Археологи

Археологи гэдэг нь эртний Грекийн "archaiologia" (хуучин түүхийн өгүүлэл) гэсэн үгнээс гаралтай бөгөөд "archaios" буюу хуучин, эртний; "logos" буюу судлал, шинжлэл гэсэн үгийн нийлмэл бөгөөд үгчилбэл "хуучны судлал, эрт үеийг судлах ухаан" гэсэн утгатай үг юм. Энэхүү нэр томьёог НТӨ 424-347 оны хооронд амьдарч байсан эртний Грекийн гүн ухаантан Платон анх өөрийн зохиолдоо тэмдэглэсэн бөгөөд эллинчүүд "археологи" хэмээх нэрийн дор баатарлаг хүмүүсийн угсаа залгамж, нүүдэллэн одогсодын тухай болон эртний хотын үүслийн тухай зэрэг эрт үед болж өнгөрсөн үйл явдлын тухай хүүрнэл болон эрэл хайгуул бүхнийг хамруулан "эртний хүмүүсийн амьдралын арга замыг судлах ухаан" гэж ойлгож байв.[1]

Эшлэл

  1. У.Эрдэнэбат. Археологийн үндэс-Судалгааны арга зүй
Афанасьевийн соёл

Афанасьевийн соёл нь одоогийн Монгол улсын нутагт Хүрэл зэвсэгийн үед зэрэгцэн оршиж байсан соёл юм. Үүнийг Зэс чулууны үеийн археологийн соёл гэдэг.

Билгэ хааны онгон

Тус байгууламж нь Архангай аймгийн Хашаат сумын нутагт оршидог. Үүнийг Зүүн Түрэгийн хожуу хаант улсын их хаадын нэг Могилян буюу Билгэ хаанд зориулж босгосон тахил шүтээний цогцолбор юм.

Буган чулуу

Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг.Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан нь нарыг шүтэх үзэлтэй холбоотой.Дээр нь тамгатай төстэй тэмдгүүд бий.

Вавилон

Вавилон (англ. Babylon) нь эртний Месопотамын хот юм. Эдүгээ Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт 85 орчим км зайд орших Ал Хилла хот нь эртний Вавилон хот оршин байсан газар юм. Тигр болон Евфрат мөрний хооронд орших үр шимт хөрс бүхий уг нутагт энд тэндгүй шавар тоосгон балгасууд үзэгдэх нь Вавилоны соёлын үлдэц аж.

Түүхэнд өгүүлснээр эртний Вавилон жижигхэн суурин байснаа МЭӨ3000 жилийн үед товойн гарч иржээ. Хот цэцэглэн хөгжихийн хэрээр алдар суу нь түгэх болж, улмаар анхны Вавилон улс бий болжээ. МЭӨ2300 оны орчмоос Вавилон нь “Ариун хот” хэмээн шүтэгдэх болсон бөгөөд уг хотод байсан гэх Семирамисийн дүүжинт цэцэрлэг нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтдаг билээ.

Вавилон гэх нэр нь эртний Аккадийн Babilu (bāb-ilû буюу Бурхдын хаалга) хэмээх үгнээс гаралтай грек дуудлагатай үг гэж үздэг. Мөн Библид өөрөөр тайлбарласан байдаг.

Дунд палеолит

Энэ цаг үе нь 300000-28000 жилийн өмнөх цаг үеийг хамрах бөгөөд Европ, Баруун хэсэгт Неэндерталууд оршиж байжээ. Баруун зүүн европ, евроазийн бүсээс археологийн олдворууд ихээхэн илэрдэг бөгөөд энэ цаг үед хамаарагдах Неандерталуудын нотолгоо баримт Африк, Австрали болон Америк тивээс олддоггүй байна.

