгийн Батбаяр (1947) — Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч
  • Данзангийн Баяраа (1949) — Монгол Улсын гавьяат эмч
  • Дандардоржийн Өлзий (1935) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Халхын туульч
  • Цэрэндоржийн Лувсанвандан (1935-1994) - Монгол Улсын гавьяат тээвэрчин, Богд сум
  • Бүдхүүгийн Хуушаан (1947) — Монгол Улсын гавьяат багш
  • Шархүүгийн Чимгээ (1963) — Монгол Улсын гавьяат багш
  • Цамбажавын Шарав (1954) — Монгол Улсын гавьяат малчин
  • Цэвэлийн Шагдарсүрэн (1944) — Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан
  • Бямбажавын Пүрэв - Очир (1947 - 2015) Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Хэл шинжлэлч. Доктор. Профессор
  • Чүлтэмийн Бизъяа (1938) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач
  • Пүрэвийн Сэмнээ(1942-2014)-Монгол улсын хошой аварга малчин, "Алтан төл"-ийн эзэн шагналт
  • Пүрэвжалын Очир /1949 он/ Монгол Улсын гавьяат уурхайчин

^Баасангийн Сундуйжав /1949 он/ Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан Баацагаан сум

Цахим холбоос

Эшлэл

  1. Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
  2. Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Танилцуулга. Хүн ам. 2000-2006
  3. Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Сарын танилцуулга. 2010 оны 12-р сар
  4. Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Сарын танилцуулга. 2012 оны 12-р сар
2018 оны Баянхонгор аймгийн наадам

Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Баянхонгор аймаг үүсэн байгуулагдсаны 77 жилийн ойн үндэсний их баяр наадмын (2018 оны 07 сарын 10,11) хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх барилдлаа.

Хүчит бөхийн барилдааныг улсын начин Б.Баянжаргал, аймгийн хурц арслан Л.Жанцандорж, аймгийн арслан М.Отгонням, Б.Баянмөнх, Ч.Баасанбат, Д.Энхбат, Давж.Батбаяр нар магнайлан барилдлаа.

Байдраг гол

Байдраг нь Монгол Улсын Баянхонгор аймгийн нутгаар урсдаг гол.

Тус гол нь Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч говийн Бөөнцагаан, Адгийн цагаан хоёр нуурт усаа нийлүүлдэг. Нийт урт нь Бөөнцагаан хүртэл 295 км, Адгийн цагаан нуур хүртэл 310 км урсана. Байдраг голын эхэнд баруун гар талаас Загийн гол (80 км), зүүн гар талаас Өлзийтийн гол (135 км) зэрэг 99 гол горхи цутгадаг.

Байдраг гол Хангайн өмнөд уулсын нарийхан хавцал дундуур урсана. Хөндийн хажуу эгц, хад асга ихтэйн дээр хээр, говийн тачир ургамалшилтай юм. Энэ хэсэгт гол нэг гольдролоор урсах бөгөөд гольдролын өргөн 20-40 м, зонхилох гүн 0.3-1.5 м, урсгалын хурд 1-1.5 м/с хүрнэ.

Ардын уран зохиолч Тангадын Галсангийн "Байдраг" шүлэгт:

...гэсэн байдаг.

Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого

‘‘‘Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого’’’ - малчдыг хүчээр хамтралжуулах, тайж, лам нар болон баячуулын хөрөнгө хураах болон зөвлөлтжүүлэх бодлогыг эсэргүүцсэн монголчуудын зэвсэгт бослого юм. Зэвсэгт бослого нь тухайн үеийн БНМАУ-ын баруун талын дөрвөн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байна. Энэ нь өнөөдрийн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Увс аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан байна.

Баянхонгор (салаа утга)

Баянхонгор нь дараах утгуудыг зааж болно:

Баянхонгор аймаг - Монгол улсын аймаг

Баянхонгор хот - Баянхонгор аймгийн засаг захиргааны төв

Бөөн цагаан нуур

Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.

Нууруудын хөндий дэх бусад нууруудтай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй, хаяа нутгийн өвс ургамал бүхий намгаас тогтдог.

Бөөнцагаан нуурын ус гидрокарбонат, сульфат, хлорын ангин, кальцинатри, магни бүлэгт хамаарагдахаас гадна шүлтлэг орчинтойд тооцогдоно.Энэ нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөн цагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Бөөн цагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг, дэлхийд гайхагдсан ховорхон нуур юм. Монгол улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог.

Говийн махир хуруут гүрвэл

Говийн махир хуруут гүрвэл (Cyrtopodion elongatus) нь нэгэн зүйлийн геккон гүрвэл юм.

Lat: Cyrtopodion elongatus

Eng: Gobi naked-toed gecko, yangihissar gecko

Rus: Гобийский геккон

Гомбожавын Занданшатар

Гомбожавын Занданшатар (1970 оны 3 сарын 8-нд төрсөн. Баацагаан сум, Баянхонгор аймаг) нь Монгол улсын улс төрч, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод буй. Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн (англ. Center for Deliberative Democracy, Stanford University) ахлах зөвлөх.

Зүүнгарын хаант улс

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарыг нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн гэж бичдэг. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Кыргызстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байв.

1610 оноос Зүүнгарын хаант улсын суурь тавигдах үеээс Ойрадын удирдагчид хунтайж хэмээх цолтой байв. 1678 онд Галдан Далай ламаас Бошигт хан цол хүртсэн үеэс эхлэн Цэвээнравдан, Галданцэрэн хаан, Даваач нар хаан цолтойгоор засаглаж байсан ажээ.

Ойрадын Цорос, Өөлд аймгууд Ойрадын цэргийн зүүн талд жагсдаг байсан тул хожим Зүүнгарчууд гэж нэрлэгдэх болжээ. Цоросууд 17-р зуунд хүчирхэгжин урьд нь Ойрадыг тэргүүлж байсан Хошууд аймгийн оронд Ойрадыг толгойлон хүчирхэг улс байгуулсан нь Зүүнгарын улс болсон юм.

Магсаржаламын Баярмагнай

Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн эрэгтэй жүжигчин Магсаржаламын Баярмагнай 1978 оны 10 сарын 6-нд Монгол улс (БНМАУ)-ын Баянхонгор аймагт төржээ. 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж «Эрхэм элч», «Өнгөт инээд» хамтлагт элссэн. 2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар «Маск» продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай явна. Тэрээр 2018 оны 12 сарын 28-нд гавьяат жүжигчин цол хүртсэн. Баярмагнай мөн үндэсний бөхийн сумын заан цолтой.

Монгол улсын аймгуудын сүлд, далбаа

Дараах жагсаалтанд Монгол улсын аймгуудын далбаа ба сүлдийг жагсаан оруулав.

Норпилийн Жамбаа

1918 оны наймдугаар сарын 20 –нд Түшээт хан аймгийн Ламын гэгээний шавь хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Ичээтийн голд. 1937 онд цэргийн албанд татагдан, матадын 8-р дивизийн 23-р морьт хороонд цэрэг, 24-р отряд байгуулагдахад 7-р заставт тасгийн даргаар алба хаан, Халхын голын дайнд оролцсон. 1939-1943 онд 7-р заставын дарга, 1943-1944 онд Тусгай хороонд салааны дарга, 1944-46 онд 7-р отрядын харъяа Сэгсцагаан богдод тусгай отрядын дарга, 1946-1951 онд хилийн 5, 6-р отрядын Ганцмод, Байтагийн заставын дарга, 1951-1957 онд НАХЯ-ны комендатурт жижүүр, төлөөлөгч, 1957-1979 онд БХЯ-ны 026-р ангид жолооч, ахлагчаар ажиллажээ.

Пржевальскийн нохой гүрвэл

Пржевальскийн нохой гүрвэл (Teratoscincus przewalskii).

Lat: Teratoscincus przewalskii

Eng: Przewalski's Wonder Gecko

Rus: Сцинковый геккон Пржевальского

Сарлаг

Сарлаг бол үхрийн төрөлд багтдаг тусгай нэг зүйл мал болно. Сарлагийг Гималайн салбар уулс, тэнгэр уул, Алтай Хангай, хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс үржүүлж үрсэн байна. Сарлагийн өвөг нь одоо ч Төвдийн ууланд амьдарч буй зэрлэг сарлаг юм. Энэ амьтныг Монголчууд сарлаг, Киргизууд топос, түвдүүд “яага” гэж нэрлэдэг. Сарлаг нь манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132 суманд тархсан байна. Эдгээрээс хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг юм.

Сарлагийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш , 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй нутгийн бэлчээр ус ашиглаж, арчилгаа маллагааны ердийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул эдийн засгийн үр ашиг сайтай мал юм.

Сартуул

Сартуул (монгол бичиг: Sartaүul, ᠰᠠᠷᠲᠠᠭᠤᠯ) нь монгол үндэстний дотор үлэмж тооцогдох ургийн овог болно. Сартуул овгийнхон нь Эзэн Чингис хааны маань 14-р үеийн удам Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр Хунтайж (1513-1549)-ийн зургадугаар хүү Далдан хөндлөний харьяат болон ирсэн бөгөөд өдгөөг хүртэл түүхт уугуул нутаг усандаа олноороо амьдарч, зарим цөөнхүүл нь дайн дажин, түүхийн бараан өдрүүдэд уугуул нутаг уснаасаа дайжин Буриадад нүүн очсон байдаг.

Богд Хаант Монгол Улсын үед “Мянган тайжтай түмэн Сартуул” гэж нэрлэсэн аман хэлц нь байдаг байв.

Шаргалжуут рашаан сувилал

Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хүчин зүйлийн хамгийн том орд болох Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан аялал жуулчлал, сувиллын цогцолбор газар юм. Энэ цогцолборт рашаан эмнэлэг, нөхөн сэргээх эмнэлэг зэрэг эмчилгээ сувилгааны иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг, амрагч сувилуулагчдыг хүлээн авах өвөл зуны байр, эко буудал, өдөрт 6 удаа хоол цайгаар үйлчлэх хоол зоогийн газар, ресторан, амралт чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулах спортын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, лоунж бар /их гэр/, жуулчны бааз зэрэг байдаг.

Нэгж (6)
Аймаг (21)
Нийслэл (1)

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.