Неандерталууд ахмад настай хүмүүсээ халамжилж, оршуулгын зан үйл хийдэг байсан нь тэдний нийгмийн бүтэц улам хөгжингүй болсныг илтгэнэ. Хамгийн эртний нотолгоо болох мунго эр 40000 жилийн өмнө хамаарагдах бөгөөд энэ үед хүмүүс Австрали тиврүү анх нүүдэллэн очжээ гэж үздэг. Дүрс тэмдэглэгээ, биеийн гоёл чимэглэл, оршуулгын зан үйл хийдэг байсан нь Палеолитын дунд үеийн тухайд бас л маргаантай сэдвүүдийн нэг болдог. Энэтхэгээс олдсон Бимбетка чулуун булш нь 30000 жилийн өмнөх цаг үед хамаарах бөгөөд тухайн үеийн хүмүүсийн амьдралын хэв маягийг тодорхой үзүүлдэг.

Дөрвөлжин булш

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орон дахь хүрэл зэвсгийн үеийн сүүл, Төмөр зэвсгийн эхэн үеийн буюу МЭӨ 1300-300 жилийн өмнөх археологийн соёл юм. Энэ соёл нь Сэлэнгэ-Дагуурын соёлын соёлын сууринд дээр бий болсон соёл байж болох юм.

Гадны зарим судлаачид энэ соёлыг Байгаль хавиар байсан Тунгусуудын Глазковын соёлын үргэлжлэл хэмээн үздэг.Л.Гумилевийн үзэж буйгаар тунгусууд өмнө зүгээс Байгал нуур руу нүүн ирж тэнд байсан палеосибирь хэлт Юкагируудыг хойд зүгт шахан суурьшжээ. Дөрвөлжин булш нь Хүннү нарын өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ. Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгийн анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ.

Их Монгол улс

Их Монгол Улс (), мөн Монголын Эзэнт Гүрэн

(Англи: Mongol Empire) (1206–1405) нь Монголын газар нутагт байгуулагдсан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн юм. Судлаачид ИМУ-н газар нутгийг 26,000,000 эсвэл 33,000,000 км2 хэмээн зөрүүтэй байдлаар тооцоолжээ. Британий түүхчид Британы эзэнт гүрний газар нутгийн хэмжээнээс Монголын эзэнт гүрэн нь түүхэн дэх хоёрдахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн нь дагаж орсон буюу хараат түшмэг асан улс орон, овог аймгуудын газар нутгийг оруулаагүй тооцсонтой холбоотой юм. 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Умард мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.

Ази, Европын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангүй.

Чингис хаан төв Ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.

Калат ал-Бахрейн

Калат ал-Бахрейн нь Бахрейн улсад оршин бөгөөд МЭӨ 2300 – МЭ 1700-аад оны хооронд оршин тогтнож байсан хотын туурь юм. Дилмуны соёл иргэншлийн илэрхийлэл, нийслэл нь байсан уг хот нь саяхныг хүртэл Португалчуудын бэхлэлт байв. Уг балгас нь 300-600 м харьцаатай археологийн бүсийг бий болгожээ. Малтлагын үр дүнд оршин суугчдынх нь амьдрал ахуй, төрийн үйл ажиллагаа, арилжаа, наймаа, шашны болон цэргийн хэргийн олон чухал нээлтүүд хийжээ.

Минжийн соёл

Минжийн соёл нь Монгол, Өвөр Байгалийн хязгаарын хил дамнан урсдаг Минж гол (Цөх голд цутгадаг) дагуу тархсан мезолитийн буюу дунд чулуун зэвсгийн үеийн анчин, түүвэрлэгчдийн археологийн соёл юм.

Ноён уулын булш

Ноён уулын булш нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогддог.

Сэлэнгэ-Дагуурын соёл

Сэлэнгэ-Дагуурын соёл нь Монгол улсын хойд, төв, зүүн хэсэг, Буриад, Өвөр Байгалийн хязгаарын өмнөд хэсэгт тархсан, дөрвөлжин булшны өмнөх археологийн соёл юм.

Хар балгас

Төв Азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балык буюу нутгийнхны нэршлээр Хар балгас гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд байдаг.

Хубилай хааны сүрийг бадруулагч цэргийн хот

Хубилай хааны сүрийг бадруулагч цэргийн хот нь XIII-XIV зууны үед хамаарах эртний хотын туурь юм.

Хэнтийн соёл

Хэнтий-Цөхийн соёл нь Хэнтийн нуруу, Цөх гол хавиар тархсан неолитийн үеийн монголчуудын археологийн соёл юм. Энэ соёл Хангайн нуруунд ямар нэг хэмжээгээр тархсан бололтой.

Энэ соёл анх мезолитийн үеийн Минжийн соёлоос үүссэн байж болох юм.

Хүжин зам

Хүжин зам – Негев дэх цөлийн хотууд (англ. Incense Route – Desert Cities in the Negev) нь өмнөд Израйльд орших Негевийн цөлийн эртний хотуудын туурь юм.

Негевийн цөлд орших энэхүү 4 хот нь Газрын дундад тэнгис рүү шууд хүрэх үнэртэн, халуун ногооны замын аль алных нь төгсгөл дайран өнгөрдөг байв. Авдат, Халуза, Мамшит болон Шивта хэмээх эдгээр суурингуудыг Петрад төвлөрсөн Иорданы Хашемитын улсыг байгуулагч эртний Араб аймгуудын нэг болох Набатейчууд бий болгосон гэж үздэг. Уг хотууд дорно зүгийн орнуудаас газрын дундад тэнгис рүү нэвтрэх анхилуун үнэртэн, тансаг эд зүйлсийн худалдаагаар ихээхэн хөлжиж байв. МЭӨ III зуунаас МЭ II зууныг хүртэл цэцэглэн хөгжиж байсан энэ суурингуудын ус түгээлтийн систем, бэхлэлт, жинчдийн дэн буудлуудын ул мөр цөлийн дунд торойн үлджээ.

Хүн чулуу

Хүн чулуу буюу хүн чулуун хөшөө нь (Англиар:Kurgan stelae; Оросоор: каменные бабы; Украйнаар: Баби кам'яні;Киргизээр: балбал) хүн дүрстэйгээр хийсэн чулуун хөшөө дурсгалууд юм. Хүн төрөлхтөн хүн чулуун дурсгалыг МЭӨ 4000 жилийн үеэс буюу түрүү хүрэл зэвсгийн үеэс дундад зууны үе хүртэл бүтээж байсан гэж үздэг. Хүн чулууны дурсгалуудын эртнийх нь иран хэлний бүлгийн нүүдэлчид болох Скифүүдтэй холбоотой байдаг бол дунд үе нь Түрэгүүдтэй холбоотой байдаг. Дэлхийд Монгол, Төв Ази, Өмнөд Орос, Украйн ба Пруссийн нутагт олон тооны хүн чулуу тогтоогдоод байна.

Хүн чулууг төр улс, овог аймгийн тэргүүн буюу цэрэг дайны алдар гавъяатан зэрэг нэр цуут хүний дурсгалд зориулсан тахилын онгоны бүрэлдэхүүнд оруулан тавьсан байдаг байна. Хүн чулуу нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн түвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог. Эдгээрийг урлан бүтээхдээ байгалийн чулууг засч янзлан хүний биеийн хэлбэр оруулж хийсэн байх ба ур хийцийн хувьд ч харилцан адилгүй. Хүн чулуу нь түүхэн тодорхой цаг үед амьдарч байсан бодит хүнийг дууриалган хийсний хувьд тэр үеийн хүний хувцас өмсгөл, гэзэг үс, зэр зэвсэг, гоёл чимэглэл, зарим эд зүйлсийг бодитойгоор дүрслэн гаргасан байдгаараа шинжлэх ухааны ач холбогдолтой.

Хөгжмийн зэмсэг

Хөгжмийн зэмсэг нь хөгжим тоглоход ашигладаг, дуу авиа гаргах зориулалттай хэрэгсэл юм. Өргөн утгаараа дуу гаргадаг зүйлсийг бүгдийг нэрлэж болох боловч ерөнхийдөө дуу гаргах зорилгоор тусгайлан хийгдсэн эдийг хэлнэ.

Ихэнх хөгжмийн зэмсэг

Чичиргээ бий болгох хэсэг (Чавхдас гэх мэт)

Чичиргээг ихэсгэн, дууг өсгөх хэсэг зэргээс бүрддэг ба зарим тохиолдолд дуу өсгөгчгүй хөгжмийн зэмсэг байж болно.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.